Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бэгзийн Явуухулан


Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
Оруулсан admin on 2025-10-01 10:55:05 (11749 уншсан)

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Оруулсан admin on 2024-03-04 14:30:40 (6324 уншсан)

Үнэндээ сурвалжлагч ажилчин хоёр дотно байдаг нь
Үзтэл тодорхой байхыг хэн эс андах вэ?
Социалист уралдааны явцад шинээр юу гарав гээд л
Сонин сурвалжлагч үйлдвэр рүү хүрээд ирлээ
Орох зөвшөөрөл авч мэнд мэдчихээд сурвалжлагч
-Оройлж ямар ажилчин уралдаанд шалгарч байгааг
Онцолж юун дээр шинэ санаачлага гарч байгааг
Орхилгүй ярина уу?гэж үйлдвэрийн даргаас хүслээ
Олон ажилчдаа арван хуруу шигээ сайн мэддэг
Оргилоод гарсан шинэ санаачлагыг дэмжиж байдаг
Олон ч жил үйлдвэрийг удирдсан хижээл хар хүн
Улирал сарынхаа дүнг дэлгээд ингэж хариуллаа
-Өнгөрсөн сард үйлдвэрийн төлөвлөгөө 200% биелсэн
Өрнөж гарсан шинэ санаачлага маань нийтэд дэлгэрсэн
Уралдааныхаа тугийг хэнд ч бид алдахгүй гэлээ
Уралдаж одоо стахановч туршлагааар ажиллаж байна гэлээ
Уудам сайхан монгол орны минь хязгаар бүрд
Улсын аж ахуй уурхай үйлдвэрүүд байгуулагдаж
байна.
Улиг болсон ажлын хуучин нормыг шинэ хүмүүс эвдэж
Улс орныхоо төлөө хүчээ нэгтгэн хөдөлмөрлөж байна
Сурвалжлагч хүний ажил явах бичих л болсон хойно
Сурвалжлагч маань Чоногол Бүрэнцогт руу очлоо
Уурхайчдын өрөм газрын гүнд зэрэг уралдаж
Өнгөт металл хар алтыг вагаон вагоноор гарагж байна
-Уурхайд ороход биднийг уурхайчны дэн минь
гийгүүлдэг юм
Уралдаж ажиллахад биднийг намын уриа зоригжуулдаг
юм гэж
Эвлэлийн бригадын дарга залуухан эр бахдан ярилаа
Эндээс яваад сурвалжлагч улсын аж ахуй руу очлоо
Уудам саруул талд өнгөрсөн жил байгуулсан
Улсын аж ахуйн дараг түүнийг хүлээж аваад
-За Сурвалжлагч чухам ямар ажилтай танилцах вэ?
Залуучуудын бригад уу?бүх аж ахуйгаар нь уу?
Аж ахуй маань ч өдрөөс өдөрт л өргөжиж байна
Ардын засагч хайр ивээлээ харамгүй өгч байна
Мал өсгөх ажилдаа бид Зөвлөлтийн туршлагыг хэрэглэсэн
Манай аж ахуй шинэ үүлдэрийн малтай болно
Тэгэхээр та бас л үүгээр зочилж ирээрэй гэж
Талын монгол хүний зочломтгой зангаар үдлээ
Буцах замдаа сурвалжлагч ардын нэгдлээр орлоо
Буурал өвгөн нэгдэлийн дараг ингэж хэллээ
-Өнгөрсөн үеийн зовлонд үс минь буурал суусан ч
Өнөөгийн засгийн халамжинд амьдрал маань залуужиж байна
Өвгөдийн үеэс нутагшсан бидний эх оронд
Өнөр сайхан социализмын нарлаг үүр цайж байна
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?
Оруулсан admin on 2015-08-25 02:15:06 (114092 уншсан)

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би,
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд
Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.

( Дэлгэрэнгүй... | 192 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Туулын шугуй
Оруулсан admin on 2012-06-28 00:41:45 (29107 уншсан)

Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юмсан
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Дурлалын вальс
Оруулсан admin on 2012-03-30 15:31:30 (9508 уншсан)

Булбарай цагаан гарын чинь атгаж

Борхон хөөрхөн царайг чинь ширтэж

Усгал хоёр нүдний чинь ирмэлт

Усан тэлмэн жороо үзэгдэнэ.

Гал шиа дүрэлзсэн дулалаас би

Ганцаараа эзэмших хүсэл буцална.

Өөр хүнд амтыг нь өгчих юм шиг

Уруулыг чинь илэх салхинд атаархана.

Сормослог нүдэнд чинь мөнх олзлогдож

Согоо биеийн чинь өмнө сөхөрнө.

Бахдаж баршгүй ноолиа чамайг

Байгаль-эх заяасанд биширнэ.

Хээрийн салхи шиг эмнэг биеэ

Өөрийн минь өвөрт өгвөл баярлана.

Сарны доорх уудам хорвоод

Саатан амьдрах хүсэл дүрэлзэнэ.

 

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Бэгзийн Явуухулан : Мөнгөн хазаарын чимээ
Оруулсан admin on 2009-02-03 08:48:50 (39677 уншсан)


Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана. ( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Хүсэл
Оруулсан admin on 2008-04-30 02:37:38 (11819 уншсан)


Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Олдошгүй сайхан амрагаан мөнгөн хун болгоод
Оюу цэнхэр мандалдаа умбуулж шумбуулж хөвүүлэхсэн
Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Чин сэтгэлийн амрагаа би тэргэл саран болгоод
Цэнхэр номин уудамдаа цэнгүүлж жаргуулж баярлуулахсан
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа
Онгон зүрхний амрагаа би ган тулга болгоод
Оломгүй дурлалын гал ноцоож дөлөнд нь дулаацахсан
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Дууль: Б.Явуухулан : Тэхийн зогсоол
Оруулсан admin on 2008-03-21 00:43:18 (64146 уншсан)

(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив. ( Дэлгэрэнгүй... | 77 | Дууль | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Чиний дурлал
Оруулсан admin on 2007-04-10 03:35:24 (13706 уншсан)

Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.

Сарны гэрэлд лянхуа навчсаа хумьдаг шиг
Сайхан чиний хайрын илч чинь буураад байх юм.

Өвсөнд буусан үүрийн шүүдэр хийсдэг шиг
Арилах болов уу,

Усанд унасан борооны дусал хатдаггүй шиг
Амьдрах болов уу?

Чиний дурлал.

1958 он ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан :Туулын урсгал шөнөдөө сайхан
Оруулсан admin on 2006-04-24 15:50:31 (18716 уншсан)

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан :Тал нутгийн эзэн бүсгүй
Оруулсан admin on 2006-04-24 15:49:06 (15044 уншсан)

Гурваар дарсан хархан гэзгээ
Газар шүргэм арагш нь хаяад
Алгаар эргэлдсэн хөөрхөн нүдээ
Хацар цоргим нааш нь ширтээд

Танаар бадарсан цагаахан шүдээ
Бахдал төртөл яралзуулан инээж
Галаар төөнөсөн халуухан гараа
Баясал сэргэтэл харамгүй атгуулж ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Бадамлянхуан цэцэг
Оруулсан admin on 2006-04-24 15:18:41 (10982 уншсан)

Бадамлянхуа гоолиг цэцэг
Бахдам сайхан ургадаг гэнэм
Аглаг хээр нутагт минь ургадаггүй ч
Ардын дуунд магтан дуулнам

Амрагийг хайрлах хайрын сэтгэл
Аяндаа тэгж сэтгэлд үүснэ.
Халуун янагт дурлаагүй ч гэсэн
Залуу хүний сэтгэл гэгэлзэнэ.
1957 он
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Анивчин гялалзах одод
Оруулсан admin on 2006-04-24 15:14:17 (13303 уншсан)

Мэлтэс мэлтэс гэрэлтээд
Саран гарах сайхан
Мэлмэс мэлмэс туяараад
Чиний минь ирэх дулаахан

Жирс жирс гялалзан
Оддын анивчих сонихон
Жирвэс жирвэс шидлэн
Сормосны чинь хөдлөх гоёхон ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь ...
Оруулсан admin on 2005-08-25 18:48:11 (54501 уншсан)

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай


Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
( Дэлгэрэнгүй... | 38 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан : Алаг дэлхийд төрсөн...
Оруулсан admin on 2005-04-09 19:19:19 (15177 уншсан)

Алаг дэлхийд төрсөн минь учиртай:
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай.

( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 107 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-039.JPG
600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4447


erd-012.JPG
600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5075

Ө. Одхүү 1986	41х18х27, фортон
Ноён Гудены хөрөг
600x800 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4583


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn