Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Д Нацагдорж


Нацагдорж 	Д	 Өгүүллэг: Д.Нацагдорж : Цагаан сар ба хар нулимс
Оруулсан admin on 2011-01-13 14:44:36 (16558 уншсан)

..... дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 25/5 | Нацагдорж Д )


Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Идэр хоёр
Оруулсан admin on 2009-09-20 08:57:32 (2509 уншсан)


Хос алга нvд минь
Хоёр биедээ солонголно
Холбоо хоёр зvрх минь
Хувирахгvй янаглана
Цолмон хоёр нүд минь
Цогийн халуунаар ширтэлцэнэ
Цогцос хоёр зүрх минь
Цохихын тоогоор ярилцана
Идэр хоёр насны
Эвийг хэн ч эвдэхгүй
Өргөж босгосон тооно нь
Үүрд мөнх мандана.

1933 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Дөрвөн цаг
Оруулсан admin on 2009-09-13 21:03:22 (48307 уншсан)


Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 69/15 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Цэнхэрлэн харагдах
Оруулсан admin on 2009-09-13 20:59:00 (6110 уншсан)



Цэнхэрлэн харагданаа хө хө
Цэцэг навчтай уул байнаа хө хө
Чин зоригийг баривал хө хө
Цэнгэж болмоор уул байна хө хө

Алаглагхан харагдана хө хө
Алим жимстэй уул байнаа хө хө
Амраг хоёр үртэйгээ хө хө
Амьдарч болмоор уул байнаа хө хө



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/5 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Янаг
Оруулсан admin on 2009-01-26 02:13:25 (2986 уншсан)


Уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу
Сэтгэлийн амраг гэгч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ
Үнэн сэтгэл гэгч
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлон дээр чухаг юм
Нийлсэн хоёр сэтгэл нь
Мянган лан алт шиг
Зайгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орохгүй
Янаг амраг гэгч нь
Эмзэг гэдэг нь яах аргагүй
Яльгүй бяцхан хөндвөл
Эмтэрч эвдрэх нь хялбархан

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д. Нацагдорж : Од
Оруулсан admin on 2008-10-06 21:57:38 (15054 уншсан)


Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаа оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.

Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?

Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 35/10 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Өгүүллэг: Д.Нацагдорж : Ламбугайн нулимс
Оруулсан admin on 2008-10-03 02:47:22 (12993 уншсан)


Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: «Ламбугай өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 63/14 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Өгүүллэг: Д.Нацагдорж : Соёлыг гайхав
Оруулсан admin on 2008-10-03 02:45:48 (11798 уншсан)

Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж газрын хөрсийг чийгтүүлэн, өсөх төлжих ногоонд шимийг эх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны халуунд хөлсөө урсгаж, өвлийн хүйтэнд хуруугаа хөлдөөж олсон муу гутлыг шавхайдан дүүргэх нь хайрлалтай.
Хасаг тэрэгний хяхнах тутам Лувсангийн сэтгэл уйтгарлаж хүрэн шарыг хашигнах бүр түүний уур хүрнэ. Лувсан хэдийгээр өсөх наснаас үхэр тэргээр нөхөр хийж, эзгүй талаар гэр болгож дадсан боловч хөөрхий зайлуул, хүний үр тул амрах цадах цагийг юунд үл хүснэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 23/5 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Миний нутаг
Оруулсан admin on 2008-03-21 00:35:45 (36052 уншсан)

Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон

Хэрлэн,Онон,Туулын тунгалаг ариун мөрнүүд

Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд

Хөвсгөл,Увс,Буйрын гүн цэнхэр нуурууд

Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон

Орхон,Сэлэнгэ,Хөхийн онц сайн голууд

Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд

Хуучин хөшөө дурсгал,хот балгадын сууринууд

Хол газраа одсон харгуй дардан замууд

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 183/42 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Өгүүллэг: Д.Нацагдорж : Yзэгдээгүй юм
Оруулсан admin on 2007-05-05 01:58:48 (7769 уншсан)

Хангайн сайхан нуруунаас гарсан Идэрийн сайхан гол өндөр уулнаас буусан тул урсгал түргэн түргэн, бас л хөгжим шиг шуугина. Хажууд нь суун чагнахад үнэхээр тааламжтай. Хүний өнгөрүүлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж үл өгнө. Энэ тунгалаг ариун мөрөн хичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хүн амьтны түүх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний үр байжээ. Орчин тойрон зэрэглэсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 17/4 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Арван дөрвөн жилийн өмнө ба хойно
Оруулсан admin on 2007-04-10 03:33:27 (4305 уншсан)


Арван дөрвөн жилийн өмнө

Анагаах ухааныг мэдэхгүй
Аюулт өвчнийг сэргийлэхгүй
Асрах сувилахыг чадахгүй
Амь биеийг хайрлахгүй
Өвчтэй хүн мянган хувь
Эрүүлийг хамгаалах нэгэн ч үгүй
Халдварт өвчин түм түм
Хариуцах арга огтхон ч үгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Гуанзны хүүхэн
Оруулсан admin on 2007-04-10 03:31:59 (7775 уншсан)

Орой болохын ч үе
Олон чийдэн асахын ч зэрэгцээ
Орос хоолны гуанзны
Онцгой тасалгаанд ормогц өмнөөс хэдэн хүүхэн
“Хүүе яадаг билээ
Та хаалгаа хаачихъя гэм
Хи хи хи” гэж инээлдэнэ
Хоёр гурван ч бүсгүй байна
Хотын залуу ч хүүхэн байна
Шилтэй пивийг зэрэглэж байна
Шилэн хундага гялалзаж байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Миний хэнз хурга
Оруулсан admin on 2007-04-10 03:30:48 (17440 уншсан)

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Шинжлэх ухаан
Оруулсан admin on 2007-04-10 02:59:04 (4396 уншсан)


Шинэ ёсон мандаж, шинжлэх ухаан дэлгэрэхэд
Шинэ цагийн хүмүүс, шим үрийг нь хүртэнэ
Шашны ном хөсөрдөж шил талд хийсэхэд
Шар хар харгис нар шургачин унаж үхнэ

Бурхны номлол тэнгэрийн ёсыг сонссоор
Бүтэн гурван зуун жил харанхуй нүхэнд унтав
Бодисын ёсны шинжлэх ухаан гэнэт гарч ирэхэд
Буруу зөвийг сая бид ялган танив


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Нууц янаг
Оруулсан admin on 2007-04-10 02:57:26 (4189 уншсан)

Хуралдсан олны дунд учирмагц
Дөрвөн зүг эсрэг ширтэлцэж,
Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр
Зул гэрэлтэж буйг хэн мэднэ.

Хожим өдөр гүн ойн дунд учирч
Сэтгэл зүрхийг хангахад
Гагцхүү хажуугийн цэцэг үзэж
Бид хоёрын зүг инээмсэглэнэ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Алс газар сурахаар явагч
Оруулсан admin on 2007-04-10 02:55:15 (6638 уншсан)

Алс газар сурахаар очих замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жарав, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина.

1927 он

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Өгүүллэг: Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн
Оруулсан admin on 2006-04-24 16:11:30 (21377 уншсан)

Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 79/20 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Өгүүллэг: Д.Нацагдорж : Хуучин хүү
Оруулсан admin on 2006-04-24 15:59:25 (24085 уншсан)

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана.
Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 140/30 | Нацагдорж Д )

Нацагдорж 	Д	 Өгүүллэг: Д.Нацагдорж : Шувуун саарал
Оруулсан admin on 2005-04-11 14:48:07 (22319 уншсан)

Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана.
Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна.
Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан, гоо сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 79/17 | Нацагдорж Д )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 161 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-058.JPG
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4403

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-086.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3210

Должин : Зам зуур
zam-011.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2549


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn