Чамаас өөр хэн ч намайг Тийм ихээр зовоож байгаагүй Чамаас өөр хэнийг ч би Тийм удаанаар хүлээж байгаагүй Өөр хэн ч намайг Чам шиг өвтгөж байгаагүй Өөр хэнийг ч би Чам шиг хайрлаж байгаагүй
Ус шиг, цас шиг, мөс шиг Гал шиг, салхи шиг чи минь.
Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг Чи л ганцаараа бусад шиг байдаг Хамгаас ичгүүргүй, хамгаас зовиуртай Хамгаас бүдүүлэг гэвч Хамгаас эрхэмсэг чи минь Би чамайг тэвчиж чаддаггүй Би чамайг л тэвчиж чаддаг Би чамаас залхдаг Би чамаас залхдаггүй Сайхнаас сайхан, муухайгаас муухай болон хувирдаг чи Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг Хэн ч намайг чам шиг галзууруулдаггүй Хэн ч намайг чам шиг тайтгаруулдаггүй Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй Хэн ч надруу чам шиг ирээгүй Өөр хэний ч биш чиний дэргэд би Өөрөөрөө байж чаддаг
Ус шиг, цас шиг, мөс шиг Гал шиг, салхи шиг чи минь...
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor048.jpg 600x586 142k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4643
kho-002.JPG 600x450 139k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5620
khuv5-014.JPG 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4556
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: