|
|
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003
|
|
Өгүүллэг: Б.Догмид : Нэхэл хатуу орчлон
Оруулсан admin on 2010-07-05 00:55:00 (12632 уншсан)
Үдшийн бор гэгээ татаж, түрүүчийн од цэцэглэхийн алдад Шарав гуай бид хоёр ор, дэрээ засч хэвтэхээр завдсан хэдий ч хэн маань ч яаран хажуулсангүй. Гадаа аль эрт хар чийг унаж, майхны хаяа баадангаар шинэхэн хадсан өвсний ааг үнэр үе үе сэрүү татуулан ханхлах нь ноднингийн хонгор намрын мартагдсан дуртгал сэрээж бухалдсан мансуурам сайхан үнэрт жарган хоносон бороотой шөнийг санагдуулна. Ханхай хоосон майханд хадланчдын нутаг сахин хоцорсон хоёр эр хүн хаашаа ч жийгээд хэвтсэн хөл тулахын зовлонгүй амар жимэр бөгөөтөл Шарав гуай сэтгэл нь шилэрч цухалдсан янзтай оровч гаравч тэрүүхэндээ бухимдаж майхны гэдас, гичирт бүдчин хараал тавин мунгинах нь түвэгтэй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл
Оруулсан admin on 2010-02-20 01:25:00 (11601 уншсан)
Хонгор шувуухай минь чи өөртөө хамааралгүй юмыг яахаараа сонирхож байдаг юм бэ. Би чамайг бодохдоо нөхөрт гараагүй, гарсан ч амьдралаа цөхрөл гутралд хараахан оруулаагүй, тийм байдалд хүргэхээргүй ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй гэж бодож явдаг юм шүү дээ. Гоонь эрийн амьдралын өнгөнөөс болоод ийм бодолд хүлэгдэв үү яав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 11/3 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Далхаагийн Норов : Чулуун домог
Оруулсан admin on 2008-08-04 23:09:00 (12049 уншсан)
Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж, зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 11/3 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Шар хондын намаржаа
Оруулсан admin on 2007-02-15 05:05:16 (8590 уншсан)
Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх Балдий өвгөн - Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ. Энэ алга дарамхан газраас эхэлсэн голомт өдгөө болтол жилийн дөрвөн улиралд нүүж буусаар нэгэн насыг элээж буй хэрэг, Ирэх төрөлдөө хүн болж төрөх хувь дутаж гэмээнэ энэхүү бяцхан шар хонддоо шувуу болоод хувилсан ч Балдий өвгөний хувьд харамсах юм алга аа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Лууны нүд
Оруулсан admin on 2007-02-15 05:04:16 (7527 уншсан)
Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй царайлан - Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад дурсхийн - Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос - Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 12/3 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ...
Оруулсан admin on 2007-02-15 05:03:08 (7825 уншсан)
Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Жанчивдоржийн Дашзэгвэ : Цэцэг нялхарсан зун
Оруулсан admin on 2007-02-09 13:35:00 (12342 уншсан)
Дэнсмаагийн нойр хулжив. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлүүн үнэр сэнгэнэж, бүгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ. Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагүй ханхар цээжтэй Гүнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 74/15 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ИЛҮҮ ГЭР
Оруулсан admin on 2007-02-09 12:06:00 (11056 уншсан)
Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 90/19 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ТОГЛООМ
Оруулсан admin on 2007-02-09 11:30:00 (9163 уншсан)
Зундуйн эцэг хамгийн өндөр настай Дэнзэн буурайтай золгох хүний хөл шингэрээгүй байв. Өвгөний нагац талын Бутаа эрдэмтэн чалх дордсон хөгшинтэй мэндэд нь гар зөрүүлэхээр, эхнэр хүүхдээ дагуулан зочлов. Бутаа торгон савхин дээл өмсөж, мөнгөн тоногтой бүс бүсэлжээ. Эхнэр нь булга минжийн арьсанд ороолгосон зурмал цагаан хүүхэн хөдөөх эрсийг алмайртал инээд алдана. Нутгийн хүмүүс Бутааг хүндлэн ширвээтэж, зам тавьж өгнө. Зундуй отгон охиндоо:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 23/5 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Шар хондын намаржаа
Оруулсан admin on 2007-02-09 03:07:10 (6367 уншсан)
Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх Балдий өвгөн - Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Лууны нүд
Оруулсан admin on 2007-02-09 03:05:22 (6421 уншсан)
Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй царайлан - Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад дурсхийн - Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос - Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ...
Оруулсан admin on 2007-02-09 03:01:00 (6180 уншсан)
Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Оосор бүчгүй орчлон
Оруулсан admin on 2007-02-09 00:03:10 (10335 уншсан)
Товууг гурвын даваанд уначихаад нь өвгөд харчууд энд тэндээс "Өө харла...", "Яачихав аа" гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, түрүүлнэ хэмээн санаж байсан үе тэнгийнхэн нь бахархал дүүрэн харж байсан нүдэндээ үл итгэн бүлтэгнэж, бие бялдар, өтген хар хөмсөг, бүхий царай зүсий нь таашаан шохоорхох олон хүүхнүүдийн зүрх усанд гэнэт хөл алдах шиг палхийжээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов : Хуруун чинээ лааны гэрэл
Оруулсан admin on 2007-01-30 02:29:43 (9631 уншсан)
Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир, зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд хэрэлдэв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов : Yдшийн үлгэр
Оруулсан admin on 2007-01-30 02:27:29 (8532 уншсан)
Уулын мухрын гүнзгий хунхуйн ёроолд, өтөг хөглөрсөн хар өвөлжөө саргүй шөнө тас харанхуй. Том дүгрэг хөрзөн хороонд хотолсон хонин сүрэг харанхуй жалгын ёроолд бяцхан цагаан тойром адил цайрна. Хотны баруун, зүүн талд өтөг шороонд халтартсан хоёр цагаан гэр байх агаад тооноор нь гэрэл улалзана. Жижигхэн мулзан толгойтой хүдэр залуу Идэрбаатар тарган мах том томоор огтлон амандаа чихэж, түүшингийнхээ булчинг гүрэлзүүлэн, хурц шүд хур хур дуугарган хэд зажилснаа, их алаг нүд эргэлдүүлэн байж, аман дахиа арай чүү залгин гүрдэгнэнэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов : Амьтан
Оруулсан admin on 2007-01-30 02:15:12 (7494 уншсан)
Эврийн ор ч үгүй хоёр хуц мөргөлдөж байна. Даргар эвэртэй хуцны мөргөлдөөнөөс мухар хуцны түншилдээн сонин. Омог хилэн мэт зангирч. мушгирсан аварга хос эврүүд нь хоорондоо гал манартал тархийх нь цаагуураа хуцны духыг хамгаалж байна гэсэн сэжиг төрүүлдэг. Эвэр хэмээгч бие хамгаалагчтай төрсөн дух азтай дух ... Эвэртэй эвэргүй хоёр хуцны мөргөлдөөн бол бүр ч шударга бус тэмцээн. Харин хоёр мухар хуцны зодоон өөр хэрэг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Цэндийн Доржготов : Аймшигт амьсгаа
Оруулсан admin on 2007-01-30 02:07:12 (8767 уншсан)
Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц, унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам хүйтэн.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 4/1 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
Өгүүллэг: Хоролын Зандраабайдий : Цаг бусын хувилгаад
Оруулсан admin on 2007-01-23 05:16:28 (8063 уншсан)
Хан тэнгэрийн орноо амгалан заларч ахуй Ноён хутагтын нойр хулжиж уугал ус, суугал нутагтаа шалавхан очмоор санагджээ. Урьд нь энэ тухай хааяа бодовч сэтгэл нь нэг л шулуудаж зориглодоггүй байжээ. Хутагт гэв гэнэт санаа шулуудсандаа эргэлзсэнгүй, очих цаг нь болсон гэж боджээ. НЭГ. Говийн оорцог толгодын дунд баахан хүн мал багшрах нь, Говийн мэргэн зангийн хошууны наадам болж байх мэт санагдаж Хутагтын сэтгэлийн утсыг хөндөн, хүслийн жолоог алдууруулав. Хутагт, нүднийхээ аягыг дүүрэх цайлан нулимсыг алгаараа сэм арчаад хартал төрсөн бууцны нь хойтох болдог толгод гэгээн дүрээрээ харагдсанд өөрийн эрхгүй өвдөг нь нугар нугар тусаж залбиран мөргөөд гурвантаа хөлбрөн хөрвөөв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 15/4 |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 140 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Friday, 2007.01.12 | · | Галсанбалдангийн Ловор : Оньсого таалцсан нь |
Tuesday, 2007.01.09 | · | Сономын Лочин : Нинаг буцаасан нь |
Monday, 2007.01.08 | · | Надмидын Мандал : Нээлт |
· | Надмидын Мандал : Үхлийн гурвалжин |
· | Цүрэмийн Мухар : Эрдэмтэн |
· | Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас... |
Wednesday, 2007.01.03 | · | Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу |
· | Намсрайн Нагаанбуу : Эх амь |
· | Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ |
· | Самбуугийн Надмид : Шинэ бэр |
Monday, 2008.08.04 | · | Далхаагийн Норов : Чулуун домог |
Monday, 2007.01.01 | · | Далхаагийн Норов : Хонзон |
· | Далхаагийн Норов : Хулчгар |
Monday, 2006.12.25 | · | Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг |
· | Готовын Нямаа : Цагаан хэрээ |
· | Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором |
Saturday, 2010.02.20 | · | Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл |
Monday, 2006.12.25 | · | Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа |
Tuesday, 2014.02.18 | · | Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр |
Sunday, 2006.12.24 | · | Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр |
Wednesday, 2006.12.20 | · | Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга |
Monday, 2006.12.18 | · | Тавкейн Султаан : Алтан ээмэг |
· | Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун |
· | Намжимын Сүхбат : Хөшөө |
· | Дамбын Төрбат : Зулын хорин таван |
· | Лодонгийн Түдэв : Хөмрөг |
· | Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай |
· | Цэрэнтулгын Түмэнбаяр : Ганц бие хөгжимчин |
· | Цэрэнтулгын Түмэнбаяр : Хилэнцэт хорхой |
· | Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр |
· | Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү |
Wednesday, 2006.12.13 | · | Данзанноровын Хүү : Лугшилт |
· | Данзанноровын Хүү : Таван барын үлгэр |
· | Долгорын Цэнджав : Сумын төв дээр |
· | Долгорын Цэнджав : Хоёрын даваа |
· | Долгорын Цэнджав : Алтан жүн жор |
· | Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч |
· | Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг |
· | Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа |
· | Авидын Шартолгой : Цаглашгүй эгшиглэн |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|