Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003


Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жагдалын Лхагва : Хайрын зурвас
Оруулсан admin on 2007-01-23 05:07:43 (12058 уншсан)

Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.
Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин түрийд шальгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Батын Лхагвасүрэн : Хясаа
Оруулсан admin on 2007-01-12 03:35:06 (10543 уншсан)

Би нутгийн өвгөний хамт хясааны оруулганд дөхөж явлаа. Бага саахалтын хиртэй очмогц хүчтэй урсгалын чимээнээс сүрдэн өөрийн эрхгүй жолоогоо татахад хүрэв. Их ус нижигнэн шуугиж хавцгайн элэг рүү эрчээрээ мөргөн хүчиндээ дээшээ хөөрөн эргэж хуйлран өндрөөс доош буух нь хүчтэй шуурганд хийссэн бодын адсага адил сүртэй харагдана.
Бид дэмий л халин нисэх шувуудыг харан хэсэг зогслоо. Өвгөн "жигүүртэй биш яая гэхэв дээ хүү минь" гэсэн янзтай над руу дуугүйхэн харлаа. Би нилээд зогссоны эцэст "Хясааны элгээр нэг жим бий байх аа" гэж асуулаа. Өвгөн ах “бий нь чиг бий" гээд хясааны орой өөд өрөөсөн нүдээ онийлгон харснаа "Ээ тэнгэр минь бүсгүй хүн тийшээ ойртох ер хэрэггүй” гэснээ "Yгүй, намайг багад, эсэргүүний жилдээ, Базар гэдэг булиа эр ногоон малгайтнуудад хөөгдөөд дээгүүр гараад ирж байсан л юм даа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Батын Лхагвасүрэн : Гурван сэрвэн
Оруулсан admin on 2007-01-12 03:32:49 (10178 уншсан)

      Харагдах бүхэн өнгөө алдан алсалж, хаа холын ганц уул сэтгэлд тодхон үзэгдэнэ. Гурван сэрвэн нь хоорондоо саахалтын зайтай эгнэж эргэн тойрныхоо мод, асган дундаас ганц ганцаар нь цойлон өндөрлөж, тэнгэрт хүрэх замдаа үүлтэй саатан үг хэлэлцэнэ үү гэлтэй үүлэнд шурган цэнхэртэж харагдана.
     Өвөлдөө үй олон амьтны чийрээр эргэн тойрныг нь мэтгэж, мод бутны мөчир, хад чулуу бүхэнд нь цас бамбарлан цавцайна. Хол: ойрын хүмүүс цас зудтай хатуу хайруу үед мал ахуйтайгаа нүүдэллэн ирж өнтэй золгоно. Зуны цагт нэгнээсээ хэдэн алхмын зайтай ч цэцэгсийн дунд төөрөн бие биесээ дуудалцаж олно.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Галсанбалдангийн Ловор : Оньсого таалцсан нь
Оруулсан admin on 2007-01-12 03:19:16 (14106 уншсан)

Сандаг Дондог хоёр хичээлээсээ ирээд даалгавраа хийж суув. Ээж нь гадагш гарахдаа,
- За миний хоёр хүү хичээлээ давтаад томоотой сууж байгаарай. Гэрээ битгий сандаагаарай. Аав чинь өнөөдөр ирнэ шүү! гэж хэлтэл
Сандаг
- Ура! Аав ирэх нь! гэж хашгиран алга ташихад Дондог сэртхийн:
- Ээж явах нь ура! Баяртай! гэж дороо цовхчин хоцров. Аав нь бригадын дарга болохоор гэртээ ховор үзэгдэнэ. Отор нүүдэл, сааль сүү, ноос үс, өвс тэжээл энэ тэр ажлаар малчдын суурь, нэгдлийн төв, аймаг орох нь цөөнгүй. Өнжин хонон яваад аавыгаа ирэхэд Сандаг, Дондог хоёрт ярих сонин зөндөө байдаг.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сономын Лочин : Нинаг буцаасан нь
Оруулсан admin on 2007-01-09 00:23:44 (11075 уншсан)

       Гадаа дүн өвлийн жавар тачигнаж байгаа нь яс маханд хүрэн мэдрэгдэнэ. Бяцхан дүнзэн байшингийн цонх ой мод мэт харагдах цан хүүрэгт дарагдан өвлийн бүүдгэр өглөөний гэрэл гэгээ бараг нэвтэрч ядан бүүдийнэ. Сүүлийн хоёр хоног галын бүлээн амьсгал аваагүй өрөө нь мөсөн хонгил гэсэн үг. Бор хир суусан хөнжилдөө шургасан тэр толгойгоо ил гаргая гэвч өрөөнд хургасан хүйтэн жавар хацар нүүрийг нь долоон алдана. Гэвч эл хүйтнийг эс тоон цээж нь арган, ам хатаж "түй" гэх шүлсгүй болжээ. Толгой нь ангалзан салж унах гэж буй мэт янгинана.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Надмидын Мандал : Нээлт
Оруулсан admin on 2007-01-08 23:55:03 (9846 уншсан)

Зун цагийн шатам халуун наран гудайн доошлох үеэр нэгэн айл өвлийн сууцнаасаа зуслан руугаа хогшлоо ачаалаад хөдөлжээ. Хорвоогийн эгэл жирийн гэгээнээс бүгэн хоолны шүүгээний арын давчуухан завсарт унтаж байсан арваад хүрэн жоом нүүдэл дагасныг хэн ч анзаарсангүй ээ.
Тэдгээр жоомнууд тээгдэж явсан тэрэгнийхээ айхавтар хүчтэй дуу чимээ, сүрхий доргион чичиргээнийг дөнгөж намдмагц модны ширхэгнээс зуурч байсан хөлнүүдээ суллан хэсэг амарсан авч, гаднаас нэвт шувт орж ирэх хурц ягаан туяа, задгай сэрүүн агаарыг үл ойлгохдоо түгшицгээж эхэлжээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Надмидын Мандал : Үхлийн гурвалжин
Оруулсан admin on 2007-01-08 23:38:23 (11106 уншсан)

Хүнсний захын буудлаас пиг дүүрэн хүнтэй хөдөлсөн автобус газрын гаваар оров уу гэлтэй алга болжээ Хэдийд гарсан хичнээн хүн сууж явсныг хэн ч мэдсэнгүй. Тэр бүү хэл зорчигчид нь өөрсдөе хаана очсоноо, ямар гээч аюултай тулгараад байгаагаа ч төсөөлөегүй. Эргэн тойронд нь ч хав харанхуй, сэтгэл бодол нь ч тас харанхуй.
- Цуваад ороорой! Урагшаа яваач! Мөнгөө! Хүүш тасалбараа ав гэж байна!
- Харваас тэнтийсэн том хүүхэн байж тасалбараа авахад яадаг новш вэ?
- Yгүй ердөө, өнөө мөдгүй үхэх дөхсөн нэг муу авгайн оронцог байж!
- Юу гэнээ чи над шиг авгай болохгүй юу?
- Хөөрхийс богинохон настай амьтан юм
Хүмүүсийн хооронд ийм маргаан өрнөж байжээ. Хамгийн ойрын дурсамж гэвэл энэ
( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
Оруулсан admin on 2007-01-08 23:30:55 (10812 уншсан)

Анагаах ухааны доктор, профессор Жалын Жамьян хүн амины хэргээр хэрэгт татагдаж, тусгай хорих ангийн чанга дэглэмтэй хорионд оржээ.
Далан гуравны жил нь орж байгаа, нэрд гарсан энэ эрдэмтэн, ардын эмч гэдэг хүндтэй цол авсан жилээ ийнхүү ноцтой хэрэгт холбогдсон нь Монголын улаан, хөх, шар сонины олз, идэш болж, бах тавы нь хангаж, мянга мянгаараа боорлож албан газар автобусны зогсоол, айл гэрт, "Ардын эмч, ардын амийг хорлолоо” гэсэн тэргүүн өгүүллийг хөгшин залуугүй гар дамжуулан уншиж, бие биенээ сөргөсөн хэрүүлийн алим хэдхэн хоногийн дотор Монголын газар, тэнгэрийг доргиож эхлэв. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас...
Оруулсан admin on 2007-01-08 23:28:11 (13926 уншсан)

Өрөвдөм амьдралтай хүүхэд, хөгшдөд зориулав.
Намрын сүүл сарын зэвэргэн шөнө. Өчигдөр үдээс хойш орсон бороо шөнө дөл үргэлжлэх янзтай. Өлмөн зөлмөн гэдэс хонхолзохын эрхээр орой эрт унтахаар орондоо орсон ээж, хүү, охин бид гурвын нойр хулжин хөнжилдөө эргэн хөрөвсөөр байв. Хүйтэн усанд бороо нэг үе шиврэн нэг үе ширүүсэн шаагьж ганц өрөө хүйтэн байрны цонхны тавцангийн төмрийг тачигнуулан балбасаар авай. Миний нойр хэдийнээ хулжжээ Яагаад ч юм бэ, өнгөрсөн жил арван зургаан нас хүрч иргэний паспорт авахад, нэг ширээнд суудаг охин надад баяр хүргэж байсныг гэнэт санав.
( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
Оруулсан admin on 2007-01-03 05:45:06 (11063 уншсан)

Айлд ороод дээшихнээ суучихвал аавархуу, үүдэнд нь зогсвол өдий том болсон байж гэж өөлөгдөх арван хэдхэн настай банди би ах эгч хоёрынхоо гар хурууны үзүүрт тус болох санаатай аяга таваг дөхүүлж хэрдээ л хичээж байсан сан. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Эх амь
Оруулсан admin on 2007-01-03 05:43:56 (11566 уншсан)

(Зөгнөл)
Цонхны цаана цас бужигнаж шуурга гиншээд амьтай юм үл тэсэм тэсгим цэвдэг хорвоо манармуй.
Халаагуурын ирмэг даган гүйж явсан хүрэн жоом амьдын аюулыг мэдрэхээр сахлаа сэрвэлзүүлэн түр зогсознохыг Цэцэг эмгэн алмайран ажиж суухдаа "төрөх орчин хайж яваа эх жоом ч юм билүү" гэсэн бодол төрснөөс түунийг үл зэвүүцэн ийн ширтжээ. Yнгэж унэрлэх ач хүлээж цөхрөнгөө барсан эмгэнд бэр нь “та удахгүй ачийгаа үзнээ" гэсэн юмсанж.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
Оруулсан admin on 2007-01-03 05:41:19 (10225 уншсан)

Солонгорсон хээтэй нимгэн торго мэт сүүмэгдэй цэцгийн цэнхэр дэлбээ газраас ургасан гэхэд итгэмээргүй энхрий, голын нь шаргал үрслүүрээс эрвээхэйн тэмтрүүл мэт сэрийх ариухан өрөвлөгө нь дэндүү эмзэг турьхан харагдана. Ногоохон баг цэцгээ бүүвэйлж чичрэгнэсээр... ганхалзсаар авай. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Самбуугийн Надмид : Шинэ бэр
Оруулсан admin on 2007-01-03 05:35:11 (16086 уншсан)

Самдан өвгөн хүүгээ хол газраас нэг годгор охин дагуулж ирсэнд анхандаа голонгуй байж. Гэлээ ч талийгаач бэрээсээ хойш "Муу хүү минь ханьтай болоосой доо" гэж боддог болсон учир юун түрүүнд өөлөх голохоо урьдал болгох гэсэнгүй. Тэгээд ч ажаад байхнаа шинэ бэр биеэ барих, ичиж зовох явдал огт үгүй, хувин савыг гялалзтал арчиж, угааж эхэлсэнд 'Бас ч гэж ажилсаг охин юм” хэмээн олзуурхахад хүрчээ. Аав ийнхүү битүү тандан байснаа хүүгийн авчирсанаас үлдсэн тагш юманд зориг орсон уу, ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Хонзон
Оруулсан admin on 2007-01-01 23:13:17 (13524 уншсан)

       Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг Чулуун сая л анзаарлаа. Yл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг, буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг илбэн аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ өрсөн мэдээ сархдад хүрэх тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ. Гэвч архирч дуугарсангүй. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Хулчгар
Оруулсан admin on 2007-01-01 23:02:31 (15203 уншсан)

Бороо шаагидаг, харин цас шаагин ордоггүй нь сонихон ч юм шиг. Сэмэрсэн хөвөнгийн сэв шиг цас чимээ имээгүй эргэлдэн бууна. Гацуурын шилмүүсний ширхэг тоолон унаж, торгон үзүүр дээр нь тогтоно. Их хөвчийн уужим суга цасны буданд хүүшлээд, ойн зах бүүдийн бараантавч цаашлах тусам цайвар мананд живж, бараа алдан, өчүүхэн ч аниргүй дүлий оргих нь газрын мухар гэмээр. Дээрээс саарал үүл нэвсийн дарж газар хөллөөд дороос уул тайга, ургаа бүхэн өөд зүтгэн цайвалзаад цасан дунд хальтран бүдчин яваа хүнд дотор давчдам уйтай бөглүү.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
Оруулсан admin on 2006-12-25 01:47:25 (12287 уншсан)

       Энэ шөнө Жанчивын нойр бас л хүршгүй нь бололтой, Гадаа гудамжаар хурдлах машины моторын хүнгэнээн, дугуйны чихрах чимээг дэмий л сонсон хэд хоног хэвтлээ. Зэргэлдээ өрөөнд охин хүү хоёр нь ёстой атаархмаар сайхан нойрсож байна. Тэд хаа нэгхэн хөнжилдөө хөдлөх нь хүртэл тодхон. Харин эр хүн гэсэндээ хүү хамар хоолой нь дуугаран хэсэгхэн хүржигнэтэл хурхираад намжина. Охин дэндүү эрх танхи өссөн тул нойрондоо ааваа! энийгээ хараач гэнэ. Бодвол  ахтайгаа тоглоом булаалдсан уу, эсвэл идэх амттай юмаа харамласан уу. Энэ хоёрын нэгээс гарцаагүй. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Готовын Нямаа : Цагаан хэрээ
Оруулсан admin on 2006-12-25 01:40:58 (10478 уншсан)

     Даш хана руу харан хэвтэж байлаа. Ойрноос түүнийг тойрон бүсэлдэг болсон нөгөө хэд дахиад л тодров. Дөрвөн зүг найман зовхисоос алхам алхмаар ойртох тэр этгээдүүд улаа цайм нүүр тулж ирээд ноцолдож нүдэлдэхгүй ч гэлээ, нүд нүүргүй нулимахгүй ч гэлээ, нүгэл хилэнц дуудан хараал тавихгүй ч гэлээ цаанаа л нэг зэвүүн. Тэд  зүг зүгээс нэгэн зэрэг алхаа нийлүүлэн бүслэлтээ улам хумихыг бодоход хэн нэг нь тэднийг захиран залж байх мэт.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Оруулсан admin on 2006-12-25 01:27:51 (10127 уншсан)

         Yл таних бүсгүй минь, чи надад дотоод сэтгэлээ нээж маш санамсаргүйгээр далдаас харилцах болсноо хувь заяа гэж боддог уу. Хэзээ нэгэн цагт би ингэж л танилцаж, бие биендээ оюун санааны хүч өгөх байсаан гэж бодож болох л доо. Эсвэл энэ талаар ерөөсөө анзаараагүй байж болно. Яагаад гэвэл аливаа юмс дандаа л санаатай, санамсаргүй хоёрт оршдог. Нэгэн бодлын санаатай нөгөө бодлын санамсаргүй юм даа. Тэгэхээр бид  хоёрын энэ нууцлаг холбоо, сэтгэл санааны далдын хийсвэрлэл хувь заяатай   минь хэрхэн холбогдох бол гэж чи асуухыг хүсэж байж ч мэднэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Оруулсан admin on 2006-12-24 22:58:09 (10511 уншсан)

Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж ирж.
Эмгэн нь "Эвий, эвий. Гадны дотнын гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч уг зөвшин, хай нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг ном эрдэм гээд бас бид хоёр шиг хөгшдийг хөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэн жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Охин нь онгоцоор гарч гэнэ. Хотоос наашаа гарч гэнэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга
Оруулсан admin on 2006-12-20 22:43:10 (13479 уншсан)


Барах цадахгүйн бараан орчлонд хүн мэндлэхдээ хар, хор, хайр гуравтай хамт төрчихдөг юм билээ. Би гэдэг амьтан чинь эрдэнэт савнаасаа тасран унахаасаа эхлээд л хан хорвоогийн хачин жигтэй явдлуудтай учирч эхэлсэн гэдэг. Энэ бүгдийг ярихаа азнаад эр биед хүрч эхнэр авсан цагаасаа ярья. Эрт цагийн уламжлалаа дагаад эцэг эх маань удам угсаа сайтай айлын нэгэн бүсгүйг өндгөн сүй тавьсан ерөөлт хань чинь гэж зүслэн заахад нь улирч баларсан ёс заншил хэмээн тас зөрж байгаад харахад нүд дүүрэн мах мариа сайтай өндөр цагаан бутач бүсгүйг гэргий болгон авлаа.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 181 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Хавар 2007
IMG_1020.jpg
600x800 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4826

Тэрэлж
trlj-011.JPG
600x450 155k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4176

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-150.JPG
600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5211


Агуулга
Monday, 2007.01.08
· Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
· Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас...
Wednesday, 2007.01.03
· Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
· Намсрайн Нагаанбуу : Эх амь
· Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
· Самбуугийн Надмид : Шинэ бэр
Monday, 2008.08.04
· Далхаагийн Норов : Чулуун домог
Monday, 2007.01.01
· Далхаагийн Норов : Хонзон
· Далхаагийн Норов : Хулчгар
Monday, 2006.12.25
· Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
· Готовын Нямаа : Цагаан хэрээ
· Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Saturday, 2010.02.20
· Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл
Wednesday, 2026.05.27
· Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Tuesday, 2014.02.18
· Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Sunday, 2006.12.24
· Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Wednesday, 2006.12.20
· Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга
Monday, 2006.12.18
· Тавкейн Султаан : Алтан ээмэг
· Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
· Намжимын Сүхбат : Хөшөө
· Дамбын Төрбат : Зулын хорин таван
· Лодонгийн Түдэв : Хөмрөг
· Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай
· Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
· Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Wednesday, 2006.12.13
· Данзанноровын Хүү : Лугшилт
· Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
· Долгорын Цэнджав : Сумын төв дээр
· Долгорын Цэнджав : Хоёрын даваа
· Долгорын Цэнджав : Алтан жүн жор
· Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч
· Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг
· Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа
· Авидын Шартолгой : Цаглашгүй эгшиглэн
· Авидын Шартолгой : Мартагдсан үлгэр
· Доржзовдын Энхболд : Шар хөвийн зэрэглээ
Friday, 2006.05.26
· Т.Юмсүрэн : Ээж хайрханы дууль
Wednesday, 2005.09.21
· Б.Догмид : Хөх тэнгэрийн зарлиг
Monday, 2010.07.05
· Б.Догмид : Нэхэл хатуу орчлон
Friday, 2005.06.24
· П.Пүрэвсүрэн : Хорвоогийн хорлонтой тоглоом

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn