Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003


Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Тавкейн Султаан : Алтан ээмэг
Оруулсан admin on 2006-12-18 23:44:10 (10682 уншсан)

Айкүмис хамаг тэнхээгээ шавхан өндийлөө. Хэв маягаа аль хэдийнээ гээн, үс нь холцорсон, хурган дотортой хуучин дээлээ нөмөрч, турьхан хуруугаараа цагаан нөмрөг алчуураа засав. Хөлөө зөөж тавин ганц нэг алхсаар хойморын том толины өмнө очлоо, Гүн үрчлээсэнд дарагдсан, ядуу цонхийсон царайгаа удаан ширтэнэ. Тэрбээр, "Хуурамч хорвоо гэж!" Мөнхийн юм гэж ер юу байна вэ? Эр биеийн чадал, охин биеийн гоо үзэсгэлэн, ер нь юм бүхэн улиран өнгөрдөг хойно" хэмээн санаашрав.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
Оруулсан admin on 2006-12-18 23:26:03 (10384 уншсан)

Түүнийг ирэх сургаар манай хотынхон хэрдээ л бэлтгэж, хол ойрын гийчин дөрөө мултлах нь ихсэж, ер жигтэйхэн их хөлтэй болчихсон. Доржгочоо хүртэл:
- За хө, идээ цагаагаа базааж байгаарай. Өвгөнийхөө ганц цайны дээлийг гаргачих. Юмыг яаж мэдэх вэ. Лхагваа чинь сүрхий хүн. Манайхаар ороод л ирнэ шүү гэж хөөрцөглөн гэгэлзэх. Лхагваагийн муу ижий өдөрт хичнээн ч гарч орж байна вэ, хэлээд юүхэв.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намжимын Сүхбат : Хөшөө
Оруулсан admin on 2006-12-18 23:20:14 (10239 уншсан)

Хөвийн хөх хөндлөн дөрөлжөөр нэгэн морьтон гарч ирлээ. Наранд гандаж цайсан далбагар малгай өмсч, хатингар цээжиндээ элбэгдсэн том нударгатай улаан даалинбан тэрлэгээ яльгүй шуусхийн бүсэлсэн өргөн магнай бүхий түмэн үрчлээ суусан хар царайтай ясархаг нэгэн бөөн сүүлтэй алаг мориныхоо явдалд үүрэглэн байна уу гэлтэй гараа сул унжуулжээ. Тэрбээр гархилсан сүүмгэр нүдээр Хөшөөтийн хөндийг нэгжин халиаснаа урт эрүүн дэх оочиныхоо сахлыг имрэн, омголтсон хөх уруулаа хөдөлгөхийн төдий "Ай даа, Хөшөөтийн хөндий минь хэзээ ийм байлаа даа" гэж өөртөө хэлэв.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Дамбын Төрбат : Зулын хорин таван
Оруулсан admin on 2006-12-18 23:15:57 (13068 уншсан)

Мөнөөхөн бужигнаж асан залуус тархан одов. Гэрийн хоймор ханхайж намрын тал шиг уй даан үлдлээ. Би өвлийн идэш төхөөрч өгсөн залуусыг далд орон ортол овоон дээрээс харж суухад цээж эзгүйрэн хоосорч, хэзээ ийм мундаг эр хүн болно доо гэх бяцхан гунигт автана. Миний ийн шүтээн болсон эрст манай хонхорынхон ам муутай байдаг юм. Доогийн дэлдэн Дэрмээн гэж шоволзсон шар залуу харахад хийморлог нэгэн мөн боловч хазаарын солиотой, эмээлийн хэнээтэй гэж шивэр авир хийнэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Лодонгийн Түдэв : Хөмрөг
Оруулсан admin on 2006-12-18 23:05:13 (17686 уншсан)

Говийн малчныд хангайгаас зочин иржээ. Дэлгэр цаг байсан болохоор хүн мал цөмөөрөө л тайван жаргалтай зоо тэнүүн сэтгэл өег ажээ,
Хангайн зочин говийн бүгчим халууныг гайхаж хамаг хувцсаа тайлж бараг л чармай нүцгэн суух болов
- Та нар мөн бөх голтой улс аа! Энэ дүү гэсэн халуунаар хөвөнтэй дээлнээс салдаггүй. Яаж бээчихгүй явж байнаа? гэж хангайн зочин гайхан асуув. Өвгөн тэмээчин инээмсэглэж

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай
Оруулсан admin on 2006-12-18 23:05:08 (23642 уншсан)

Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бүтээчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бүхнийг зурж, сийлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зуур бүтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч өгч байлаа. Зун намрын зургаан сард чүү багтаан хийсэнд нь соном хадаг төдийхний харамж өгдөг хүн ч байлаа. Жамба зураач тэр бүхнийг ихийг их гэхгүй багыг бага гэхгүй авдаг л байлаа.
( Дэлгэрэнгүй... | 12 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
Оруулсан admin on 2006-12-18 22:48:43 (9949 уншсан)

Тэр маш баяртай онгоцноос буулаа. Богд уулын орой дээгүүр онгоц эргэхэд нүдний нь нулимс бүрхэв. Яаж ийгээд л нутагтаа ирлээ. Яахав, явсных багагүй олзтой. Одоо ч харин Болороосоо холдохгүй шүү, Олсон хэдээ зөв зараад амь нэгтэй амьдарнаа хөө. Ирлээ дээ, ирлээ. Ядуу Монгол тэр харь газар хөлсний хөдөлмөр хийж халаасандаа хэдэн зоостой, тархиндаа хувийн үйлдвэр төсөлтэй, сэтгэлдээ хүний нүнжигээ гээсэнгүй буцаж ирлээ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Оруулсан admin on 2006-12-18 22:44:40 (10384 уншсан)

      Зурагтаар хамгийн сүүлийн үед нэр хүнд нь сүрхий өсч, алдаршиж байгаа нэгэн эмэгтэй улс төрч ярьж байлаа. Цогтой бадрангуй харц нь үгний өргөлт бүр дээр бөмбөрийн цохилт шиг таарч, гарын хөдөлгөөн, энгэрийн гоёмсог зүүлт, чамин бөгжтэй нь өнгө дүйцэж аргагүй л гадаад төрх, үзэмж нь улс төрчийн хувийн соёлыг өндөрсгөнө. Мөн үгний нь уран өнөөдрийн цаг үеийн байдал хүмүүсийн сэтгэлийн агаартай хачин нийлж байлаа. Хэн хүнгүй биширч бахархаж, сэтгэл татагдаж байгаа нь илт. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Данзанноровын Хүү : Лугшилт
Оруулсан admin on 2006-12-13 06:35:17 (10126 уншсан)

       Жаргалан энэ удаа жилийн дотор арван нэгэн амьтан байна. Миний луу ... хэмээн асуулаа.
      - Би багадаа чухам лууны нутагт хурга хариулж өссөн нэгэн. Yзээгүй гэх аргагүй. Манай нутагт үлгэрийн л орон доо.
      Зургаан зүйл хамаг амьтны сүр болсон илэрхий хүч чадалтай авир зөөлөн эргэн тойрондоо бол хүрхрэн дуугарагч нэгэн их амьтныг Хан хурмастын хөлгүй гүнд төсөөлөн харж, түүнийгээ "Бурхны ташуур" гэж нэрлэлээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
Оруулсан admin on 2006-12-13 06:33:30 (11860 уншсан)

     ... Баруун гараа ямагт зүүн (билиг) дээрээ тавьж суудаг нь сайнаар нь муугаа хөөх дом, харшлах хамаг шалтгааныг биед ариусгадаг. Иймээс тэрхэн агшинд хүний бие өөдөө хөөрөх наран, өндөрт ганхах цэцэг мэт даяар амгалан болдог.
      Газрын хээлэнд нуугддаггүй, нуугдан отох хулгайн явдал хийдэггүй хэмээн үлгэрт хэлж, домогт яригддагаар ухран буцан гишгэх, айж эргэн зугтах аюулгүй төрдөг. Бүтэшгүй үл хөөцөлддөг хүчтэнийг "Улаан зүгт" амьтан гэж үлгэрт нэрлэжээ. Тийм амьтныг Бар гэж Жаргалан яриагаа эхлэв.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Сумын төв дээр
Оруулсан admin on 2006-12-13 06:29:55 (12107 уншсан)

    "Yхлээ, үхлээ, ёо, ёо" гэсээр тэр орноосоо арай гэж өндийв. Аманд нь түй гэх шүлсгүй болж, уруул нь хатан, толгой тархи нь дүйнгэтэн мэнэрнэ. Зуухны хажуу дахь бөөр нь хэмх ёнх болсон данхнаас хүйтэн цай гүд гүд залгилахад, гэдэс ходоодонд нь нэгэнт асан алдсан түймрийг нь бага ч гэсэн номхоруулах шиг болов. Гэрийн доторх юмс ундуй сундуй. Халбага нь гозойчихсон гурилтай хоолны үлдэгдэл шүүгээн дээр харагдана.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Хоёрын даваа
Оруулсан admin on 2006-12-13 06:26:41 (12177 уншсан)

      Тэднийхээс шив шингэн утаа эгц дээшээ олгойдож байлаа. Оюунаа аль хэдийнээ босчихоод цайгаа оргиулаад уудалж байгаа, мань "Хоёрын даваа" яахав дээ, дээлээ эгэлдрэглээд суучихсан хүзүүгээ шөргөөгөөд л амсар нь цоороод уруул урчихмаар болсон мөнгөн аягатай цайгаа тэмээ шиг хүчтэй сорж суугаа. Орсон гарсанд   - Миний энэ чинь Мэргэ вангийн Далхаа зааны аяга шүү дээ гэж хөөрлөнө. Харин тэр Далхаа заан гэдэг нь ямархуу бөх хэзээ байсныг ярьж шагширч байгаа хүнийг би л сонсоогүй юм байна. Банди гуай наадам болгоноор зодоглодог ч хоёрын даваанаас нэг их хэтэрдэггүй болохоор нутгийнхан мань "Хоёрын даваа" гэлцэн инээд наргиан болдогийг Оюунаа ч мэднэ.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Алтан жүн жор
Оруулсан admin on 2006-12-13 06:22:31 (26748 уншсан)

      Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.

       - Ээ бурхан минь! гэж хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа ч арай үхчихгүй байхаа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ:
       - Хоолой аргаад! Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч
Оруулсан admin on 2006-12-13 06:15:22 (11073 уншсан)

       Ороо бусгаа үед өвдөнө гэдэг үхэхээс хэцүү юм. Надад эхлээд муусайн жулдрай жаал, эрүү өвдөг нь нийлсэн чавганц нарыг оролдож байдаг хамрын ханиад хүрлээ. Надаас түрүүнд хэдэн өдрийн турш хамраа сэтэртэл найтаасан эхнэр маань.

      - Барагтай бол салдаггүй новшийн эд байна лээ. Бага дээр нь дарж ав гээд эмийн мөнгө өгсөн л дөө. Харин би "Энэ муу ханиад яав л гэж" хэмээн бодоод түүгээр нь шар айраг аваад уучихав. Гэтэл одооны ханиад овоо болжээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг
Оруулсан admin on 2006-12-13 05:42:49 (9866 уншсан)

      Цуурганы гинж тохуурхалын инээд мэт хүйтэн өнгөөр сэтгэл зурж хар модон хаалга ёолох мэт чихрэн онгойход нарны хугасхан туяаг өвөртлөөд нөмгөндөө тогтоолгүй асгачихвуудаа гэмээр биерхэг том лам эрлэгийн үүдний гишгүүр л ийм байдаг болов уу гэмээр нүхэн шоронгийн шороон шат руу буутай хуягт чичлүүлэн унав. Лхүмбэ японы тагнуул гэх зэрэг зүүдэндээ ч нэрийг нь сонсоогүй олон ялт хэрэгт гүтгэгдэж Чойжоо ламтан энэ өдөр долоо дахь байцаалт долоо дахь тамлалтнаасаа ирж буй нь энээ. Баруун зуу болон Дашчойнхорлон хийдэд шавилан сууж гавьжийн дамжаа барин улмаар шат ахисаар зээрэмбийн зэрэгт хүрсэн томоохон мяндагтны нэгэн билээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа
Оруулсан admin on 2006-12-13 05:38:32 (9635 уншсан)

(Хошин өгүүллэг)
      Шүд насыг аргамждаггүй юм байна. Ааруул тас хазах тэнхэлтэй Чогжмаа гуайг тавин тавтайд нь баярын бичиг тэврүүлээд тэтгэвэрт суулгачихав. Баярын бичиг мэрж суултай биш тэтгэврийн хэдээ өдөрт нь үрж дуусгаад хувийн пүүс үүсгэхээр аймгийнхаа татварын албаны хаалга татжээ. Жар шүргэх насандаа тамга түших хувьтай төрсөндөө урамшсан Чогжмаа гуай юуны төлөө хилд ойр аймгийн төвд суудаг билээ, урд хөршид сайн түнштэй болохоор том хүүгээ мордуулжээ. Гэтэл морьтой яваа хүүг нь хил гаргасангүй.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Авидын Шартолгой : Цаглашгүй эгшиглэн
Оруулсан admin on 2006-12-13 05:34:45 (10188 уншсан)


"...Эс таалбал гагцхүү хөшүүн сэтгэлээ номхотго"
Ноён хутагт Равжаа
Зам зуур оройтож хоноглосон шөнийн талаас анир чимээлэх нэгэн аялгуу. Сэрээнэн цоржийн бодол санааг байн байн дэнсрүүлэхэд арга буюу нойр хулжина. Майхны хаяагаар үе үе зөөлөн салхи сэвэлзэх тусам агь таанын үнэр хамар цоргин амьсгал бачуурч бие тэнчүүрнэ.
Сүүлийн хэдэн сард ойр дотносох болсон Чимэд начин бараа болж хоноглосон боловч тэр хэзээнээс аян жинд явж, урт замд дассан гүдэс эр тул хэд гурван үг сольж байснаа толгой дэрэнд тавингуут нам унтаж майханд бий үгүй нь үл мэдэгдэнэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Авидын Шартолгой : Мартагдсан үлгэр
Оруулсан admin on 2006-12-13 05:27:49 (9266 уншсан)

Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
- Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ. Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Доржзовдын Энхболд : Шар хөвийн зэрэглээ
Оруулсан admin on 2006-12-13 05:07:01 (11089 уншсан)

Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бөмбөгнөтөл гунганав. Хариуд нь гялаан цагаан хэмээх сүрлэг том ат суль үмхлэх зуураа сүү гашлам чичрүүлэн гунганахад Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зүггүй мэгшин уйлмаар, аль эсвэл хөмхийгөө зуугаад дусал нулимс ч унагалгүй барайчихмаар нэг л хачин болоод явчихав. Цээжинд нь ямар нэг юм зангирчихаад ер тавьсангүй. Дэмий л ингэж ижилддэг мал байдгаа даа гэж бодоод лог шарынхаа бандгар гуян дээр тэнзэн ташуураар падхийтэл гуядав. Лог шар түүний нь хариуд лаадага лаадага алхаж явснаа тэмээн сүргийн захад ирмэгц санаа амрах мэт зогтусан, хүүгэтэл цагхаалаад шээж эхлэв.Тэрхэн зуур гялаан цагаан, бага цагаан, өндөр хөх, буурал өвдөгт, идэр бор таван бүдүүн ат сүргээс тасран нүүгэлтэн наашилсаар ирж Лог шарыг тойрон үнэрлэцгээв. Гэтэл Лог шарын өрөвлөг бууралтсаныг үзээд Гажидмаа гайхан мэлэрч орхив.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Т.Юмсүрэн : Ээж хайрханы дууль
Оруулсан admin on 2006-05-26 16:18:39 (10522 уншсан)

Баньд,
- Би энэ агуйд сар гаруй байлаа. Цаашид хэдий болтол байх билээ дээ. Тэгж байтал намайг энд нуугдаж байгааг хэн нэг нь Пүрвээ төлөөлөгчид хэлчихвэл бүх зүйл дуусна.... Ингээд л Нарандэлгэрийг минь бас. . гэж бодоход нуруу руу нь хүйт оргих шиг болов. Тэгтэл нүдний нь өмнүүр буу үүрсэн хоёр морьтой хүн Толь гүний хүрээн дээрээс хоёр ламыг барьж гарыг нь хүлэн моринд мордуулчихсан аваад явж байна. Тэд Баньдын хажуугаар өнгөрөв.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 180 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-141.JPG
600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4893

Д. Бурдаа 1963	90х70, зотон тос
27 тоот
600x907 195k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4542

Тэрэлж
trlj-014.JPG
600x450 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4852


Агуулга
Monday, 2007.01.08
· Цүрэмийн Мухар : Эрдэмтэн
· Дэмбээгийн Мягмар : Би хулгайч бас...
Wednesday, 2007.01.03
· Намсрайн Нагаанбуу : Найргийн аялгуу
· Намсрайн Нагаанбуу : Эх амь
· Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
· Самбуугийн Надмид : Шинэ бэр
Monday, 2008.08.04
· Далхаагийн Норов : Чулуун домог
Monday, 2007.01.01
· Далхаагийн Норов : Хонзон
· Далхаагийн Норов : Хулчгар
Monday, 2006.12.25
· Готовын Нямаа : Дөрвөн нүдтэй халтар гөлөг
· Готовын Нямаа : Цагаан хэрээ
· Балжиннямын Пүрэвдорж : Хувь заяаг тодорхойлох хором
Saturday, 2010.02.20
· Балжиннямын Пүрэвдорж : Нууцхан сэтгэл
Wednesday, 2026.05.27
· Пүрэвжавын Пүрэвсүрэн : Арван жилийн дараа
Tuesday, 2014.02.18
· Ж.Сарантуяа : Эрийн тэнгэр
Sunday, 2006.12.24
· Жигмэддоржийн Сарантуяа : Хүний үр
Wednesday, 2006.12.20
· Ж.Сарантуяа : Дэлт цагаан азарга
Monday, 2006.12.18
· Тавкейн Султаан : Алтан ээмэг
· Намжимын Сүхбат : Мухар цэцэрлэгийн зун
· Намжимын Сүхбат : Хөшөө
· Дамбын Төрбат : Зулын хорин таван
· Лодонгийн Түдэв : Хөмрөг
· Лодонгийн Түдэв : Эрхий дарам зай
· Сүрэнжавын Хишигсүрэн : Тэр
· Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Wednesday, 2006.12.13
· Данзанноровын Хүү : Лугшилт
· Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
· Долгорын Цэнджав : Сумын төв дээр
· Долгорын Цэнджав : Хоёрын даваа
· Долгорын Цэнджав : Алтан жүн жор
· Шагдайн Цэнд-Аюуш : Салхи хагалагч
· Банзрагчийн Цэрэнжамц : Төөрөг
· Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа
· Авидын Шартолгой : Цаглашгүй эгшиглэн
· Авидын Шартолгой : Мартагдсан үлгэр
· Доржзовдын Энхболд : Шар хөвийн зэрэглээ
Friday, 2006.05.26
· Т.Юмсүрэн : Ээж хайрханы дууль
Wednesday, 2005.09.21
· Б.Догмид : Хөх тэнгэрийн зарлиг
Monday, 2010.07.05
· Б.Догмид : Нэхэл хатуу орчлон
Friday, 2005.06.24
· П.Пүрэвсүрэн : Хорвоогийн хорлонтой тоглоом

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn