Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм
Yнэр нь хаа ч байдаггүй үнэр Өнгө нь хаа ч байхгүй өнгө Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . . Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд Yнэр, өнгө түмэн цэцэг найгана. Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана. Өө, нөгөө л зүүд шив дээ Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.
Цагаа олоогүй, Царай муутай, шинийн, нарийхан сарны Гуниг надад халдварлаад... Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг Долоон од Дээврээр шөнөжин хөөцөлдөөд... Нойр муутай хонолоо. Нар ч цагаа олоогүй санагдах Энэ хачин өглөө Адилхан л хоёр хусны Нэг нь шарлаад, навчис нь үймээд, Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон... Арай эрт сэрчихэв үү, би? Хожимдчихов уу?
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Их нүүдэл 600x429 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5532
khureltogoot-32.jpg 600x450 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5358
Гоё л юм харагдаад байна даа 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5964
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: