Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Уранцэцэгийн Пүрэвсүрэн : Бодол
Оруулсан Пүрэвсүрэн on 2026-08-31 17:53:49 (66 уншсан)

Тас хар гуниг минь гаслантайгаар бадран асаж 
Тэнгэрийн хязгаарт орших огторгуйн гүн зугаа мэт 
Сүр хүчит аянгын гялбаа нүдийг минь гялбуулж 
Сэтгэлийн минь гүнд цухалзах түнэр харанхуйг бадраав.
Золбин ноход олзоо хайн тэнүүлчлэх мухар гудамжны үзүүрээс 
Зоосны нүхний дөрвөлжин зайнд багтагдаж ядах 
Үзүүрлэсэн хятад харандааны нүүрсэн хар бэхийг 
Үнэн гэх энэ орчлонд шаналан урсгасан нулимсаараа зуурч 
Бийр барьсан гартаа бэхийг орлуулан ашиглаж 
Булшны чулуун дээр өөрийн нэрийг сийлэх сэн.

Уранцэцэгийн Пүрэвсүрэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Тэрбиш : Эрх чөлөө
Оруулсан Baljinnyam on 2026-08-27 01:08:04 (56 уншсан)

Миний тухай муу үг сонсвол шууд итгэчих 
Миний зөв гэж зөвтгөх сонирхол надад алга 
Нэмж хачирлаад ярьсан ч болно 
Нэрээ хамгаалж маргах зав надад алга

Хүн бүрийн аманд өөр өөр дүртэй явдаг болохоор 
Хэн нэгний яриагаар намайг хэмжиж болно
Харин би хэн байхаа өөрөө шийддэг болохоор 
Хариу тайлбаргүйгээр чимээгүй би одно

Хэн нэгний нүдэнд би муу хүн байж болох уу 
Хэлсэн үгэнд нь таарсан дүр нь байж болох уу 
Харин бүгдийн таалалд нийцэж амьдрах гэж 
Хувь заяагаа өөрчлөх бодол надад алгаа

Үнэн надтай хамт чимээгүй оршдог болохоор
Үг бүрийн араас гүйж явах шаардлага надад алга 
Насан туршдаа дүр эсгэж амьдрахаас илүү 
Нэг л удаа өөрөөр минь байлгаж болох уу 

Хэн гэж харах нь чиний эрх 
Хэн байх нь миний эрх ............

Балжиннямын Тэрбиш

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Тэрбиш : Үнэн худал
Оруулсан Baljinnyam on 2026-08-27 01:04:11 (48 уншсан)

Чихэнд шивнэх үнэн
Нүдэнд харагдах худал байхад
Биеэр үйлдсэн жаргал
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм
Аманд тогтохгүй үнэн
Цагаа олохгүйдээ худал байхад
Хүсэн хүлээсэн тэврэлт
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм
Тархинд хуралдах үй түмэн бодол
Эргэцүүлэн бодоход худал байхад
Асгартлаа уйлах нулимс
Сэтгэлд нэг л хүрэхгүй юм 

Балжиннямын Тэрбиш
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Болдсайханы Анирцэцэг : Түүндээ зориулсан анхны хоёр мөрт минь
Оруулсан Анирцэцэг on 2026-08-25 20:02:10 (56 уншсан)

Үүлэн чөлөөн дундуур наадах наран тусгал чи байсан

Үнэнхүү сэтгэлийн минь говийн баянбүрд нь чи байсан

Болдсайханы Анирцэцэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Ганбагана : Намар
Оруулсан Ганбагана on 2026-08-25 10:47:16 (93 уншсан)

Аниргүйхэн намар алсын уулсыг түшээд,
Аяны шувуудын далавч дэвэх нь алсад бүдгэрэн үзэгдээд, 
Манхайх будан хөндий дүүртэл сүүмэлзэн хөвөөд,
Мөчир дээрх навчсыг салхи аяархан шүргээд, 
Лянхуа адил бадамлах сэтгэлийн гэрэлд гуниг минь цэцэглээд, 
Лавширсан бодолдоо би хань эрэн ганцаардаад, 
Өр өвдмөөр саарал тэнгэр улам улам намсаад, 
Энгүй их гуниг зүрхний минь чимээг дараад,
Нойтон өвсний үнэр агаар салхинд шингээд, 
Норсон дэлээ сэгсэрч, адуу намуухан эвшээгээд, 
Алмайсан сарны доор тал нутаг минь нам гүмд хучигдаад, 
Өнөө, маргаашийн тухай эргэцүүлэхэд чамайгаа би энэрээд, 
Энэ намар хичнээн өөр вэ, 
Чимээгүйхэн надад шингээд... 

Ганболдын Ганбагана 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Дууны үг: Эгэл хүн (Дууны үг) @indaanjay
Оруулсан Shiny on 2026-08-25 10:29:00 (73 уншсан)

Тэр хамгийн орой сэрдэг ч хамгийн түрүүнд ирдэг нэгэн Тэр хамгийн оройд хүрсэн ч магад хамтын хүч рүү чихнэ Тэр хамгийн ганган нь гэхдээ хамгийн даруухан дуугүй нь Хэлэхийг минь чагнан ганц үгээр хариулахдаа муугүй Санасандаа сарвайдаг сарвайснаа заавал атгадаг Савны тал хоол хийсэн ч сэтгэл ходоод хоёрыг цатгадаг Татагддаг хүмүүс түүний цөөн тоотой ч чанартай ярианд Тататлаа инээдэг цөөвөр чоно шиг нус шүлс минь савриад Авирах зорилгын уул өөд гишгүүр болсон найз минь Алга амьдралын хамгийн амттай үед, хаачсан бэ Инээсэн төрх залуудсан зурагтай жааз Харах бүрт залгилмаар санагдана хундагатай дарс Гутарсаар сэтгэл өдөр бүр гударсаар Урсгамаар нулимсыг хувин хувингаар Чаддаг бол зориулаад бүтэн симфони хөгөлмөөр Дэлхий рүү буцаж ирэх замыг нь олоод хөтөлмөөр Дурсамж секунд бүрт ундарч сэтгэлийг гүн хөдөлгөөд Хорвоо чи хүнийг ядаж жар хүрэхээр нь өтөлгөөч

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: М.Гантулга : Энэ өдөр, тэр өдөр
Оруулсан Гантулга on 2026-08-25 10:27:34 (70 уншсан)

​Ааг нь намдаагүй арын уулын агь цэцэг,
Ааль нь эвдрээгүй айлын тэр сувдан чимэг.

​Шунал бугласан соёоны харанхуй ёзоорт,
Шимж ханаагүй уруулын нандин зөөлөнд,
Сийлж амжаагүй уран тэр үдшүүдэд
Сэтгэл шүгэлсэн би гэгч бузар амьтан...

​Өдөр бүр арван бодол толгой руу хөнхөрч,
Шөнө бүрийд зуун гаслан цээжинд нэрэгдэнэ.
Дотор гаднагүй мундах тэр сүүдэр дунд
Сүнс бүхэн мянган бачуурлаар ангалзах юм.
Өөрөө өөртөө чимээгүй дайсан болж хувираад,
Өөдөсхөн түүнд насны жигшүүр үлдэв үү дээ.
Муу бүхнийг түүний зүгээс зайчуулж
Миний хүзүүг олсон зангиагаар гоёоч.

​Өгч чадаагүй хайрын минь гэмшлийн эрчлээс дэндүү хатуу,
Өршөөгдөх хүсэл минь ичгүүрээ даван алдахад,
         гэгээн өндөр тэнгэр л ганцхан аврал болов.
Биелүүлж чадаагүй болзооны төлөвлөж бичсэн ноорог,
Хэлж чадаагүй үгсээр аргадсан, хэзээ ч түүнд морилохгүй захидал.

​Гомдол хорсол нь түүний минь сэтгэлд хурж,
Гэмт намайг зүхэн тарчлаах тэр бүхэн
Гагцхүү надтай учрах л түүнд дутав гэж үү,
Гэнэн түүний насны гувчуур нь би өөрөө байж.
Надад үлдээсэн түүний тушаалыг ёслоод,
Наснаасаа урьтаж үхлийн үүдийг татаж,
Алаг туузтай тэр л оосрын үзүүрт
Амь минь тасрахдаа зүсээ олохсон...

Мөхнжаргалын Гантулга 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Мөнхцаргалын Гантулга : Энэ өдөр, тэр өдөр
Оруулсан Гантулга on 2026-08-14 15:15:03 (144 уншсан)

Ааг нь намдаагүй арын уулын агь цэцэг,
Ааль нь эвдрээгүй айлын тэр сувдан чимэг.

Шунал бугласан соёоны харанхуй ёзоорт,
Шимж ханаагүй уруулын нандин зөөлөнд,
Сийлж амжаагүй уран тэр үдшүүдэд
Сэтгэл шүгэлсэн би гэгч бузар амьтан...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аав
Оруулсан номин on 2026-08-14 12:39:37 (89 уншсан)

Хамаг энэ орчлонгын дээд нь  

Хайрт аав та минь билээ 

Хаа ч явсан намайгаа  

Хайраар дутаагаагүй билээ та минь 

Энэ ертөнцөд аав гэх алдарыг авахдаа 

Элбэрэл хайрандаа өөдөсхөн намайг өлгийдсөн билээ та минь 

Оройгүй эрдмийн түлхүүр 

Оломгүй далай мэт ачитан билээ та минь 

Орчлонд мөнхлөх нэрийг  минь та хайрласан 

Охин надынхаа амьдралыг та бүтээсэн 

Хааяа нэг зэмлэхэд нь тунирхавч  

Хаашдаа охныхоо төлөө байдагт яах билээ? 

Зөв бурууг ялгах ухаанд  

Зөвлөж намайгаа та минь  

Дэндүү зөөлөн сургажээ 

Өгөөмөр тэнүүн ухаанаараа  

Өдий болтол намайгаа өсгөжээ 

Өөдрөг дөлгөөн зангаараа  

Өнөөдрийг хүртэл намайгаа хүмүүжүүлжээ аав минь  

Ган бат түшигт таныхаа  

Гараас хөтлөх бүрт нэг л дулаахан байдаг 

Өнө мөнхийн түшигт таныхаа  

Өвөрт эрхлэх бүрт нэг л дотно байдаг 

Ивээлт нарны илч шиг  

Элбэх таны минь сэтгэл  

Эгэл энэ хорвоод  

Энгүй их эрдэнэ билээ аав минь  

Энэрэл хайрын тэнгэр аав минь  

Энэхэн замбуулингын шүтээн аав минь  

Номин Бямба 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аюушийн Анхбаатар : Яруу найраг
Оруулсан Анхбаатар on 2026-06-11 07:28:36 (262 уншсан)

ДӨРВӨН УЛИРЛЫН НУТАГ

Мэргэний чулуу түүж тарни болдог, 
                                                       нутагт минь 
Дүүгүүрийн чулуу элгэддэг салхинд нь 
Дүүрэн ерөөл багтаж байдаг 
                                                        нутагт минь 
Бадарын мөнгөн давалгаа цөнгөө түрэхэд 
                                                            хавар болдог 
Хүн чанарын улирал ингэж эхэлдэг 

Тэргэл, тэргэл шөнүүдэд сарны зүүд огшоодог 
                                                                 нутагт минь 
Он цагийн урсгал сэтгэл элбэж хүн төрдөг 
                                                                   нутагт минь 
Цантай хангай сормуусанд нар өеөөдөхөд 
                                                                  зун болдог 
Мөн чанарын улирал ингэж эхэлдэг 

Навчсын амьсгал агаар дүүргэж гуниг үнэртдэг 
                                                                    нутаг минь 
Согоодын нүднээс нүгэл зугтаж эрвээхий болдог 
                                                                     нутагт минь 
Хувилгаан чанар, уулсын сүлднээ бууж арцны амь өргөхөд 
                                                                        намар болдог 
Нандин чанарын улирал хүний хорвоод ирдэг 

Савсалсан цагаан манан үүлстэй мөргөлдөж үүр цайдаг 
                                                                             нутагт минь 
Сарны амьсгал уул хөлөргөж марал урамддаг 
                                                                            нутагт минь 
Цагаан сахалтай өвгөн хэнгэрэг дэлдэхэд 
                                                                       өвөл болдог 
Бодь чанарын улирал хүний орчлонд ирдэг 

Дөрвөн улирлын нутагт минь 
Бойтгоны минь хонх үлдсэн байна 
Дэргэдээ намайг байгаа мэтээр Ээж минь 
Хөнгөхөн чимээг нь сонсож байг ээ 

Дөрвөн улирлын нутагт минь 
Хүй дарсан хөх чулуу үлдсэн байна 
Хүн болж ирсний алдхан гавьяа 
Хүн чанараар сонсогдож байг ээ 

Дөрвөн улирлын нутаг минь 
Дөрөө жийгээд мордоход хийморь үнэртдэг 
                                                            орчлон минь 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Оруулсан Анхбаатар on 2026-06-11 07:25:09 (259 уншсан)

АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ 

Авъяастай анд минь 
Гунигтай харц чамд зохихгүй 
Гудамжны аль нэгэн өнцөгт 
Гудамжны аль нэгэн талд 
Гурав алхаад л хүрэх 
Тодорхой тоотой худгийн дэргэд 
Том мөрөөдөл тээж зогсоо жаалхүүгийн 
Ичимхий инээмсэглэл зохино 

Хүн чанарт анд минь 
Хүниймсэг сэтгэл чамд зохихгүй 
Багадахаараа дүүдээ өвлүүлдэг 
Багахан уранхай 
Он жилүүдээр угаасан ч үл арилах 
Өлөн хиртэй 
Өмд болоод гутал 
Дүүгийн сэтгэлийг дүүргэж байдаг 
Гэнэн араншин зохино 

Анд минь чамд худал зохихгүй 
Халаасандаа олон жил хадгалсан 
Эзэндээ очиж амжаагүй 
Үнэр нь очихын төлөөд үнгэгдсэн 
Үг нь уншигдахын төлөөд ниссэн 
Үнэнчээр хүлээж буй хэн нэгний 
Догдлол зохино 

Авъяастай анд минь 
Ар араасаа халамцаж алхсан 
Хорин хэдтэй хөвгүүдийн 
Холын хол мөрөөдөл 
Цүнхтэй ном, түрээсийн өрөөнд л 
Дурсамж минь өлгөөтэй байгаа 
Гарахад л хөл чинь нормоор 
Устай хотын бүгээн тэнгэр дор 
Өөрийгөө чи таниж байгаа 
Танилруугаа ярьж байгаа 

Анд минь чамд 
Гуниг хэзээч зохихгүй ээ 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чамтай бас чамгүй
Оруулсан Bataka on 2026-06-09 13:30:39 (325 уншсан)

Хавар
Яргуй ургахтай зэрэгцэн
Ядмагхан энэ сэтгэлд минь
Хаврын салхитай хамт
Хайрт минь чи ирлээ
Яасан бэ гэмээр их жаргалыг 
Яг чамаас л мэдэрлээ
Хэнэггүйхэн энэ бодолд минь
Хээгүй чи минь орж ирлээ
Яалт ч үгүй л чи байж
Яагаад заавал одоо гэж
Хаана нэгтэйгээс урган гарсан
Хонгор ягаан яргуй минь…

Зун
Бялхсан энэ жаргал дунд
Бяцхан зүрх минь хөөрнө
Хөөрхий энэ сэтгэл минь
Хором хормоор хөрнө
Цэцэг навчис дэлгэрч байхад 
Цээжин доторх зүрх үхнэ
Чиний инээд мөнхөд үлдэж
Чин зүрхний үг чинь л үлдэв
Халуун нар байсан ч
Хөөрхий чи минь байсангүй
Гэрийн гадаах гудамж 
Гүн харанхуй болсон мэт…

Намар
Хийсгэчих шахам салхи нь
Хөнгөн гуниг дагуулна
Модноос унах навчис нь
Магад чамайг илтгэх байх
Хөтлөлцөн алхсан гудамжинд
Хөөрөн баяссанаа санан дурсаж
Гар минь хүйтэн болоход
Ганцхан бодол л бодогдоно
Аажим аажимаар холдох дулаан
Аргагүй намайг гуниглуулна
Сэвшээ салхитай зэрэгцэн
Сэрүүн зүүднээсээ сэрлээ…

Өвөл
Өдгөө миний бодол
Өөр нэгэнд шилжсэнгүй
Цагаан цас хаялсан ч
Цэлмэг тэнгэр гарсангүй
Хүйтний улирал ирсэн ч 
Холдон одсон дулаан үгс
Одоог хүртэл дулаацуулж
Одод тэнгэрт гялалзах үед
Тэднийг чамтай андууран
Тэнрэглүү гараа ойртуулна
Шинэ он ирж байсан ч
Шигдсэн хадаас мэт бодлоос минь чи огт гарсангүй…
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Оруулсан Мөнхбат on 2026-06-06 04:27:56 (270 уншсан)

Харахгүй өнгөрч чадаагүй,
Харцанд чинь би мансуурсан.
Халуу шатах зүрх минь
Зүүдний зэрэглээнд живж,
Чамтай би танилцжээ 

Чамайг олж харсандаа,
Чин зүрх минь халуурсан.
Чанд холын мөрөөдлөөр
Зүрхээ нь би бялууруулж,
Чамд би дасжээ

Булбарай ягаан уруул руу чинь
Балт зөгий мэт тэмүүлсэн.
Балга балга инээдэнд чинь 
Зүүрмэглэхдээ би согтуурч,
Чамд би дурлажээ 

Одоо надад өөр юу ч хэрэггүй,
Од эрхэс мэт олны дундаас би олсон.
Ондоо хэн нэгнээр би яах вэ?
Зүрх сэтгэл минь алдуурчихжээ (тасарч)
Чамд би хайртай болжээ.

Баттогтохын Мөнхбат
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ээж минь жаргалтай байг
Оруулсан Бат-Орших on 2026-06-01 22:07:15 (358 уншсан)

Миний ээжийн мэлмийд нулимс байвал
Тэр нь үргэлж жаргалынх байг
Мэндийн ерөөл шивнэсэн
Мөнгөн буурал нас нь урт байг


Хүүгийнх нь хийсэн бүхэн
Хүслийнхэн үргэлжлэл байг
Хүлээн саравчлах алсаас
Хүссэн гийчин үргэлж ирж байг


Энгэрт нь гуниг бүү бууг
Инээд нь гэрийн хоймор дүүрэн байг
Элэгдэж өнгөрүүлсэн он жилүүдийнх нь оронд
Энх амгалан нас урсан ирэг


Үрсийн үрсийгээ  үргэлж хөтлөн 
Миний ээжийн алга үргэлжийн халуун байг 
Тэнгэрийн нар шиг гийж ирсэн 
Тэгш хайрыг тань яаж хэмжих билээ 
Тээж явсан хүндийг тань мэдэрч 
Тэргүүнд нь дөхөж мөргөнө ижий минь 


Намайг хүн болгож өсгөсөн
Нандин сэтгэлийн тань ачийг
Насны эцэст ч гүйцээж барахгүй ч
Нартад жаргаахыг л хүснэ ээ…
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ертөнц
Оруулсан Jenny on 2026-05-24 15:48:43 (352 уншсан)

Үлгэрийн ертөнцөд үлдлээ гээд
Үнэний хаалгаар гарлаа гээд
Үзэж бүхнийг харлаа гээд
Үүрдийн амьдралд хүрнэ гэж үгүй
Ирэх цагийг тольдлоо гээд
Ирсэн гийчнийг магтлаа гээд
Ирээдүйд бид зочиллоо гээд
Ирсэн энэ цагаасаа зайлж зугатна гэж үгүй
Хуруу дарам амьдрал гээд
Хутагт ноёдтой уулзлаа гээд
Хурсан олныг тойрууллаа гээд
Хуйлсан цаг хугацааг хурдасгана гэж үгүй
Мэдсэнээс мэдэхгүй байх нь дээр цаг хугацаа
Мэргэн олонд ирж ч мэднэ
Мэрийснээс мэлэрч суух нь дээр цаг хугацаа
Мэдээгүй байхад чинь ирж ч мэднэ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аав ээж хоёр
Оруулсан Bataka on 2026-05-19 16:24:39 (280 уншсан)

Өөдөө асах гал шиг 

Өглөө мандах нар шиг

Өндөр уулын оргил шиг 

Өгөөмөр буурал аав минь

             Уртын дуу шиг бодолтой 

              Уужим сайхан сэтгэлтэй

              Ухааны их бурхан 

               Уяхан буурал ээж минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хүний хүн
Оруулсан Марал-Үжин on 2026-05-18 21:15:29 (343 уншсан)

Хүний хүнг өөрийн мэт өмчилж авж араатнаас долоон дороор шунаж 
Хүнлэг зангаа хөсөр хаяж 
Хүдэр цээжинд нь бусадаас булаасан жаргалаа шугалтай гэх чинь идэлнэ
Минийх биш өрөөлийх гэдгийн нь мэдсэн хэрнээ мэдээгүй юм шигээр   
Мөрөөдөн мөрөөдөн олж авсанаа бодож улам шунана 
Хүний хүнд ингэтэлээ шунаж үзсэгүй 
Хүнийх гэдгийг нь санахаар 
Хүн чанар минь зуулгаав 
Хүсэж хүсэж хайрлсан юм болхоор
Хөсөр хаяж чадахгүй
Хүнээс булаасан жаргал минь хэзээ надаас 
Хол зугтах бол...

Марал-Үжин Нямдэлгэр
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Бүгд: Би гэх бодол
Оруулсан Бат-Орших on 2026-05-07 20:36:49 (372 уншсан)


Нэгэн аавын цээжнээс ниссэн шувуухайн үүр билээ би

Над дээр буухын хүлээсэн  хатсан хар мөчир билээ би


Амьнаас ургасан цэцэгсийнхээ хөрс нь билээ би

Аадраас  хамгаалах өгөр хуучин саравч билээ би


Зүрхнээс хайртай бүхнийхээ зүүд манах сахиус билээ би

Зүггүй нэгэн бүсгүйг  үүрдийн тээх сэтгэл билээ би


Нандигнаж ургуулсан цэцэгсийнхээ нахиаг харахыг хүснэ би

Намайг хайрласан шувуухайн дураар нисэх тэнгэр байхсыг хүснэ би


Эргэх ертөнцийн хатууд хэзээ ч  гуйдахгүй ч

Эгнэгт хайрласан бүхнийхээ өмнө сөгдөөстэй билээ би

Бат-Орших Жаргалсайхан

( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Амьдарлын 3 мөр
Оруулсан Бат-Орших on 2026-05-03 10:04:54 (335 уншсан)

Хүн гэдэг орчлонд ирэхдээ
Хоосон биш, утгатай ирдэг…
Хэзээ нэгэн цагт буцахдаа
Хэн байснаа үлдээж буцдаг.

Нэг нь — үргэлжлэл болох хүүхэд,
Нэг нь — сүүдэр өгөх мод,
Нэг нь — үг болон үлдэх ном,
Нэгэн амьдралын гурван мөр.

Гартаа атгасан бүхнээ
Ганцаараа авч явдаггүй,
Газарт суулгасан мод шигээ
Гал голомтоо үлдээнэ.

Зүрхнээс төрсөн үгс минь
Цаасан дээр амь орж,
Цаг хугацааны цаадаханд
Намайг дахин амилуулна.

Хүн гэдэг замаар биш
Үлдээсэн мөрөөрөө хэмжигддэг,
Хийсэн гурван зүйлдээ
Хэзээ ч үхэхгүй оршдог…

Бат-Орших Жаргалсайхан 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Оруулсан ШИНЭ on 2026-04-23 09:29:35 (1427 уншсан)

Шюэ Вайсуо: Адуухайн амсар

Адуухайн амсар 
Хоёр соргорын хоорондох амсар
долгионтой, муруй зам 
Амсараар дамжин алсад сунга 

Адуу морьд эндээс гарч давхина
Гол усан эндээс урсч холдно
Салхи шурга эндээс хуйларч одно
Мөнх бус ертөнц эндээс зугтан арилна

Бага - нуурын домгийг дурьдвал 
Амнаас сүүтэй цай, утаа гарч болно 
Шувуудын зууж ирсэн яргуй
Шуудуу суваг жалга судийг сэрээнэ

Би ч гарч яваад олон жил болж байна 
Нутгаа гэх энсрэл дунд байнга хөвж байна 
Үүл барьж хүлэглэн чадах аваас
Салхи ашиглан гэртээ буцаж хүрэх сэн

/Адуухай гэж зохиогчын нутгийн овооны нэр/
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 253 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Анхны цас 2005 он
Нээлттэй Нийгэм Форум
600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5846


flo-016.JPG
600x450 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4278

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эхнэр
600x593 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5573


Агуулга
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Wednesday, 2026.02.18
· Үг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Төрийн хүн
· Батбаярын Солонго : Жанчуур
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn