Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Чиний үнэн төрх
Оруулсан admin on 2011-08-05 23:32:12 (7179 уншсан)

Чи намайг бүр огт танихаа больжээ
Чин сэтгэлээсээ байдаг охин хэтэвчээр биеэ сольжээ
Чиний сэтгэл хайранд биш мөнгөнд үнэнчээр зүтгэнэ
Чамайг гэсэн хүн болгоныг буруугаар хараан гүтгэнэ
Арчаагүй сэтгэлтэй охин минь амьдралыг нэг ч гэсэн удаа өөрөөр хараач
Амьд байгаа биздээ чи нэг олдох насаа хүн шиг бараач
Чамд би мөнгө биш үнэн хайрыг бол өгч чадна
Чиний төлөө бас үнэнгээсээ үхч чадна
Гэтэл чи хайраар биш мөнгөний дэвсгэр болно
Гэрэлт хорвоогоос чи мөнгөөр үнэн төрхөө олно
Шөнийн амьдралтай охин болоод чи урагшаа алхана
Шөнөжин баяны хүүхэн болно чамаас бүгд залхана
Нэг л их баяны дүрд тоглосон тэнэг хүүхэн
Нэрээ хүртэл солиод янхан гэдэг нэр зүүхнэ
Монголоор нэг чам шиг хүүхэн зөндөө бий
Мөнгөөр чамайг худалдаж авах өдөр ч бий
Сайхан сэтгэлтэй охид бас олон бий
Санаа тайван амьдрах сэтгэлтэй охин
Охид минь нэгийг бодооч та нар
Оройтоогүй байна одоо ч
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Бухимдал
Оруулсан admin on 2011-08-05 23:30:56 (7275 уншсан)

Одоогийн нийгмийн залуус архинд бүгд сөхөрсөн
Ордонд тухлан сууж байгаа нөхдүүд бүгд үгсэн тохирсон
Эмс хүүхнүүд нь хүртэл арчаагүй байдлаар биеэ үнэлнэ
Эдгээрээс тэгээд хэнд нь итгэж монгол улс хөгжих бэ?

Өвөг дээдсийнхээ сургаалийн бүр тоохоо больсон
Өөрсдийнхөө үнэт бүхнийг бүгд мөнгөөр сольсон
Газрынхаа баялагийг зөв ухахгүй байж монгол баяжина гэнэ
Ганцхан чиний амьдрал дээшлэхээс биш ард түмнээ хаяцан гэнэ

Архи гэдэг чөтгөрийн өмнө залуус бүгд амиа өргөнө
Алт гэхээр хэдэн нөхдүүд бүгд дээдлэн мөргөнө
Ичэмхий монгол бүсгүй даруухан зангаа хэтэвчээр солино
Ингэж амьдарч байгаа юм чинь удахгүй монгол гэдэг болино

... ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Дуугай байсан нь хожно
Оруулсан admin on 2011-08-05 23:30:00 (7267 уншсан)

Нээрээ энэ хорвоо дээр хүн бүрт зөндөө асуудалтай
Нэр хугархаар яс хугар гэсэн өвгөдийн захиасын агуулагатай
Дуугай байсан хүн нь хождог хорвоогийн хууль бий
Түрүүлж дуугараад хөхөөний ам хөлддөг гашуун дууль бий
Ямар ч юман дээр хүн та тэвчээртэй байж сурах хэрэгтэй
Ялихгүй жоохон алдаа гаргахад үлээгээд хаях хорвоо тул сэрэмжтэй
Түрүүлж орилоод духандаа буудуулснаас тэвчээртэй байж үлдсэн нь дээрээ
Түүхийн хуудасыг сөхөж үзвээс бидний өвөг эхэлж биш эцэст нь дуугардаг байсан нээрээ
.... ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Дурлал
Оруулсан admin on 2011-06-20 14:25:40 (7559 уншсан)

Энэ хорвоо өөрөө хайрын хорвоо болохоос
Эхлэл төгсгөлгүй учраас хайраа өөрөө олохоос
Дурлалд бас хэмжээ гэж нэг зүйл бий
Дурлалыхаа төлөө чи сайн сайхныг хий
Хэзээ ч дурлаж үзээгүй залуус гэж байхгүй
Хэн нэгэнд дурласан бол юунаас бид айхгүй
Амьдралд залуус алдаж онож байдаг
Арагшаа биш урагшаа явах нь чухал байдаг
Хэнтэй учирч болно баян ядуу хөөрхөн муухай нь хамаагүй
Хэнийг ч хайрлаж болно мөнгөөр хэмж гэж заагаагүй
Дурлалыг чи алт эрдэнэсээр хэмжиж байвал
Дурлалыг чи үнэн сэтгэлээсээ хайвал
Дурлал мөнгөнд биш зүрх сэтгэлд дуртай
Дурлал алтанд биш үнэн хайранд дуртай
Хэрвээ чи сэтгэлээсээ хүнд дурлавал
Хэзээ ч юм бэ тэр хайрандаа уурлавал
Чамайг харахыг ч хүсэхгүй цаашаа явна
Чамаас өөр хэн нэгнийг олж авна
Гэхдээ мэдээж сайныг л олох байх
Үнэн сэтгэлээсээ хайрлаж болох байх
Залуу нас гэдэг хайрыг мэдэрдэг нас
Заримдаа гэхдээ жоохон хэтэрдэг нас
Ямар яруухан сонсогдож байна бэ энэ дурлал
Яахын аргагүй миний чиний хайрын дуулал
Ганц олдох насандаа сайхан бүхэнд дурла
Ганцхан олдох дурлалдаа битгий бухимдаж уурла
Хорвоогийн хуулиар бид бүхэн өтөл насандаа очино
Харин энэ дурлал гэдэг залуу насны зочин ( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Тахилгат хайрхан
Оруулсан admin on 2011-06-20 14:25:05 (7482 уншсан)

Дорнын тэнгэрээс шүншигтэй асралт нандин шүтээн
“Долоон булаг”- аас ундаалсан тахилгат хайрхан уул аа
Буурал түүхээс улбаатай бишрэлт ариун шүтээн
Буян хишгийн даллагатай шүтлэгт хайрхан уул аа

Баянтэрэм, Барчин, Шар Овоо
Хүйн холбоотой уул аа
Багын сэтгэлд шингэсэн
Зүүдэн холбоотой уул аа

Намхан бор толгоддоо торойж л үзэгддэг уул
Нутгийн ард олны залбирч мөргөдөг шүтээн
Сэтэрлэж дархалсан морьд нь сүрэглэж бэлчсэн нутаг
Сүсэглэж биширдэг түмний онголж тахьсан хайрхан

Баянтэрэм, Барчин, Шар Овоо
Хүйн холбоотой уул аа
Бодлын гүнд оршсон
Сүлдэн заяатай уул аа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Тэр намайг...
Оруулсан admin on 2011-06-20 14:24:39 (7164 уншсан)

Тэр нэгэн бүсгүй намайг одоо ч дурсдаг болов уу
Тэртээх жаргалтай байсан он жилүүдийг санан нулимс нь урсдаг болов уу
Хүний орчлонд тэр бүсгүй ганцхан минийх байх албагүй биздээ
Хөрст дэлхийд бас өөр нэгнийг хайрлах ёстой гэдгээ хэлдээ
Санан дурсан мөрөөдөн суухад миний жаргал тэр байлаа
Сайхан чамайг алдана гэхээр миний зүрх үргэлж айлаа
Гэгээхэн бодолтой монгол бүсгүй айлын гэргий болоод явчлаа
Гэнэхэн миний зүрх сэтгэлийг буцааж өгөхгүй аваад явчлаа
Хайрлан дурлаж байсан он жилүүдэд чи ганцхан наддаа үнэн ч
Хайрлаж чадаагүй гэжүү гэсэн ч одоо ч миний хайр чамд үнэн ч
Ерөөсөө чамайг бодохгүй гэж өөртөө үргэлж шивнээд
Ертөнцийн бүх юм утгагүй санагдаад бороо шиврээд
Нартад намайг хайрлах хэн нэгэн байгаа гэдэгт үргэлж итгэнэ
Насан туршдаа зөвхөн чиний төлөө үргэлж үнэнчээр зүтгэнэ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Бүсгүй цэцэг
Оруулсан admin on 2011-06-16 12:43:03 (8823 уншсан)


Чамайг би цэцэг гэе
Чадвал тэгээд зурж үзье
Үнэнч ариухан сэтгэлийг чинь
Үндэс богон зуръя
Энхрий ялдам биеийг чинь
Иш болгон урлая
Цовоо цалгим инээдийг чинь
Цоморлиг гэж нэрлэе
Дохиур дэлбээ хоёрыг нь
Долоон өнгөнд уусгая...

Ягаахан уруулыг чинь харин
Яг тэр чигээр нь зурав, би
Чинийхээ дуртай өнгөөр
Чадан ядан урлав, би.

Ингээд чи минь цэцэг болов
Ихэмсэг ганган ургаа болов
Ухаанаар чинь усалж тордоё
Улаан цайм үнсэж тордоё
Нар шимсэн атар цэцэг минь
Нандин хайрын зул цэцэг минь
Гэр чимсэн гэргий цэцэг минь
Гэгээ татуулсан саргай цэцэг минь
Охид хүүхнүүдийг атаархуулж урга
Олны харцаар таалуулж урга
Нарны аалинд наадаж урга
Сарны саалинд сатаарч урга
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат : Доголон нулимстай намар
Оруулсан admin on 2011-06-15 11:02:16 (8026 уншсан)


Мананд хучаастай уулс магтахыг ч эс сонсоно
Мэлхий дуугаа хураачихаад, мэнд ус ч үгүй
Шувууд буцаад нуур эзгүй, шагшуурга шаргина
Шуудангийн машины тоос шалдаа буун замхарна
Ингэн туйлаадас бурганаж, их удалгүй арилна
Ичиж амжаагүй зуслангийн тарвага идэш хөеө эргүүлдэнэ
Гэрт орохоор гэр хоосон санагдаад, яндан яргина
Гадаа хүйтэн, салхи жиндээд,
өвсөн толгой өвөлд мөргөн бөхөлзөнө
Нар яарсан юм шиг явж одно,
яагаа ч үгүй харуй бүрий болно
Намар даарсан бололтой яарч ядна,
явган болохоор яалт ч үгүй цаг харна
Хөнгөн гуниг хөтөл даваад хийсчихнэ,
хөгшин нохой хэрээ хөөж хөглөнө
Хөсөг тэрэгний цариг хөх өвөлжөө чиглэнэ,
халтар хомоол хаа сайгүй хэвтэнэ
Салхинд туугдсан хамхуул
самбаачилж харганаас зуурна
Салахгүй дагасан хазаар өвс
сэтгэл буруулна
Сэмэрсэн хадаг шиг үүлс
тэнгэрийн заадас хажна
Сэг хайсан доголон чоно дов хэгжинэ
Сайрын чулууг сар долооно
Саалийн үнээ зэлээ мартана
Доголон нулимстай намар царай алдан санаашрахад
Дол цохисон өвөл, цантай цагаан алчуур бэлэглэнэ
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Шинэ амьдрал
Оруулсан admin on 2011-06-15 11:01:13 (7364 уншсан)

Чи өөртөө аз жаргалыг ямагт бий болго
Чинь сэтгэлээсээ хүсэж байвал хорвоо та боломж олго
Хэний ч дор орохгүй хүсэл тэмүүлэл надад байна
Хэнтэй ч найзлаж чадах сэтгэлтэй гэхдээ итгэлийг хайна
Урьд нь хайрлаж бүсгүй өөр хүнийх болжээ гэхдээ
Урьдын адил би хүлээж чадахгүй өөр нэгнийг олжээ гэхдээ
Хүлээлтээр дүүрэн орчлонд би өөрийгөө эрж ольё
Хүний хүнийг одоо ирнэ гэж хэзээ ч хүлээхээ больё
Амьдралын амтыг хүн амьдарч байж мэдэрдэг
Агшин бүртээ аз жаргалыг бий болго гэхдээ жоохон хэтэрдэг
coming soon ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Яахав?
Оруулсан admin on 2011-06-14 22:13:15 (7288 уншсан)


Бадарч явсан монгол минь
Баларч дуусах нь ээ!... Яахав?
Босож тэнцсэн монгол минь
Болохоо байх нь ээ!... Яахав?

Монгол монгол гэсээр
Монголоо мэрж дууслаа
Баян баян гэсээр
Баялагаа зарж дууслаа
Тэнэг нь дэндсэн хэнээтнүүд
Тэнгэр өөдөө буудна
Тэвдсэн тэнгэр хариуд нь
Том том уйлна
Төрд шургалсан нохдууд
Төрлөө олохгүй хуцна
Түмнээ шулсан ноёдууд
Тэлээ хурга шиг цатгалдана
Хан Сүн үндэстнүүд
Хаа сайгүй хөлхөнө
Харь хэл шүтэгсэд
Хазгай муруй чалчина
Нохой ногоо хоолтнууд
Ном зааж өвчигнөнө
Ноён дүртэй тэнүүлчид
“Ногоон” гайхуулж дөвчигнөнө
“Үйлийн лайтай” түшээд
Үг нэгсэж хуйвалдана
Үндсэн хуулиа шөргөөж
Үхэр шиг мөөрөлдөнө
Ухам төнхөх донтнууд
Уул уурхай зүүдлэнэ
Ууж идэхийн төлөө, яг л
Улангассан бух шиг зүтгэнэ

Мөнх бусын орчлонд
Мөнгөөр бүхнийг шийднэ
Мөрөөдөлд умбасан монголчууд
Мөхөл рүүгээ мөлхөнө... яахав?
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Дөрвөн улирал
Оруулсан admin on 2011-06-13 12:27:02 (7928 уншсан)

Гандах модод навчисаар уйлж
Гундах сэтгэлийг бодлоор дүүргэсэн
Нүүдлийн шувуудийг нуураас нь үдсэн
Намар цаг чи юутай уйтай

Алтан наран надаас холдож
Алаг дэлхий нь цайраад ирэх чинь
Амьсгалийн минь элч цанатаад байх чинь
Аяа хатуу жихүүн өвөл цагаа

Цал буурал дэлхий өнгөөр гоёж
Цэв цэнхэр тэнгэрээс наран ээхэд
Холоос шувууд нутгаан үгүйлсээр
Хорвоод хавар цагтай цуг ирлээ

Халуун салхи нь хацар илбэсэн
Хээрийн өвс нь халиуран найгасан
Усны шувууд нуурандаа жаргасан
Уудам дэлхийн зун цаг чи юутай таатай. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Нүүдэлчин
Оруулсан admin on 2011-06-13 11:26:12 (9350 уншсан)


Нэг.

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх нүүдлийн цувааг харж зогсохуй
Эрин галавын өмнөх үлэг гүрвэлийн сүрэг зэрэглээнд тодрох шиг...

Энхэл донхол замд энэ биеэ элээн
Энгүй их талын эвхэж ядан гэлдрэх
Модон тэрэгний дугуйн мойтого, мойтого эргэх нь
“Монгол” “монгол” гэх шиг
Татах хүчнээс тасарч ядах тэмээдийн тавхай
Тэвдсэн хүнийг тавлах мэт
Нүнжиг зааж тэргэнд зүтгэх шарын амьсгаа
“Нүү” “нүү” гэх шиг
Эрийн цартай хоолойгоор “Эртний сайхан” уянгалахад
Энэ цагийн бодол сарниж, их эртний түүх санагдана.
Эртний монгол нүүж байлаа ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Хүүдээ
Оруулсан admin on 2011-06-13 11:24:18 (7202 уншсан)

Аавын бяцхан хүү цагийн аясаар өссөөр
Амьдралд хөл тэнцэн хөлд орон боссоор
Эрхийн чинээхэн бие нь эцэг эхдээ эрдэнэ юм
Энэхэн биеийн аз жаргал нь ээж аавын гэрт нь юм
Есөн сар ээжийнхээ хэвлийд бойжиж хүн болсон
Ертөнцийн амтыг тэр л нэгэн өдөр аав нь хүүгээсээ олсон
Одоо хүү минь хэлд орж ааваа гэж дуудна
Орчлонд хамгийн азтай хүн нь аав нь болно
Удмыг минь залгах хүү төрж аав нь нууцхан уйлна
Ухаант хүмүүний орчлонг аав нь магтан дуулна
Аав ээжийнхээ гарнаас хөтлөн эрдмийн өргөөнд сурна
Амьдралын нэг шатыг өгсөж эрдэмт багш чинь сургана
Удахгүй 10 жилийн дараа миний хүү оюутан болно
Ухаант хүний хорвоод амьдрах аргаа чи олно
Эрдмийн ширээнээс босож амьдралын далайтай танилцана
Эр хүний замын хүзүү урт олон хүнтэй харилцан
Саяхан л нялх үр минь байсан ертөнцийн хуулиар өслөө
Саяхан аав нь гэж баярлаж байсан өдөрүүд ард хоцорч хүүгээ эрийн цээнд хүргэлээ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар Зүгээр л
Оруулсан admin on 2011-06-13 11:23:40 (7223 уншсан)

Өнөөдөр ямар сонин өдөр бэ сэтгэл ганцаардаад
Өнгө мөнгөний орчлонд юм бүхэн бараан харагдаад
Ядаж өөрийгөө тайван байлгаж аргадаад
Яаж ч болохгүй өдөрүүдэд бүх зүйл утгагүй мэт барагдаад
Хэцүү ч юм даа хүний амьдрал сансанаар болохгүй
Хэлэх ч үг алга хорвоо дээр өдийг хүртэл өөрийгөө олохгүй
Хайр гэж юу ч байдагийг мэдэхээ үнэхээр больжээ
Хэнийг ч хүлээж чадахгүй бас сэтгэлд байсан бүхнээ хар усаар сольжээ
Хүлээж найдах итгэл хүртэл хөсөр хаягдаж бүхнийг савмаар
Хаана ч байгаа юм тэр аз жаргалыг олж авмаар
Надад бүх зүйл утгагүй санагдаад байна хорвоо чи сонсож байна уу
Нартын амьдралд хөл алдаж байна хорвоо чи мэдэж байна уу
Гутрахгүй байя гэж хичнээн бодовч хүйтэн салхи сэтгэл рүү үлээж байна
Гуйж байна хүн бүхнээс намайг ганц хоромч гэсэн жаргалтай байлгаач гэж хүлээж байна
Хэлэх ч үг алга ингээд дуусгая
Хэн ч биш юм байна ингээд уусая ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат:
Оруулсан admin on 2011-06-13 11:23:07 (7018 уншсан)

Жаргал зовлон алагласан жам мөрийн орчлонд
Жаргалын найман морийг жирмийн сүлжээгээр урлаад
Жавар цалгин жиндээх хөх монголынхоо нутагт
Жанжин туг шигээ босоо, сүлдэн заяатай амьдарч
Жаран хаврын шувууд, ирэхийг би үзнэ.

Жаран жарнаар хөврөх түүхийн хүрдийг эргүүлээд
Жаран намрын шувууд, буцахыг бас үзнэ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Цэцэг дэвссэн зун
Оруулсан admin on 2011-06-13 11:22:54 (8081 уншсан)

Дэлгэр зуны цэцэгс
Дэнжээн зулж ургасан
Дэнхэр цэнхэр тогорууд
Дуулан бүжиж зуссан

Айрагтай найрагтай, аялгуу дуутай
Амраг хосууд болзоонд яарсан
Аз жаргал, мөрөөдлөөр дүүрэн
Ай! зуны өнгө, ийм л байдаг даа

Хайрын зул цэцэгс
Хаяа тэлэн дэлгэрсэн
Хун цэн шувууд
Хосын цэнгэлд умбасан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Хүлээсэн дээ
Оруулсан admin on 2011-06-13 11:22:27 (7385 уншсан)

Өдөр хоногийг тоолсоор
Өвлийн уртыг давлаа
Өнжин хонон өндөлзсөөр
Өрөвчхөн сэтгэл минь өмөрлөө

Хайрлан хайлан уярсаар
Хаврын сарын барлаа
Хүсэн санан хүлээсээр
Халуун сэтгэл минь хөрлөө

Дэнслэн дэнслэн догдолсоор
Дэлгэр зунтай золголоо
Дурсан санан бодсоор
Дассан сэтгэл минь давчидлаа

Мөрөөдөн мөрөөдөн хүлээтэл
Мөнгөн хяруу уначихлаа
Мартсан гэдгийг чинь мэдсэн атлаа
Мөн ч их хүлээсэн дээ

Би чамайг хүлээсэн дээ
Бүрхэг, бороотой өдрөөр ч бодлоо дэвтээн хүлээсэн
Битүү сартай шөнөөр ч бэтгэрэн санаж хүлээсэн
Би чамайг хүлээсэн дээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Хайрын өнгө
Оруулсан admin on 2011-06-13 11:22:10 (7943 уншсан)

Ардын дууны айзам хэмнэлийг
Амрагийн харцтай адил гэнэм
Ашдын ерөөлтэй хорвоо гэдгийг
Арга билгийн хослол гэнэм

Хайранд сүлэлдсэн амьдрал өөөрөө
Хамгаас үнэтэй эрдэнэ билээ
Хатан ухаантай ханийн минь сэтгэл
Харанхуйг гийгүүлэх саран билээ

Гийх нарны алтан цацрагийг
Гэгээн хайрын өнгө гэлтэй
Гүйлсийн цагаан цэцгийн шүүдрийг
Гэргийн цайны амт гэлтэй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Цагаан талаар адуу зүсэрнэ
Оруулсан admin on 2011-06-13 11:21:42 (8113 уншсан)

Буцах шувуудын цувааг харахгүй гэж
Буруу харж хэвтлээ
Бодлын цагаан манангаар
Тархиан хучиж хэвтлээ
Аянч холын шувуудыг дагаад
Алдуурсан сэтгэл минь нисчих гээд болдоггүй
Арай ядан хорьж дийлэхэд
Аргамжиж хоносон морины минь, сойлго нэгэнт гүйцэж.
Санчиг буурал ижий минь
Санаа алдаад гаран орон
Салхины үзүүр сэрүү дуудаад
Сөлийн толгойг илбэн наадна... ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхбат: Хэлбэр гоо ертөнцөөр аялсан нь
Оруулсан admin on 2011-06-10 13:13:12 (7193 уншсан)

Хэлбэр гоо ертөнцөд аялуулахаар
Хэн нэгэн намайг томилов
Харсан бүхнээ сэтгэлдээ тольдож
Хаа яваагаа ч эс мэднэ
Тэнд тэнгэр өнгөгүй
Тэгээд ч бас давчуу юм
Уул гэхээр юм үзсэнгүй
Ус бол бүр ч үгүй
Гурвалжин дөрвөлжин
Гонзгой хавтгай
Тойрог дугуй, том жижиг гэхээр
Тоймтой дүрс нэг ч алга
Саная гэхээр санаагаа гээчихэж
Сайтар харсны эцэст сүүдрээ ч би олсонгүй
Сэтгэхүйн хязгааргүй тэр оронд чинь
Сүртэй гайхуулчихаар зүйл байдаггүй бололтой
Хэлий нь би мэдэхгүй юм
Хөл нийлэхгүй хэцүү юм
Дэндүү их гэгээрсэн ертөнцөөр
Дэмий л нэг аялаад ирлээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 173 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 60x40
Үдэш
397x600 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4397

Должин : Зам зуур
zam-053.JPG
600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4430

Хавар 2007
Нууцат амьдрал
600x474 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5366


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn