Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хэлц үг
Оруулсан admin on 2011-05-04 12:08:25 (7552 уншсан)

Хүүе найзаа хүлээгээрэй байзаа
Хүүе чи чинь хэн билээ найзаа
Хэлэх хэдэн үг байна сонсох уу
Хэлц хэдэн үг байна бас сонсох уу
Монголд амьдрал хэцүү байнаа найзаа чи мэдэхүү
Минийх ч бас хэцүү байна өөр амьдрал сэдэхүү
Төрийн хэдэн түшээд хамаг баялагийг минь сорлоо
Түмэн ард минь одоо ойлгож байна боллоо
Хэрэг хийсэн нөхдүүд хуулийн өмнө мөнгөөр хэмжүүлнэ
Хийсэн хэрэгтээ харамсахгүй харин бүүр цаагуур амжуулна
Төрөөс хэдэн гарууд мөнгийг зүгээр угааж сууна
Төрөөс төрсөн нөхдүүд хийсэн нүглээ мялааж ууна
Харцын айлын хүүхдүүд ядарч байж хоолоо олно
Хангалуун амьдарч байгаа нэг нь инээж байгаад л болно
Нийгмийн хоосрол ходоодны өслгөлөн бол зүгээр зах зухаас нь
Нийтэд хүртээ түшээдээ чадахгүй бол наад духаа
Аль ч нийгэмд амьдрал эрээнтэй бараантай байдаг
Харин бол одоо өөр ядаж гэгээг хайдаг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бяцхан сургааль
Оруулсан admin on 2011-05-04 12:07:50 (7430 уншсан)

Ямагт хүн хүнээрээ бай
Ямар байсанаа битгий март
Чи өнөөдөр хэн байсанаа мартвал
Хэзээ нэг өдөр яг чи байрандаа очино
Өнөөдөр чи мөнгөтэй байж болно
Өнө мөнхөд чи ийм байхгүй шүү дээ
Орчлонд чи төрөхдөө нүцгэн ирсэн чинь үнэн
Орчлонгоос буцахдаа чи мөн л нүцгэн буцах нь үнэн
Амьд байгаа эцэг эхээ ядаж баярлуулж бай
Авсан хань ижилээ мөн адил хайрлаж бай
Чи нэг л төрнө нэг л үхнэ
Чи нэг насандаа ядаж түүхээ бүтээ
Амьдралаа чи үзэн ядаад яах бэ хүү минь
Амьд байгаадаа баярлаж яв дүү минь
Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүхэн
Одоо цагтаа хүн шиг бай хүн шиг амьдар ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Сэтгэлийн гуниг
Оруулсан admin on 2011-05-04 12:07:23 (7331 уншсан)

Яг одоо гадаа бороо зөөлөн шиврээд
Яагаад ч юм сэтгэл минь гуниглан шимшрээд
Чи намайг хайрлаж байсан бол би өнөөдөр шал өөр
Чиний сэтгэлийг чинь баясгаж аз жаргалын төлөө хөөр
Нээрээ хүний амьдрал гэгч сонин юмаа бодоод байхад
Нэг нь өнөөдөр гуниглаж байхад нэг нь баяртай байх юм
Жаргалын өмнөөс би одоо ч гүйхэд бэлэн байна
Жоохон баяр хөөр ч гэсэн байгаасай гэсэндээ хайна
Мэдээж алдаж байж хүн болдог амьдрал юм
Мэдсээр байж алдаж явдаг нь хүний зан юм
Гуниглахгүй байх сайхан ч гэсэн бас хаяа хэрэгтэй
Чамайг ч юм уу өөр нэгнийг бодох ч бас би эрхтэй
Надаас хэн нэгэн нь чи жаргалтай байна уу гэвэл үгүй
Нарт хорвоод чи амьдарч байна уу гэж асуувал тийм
Гэхдээ би элэг бүтэн байгаа энэндээ бол сэтгэл хангалуун
Гэсэн ч жоохон ч гэсэн сэтгэлийн гуниг арилахгүй байна
Амьдрал зохиож амталж бас үнэрлэж хүртэх ёстой
Амьд байхдаа бүхний төлөө явж хөдлөх хайрлах ёстой
Би зүгээр л хүн сэтгэлтэй мөн хайрлаж хайрлуулах эрхтэй
Бие сэтгэл минь гуниглаж байна энэ нь л надад бэрхтэй ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Х.Төөгий : Андууддаа
Оруулсан admin on 2011-04-29 10:21:03 (8996 уншсан)

Гар барьж танилцаагүй нөхөдтэй хүн

Гал алдаж тарчихаагүй андуудтай хүн

Гангар шаазан шиг хангинаагүй андуудтай хүн

Ганцаардан ганцаар сууж үзээгүй би баян хүн

Охидыг харан онгирч явсан найз надад байна

Онгироог нармайлж зангирч явсан найз надад байна

Онцгойг эдэлж гангарч явсан ч найз надад байна

Орхиж яваад эргэж ирсэн найз ч надад байна
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Өнчин зүрх
Оруулсан admin on 2011-04-29 10:09:52 (8339 уншсан)

Өнчирч хоцорсон зүрхийг минь бүү эмтэл үхчихнэ
Өнгөрсөн бүгдийг бодоод гүн шархтай болчихсон юм
Учирсан хэрнээ удаагүй чиний хойноос шаналахдаа
Унтаж чадалгүй олон шөнийг өнгөрөөсөндөө
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг минь бүү зовоо үймэрчихнэ
Хуурамч хайрын золионд булингартаж үлдсэн юм
Ирэх л юм шиг санан чамайг хүлээж суухдаа
Итгэл даагаагүй сэтгэлд чин даанч их гомдсон
Гуниг шингэсэн нулимсыг минь бүү арч гарыг чин түлнэ
Гасланд автсан сэтгэлийн нурманд буцалсан юм
Ганцаардлынхаа зовлонг нулимстайгаа цуг урсгаж
Газарт тогтсон нүглийн намагт дусал нэмэх гэсэн юм бүү арч
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хайртдаа
Оруулсан admin on 2011-04-29 10:07:24 (8245 уншсан)

Хайрт минь наран мандаж шинэ өглөө ирлээ
Хайрынхаа энгэрийг налсан миний хонгор сэрлээ
Энэ өдөр бид 2-т жаргалаар дүүрэн байна гэдэгт итгэж байна
Эхнээс нь дуустлаа чинийхээ төлөө байна гэдгээ амлаж байна

Тэрийг хараач хайрт минь тэнгэрт шувууд нисээд
Тэртээх жаргалын төлөө бид 2 хэсээд
Чамдаа бүхнийг өгнө чиний төлөө л гэж
Чин сэтгэлийн ариун хайрыг чинийх болгоно

Одоо тэнгэрт саран гийж байна хайраа
Ододтой цуг нойрсох цаг нь болж хайраа
Унтаж амардаа чамайгаа би үүрд хайрлана
Ухаалаг чиний минь зүрх миний сэтгэлд байрлана ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Очирпүрэвт: АХ МИНЬ
Оруулсан admin on 2011-04-28 14:47:03 (8284 уншсан)

Ах минь
Ар халхын эрх танхай хөвгүүн минь
Аз хийморийн хорвоод бэрхийн шагай шиг амьдарч
Аргамагийн дэл дээр ассан босоо хөх юлд минь

Сайхан ах минь
Сар нарыг дамнаж ниссэн даанчиг дураар шувуу минь
Санчиганд чинь мөсөн чихрийн талст үзэгдэж
Сарны нандин үртэс сэмээр нэгэн буулаа шүү

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Баярмаа : Хавар
Оруулсан admin on 2011-04-28 13:42:33 (7422 уншсан)

Олон биш дээ ямар шинэхэн цэцэгтэй хавар

Орь ганцаардаж өнгөрөөвөл залуу нас харамсана

Олон биш дээ ямар надад дурласан залууг

Огт тоохгүй өнгөрөөвөл сэтгэл бас харамсана

Нэг л хөнгөн дурлал надад лав зохихгүй

Нисэж явааг минь хараад тэнгэрийн шувууд айчихна

Нэг л зуурын жаргал надад лав тохирохгүй

Нимгэн уруулаа түлхээд инээмсэглэл айчихна

Дан ганцхан биш дээ шинэхэн цэцэгтэй хавар

Дараа жилийг мартвал цаг хугацаа гомдоно

Дан ганцхан биш дээ дурлалд дуудсан зүрх

Дандаа чамайг магтвал тэр залуу гомдоно
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Би чиний бүсгүй
Оруулсан admin on 2011-04-28 13:39:08 (8550 уншсан)

Найз залуутай гэж хэлэхдээ харц дээгүүр байдаг

Би бардам бүсгүй

Нартад байгаа бүхэн минийх л юм шиг загнадаг

Би эрхэмсэг бүсгүй

Намайг гэх цор ганцыг олж чадсандаа

Би итгэлтэй бүсгүй

Надаар хорвоо дутах юм шиг сандагтаа

Би ихэмсэг бүсгүй

Хайртынхаа энгэрт зоргоор эрхлэхдээ

Би ялдам бүсгүй

Ханашгүй хайрын баланд согтсон

Би энхрий бүсгүй

Ганцаардлыг инээмсэглэлээр далдлах

Би хуурамч бүсгүй

Ганцхан чинийх л байх заяатай

Би үнэнч бүсгүй

Эрхэлж тунихдаа дөрвөн улирал шиг аашилдаг

Би дураараа бүсгүй

Эргүүлж бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг

Би зоргоороо бүсгүй

Эвий гээд духан дээрээ үнэрлүүлэх дуртай

Би танхил бүсгүй

Эргэх хорвоод чамд л ганц ирсэн

Би чиний бүсгүй ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Гурван жил миний сэтгэлийг хулгайлсан чинь
Оруулсан admin on 2011-04-28 13:27:05 (7385 уншсан)

Гурван жил миний сэтгэлийг хулгайлсан чинь

Гучин жил надтай хамт байх амлалт болж чадсан

Гуниг уйтгар харуусал тэнд байсан ч гэлээ

Гундсан намрын навчис шиг богинохон настай байсан

Инээмсэглэлээрээ тэр чигтээ согтоож чадсан дүр чинь

Ирээдүйд чамтай л хамт байх итгэл минь болж чадсан

Ирээд буцахын хорвоо харвасан сум шиг байх ч гэлээ

Ижилсэж амьдрах бидний хувьд жаргалын цаг хугацаа...

Уран үгс бэлхэн урсдаг би яруу найрагч биш ч

Уянга аяз эгшиглүүлмээр авьяас надад байхгүй ч

Амнаас гарч зүрхлээгүй хайрын минь өчил шүлэг болон өмнө чинь өмөлзөхөд

Анзаарч уншихыг чамаас гуйх сэтгэлийн минь мөчиг юм шүү ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Э. Билгүүн
Оруулсан admin on 2011-04-28 13:23:36 (7116 уншсан)

Ээжийн эрх охин чиний жаахан хайр чинь

Бэтгэрч чамайгаа санахдаа нулимстай л байдаг шүү

Ирээдүйн тухай бодлоо барьж ядан тэвдэхдээ

Лааны гэрэлд ч чамайгаа шүлэглэсээр байх болно

Гандах тавилан хуучрах хайр байдаг ч гэлээ

Үес аясхан сэтгэл минь үнэнч л байдаг шүү

Үдшийн зүүдэн болзоонд чамайг айлчлахыг хүлээхдээ

Надаар дуусах амьдралд чинь итгэсээр байх болноо ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Чамгүй амьдралыг би хүсэхгүй
Оруулсан admin on 2011-04-28 13:22:16 (7525 уншсан)

Чиний эзгүй шөнийг мэдрэхэд

Чийг даасан урууланд минь гуниг ганцаар амтагддаг

Чамайг үгүйлэх үдшүүдийг үдэхэд

Чадлаар тэмүүлээд хүрэхгүй алсаас чи даллах шиг болдог

Чамгүй угтах өглөө бүр наргүй ч юм шиг

Чиний орших орон зайд л манддаг юм шиг

Чамгүй алхах далайн эрэг саргүй ч юм шиг

Чиний зүг тэмүүлээд хээр хоносон ч юм шиг

Маргааш бас л ийм л өдөр намайг угтана

Магадгүй түүний дараа чиний өвөрт сэрнэ гэж инээмсэглэн сэрнэ

Наргүй саргүй жаргалгүй

Чамгүй амьдралыг хүсэхгүй ээ ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А. Мөнхтуяа : Мөнхөд би
Оруулсан admin on 2011-04-28 13:21:27 (7333 уншсан)

Мөнхөд би

Хорвоо ертөнцийн тэртээ алсад

Холын оддын харвах зүгт байлаа ч

Чинийх байх болно

Мөнхөд би

Саваагүй охидын харцаас чамайгаа харамлаж

Сахилгагүйтэн эрхэлж чамдаа тунисаар

Хайрласаар байх болно

Мөнхөд би

Үнэгчлэх зүүдэндээ чамайгаа хүнийх гэж хараад

Үүрээр цочин чиний өвөрт сэрэхдээ ч

Жаргалтай байх болно

Мөнхөд би

Харанхуйг чинь сэтгэлээрээ гэрэлтүүлж

Хайрыг чинь итгэлээрээ бадраах

Мөнхийн Туяа чинь байх болно

2010.10.18 ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Минийх хэзээд байна
Оруулсан admin on 2011-04-28 13:20:13 (7253 уншсан)

Хажууд л байхгүй бол хайр гэдэг бүтэхгүй зүйл биш

Харин тусдаа оршивч ангид бус байж

Хайрын хүчээр нэгэндээ тэмүүлвэл

Хагацаж чадахааргүй хайр тогтнох бус уу

Дэргэд л байвал амьдрах хайр мөнхийн биш

Тэртээ алсад байвч нэгнээ үгүйлж

Тэвчээр итгэл сэтгэлээр хандвал

Тийм нэгэн агуу хайр батжих бус уу

Санана гэдэг жинхэнэ хайрын шалгуур болохоор

Сайхан чамдаа тэмүүлэх сэтгэл минь дэндүү үнэнч болохоор

Сар жилүүд нүд ирмэхийн зуур өнгөрч

Саяхных шигээ чамдаа эрхлэх цаг мөд ирнээ..

Ирээдүйгээ чамгүй төсөөлж үзээгүй болохоор

Ирэвшин дассан сэтгэл минь ганцхан чинийх болохоор

Ижий сүнстэй бурхан миний талд зогсох болохоор

Ижилгүй хүслийн минь эзэн чи минийх хэзээд байна ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Санах бүртээ чинийхээ үнэ цэнийг мэдэрдэг
Оруулсан admin on 2011-04-28 13:15:23 (8237 уншсан)

Санах бүртээ чинийхээ үнэ цэнийг мэдэрдэг

Сар өдрүүдийн уртад санан санан мэдэрдэг

Сайхан дүрийг чинь бодох тусмаа мэдэрдэг

Сахилгагүйтэн тоглох дүрээс чинь мэдэрдэг

Духан дээрээ үнсүүлэхдээ би өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг

Дуугаа хураагаад уучлалт гуйх харцнаас чинь би мэдэрдэг

Дуулгавартай сайн залуу болоход чинь улам их мэдэрдэг

Дурсамжтай өнгөрөөсөн өдрүүдээ бодохоор түүнээс ч илүү мэдэрдэг

Орчлонд орших юугаар ч үнэлэшгүй энэ зөвхөн бидний хайр

Оройтож учирсан ч төөрөг тавилангийн тааллаар нийлсэн ариухан хайр

Хавар эртийн бороотой уралдаж ирсэн миний нандин хайр

Хаашдаа минийх л байх дурлалаар амилсан үүрдийн хайр ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Амьд зүүд
Оруулсан admin on 2011-04-28 13:13:41 (8138 уншсан)

Чамтай учирсан тэр өдрөөс би зүүдэлж эхэлсэн

Итгэмээргүй...

Тийм гайхалтай өдрүүд ар араасаа цуврах болсон

Үргэлжилсээр...

Бүхнээс чамайгаа нууж хайрласан

Бүрэнхий шөнө ч нууцаар уулзаж

Буруудна гэж төсөөлөх ч үгүй

Бурхны өгсөн бэлэг гэж хайрласан...

Жүжгэн зохиолын гол дүр шиг дурлахдаа

Жүнз шиг хайранд согтсоноо мэдэрсэн

Зүрх булгилан догдлон баясах бүрээр

Зүрхэлж сэвтээмээргүй хайрыг чинь амталсан

Анх тийм хайрыг амтлаа ч үгүй байхад

Арван хэдхэн насанд минь чи л өгсөн

Агшин бүрт сэтгэлд минь төрж

Алдхан биеийг хайр чинь эзэмдсэн

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхтуяа : Өнгөрсөн ... одоо... ирээдүй
Оруулсан admin on 2011-04-28 13:11:27 (8933 уншсан)

((Өнгөрсөн ....))

Гал халуунаар анх шатаж үзсээн

Гэгэлгэн зүрх догдлоод нисмээр болдын билээ

Унтах бүртээ саран авхайд хүслээ шивнээд

Үүлэн завь хөлөглөн чамдаа очихыг хүсдэг байлаа

Толин нуурын хөвөө гэж би шүлэглээгүй

Тоонот цагаан гэрийн хоймор ч гэж шүлэглээгүй

Тормон нүдтэй ижий минь гэж ганц л удаа дурдсан

Тоотой насны хайр минь гэж чамайгаа олонтаа хэлсээн

((Одоо....))
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Минийх
Оруулсан admin on 2011-04-26 19:18:43 (8380 уншсан)

Чи минийх гэдгээ мэдэхүү бүсгүй минь
Чин сэтгэлийн угаас чамд хэлэхийг хүсэж байна
Хүн хосоороо амьдрах ёстой байдаг
Тийм болохоор чамайг би орчлонгоос хайдаг
Миний хайрыг чи үүрд булаасан болохоор
Мэдээж би тэгхээр чамайг л хайж олохоор
Би чамд аз жаргалыг амлаж чадна
Би чиний төлөө бас үхэж чадна
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: “Цагаан-Уул-2011” наадмын шагналтнуудын шүлгээс
Оруулсан admin on 2011-04-20 14:47:55 (8361 уншсан)

Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хайрын шүлгийн “Цагаан-Уул-2011” яруу найргийн наадам өнгөрсөн баасан гаригт МЗХ-ны хүндэтгэлийн танхимд залуу авъяастнуудынхаа шилдгийн шилдэг хайрын шүлгийг тодрууллаа.
Хүн төрөлхтний агуу их хайрыг өнө мөнхийн билэгдэл “Цагаан-Уул” цэцгээр төлөөлүүлэн нэрийдсэн тус наадамд энэ жил 80-аад залуу уран бүтээлчдийн өөр өөрсдийн өнгө аяс бүхий 160 гаруй шүлэг өрсөлдсөн бөгөөд наадмын үеэр Болор цом, Монголын зохилчдын эвлэлийн шагналт яруу найрагчид залуу яруу найрагчдын аяны дөрөөнд шүлгэн мялаалга өргөв.
“Цагаан-Уул-2011” наадамд Дундговь, Баянхонгор, Говь-Сүмбэр, Говь-Алтай, Төв, Дорнод, Архангай аймгуудаас залуу яруу найрагчид хүрэлцэн ирж хайрын шүлгээрээ өрсөлдсөн нь жил ирэх тусам энэ наадмын цар хүрээ өргөжиж байгааг харуулж байна.
“Цагаан-Уул-2011” наадмын шагналтнуудын шүлгээс уншигчиддаа сонирхуулж байна.

МУИС-ийн 4-р курсын оюутан Ч.Өсөхболд /Тэргүүн байрын шагналт/

Хайрт минь

Орчлон өвөлд бэлтгээд
Одод гэрлээ татаад л
Сар хүртэл инээхээ болиод
Модод дуугаа хурааж
Шөнийн шувуудын нислэг ч
Сэтгэлд хүрэхээ больж байна
Энд өвөл болж байна
Гэвч
Тэнд хаварт бэлтгээд
Тэнгэр нь бороонд бүлээцээд
Шувууд өнөөх хайрын дуугаа аялаж
Модод сүүдрээ дэлгээд л
Дурлалын хотод, дурлалын эзэн маань
Дууланхан моддын доор суугаад л
Тэнд хавар болж байна.
Тэнгэрээс цагаахан одод бууж
Үсэн дээр чинь эрхлээд л
Тэнд ямар нам гүм гээч
Үгээр хэлэхийн аргагүй...
Тэвчээр минь, итгэл минь
Тэнгэр минь, инээд минь
Үг минь, үнэнч сэтгэл минь
Тэнд хавраараа байна.
Дандаа бүлээхэн бороо шивэрч
Дараа нь хайрын өнгөтэй солонго татаад л
Чи минь түүнийг хараад
Чимээгүйхэн моддын доор зогсож байна
Бурхан минь
Буцаах, түлхэх, ухраах эрх таньд байхгүй шүү
Энд бүх зүйл хавраараа байнаа
Хайрт минь...


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Д.Урансувд : ЗҮҮД
Оруулсан admin on 2011-04-20 11:12:50 (7407 уншсан)

Чамайг би зүүдэллээ
Цэцэгт талынхаа ногоон зүлгэн дээр
Чамтай хөтлөлцөн зугаалж явна гээд
Чамайг би зүүдэллээ
Зүүдэлсэн зүүдээ үнэн юм шиг
Зөн совиндоо итгэн
Зүрхэндээ би мөрөөдлөөн шивнэн
Зүүд биш байгаасай гэж хүслээ
Чамайг би зүүдэллээ
Саран авхайн хавирган биен дээр
Савлаж хоёулаа тоглож байна гэд
Чамайг би зүүдэллээ
Зүүдэлсэн зүүдээ биелээсэй гэж
Зүрхэндээн би гараа тавьж
Зүүдний тэнгэр бурхандаа
Зөн совингоор учруулаач гэж хүслээ
Тэнгэр газрын мандал дээр
чамтай намайг зугаалж байхад
Түмэн хэлийн шувууд бас цэцэгс
Тал талаас баяр хүргэлээ
чамайг би зүүдэллээ
Зүүдлэх зүдлэхдээ чи бидэн
залуухан идэр байна гэж
Зөндөө баясан зүүдэндээ жаргалаа
Зүүд минь харин үнэн байгаасай ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 176 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


khuv5-037.JPG
600x800 180k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4486

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-052.JPG
600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4459

Хүрэлтогоот
khureltogoot-02.jpg
600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4869


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn