Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Д.Урансувд : ЭЭЖДЭЭ зориулав
Оруулсан admin on 2011-04-20 10:57:36 (8092 уншсан)

Дээдийн дээдээр би таныгаа хайрланаа ээжээ
Дэлхий хөмөрсөн ч би таныгаа л гэнэ ээжээ
Дээл нь томдож бие нь жижгэрсэн ч ээжийгээ
Дээдлэн хайрланаа охин чинь
Нэрийг тань гутаахгүй би ээжийнхээ
Нулимсыг тань дусаахгүй би ээжийнхээ
Нартад дааруулахгүй би ээжиийгээн
Нөмөр болж хад би болье
Нар болж таныгаа би ээе ээ ээжээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Эрх чөлөө
Оруулсан admin on 2011-04-20 10:46:25 (7422 уншсан)

Эрх чөлөө бид бүгд өөр өөр агаараар амьсгалж байна
Эрх чөлөө бид бүгд нэг агаараар амьсгалахаас айна
Ардчилал таныг 90-оноос дуудан авчирч ирлээ
Ардчилал таныг гарч ирэхэд ард түмэн сэрлээ
Хаалттай нийгэмд бүхний нүдийг харанхуй бүрхэж
Ганц хүний дарангуйлалыг халж гэгээтэй бүхэнд хүрч
Хамаг сэхээтэн лам хуврагуудаа устган байж
Хамтын хүчээр гэсэн мөртлөө нэг нэгнээсээ айж
Одоо тэр харанхуй ертөнц ард үлдсэн бүхнийг март
Шинээр амьдрах хүсэл байна бидний гарт
Бүгдийг өөрийн гараар бүтээх итгэл сэтгэл зүтгэл байна
Бүгдийг өгсөн ардчилал таньд баярлаж илүү ихийг хайна
Тиймээ Монгол хүн өөрийн ухаанаар байх хэрэгтэй
Тиймдээ ч энэ нийгэмд амьд явах эрхтэй
Хамаг бүхнийг нэг гараар зангидан байж тэр нийгэм бүрдсэн
Харин одоо өөрөөр сэтгэн өөрөөр амьдарч баялаг бүрээс хүртсэн
Ардчилал алдаатай мөн оноотой гэдгийг хүн бүр мэдэж байгаа
Ардчилалын ачаар өдий зэрэгтэй болсоноо мэдэхгүй зарим хүмүүс зовлонгоо идэж байгаа
Ирээдүйд Монгол улс улам илүүгээр хөгжих байх
Ирээдүйд ардчилал улам илүү бэхжих байх
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Бүсгүй танд
Оруулсан admin on 2011-04-19 13:19:03 (9764 уншсан)

Гоё сайхны бэлэгдэл бүсгүй минь танд

Гоо сайхны жишээ эрхэм бүсгүй танд

Бүдүүхэн зүрхтэй бүрэг эрийн зүгээс

Бүдүүлэг загнаж хэлэх хэдэн үг байна

Салхи залгилсан залуу насандаа

Саваагүй гэнэхэн томоогүй зангаар

Савнаасаа халин бусдынх руу өнгийж

Санаандгүйгээр мэлзэж наргих сайхан ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Д.Хишигдэлгэр : Эх орон минь Өршөө
Оруулсан admin on 2011-04-16 16:49:49 (8595 уншсан)


Мөн чиг сайхан эх орон минь

Миний шүтээн хайртай Монгол минь өршөө

Цээл сайхан уртын дуу шигээ яруу

Цэнгэл жаргалын минь охь Тандаа мэхийе

Хөл тушаалтай харийн нутагаас

Сэтгэл жигүүрлэн тань руугаа зорилоо

Зүүд гэдэг сайхан хөлөгөө дөрөөлж

Зөндөө санасан нутагаа эргэлээ би...



Аргаль янгиртай баян Алтай минь

Ар өвөртөө нөмөртөй дэлгэр Хангай минь

Хээлэн цэнхэртэх сүрлэг Хэнтий минь

Хэнийх ч биш Монголын минь уулс минь

Өвгөдийн минь мөнхөрсөн өндөр хайрхад минь

Өмөг түшиг сүрлэг хангайд минь өршөө

Алдрыг тань дуудахаас айдаг ардын хүү билээ би

Дүрийг тэнь зүйрлэхээс эмээдэг элгэн садантай билээ дээ

Будантай хөвч тайгад тань буруу зөв орилсоныхоо төлөө

Бурман жимс, самартай моддыг тань сэгсэрсэнийхээ төлөө

Тээж явсан хүслээ тандаа даатгаад мордохдоо

Атгаад тависан чулуунаас өөр

Арчилж таныгаа тэтгэ л үү дээ би чинь ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Мэдэж ав
Оруулсан admin on 2011-04-16 16:47:16 (7494 уншсан)

Ганцхан удаа ч гэсэн намайг ойлго бүсгүй минь
Гарцаагүй ганцаараа үлдэхийг хүсэхгүй байна
Чиний төлөө би бүхнийг хийхэд бэлэн ч гэлээ
Чин сэтгэлийг минь таниагүй гэдгийгээ чи хэлээ
Амьдралд ам гарч болохгүй гэдгийг би мэднэ
Ахиж над дээр чи ирэхгүй явсаныг чинь би л хэлнэ
Мэдээж амьдралд дан ганц хайр байгаад хэрэггүй
Мэдсээр байж ганц хайрыг идээд цадахгүй
Мөнгө тиймээ хүчтэй чамайг ч авах хүчтэй
Миний мэдэх тэр охин биш болжээ чи тэ
Чамайг явуулахгүй гэж би араас чинь зууралдахгүй
Чи ч өөрөө мэдэж байгаа салах байсан нуугаагүй
Эргээд харахад чамтай өнгөрүүлсэн хором бүр үнэтэй
Энэ удаад би хожигдож гэхдээ хайрлах ганц хүнтэй
Тэр азтай залуудаа мэнд дамжуул миний өмнөөс
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Эргэцүүлэл
Оруулсан admin on 2011-04-16 16:46:34 (8035 уншсан)

Би нэг юмыг ердөө ойлгохгүй байх юм
Бие сэтгэл минь түүнийг бодохоос айх юм
Энэ орчлонд мөнгө эрх мэдэл хаан байгаагүй
Энэ хорвоод хайр сэтгэл хаан байсын
Гэтэл одоо мөнгөний боол болж байна бид
Гэм хийсэн хүн шиг мөнгөний хоол болж байна бид
Хайрыг хэн нэгэн нь мөнгөөр худалдаж авч болдог
Гэтэл уг нь хүн хайрыг өөрийн сэтгэлээсээ олдог
Хайр Мөнгө 2 юугаараа өөр бас адилхан юм бэ гэж бодно
Хайрыг үлээж Мөнгийг хүлээсээр байгаад л хорвоогоос одно
Мөнгө мэдээж хэрэгтэй бас хайр ч хэрэгтэй
Мөнгийг олж хайрыг хайж олох эрхтэй
Хүн бүр мөнгөний хойноос үхэн хатан зүтгэнэ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Архи
Оруулсан admin on 2011-04-16 16:43:44 (7263 уншсан)

Идээний дээж хэмээн нэрлэх болсон архи чи
Идэгдэж дууслаа чиний өмнө би
Манай монголын залуус архинд бүгд шингэж байна
Тэнэг зарим нэг нь архийг магтан ингэж байна
Ажлыг бүтээхэд том тус болдог нь архи гэнэ
Амьдралыг сүйтгэж байдаг ганц хор нь архи гэнэ
Хүн бүхэн сайхан амьдрахын төлөө мэрийнэ
Хүний сайхан амьдралтай цуг архи бас жирийнэ
Олон хүүхдийн нулимсийг архи чи зөндөө харлаа
Олон сайхан залуус чамтай нийлээд нас барлаа
Лонхонд байгаа чөтгөр яг юу бэ хэлээд өгөөч
Шингэн биетэй чөтгөрийн өмнө тэгж амархан битгий сөгдөөч
Архи чи хүний амьдралыг сүйтгэж ажлын бүтээнэ
Архи чи олон хүний нулимсийг үзэж ханатлаа инээнэ
Шингэн биенд чинь өрөвдөх сэтгэл алга уу
Шүлэнгтэн уух хүмүүс ингээд амьдралаас салах уу
Муулан байж тэр архийг хүмүүс ууж сууна
Салж чадахгүй байх хүмүүс үргэлж ууна
Ахиж хэзээ ч уухгүй хэмээн өөртөө үргэлж амлана
Хэд хоногийн дараа бас л ууж өөрийгөө тамлана
Хармаанд мөнгө ч үгүй амьдрал ч үгүй зүгээр л нэг хүний сүг
Хар усанд толгойгоо мэдүүлсэн арчаагүй нэг хогийн буг
Аманд чинь архийг барьж байгаад цутгаагүй
Аманд чинь хүчээр асгаж хутгаагүй
Өөрийн мэдэл байхгүй архинд бид живлээ
Монголчуудаа ухаантай байж урагшаа тэмүүлцгээе
Мохошгүй Монголын үр сад гэдгээ бүү март
Миний чиний бидний амьдрал архиний биш бидний гарт ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Яах гэж?
Оруулсан admin on 2011-04-15 13:34:04 (7009 уншсан)

Яах гэж чиний төлөө би нулимс дуслуулав
Яах гэж чамаар гэнэн сэтгэлээ услуулав
Мөрөөдөж байсан хайр хаа нэгтээгээс хүрч ирээд
Мөнхөд чамайг хайрлах юм шиг бодож сэрээд
Гарыг минь дэрлэж унтдаг хөөрхөн охин одоо хаана байна
Гараас нь хөтлөөд явдаг байсан тэр л охиныг би хайна
Сэтгэл хэмээх хөндүүрхэн эрхтэнээр чи тоглолоо
Нарийн нандин зүрх чамаас болж холголоо
Тэгээд ч чиний төлөө би чадах бүхний зориулаад
Өөртөө байсан хамаг бүхнээ чамаар би хориулаад
Тэр нэг бүрхэг өдөр чамаас салахаар зориглоод
Дотор байгаа хүн минь салаад хэрэггүй гэж хориглоод
Чамаас салсан ч надад зөндөө дурсамж бий гэдэгт итгээрэй
Чиний сайн сайхны төлөө хийсэн болохоор амьдралыг өөрөөр сэтгээрэй
Чамаас би сургамж авсан чамаас би хайрыг амссан гэхдээ л
Чи үнэхээр төгс байсан чиний дэргэд би мөхс байсан тэхдээ л
Харамсах сэтгэл хаяа төрхөл юм сэтгэл хөрхөл юм
Яах гэж чи бас би учирав даа эмэгтэй минь
Яах гэж чи надаас холдов эзэгтэй минь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Анударь : Тэнгэр шиг цэнхэрхэн нүдэнд чинь
Оруулсан admin on 2011-04-14 20:13:37 (8405 уншсан)


Тэнгэр шиг цэнхэрхэн нүдэнд чинь
Уруул минь улаахан харагдана уу
Дуурсах цуурай шиг харийн хэлэнд чинь
Дуугарах дуу минь ямархан сонсогдоно вэ

Будаггүй төрхнөөс салхи үнэртэхэд дуртай гэв үү
Буурал уулст нутгийг минь сонирхож нэгэн асуувуу
Алтаар гоёогүй эрх чөлөөнд минь
Атаархаж баахан дурлав уу
Алс холын эрмэгхэн гарлыг минь
Алмайрч л хэсэг сонжив уу

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : МОНГОЛ
Оруулсан admin on 2011-04-11 20:09:59 (7289 уншсан)

Зургаан үсэгээс бүтсэн МОНГОЛ гэдэг нэр нь бүрдэнэ
Зуун найман маанийн шившлэгэтэй МОНГОЛ гэдэг хүрдэнэ
Тал нутгийн салхи нь цаанаа хүртэл зөөлөн үлээнэ
Танхилуун сайхан МОНГОЛ бүсгүйг халх нутгийн өвөрт хүлээнэ
Эзэн Чингис хааны бидэнд үлдээсэн МОНГОЛ нутагт
Эгнэшгүй эрдэм төгс Данзанравжаа хутагт
Хөх МОНГОЛЫН хүү Сүхбаатар гэдэг баатар
Хөрст дэлхийд нэрээ үлдээсэн ардын хүү Хатанбаатар
Цайныхаа дээжийг бид МОНГОЛОО бодож өргөдөг
Өүлэн эхийн өлмийд адис авч мөргөдөг
Дөрвөн улирал ээлжилдэг МОНГОЛ нутаг гайхамшиг
Дэлхийд МОНГОЛ морины туурайг тамгалсан гайхамшиг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Чи минь
Оруулсан admin on 2011-04-11 20:09:34 (7316 уншсан)

Би муу хүн гэхдээ хүнд гай тариагүй
Бие сэтгэл минь чинийх байсан ч чи таниагүй
Өчнөөн жил цугтаа байсанаа мартаж дээ миний хонгор
Өр зүрх чинь надруу биш хэн нэгэн лүү тэмүүлж дээ
За яахав би чамд аз жаргалыг л хүсэхээс
Даанч би мартаж чадахгүй байна баяртай гэж л үнсэхээс
Наран манддагаараа л мандана шүү дээ бүсгүй минь
Нартад чи нэгнийг гомдоосоноо мэдэж байна уу бүсгүй минь
Хайр хагацал 2 дандаа цугтаа байдагаас хойш
Хайртай гээд ч яахав чи хүнийх болсоноос хойш
Март намайг ор тас хэн ч биш гэж мартаа
Чи одоо л жинхэнэ аз жаргалаа олсон байна гартаа
Хэн нэгэн чамд аз жаргал дандаа хүсэж байг
Харин намайг дандаа нулимс хацрыг зүсэж байг
Эрхбиш би хүн юм чинь болно бүтнэ
Эргэлзэх хэрэггүй тэр хүндээ чи өөрөө сонгосон
Чамайг анх би олж харахад чи сахиусан тэнгэр шиг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ж.Эрхэмцэцэг : ''....Ганцхан байгаа зүрхийг тань хоёр хуваах гэж оролдсон байна...''
Оруулсан admin on 2011-04-11 20:08:51 (7895 уншсан)

Таараагүй гутал хөлөндөө угласан хүүхэд шиг

Таниар би сэтгэлээ зовоон хэсэг гоёлоо

Гоёлын даашинзгүй бүсгүй үдшийн болзооноосоо зугтах шиг

Ганцхан байгаа зүрхийг тань хоёр хуваах гэж оролдсон байна

Бүтэхгүй мөрөөдлийн араас гүйцэхгүй атлаа хөөж

Бүрэнхий энэ л орчлонг гэрэлтэйгээр бодон эндүүрч

Багахан дүүгийн хайрыг тань сэтгэлийн учиг хэмээн андуурч

Бүүр холын ирээдүйг ч сэтгэлдээ буруу зурчихсан байна

Аавын минь энгэр шиг дулаахан байсан таны сэтгэлийг

Аашлаад аргаддаг ээжийнхээ хайр шиг өмчлөн бодож

Амрагийн хэлхээ зангидсан гэргийн тань итгэл дээр бөхөх

Ардын дуу шиг омголон өөрийнхөө бодолд хууртсан байна ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хорвоо
Оруулсан admin on 2011-04-11 20:08:31 (7429 уншсан)

Амьдрал та намайг уучил би тэнэг байж
Өөрийгөө ийм өчүүхэн гэж санасангүй байж
Нэг л мэдэхэд 25 насыг хүрсэн байна
Нэг их зүйл хийж чадаагүй л байна
Намайг яаж шийтгэх нь энэ билээ гэж дотроо хараана
Над шиг ийм азгүй хүн байдаг боловуу гэж дотроо бодно
За яахав дандаа ийм азгүй байхгүй л байх хэмээн өөрийгөө хуурах юм
Зам минь дандаа бартаатай байхгүй л байх ёстой хэмээн шимшрэх юм
Мэдээж энэ чинь амьдрал шүү дээ гэж хэн нэгэн хүн надад хэлж байсан санагдана
Миний л амьдрал юм чинь гэж хамаагүй байсан юм шиг харагдана
Гэхдээ яахав ээ би гутраагүй бас гундаагүй урагшаа алхаж байна
Гэсэн ч хаяа нэг л сонин энэ амьдралаас залхаж байна
Бурхан та мэдээж миний хүсэлийг сонсож байгаа биздээ
Би ч гэсэн таныг надтай цуг байгаа гэж итгэж байна
Хүн мөнх амьдрахгүй нь үнэн мөн зовж жаргах нь үнэн
Хүсэл нь их ч хүртээмж нь багахан энэ амьдрал
Орчлонгийн хууль хатуу гэдгийг мэдсээр байж
Өөдөөс нь өвчигнөж байж үрэгдэвдээ та минь
Мэдээж дандаа амьдрал хатуурхан гэж байхгүй ээ
Мөнхийн цагны урсгалаар ийм хатуухан болцон юм энэ хорвоо
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ер бусыг нээнэм
Оруулсан admin on 2011-04-08 00:05:40 (9504 уншсан)

1
Өмнөх тэнгэрийн цаахнуур урьдын оюун санаа минь ганцаардан
тэнүүчилэхэд хурын төгсгөлд ч цувгүй зогсном
Тэр шувууны нүдэнд хичнээн гуниг буйг чөлөөт нисэлтийн эгшин л анзаармуй
Тэртээх хязгаарт төрсөн хүүгээ илгээсэн уг гарвал нэгтэй урт гэзэгт сармагчин
Шөнийн аниргүйд яруу найраг зүүдэлж жинхэнэ шаналлыг олох нь ганцхан
удаа мэт
Чөтгөр шулмас алиныг нь ч мэдэхгүй өөрийн хоёр дахь сүүдрийг сэхээрэн
өрөвдөхөд
Цөхөрсөн хэлгүйн хашгичих дууг булшны өвс сая жил сонсоод чив
чимээгүйхэн
Би ер бусыг төрмөл ертөнцөөсөө хулгайлж хоосон ирэхдээ их удахгүй буцна
Би хаа хамаагүй юмнаас шинийг үзэж, урван тэрсэлж болно
Биелэх, эс төгсөх гол биш энд юу үлдэхийг өөрөө би шийдмүй
2
Улаан цусанд цэнхэр туяа татаж, үс бууралтан үнэн төрхөө олно
Ухаан самуурч, зүрх зэврэх шиг усны намуун урсгал цээжинд харуусал
үлдээнэ
Гэвч би яахан очиж өмнөх долгион дээрээ өөрийгөө дахин бүтээхэв
Гэрэлт өдрүүдэд өнөөх модон хашааны маань төмөр хаалга байдаг л
янзаараа
Гэр дотор ямар уйтгартай байгааг мэдрэхүй, би бариул руу гараа өргөж
чадахгүй нь
Чи тэгтэл, тэнд хэнийг хайрлаж цаад ирээдүй рүү хамаг л харанхуйгаа хурааж
надаас нуугдана вэ
Чимээгүй бүдэг хэвээр эндээ би дүр төрхийг чинь дуулсаар зүрх сэтгэлийг
чинь мартнам

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Зүүднээс хагацахуй...
Оруулсан admin on 2011-04-07 23:56:41 (7491 уншсан)

Шив шинэхэн цасан дээр зуун ерэн естэй хэрээ суугаад гэгээрлийг өгүүлнэ
Шилэн цонхны цан гэгээнээс намайг тусгаарлаж, бас харанхуйгаас хааж,
харанхуйд далдалнам
Гуаглах дуун өчигдөрөөс хойших хураангуйг хөндөн, эзлэгдсэн тархийг минь
дэлсэж орхилоо
Гутал ширтээд шалан дээгүүр гүйлэгнэж хоёр юм тэртээ өндрөөс миний
зүүдэнд унах мэт оргино
Гуниглах гэвч, уур уцаар дотогшоо чиглэн хязгааргүйн гүнд тэсрэлт хийх шиг
цонхоо хагалсанд цочив
Гудамжинд гарч хэн буруутайг хайх нь хэрээний тавилангаас сүүлчийн гэрэл
гэгээг хулгайлах мэт
Нар утааны цаанаас үл үзэгдэн тэнэхэд, салхи сарны эрхшээлд зүүдэлсэн
хэвээр мэт
Намайг буцаж ирвэл хүйт орсон байшинд минь хэрээ эзгүйчлэн нойрсоод тэнд
шөнө үргэлжилсээр байх шиг
Цаг хугацаанаас өөр юм хөндөөгүй цасан дээр бөгтийн зогсоод байшингийн
зүгт санаандгүй ширтвэл
Цав цагаан намайг уусгаж, би алга болохтой ижил, үүний өмнө л хэрээг
ойлгоном

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Би буцсаар л байхад чи ...
Оруулсан admin on 2011-04-07 23:55:57 (7484 уншсан)

Чамайг орхиод одох минь ямархан бол доо, би буцсаар л байсан,
нотлогдоогүй ганцхан дуудлага биднийг хүлээж байгаа
Чихран дуугарах тэрэгний дугуй хаа хүрэх нь мэдэгдэхгүй, чи уйлсаар яваа нь
бурхдад ингэж сонсогдохгүй
Тэнд үлдэнэ, сүүлчийн мананг нөмрөөд инээмсэглэх гэж оролдовч төв цэгийн
давхрага руу бүргэд мэт харц ч нэвтрэхгүйд харууснам
Тэнгэрээр ниснэм, энэ жигүүр ургаагүй байхад ч би элин хөвсөөр байсан,
агаарт битүү орон зай үлдээгүй
Тэсэхийн аргагүй зөөлрөл, эс бүхэн дотор минь дүүрсэн, нарны дэлбэрэлт
адил юуг минь хуйхлахад, би нууцлаг оршимуу
Тэнцвэр алдагдахүй, хүйтнийг хадгалж чаднам, сийчэгдсэн нүхнүүд
мананцараар бөглөгдлөө, чи ирсэн замаа дурсана, би уйлна даа
Бидэн чулуун хэрэмний хоёр талд нэгэн болжморыг харан зогсоно, нисэх нь
ийм хагацал шүү, залбирнам
Би мөрөөдөлд чинь хичнээн хайртай билээ, магад би тийм л байгаасай гэж
нэгэн эгшинд бодном
Тэр хэрэв би бол ... хайрт минь ...

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Орь ганцаар хэвээрээ ...
Оруулсан admin on 2011-04-07 23:54:54 (7301 уншсан)

Орь ганцаар хэвээрээ ...

Өдрийн шаргал эрхэс бөхөж гүн харанхуй нөмөрчээ
Өнөө тэнгэрээр бараан хар үүлс нүүдэллэнэ
Үүлгэр хөх уулс аль эрт мөнхийн чимээ аниргүйд автсан мэт
Үдэш тэр зүгийн ганцаардлыг буй биеэрээ мэдэрнэ
Бүх юмс аниргүй дүнсгэр хүйтэн гунигтай санагдаад
Бүүр алсын саран өвсөн дотор нойрсжээ гэж бодогдоно
Тэнд зэвхий саарал манан хамаг дурсамжийг хучин байгаа
Тэнгисийн мандал бүүдгэр оддын дор бас л уйтгартай шуугин байгаа
Яг л одоо нэг бүсгүй миний сэтгэлийг даашинзтайгаа хамт тайлчихаад
Яаран, тэртээх ойн төгөл дундуур нүцгэн биеэ туяаруулан алхасаар
Ялимгүй хуйлран давалгаалах тэнгисийн эрэгт очиж яваа
Усанд хүлхүүлсэн нойтон элсэн дээр
Уйтгарлан суугаад юуг ч эс анзааран байгаа
Одоо би дахиж хуучин дарвуулт завиараа манант салхийг сөрөн ирж
Охин насны чинь сүүлчийн дурсгал шаргал гэзгийг чинь дэрлэж хэвтэхгүй
Уймарсан харцаараа одоо би дахиж түүний нүдийг эгцлэн ширтсээр
Удтал мэлмэрч цөхөөд тэнгис, далайн зүг ганьхаран одохгүй
Одоо би дахиж гоо хүзүү, цагаахан хөх, тослог уруулд чинь хууртан шунаж
Омголтсон уруулаа бас л шорвог гашуун нулимсаараа угаачихаад буцахгүй
Одоо би дахиж зөөлхөн хэвлийг чинь таалж далайн татлага шиг санахгүй
Оддын дор бас л чамаас гомдолоор жигүүрлэж цахлай шиг нисэж одохгүй
Оргилсон халуун зүрхээ хоосон итгэлээрээ шархлуулж
Одоо хэн ч гүн харанхуйд анхил үнэртэй мөрийг чинь хайхгүй
Онгон цээжийг чинь тэврэх гээд хүчит давалгаа адил хуйларан зүтгэж
Одоо хэн ч эргийн хад чулуудыг мөргөж бутрах шиг зүрх нь эмтрэхгүй
Одоо хэн ч тэнгист дэнлүү хөвөх шиг гоо үзэсгэлэнг чинь дурсахгүй
Одоо хэн ч тийм бүрэнхий дунд намайг олох гэж сарыг хүлээхгүй
Орь ганцаар хэвээрээ л одоо миний мартагдсан зүүдний эрэгт
Огт байхгүй чи минь мөнөөх л янзаараа өвдөгөө тэвэрч суугаа
Одоо хэн ч ... одоо хэн ч ...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Өөртөө шивнэх гуниг
Оруулсан admin on 2011-04-07 23:53:13 (7479 уншсан)

Өөртөө шивнэх гуниг
Тэнгэрийн энгээр шүлэг бичмээр бодогдоно
Тэгээд салхин аясаар бөмбөртөл уншаад
Шувуудын ганганаа шиг тийм сэтгэгдэл үлдээж
Шүүрс алдан дурсамжаа сэргээж мөрөөдөхсөн
Мододын дор навчис шажигнахыг сонсохсон
Мөрөөдлын дуучтай шөнжин эрхэлж хонохсон
Хардалтын аргамжааг тасар татаж хаячихаад
Хаа сайгүй тэнэж одох юмсан
Бодлын жаваргүй амьдралыг мөрөөдөнө
Бороон дор газар ивэлгэх дуслаас өөр гуниггүй
Сэр сэрхэн салхин чимээнээс өөр аниргүй
Сэрүүн атлаа амгалан нойрсох шиг амьдрахсан
Зоргоор амьдрая гэхээр урагт сүвлээтэй
Зовлонгүй амьдрая гэхээр дутахын үүд зайтай
Ялаан чинээ ч эрх чөлөөгүй энэ өдрүүдээс
Ядарталаа залхаж байна
Өөртөө таалагдахаар амьдрах юмсан.
У.Пүрэвсүрэн 2011 он

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Одоо болсон
Оруулсан admin on 2011-04-07 23:50:55 (7364 уншсан)

Амьдрал таны аясаар явлаа одоо боллоо сөрнө
Амжилтын оргилд харин заавалчгүй хүрнэ
Доороос нь дээш нь хүртэл цуцашгүй мацна
Дахиж үг дугарахгүй болтол нь нөхдүүдийн ам нь гацна
Бууж өгөх дургүй болохоор урагшаа л зүтгэнэ
Бусдаас гуйхгүйгээр зөвхөн өөрөө л сэтгэнэ
2 амьдрахгүй зөвхөн 1 л амьдрах болохоор
Хорвоогийн жаргалыг зөвхөн өөрөө олохоор
Амьдрал таны өөдөөс би ган мэт зогсоё
Эх орон чиний өмнөөс би цэрэг мэт жагсая

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Шүлгийн бор дэвтэр
Оруулсан admin on 2011-04-07 23:50:13 (8244 уншсан)

“Онгод бол миний сэтгэлийн эмзэг утас мөн”



Шүлгийн бор дэвтэр минь
Шүтээн минь уйтгар баярыг хуваалцагч хань минь
Нулимс онгод халамцуу үед надтай үргэлж хамт
Нүд шигээ хайртай миний муу бор дэвтэр
Амьдралын адал явдлыг надтай хамт туулалцаж
Алдаа оноо дурлал хагацлыг надтай хамт амсалцаж
Үнэн амьдралыг дотроо тодхон тамгалсан
Үхэхийн цагт намайг гэрчлэх шүлгийн бор дэвтэр минь
Чамд хичнээн их зүйлсийг багтаав даа
Чармай нүцгэн бүсгүйн үзэсгэлэнт бие
Чанад хол орчих аавын минь төрх
Насан буурал ээжийн минь туулсан амьдрал
Надтай үхэхийг минь үзэх ханийн сэтгэл
Үлдсэн амьдралыг минь залгах хүүгийн минь үнэгчлэл
Үнэн болоод хуурамч амьдралын оноо алдааны дэнс
Туулж өнгөрөөх орчлонгийн хүсэл хясалын зааг
Түм бумаар надаас урсах хайрын уянгалаг үгс
Янагхан бүсгүйн хөнжлийн сэжүүрээс шивнэх дур булаам шивнээ
Ятган эгшиг шиг орчлонгийн жаргалтай өдрүүд
Ээдрээт амьдралд сөхөрөх үед орхиж,итгэл алдсан нөхөр
Эргэцүүлэг хийгээд мөрөөдөл минь багтсан миний муу бор дэвтэр
Чамдаа би нүд шигээ хайртай билээ

У.Пүрэвсүрэн 2011 он

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 167 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

зотон тос 40х51 см
Хэрлэн гол
600x483 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6409


B2-023.JPG
600x400 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5367

Должин : Зам зуур
zam-055.JPG
600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5824


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn