Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Амьдрал
Оруулсан admin on 2011-04-05 17:59:33 (7294 уншсан)

Ямагт эцэг эхээ хайрлаж яв
Ямагт хүнийг хайрлаж яв
Ямагт өөрөө хайрлуулж яв
Гутрах ёсгүй залуу насыг
Дордуулж болохгүй эрүүл мэндийг
Хайрлаад ч хэрэггүй тэнэг охинийг
Хайгаад яахав залуу минь чи
Ирээдүй чиний өмнө байна хичээ чи
Архи ууж чадахгүй байж архийг уунаа чи
Хүн шиг амьдарч чадахгүй байж айлын охинтой суунаа чи
Чи үнэн амьдралыг юу байдагийг мэдэхүү
Чиний явж байгаа зам чинь зөв гэдгээ мэдэхүү
Чи өөрийнхөө л ирээдүй гэдгээ ойлгож байна уу
Чи одооноос эхэлж амьдралтай мэндэл сайн байна уу
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хаяггүй захидал-3 бүрэн эхээр нь
Оруулсан admin on 2011-04-03 19:24:06 (8772 уншсан)

Уулзаад ирэхээр ойрхон байж болоогүй гэж үү
Сар хонуулан одлоо ч дэргэд минь байж болоогүй юм бол
Салаад холдлооч ойрхон байж болоогүй юм уу
Шувууд хүртэл алсад одоод нуураан нэг эргэдэг байтал
Шөнөжин манасан зүүдэнд минь ирээд явчихаж болоогүй юм уу
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Би хүн шиг л хүн байхыг хүснэ
Оруулсан admin on 2011-03-29 14:32:59 (9383 уншсан)

Хэнийг ч гомдоохгүй
Хэнийг ч хуурахгүй
Хэнд ч худлаа хэлэхгүй
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Сайн хүнийг хамгаалж
Зөв бүхнийг дэмжиж
Аливаад чин сэтгэлээсээ хандаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Үнэний төлөө тэмцэж
Хүчгүй хүнийг өмгөөлж
Буруу бүхнийг засаж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Мөнгөнд хэт их шуналгүй
Мөрөөдлөөсөө хэт их хазайлгүй
Ярихаасаа илүү санаснаа биелүүлж
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Дурсах хүүхэд настай
Дурлалын сонин түүхтэй
Хайрлах үр хүүхэдтэй
Халамжлах хань ижилтэй

Үерхэх найз нөхөдтэй
Үржүүлэх мал хөрөнгөтэй
Унах сайн тэрэгтэй
Уулзах төрөл, төрөгсөдтэй

Үүрэх цэцэн буутай
Үнэлэгдэх төр, засагтай
Хэлэлцэх өндөр боловсролтой
Хэтийн түмэн мөрөөдөлтэй явсаар

Дурсагдах нэр төртэй
Даруухан шарилын хөшөөтэй
Хорвоогоос буцан оддог
Хүн шиг л хүн байхыг би хүснэ

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Дагмидмаа : Мартаагүй ээ би чамайг
Оруулсан admin on 2011-03-28 12:35:00 (7750 уншсан)

Хөхөөтэй зуныг гурван сар сэтгэлд нараа дэлгэж
Хөлийн доорх цэцэгс хөгжмийн аяз ноотлоод
Арвадны саран шиг уруулаас чинь хайрын очис гэрэлтэй унаж
Арван наймхан насыг минь алжаалуулж явсаныг мартаагүй
Намрын шөнийн тэнгэр дор хайрын шүлэг урлаж
Нар мэтгэсэн газрын хээлэн бүлээн зөнтэй хоноход
Навчсын хөгшин үнэр сэтгэлийн будан хучиж
Намайг эрхлүүлсэн үгс чинь зүрхэнд эгшгээ хайдаг
Мартаагүй ээ би чамайгаа....
Уруулын чинь зөөлөн хээ надад хэлбэртэйгээ үлдэж
Уйтай намрын шувуудтай мөрөөдлөө буцааж дийлэхгүй нь
Бүсгүй хүний гуниг шүлэг болон урсдаг юм уу
Бүжинтэй саран дэгдэхэд бүүр ч их санадаг
Зүрхэн дээр чинь од болон хонох гэлээ энэ миний мөрөөдөл
Зүүдэнд чинь орой болгон очих гэлээ тэр тэнгэрийн совин
Зүүн зүг рүү шувууд буцахын тоогоор зүгээр л би чамайг хүлээдэг
Зөндөө олон жилийг тэр совингоор үдэж чиний хайраар өтлөдөг өө..

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хаяа
Оруулсан admin on 2011-03-26 18:31:28 (7088 уншсан)

Тиймээ чи намайг чи намайг орхиод
Тиймдээ ч миний сэтгэл хоосон оргиод
Надаа хайртай болж худлаа жүжиглээд
Намайг ойлгодог юм шиг үнэн царайлаад
Мэдээж чамдаа би хайртай байсан
Бас дээр чамайг алдахаас айсан
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Харин ганцаараа биш ... ( Өнчин, эмтэрсэн зурх бүхэнд )
Оруулсан admin on 2011-03-21 17:39:00 (8873 уншсан)

Зүрхэнд минь хурсан гунигыг хэн ч мэдэхгүй
Зүгггүй инээдийг минь тэд аз жаргал гэж бодно
Ганцаардлаа нууж хөмсөг зангидан алхана
Гагцхүү бурхан л миний 2 нүүрийг мэднэ ээ
Хэн нэгний нөмөрт хоргодох гэж тэнүүчлэнэ
Хэсэг хэсгээр эмтрэх зүрхийг минь тэд бүтэн гэж бодно
Бөмбөрөн урсах нулимсыг минь хэрвээ цуглуулбал
Бүтэн далай шиг болохыг тэд мэдэхгүй ээ
Хүчлэн инээсэн хором бүрийг минь тэд
Хэтэрсэн аз жаргал гэж бодно
Хааяадаа гунигаа ил гаргах царайг минь тэд
Хэрэггүй жүжиглэлт гэж бодно
Намайг хэн ч мэдэхгүй ээ
Нарт хорвоод над шиг зовлон амссан хүн байхгүй болохоор тэр
Намайг уйтгарлахыг та нар харахгүй ээ
Нарт хорвоод над шиг жүжигчин байхгүй болохоор тэр
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Х.Тэргэл - Халх монгол эр хүн танд
Оруулсан admin on 2011-03-18 20:42:00 (8827 уншсан)


Хар, шар, цагаан арьстнаар
Халх монгол залуу чамайг би солихгүй ээ
Хачин баян, энхрий янаг байсан ч
Харийн хүний эхнэр болохгүй ээ
Эрхэм агаад бардамхан ааштай
Эр хүн чамаараа би гоёж
Энэ дэлхийн хана ч амьдарсан
Энгэрийн чинь товчийг бөхлөж явна
Хар хөмсгөө нумартал атируулж
Хааяа нэг ширүүн харц илгээдэг ч
Хань минь юм шүү гээд чамайгаа би
Харамлаж өмөөрч явах болно
Архи дарс наргиан хөөж
Авгай хүүхний хормой сөхөж
Амьдралд минь намайг олон бүү гомтгоорой
Авааль нөхөр минь гээд чамайгаа түшиж явна
Халх Монголын цусыг таслахгүй
Хайртай үрсээ өсгөж өндийлгөе
Дэлхийд ховорхон Монгол удмаа
Дээлэндээ бөөцийлж торниулж явья… ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б. Баттөгс : Эх орны дуудлага
Оруулсан admin on 2011-03-18 17:28:50 (8335 уншсан)

Нутгийнхаа сэргэг агаарыг
Амьсгалаан гэж боддог
Нуурынхаа цэнгэг усыг
Цусаа гэж боддог

Ус болсон цусныхаа төлөө
Цус болсон усныхаа төлөө
Цаг эринийн өмнө би
Цаазын тавцанд зогсоход бэлэн байна.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Гомпилдоогийн Мөнхцэцэг : МОНГОЛ ЭР ХҮН
Оруулсан admin on 2011-03-18 10:32:00 (11729 уншсан)

Нозоорсон нар, халуун салхитай үдэд
Номхон хул морь уяа шон дээр үүрэглэх шиг
Гангарч хатирдаг дөрвөн хөлөө чилээж
Ганц нэг шумуул сүүлээрээ шарвах шиг
Намар болох нь юм уу, сэтгэл нэг л гунигтай байна
Намайг хүмүүс зэмлэх нь юм уу, цээжин
цаана хөндүүр байна ( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хавар
Оруулсан admin on 2011-02-28 14:00:58 (8217 уншсан)

Энгэр задгай цамцанд хаврын урь тогтож
Энэ хаврын яргуй сарны туяагаар зүүдлэхэд
Гэзэгний минь үзүүрээс цасны үнэр ханхалж
Гэгэлзэн гэгэлзэн хайрын дуу аялах би дуртай
Хос хос шувууд тэнгэр сөхөж нисэж буугаад
Хаврын нуурыг мэлмэрүүлж шөнөжин чуулахад
Час улаан уруулын үнсэлт,дурлал совинд итгэчихээд
Чамайг мөрөөдөн голын эргээр алхах би дуртай
Даашинзны хормой дэрвүүлэх салхины омог барагдаж
Даруухнаар шивэрэн хаврын бороо ороход
Зул цэцгийн дэлбээ шиг гарынхаа алган дээрээс
Зуны эрвээхэй нисгэж мөрөөдөх би дуртай
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Мөнхбаяр : Цагаан бэлтрэг-2
Оруулсан admin on 2011-02-23 13:25:34 (8486 уншсан)

Нэг
Цав цагаан талд буга урамдаж чоно улина
Цайлган сэтгэлт бүсгүй гүн нойронд умбана
Цагийн уртад өртөөлсөн цагаан бэлтрэг айсуй
Цагаан хөнжил сөхөгдөж хэвлийд нь тэр айлсав
Хоёр
Үүр шөнийн заагаар өрхөн үзүүрээр одох
Үл мэдэгдэх гэрэл цагаан бэлтрэг байлаа
Уйлж дуулсаар үлдэх учиг хатгах бүсгүйн
Уйтгар дөрлөж мэндлэх үрийн нь эцэг байлаа
Оддын доор ганцаардсан хүн таны удам
Оломгүй холоос айлчлах тэр нэгэн гэрэл
Омголтсон уруулд нь чийг нэмэрлээд
Огт аниргүйн дунд уусан одов
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Ч.Мөнхбаяр : Цагаан бэлтрэг 1
Оруулсан admin on 2011-02-23 13:23:28 (8148 уншсан)

Цав цагаахан талд цасан бударна
Цагаан бэлтрэг ганцаардаж бэдэрнэ
Саяхан хамт явсан ижий аав минь алга
Сайн дотно хамтрагч нөхөд минь үгүй
Дарь үнэртүүлсэн хурдан бууны хараанд
Даанч тэд минь өртөж амь тавин улилдана
Чих дөжрөм дуу нь тайгад тачигнаж
Чингэж дуурсах дууг атгаг санаандаа хадгалнаа
Чигчийн чинээ цагаан бэлтрэг би
Чимээгүй тал руу зугтааж байна
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Мөнхбаяр : Хүлээлээ би
Оруулсан admin on 2011-02-23 13:14:53 (8443 уншсан)

Нууцхан хайрын болзоонд нэгэн сэтгэлээ өгчихөөд
Нуурын зэгс ширтэн нулимсаа нэрж зогслоо
Тавилан үйлийн дэнсэнд танхил насаа зориулаад
Талын сэвшээ салхинд түүнийгээ л хүлээж зогслоо
Тавилан салгуу хорвоод нь хө
Мартаж чадахгүй л амраг минь ээ
Итгэл хайрын болзоонд ивэлсэн сэтгэлээ зориулаад
Ингэн буйлаанд гуниглаж их л удаан хүлээлээ
Дассан сэтгэлийн хайранд даамай насаа зориулаад
Харгуй замын нугачаанд харамлан хүлээж зогслоо би
Тавилан салгуу хорвоод нь хө
Мартаж чадахгүй л амраг минь ээ
Ч.Мөнхбаяр

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Энхмаа :Салалт
Оруулсан admin on 2011-02-23 13:11:58 (7875 уншсан)

Анир түгээн байж 
Цаас урав 
Анир түгээн байж
Цаас урагдав
Хормын өмнөхөн энэ цаас
Хоёр хүний гэрлэснийг гэрчилж байсан
Хормын дараахан энэ цаас
Хоёр хэсэг хуваагдсан цаас л болов
Одоо хоёр хүний нэрс хуваагдаад
Ондоо, ондоо хоёр тавилан хүлээнэ
Салхит гудамжнаа хийсэн одох
Саваагүй нэгэн хогийн сав руу хийх.
Цаас урагдах мөчид, хоёр сэтгэл ч цуурав 
Цаг хугацааг элээгч хайр хэмээгч
Царайгаа харуулж гомдол цөхрөлийн цөн түрэв
Цаасан дээр тунхагласан "гэрлэлтийн" гав гинж хөсөр унав
Үгс эмх замбараагаа алдан хаа сайгүй нисэцгээж
Үнэнийг хаанаас хайхаа мэдэхээ байсан зүрх ганцаардана
Алдаа байжээ энэ гэрлэлт гэж үглэцгээвч
Ахиад л алдахгүй юм шүү гэж бас тэнэглэцгээнэ.
2010.03.10

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Энхмаа : Өнөөдөр
Оруулсан admin on 2011-02-23 11:17:12 (8013 уншсан)

Ноход хуцалдана
Норсон цувтай хүмүүс дулаацна
Нойрмоглосон хүмүүс дуулалдана
Ноёлсон шударга бус өндийнө
Худлаа инээх хамгийн нийтлэг дүр нь
Хувиндаа сүү биш “цийдэм” саасан хүмүүс
Худалдана “хуурамч сүү”-г зарна
Зөндөө олон хүн ирээдүйг хэмлэнэ
Зөв юм нэг ч үгүй гэж өнөөдрийг бас хуйхлана
Тэд “буруутан өнөөдөр”-ийн нэг хэсэг гэдгээ
Тэвчиж хэзээ ч хүлээхгүй ариухан амьтан шиг аашилна
Өлгийтэй үрээ тэврээд ээжүүд гуйлга гуйна
Өвөр дүүрэн ач зээгээ мартаад өвөө улс төржинө
Цаг хугацаа өнгөрөхөд л эмгэн болох охид
Цагийн мөнгөөр биеэ арилжчихаад ихэмсэг алхана
Сургуулийнхаа гадаа архи ууна, тамхиар даруулна
Сумын төвийнхөн дугуйрч суугаад ууна, дараа нь зодолдоно
Сувдаг албан хаагч ширээн доороо мөнгө хүүдийлж
Суугаад морддог явуулын хүн шиг аашилна, энэ Монголд
Ширхэг тамхины ишийг хогийн сав руу хаячих
Сэтгэлгүй атлаа тэд үндэстэн мөхлөө гэж хийрхэнэ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: М.Амархүү : Ээжээ
Оруулсан admin on 2011-02-19 14:55:17 (7814 уншсан)

Бүрүй харуйгаар давсанд явахаар
Бүүвэйгээр чинь хөтлүүлж оддог
Зүүдний гүвээгээр намуухан даваад
Зүйргүй сайхан ээжийгээ мартдаг
Сүүгээр нэхсэн цэцэгтэй зам
Сүүдэртэй бүхнээс тойруулж хөтөлдөг
Үнсдэг уруул чинь сар болоод
Үүр цайтал дагуулж гэрэлтдэг
Зөвхөн ижийдээ л өгөх гэж
Зүүдний эдлэнгээс түүсэн
Үрэл бурман жимсийг чинь
Үнэг хуурах гэж ээрэхэд
Зөөлөн үнэрлээд сэрээдэг
Зүйрлэшгүй сэтгэл таных аа ...Ээжээ....

яруу найрагч, зураач ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Батхуяг : ХАВРЫН ХАВАРТ
Оруулсан admin on 2011-02-18 18:15:00 (7782 уншсан)

Хаврын хаварт би цас шиг хайлж
Ханшийн ногоотой дахин ургаж
Хар турлиахтай хамт хашгирч
Хагд өвстэй ханилан ногоорно

Хаврын хаварт би бургас шиг бултайж
Хашааны ёроолоор халгайтай цухуйж
Хагдрахаа мэдэлгүй яаран цэцэглэж
Хангалуунаар ширэг өвс шиг сэгсийнэ.

Хаврын хаварт би шинээр төрж
Хамаг биеэрээ хачин сайхан

Батхуяг

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Э.Золзаяа : Чи минийх
Оруулсан admin on 2011-02-17 15:53:06 (7962 уншсан)

Худалдаад авчихсан эдлэл биш ч

Ховор бараа гэмээр чи минийх

Өмчлөөд авах эрх надад байхгүй ч

Өөрийгөө надад өгсөн, чи минийх



Насан туршийн өмч минь байхыг би мэдэхгүй

Нэгхэн өдрийн дараа хагацахыг ч чөтгөр бүү мэд

Ямар ч л гэсэн дэргэд минь чи байж байна

Яахын аргагүй өнөөдөр дуустал чи минийх...


Энхжаргалын Золзаяа ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Энхмаа : Аав л ээжий хоёр минь
Оруулсан admin on 2011-02-15 12:25:08 (8914 уншсан)

Том болсоон үр чинь
Тогоруун цуваа буцахад
Таны насыг зөөсөөр нисдэгийг
Уужим холын тэнгэрт хоёр од харвахад, хэн нэгэн эндээс оддогийг
Ухаарахтайгаан том болсоон үр чинь
Нэг л насны дэнсийг буяны замд хэлтийлгэхгээд
Нэгэнт олсон та хоёрыгоо ертөнцтэй удаан аргамжих гээд
Залуу насны жаргалыг үеийнхэнтэйгээ хуваалцах гээд
Завгүй л явна даа үр чинь
Та хоёртоо зориулж би
Агуу Пушкин шиг шүлгээр хөшөө босгож чадахгүй нь
Алсын Энэтхэгт мэндэлсэн Бурхан Будда шиг
Ачит эхдээ тэнгэрийн оронд ном сонсгож чадахгүй нь ээ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Х.Баярмаа : Хайраа
Оруулсан admin on 2011-02-15 12:03:51 (7421 уншсан)

Хавар хаврын бороог ганцаараа л би угтдаг

Харин чи дараа нь хайртай гэсээр ирдэг

Хачин сайхан үнэртэй энэ л анхил цагаар

Халамцуу цагаан салхи сэтгэл нэгжээд байхад

Хаана нь би чамайгаа нуух юм вэ? хайраа

Зөөлөн зөөлөн үнсэлтээр гуниг гомдол угааж

Зөндөө олон удаа хайртай гэж хэлдэг ч

Зүрхэн дээрээс босох сарны сүүдрээс цочиж

Зөвхөн би чиний нууцхан хайр л байх уу?

Ийм л сайхан хавраар хөтлөөд алхаж чадахгүй байж

Энэлэлт дурлалын жүжиг юунд зохиов хайраа

Дандаа би хаврыг ганцаараа л гуниглаж угтдаг

Дараа нь харин чи хайртай гэсээр ирдэг.... ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 198 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B2-002.JPG
450x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5577

Их Монголын шүтээн зураг
b-008.jpg
300x403 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6284

Должин : Зам зуур
zam-059.JPG
600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4618


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn