Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Бүгд: Батбаярын Солонго : Төрийн хүн
Оруулсан Bataka on 2026-01-29 23:31:58 (2908 уншсан)

Улс төр бидний дундуур
Уул нуруу болоод
Хахир хавцал лугаа
Харчуулын нүдээр цавчлана
Хачин хайрт чамайг минь
Төрийн хүн хэмээгээд
Төрүүлсэн эхээс тань хүртэл дутаана
Төдөлгүй надаас хүртэл булаана  
( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Батбаярын Солонго : Жанчуур
Оруулсан Bataka on 2026-01-29 23:29:08 (2853 уншсан)

Үгийн жанчуур хүртвээс
Шүдээ тас зууна
Хэлээ өртүүлж зууваас
Тэр л хүлцэнгүй хөндүүр болно
Бусдаар бодь биеэнд жанчуур хүртвээс
Угаас дасал бууна  
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Батбаярын Солонго : Хүлээх нь
Оруулсан Bataka on 2026-01-29 23:28:28 (2997 уншсан)

Од мичид нахиалан
Огторгуйд шөнө ирэхэд
Олноос онцгойлж ширтсэн
Орь зүрхний минь шивнээ
Хүний хүү таныг
Хүлээхийн жаргалд бялууран
Сар өдрийг тоолон дутааж
Сартай үдшийг бишрэн сууна 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Оруулсан Bataka on 2026-01-29 23:23:27 (2896 уншсан)

Хайр гэж юу юм бэ?
Хар нүдээ ширгэтэл хүлээх
Халамж анхаарал горьдох
Халаглан санагалзах
Хамаг биеэ илбүүлэхийг хүсэх
Харамлан булиглах
Хаа холоос эрэж хайх
Хэн мэддэг юм хэлээд өгөөч...
Хэл үггүй үнгэлдэх
Хэнээс ч айлгүй алхалдах
Эрх чөлөө юу?
Эд мөнгө үү?
Эгнэшгүй жаргал уу?
Энгэрийг минь имрэх хань уу?
Хаана байна?
Хэн юм бэ?
Хэнийх юм бэ?  

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
Оруулсан Bataka on 2026-01-26 20:11:07 (3022 уншсан)


Мөс,цасаар хуягласан цагаан талд минь
Мөнх ногоон орны нэгэн ирж үзвэл
Мөн ч их гайхширч амаа ангайх вий
Мөрөөдөл биелэв гэж сэтгэл ханах вий

Миний нутгийн цасан өвөл цайвалзаж
Мөрөө гарган алхах чихраан хяхраан нь
Мэлтийх цагаан талын аялгуу хөг юм
Мэнэрсэн ухааныг цэлмээх уянга аялгуу юм

Мартагдсан аялгуу сэргэж нүд баясах шиг
Манай нутгийн цаст тал үнэн гайхам
Мөч,чөмөг царцам тачигнасан жавар нь
Мөрөөдүүлж зунаар санагдуулахыг яана

Малын ч хүний ч шандас шалгаж шалгасан
Маргаан үгүй тал,хангайн цантай өвөл
Мяасүрэн гуайн Буурал аав дуу шиг
Мөнгөн сортой буурал оргилт улирал

Мичид чичрэм есөн,есийн хүйтэнд
Минчүү дээлтэй морин дэл дээр ханхайж
Минчийж халууцах нь холгүй чийрэгжисэн
Малчин залуусын шуранхай хадаах дуун

Морьдын туурайн төвөргөөн,янцгаах чимээ
Малын хөлийн туурийн шажигнах олон аяз
Мөнгөлөг цагаан талын аялгууг нэмж
Монгол өвлийн улирлийг өнгө нэмэн дуулна.

Т.Б/Тогоочийн Болдбаатар/
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
Оруулсан Bataka on 2026-01-26 20:10:10 (2848 уншсан)


Хөвчийн гүнд нам жим ноёлоно
Хөвсгөр цасан хөнжилдөө тухлана
Харалдаа уулсын цаанаас наран ургахад
Хавь орчин сэрж амь орно
Өвөлжөөндөө тухалсан үхэр мал сэргэж
Өвлийн өглөөтэй нүд гялбан золгоно
Өглөөний цэнгэг агаар улам цэвэршиж
Өнгөлөг нэгэн өдөр мэндлэн ирлээ
Өвс ногоо ханаран байдаг хөндий
Өвч цасанд дарагдан битүү цавцайна
Өнтэй өвлийн цуурай жингэнэх өглөө
Өөрийн эрхгүй сэтгэл сэргээнэ
Жавар татарч сар шинэ айсуй
Жаалхан ээвэр хавар инээмсэглэн айсуй
Жалга судгийн хөвөө мөд харалсаар
Жаахан цэнхэр яргуй цасан дороос өндийнэ.

Т.Б/Тогоочийн Болдбаатар/
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Оруулсан Bataka on 2026-01-26 17:19:02 (2848 уншсан)

Бөө хүн мөнгө авах нь 
Бүдүүлэг ёс гэж ээж минь хэллээ 
Бүтэхээ болисон бүх ажлыг 
Бүтээх шидтэй бай гэж найз минь захилаа 

Заавал бөөлөх албатай юмуу гэж 
Зарим нь бас асуух л юм 
Чадахгүй бол боль гэж 
Зарим нь бас хэлэх л юм 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Оруулсан Bataka on 2026-01-22 20:58:06 (3132 уншсан)


Өтөл насны бяцхан бухимдалаа аятайхан нуугаад
Өргөн хүндэтгээд дээдэлж явахыг хүсээд л
Түмний өмнө хаана байхаа хэзээд мэдээд л
Төгөлдөр сайхныг ухаалаг нүдэндээ мэдрээд л
Далан насанд даруулгатай явахыг бодолдоо цэгнээд л
Даамай аиьдралын ноён нурууг даах тэнхээтэй.
Давсалан үг хэлэхийг тэвчиж ер чадамгүй юм аа.
Даацтай үгийг ухааны гүнээс уудлан гаргаад л
Бяцхан хүүхдүүдтэй үнэн зүрхнээс өхөөрдөн тоглоод л
Бяд муутай нэгийг өмгөөлж хамгаалах гашуун үг хэлээд л
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ааваа нэг дуурсья
Оруулсан Bataka on 2026-01-20 12:19:35 (3195 уншсан)


Аавдаа хайртай юу? ээждээ хайртай юу? гэж асуухад нь 
Аавдаа гэж торойтол хариулсан тэнэг толгой би 
Аавдаа ямар хайртайгаа хэлэх гэсэн жаахан сэтгэл минь 
Ээжийгээ гомдоочих шахсан аавын охион би

Аавынхаа өвөрт унтах уу? Ээжийнхээ өвөрт унтах уу? гэхээр нь 
Амттай мөөмөө бараадаж ижийгээ дагадаг өөдгүй толгой би 
Үүр цайтал унтчихсандаа харамссан сэтгэл өдөн дэрээ чирэн 
Аавынхаа өвөрлүү сэмхэн шургадаг аавын охион би

Аавыгаа загнаад аашилж явсан инээдтэй амьтаан би 
Ах нартаа омогдож ааваараа сүрдүүлж явсан мундаг амьтаан би 
Аальхан жаахан ухаандаа өөрийгөө том хүн гэж боддог 
Аав мин харин өөгшүүлж өхөөрдсөн аавын охион би
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Оруулсан Bataka on 2026-01-18 14:20:21 (3468 уншсан)


Хүлэг морьд алс тэртээд ижлээ хайн үүрсэх шиг
Хүнээс хүнд зориулж тийм уянгалаг аялгуу урсах юм гэж
Хүсэл, хясал  эрээн барааны алаг дэнсэн дээр
Хүний хүн чамд л зориулж хүлээтэй сэтгэлээ сул асган шүлэг тэрлэх гэж

Бодлын бөглүү чандад чиний нэртэй жаргал нэрэн суух гэж
Болох болохгүйн зөв бурууг ч ялгалгүй
Бороо эсвэл цастайд ч чамруу тэмүүлэх юм гэж
Богинохон насаа дуустал элээж зул болон бадамлах юм гэж
Бодоогүй бишээ би бодсон
Борог өвс найгах сэвшээнд ганцаараа л бодлогоширсон
Шүлэг бичсэн саарал дэвтрээ тэврээд би
Шөнийн цагаар хаашаа ч хамаагүй одмоор байна
Шүдэнзний дарь дүрсхийн асах гэгээнд
Сүүн замыг дагаад од харвах шиг одмоор л байна
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: М.Билэгсайхан : Гэгээн Монгол
Оруулсан admin on 2026-01-15 12:44:37 (43395 уншсан)


Сүрэг цагаан зээр шүүдэр гишгэн цахилж

Сүрлэг өндөр ууланд тэхийн эвэр сэрийж

Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж

Моринд хайртай сайн эр уртын дууг аялж 

Үүрийн гэгээтэй уралдан өрхний хошуу даялж

Өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж

Өтгөн шаргал цайг тооно өргөөлөн самарч

Өүлэн эжийн минь удам тэнгэрт цацал өргөж

Өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэр ээ.

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Отгонтуяа : Би уучилсан
Оруулсан Bataka on 2026-01-14 17:15:11 (4738 уншсан)

Цэцэг цэцгийн өнгөнд шунаж нүүсэн эрвээхэйн занг уучилсан
Цэнхэр манантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад л ирээсэй гэж ерөөсөн

Би уучилсан

Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүнийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь аз тохиодоггүйг ойлгосон
Гэгээ татуулж явахад минь атаархсан танил хүмүүсийг уучилсан
Гэрэл байгаа газарт сүүдэр байдгийг ухаарсан

Би уучилсан

Намайг гомдоож зүрх зүссэн хэн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь дээ гэж цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан
Яалтай ч билээ дээ тэнэгхэн залуу нас минь гээд цайруулсан

Би уучилсан

Уучлахгүй бол зүрх хүндрээд байхаар нь
Уужимхан хорвоо гэвч давчдаад байхаар нь,
Цөмийг нь би уучилж орхисон
Цээжний цаанаас минь хайр минь ундарсан

Би уучилсан

Нийслэлийн 93-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш,
Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа
https://www.facebook.com/otgoo.sugir/
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Оруулсан Bataka on 2026-01-14 15:18:29 (3495 уншсан)

Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор
Нэг л эхийн алтан хэвлийд үр нь болж бүрэлдсэн болохоор
Нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор
Нэг л нэрийг хан хорвоод залж овоглосон болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
Зүс царай адил гэж андуурагдсан болохоор
Зан ааш ижил гэж эндүүрэгдсэн болохоор
Зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайдаж муудаж өссөн болохоор
Зүйргүй гомдлоо гэвч нулимсаа арчаад л инээдэг болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Оруулсан Bataka on 2026-01-13 21:55:46 (3329 уншсан)

Шүлэгчийн зүүдэнд үзэгдэх
Шүүдэргүй талын цэцэгхэн минь
Шөнийн бүтэн нойрыг тал хулжаасан амрагхан минь
Амьдарлаа бүтэн холбоогүй араггүй хайрын эзэн минь
Ахиж чамайгаа гомдоохгүй ээ аз жаргалын бурамхан минь

Солгой аяласан дууны дахилт шиг энэ амьдралд
Согтож хааяаа өөрийгөө зүхэж би болох болов уу ?
Сормуус чийглэсэн нулимсан дусалдаа живээд
Саргүй шөнөөр ганцаар алхаж би чадах болов уу?

Өөрийг минь хайрлахгүй бүсгүй чамд дурлахдаа
Өврийн дэвтэр ээ дүүртэл би шүлэг бичих болов уу?
Өөнтөгч орчлонг дуустал амьдарч чадахгүй ч
Өөрт чинь би хайртай гэж амьсгал хураатлаа хэлж чадах болов уу?

Дуугүй хөх тэнгэр үүлсээ хурааж чуулуулаад
Дусал бүрээрээ шалба норгож ахиад хэдэн намар жиндээх бол
Дугараг саран цонхон дээр минь саатан хоноглож
Дугтуйгүй захидлын эзэн чамайг минь ахиад хэдэн шөнө санагдуулах болоо

Харцны чинь талимаанд шүлэг тэрлэн бодлогошроод
Харанхуй шөнөөр чамруугаа хэчнээн олон тэмүүлэх бол
Хагацахаас айсан бяцхан зүрхээ өвөртлөөд би
Хамгийн сүүлчийн удаагаа ямархан шүлэг таталгах бол оо

Т.Мөнгөнгинж 2026 01 13 21:56 0097612290624 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Бялзуухай
Оруулсан Bataka on 2026-01-12 23:25:08 (3383 уншсан)

Жаргалтай мөчүүдээр дүүрэн

Гунигтай хоногуудаар цэнэглэгдэж

Жавартай шөнийн хүйтэнд 

Галтай сэтгэл сэрвэлзэнэ...

Үүлгүй тэнгэрт одод түгдэг шиг

Үнэний хаяагаар худал ноёлоход

Үүргүй сэтгэлийн бяцхан бялзуухай

Үүдээ нээж салхи оруулна...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: Аавдаа
Оруулсан Bataka on 2026-01-09 19:09:02 (3387 уншсан)

Цэл залуу насаараа бахдаж явсан 16н хавар
Цэцэн мэргэдийн үгэнд зэмлүүлж явсан 16н хавар
Цэврүү үсэрсэн гартайгаа зүдэрч туулсан 10н хавар

Хавар хаврын тоогоор нэмэгдэж л байна уу даа нас тань
Хатуу амьдралын бэрхэнд дарагдаж л байна уу даа нуруу тань



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
Оруулсан Bataka on 2026-01-09 19:01:40 (3459 уншсан)

Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Ягаад гэж асуумаар байна уу
Ямар нандин болохын мэдэх үү
Утасгүй нийгмийн нэгээхэн хэсэг болчихоод
Уулзах гэж өдөржин дагадаг бол ямрав
Орцны гадаа удаан хүлээгээд
Орой болтол зугаалдаг бол ямрав
Хуучин пянз хөгжим дээр
Хамтдаа бүжиглвэл ямрав
Кино театрт зэрэгцэж суугаад
Карнавал үзвэл ямрав
Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Чи өөрийгөө польтотой нэг төсөөлдөө
Чиний хажууд би улаан өсгийттэй зогсож байна гэж төсөөл
Соц үеийн хувцасыг өмсөөд
Сүхбаатарын талбайд болзож байна гэж төсөөл
Нүдээ аниад чимээгүйхэн төсөөл 
Төсөөлөхдөө ганцхан надтай төсөөл
Нүдээ нээхээс хайран байгаагаар төсөөл
Төсөөлөхдөө харин хамт байгаагаар төсөөл
Төсөөллөөрөө хоёулаа үлгэр зохиое
Төгсөж дуусамгүй үлгэр зохиое
Ариун хайраар мөр холбож
Аз жаргалтай нэгэн үлгэр зохиое.
Төгсөж дуусамгүй төсөөллөө
Тэнгэр ширтэн үргэлжлүүлж
Тэмдгэлийн дэвтрийнхээ хуудсан дээр
Тэр хайраа үлгэр болгон үлдээе.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Үнэн хайр
Оруулсан Bataka on 2026-01-09 18:58:06 (3403 уншсан)

Уулзах газраа товлчихоод
Удаан гэгч нь догдолсоор ирлээ
Улаан сарнайг их л нандигнан барисаар
Урдаас чи алхаж явна
Хоолойтой цамц чинь тухгүй байгааг 
Холоос харахдаа л анзаарчихсан 
Өмнө үнэртэж байгаагүй ус 
Хамарт сэнхи хийхэд 
Өөрөөсөө чи дөлж байгааг 
Хажууд чинь зогсохдоо л мэдчихсэн 
Эмэгтэй хүн юунд дуртай вэ гэж 
Энэ тэндээс чи асуусан бололтой 
Ямар тэнэг нь сарнай цэцэг зөвлснийг мэдэхгүй ч
Яах аргагүй чи аваад ирж
Өөрийнхөөрөө биш өрөөлийн зөвлснөөр
Өөртөө биш надад таалагдах гэж
Дүр эсгэн жүжиглэж байгаа чинь
Дундуур байсан итгэлийг дүүргэх шиг
Тэгэх хэрэггүй л байсан юм даа
Тэгтэлээ өндөр мэдрэмжгүйг чинь 
Тэнэгхэн мөртлөө халамжтайг чинь
Тэврээд авах сэтгэлтэйг чинь би мэднэ
Тиймээс намайг өөрөөрөө хайрла.
Тэрний чинь хариуд би чамайг үнэн хайрлая

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Харамлах
Оруулсан Bataka on 2026-01-06 18:25:36 (3862 уншсан)


Анх удаа хүн харамлаж үзлээ 
Анхны хайр гэдэг нь энэ юм уу 
Алдах юм шиг энэ мэдрэмж 
Аугаа их хайр нь энэ юм уу 

     Энэ ертөнцийн амьтай зүйл бүхэн ийм мэдрэмж авдаг юм гэж үү 
    Энгүй чиний сүү мэт харагдах царайнд 
    Энрэнгүй сэтгэлээр надад хандах болов уу 
    Энэ шөнийн саран шиг гэрэлтэн над руу мишээх болов уу

tuk turuu <turuutuk8@gmail.com> ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Минийх
Оруулсан Bataka on 2026-01-06 12:13:08 (3370 уншсан)

Зовлон нь минийх
Жаргал нь чинийх байг
Гуниг минийх 
Баясал чинийх байг
Үхэл минь минийх 
Амьдрал минь чинийх байг
Алдаа чинийх 
Уйчлал нь минийх байг 
Харин ганцхан чи л...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 169 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Ёл хад
YolHad_16.JPG
700x525 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4885


khuv5-027.JPG
600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4975

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-249.JPG
600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4405


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn