Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Гэрэлт цохонд тавьсан асуулт:
Оруулсан admin on 2010-12-10 12:00:20 (8072 уншсан)

Багш Д. Болдхуягтаа

_ Гэрэлт цох оо
Өвсний юунд нь чи тэгтлээ
Шунан дурлана вэ?
_Өө би тэгээд хэндээ
Өөрийн зохиосон хийлийн гоцлолоо
Тоглох юм бэ

_ Гэрэлт цох оо
Чиний далавчин дээрх толбонууд
Хэн гээчийн гарын үсэг вэ?
_Энэ толбонууд уу. . .?
Чш. . ./навчис/ амиа хорлочихно. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Хоёр хөх шувуу. . .
Оруулсан admin on 2010-12-10 11:59:58 (7383 уншсан)

Хоёр хөх шувуу. . .
Тархинд дотор минь үүр засах гэж
Хуучин өвс хэсэг хэсгээр зөөхүйл
Хашааны завсраар сүүтэгнэгч салхин
Өвөлжөн унтсан цэцгийн хучилаг сөхнөм.

Хоёр хөх шувуу. . .
Уснаа туссан сүүдрээ
Сар хэмээхүйл. . .
Шөнийн салхивчаар моддын үнэр
Хөл нүцгэн бүсгүй мэт орж ирнэм

Хоёр хөх шувуу. . .
Бургасны мөчир дээр бороо тусалж эхэлхэд
Далавчаа тосон, тагнай ташхуйл
Чинийхээ гэзгэнд хуруу хүрэгхэд, хэт мэдрэмтхий болоод. . .
Чимээгүйн гүнд хөнжлөө засах нь далайн түрлэг,сүрэг дэглийн нисэлт болном.

2010 . 5 . 29
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Гар гараас хөтлөлцөн ...
Оруулсан admin on 2010-12-10 11:59:20 (7898 уншсан)

Гар гараас хөтлөлцөн
Салхи сэлүүрдэн одох навчсыг хархад
Навч болмоорч юм шиг
Нойтон моддын мөчрөөс дүүжлэгдсэн нарыг харахад
Нар болмоор ч юм шиг
Намар ирэв, намар ирэв хэмээн дуу алдан нуур захлах ангирыг харахад
Ангир болмоор ч юм шиг
Нүцгэн үнэний хавцалруу хөлөө унжуулж суусан намар
Зарим инээдтэй амьрдаг хүмүүсийг өрөвдөн шүүрэс унахыг нь сонсоход
Намар болмоор ч юм шиг
Чулуудын эрэмгийг зүлгүүрдэж урссан уулын горих
Амьтай бүхнийг ундаалан гэхийг нь сонсоход
Уулын горих болмоор ч юм шиг
Болж өгвөл дараа төрөлдөө би хүн болохгүй
Бороон дотуур өвс дамжилж нисэх
Бор шувуудын үүр болох болно
Олон, олон лааны нүдийг улайтал шүлэг шөнүүд минь
Босоо толинд ойсон сарын тусгал болох болно

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Суунаг дотор. . .
Оруулсан admin on 2010-12-10 11:58:19 (8039 уншсан)

Голын усанд хуруугаа хүргэх бүсгүйн гэзэг
Борооны дусал сүвлэх нь
Далайн гадаргууг шүргээд өнгөрсөн үүл мэт болоод
Суунаг дотор. . .
Өвсөнд цав,цайх тогорууны өндөг рүү
Сүрэг адуу ойртох нь
Сохор далайчны гээсэн зүүд мэт болоод
Суунаг дотор. . .
Шоргоолжны үүр рүү урссан борооны усыг
Өвсний сүүдэр дагаж гүйх нь
Цох хорхойн зохиосон симфон мэт болоод
Суунаг дотор. . .
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Улаан хошуутай хар шувууд
Оруулсан admin on 2010-12-10 11:57:45 (6928 уншсан)

* * * Улаан хошуутай хар шувууд
Чихэнд тэмтрэгдэшгүй нууцлаг өнгөөр
Өөрсдийнхөө сүлд дууллыг хоордон дуулахад
Гялгар цув, шилэн теркотой
Манай хотын өглөө. . .
Гудамжны үзүүрийн гэрэлтүүлэгчийг эрэгдэж унтраана

Шингэн давирхай шиг сар
Моддын холтсон завсараар урсахад
Малгайн дээрх цасыг ч гөвөх завгүй
Манай хотын үдэш. . .
Дурласан гэлэнмаагийхаа цонхон дээр
Жижигхэн, жижигхэн тагтааны далавч зурна

2010 . 11 . 24 ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Азиза. . .
Оруулсан admin on 2010-12-10 11:37:14 (9600 уншсан)

Анисан нүдэн дотор минь ус дугаргач
Азиза. . .
Өдөржин агаарт цагаан алуур шиг нисэлдэх цахлайд
Үдэш болгон моддын шуугианд бүүвэйлэгдэн,
Өндгөн дотроо, өд зүүдлэж унатдаг байснаа
Үхэлд тэвэрүүлсэн, үхэл хэмээхүй
Үүлэнд гараан хүргэх гэж
Өлмийгөө өргөх навчсын хэвлийд нойрсон буй
Намар хоёрыг
Хувинтай усны гүн рүү шугамдан буусан
Сарны тусгал
Хараацайн далавчин завсраар дүүжлэгдэн буусан
Нарны тусгал хоёрыг
Юугаар нь чи ялгаатай гэх вэ? ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ганболдын Баяр: Найрагч ах Б.Баттулагт
Оруулсан admin on 2010-12-10 11:18:26 (7247 уншсан)

Шүршүүрт орох бүсгүйг хадаасны нүхээр харах шиг
Шүд загаднуулсан шүлэг битгий унш ах минь
Янжуурын утаанд төөрсөн сар
Дээврийн хөндийд шургаж
Хар торгон шөнийг нэгжиж нисэх шувууд
Далавчныхаа сэв, сэв гэх чимээг,
Моддын шуугиантай андуураад
Нүдний минь урсгалаас үсээ норгох охидын уруул
Лаа орлуулагчдаа хор өгөхийг хуруу болгонд минь ятгаж
Сэрэл мэдрэмжийн сувгаар дамжин орж ирсэн
. . .Яв, ягаан, яв, ягаан дөлөнд
Цонх...........Шал..........бүх юм нүцгэн санагдаад
Судсан дотроо дайвалзах цусны минь эргэлтээс
Охин тэмээлзгэний нулимс амтагдаад зовлонтой юм
Шүршүүрт орох бүсгүйг хадаасны нүхээр харах шиг
Шүд загаднуулсан шүлэг битгий унш ах минь

2010 . 11 . 12 Орбит ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Оюухай гоо гүнж
Оруулсан admin on 2010-12-09 10:37:33 (7658 уншсан)

Охидын хонгор үсэнд л цэцгэн эрхи зохидог юм
Оюухай гоо гүнжийг шоолж болохгүй хүү минь
Анхил охины ичгүүр чиний инээдэмд тэсэхгүй
Алтанзул цэцгээр дахиж тэр гоёхгүй
Соруусан нүдэн охид цэцэг сүлжихээ больчихвол
Солонгын өнгөт хорвоод чимэг дутна үр минь
Маргадын гэрэлт хайр охидын зүрхэнд л асдаг юм
Маралгоо гүнжийг гомдоож болохгүй хүү минь
Эрх охины ааш хатуу үгэнд тэсэхгүй
Эмзэг ариун хайраа дахиж тэр дэлгэхгүй
Эрвээхэй нүдэн охид хайранд итгэхээ больчихвол
Эрчүүдийн зүрх дандаа шархтай явна үр минь
Ээжийн энтэй хайрлах гэж охидын гараас хөтөлдөг юм
Эихжин гоо гүнжийг уйлуулж болохгүй хүү минь
Гэнэн охины нулимсанд эхийн сэтгэл тэсэхгүй
Гэм зэмгүй байсан ч хүүгээ өмөөрч чадахгүй
Хөөрхөн нүдэн охид цангинтал инээхээ больчихвол
Хөгжмийн өнгөт хорвоод ая дутна үр минь
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Энгүүн: Би мэдэхгүй нь
Оруулсан admin on 2010-12-06 15:41:32 (8479 уншсан)

Зүрх сэтгэлийг минь чи эзэгнэчихээд
Зүгээр л уучлал гуйж чадлаа гэж үү
Оюун бодлыг минь чи эзэмдчихээд
Онгон сэтгэлээр минь тоглож чадлаа гэж үү.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Энгүүн: Чамайг гэх сэтгэл
Оруулсан admin on 2010-12-06 15:41:00 (8377 уншсан)

Зүүдэн шөнийн манан дундаас
Зөн билгээрээ чамайг би олсон.
Зөвхөн минийх л гэж бодсон чинь
Зөрүүд миний хүслэн л байж дээ.


Битүүхэндээ би чамайг мөрөөдөг ч гэсэн
Бүтэлгүй дурлалын гашуун зовлонд
Бие сэтгэл минь шаналан байхад ч
Боргилох зүрх минь чамайг л гэх юм
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Энгүүн: Дуусашгүй хайрын мөртүүд
Оруулсан admin on 2010-12-06 15:40:39 (8691 уншсан)

Аз жаргалын ганцхан дэлбээ
Алган дээр минь байна
Ариун хайрын бал бурам
Ангир халуун цээжинд минь байна.

Шивнэх хайрын минь үгс
Улаахан яргуй шиг урууланд минь байна.
Шүүдрийн сор шиг ганцхан дусал
Учиртайхан харах нүдэнд минь байна.

*******************
Мөчийн төдийд ч хэд хэд хувирах
Мөнхүү энэ хавартай цуг хайр соёолно.
Шившлэгт харврын урь шиг хайранд чинь
Шигтгээ нь болон би гялалзья.

Урт гэгчийн шөнө мөч мөчөөр огшиж
Анхны борооны шиврэн орох дуслууд
Уйтай хүн бүрийг нойрноос нь сэрээж
Анхны ариухан хайрын дэлбээ болгон соёолуулна.

*******************
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Энгүүн: Уясал
Оруулсан admin on 2010-12-06 15:40:10 (8383 уншсан)

Намрын бүлээн салхи урхинаар үлээж
Надтай наадан бүжие гээд байх шиг таатай.
Наран шингэж байгаа зүгт тэнгэрийн хаяа улааран
Насыг минь нэмсээр нэгэн өдөр өнгөрнө.

Залуу насны минь омголон зан
Зүүд мөрөөдөл шигээ мөнх байхгүй нь уйтай.
Зураг төөрөг, заяа тавилантайгаа би эвлэрээд
Замбуулин тивийн нэгэн хэсгийн хүрээлэнд би хөглөгдөнө. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Төгсөө : Дундрашгүй сэтгэл
Оруулсан admin on 2010-12-06 15:39:10 (8294 уншсан)

Амиа хувааж төрүүлсэн ээж таныхаа ачийг
Алтан нарны цацрагаар нэрийг тань бичиж чадахгүй ч гэсэн
Ачлалт ээж таныгаа би чинь
Алмас эрдэнээс илүү дээдэлж чадна аа ээжээ

Цагаан сүүгээрээ амьлуулсан ээж таныхаа ачийг
Шүүдрийн мөнгөн дуслыг цуглуулж цай чанан өгч чадахгүй ч гэсэн
Цайлган сэтгэлт ээж таньдаа би чинь
Шүлгийн дээдийг зохион баярлуулж чадна аа ээжээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Энгүүн: Ээжээ
Оруулсан admin on 2010-12-06 15:38:10 (7441 уншсан)

Хонхтой бойтогны чимээнээр
Хонгор ээж минь тосон ирнэ
Хүйн холбоогоор салсан ч
Хүсэл сэтгэлээрээ уяатай шүү таньтайгаа

Санчигний тань үс бууралтсан ч
Сайхан сэтгэлийн тань үзүүрт таныгаа гэсээр
Салгуу алсын газраас ч
Санаж л явна даа таныгаа

Хиргүй хүслээр алсыг зорьсон ч
Харуулдан суугаа таныгаа гэсээр
Хүлээн суугаа таньдаа
Хүүгийн тань сэтгэл хорогдонхон байнам

2002-03-20

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: ХУРМАСТЫН ХЭННЭГЭН: ГАНЦААРДАЛ, ТАСРАЛТ БАС ГАНИХРАЛТ
Оруулсан admin on 2010-12-01 21:52:43 (7226 уншсан)

Дахиад хэзээ ч өмсөхгүй юм шиг
Талаар нэг тарааж хаясан өмд хувцас
Далайн жавартай сэрүүн өглөөг
Тасарч унасан эзэнтэй нь хүлээж хонолоо
Ганцаардал хэмээх аймшигт мангастай
Гурав, дөрөвхөн хонохдоо л
Хайраа өгсөн Ханаа чамдаа
Хичнээн хайртайгаа би дэндүү мэдрэв
Хол байна даа, хол байна
Хорин таван дэндүү хол байна
Наашлуулж болох болов уу, тэр хугацааг
Наран нутгийн тэнгэр ивээх болов уу
Чамтайгаа хамт үүрд баймаар байнаа
Чинийхээ дэргэд жарган суумаар байнаа
Хорвоо чи юутай хатуу юм бэ
Хоёр сэтгэл юутай хэцүү юм бэ
Хайртай шүү, хайртай чамдаа
Хонгорхон Ханаадаа дэндүү хайртай шүү!
Хурмастын Хэннэгэн. Хорвоогын хаа нэгтэйгээс тэрлэв. 2010-12-01


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Дэлхий ээж минь гомдон уйлж байна
Оруулсан admin on 2010-12-01 21:52:24 (9699 уншсан)

Хүж дэлхий ээж минь гомдон уйлж байна
Хүүхдүүд нь хоорондоо дайсагналцан тэмцэлдэхэд
Хөрс шороог нь ухаж төнхөн зовооход
Хүнлэг сэтгэлээ алдан авиргүй аашлахад
Хүж дэлхий ээж минь гомдон уйлж байна

Ачлалт дэлхийн ээж минь гомдон уйлж байна
Алаг үрс нь амь амиа бодон алхахад
Алт эрдэнэст нь толгой мэдүүлэн шаналцгаахад
Ариун нандин зүйлсийг нь эс мэдэн устгахад
Ачлалт дэлхийн ээж минь гомдон уйлж байна

Өршөөлт дэлхий ээж минь гомдон уйлж байна
Өөрийн үрсээ ч үл хайрлан устгахад
Өвөр түрийг нь хайр найргүй сэндийчихэд
Өнөөдрөө зөвхөн бодож маргаашийг мартахад
Өршөөлт дэлхий ээж минь гомдон уйлж байна
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: П.Дэлгэржаргал : Янагийн улаан дарс
Оруулсан admin on 2010-11-30 21:07:50 (7199 уншсан)

зөвхөн чамтай л баймаар
зөндөө удаан ганцхан чамд л эрхэлмээр,
янагийн улаан дарсийг зөвхөн чинийхээ амнаас л хүртэхсэн,
яагаад би чамдаа ийм их хайртай юм бол доо...

www.enkhnaran.blogspot.com ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: ХУРМАСТЫН ХЭННЭГЭН: БИ ЧАМДААН...
Оруулсан admin on 2010-11-30 10:13:36 (7415 уншсан)

Би чамдаан ямар их хайртайгаа мэднээ
Бие сэтгэлээн ч харамгүй зориулахаа бас мэднэ
Цаг нь ирэхэд чамаасаа урваж
Цаад амьдрал руугаа буцахаа ч мэднэ
Тэгэвч,
Би чамайгаа хормын төдий ч мартахгүй ээ
Бодолдоо л чамайгаа чангаас чанга тэвэрч
Борхон зүрхэндээ хайрласаар л байх болно
Болзоо тавьж хаа нэг уулзахаа ч мэднэ
Хайраа чамдаа би харамгүй өгсөөн, өгсөн
Ханаа минь чи ингэхэд наддаа хайртай юу?

Хурмастын Хэннэгэн. Хорвоогын хаа нэгтэйгээс тэрлэв. 2010-11-29
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Үнэн
Оруулсан admin on 2010-11-29 11:45:00 (6791 уншсан)

Өсөх бага наснаасаа орчлонгоос би зугтаасан
Өвдөх өтлөх үхэхээс харин зугатааж чадахгүй
Өчигдөрхөн би тэдний араар нь тойроод гарчихсан
Өнөөдөр би тэднийг хуурч дөнгөөд мултарчихсан
Маргааш харин тэдэнтэй нүүр туулан уулзана
Магад тэд намайг дийлж аваад явчихна
Тавилан заяа ийм байдаг хойно
Та бид гомдол тавиад яах вэ
Тансаг орчлонд жаргаж үзэхийн төлөөсөнд
Та бид сүнсээ худалдаад өгчихсөн ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Батбаатар : Инээмсэглэж байгаа бүсгүй бүхэн хөөрхөн
Оруулсан admin on 2010-11-29 11:09:46 (7661 уншсан)


Инээмсэглэж байгаа бүсгүй бүхэн хөөрхөн
    Би асуулаа, энэ амьдралын гэрэл гэгээн бүхний талаар
    Ирээдүй холоос уянгалах хөгжмийн хөг анирыг сонордлоо
    Ихэр ботго буйлах хорвоогийн хувь тавилангаас асуулаа
Эзэнгүй асуултын минь хариуд энэ бүгд хэлэх шиг
    Битүүхэн, нууцлаг амьдрал үнэнээ хэлж байх шиг
    Инээмсэглэж байгаа бүсгүй бүхэн хөөрхөн...

batocun@yahoo.com ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 176 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-001.JPG
600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5283

Анхны цас 2005 он
Мандаж буй улаан наран
600x449 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5529

зотон тос 80х100 см
Эрэлч
600x469 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5738


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn