Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
Оруулсан Bataka on 2025-10-09 18:58:09 (4456 уншсан)



...1...
Эртээ дээр цагт их хаадын минь үед 
Энэ Монгол улс их гүрэн байхад 
Төр нь амилсан сүнстэй 
Түмэнээ дагуулсан сүлдтэй 
Морьдынх нь нуруу эзэнтэй 
Монгол минь хөх тэнгэртэй 
Эрс нь хаттай зоригтой 
Эмс нь журамтай жудагтай 
Зөрж болдоггүй ёс цээртэй 
Зөрчиж болдоггүй хууль цаазандаа 
Хөх дэлхийг хөмөрч чадсан нь 
Хөх Монголын түүх юм
Унтаж байсан хүн төрөлхтөнг 
Улаан нурмаар түлж сэрээж
Эвлэж чадаагүй үндэс угсааг 
Илдийн хүчээр илбэн засаж 
Нэгнээ хөнөөсөн Аллах Христийг 
Нэгэн дээвэрт эмхлэн хураахад
Соёлт нийгтийн бичээч хүмүүн
Солиотой балмадыг нь бичиж үлдээж
Өстөн дайсантайгаа тулахдаа 
Өлөн чоно шиг архиравч
Өрөөлийн шашинг хүндэлж 
Өөрийн тугандаа дагуулсан юм
Цусыг нь урсгасан гэлээ ч Монгол
Ёсыг нь гишгэж эвдээгүй юм
Эрсийг нь хядсан гэлээ ч Монгол
Үрсийг нь алж тасдаагүй юм 
Харгис хатуу гэхдээ хаад минь 
Мэсчин боолоор зугаацаагүй юм
Зэрлэг балмад гэхдээ Монгол 
Бурхнаа амьдаар нь цовдлоогүй юм
Өргөн дайны хөлд тэд 
Үнс болж шатсан ч 
Өнө Монголоос салахдаа
Улс болж мандсан юм
       ...2...
Тэлмэн жороогоо хайрлаж алсын аянд мордсон
Тэнгэрийн явдлыг таньж газрын бартааг туулсан 
Дэлхийн соёл иргэншилийг дээлнийхээ энгэрт товчилсон
Тэнгэр язгууртай өвгөдийн минь Монгол ухаан хааччив
Алаг үрсээ тэтгэхдээ эхий сүү болдог 
Авлигач урвагчийг гэсгээхдээ эрлэгийн ташуур болдог
Хатуу зөөлөн хоёрыг тэнгэрийн эрхшээлд таацуулсан 
Хаан эзний минь гэрээсэлсэн цадиг цааз минь хааччив
Нүүдлийн өв соёлоос суурин иргэншилд шилжихдээ
Нулимс цусаар ухаарсан өвгөдийнхөө захиасыг гээчивүү
Цэр бөөр хоёр нь цээж бөгсөө сольж 
Цэнхэр хадагаар баринтагласан судар сургаалиа умартвуу
Өрх гэртээ тэргүүн нь болсон 
Үр удамдаа сүлд нь болсон 
Өссөн нутагтаа эзэн нь болсон
Өөрийн хайрлаж эрхэмлэдэг бүхнээ
Өрөөлийн нүглээс хамгаалж чадсан
Хөх цустай Монгол эрийн 
Хөх толбо нь арилаагүй байхад
Хөх зориг нь мохсон юмуу
Бөртэ чонотой ханилснаасаа хойш 
Бүүвэйн дуугаа аялж ирсэн
Хүннү гүрнээс одоог хүртэл 
Хөх цусаа хадгалж ирсэн
Хас төрийн чагт болсон
Харц эрийн шаглаа болсон
Хатан ухаантай Монгол бүсгүйн 
Энгэрийн сүү нь ширгээгүй байхад 
Эмийн журам нь алдарчихсан юмуу
Өнгө харсан хөвгүүд нь хормойнд нь толгойгоо мэдүүлж байна
Өнгө харсан охид нь өөрийгөө гоёхыг л бодож байна
Мөнгө харсан эмс нь энгэр цээжээ худалдаж байна
Мөнгө харсан эрс нь үзэл бодлоо худалдаж байна
Хөх наадмын бөхчүүд нь даваа унаагаа худалдаж байна
Хөх тэнгэрийн улаач нь онгод тэнгэрээ худалдаж байна
Хөх төрийн түшээд нь уул усаа худалдаж байна
Хөх толботой хүн эх орноо худалдаж байна
Үзэл бодол нь шунахайрч сүнсээ худалдагсад олширч
Үгээ хэлэхээс эмээж олноо дагагсад ихсэж 
Ижий газраа хайрлахдаа ээтэн гутал жийсэн 
Ижийн хүү хэвлийгээ эцсийг нь үзтэл ухаж байна
Ус лусандаа сүслэхдээ биеийн буртагаа тэвчсэн
Ургийн үрс усандаа өстэй юм шиг занаж байна
Өвөг их дээдэс амиар олсон нутгийг 
Өнөө цагын түшээд мөнгөөр сольж таархуу
Ургамал амьтан тэтгэсэн усаа бид хатаачихаад
Уул шиг их алтыг ууж амьдарч чадахуу
Ар өвөр Монголийг атгаж чадсан төрийн минь 
Амь нь тасарч мөхөөд арван жаран өнгөрч
Халимаг хазаар тува хамтад нь харсан тэнгэр 
Хаяж биднийг гээгээд зургаан зуун өнгөрч
Жаран сая Монголчуудаа санах зарлигтай атал 
Жалга довныхоо үзлээс салж чадаагүй Монгол
Мөнх тэнгэрийнхээ үнэнд сөгдөх учиртай атал
Мөнгө өнгө хоёрт мөргөж бялдуучлаад горьгүй нь
Хас төрийн цадиг хальтарч халгиж цалгиж байна
Хөх чоно нь уйлж хөндий талаар гасалж байна
Эцэг өвгөдийн сүнс хилэгнэж хилэгнэж өндий
Эцэг мөнх тэнгэр эргэж ниргэж болгоо
         ...3...
Эцэг тэнгэртэйгээ тэрслэх аваас
Элэнц өвгөдийн сүнс амрахгүй
Эх орноо худалдсан хүний 
Элгийг нь идсэн ч нүгэл болохгүй
Харз усаа хатаах аваас 
Хас сүлдний ажнай харангасна
Хамаг олноосоо урвасан хүний
Хавиргыг нь хадсан ч нүгэл болохгүй
Худагт хаадыг минь хүртэл уянгаараа уярааж чадсан 
Хуурын хос чавхдасаа тасрахаас нь өмнө бодохсон
Хөх тэнгэртээ залбирч хөх тэнгэрээс тамгалсан 
Хөх толбоо бүдгэрч арилахаас нь ухаарахсан
Гурван мянган дамжсан их хаадын төр минь
Гучин улсыг хураасан эзэн богдын түүх минь
Гурав хуваагдаж тасарсан өөдөсхөн жаахан Монгол минь
Гурван өнгө нь хосолсон өргөн уудам нутаг минь
Өнө Монгол улсаа өргөж чададгүй юм гэхэд 
Өвлөж авсан хэвээр нь үр хойчдоо өгөхсөн
Үйлт хорвоо эргэдэг нь жам юм болохоор 
Үрсийн минь дундаас аяндаа эх орончид нь мэндэлнэ

 

Ч.Бэлгүтэй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Оруулсан Bataka on 2025-10-09 18:51:57 (4528 уншсан)

Галдан хаан
Тодорч явсан Монгол дотроо хөлөө жийлцэхэд
Алтан ургийн ноёд айлын хатавч бараадаж
Хаан эзний сүрээр харц олныг дагуулж 
Харь Манж хаанд хасбуу тамгаа өгчээ
              ...............................
Галдан хааны туг ганхаж ирээд хазайв 
Эмээх гэдгийг умартаж эрс нь өргөж тэмцэнэ
Догшин хар сүлд нь тогтож ядан тонгойно
Долоон зүйлийн морьтон дор нь амиа дэвсэнэ
Манж шар луу тамир тэнхэрсэндээ эрдэж 
Монголийн маргаашийг авахаар соёо шүдээ хавируулна
Халуун цуст Монголийн хар сүлдийг эрхшээхээр
Халдан довтлох дайсан шүдээ хүртэл зэвсэглэнэ
Хас төрийн цадиг харь хэлээр бичигдвэл
Хамаг Монгол ардууд бутач хүүхэд шиг гадуурхагдана
Монгол ёс цээр дээр модон хохимой заларчвал
Монгол эхийн сүү энгэртээ ээдэж гашлана
Өнгө мөнгө дагаж Манжийн дээлэнд дулаацахгүй
Өвгөдийн үгийг санаж өөрийн тэрлэгэндээ жиндсэн
Ойрдын хаан Галдан өрлөг тэнгэртэй заргалдаж
Олон Монголоо нэхэж өлөн чоно шиг архирчээ
Энх амгалан хааны эрээн луугын замд 
Эр морь хоёртойгоо илдээ өргөн тэгнэжээ
Өмхий махан бие үхэж ялзардаг нь жам
Өвөг дээдсийн нутгийг өвлүүлж үлдээдэг нь ёс
Хүч дутуу гээд хөх Монголоо өгчихвөл
Хүүр болоод буцахдаа өвгөдөд юугаа хэлэх вэ
Удам залгах үрс умайн цаанаас ирээд
Унах газаргүй болчвол уйлахад нь яаж аргадах вэ
Тэнхээт шандасаа хайрлаж гүү нь унагалсан байхад
Тэнгэр нь тамгалсан Монголоо тийм ч амар өгөхгүй 
Идэр чийрэг эрсийн минь цус нь лугшиж байхад
Эзэнтэй төртэй нутагаа ийм ч амрхан алдахгүй 
Хөх Монголийг авахад босго өндрийг мэдүүлж
Хүлэг морьдын нуруун дээр эрсийх нь цөс хөөрнө
Өнө Монголд санаархсан өстөн дайсандаа хорсож
Өрцөнд нь мэсээ хүргэх гэж өөрийн амиа умартана
Давших дайсанг няцааж тамираа барагдтал дайтавч
Давуу хүчний өмнө арга буюу мөхөсдөнө
Эсгий гэрээс улбаалсан эр морь хоёр
Эрхт сүлдээ харамлаж ээрэм талд үрэгдэнэ
Хар хятад Манж хоёр хавсарч нийлээд хавирга сүлбэнэ
Хамгийн сүүлд үлдсэн Монголоо халх Монгол нь хазаж хайрна
Үхэж болох ч, өгж болохгүй өвгөдийн  үлдээсэн нутаг юм
Өвөр дотроо өрсөн тэмцэлдсэн нь өвгөдийн сургаалыг умартсных юм
Алунгоо эхийн таван сумыг анирлаж умартсан мунхагийн гор
Ар, өвөр, ойрд гэж алалдаж тэмцэлдэсний үйлийн үр
Олон Монгол биесээ хөнөөхөд өвөг дээдсийн сүнс шархирна
Олон Монгол биесээ хөнөөгөөд овжин хааны мэхэнд унана
Монгол нутгийн лус эргээ хумиад татрана
Мөнх хөх тэнгэр нь харж чадахгүй бүрхэнэ
           ...............
МИНИЙ МОНГОЛИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ
Миний Монголийн газар шороог чөтгөр өмгөөлвөл нөхөрлө

Ч.Бэлгүтэй

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Оруулсан Bataka on 2025-10-03 10:18:14 (5617 уншсан)


Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа 
Нуурлаад хурчихсан нулимс асгарчих гээд хэцүү юм 
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм 
Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм 
Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдлох юм 

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа

Саран тамгатай морьд бодолд эргэцээд үүрсэх юм 
Сартуулын цэнхэр нутаг бороонд торолзоод тодрох юм 
Тэнгэрийн найрнаас аавын минь өвгөн шувуу сонсогдох юм
Энгэрийн өвөлжөөнөөс ижийн минь сүүн цацал үзэгдэх юм

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа 

Нуурлаад хурчихсан нулимс асгарчих гээд хэцүү юм 
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм 
Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг л гэгэлзэх юм 
Үр ачаа орхиод нисэх нь холгүй л догдолох юм 

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа 
Нутаг хэзээ явсан бээ гэж надаас харин асуу л даа 

Шүншигтэй цагаан уулаа саяхан тойрчихоод ирсээн 
Шүлэг тэрлэх болгондоо бэлд нь хөрвөөж хонодог юм 
Шүтээндээ даатгадаг ижий дээ үнсүүлчихээд өглөө гарсаан 
Шөнө болгон би нутагтаа очиж хонодог юм 

Ороо хоёр загалынхаа дэлийг шанхлаад тавьчихсан
Отгонтэнгэрийнхээ тахилгаар зүс ижилсүүлж унах юм 
Ойгон нуурынхаа хөвөөнд таван ханаа шийрэлсээн 
Орчлон ногоорох цагаар шувуудын дуутай зусах юм 

Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Ерөөл магтаал: Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Оруулсан Bataka on 2025-09-27 12:00:52 (6050 уншсан)



1970-аад онд Л.Агваанжамбал агсны хайлсан Галшарын магтаалыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн алтан фондоос

Зээ Номин цэнхэр Зандан хүрний удамтай
Норов хүрэн, Хонгор зээрдийн угшилтай
Элбэг хээрийн гайхам хурдыг дууриасан
Идэр хээрийн үр хойчийг залгасан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовхист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаан солибуулан
Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган
Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн
Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд л цуцал үгүй гүймээр
Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн
Настан бууралд зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
Ийм хурдан унага Галшард л төрдөг юм
Тийм хурдан хүлэг Галшард л байдаг юм

Зээ Галшарын унаган адуу
Хос л хүрэн зүрхтэй л гэдэг
Хоёр сугандаа гуурстай л гэдэг
Хонгор голдуу зүстэй л гэдэг
Хулан тахийн удамтай л гэдэг
Хурдан сонин домогтой л гэдэг

Зээ Галшарын хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлоон шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Оюун-Эрдэнэ : Чиний жаахан гэргий
Оруулсан admin on 2025-09-24 11:20:01 (10680 уншсан)



Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгыг нь санаарай

Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
Арван наймтай үеийх шигээ одоо ч хайртайг нь санаарай

Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгсөнийг нь битгий мартаарай
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ану : Харимаар байна 6
Оруулсан admin on 2025-09-17 17:27:55 (9820 уншсан)

Аав минь ирж явна, ажилаасаа ирж явна
Алхаагаар нь, цүнхээр нь аавыгаа би төвөггүй танина
Алжааж түүртэлгүй барьж яваа тэр цүнхэнд нь
Амттан байдаггүй, аль хүүхэд байхад л тийм байсан.

Орж ирэхээр нь цүнхийг нь авна, өргөж даамгүй хүнд
Охиндоо авчирсан зүйл нь зүсэн бүрийн ном.
Олон номоор дүүрэн шүүгээнийхээ өмнө та бодлогоширно
Одоо юу дутуу бол, онцолж алийг нь  уншуулах вэ гэж...

Битүүхэн санаж бэтгэрч л явнаа таныгаа охин чинь
Биеэр минь таны халуун хайр нар зөв эргэж байгаа
Суудал хазайлгүй төвшин сууж, үргэлжийн цэх шулуун явдгийг тань
Сургаж учирлаж , аашилж аргадаж хэлсэн үг бүрийг тань санаж яваа


Өнгөнд бус үгэнд шүтэж өссөөн таныхаа ачаар
Өгсөх замыг минь түмэн цэцэгийн дэлбээ мэт хучсаан, тэр номууд
Үзэж биш уншиж би амьдралаас би суралцсаан
Үнэнг өнгө будаггүй хар цагаан гэдэгийг мэддэг болсоон, ном адил

Цагийг эзэлсэн суутнуудын дээжис бүрийг уйгагүй цуглуулахдаа та
Цаг заваа, цалин мөнгөө, цалгисан их хүсэл бүхнээ шингээж дээ
Сөхөж би заримыг нь үзээгүй тэр олон номнуудынхаа дэргэд
Сөгдөж сөхөрч үгийг нь сонсом амьд судар билээ, та өөрөө

Хана туурганд нь алганы минь хээ шингээстэй гэртээ нэг ормоор байна
Хагасыг нь уншиж амжаагүй номын шүүгээгээ нээмээр байна
Хайртаа аав тандаа аргадуулж аашлуулж сонсмоор байна
Хатан тунгалаг ус мөрөн эх нутагаа нэг хармаар байна, харимаар байна.


2003 OH

 

Харимаар байна 1

Харимаар байна 2

Харимаар байна 3

Харимаар байна-4

Харимаар байна-5

Харимаар байна-6

Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ану: Харимаар байна 1
Оруулсан admin on 2025-09-17 17:22:30 (66142 уншсан)

Зүүдлээд сэрэх нутаг минь хүүгээ хүлээж суугаа
Зүрхэнд ойрхон дүү минь эгчийгээ санаж яваа

(элгэний минь тасархай энхрий жаахан дүүдээ)


Хархан нүдэн дүү минь том болж байна гэнэ
Хараанаас минь гадуур,
Харьд яваа эгчийгээ ч хүлээлгүй
Ханагар том залуу болж байна гэнэ
Олон жилээр он удаан чинийхээ дэргэдээс холдоогүй ч
Олоон олон тэмдэглэлт сайхан өдрийг эгчийнхээ эзгүйд
Оддын дор үзэж, өнгөрүүлж
Оргилд нь дүүлж явна уу дүү минь.
Бага ч гэлээ барагдахгүй урт
Баяр жаргалтай хийгээд уйтгарлаж ганцаардсан өдрүүдийг
Балчирхан дүүгээ өдөр нь бодож шөнө нь зүүдэлсээр
Барж явна даа энд, эгч нь

Сэвшээ салхитай нутагт минь бороо орж байна гэнэ
Сэтгэлээс минь уятай ч
Сэрэмгэрхэн охиноо ч хүлээлгүй
Цэцэглэж байна гэнэ
Анхны цасны зөөлхөн будраа нь газарт уналгүй хайлахыг нь
Анисган дээр унаж сормуустай эрхлэн бүжихийг нь
Аль хэдийн хавар эртний бороо шувууд дагуулан ирж асгарахыг нь
Алсад яваа охин чинь үзэж чадалгүй өнгөрөөлөө дөө

Эгчийн ганц дүүг хүмүүс эрх гэж хэлэхийг дуулсан ч
Эгэлгүй ухаалаг хэрсүү хүүхэд би өөр хаана ч үзээгүй ээ
Аашаа эвдэж аяглахыг нь амьдралдаа нэг ч хараагүй
Алганы хээ дагаж бөмбөрсөн алиа хөөрхөн дүү сэн дээ чи
Миний нутгийн хаварыг хүмүүс хэцүү гэхийг сонслоо
Мэлмэрч урсах харз, түрүү яргуйг нь мартаа юу даа тэд
Хавсарч хуйсганасан салхи нь дээвэр хууртал үлээдэг ч
Ханш нээх зөөлөн цагийг авчрах гэж яараа биз ээ

Эгчийгээ санаад байна, ирүүлнээ гэж
Эрхэлж ээждээ дүү минь нэгэнтээ тунисан байх юм
Элэг дэвтээх наран, амины үнэтэй эрдэнэ
Энхрийхэн дүүдээ эгч нь харьж явнаа, хүлээгээрэй
Охиноо санасан тэнгэр хураар уйлж элгээ дэвтээлээ
Одод нь тэрүүхэндээ анивчин миний тухай шивнэлээ
Зүйрлэхийн аргагүй тансаг, ижил нь үгүй баян
Зүүдэн холын нутагтаа яарж байнаа охин чинь, харимаар байнаа

Харимаар байна 1

Харимаар байна 2

Харимаар байна 3

Харимаар байна-4

Харимаар байна-5

Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.

( Дэлгэрэнгүй... | 83 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ану : Харимаар байна 3
Оруулсан admin on 2025-09-17 17:19:24 (14966 уншсан)

Ээж нь захиагаа үнсээд үлээгээд явуулчихлаа.
Өнөөдөр зүүн өмнөөс салхитай байна .
Охинд минь түргэн очих байхаа

( ээжийн бичсэн захианаас )

Эгэлхэн хэрнээ дуугүйхэн бүхэнд шингэж төгс оршихуйг эрнэм
Ээж бурхан тандаа эрхэлж бус зэмлүүлж ухаан далайгаас сурнам
Намрын навчинд гуниг шингээж сэтгэлдээ уйлж явна охин чинь
Нас тоолон бойжуулж өдий хүргэсэн ачийг тань төгс гэнэм , ээжээ
Нарны дулаан цацраг атгаад эжий таньдаа очмоор байна , үр чин ь

Тансагхан болоод даруу бүхэнтэй ханьсаж баяр баясгаланг үгүйлнэм
Тал нутагтаа эрдэж бас эзэгнэж эрх чөлөөг эдэлнэм
Хаврын шувуудад үг зааж өгч эх нутгийн салхинаа шивнэж сууна хүү тань
Хадган сахиуст нутаг ус таныгаа миний баяр бахдал гэнэм , эх орон минь ээ
Харуулдаж суугаа буурал Алтайн зүг дөрөө залж харимаар байна хүү тань

Хязгааргуй хийгээд холын бүхэнд тэмүүлж төгсгөлөг чанарыг хайнам
Хайр ивэлсэн сүүн сэтгэлээс алдуурч бус аргамжуулж эжий таныгаа сананам
Зуний цэцэгсийн зуурдханд харамсаж санаандаа хайлж авна охин чинь
Зул шиг амьдарлын тань төгсгөл бадамлах дөл нь би билээ , ээж ээ
Зуур ч болов тань даа бууж мордоод буцахсан , харимаар байнаа

Энгийн бөгөөд эгэлгүй бүхэнд сатаарч мөнх чанарыг танинам
Эхэлж унасан газар шороо танаараа ертөнцийг хэмжиж бас хэмжигдэж явна
Өвлийн цасны илч , шөнийн сарны туяагаар дутаж гундуухан л байна хүү тань
Өглөөний наран түрүүлж тусах нутаг минь та миний мөн чанар билээ .
Өөрийн минь биеийг өвөртөө багтаах өлгий нутагтаа харимаар байнаа , хүү тань

Харимаар байна 1

Харимаар байна 2

Харимаар байна 3

Харимаар байна-4

Харимаар байна-5

Харимаар байна-6

Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ану: Харимаар байна-5
Оруулсан admin on 2025-09-17 17:18:56 (14722 уншсан)


Таана ганхтал тургих
Цангасан адуу урьд шөнө зүүдэлж хонолоо би
Цацалын халбага барьсан
Тарнь шивнээтэй эмээгээ бас үгүйлж хонолоо.
Худаг руугаа гүйх морьд шиг миний сэтгэл
Нутаг руугаа урд шөнө гүйж хонолоо

Сүү өргөөстэй эмээдээ,
Ерөөл тавиатай нутагтаа
Санаж бэтгэрсэн ур чин
Салхи хөлөглөөд зүүдэндээ очлоо, харимаар байнаа

Намайг төрөхөд мянган цэцэгсийн дэлбээгээр тосож авсан
Нас нэмэхэд нарны халуун алгаараа илж өсгөсөн
Холоо явахад хөхөмдөг уулсаараа даллаж үлдсэн
Хөх мөнх тэнгэрт эх нутаг минээ
Танийгаа би зүүдэллээ

Гүйж яваад бүдэрхэд зүлгээ дэвсэж халиурсан
Уйлж суугаад мэлмэрхэд тэнгэр нь хамтдаа бороошсон
Халгисан инээд цалгисан дууг минь хадныхаа цуурайнд хадгалсан
Хан хөх алтай минь ээ намайгаа та зүүдэлвүү

Учрал зөгнөж зүүдэндээ таныгаа нэг эргэлээ
Нартайгаа та мишээж байна лээ
Ухаарал нэмж эмэг минь үг зааж өгнө лээ
Уулзахдаа нөгөө хацрыг чинь үнсэнэ гэлээ

Харуул алтай, хөх мөнхийн тэнгэр
Хадган салхит эх орон тандаа,
Хацрыг минь үнсэхээр хүлээж суугаа
Хөдөө нутгийн буурал эмээдээ
Харийн нутагаас эрх охин танхи
Харьж тандаа очмоор байнаа
Харимаар байна

Харимаар байна 1

Харимаар байна 2

Харимаар байна 3

Харимаар байна-4

Харимаар байна-5

Харимаар байна-6

Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.

( Дэлгэрэнгүй... | 18 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ану: Харимаар байна-4
Оруулсан admin on 2025-09-17 17:18:31 (13083 уншсан)


Салхи нь сэрчигнэхдээ сүү үнэртсэн
Сар мэлтийж хонодог хөдөө нутагтаа
Эмээл дээрээс нь наран манддаг
Эрх багийн дурсамж буй тэр газартаа
Элгэн халуун өөриймсөг сайхан сэтгэлтэй
Эгэлгуй хангалуун ард түмэн тандаа
Энхрий охин тань харимаар байнаа, харимаар байна

Машин тэрэг нь солонгорон ховорсон
Манан дундаа дуниартсан европоос
Эх нутгийн жавар алгадсан хөдөө нутагтаа
Эргэж хүү нь харимаар байнаа

Хээнцэр хувцастай дэгжин охидтой
Хэл нь харь ойлгоход түвэгтэй
Хөгжил дэвшлийн хурдаар дэлхийн нүдийг булаасан
Хөгшин европ нутаг хэцүү санагдаад байнаа

Хэдэн бээрийн алсад хараа үл гүйцэх
Хээрийн намуун шөнө нь одод тоолмоор байна
Урсгал усанд нь тольдон тольдон мишээх
Унаган нутгийн сайхан эгч нараа хармаар байна

Өөрийг минь миний охин гэж
Өдөр бүр билэгшээн ерөөл тавин суугаа
Өлгий сайхан эх нутагтаа
Өөдөсхөн охин тань харимаар байнаа, харимаар байна

Гэвч,
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү би эрдэм өвөрлөн буцнаа
Миний эх ороон!!!

Харимаар байна 1

Харимаар байна 2

Харимаар байна 3

Харимаар байна-4

Харимаар байна-5

Харимаар байна-6

Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ану: Харимаар байна 2
Оруулсан admin on 2025-09-17 17:17:36 (16598 уншсан)

…Тоодгорхон дээлийнхээ өврийг чихрээр гоёсон
Тоглохоо ч мартаж даага зайдалсан
Дэлт хүлгийн нууруун дээр дэрвэсэн дарцаг
Дэнж хотойлгосон наадмийн цээлхэн шуранхайн эзэд,

...Уул ширтэж, ус нутагтаа залбирсан хүдэр аваргууд

Ухаан зангидаж мэх сүвэгчлэх бярт хүчтэнгүүд
Хурсан олноо өндөлзүүлсэн сэтгэлийн гижиг
Хуйлруулж шуугиулж баярлуулах Монгол эрчүүд,

...Дүүрэн сар шиг тэлж татсан нуманд эрхийн эрдэм шингээстэй
Дүүлж харвах сум нь байгаа онох тавилантай
Хараа хурц, ухаан уужим ардын эс бүхний тасархай
Харваа гэдэг бай, нум, хүн гурав хэлхэж тогтсон төөрөг.

Нараа дэвсэж хүлээх нутгийн уулсын нурууг нэг тэнийтэл
Нас насны морьд бөмбөрдөн нижигнээд өнгөрнө дөө
Хураа буулган хайлах хөх тэнгэр нэгэнтээ амсхийж
Хурсан олон, хурдан морьдтойгоо наадмаа үзэж цэлмэнэ дээ

Холын нутгаас охин чинь сураг тавин чагнаж
Хоёр дахь жилийнхээ наадмыг хүний нутагт тосох нь дээ
Амьсгалж буй агаараасаа адууны үнэр эрэн
Асрын өмнө дэвэх бөхчүүдийг сэтгэлдээ харж сууна, хүү чин

Тав давсан бөхчүүдийн цол нэмэх агшин,
Татаж тависан сум онож буух эгшин,
Айрагдаж ирсэн морьдын хөлс хусах мөч,
Амьдрал жаргалын минь хэлтэрхий
Монгол наадмаа хармаар байна,
Харимаар байна.

Харимаар байна 1

Харимаар байна 2

Харимаар байна 3

Харимаар байна-4

Харимаар байна-5

Харимаар байна-6

Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Оруулсан Bataka on 2025-09-17 09:32:58 (4455 уншсан)

Намайг үхсэн ч чи минь амьдраарай
Нартад бие минь үгүй болсон ч
Найргийн дөрвөн мөрт минь амьд шүү
Насны тоо хязгаартай юм хойно буцах цагтаа буцах л байх
Намайг үхсэн ч чи минь амьдраарай...

Зөөлөн сэвшээнд үнсүүлэн зүлэг ногоо дээр минь эрхлэн
Зүйдэлгүй уудам тал нутагтаа энэхэн бие минь уусах цагт..
Зүгээр л хайрт минь битгий уйлаарай ...

Зүрхийг минь хангалттай жаргаасан учраас
Зөндөө шүлэг чамдаа зориулж үлдээсэн болхоор
Зүгээр л надыг унтсан гэж итгээрэй
Зүрхшээж амьдралаас битгий уйдаарай

Намайг үхчихвэл битгий уйлаарай чи минь
Намираа бороотой намрын зүүдэнд чинь
Нар дагуулан ирж нэг тэврэнэ
Хаврын урт шөнийн зүүдэнд чинь
Хайраа дэвсэн үнсэж би очноо

Өвлийн бүүдгэр шөнийн зүүдэнд чинь
Өрөөлөөс харамладагаа хэлж би зочилно
Өөрөөсөө холдуулмааргүй хайртайгаа ч бас хэлнээ

Зулзаган модод нахиа дэлгэсэн
Зуны намуухан шөнийн зүүдэнд
Зулын гэрэл шиг бүдэгхэн асаад
Зурайх замыг чинь би гэрэлтүүлж өгнөө

Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...

Үнсэх уруул минь үгүй байлаа ч өөрийг чинь гэсэн сэтгэл мөнх шүү
Тэврэх гар минь алга боловч
Тэмүүлсэн энэхэн сэтгэл минь мөнх юм шүү
Намайг үхчихвэл битгий уйлаарай хайрт минь ..... Т.Гинжээ 2025 05 31 05:11 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь
Оруулсан admin on 2025-09-11 09:19:57 (4507 уншсан)

Үнсээд л баймаар хайр минь
Үүрдийн гэж зүрхэндээ хадгалсан үзэсгэлэн минь
Үнэнч гэдэгээ өөртөө амласан хайр минь
Үрэгдэх гэж чиний төлөө амьдармаар
Үхэх гэж чиний оршихуйд мөнхөрмөөр дурлал минь
Хав харанхуй дундуур гэрэл гэгээг хайж чамруу тэмүүлсэн учрал минь
Хаа хамаагүй саваагүйтэж чиний өмнө толгой гудайлган
Эрх хүүхэд шиг уруулаа унжуулан загнуулмаар танхил минь
Эрхэлмээр амраг минь эгдүүцэж өхөөрдмөөр янаг минь
Үрийн бүүвэй хамт аялмаар мөрөөдөл минь
Үүрийн гэгээг хамт угтмаар хань минь
Хөшөөний минь өмнө толгой гудайлган зогссон ч
Хөрст дэлхийд мянган жил уншигдах  шүлгийн эзэн чи минь
Хүн хүнээрээ дутдаг хатуу хорвоогийн элгэн дээр
Хүрч чадахгүй алсаас надаар л дутсан жаргал минь
Хүсэл мөрөөдөл минь амьдрах итгэл минь
Хармалмаар хайр минь хагацахгүй шаналал минь
Зүрх өвтгөсөн гэгээн шөнийн зүүднээсээ
Зүгээр л сэрмээргүй үүрд мөнхрөхийг хүссэн ч
Зөвхөн чамайг л гэх миний бяцхан шаналан
Зөв замруу хөтлөж чамтай минь учруулах тавьлан л байж
Хайрламаар амраг минь ханилмаар учрал минь
Хагцахгүй гуниг минь хажууд чинь  үхмээр тайтгарал минь
Гэрэл гэгээ минь бас гэрэлгүй харанхуй минь

... Т.Гинжээ 2025 09 08  03:34 0097612290624 ????????????
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Нямдоржийн Номинчимэг : Надгүй амьдрал ямар байх вэ?
Оруулсан admin on 2025-09-10 17:21:05 (4745 уншсан)

Надгүй амьдрал ямар байх вэ? 

Уйлж дуулахын ертөнцөд би оршихоо болиод
Ухаарал зэмлэлийн хооронд миний бодол төөрөөд
Ганцаардал гэдэг ертөнцөд  түрхэн чамайг орхиод 
Гантиг чулуунд нэрээ шигтгээд хэвтвэл 

Надгүй амьдрал ямар байх вэ? 

Салхины илбээ хурмастаас бороо нүүлгээд ирэх боловуу
Сарны доорх өвснүүд намайг санаад мэхийхүү 
Нарны илч санаашраад уулны цаагуур нуугдахуу
Намайг гэсэн чи минь  шүлгэнд мөнхлөн үлдээх үү

Надгүй амьдрал ямар байх вэ? 

Ямх цэцгийн тоосыг зөгий үүрээд буцахдаа
Ядмагхан миний дээгүүр жаахан ч гэсэн хүртээхүү
Үүрээр жигүүрлэн ниссэн борхон болжморын шулганаа
Үүрд хэвтэх над дээр хааяа ганганаж шулганах уу? 
Надгүй амьдрал ямар байх вэ? ….. 

Нямдоржийн Номинчимэг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Чи миний өмнө нь сонсож байгаагүй уянгалаг аялгуу ...
Оруулсан admin on 2025-09-10 15:11:34 (4575 уншсан)

Чи миний өмнө нь сонсож байгаагүй уянгалаг аялгуу
Чи миний өмнө нь санааширч байгаагүй шаналал
Чи миний орших хамгийн дулаахан хэсэг
Чи миний амьдрах хамгийн намуухан орчин

Чамгүйгээр амьдрах миний сүүлчийн амьдрал
Чандага саранд хүслээ даатгасан гунигт амьдрал
Чамгүйгээр амьдрах миний эцсийн амьсгал
Чанх дээшээ сүнс минь одох хэврэгхэн амь

Үрэгдсэний араас үрэгдэх болвол би чиний л араас явна
Үүрээ орхиод ниссэн шувуудын даль жигүүр нь болно
Үхсэний хойноос үхэхээр бол би чиний л хойноос үхнэ
Үүрдийн амьдрал гэж үгүй гэдэгийг мэдрүүлээд би буцна

Намар, хавар,өвөл , зун ээлжилдгээрээ ээлжилж
Намайг бас чамайг тойрсон гунигт бодлууд замхарч
Навчисны сэрчигнээ найз нөхдийн яриаг ахиж сонсохгүй аглагт
Намайг бас чамайг минь нутагшуулсан булшны дэргэд цэцэг ургана

Тэр үед хоёуулаа тэнгэрийн заадсаар хөтлөлцөөд диваажинг зорино
Тэрлэг дээлийн энгэрт нулимстай үлдсэн ижийгээ санааширч ертөнцөөс буцна
Тэр үед хоёуулаа үүлэн дунд эрхэлж
Оддын чөлөөгөөр хөөцөлдөж тоглоно
Одоо л орчлонгийн жам ёсыг дөнгөж ухаарах
Охин үр минь ертөнцөд үлдэнэ.... 

Т.Гинжээ 2025 08 30 0097612290624 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Алтантуяагийн Анхбаяр : Тэмүүлэгч сэтгэлүүд
Оруулсан admin on 2025-09-10 14:18:39 (4584 уншсан)

Эргүнэ гол Далай нуураа хардаг юмсан
Эргэлзсэндээ Хатан голыг тэвэрдэг болчихов
Эгийн гол Хөвсгөл далайг боддог л юмсан
Элэг нь эмтэрч Увс нуурт дасчихав...
Халх гол Буйраа түшдэг л юмсан
Хүрд эргүүлж Ганга нууртай хурьцав
Хар нуур Тэлмэн нуурандаа ойртох л юмсан
Хуянгийн бариагаа Галбын говьд даатгав...
Сүүн гол Таван богдод мөргөдөг л юмсан
Сэтгэлдээ Ачит нуурыг хүлээнэ
Сөгнөгөр Онон голыг мөрөөсдөг юмсан
Сүрэг чоноос эмээж жалгандаа л бодно...
Шар тэнгис Номхон далайг татдаг л юмсан
Шинэ зуунд Монголын их говиос гэрэвшдэг болчихов
Шаргын говь Хантайширыг ширтдэг л юмсан
Шар тэнгис эргээд л уул нурууд руу харцаа шиднэ...
Лохнесс нуур Каспийг  хөтөлдөг л юмсан
Нойтогногч Хар тэнгис Доныг үзэн ядна
Ижил мөрөн Балхаш нуур руу зүтгэсэн л юмсан
Норсон хойноо Донын дэргэдээс холдохоо больчихов...
      2023.08.28
   ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: ГЭРЭЛТ ДЭНГИЙН ЗҮГ
Оруулсан admin on 2025-09-09 16:00:10 (4575 уншсан)

Гавлын ясан аяга эцгийн минь өс хонзон
Гаталж чадаагүй ах дүүгийн тэмцэл
Умард Хүннүгийн гаслан гэв...
Ай хуучин Хүннү
Ай хуучин сум...
Хаяад явсан эцэг минь хаан болгосон
Хаан ширээний төлөө хаяал минь үхсэн
Тугухунь овгийн гаслан гэв
Ай хуучин Сяньби
Ай хуучирсан сэнтий....
Нуруунаас гараад хөвүүд минь анчин болохуйяа
Нульсан Ашинагийн бичиг үсэгт шархдахуйяа
Жужаны бардамнал төгсвэй...
Ай хуучин Мугулюй
Ай хуучин анчин...
Тэнгэрийн нохсыг шүтээд гүрнийг байгуулъя
Тан улсаас мэгдээд өрнийг эзлэе
Сайд түшмэдээ цаазалж төргүй болъё
Сурхирах сумаа амрааж харьд унтуулъя
Билгэгийн хойдын зүүд гэв...
Ай хуучин Түрэг
Ай хуучин бичиг үсэг...
Ай хуучин Уйгур
Ай хуучин Кидан
Ай хуучин Татар
Ай хуучин мөхөл...
Аваргын балгасаас түмтээ дагуулсан хаан минь
Алтан улсыг нь мөхөөж гийгүүлсэн хөвүүн минь
Цагаан сүлдээ үлдээгээд нүүсэн ач минь
Цуурай өгөхөд эргээд сэрээгүй хойч минь
Ай хуучин Юань
Ай хуучин голомт...
А.А
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Р. Отгонцэцэг : Таван жилийн өмнөх би тэндээ үлдсэн ...
Оруулсан admin on 2025-08-08 12:32:17 (4990 уншсан)

Таван жилийн өмнөх би тэндээ үлдсэн
Тансаглал хайр тайван сайхан инээдтэйгээ
Таны мэддэг тэр алдаа оноотойгоо
Таг харанхуй ч байж мэдэх мэдлэгтэй
Татах төдий үрчлээ танил төдий нэртэйгээ
Таван жилийн өмнө үлдсэн

Хорин жилийн өмнөх би бас тэндээ үлдсэн
Хонгорхон инээд хорь гаранхан настайгаа
Хожим харамсахгүй юм шиг гэнэн дурлалтайгаа
Холын их мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэйгээ
Хосгүй нандин залуу насны эрч хүчтэйгээ
Хорин жилийн өмнөх яг тэндээ үлдэж хоцорсон

Тэртээ он цагийн би тэнд л тэр чигээрээ үлдсэн
Тэгэхэд байсан зүс царай дүр төрх минь тэндээ л хадгалагдсан
Намайг яг энэ цагийн өнгөнөөс хуучин шиг нь битгий хайгаарай
Нас намба хоёроо чив чимээгүйхэн өлгийдөн авсныг минь бүү гайхаарай

Халзан морьт. Р. Отгонцэцэг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Борхон охин (Орчуулга)
Оруулсан admin on 2025-08-04 14:33:27 (4976 уншсан)

Зуны өнлөөний гэгээн үүрээр
Зуурхан би хөршийн цэцэрлэгрүү харц шидэв
Борхон царайтай Молдав бүсгүй нүдэнд тусав
Баяр дүүрэн усан үзэм түүсээр байна даа
Бие сэтгэл дүүрэн нүүр нүд минь гэрэлтэж байна.
Үгээ хэлж сэтгээ нээмээр санагднаа.
Үүр цайх зуны өглөөг угтахаар байна даа 
Үелзэн урсах голын эрэг дээр зогсоод
Бужгархан ногоон агч модыг хараад
Би чамдаа дуралсалсандаа басхүү ичингүйрч байна

Тиймээ буржгархан агч модод минээ
Тэгээд борхон хацартай Молдав бүсгүй байнаа
Молдав нутагын партизан цэргүүд
Мөнхийн отряд болон жагсчээ
Манай тэр хөвгүүд гэрээсээ гарахдаа
Маш холыг угтах замыг тосон хүлээж байна.
Өтгөн шугуйд партизан цэргүүд жагсаж байна.
Өргөн толгодыг даван үелзэх ойн навчис
Буржгар ногоон агч мододыг харах тусмаа 
Булиглах зүрхнээсээ хагацалын гунигийг дуулах болноо
Бужгархан агч модны навчис сайхан байнаа
Борхон хацартай Молдав бүсгүй ойн жимээр одно
Болзож ч чадаагүй гунихарлыг сэтгэлдээ тээж үлдэнэ
Бодол сэтгэлдээ намайгаа багтаах зай алгуу
Борхон царайтай Молдав бүсгүйг бодон сууна уу.
Бужгар ногоохон агч мододын дундуур
Борхон царайтай Молдав бүсгүйтэй учирлаа би.
Буржгар ногоохон агч модон төгөл дундуур алхана би.
Сайн уу, залуу минь гэж эелдэг мэндлээд, 
Сайхан ногоон агч модон төгөл дундуур алханаа
Бужгар ногоохон агч мододон төгөл дундуур
Булиглах зүрхний хайрын дуутай алханаа бид

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 40 настай хүүхэн
Оруулсан admin on 2025-08-04 14:28:28 (4975 уншсан)

Дөлгөөн болоод сайхан төрх нь
Дөчин насанд нэг л намба тэгшхэн
Дөнгөж нэг харц тогтоох эгшинд
Дөрвөн зүгийн бодол тогтохоо болив уу?

Сэтгэлээр унах нь нэг л хачин санагдах юм аа
Сэм сэмхэн бодолд дарагдуулах юм аа
Сэрж мартах нь юунд их зовооно вэ?
Сэвж сэрээвэл залуу насандаа буцаад ирэх юм аа.

Нэг л алдаа хожимын итгэлийг алдуулж мэдэх
Нэгэн баяр хожимын гунигийг сэргээж мэдэх
Нээрээ үнэн хайраа шуудхан огт хэлэхгүй
Нэнжин сэтгэлээ үгээр огт хэлэхгүй дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 188 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Анхны цас 2005 он
Худалдаа Хөгжлийн банкны 801-р салбар
600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5799

Должин : Зам зуур
zam-085.JPG
600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4330

Б. Ганбаатар	36х8х7, холимог техник
Гоо марал
600x800 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6033


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn