Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 20 настай бүсгүй
Оруулсан admin on 2025-08-04 14:26:52 (4917 уншсан)

Гоо үзэсгэлэн төгс уран бие нүд баясгана
Гоёмсог дэгжин хөөрхөн царай харц булаана
Туяхан нуруу уяхан хөдөлгөөн сэтгэл татна
Тунгалаг нүдэн уянгалаг дуун зүрх хөглөнө
Гэгэлгэн сэтгэл араас нь урсаж очмоор
Гэнэт учраад харц урсан тунараад баймаар
Гэгээн орчлонгийн нандин бодолыг дагуулмаар
Гэнэн ухаан далдыг саналгүй санаа алдмаар
Бүсгүй чиний төлөө л бүлээн зүрх цохилоод л
Бүтэхгүй ч гэсэн залуу насаа хармгүй үрээд л
Сайхан инээмсгэлэлийн төлөө юугаа ч ер
харамламгүй
Санасан бодсон бүхэн ар араас долгисож айсуй
Санаандгүй учрал бодлын гүнээс оргилож айсуй
Сайхан бодолууд ухаанаас ундарч сэтгэл баясгахуй
Яанам билээ үгсийг хайн сэтгэл минь орчлонг тэмтчинэ
Яадаг ч байсан ухаандаа зураглаж чамайгаа бүтээнэ
Янагийн үгс ичингүйрлийг мартан уруул даван чамд хүрнэ
Ялгуун санаа мэргэдтэй цэцэрхэж сэтгэлд оршино
Яруу найрагчийн сэтгэлд  зүрх булиглуулж оршино.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Өсвөр нас
Оруулсан admin on 2025-08-04 14:25:48 (5846 уншсан)


Балчир насанд ээжийн хайр сэтгэлд хүрэх
Бага насанд аавын үг ухаанд буух
Өсвөр насанд өөдөө дэвших тэмүүлэл их
Өнгөт орчлонд хийж үзэх хүслэн их
Том боллоо гэж өөрийгөө бодох санаа их
Тоомжиргүй ярих үг бүхэнд ухаан эс хүрэх
Бодолгүй хэлсэн үгэнд ихээр гомдох
Боодолтой бэлэгийг задалж үзэх гоё санагдах
Өсвөр насанд найзын царай хөөрхөн харагдах
Өсгөлөн биеээ томоо болсон гэж тэрээр санах
Томчуудыг дуурайх үйл бүхэн мундаг санагдах
Толгой дээгүүр алхах амжилт урам хайрлах

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Бядаа: Хайрт хүүдээ...
Оруулсан admin on 2025-07-31 17:42:08 (5301 уншсан)

Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдаа
Эрдэнэс олсон би азтай хүн
Энгэрт минь зүүгдэх нэг насны гоёлоо
Энэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн

Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацааг
Хир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүү
Хэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийг
Хэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү

Даргын ширээнд сууж баяжаарай гэхгүй ээ ээж нь
Дорд үзэгдэж гудайхгүй л яваарай миний хүү
Мөнхийн ус , ач тус нэхэхгүй ээ ээж нь
Мөрөөдөлтэй, зорилготой л амьдраарай миний хүү

Сөхөрмөөр өдөр байхад бахархмаар өдрүүд түүнээс ч олон байдаг юм
Сүү амлаж өссөн болохоор шантрахгүй зүтгээрэй үр минь
Сөгдөж гуйсан мөртлөө ширвээд хаядаг хүн ч байдаг юм
Сайн муу бүхнийг ялгаж амьдраарай хүү минь

Эр өсч эсгий сунадаг жамтай хойно
Ээжийн хүү томоо эр болно
Эхнэр авч аав ч болно
Ээ дээ хүү минь хариуцлагатай л байдаг юм шүү

Аавынх нь гэрээс инээмсэглэл тодруулж авчихаад
Ад үзэж гомдоож л болдоггүй юм шүү
Арван сар ижий нь чамайг тээж өсгөсөн шиг
Алдрайхан үрийг чинь төрүүлэх гэргий түүнийгээ дээдлээрэй

Хүүтэй хүн алздаггүй юм гэсээн
Хөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрэхийн цагт
Хүүгээрээ бахархаж баярын нулимс унагах өдрүүдэд
Хүрэхэд тун ч ойрхон байна даа ижий нь
Эх хүн гэдэг чинь өвдөх бас үхэх эрхгүй байдаг юм
Ээжээ гэж дуудах үрсийнхээ төлөө л залбирдаг юм 

Сайн явахад нь ил магтаж 
Саар амьдрахад нь дотроо зэмлэж
Сайхан гэж муухай үед нь ч хэлдэг
Сайн дурын баатар юм шүү дээ

Тиймээс үр минь зөв л амьдраарай
Тээглэсэн чулууг түлхэх хүчтэй байгаарай
Тэвчишгүй хэцүүд ч нулимс бүү унагаарай
Тэгж байж л зорьсондоо хүрдэг хорвоо юм шүү дээ хүү минь


Б.Бядаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Ачиймаа : Хайр бус үзэл бодолд удирдуулагсад хөөрхий
Оруулсан admin on 2025-06-18 11:41:51 (5457 уншсан)


Ойлгохийг бус үгүйсгэхийг эрхэмлэгчид хөөрхий

Ойртохыг бус холдохийг хүсэмжлэгчид хөөрхий

Энд бус хаа нэгтээ байгсад хөөрхий

Итгэл бус үнэмшлээрээ явагсад хөөрхий

Эрмэлзлэл бус албадлагаар амьдрагсад хөөрхий

Эгэл бус чаминд ороогдогсод хөөрхий

Энэ хорвоогийн сайхан бүхнээс зугтагсад хөөрхий…


Зохиогч: Нямдоржийн Ачиймаа. Дуучин Баясгалангийн "Хос хун" дууны үгийг зохиосон.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Тавь шүргэсэн бүсгүй
Оруулсан admin on 2025-06-16 14:34:13 (5640 уншсан)

Тавь шүргэсэн бүсгүй 
Тавилатайгаа эвлэрэхгүй
Духны үрчлээ үсний буурал хамаагүй
Дур татах инээмсэглэл байхад болно
Ач зээ нар тойроод ирсэн ч хамаагүй
Аз жаргал дундарахгүй шүү
Санасан сэтгэлээ сархадаар дүүргэж мэднэ
Санаандгүй учралд барьц алдана гэж үгүй
Сайхнаа мэддэг учир бардам байх нь аргагүй
Сатаарч мартах нь үгүй нарийн тооцоо
Санааширч гуниглах нь үгүй
Санаснаа бүтээх ухаан бий
Тавь шүргэсэн бүсгүйд
Танхил хайрын увдис бий
Таамаг тавьж элдэвийг эрэгцүүлэх хэрэггүй
Таалагдсан бол санаагаа шууд хэл
Насны ханиа гомдоож нэг зүрхлэхгүй
Намба алдаж амгаланг огт эвдэхгүй
Сүнс байлаа ч сүүдэрт ер нуугдахгүй
Сүжиг төрөн залбирлаа ч  
Сүүмгэр энэ орчлонг
Гэрлээр чимэа увьдас бий.
Тавь хүрсэн бүсгүйд
Танилын нүүрний буян бий
Тайван амьдралыг бүтээх
Таван хүслийн ид шид бий.

Fifty year lady
Never get in harmony
No matter wrinkles are on your face 
Just smiling to me is enough well
No matter when grannies are coming around me
But happinnes never get lower
Griping no loss during sudden cross of dating
I am aware of my beauty so proud of mine
But never considerable my own thinking
Never get worry
Have a mind to complete my ideas.
Fifty year lady get
Treasures of sacred love
Do not think hard about anything
Hence she is liked say it directly
Dо not dare to hurt your love ever
Never disturbing your calm
Never hiden in shadow
Hence you are soul
However praying to soul
I have an ability to decorate the world with light
Fifty year lady
Get a virture of familuarity
Get a magic to complete five wishes
disturbing your calm
Never hiden in shadow
Hence you are soul
However praying to soul
I have an ability to decorate the world with light
Fifty year lady
Get a virture of familuarity
Get a magic to complete five wishes

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Х.Эрдэв : БҮСГҮЙ МОРЬ ХОЁР АДИЛХАН
Оруулсан admin on 2025-06-13 13:49:17 (5696 уншсан)

“Эвий эрдэнэт сайхан морьд минь”
БҮСГҮЙ МОРЬ ХОЁР АДИЛХАН”

Бүсгүй морь хоёр
Бүсгүй морь хоёр адилхан 

Бийрэн  цэнхэр бүжиг шиг адилхан
Гоо үзэсгэлэн гоолиг бүхнээрээ адилхан
Голын уснаа  гараад ирэх нь бүр  адилхан
Дээлтэй монгол эрийн мөрөөдөлд багтдаг нь адилхан 
Дэл нь хийсээд намилзах нь дэндүү дэндүү адилхан

          Бүсгүй морь  хоёр адилхан

Зүүдний дагина шиг зүүрмэглэж зогсох нь ижилхэн
Зүс зүсээрээ гоёод  наадам чимдэг нь ижилхэн
Уртын дууны шуранхайд уянгалуулж магтуулдаг нь ижилхэн
Уран гоо биеэ шинжүүлж зогсох нь ижилхэн
Шилийн сайн эрийн зүрхийг эзэмддэг нь ижилхэн
Шөнжин бодол ээдүүлж нойргүй хонуулдаг нь ижилхэн 
        Бүсгүй морь хоёр ижилхэн

Бүжин уулсын оройг саравчлан байдаг нь адилхан
Бүрэнхий  шөнийн алсад чимээ чагнадаг нь адилхан
Хайртай эзнээ хээр хаядаггүй зан нь адилхан
Хатуу бүхэнг туулж чаддаг тэвчээр нь адилхан
        Бүсгүй морь хоёр адилхан

Ханагар сайхан  эрчүүдийн  харцыг булаадаг  нь адилхан
Холын хүний цулбуурт хөтлүүлж оддог нь адилхан
Урт урт санаа алддаг нь хааяахан
Унагсан нулимсаа дэлэндээ нуудаг нь адилхан 
Эзэн хүндээ үнэнч байдаг  ухаан нь   адилхан 
Эргээд нутгаа санадаг нүд нь   адилхан
     Бүсгүй морь хоёр адилхан

МЗЭ- ийн шагналт Х. Эрдэв ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н. Марал-Үжин : Харуусал, гуниг
Оруулсан admin on 2025-04-24 10:11:56 (5699 уншсан)


Нэгнээ би мартаж, гүн гунигт сэтгэлээ
Өнгөрсөн сайхан дурсамжтайгаа тавьж явуулъя, би.
Нуусан гунигаа нулимс болгон урсгаж,
Сайхан бүхнээ бодон уйлж сууна, би.

Дараа төрөлдөө чамтайгаа
Аз жаргалтайгаар учирч,
Алдаж, онох зүйлгүйгээр
Чамдаа дахин дурлаж...

Алаг хорвоод аядуу нэмэн,
Аз жаргалыг эрэн хайж,
Насан эцсийг хүртэл
Ханилан жаргая даа, хайрт минь.

Эгэл жирийнээр ижилсэж,
Хослон амьдарч,
Идэр залуу насаа
Чамдаа зориулъя, би.

Хэрэв дараа төрөл гэж байдаг бол
Тэнд л бид хоёул жарган мандая, хайрт минь.
Сүүлчийн итгэл,
Сүүлчийн үгээ чамдаа хэлээд,
Тавьж явуулъя даа чамайгаа...

Н. Марал-Үжин
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чи яг хаана байна
Оруулсан admin on 2024-08-15 00:07:17 (5673 уншсан)

Тэргэнцэр уначихвал
Тэнгэрийн гүнээс түүнийгээ хайж
Тэлмүүн саранд гоморхоод л
Тэмүүлэл дүүрэн бодолдоо автан
Дэгжин чамруу л яар ч явахсан
Дэрвэгэр алаг хоёр нүдэнд нь
Дэлхий хүртэл багтах юм шиг
Дэврүүн омголон залуу л байхсан
Хүний газар яваа бол
Хүчтэй байгаарай
Хүн амьтанд найр тавьж
Хүмүүжилтэй айлын охин гэдгээ санаарай
Битүүхэндээ энд жоохон харамсах юмаа
Билэг танхай эрдэмтэн эсвэл
Би өөрөө хүлэг морь байсан бол
Биелэхээргүй хол байсан ч зориод
Хараацай байсан бол дүүлээд л очихсон
Халуун зун хаваршаад байна уу даа
Хаана байгаа нь одоо ч би мэдэхгүйнээ
Хаа хүрэхээ ч мэдэхгүй юм
Чи яг хаашаа явчихсан юм бэ
Чимэг болгож үлдээсэн зүүлт чинь хүртэл
Чамайг алга болсон өдрөөс чинь хойш
Час хийгээд тасарчихсан
Чамин үнэтэй эд зүйл болохоор
Чадварлаг нэгэн байсан ч эвлүүлж чадахгүй юм
Чи чинь нададаа
Тэнгэрт түгэх хар мянган одод дундах
Тэргэл саран минь шүүдээ
Чи яг хаана байна
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Сайнболд : Өөрөөрөө бахархана
Оруулсан admin on 2024-07-23 22:57:59 (5483 уншсан)

Шаналаад хэвтээд бай
Өөрийгөө буруутгаад бай
Сайхан нэгний араас шаналаад бай
Сархад идээг сөгнөөд бай

Бусдад атаархаад бай
Бодлоггүй зүйл хийгээд бай
Бусдын зүйлд шунаад 
Болох болохгүй хүмүүстэй учраад бай 

Тэгээд эргээд хар 
Эвдэрсэн тэрэг шиг 
Эмтэрсэн аяга шиг 
Чиний өрөвдөлтэй сэтгэл

Аан харин амьдралд дурлаад
Алдсан ч тэнхээтэй босоод
Хэний хүү гэдгээ харуулж
Хэрсүү ухаантай явбал

Чи ялна аа амьдралыг 
Чи өөрийгөө ч ялна
Нэр төр 
Эд хөрөнгө олдоггүй юм аа гэхэд

Энэ орчлонд чи өөрийгөө бүтээнэ
Өөрийгөө сайн мууг танина. 
Тэгээд эргэж хараад 
Тэвчээртэй хүн шиг явсандаа баярлана. 

Өөрийгөө хайрласандаа
Өрөөл бусдад гай болоогүй дээ
Өрөвч нимгэн сэтгэлтэй явсандаа 

Өөрөөрөө чи бахархана... 


А. Сайнболд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
Оруулсан admin on 2023-10-18 14:41:25 (6217 уншсан)

Намарт би дургүй

Нүүж явдаг юм бүхэн тэнд бий

Нулимс хүртэл аягандаа багтахгүй

Нүүж урсаж л байдаг

Нар хүртэл дэлхийд багталцахгүй

Буцаж нүүж л явдаг

Намарт би дургүй

 

Хүүхдийн инээд шиг

Хэдэн бор шувуу

Хээр талын өвсөн дээгүүр

Хэл сураг тасран нүүж л нисдэг

Намарт би дургүй

 

Нарнаас илүү шатаж амьдрах гэж

Цагийн хяруунд даруулсан хүмүүс

Нулимстай олон сэтгэлийг анзааралгүй орхиод

Цаг хугацаанаас чанад руу нүүж л явдаг

Сарнаас илүү гэрэлтэж амьдарна гэж

Салах хагацахын сүүдэрт бөгтийж нүүдэг

Сайхан залуу нас цагийн хөлд үрэгдэж

Санахын тоосонд булуулж нүүдэг

Намарт би дургүй

 

Өчигдрийг бүтээгч маргаашийн төлөө амьдарч

Өвлийг өртөөлөн хаврыг зорьдогт чинь хайртай

Хамаг бүхэн өөдөөс нүүж ирдэг

Хаварт би хачин их хайртай.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Дарханхөвсгөл : Бидний намар
Оруулсан admin on 2023-10-18 14:37:23 (6399 уншсан)

Би чамдаа хэлсэн шүү дээ хонгор минь

Бидний орчлонд сайхан зүйлс зөндөө гэж

Навчсыг нэг, нэгээр нь алган дээрээсээ үлээж суухдаа

Нэг тийм жаргалтай дууг нь сонсдоггүй гэж үү?

Мөчрөөсөө салан анх ниссэнээс нь хойш

Мөрөөдлийг нь биелүүлж чи минь дахин нисгэсэн учир тэд дуулж байна

Намрыг хамгийн сайхан улирал мөн гэж би чамдаа хэлсэн шүү дээ

Эзгүйрсэн нуур гунигтай харагдах ч түүнд хаврыг хүлээх итгэл бий

Яг л дэргэдээс минь гэнэтхэн алга болчихоор чинь юу ч хийлгүй

Явсан газар чинь иртэл чинь зогсох шиг минь

Эсвэл өөдөсхөн охиноо дээр өргөхөд инээд алдаад

Нисч байна гэж үнэн голоосоо хашгирдаг шиг

Цагаахан хүсэлт минь, цаг хугацааны минь намар минь

Цас инээж чаддаг гэж хэлсэн шүү дээ

Чиний минь энгэрт охин минь нялхамсдаг шиг

Алгаа дэлгээд цасан ширхэгийг тос доо хайрт минь

Амьсгалаа түгжээд тэдний инээхийг сонс доо

Анхны цаснаас бусад нь инээдэггүй юм шүү дээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
Оруулсан admin on 2023-10-18 14:34:18 (6127 уншсан)


Горь тасрах мэт ганц улаан навч

Гол зуран сэтгэлийн гүн рүү хийсэхдээ

Хэлбэр дүрсээ хэдийн алдчихсан, бас гандчихсан

Хэнхдэг цээжинд минь эргэлдэх үй түмэн навчсыг дагуулан

Арван гуравтайгаа л очихыг хүсдэг байсан

Амьдралын гаднах харгуй руу шууран одов оо...

 

Ай, юутай их нүргэлээн

Ахиад л намар болно гэхээс

Турьхан бие минь дагжин чичирнэ

Тулах цэггүй ганхан зогсоно
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Д.Бямбажав : НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:24:18 (6206 уншсан)

Сэтгэлд далдын гуниг үргээж салхи сэвэлзэнэ
Итгэлд хайрын шивнээ мялааж амраг минь эрхэлнэ
Сэмбэрүү манан газраар хөглөрч тэнгэр хуйсагнана
Сүмэн өвс өнгөө гоёж дэлхийг аргадна

Намайг хайрласан бүхний зүрхэнд би уянга болж эгшиглэнэ
Намрын гурван сарыг аргамжиж ятга болон товшуурдана
Зөөлөн зүсрээ нь дээвэр гижигдсэн энэ өдрүүдийн
Зүүсгэл гоёл нь миний энхрийхэн хайр байж нялхарна

Тэртээгээс морьтон бууж мордох дэлгэр цагийн
Тэлмэн жороо аялгуунд таанын замбага сугсарна
Тэрлэг нимгэн бүсгүйн уяхан гоо бэлхүүсэнд
Тэнгэрийн нарны ханхүү мөнгөн бүс ороож үзэгдэнэ

Суль өвс жиндээж мэдэх оройтсон борооны
Цул итгэл алдарч болох солонгон өнгөнд
Сэтгэлийн шувуу нисэн нисэн бууж далдыг шивнэнэ
Сэмхэн гуниг үргээн үргээн ойртож бодлыг минь уншина

Үүл эсгэн ганганах шувуудын зэллээнд хүслээ дайж
Үрэл мөнгөн шүүдэрт цэцэгсийн дэлбээнд өлмийгөө зүлгэж
Өөрөө би цуурай нь оддын чөлөөнд нэвт гэрэлтэх
Өнөөдрийг маргааштай нь холбосон цахилдган цэнхэр бөгж юм

Огторгуйд анивчин анивчин шөнийн мэнд илгээсэн
Оддын дурлалыг энд хэн нэг нь тосон авч
Хязгааргүйн гүнээс уусан мэлтрэх зүүдний тайтгаралдаа
Хайрын шувуухай болгон алган дээрээсээ нисгэнэ

Энд би намрын тухай шүлэг тэрлэж суухад
Тэнд өвлийн цасны цагаахан хяруу хялмаалж эхэлнэ
Энд навчисын сэрчигнээнд бодол хулжиж өртөөлөхөд
Тэнд найрын дугараа уртын дуутай шуранхайлна ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
Оруулсан admin on 2023-10-14 19:23:04 (6881 уншсан)

АУГАА ИХ  ДАНЗАНРАВЖААТАЙ ӨЧҮҮХЭН
ШҮЛЭГЧ НАМАЙГ ЭНДҮҮРСЭН  НЬ
1994 онд хурандаа Жамцын Жамсрангийн "Залуужуулж урт наслуулах увдис ухаан" нэртэй ном хэвлэгдэн гарсан юм. Эдгэршгүй хүнд өвчнийг эмчилгээ, өөрийн ухаан сэтгэлээр эмчилж, эрүүл саруул явахын үлгэрийг ард түмэндээ хайрласан Жамсран гуайн энэ ном бас л нэг чухаг сайхан ном болжээ.
Уг номын гуравдугаар хэсэгт /14-р тал/ "Байгальтай шүтэлцэх ухаан" гарчигтай  бүлэг  байна. Тэр бүлэгт:  "Байгальтай шүтэлцэх ухааныг шууд заан сургасан Монголын их яруу найрагч Догшин ноён хутагт Данзанравжаагийн сургаалыг даган баясч, шүтэн биширч мөргөн залбирч явууштай.

Өглөө болгон эрт босч 
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутаг аа 
Оюун ухаанд тань хайрлах болно. 
Орой бүхэн гэрээс гарч
Одон ертөнцийг хүндэтгэн харж бай 
Эрхэс гараг үзэсгэлэн сүлдээрээ 
Эгнэгт Таныг тэтгэх болно. 
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай 
Эндэлгүй дэгжихийн учир тавилангаар 
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүмүүн хаа ч явсан 
Уулсын оргилыг бүрэн харж бай
  Баян буурал хангайн хишгээр 
Бат төвшин явах болно 
Учирсан бүхнийхээ нүүр царайг 
Уяхан даруу инээмсэглэн харж бай 
Өнөр өтгөн урт наслахын 
Өлзий хутаг бүрдэх болно 
гэсэн яруу сайхан, хамгаас үнэтэй энэ сүргаалыг өрх гэр, хүн бүрийн амьдралд  шингээх юмсан. Байгальтай шүтэлцэх, бурханд залбиран мөргөхийн алинд ч адилхан ийм үнэнийг дагаж чадвал урт насалж, жаргах өлзий буян лавтай  оршино” гэжээ.
Энэ  шүлгийг  Улаанбаатар Радио хэдэн жилийн турш өглөөний санамж  нэвтрүүлгийн  эхлэл гэж явуулж байна. 
Энд бүхлээр нь иш татсан шүлэг нь Данзанравжаагийн шүлэг биш, миний 1987  онд бичсэн "Хөхөөн дууны  сар" шүлгийн түүврийн эцсийн хуудсанд хэвлүүлсэн "Хөхөөн дууны сар" номын өндөрлөн барих аяны сониноос авсан байж болох юм. 
Aугаа их хүнтэй өөрийгөө андуурсанд нэг талаас би баярлахын дашрамд миний тэр шүлэг хүн ардын урт наслахад хэрэг болох санаа aгyyлгаар  тийм дүүрэн байсан гэж үнэлсэнд баярлах байна. 
Мөнгөн сарыг хөөрөх бүрuйд 
Мөнхүү бас бахархан харж бай 
Сэрж санахын яруу тодыг 
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно
гэсэн нэг бадаг уг номонд хасагдсан байна. 
Суут их яруу найрагч  хүнтэй өчүүхэн нэгэн болхи шүлэгчийг андуурсан андуурлыг товчийн төдий тайлж өгсөн бодрол энэ буюу.
Зундуйн ДОРЖ

Зундуйн ДОРЖИЙН “Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй тохиолууд” номоос...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
Оруулсан admin on 2023-09-12 09:53:51 (6485 уншсан)


Орчин цагийн айлд
Олон машин хэрэгтэй гэнэ

Дундаж орлоготой өрхөд
Долоогоос дээш байх  юм  гэнэ

Ажил төрлөө амжуулдаг
Авто машин нэгдэх нь

Ухаалаг энгийн ажиллагаатай 
Угаалгын машин хоёрдох нь

Тооцоо зарцуулалтаа боддог 
Тооны машин гуравдах нь 

Махан хэрэглээтэй бидний
Махны машин дөрөвдөх нь

Томоогүй үрсээ тоглуулдаг 
Тоглоомон машин тавдах нь

Үрсийнхээ сэвлэгийн үргээх 
Үсний машин зургаадах нь

Сайхан эрийн анд
Сахлын машин долоодох нь

Бидний нэрлэснээр компьютер 
Бичгийн машин наймдах нь 

Яриад байвал хязгааргүй юм
Ямартайч машин хэрэгтэй бололтой

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
Оруулсан admin on 2023-09-12 09:53:05 (6202 уншсан)


Зуны урт өдрүүдийг 
Тонголзож үдсэн ганц тогоруу
Зуслангийн хонины бэлчээрт 
Торолзож өнждөг ганц тогоруу

Гантай жилийн өнгө
Хөөрхий тэр л ганц тогоруу
Газар сайгүй тэнэсээр
Хөхөрч гандсан ганц тогоруу

Хосоор оршдог хорвоод 
Яагаад өнчрөв ганц тогоруу
Холын холоос ирэхдээ
Ядарч ирсэн ганц тогоруу

Өмнө зүгээс зорьсоор
Үдлээд буцсан ганц тогоруу 
Өдөр шөнөгүй бөхөлзсөн 
Үлгэрийн юм шиг ганц тогоруу

Буцах өдрөө тоолон 
Талд өнжсөн ганц тогоруу 
Будант хорвоог туулан 
Тал түшсэн ганц тогоруу

Утас шиг хөврөх сүрэгтээ 
Нийлэн буцсан ганц тогоруу
Умард зүгийг зорьсоор 
Нисэн одсон ганц тогоруу 

Үнэнээс үнэн байдаггүйг
Өнөд сануулах ганц тогоруу
Үеийн үед бодогдох
Өнгө нь гандсан ганц тогоруу

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
Оруулсан admin on 2023-09-12 09:51:28 (6093 уншсан)


Хагацал амсаж өвдөг сөхрөөгүй бол жаргал нь тэр 
Хар санаа атаа жөтөөгүй бол жаргал нь тэр  
Худлаа хэлж хулгай хийгээгүй бол жаргал нь тэр 
Худрагагүй аашилж хуудуугүй загнаагүй бол жаргал нь тэр 

Сагсуу явж бусдад адлагдаагүй бол жаргал нь тэр 
Сархад хүртэж, шаналж хэвтээгүй бол жаргал нь тэр 
Сэтгэлээ нээж ярьж суух ханьтай бол жаргал нь тэр
Сэвлэгийг нь үргээж тоглож наадах үртэй бол жаргал нь тэр

Бүтэн нойр, бүлээн цайтай яваа бол жаргал нь тэр 
Бүгдэд адлагдаж бүрэгээрээ дуудуулаагүй бол жаргал нь тэр
Бэртэгчин загнаж өрөөлийг  гомдоогоогүй бол жаргал нь тэр 
Биеийг бодож бусдыг уйлуулаагүй бол жаргал нь тэр 

Хог түүж гуйлга гуйгаагүй бол жаргал нь тэр
Ходоод чинь хоржигнож хоол нэхээгүй бол жаргал нь тэр
Хөмсгөө  зангидаж гэмшиж  гутраагүй  бол жаргал нь тэр
Хөдөөтэй хоттой хоршиж яваа бол жаргал нь тэр 

Эрхэм чухал анд нөхөдтэй бол жаргал нь тэр
Эх орон ард түмэн эрдэм номтой бол жаргал нь тэр 
Энэрэнгүй сэтгэл эелдэг зантай бол жаргал нь тэр
Элгэн садан ахан дүүсдээ нэртэй бол жаргал нь тэр 

Өвчинд шаналж өвдгөө тэврээгүй  бол жаргал нь тэр
Өнөр бүлээрээ шуугиж өссөн бол жаргал нь тэр
Өрнөөс айж цожиж сэрээгүй бол  жаргал нь тэр 
Өнөөдөр л та тайван байсан бол жаргал чинь тэр 

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
Оруулсан admin on 2023-09-12 09:48:09 (6261 уншсан)


Балар эртнээс  баадантай ирээдүйн чандад
Башир хийрхэл  баталгаат хээрхэл уралцана
Бадаг дууг  аялгуу юунаас  нь салгацгааж
Барууны  цөмийг  хээрийн салхитай  эмхэрдэнэ
 
Үл тасрах аялгуу шиг  согтуу наран гэлдрэхэд
Үр могойн үлгэрийг  усны бидэртэй агтална
Үндэстэй бүхэн  тэнгэрийн сөрөг  тэмцэлдэхэд
Үгүйсгэл оршингуй  өгцөөн нартай сүлэлдэнэ

Сувдан дусал давсны хүчилд нэрэгдэхэд
Суганы товч шувуудийн жиргээ шиг алсрана
Сурах чанадад хувьсгалын дөл бадамлахад
Сураг тавигсад сэмжин үүлс шиг сарьнана

Бэл бэнчин хоёрыг агаар юутай зүйрлэхэд
Бэрд чөтгөр гурвыг бурхан лугаа шүтнэ
Бээс ноён дөрвийн утга агуулгаар зөрчилдөж
Бэх цаас хоёр шиг тойргийн алсад огтлолцоно
 
Агаараар орогнох  үхэл баруун зүүнд дарамтлахад
Амьдрал тэтгэгчийн хомстол ар өврийг дарлана
Алдаж  оносон сумнууд аяганы амсраар чихэлдэхэд
Арван түмэн эс маргаашийн  сарлуу  тэмүүлнэ

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
Оруулсан admin on 2023-09-12 09:47:20 (6191 уншсан)

Шаргал үстэй харийн бүсгүйг би хүсээгүй
Шанз шиг дуутай уяхан хоолойг би хүсээгүй
Шавар баримал шиг хиймэл эрхтэн би хүсээгүй
Шаант чөмөг шиг өндөр бие хааг би хүсээгүй
Шумуул шиг хорон нэгнийг би хүсээгүй
Шувуу шиг хөнгөн хийрхэлийг би хүсээгүй
Шугам шиг сайхан хөлтнийг би хүсээгүй
Шунал шиг халуухан тачаалыг би хүсээгүй

Сайхны өмнө харц буруугүй гэж хүмүүс ярих
Сархадны халуунд боллоо гэж зарим нь бурах 
Саваагүй явждээ гэж залуу насандаа тохох 
Санаандгүй юм болсон гэж хээв нэг хэлэх 

Өнгө мөнгөний энэ орчлон дээр 
Өөр өөр хүсэл байдаг байлгүйдээ 
Өсгийтөн болгоныг би сөгнөхийг ерөөс хүсдэггүй 
Өөрийнхөө бодолд л гагцхүү  үнэнч явхыг хүсдэг

Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
Оруулсан admin on 2023-09-12 09:45:25 (5932 уншсан)

Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг
Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг 
Элэнц хуланцаас ирээдүйн чандад  түүх тээх 
Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархдаг 

Морин дэл дээр нойр авж үзээгүй
Модон эмээл дээр өдрийг туулж яваагүй
Мойног болтлоо хар ажилд нухлагдаагүй
Моод хөөсөн  багачуудад  хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Дөрвөн улирлын нугачаанд өнгө зүсээр гундаагүй
Дөрөөн дээрээс буулгүй жил тойруулж шогшоогүй
Дөнө өвлийн жавраар ховоо татаж үзээгүй
Дөвчигнүүр хоосон нөхдүүдэд  хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Халуун нарнаар  хонь   хяргаж нозоороогүй
Хавсрага салхинд  борлон шүдлэн самнаагүй
Хадлан тарианд сар өдрөөр жиндэж үзээгүй
Хацар гоо хөвгүүдэд хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Идэр есийн хүйтэнд өглөө  оройдоо мордоогүй
Идэш хоолны цагаар хутга атгаж үзээгүй
Итгэл сэтгэл зүтгэлээрээ хөдөө нутгаа сахиагүй
Энгэсэг болсон  эрхмүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Жавартай шөнөөр босож гал өрдөж үзээгүй
Жаахан үрсээ хөтөлж  аргал хомоол хормойлоогүй
Жалга довны үзлээр аяга хоосон гаргаагүй
Жадгар хэдэн охидоор хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Адуутай ноцолдож айргандаа халамцаж  жаргаагүй
Аргамаг сойж хээр хөдөөгүүр   гандаагүй
Ачаа ачиж улирал дамнан нүүдэллээгүй
Аманцар хээнцэр хүүхдүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй
 
Соёлт хотын залуус та нар  өнгөтэй мөнгөтэй байж болно
Содон сонин ажил төрөл, царай зүсээрээ бахдаж бас мэднэ
Сонсдог үздэг хардаг сэтгэдэг нь өөр болохоороо ялгаравч
Сонирхол амьдралаар нь  хөдөөний залуусыг минь битгий адлаарай  

Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг
Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг 
Элэнц хуланцаас ирээдүйн чандад  түүх тээх 
Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархая бахдая. 


Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 180 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 40x60
Нүргээн
600x395 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5272


khuv5-045.JPG
600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4592


B3-037.JPG
600x406 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6624


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn