Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ
Оруулсан admin on 2013-04-26 21:42:55 (8440 уншсан)

Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд  

“Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах 
Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы нь хээ торгон элсэнд гарч 
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлий нь уланд хэсүүчлэх
Гоолиг охидын бие ширэг зүлгэн дээр цайрах 
Зуны сарын сайхныг би мэднэ. 
Хайлган намраар цас орж бодол хайрлах 
Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах 
Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж намайг энхрийлэх 
Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх 
Намрын сарын гунигийг би мэднэ. 
Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах 
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух 
Өнжин хүлээсэн ижий минь холоос ирэхэд намайг үнсэх
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ 
Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах 
Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах
Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх 
Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах 
Хаврын сарын зөөлнийг би мэднэ 
Бүх л насаараа нэг хүнд дурлах 
Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ саран дээр орших 
Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах 
Орчлонгийн сайхныг би мэднэ”

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Найраглал: Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Оруулсан admin on 2013-04-15 07:11:26 (13627 уншсан)

 

"Азийн цээжинд Монгол гэдэг 
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн 
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн 
Тасархай гэдгээ бүү март" Р.Чойном

1.Монгол энэ нэр таньд ямар сонсонгдоно вэ?
Огторгуйн хумхын тоос хязгааргүй уудамд бүрэлдэж
Орчлон дэлхий үүссэн олон жилийн тэртээгээс
Омголон Монгол түмний оршиж үүссэн өлгий
Он цагын урсгалд үүрд амьдрах нутаг

2. Монгол энэ нэр таньд ямар сонсогдоно вэ?
Хүй нэгдэлийг дайраагүй хүний ёсыг зөрчөөгүй
Боолын нийгэмд ороогүй борчууд ардаа дарлаагүй
4 цагын эргэлтэнд түмэн малаа маллаж
Түүх түүхийн нугачаанд түүртэж үзээгүй түмэн
Эсгий туургатан ардууд эрх чөлөөний төлөө
Эзэнт төрөө байгуулж эртний Хүннүг үүсгэсэн
Модун Шаньюйгаар удирдуулж морь зэвсэгээ агсаж
Харьд зовлон учруулсан хаан хэрэмийг босгуулсан

3.Монгол энэ нэр танвд ямар сонсогдоно вэ?
Энэ миний Монголын түүх эгц шулуун замнаагүй 
Өөр хоорондоо өсөрхөж үндэстэн ястанууд эвдрэлцэж
Харь гүрний хатгалгаар хаант төр задарч 
Дорно өрнийн түүхэнд Догшин Аттилаг төрүүлсэн
Эзэн Аттилаг дагаж эх нутгаасаа нүүсэн
Эртний Хүннүгийн гашуун түүх эдүгээ өдгөө Унгар Жагар
Түрэг Уйгар Кидан Тоба Нирун Сяньби
Үе үеийн түүх өөр өөрийн замнал ( Дэлгэрэнгүй... | 1 | Найраглал | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Цөн түрэх мэт
Оруулсан admin on 2013-04-10 17:29:58 (8117 уншсан)

Цөн түрэх мэт
Зөн төрнө
Дэлхий цөмрөх вий! гэж
Аяархан гишгэнэ
Амьсгалаа түгжиж залбирна
Цэцэг инээх мэт
Совин татна
Бурхан цочих вий!
Аяар! Аяар!
Аньсагаа аньж залбирна
Бодол амилах мэт
Шүлэг шивэрнэ
Санааг минь сонссон мэт
Сар инээмсэглэнэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Бадамцэцэг : Бодол минь гэгээн тунгалаг
Оруулсан admin on 2013-04-10 17:23:28 (8053 уншсан)

Бодол минь гэгээн тунгалаг

Бодлы минь таашгүй чи минь гэгээн тунгалаг

Нүдээ аниад чамайг төсөөлөх

Гүн харанхуй-гэгээн тунгалаг

Чиний бодлыг тааж үл мэдэх

Би-гэгээн тунгалаг

Бодол бодлоо нэхэн үл гүйцэх -гэгээн тунгалаг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Өмөгнөл
Оруулсан Батболд on 2013-04-06 13:56:25 (8280 уншсан)

Зуун зууныг элээж

Зузаан зузаан түүхийг бичсэн

                         Монголчууд гэдэг нь

Замба тивийн элгэн дээр

Цус нь буцалж, зориг нь чангарч

Дээд тэнгэрээс тамгалагдаж

Дэлтэй хүлгийн туурайгаар

Дэлхийн талыг тамгалаж

Дэлүүн болдогтоо сөгдөж төрдөг ажээ.

Төрөхдөө нөж атгаж

Өсөхдөө нум агсаж

Тив дэлхийг донсолгож

Тэнгэр газрыг эзэгнэж

Тарган хонины мах огтолж

Тагнайд уусам айраг сөгнөж

Төрсөн нутаг усандаа

Төдийгөөс өдий хүртэл

Эргэх дөрвөн цагийн эргэлтэнд

Эх нутагтаа эзэн шиг эзэн нь байж

Энх тунх элэг бүтэн амьдарсаар иржээ

                Би бахархадаг юм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Амартүвшин : ээждээ
Оруулсан admin on 2013-03-31 13:07:30 (7952 уншсан)

Дорны намуун үдэш уйт борооны улирал
Догдлон бас юунд ч юм бэ ---гуниглан
Хайрт ээж таныгаа бодон дурсан суухдаа
Халуун сэтгэлийнхээ үгийг чадан ядан бичлээ дээ
Хүний газар гүний нутагт
Хөлөө олох гэж тэмтчин явахдаа
Амьдрал гээчийг одоо л ойлгох юм байлгүй
Айлын голомт залгах үр гэдгээ
Одоо л ухаарсан юм байлгүй
....................................................
Хэдэн халтар мөнгөний төлөө мал болтлоо ажиллаж
Хэцүү ажлын хүндэд ядарч гүйцлээ
Хөлсөө гоожуулж олсон тэр хэдэн төгрөгөө
Хүний юм шиг хандаж дураар туйлж үзлээ
Хэзээ ухаан суух юм бүү мэд
Хэтэрхий танхи зан минь амьдралын үнэнтэй зөрөлдөөд
Хөөрхий аав минь бидний төлөө яаж зүтгэж явсаныг
Хүний орчлонд ингэж ойлгох гэж дээ
Хөрстийн элгэнд танийгаа үүрд нойрссон мөчөөс
Хүүгийн тань амьдрал эгц шулуун байсангүй
Амьдрал гээчийн жихүүн салхинд жиндээд
Алдаж онож үзлээ аавыгаа их зовоолоо
......................................
Тэнэгхэн балчир наснаас 20н хэд хүртэл
Тэжээж байдаг биднийхээ төлөө зориулсан
Хөөрхий аав минь мөн ч их өтлөж дээ
Хүний орчлон жам ёс ч юмуудаа
Ганцаар үлдсэн эр хүн гэдэг хэцүү юмаа ээжээ
Гадаа орчлон хүйтэн гэрт сэтгэл хүйтэн
Өдөржин хийх юмгүй 1л тав тухгүй
Өнөө хэдэн хүүхдээ бодон суудаг байхдаа
Алсын зам аваад яваад өгдөгсөн залуудаа
Ахиухан хэдэн төгрөг олох гэж тэгдэг байсныг
Олон нялх хүүхэд хүнд өвчтэй ханиа
Орчлонд юугаар ч дутаахгүй гэж сэтгэлдээ уйлж явсаныг
Бид яаж мэдэхэв дээ харин одоо л ойлгож байна ээжээ
Биеэ зовоож махаа зулгааж байж мэдэрч байна ээжээ
Хүний нутаг гэдэг хүнийх байдаг юм байна
Хүн чанараа харин алдаж болохгүй гэдгийг
Алхам тутам даа ойлгож явнаа ээжээ
Амьдрал гэдэг өчүүхэн болжээ ээжээ
Аавынхаа нэрээр хүү чинь алдараа дуудуулж яваа шүү
Аргагүй энэ үед нэрээ хичээдэг юм бна
Олны дунд орж сайн мууг үзэж
Одоо л 1 ухаан суух юм шиг байнаа ээжээ

Ч.Амартүвшин

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Ариусалын урланд дуулахуй
Оруулсан admin on 2013-03-30 21:38:13 (7772 уншсан)

 Ариусалын урланд дуулахуй 
Цэцгийн хоргой сүндэлмээр
Дурлант бодол туяарна
Цээжин зорго мэлтэлж
Хүслийн он жил буухиална 
Дүүрэн төгөлдөр сэтгэлийн
Мөнгөн цацар дэрвэхэд
Хайрын ордны цэцэрлэгт
Тэнгэрийн бүсгүйчүүд зугаална
Алтан гангар үүлс
Цэнгийн дусалаар бороошино
Амин мөрөөдлийн харгуй
Цэнхэр зүсийн солонготой
Ариун манан гандирсын
Уулнаа зорин буй мэт
Амрагийн дуулалт тайз
Тийн яруу үзэсгэлэнтэй
Аглагийн лавирангийн гадаа
Гэгээт үүдийг сахихуй
Шөнийн шүхрийн
Сэрүүн мяндас задархай
Аньсгат ертөнцийн дэвүүр
               сондорлоод
Шүтээн бумбын галбир мэт
               тодронгуй
Зураглан асарлагч тансаг
               бодигалын төрх
Зөнгийн анираар хүслийн
               налархайг мэтгэнэ
Зүрхний цулбуурын сонорыг
             нэрэхэд
Хуучин уярал мэлмийн
             адистай
Гэрэлтэн тунгалагших
             түгээмэл мэдэрхүй
Гэгээн жилүүдийн
             учирийг тайлан урсах нь
Гэнэн дурьтгалын зандан
             ятгаар
Гэсэрваагийн охид наадах
             мэт эгшиглэнтэй
Зуларан өнгөрөгч пансан
             анхимал
Айлчин хурын шидээр
            морилно
Залуугийн цагийг удирдан
            ирэх мэт болоод
Асар ярууслын урланг
            чимгэльюү….
                                                        2007.06.10

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Бадам : Ирэх цаг
Оруулсан admin on 2013-03-30 21:29:45 (8322 уншсан)

Дуу зүсэрч хайр нялхардаг
Итгэлийн мөнгөн төгөл намирна
Дурлал охин хоёрын орших
Мянган гэрлийн уулс цэнхэртэнэ
Дурыг мандуулагч салхин мэт
Эгээрэл намайг хаанчилна
Дутуу юмгүй орчлонгийн ариусал
Эмнэг зүрхийг шахируулна
Идэрхэг халуун сүм өвснөө
Амин дуслууд чуулбарлана
Илэрхий мандмал урсгал
Агарын үнэрээр тэтгэнэм
Ичингүйрэгч ягаахан хацартай
Хатан гоо бүсгүйг
Ийм тодорхой цагийн дор
Хэрхэн үл мартнам бэ
Цэцгэс будангуйран инээмсэглээд
Тэнгэрийн заяа дэлгэрэхэд
Цэнхэр учирлын хайтан өдрүүд
Сэтгэлийн босгоор цуварна
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Дууны үг: Б Эрдэнэцог : Лишийн хар булаг
Оруулсан admin on 2013-02-14 10:44:05 (8364 уншсан)

Модтой сүрлэг уулын хормойн доороос

Мушгирч боргилон оргилж гарсан урсгал

Ундрага нь ивэлж садарч урссан булаг

Ус усны хаан лишийн хар булаг

 

Нугын ардууд нь тахиж хайрлан хүртсэн

Мал амьтан ууж тэвээрэг аван тэнхэрсэн

Нууц шидийг нь хэн ч тайлж мэдээгүй

Миний нутгийн тамир тэнхээний рашаан

 

Учир юунд хар өнгөтэй урсдаг юм бол?

Уг нь хаанаас эх авсан юм бол?

Лусын ариун ундаа энэ юм болов уу?

Лиш цэцгийн шим энэ юм болов уу?

 

Ээ хайрхан эх дэлхийн рашаан

Лишийн хар булаг минь ээ.

Б Эрдэнэцог.          2012.01сар

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Шүлэг | )

Шүлэг 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Мандал уул
Оруулсан admin on 2013-02-14 10:19:28 (8048 уншсан)

Алтайн нурууны зүмбэр уул

Айзам зүрхний сүмбэр уул

Аав шиг налайсан Мандал уул

Алтан нутгийн шүтээн уул

Дахилт

Араатан жигүүртэн сүлджин давхисан

Арц агь ганга нь хамар ханхийсэн

Ус салхи нь урнаар хөөмийдсэн

Урьд цагийн маань сонсогдсон

 

Нутгийн минь хойморт заларсан

Нуган сарьдагуудын ноён уул

Хойноос уруудан замдаа тухалсан

Хулхагар баян хан уул

 

Дээдэст зассан идээ шиг

Дэлхийгээс заяасан уран уул

Хормойндоо харуул овоо хаалгачтай

Хотоохгүй баян хаан уул

 

Хааяа хааяа хүржигнэн дуугардаг

Хайрхан минь гэж хүн зон нь залибардаг

Хүмүүн чулуун сахиусан тэнгэртэй

Хүч сүрээр амилсан амьд уул

Б. Эрдэнэцог          2012.04.22

 

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Шүлэг | )

Шүлэг 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Миний ховд
Оруулсан admin on 2013-02-13 11:42:06 (9938 уншсан)

Бумбат хайрхан  Мөнх хайрхан

Бүргэдтэй хайрхан Жаргалант хайрхан

Буянт Булган Үенч Бодонч

Бүгдээрээ миний амин ховд

Дахилт Мөнх хөх тэнгэрийн хийморь

              Мөрөн гол усны хөг аялгуу

              Хараа хурцлам алтайн сарьдагууд

              Хар ус нуур миний ховд

Төрийн сүлд морин уналгатай

Тэнгэрийн амьтан тэмээн ачлагатай

Төрхөм тулгандаа аргалан галтай

Төрөлх нутаг төгөлдөр ховд 

( Дэлгэрэнгүй... | 2 | Дууны үг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Хувилбар 2
Оруулсан jirgal on 2013-01-08 12:35:20 (7884 уншсан)

Сар тунгалагших
Уйданги үдшийн зүүрмэгт...
Алтан зовхит өвс
Гийх тойрноо үзэмжрээд
Асаж мандсан хөхөмдөг
Гэрлийн дор тунана.
Гоо дурсгалт мөнгөн өдрүүд
Дугаарлан зогсоход
Гоё ариун санагдах
Сэтгэлийн цэцэрлэг найгана.
Учирах гэж яарсан
Мянган бодол
Сэрлийн хязгаарт
Одод шиг гялархад
Тэнгэрийн цээл алсраад
Хэн нэгний царайг
Залбиралт үүлс
Он цагаар илбэх
Хэтэрхий нууцын шалтгаанд
Нам гүм өөрөө
Нэвтрэнэ.
Сар тунгалагших
Уйданги үдшээр...
Нэгээхэн дуу мэт галбир
Дурлалын зүсийг
Газарчилхад
Нимгэн мананд нь
Хүслийн эргийн алс
Цайрна.
Нисэн яваа
Совингийн хөх
Далинаас
Нэрийг нь таашгүй
Шаргал мэдэрхүй
Дуслана.
Тааламжит цэцгийн
Мэлмийг аргадсан
Салхины тухай
Мододын ярьсан
Бөгтөр үлгэрүүд
Тасрах навчисын
Гэрч болоод
Цасны зүүдийг
Оноход
Намар зүрхний
Хүсэмжит анир
Дээгүүр
Намайг авч яваа
Хайрын тогорууд
Сарны өнгөтэй.
Сар тунгалагших
Уйданги үдшийн
Зүүрмэгт...
Тийм догдлолт
Байдлыг авчирсан
Тэр тогоруудын
Далин дорхи
Эрх чөлөөнд
Өнө мөнх шиг
Хайртай байхсан гэж
Өөрийнхөө зоргоор
Тэнгэр мэт уйддаг аа.

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Ариун уул
Оруулсан jirgal on 2013-01-08 12:29:42 (8145 уншсан)

Ариун уулын эдлэн
Алс харагдавч
Дэргэд оршино
Тэрүүн дээрх шилтгээн
Тэнгэрийн сүм шиг
Цайрна
Улирал хийгээд
Өдрүүд тэнд
Уралдах морьд шиг
Солигдоно
Урсан одогч бясалгал
Ургаж хагдрахын
Дундуур
Ухаарал эрж
Тэнүүчлэнэ
Дурсамж энд
Тансагаар эзэнгүйрнэ
Намуун хол
Бодлогоширно
Дутуу гуниг
Илүү жаргал
Хөглөрнө
Дууны нугалаат
Халил
Дурдан бороо
Нөмөрч зогсоно
Тэртээ эдлэнгийн
Уулнаас
Алсад үргэлжлэх
Гүүр эхэлнэ
Тэмдгэрэх үүр мэт
Шилтгээн
Ариун газрыг
Гийгүүлнэ
Хааяа очдог
Журамгүй гийчний
Хачин танил
Царайг сануулж
Сар хавиргалан
Шинэдэх нь
Холхи эдлэнгийн
Чигийг заана
Оддын хүйтэн
Ягаан таалалд
Орь тавин
Хүсэмжлэх цэцэгс
Онгон шилтгээнийг
Ариулна
Орлошгүй анхилан
Гэгээн шудрага
Дүрэлзэнэ
Хайрын зарц
Өгөөмөр тунсаг
Эгшиглэн
Харин тэнд ганцаар
Энхрийхэн сууж
Уярна
Хаврын анхны дууг
Өрөвдмөөр янаг
Тэгээд бас
Хангалуун эрхэмсэг
Аялна
Тэнгэрийн сүм шиг
Цайрах
Тэр гоё шилтгээнд
Ирж буцсан цагийн
Илчлэгдсэн төрх
Тодорно
Агуу үнэн чанараас
Сэрэхүй
Тунгалагшин тасрахад
Ариун эдлэнгийн уул
Сэтгэлийн нутагт
Үлдэнэ

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Намар дахь хязгаар
Оруулсан jirgal on 2013-01-08 12:23:40 (8205 уншсан)

Хэрмэл навчны уяран дуулах 

Намар дахь хязгаар сул намирна
Хэний ч төсөөлөхгүй үзэсгэлэн
Манан холыг алчуур шиг дэрвүүлж эрхэлнэ
Шүлгийн мөрүүдийг
Дурлалын даашинз шиг нэвтрүүлж
Шүхэрлэн эргэсэн он цаг дээгүүр
Дур булаам эгшиглэсээр одно
Зуунд ч тохиохгуй тийм ариуслыг
Зураглан холдохдоо надад орхино
Тэлэмгэр харцнаас нь үүл нүүдэллэн
Цас шамрагалана, сар бас гийгүүлнэ
Манан холын чанад дэргэд ойртоно
Тэнгэрлэг шалгуур үнэн эрэл
Цагаахан галбирт нь тунана
Сац гэгээн өнгөнөөс хуучин уянга
алдуурахад
намайг, хамгийн гоё алс
                        цэнхэр зүг тосно
мэлхий вааглах өглөө эртний цөөрөм
аялгат уулын тухай бодлоо
мөрөөсөл давуулж сэмхэн гилнэ
ариун дорно тэнд шорвог шиг амттай
мөнөөхөн долгисын цалгин инээхэд
мөнгөлөг дуу мэт зүст өдрүүд
нандин тунгалагаар хоршоод
огоорон уйдах мөнх бусын өмнө
орчлонгийн анисага будантай
догдлол нэрж цаглашгүйг эрэхэд
хүртэх баяр тулна
дотно мэдрэхүй газарчилан
хүлээлт хөвөхөд
найдвар туучдаг сэтгэлийн улиралыг
төрхөөрөө чимсэн үзэмж
нарны тавилангийн хэвлийд
цагаас ангид униар болно
хичнээн хайрлавч миний дасаагүй
хээнцэр гунигтай минь болзохоор
хэтэрхий тэр үзэсгэлэнгийн тулд
хэрмэл навчны одсон
намар мөнхийн хязгаарыг зорино.
манан холын чанад тэнд байгаа .....

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: 4 мөрт
Оруулсан Амьдралд on 2012-12-23 00:19:45 (8252 уншсан)

 Зүрхэнд гэрэлтэх наран минь

Зүүдэнд үзэгдэх дагина минь

Зөөлөн сэтгэлтэй гүнжхэн минь 

Зүйрлэшгүй тансаг эрдэнэ минь 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Х.Т : Нэгэн бүхэл
Оруулсан HXT on 2012-12-06 06:23:56 (8528 уншсан)

Эргэж харахыг хэн ч хүсдэггүй ч

Албаар бүгд л эргэж хардаг

Эндүү ташаа, ээдрээ бүхэн

Ард чинь байгаагийн учиг энэ

Мөнгөгүй байхыг хэн ч хүсдэггүй ч

Мөнгөөр тоглохыг бүгд л хүсдэг

Мөнх биш амьдралын чинь

Мөн чанар учиг энэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Тэр дөрө
Оруулсан HXT on 2012-11-26 04:47:34 (8473 уншсан)

Хоосон ширээг дөрөв тойрчээ
Хоосон өрөө ханхийжээ
Хохимой дөрөв дугарч ядан
Ходоодны мухарт үг шидэлцэнэ

Хоосон ширээ дүүрч гэнэ
Хоосон өрөөг дүүргэжээ
Хохимой дөрөв амсаж тамшаалж
Ходоод нь нэхэж, ангаж, цангаж
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Улаанхүү : Нутгийн бүлээн салхи мину
Оруулсан admin on 2012-11-01 20:10:35 (8505 уншсан)

Нарийн хялгана шивээлсэн
Намрын шаргал өдрүүд минь
Насан бага даа ижилдсэн
Нутгийн бүлээн салхи мину

Эзгүй зэргэлээ тонгочсон
Элсэн манхтай нутаг минь
Эрхийн чинийхэн байхаасаа
Эрхэлж өссөн өлгий минь

Зуур зуурхан хуршдаг
Зуншлага сайхан нутаг минь
Залуу насаа үдсэн
Зүрхэнд шивээстэй нутаг мину

Турьхан туулай дэгдсэн
Төрхөм болсон нутаг минь
Тохоон чиний байхаасаа
Танхил өссөн өлгий минь

Улаанхүү

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: М.Цэемаа : Доголон тогоруу Төхөм захлаад л хононо ...
Оруулсан admin on 2012-10-22 20:11:32 (8101 уншсан)

                                                                                                            Тогоруу ханьдаа үнэнч амьтан танил

                                                                                                                          Байгаль зүйчийн ярианаас

Нагац эгчийнхээ гэгээн дурсгалд

 

Доголон тогоруу Төхөм захлаад л хононо

Долоон долоохон дөчин ес хоноод ес эхэлнэ

Дотоод энгэртээ нулимсаа эгч минь нуусаар

Довон дээр өнчин нулимс шиг тогоруу тонгойно.

Долоон долоо дөчин ес хоноод  ес эхэллээ

Довын толгой цайвар манантаад жавар тасхийв

Дотоод энгэр нь сэмэрч урагджээ эвий...эгч минь

Доголон тогорууны сүнс талын цагаан нууртаа долоонтаа эргэсэн буй

 

                                                                                                 ЭВИЙ ДЭЭ ... ЭГЧ МИНЬ

                                     Ххх                                                ххх

                                 ГАНЦ НАВЧ ЮУ ШИВНЭНЭ...

                                                             Довжоо

Гандуу гутруу намар моддын хормойд нуугдана

Гарт баригдах цэл ногоон аялгуу шав шараар шулганана

Гандмал дээлтэй хөх салхин тэртээ сар руу эрэлд мордном

Ххх                                ххх                                         ххх

 

Ххх                                        ххх                                              ххх

Сарны хөхөмдөг гэгээ бүрий сүвлэн мөлхнөм

Санаандаа хүрсэн нэгэн өөрийгөө гишгэснээ санаж ёолно

Сайн даа л өглөө болтол шүү дээ ай хөөрхий ...богинохон минь дээ

Ххх                                   ххх                                            ххх

Уйтан цагаан хяруу манарч жавар тасхийм

Уйлмаар оргиж сэтгэл бусгаж алдрав

Айдас над дээгүүр гулсаж зүрхэн орогнохдоо шатам

Ххх                                            хх                                ххх

Сэтгэл итгэл сэмэлсэн дүүмэдхэн чи

                                                  Томоогүй ч юм бол доо

Сэмхэн шархирах нулимс зүрхэн дээр минь шархийнэ

"Чамд мөн ч..." хүйт халгаан хэлсэн сэн биш үү

                                      Тэгэхэд харанхуй болсныг анзаарсан уу Отгонтөгсөө

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Бусад: Үзэг товших чимээ
Оруулсан admin on 2012-10-12 14:14:30 (8999 уншсан)

Шүүмж

Бидний дунд ийм нэгэн найрагч байнам. Энэ найрагчийг Гүйцэтгэгчийн Оргилболд гэжээ. Оргил маань МЗЭ-ээс зарладаг Анхны номын уралдаанд бүтээл нь шалгарч, 2008 онд анхны номоо өлгийдөж байсан цаг саяхан мэт санагдана. Өмнө минь дэлгээстэй буй эл нимгэн номын хуудсуудыг би сайхан шүлгүүдийг хадгалах хувьтай цаас-с юм даа гэж эхлэн дуу алдсан. Одоо тэгвэл түүний төгөлдөр ертөнцийн үүдээр ахин сэм алхая. Тэр : - 
Намрыг намар гэж бодохлоор уйт-хар төрөх 
Гишгэж бөхийлгөсөн өвснөөсөө 
Уйчлалт хүссэн ч 
Сарны гэрэлд орь гуниглуун сууж 
Сарыг үгүйсгэх шалтаг хайсан ч 
Намрыг хавар гэж бодсон ч 
Надад гомдох өвч ч үгүй 
Сарыг үзэн ядсан ч 
Түүнд улам бүр дассаар 
Миний амьдрал 
Өчигдөр гишгэсэн мөрөө эргэж олохгүй 
Өнөөдөр мэт-Мөнхийн хуурамч 
( Дэлгэрэнгүй... | 2 | Бусад | Шүлэг | )



 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 175 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-052.JPG
600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5084

Хөвсгөл
kho-001.JPG
600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5544

Х.Төгсөө Зотон, тос 110x70
Тайтгарал
371x600 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5711


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn