Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Бусад: Үзэг товших чимээ
Оруулсан admin on 2012-10-12 14:06:40 (10209 уншсан)

Шүүмж

 

"НИМБЭГЭН САРНЫ ШҮҮС" –энэ бол Ч.Ууганбаяр. Түүний анхны ном ийм нэртэй.
Яагаад ч юм түүний бичсэн СЕНЁРИТА шүлгээс нь иш татан өөрийг нь өөрт нь чи өөрөө ийм гэж хэлмээр санагдлаа. 

Чи …
Өчигдөрийнхөө уншсан үлгэртээ итгэж 
Хувинтай усанд дэгээ хаяж 
Загас орохыг хүлээх
Тийм жаахан хүүхэд шиг 
Чи…
Тавьсан дэгээндээ загас орохыг 
хүлээж тэсэлгүй
Цаасан шувуу тэнгэрт хөөргөж 
түүндээ баясах 
Тийм гэнэн сэтгэл шиг…
Чи бороо татарч үүлэн цаанаас 
нар инээмсэглэхэд 
Үргэлж шүхрэн дороо уйлах 
Тийм хоосон ертөнц шиг
Чи…/ ийм сайхан бас тийм гэгээн - гэнэн яруу тунгалаг юм.- найз минь ( Дэлгэрэнгүй... | 2 | Бусад | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Зуун граммын дууль
Оруулсан admin on 2012-10-04 14:22:10 (8634 уншсан)

/Архи, тамхи орчин үеийн залуусын сонголт биш/

 Нэг зуу татлаа сайхан

Нэгсэг юм ярьмаар бүр сайхан

Сайхан андын үгэнд шатаж суухад

Саяхан татсан зуу багдсан юм шиг

                Дахиад нэг зуу татлаа даанч сайхан

                Даян дэлхийн хүмүүс бүгд миний найз

                Өөрөө би хувилгаан адил

                Өө нөгөө зуу бас л багдаж

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Бусад: Б.Улаанхүү : Хужиртын халуун рашаан
Оруулсан admin on 2012-09-12 16:23:30 (8554 уншсан)

Хэрсүү   анчин  шунлайн
Хийсэн  хэргийн    тухайд
Хярлаж    байсан  бугыг
Хичээж   харваад   алдаж

 

Халтар халиун   бугыг
Хаа  гуяар  нь   харваж
Хачин   ихээр   шархдуулж
Харамсах   зүйл   хийжээ

 

Доглож   шархдсан   буга
Доошоо    уруудаж    ирээд
Довтой    хужиртын   шаварт
Долоо    хоног   хэвтэж   гэнэ

 

Хоолтой   боллоо хэмээн
Хөгшөн   анчин   баярлаж
Хойд   уулын    бэлээс
Хотой   тарвага   агнаад

 

Халуун   шаварт   хэвтэх
Хангайн   олзоо   авахаар
Хойгуур нь   тойроод   иртэл
Хачин   сонин   тохиожээ

 

Харвуулж   доголсон   буга
Хар   шавраас     босоод
Хариаж    дүүлэн    зугтжээ
Хөгшөн    анчин   гайхаж

 

Хөл   нүцгэлж    аваад
Хэвтсэн    газар    нь ирээд
Хэсэг    ажиглаж    хараад
Хөлөө   хийгээд    үзэж    гэнэ

 

Хав  халуун    шаварт
Халиун    буга    хэвтэж
Харвуулсан   хөл  нь  эдгэснийг
Хашир   анчин    ойлгож    гэнэ

 

Ханилж    суусан   цагаас нь
Хөл   нь  суумгай    эмгэнээ
Хужиртын   халуун   шаварт
Хөлийг   нь   хийж     эмчилжээ

 

Тэр   цагаас    хоош
Түмэн   олон   бужигнасан
Хужиртын    халуун    рашаан
Халх    даяар    алдаршсан   юм

2012 он   9сарын  12нд  Б.Улаанхүү

( Дэлгэрэнгүй... | 1 | Бусад | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Н.Уранчимэг : Зүгээр л нэг амьдрахсан даа
Оруулсан admin on 2012-08-31 12:26:40 (9088 уншсан)

Намрын бороонд гуниг цуглуулан ганцаар алхалж
Нарийнхан жимээр чамтай зөрсөн дөө санаа алдан
Навчис унах бүрийд бодолоо бас чамайгаа олж
Нэхэл дагах хорвоод нүүдэл харалгүй
                Зүгээр л нэг амьдрахсан даа
Цөөрмийн усандаа булхах хунгийн жаргалыг харж
Цөм өмхөн амьдралынхаа мөч бүрийг дурсан
Цэцэгс хагдарах бүрийд хайраа бас хяслаа олж
Цээжин дундаа хөндүүр төрүүлэлгүй
               Зүгээр л нэг амьдрахсан даа
Гүйгүүл саран уулын цаагуур нуугдах ахуйд
Голын эргийн өвс ганцхан чигт налсаныг
                                            алгаараа илж
Гэнэ гэнэхэн харамсах бүрийд хүнийх
                                             болохыг нь мэдэрч
Гээсэн сэтгэл бүхнийхээ төлөө буруу бодолгүй
               Зүгээр л нэг амьдрахсан даа
Үүлс бүрхэх тэнгэрийг харан бодол тээж
Үүрэндээ хоцорсон сэтгэл бүрийг дэмий л нэг 
                                              өрөвдөх мөртлөө
Дурлалын оноолт зүрх чиглэн онох бүрийд
Дурамжхан дотроо инээж зүрхээ хорилгүй
             Зүгээр л нэг амьдрахсан даа
                                                              

 

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар 101 сарнай
Оруулсан admin on 2012-07-25 14:54:03 (7584 уншсан)

Миний хайртай ээж мандах нарны туяа

Мөнхийн гэрэлтэй хайр нь яг л улаан сарнай

Сарны тодхон гэгээ нь ээжийн минь бүүвэйн дуу

Нарны дулаахан элч нь ээжийн минь зөөлөн тэврэлт

                   Сарнай өөрөө дэлбээлж ээжийн минь өлмийд буухад

                   Саруул тэнгэрээс хур бууж тэр сарнайг услахад

                   Ганцхан мөнхөд орших эхийн минь сэтгэлийн гүнд

                   Гал улаан сарнай өөрөө газраас бөхийн унана тэр хүнд

Бурхан ганцхан ээжийгээ битгий гомдоож яваарай

Буурал хорвоо буцаагаад аваад явна шүү

Тэнгэрлэг тэр хүнийг үүрдийн мөнхөд хайрлаасай

Таны минь хайраар дүүрэн зүрхэнд сарнай үүрд байрлаасай

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Д.Мишигсүрэн : Намар оройн гуниг аа
Оруулсан Mishigsuren on 2012-07-16 15:35:12 (7946 уншсан)

Сөл тасрахын шанал намарт байдаг
Сөөвгөр цөцгий саалиа хумихаар хотны захаар гүйлддэг
Сөндөө тогтохгүй зүрх дэнслүүлж айраг шуугидаг
Ай намар оройн гунигаа
Гэрийн утаа газарт явгалан сэвэлзээд
Гунжин үнээд зэлэндээ ирэх нь оройтоод
Зунжин нозоорсон хонины хээр омогшоод
Зуувин саран хээр хонохдоо жиндээд
Ай намар оройн гуниг аа
Үүлэн сүүдэр газрын эмжээрт алслагдаад
Үжирсэн навч хөлийн дор хөглөрөөд
Бээрсэн болжмор модны мөчирт хоргодоод
Ай намар оройн гуниг аа
Өвсөнд дурлах шүүдэр цантаж хонооод
Өглөөн нар бэргэж мандаад
Сөл тасрахын шаналал намарт байдаг аа
Ай намар оройн гуниг аа

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Үхэл
Оруулсан admin on 2012-07-06 15:45:24 (7942 уншсан)

Энэ хорвоо дээр төрсөн учир эргээд үхэх нь үнэн

Ээлжлэн солигддог хорвоог мэддэггүй хүмүүс гэнэн

Үхэхээсээ өмнө ихийг бүтээх гэж зарим нь төрдөг

Үүл шиг солигддог зантай зарим нь үргэлж төөрдөг

Гэтэл үхэл гэдэг нь тийм аймар зүйл үү

Гэм хийсэн хүүхэд шиг уйлдаг нь зовлонгийн үйл үү

Чи үхсэн ч бүтээсэн юмтай үхээч

Чадахгүй бол битгий хараан зүхээч

Зарим нь тэмцэж зарим нь тэнцэж туулдаг

Залхуу нь уурлаж зальтай нь магтан дуулдаг

Зангарагтай нь инээж зайлуул хэсэг нь хуулдаг

Засаршгүй нь алдаж зангаа тавьдаггүй нь муулдаг

Хорвоо өөрөө 2 хаалгатай учир нэгийн л татна

Хоосон үлдэхгүйн төлөө сайн муугийн ялгалгүй татна

Ухаантай тавилантай үлдэж урагшгүй муу нь буцна

Уурлаж нэг үзнэ уйлж нэг үзнэ эцэст нь ядарч цуцна

Тиймээс үхэх чинь үнэн учраас энэ биеээрээ олон зүйл бүтээ

Тэнгэрт очсон хойноо уйлалгүй ихийг бүтээсэн хүн шиг инээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: ДУСАЛ ҮГ: ЭЭЖ ОХИН ХОЁР
Оруулсан Дусал Үг on 2012-07-02 15:32:47 (8133 уншсан)

ЗОХИОГЧ: ДУСАЛ ҮГ

Яадаг юм, ээж минь цагаачилж явсан юм
Ямаан омогтны нударга дор бөхийж явсан юм
Янхан болж, зүсээ худалдахын оронд
Яс махаа зулгаан байж хэдэн цаас хийсэн юм

Ээжээсээ өөр тулах хүн үгүй
Эвий ганц үрийнхээ ирээдүйг бодохдоо
Эрх жаргал, залуу насаа золиод
Энэ биеэ хайрлалгүй махран зүтгэсэн юм, тэгэхдээ

Давруу солонгосын хөнжилд орж,
Дэр нэгтгэж явсан удаагүй
Дээрэнгүй эзний дор ажиллахдаа ч
Далдхан бардамналаа нуга гишгүүлээгүй

Чигчий чинээ өрөөнд хоолгүй хоног өнгөрөөхдөө
Чийг дааж дороосоо жиндээ л байлгүй
Чихэнд шивнэх охины нь хайрын үгс
Чамгүй боловч зүүдэн дунд нь бүлээцүүлээ байлгүй

Бидний ээж охин хоёр эгэлгүй зовлон үзэж,
Бусдаас илүү хол давуу зутрав уу, гэвэл үгүй
Бум түмэн айл өрхөд л байдаг
Бураагүй үнэн дүр зураг энэ байна

Эх орноосоо урвалаа л гэнэ
Эрээс салж одлоо л гэнэ
Энхрий үрээ өсгөх гэж ядсан
Эхийн сэтгэл буруудаа юу
Эндэж архинд толгой мэдүүлчихээд
Эзэрхэж агсамнах эцэг зөвдөө юу

Энэ зөв, энэ буруу ч гэж ялгахын нөхцөлгүй
Эсэргүү цаг үе биднээс төлөөс нэхнэ
Эгэл бие, сэтгэлээ золиод ч болтугай
Ижил түмнийхээ зовлонг нимгэлэх юм сан

Хэрүүл зодоон, салалт нийлэлт үзэж,
Хий дэмий л хорвоод ирсэндээ гутарч
Халуун нулимсаар хацраа угаасан өдрүүдийн
Хэцүү дурсамж хэзээ ч мартагдахгүй

Хүний хүүхдийн уйлахыг үзээд сэтгэл өмөрч,
Хүнд бараан тэртээ өдрүүд холоос тодрон ирдэг болохоор
Хөл нэг алдсан ч, дахин босохоор яваа
Хүний эцгийг хараад аавынхаа алдааг дурсдаг болохоор

Ээмэг өлгөж, зүүлт гогдож гүйлгүй
Эм, хүнс, байрнаас өөр зардал үгүй
Эр зүрхт эм биеийн эздийг харах бүртээ
Ээжээ санаж хайр оргилон ирдэг болохоор

Ижил түмнийхээ зовлонг би
Ингэж биеэрээ туулсан болохоор
Эрлэгийн илч ирэн иртэл
Эх орондоо зүтгэнэ, зүтгэнэ ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ангийнхандаа
Оруулсан Yadamsuren on 2012-06-01 22:59:45 (8972 уншсан)

Эрдмийн гэгээтэй сурагч насаа үдээд
Их сургуулийн босгыг анх алхаад
Оюутан нэрэндээ хөөрөн догдлон ирэхэд
Олон андуудын учрал шинэ сонин
            Үүрдийн дурсамжын галыг анх асааж
            Үерхлийн дуугаа бид хамт дуулахад
            Одод чуулсан хотол өргөө шиг
            Оюутны тасаг минь дэлгэрсайхан
Ангийн даргынхаа үгийг хамт дагаад
Амралт цэнгүүнд бүгд хамт чуулахад
Ижилдэн ниссэн шувуудын цуваа шиг
Идэрхэн насны минь жаргал сайхан
            Хайрын зөнтэй гэнэн насаа үдээд
            Хаа холын жаргалант замд зориод
            Амьдралын нугачаанд өгсөн уруудан гүйхэд
            Алс холын ирээдүй энх төгсөө

...........................................................
Үүрдийн бидний үерхэл батсайхан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Бусад: Эгэл боргил үнэний уул чамд
Оруулсан Дашням on 2012-05-21 17:15:32 (8434 уншсан)

 Зөнтэй үнэн үгсийг чинь сонсоод

Зүгээр л нэг тамхи хувааж татая  андаа

Эгэл үнэн энэ амьдарлыг минь

Ээдрээтэй нэгэн замнал болгочихоод

Эргэж ч харалгүй хаячихым бол чинь

Эвдэрч би хүний муу болно шүү.

( Дэлгэрэнгүй... | 0 | Бусад | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т. Гүрбазар : Шүлэг
Оруулсан gurbazar on 2012-05-11 14:59:55 (7318 уншсан)

“Хүсэж,  тэсч, үхэж дурламаар”

Унжлагат ягаан тууз, баглаа цэцгийн үнэр

Урьд шөнийн жаргал, үүрийн гэгээн зүүд

Хамт байсан чи бид 2-ын цор ганцхан жаргалыг

Улаан саран, ододтой хамт   битүүлсэн хөшигний наанаас

Би одоо харж зогсоно.

Өчигдөрхөн тэнгэрт эрхэлж байсан тэр л сар

Өнөө надтай хамт бээрч дүнсийгээд

Чамайг тэр л улаан хөшигны цаанаас

Нулимстай чинь хамт дуудаж

Үдшийн бүрийд тэвэрмээр

Чандхан хүслээ нууцалж нүдээрээ үнсээд

Үүдэнд чинь

Унжлагат ягаан тууз баглаа цэцгийн үнэр

Урьд шөнийн дурлалын сарны туяаг дэвсээд

Бахирсан их уйтгараа орцны чинь харанхуйд нулимж

Цээжин дэх чиний үнэр өөрийг чинь нэхсээр л байхад

Бараан шөнийн зүг уусаж одоод

Одод сараа нэхсээр л

Орь ганцаараа чи минь өвдгөө тэврэн мэгшсээр л

Магадгүй энэ шөнө хулжсан нойр эргэж

Мартагдашгүй тэр мөчүүдийг тойрон эргэж

Маргаашаас өмнө чамтайгаа ганцхан удаа учирч

Мансуурсан хайр минь зүүдний гүнд биелэж

Ухаангүйхэн ч гэлээ нүдээ аниад орчлонг мэдэрч

Ухрааж болдоггүй юм бол цаг хугацааг ч  туучиж

Чамайг сэрэхээс эртхэн зүрхээ зогсоогоод

Цаг хугацаагаа үүрд тамын гал руу авч одъё.

Хүсэж тэсч үхэж дурламаар

Хүйтэн саруулхан бүтэлгүйхэн дурлалаа үнсье.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Гүрбазар : Хорь дах хавар
Оруулсан admin on 2012-05-11 14:59:55 (8234 уншсан)

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг минь

Зүрхэнд  дурлалын үзэг атгуулсан

Зөн совинт оргилуун цагийн дурсамжаа хүүрнэх

Цэл залуухан инээмсэглэлт

Цагаахан  гуниг минь, баяр, жаргал минь

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг минь.

Алчуур хийсэх агшин мэт

Дэргэж орхих оргилуун хүсэл

Амьдрал хэмжих хорь дах хаврын дараахан

Анхны үзэсгэлэнт дэлбээг бөхийлгөж

Тунгалаг шүүдэр үзгээр хатган унагах

Тансаг үзэмж цээжин гүнээс бөмбөрүүлж

Анхилуун сүрчигт хонгор шүлгийн хуудсанд

Догдлолоо тээгээд эргэж одоход

Нүдэнд минь нулимсаа гөвчихөөд

Намраас холдсон сэтгэл

Нэг л мэдэхэд хагацлаа харцаар минь чулуудчихаад

Даруухан бас аниргүйхэн мэлмэрэх онгодын зүг рүү

Даруйхан зүрхээ шархлуулахаар

Цэцэглэж орхино.

Үсэг өрж утга шаглах

Үнэндээ дурлал урлах

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг чи

Уруул дээр минь хөнгөн зурвас үлдээчихэд

Улаа бутарсан хаврын шүлэгчийн нүд

Тэнгэр түших шиг эгцэлж

Сүүдрэвчинд унасан намуу цэцгийн эрэлд

Сүүлчийн гунигаа умартан мөдхөн алга болно.

Аяа

Аниргүйхэн эргэж ирэх

Бүүрхэн алсын чинад дахь

Анхны дүрт сэтгэлийн эрлийн үзүүр

Мөрөнд минь налан

Хацрыг зөөлөн илбэгч

Моддын доорх ганцаар хөлхөгч

Бодлын тэртээх онгод

Бичиж эхлэх аниргүйхэн цагийн эхлэл

Хорь дах хаврын үлдээсэн

Хорин насны минь босгон дээрх

Хонгор хаврын тухай шүлэг минь ээ...

                   Т. Гүрбазар \2012 оны 3 дугаар сар 12 өдөр 02:20 минут.\

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чи унших боловуу
Оруулсан Амармөнх on 2012-03-28 00:15:51 (8848 уншсан)

Дэврүүн сэтгэлээр өөрийгөө баясгаж

Дэлхий ертөнцтэй танилцах сэтгэл дүүрэн байтал

Аяандаа амьдрал хүнийг яаж мохоохоо

Арга үгүй сайн мэдэх юмаа

Туулж өнгөрүүлсэн хэдхэн жилээ

Тун ч бартаатай хэмээн бодож явахад

Болоогүй байна да хүү минь гэх шиг

Бодлого үгүй үйлдэл дээр минь намайг зэмлэхийн

Ахын сэтгэлээр дүүдээ хандаж

Андын нөхөрлөлөөр бусдад дэм болох гэж

Арай ядан тэнцэж явгалахад минь

Аав минь л намайг ойлгож байх юм

Бусдын үрийг бүү гомдоогоорой гэж хэлсэн ч

Бусад хүмүүст бүү гомдоорой гэж хэлээгүй

 

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Архи
Оруулсан admin on 2012-02-06 21:14:44 (7159 уншсан)

Болор жүнзний ёроолд чөтгөр үүрээ засаж
Боловсон согтуу түүнийг нь бодсон ч юмгүй хөнтөрч
Үүрээ эвдүүлсэн албин
Үсээ бостол уурсав
Хээгээ алдсан донтон
Хэргээ хүлээх үлдэв
Архичны гэдсэнд орсон өндөг
Авгалдай болон томров
Хүйс нь солигдсон хоёр
Хэн хэндээ дасав
Адаг сүүлд нь тэд
Амраг хосууд боллоо
Архичин чөтгөр хоёрын
Аваа өгөө тэнцлээ

                         2008.12.25

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Намайг хайрла
Оруулсан admin on 2012-01-29 22:57:03 (7340 уншсан)

Чимээгүй шөнийн сарны гэрэлд намайг чи хайрла

Чанга цохилж байгаа зүрхэндээ намайг байлга

Сүүлчийн удаа үнсэж байгаа мэт намайг бүү айлга

Сэрүүн зүүдэнд минь үргэлж ирж намайг чи баярлуул

Нарт хорвоод ганцхан орших намайг сэтгэлээсээ бүү үргээ

Насан туршийн хайр минь гэж намайг итгэлийнхээ бурмаар тэтгэ

Хэзээ нэгэн цагт чамаас өөрөө би холдвол намайг бүү өршөө

Хэзээ ч ахин надад чи олдохгүй учир хэнд ч намайг бүү алд

Урмын үгээр биенээ тэтгэж нэгнээ үүрд хайрлана

Урсах амьдралд биендээ итгэж зүрх зүрхэндээ байрлана

Зовох тусам сэтгэл хурцалж жаргах тоолонд дэндүү даврана

Зоосны нүхээр биш зовлогийн нүдээр хардаг намайг чи аврана

Тийм ч учраас чи намайг хайрла

Тэнгэрт ниссэн ч хайрла

Газарт унасан ч хайрла

Ганцхан намайг хайрла

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Баясгалан : Цавцайсан хяруунд ...
Оруулсан admin on 2011-12-29 16:02:10 (6883 уншсан)

............................

Цавцайсан хяруунд

Өвсний чих

Часхийхэд

Хос тогоруу

Чихүүдэсхийн

Зэгсний нөмөр

Бараадана.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч. Ороомог овогт Б. Баясгалан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Баясгалан : Шувуудгүй нуур ...
Оруулсан admin on 2011-12-29 16:00:20 (7281 уншсан)

...........................

Шувуудгүй нуур

Давалгаа хумиад

Шуугиан шаагиангүй

Эл хуль...

Шаргал өвсний

Толгой

Бүгд бөхөгөр...

Шагшуурга зэгс

Нүхэлсэн салхи

Өнчин ботгоны буйлааг

Лимбэдэнэ.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч. Ороомог овогт Б. Баясгалан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б. Баясгалан : Дээврээс хальтран ...
Оруулсан admin on 2011-12-29 15:57:05 (7017 уншсан)

..................................

Дээврээс хальтран

Хананаас дүүжлэгдэх

Нарыг 

Сүүдэр аргадан

Шөнийг үзүүлэхээр

Оддыг дуудав.  

2010 . 12 . 05 

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч. Ороомог овогт Б. Баясгалан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Зөнбилэг : Ижий цэцэг
Оруулсан admin on 2011-11-30 15:39:17 (7711 уншсан)

Инээх нь хүртэл эгэл биш ижийдээ

Энгэр бэлийн цэцэгсийг түүгээд нэг очъё

Энгүй их ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Эгшин зуур баярлуулж залбирая уу гэсэн юм аа

Аргадах нь хүртэл эгэл биш ижийдээ

Ар цармын цэцэгсийг түүгээд нэг очъё

Агуу их ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Агшин зуур гялайлгаж сүсэглэе үү гэсэн юм аа

Аашлах нь хүртэл эгэл биш ижийдээ

Амьд цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё

Хайрлаж харамласан ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Хоромхон зуур инээлгэж сүжиглэе үү гэсэн юм аа

Өтлөх нь хүртэл эгэл биш ижийдээ

Өнгө өнгийн цэцэгсийн баглааг түүгээ нэг очъё

Намайг төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Нартай ханьсаж гэгээнд нь баясая уу гэсэн юм аа

Бүүвэйлэх нь хүртэл эгэл биш ижийдээ

Бөөн бөөн цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё

Биеийг минь төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би ямар

Бүүвэйн дуугаа бүх насаараа сонсъё уу гэсэн юм аа

Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх биш

Дан ганц цэцэгсийн баглаагаар сэтгэлийг ннь хуураад яах юм бэ

Хорвоо ямар хоёр эргэх ч биш дээ

Харин түүний оронд хүн шиг амьдарч баярлуулъя, хүү нь

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Зөнбилэг : Р.О-д
Оруулсан admin on 2011-11-30 15:28:45 (8210 уншсан)

Орчлонгийн дутууг нөхөх гэж хайж ирсэн хайр минь

Оньсого шиг амьдралыг туулах гэж олж авсан жаргал минь

Оддын диваажинд хамт зугаалах дагина минь

Онгодын бороонд цуг норох зүрх минь ээ

Юу ч болоогүй юм шиг урсах цаг хугацааг

Юм болгонтой зогсоочихсон нь чиний л хайр

Юу ч бодолгүй явсан сэтгэлийг

Юм бодуулдаг болгосон нь бас л чиний хайр

Учралын дуутай хорвоод хайр нэхсэн зүрх

Уярлын бүүвэйтэй орчлонд жаргал хэлхсэн сэтгэл

Уулзах л байсан тавилангаар зөрж чадаагүй хайр

Уйлах гэж биш дуулах гэж учирсан дурлал минь

Намар цагийн гуниг жигүүрээ дэлгэн холдоход

Намайг орхисон бүсгүй чамд атаархаж харамсана

Навчсаа гээсэн модод шувуудын жиргээг санагалзахад

Насан туршдаа ханилсан зүрх өтөлсөн байна

Ганцхан заяах амьдралын түшиг болсон багана

Гандах элэгдэхийн хооронд хурцалж өгсөн хайр минь

Гурван галын дэргэд амьдрал зурсан бийр

Гарцаагүй үнэний талд хамт цохилсон зүрх минь

Орчлонгийн дутууг нөхөх гэж хайж ирсэн хайр минь

Оньсого шиг амьдралыг туулах гэж олж авсан жаргал минь

Оддын диваажинд хамт зугаалах дагина минь

Онгодын бороонд цуг норох зүрх минь ээ

Одоо би үнэнээ хэлье - чамд хайртай

Оройтож мэднэ сэтгэлээ илчилье - бас л хайртай

Онгодоо нэрж шүлэг тэрлэе - дахиад л хайртай

Орчлонг уярааж ганцхан дуулъя - дандаа хайртай

Төрбатын ЗӨНБИЛЭГ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 175 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-246.JPG
600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4908

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-023.JPG
600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5265

Зураач : Б.Хонгорзул
khongor006.jpg
600x478 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5069


Агуулга
Thursday, 2026.01.29
· Батбаярын Солонго : Хүлээх нь
· Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Monday, 2026.01.26
· Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
· Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
· Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Thursday, 2026.01.22
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Tuesday, 2026.01.20
· Ааваа нэг дуурсья
Sunday, 2026.01.18
· Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Wednesday, 2026.01.14
· С.Отгонтуяа : Би уучилсан
· С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Tuesday, 2026.01.13
· Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Monday, 2026.01.12
· Бялзуухай
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
Saturday, 2025.12.20
· Т.Гинжээ : Шүлэг
Monday, 2025.12.01
· Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
· Ялгахын аргагүй ус сүү шиг холилдсон амьдралд ...
Friday, 2026.03.27
· Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Friday, 2025.11.07
· Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Sunday, 2025.11.02
· Н.Марал-үжин : Бүсгүй минь чи эр хүнийг
Friday, 2025.10.31
· Н.Марал-Үжин : Мартагдахын аргагүй
Wednesday, 2025.10.29
· Н.Марал-Үжин : Чимээгүйхэн гэрэл
Tuesday, 2025.10.28
· Т.Мөнгөнгинж : Намрын нойтон бороо нуурын мандал товшиж
Thursday, 2025.10.09
· Ч.Бэлгүтэй : Миний МОНГОЛ
· Ч.Бэлгүтэй : Галдан хаан
Friday, 2025.10.03
· Хайнзангийн Ламжав : Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуулдаа
Saturday, 2025.09.27
· Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Wednesday, 2025.09.17
· Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Thursday, 2025.09.11
· Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn