Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

П Бадарч


Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Эх орны хилээс
Оруулсан Bataka on 2025-11-12 15:35:54 (5289 уншсан)



Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас 
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий.
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий.

Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул
Эр цэргийн сэтгэлд Эх орон нь багтнам.
Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал 
Эгэл бие чигээрээ чулуунд хувилах билээ. 

Торойх баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас 
Тохой хүрэхгүй зайд дархан хилийн шугам 
Торгоны нандин зах шиг сэмлэж болохгүй ариунаар
Тормойх түмэн мэлмий шиг намайг ширтэн байна. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бадарч П | )

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Есөн эрдэнийн эх орон
Оруулсан admin on 2025-09-11 17:51:00 (95093 уншсан)



Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ


( Дэлгэрэнгүй... | 46 | Шүлэг | Бадарч П | )

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Нулимст борхон болжмор
Оруулсан admin on 2023-05-15 09:27:21 (8463 уншсан)


Хаахнаас ч юм бэ нисэн ирж

Харуулын бяцхан шовгор дээр минь

Хээрийн хөөрхөн болжмор суугаад

Хэсэг юм шулганан хэллээ

Зүрхнээс ч жаахан энэ амьтны

Зүрх нь бас догдлон байна

Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл

Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ

Ботгоных шиг уяхан нүдтэй юм

Болоочгүй бас түүндээ нулимстай юм.

Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм

Буурал сөд өдөн дунд нь байх юм

Навчин чинээхэн далавчаа эцээн

Наад хөөрхөн зүрхээ булгиулан

Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн

Борхон шувуу минь юу гэж ирээв.

Үүрийн ягаан жаварт хөөрхий

Үүрэглэж суугаад даарсан ч юм уу даа

Өөр шигээ үүрийн жавраар

Өндөрт зогсоо намайг гайхна уу

Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор

Өдөт борхон минь чамд би үг хэлье !

Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн

Хархан нүдтэй нялххан монгол

Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг

Тооноор нь чи хараад ирэв үү

Агьт талын адуун сүргээс

Алиахан унага унтаж хоцроход

Амраг эх нь эрэгцэн хайрлахыг

Ажиглаж чи үзээд ирэв үү

Баатар нь тэр тоглон зүүдэлж

Хүлэг нь тэр томоогүй унтаж

Эр цэрэг би хилийн харуулд

Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа.

Хүүгийн бие цээнд хүрэх цагт

Хүлгийн унага шандас чангарах үед

Хүүгээн би сэрээж гэртээ харина

Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно.

Эх орныхоо энхийг хамгаалж

Энэ харуулд тэднийг зогсоход

Өөр унага талдаа бас унтаж

Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ

Эх орноо ухаант хүн гэдэг

Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм

Өглөө бүрий нь амгалан байлгах гэж

Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна

Жаргалтай дэлгэр эх орон гэдэгт

Жаалхан шувуу минь ч багтдаг болохоор

Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү

Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ!


1971 он

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бадарч П | )

Бадарч 	П	 Өгүүллэг: П.Бадарч : Заставын бэр
Оруулсан admin on 2014-04-24 09:42:28 (13502 уншсан)

                                                                                   Орчлон уужим юм
                                                                                   Олоогүй нь уйлж явах юм
                                                                                   Орчлон хуудам юм
                                                                                    Олсон нь уйдаж суух юм
                                                                                                                       П.Бадарч


Шөнө дөл өнгөрчээ. Хааяа нэг намгийн зүгээс мэлхий вааглаж, тэнгэрт хуралдсан хэсэг бусагхан бараан үүлсийн зайгаар саран авхай болзоондоо яарсан морьт хөвгүүн шиг довтолгоно. Тэнгэрийн одод үүлэн цоорхойгоор анивчин гялалзаж зарим нэг нь үүрэглээд уначих шиг хаа тийшээ ганц нэг солир гялсхийнэ.
Надад ийм нэгэн учрал тохионо хэмээн би санаа ч үгүй явлаа. Оюутан ахуй насны гэгээн тунгалаг өдрүүдэд анхны хайрынхаа үгийг Бямбасүрэнд шивнэсэн үдэш хааяа нэг санагдавч одоо түүнийг санан дурсахын ч хэрэггүй болсон мэт сэтгэл хоосорчээ.

( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Бадарч П | )

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : ЭХИЙН СЭТГЭЛ
Оруулсан admin on 2011-09-05 02:17:00 (20691 уншсан)

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд өдий насалтлаа үзээгүй ээ

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм аа

Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү
амьтан хүн уншиж гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү
радиогоор дуулж байна
Сайн явна гэнэ, миний хүү
аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний хүү
амны зугаа ярьж байна
( Дэлгэрэнгүй... | 26 | Шүлэг | Бадарч П | )

Бадарч 	П	 Шүлэг: П.БАДАРЧ : ИХ САЙХАН, ГУРВАН САЙХАН ХӨХ УУЛ
Оруулсан admin on 2009-09-02 22:25:42 (13066 уншсан)



Сургуулийн багахан насандаа юмсан
Шүлэг номд дурласан үесэн
Цэлгэр талаар зам алсарч
Хөнгөн тэрэг түүгээр довтлон
Цэнхэртэх гурван уулсыг зорьсон
Гоё сайхан зурагтай, Лхамсүрэн гуайнхаа
«Говь гурван сайхан» номыг
Амтархан уншиж Довчинтойгоо булаацалдан
Алсын дуртгал өнөөдөр сэргэв
Бага насны дэврүүхэн бодол
Баянхан бардамхан ч байж дээ
Тэр гурван хөх уулсыг үзэхсэн гэж
Тэгэхэд миний сэтгэл мөрөөдөн явжээ ( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Бадарч П | )

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2009-04-20 05:17:29 (20328 уншсан)

Хайрт ээж Цэвэгмэдийнхээ гэгээн дурсгалд мөрөгмүй П.Бадарч

Ээж нь муу хүүгээн үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл гэглзэж байсан ч
Сарних бодолын үзүүрээс миний хүү гархгүй юм аа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож байна гэнэ миний хүү радиогоор дуулж байнлээ
Сайн явна гэнэ миний хүү аяны хүн ярьж байна
Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ
Эжийн хүүгээн их санах юм аа
( Дэлгэрэнгүй... | 18 | Шүлэг | Бадарч П | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 105 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-082.JPG
600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4298


khuv5-030.JPG
600x800 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4877

Б. Энхбат 1981	18.5х16, модон бар
Бурхдын орон
600x524 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4532


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn