Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ц Бавуудорж


Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2023-09-12 10:09:49 (7195 уншсан)


Судрын мөрнөөс тарнийн цэцэгс дэлгэрээд
Чиний зүг алгуурхан шүхэрлэж байдгийг мэдэр
Суу билгийн цагаан бороо 
Чамайг мэндэлсэн цагаас эхлэн дагаж зүсэрсээр буйг мэдэр
Уулсын зүрхэнд гэрэлтэн байгаа лус
Чамайг сониучирхаад ширтэж байдгийг мэдэр
Улаан, шар, ногоон, цагаан, хөх өмсгөлтэй дагинас
Мөрөн дээр чинь агшин бүрт бүжиж байдгийг мэдэр
Ус мөрний цэнхэр, цэнхэр долгис
Угтаа чиний сэтгэлээс ундрах гээд хураагдан буй 
Хөгжим гэдгийг мэдэр
Улбар ягаан мутар мэт туяа 
Тэнгэрт нэгэн мэлмийг урлан, урлан үүр гийх нь
Уйтан чамайг өөрийнхөө доторх гэрлийг тэмтэрч үзэхийг сануулсан
Зөн гэдгийг мэдэр  
Униар татаад сарних нь, зэрэглээ үзэсгэлэнтэйгээр бүжээд гэнэт нуугдах нь
Уяхан орчлон хоосон чанартайг шивнэж буйг мэдэр
Өвс өвсний шүүдэр дотор нэг нэг чинад үг боловсроод 
Өглөө бүхэн чамайг хүлээж байдгийг мэдэр
Тунгалагхан тэр шилтгээнүүд хормын дотор сарнихад
Туяаран буй тэр үгс
Чиний зүрх рүү нисэн ордгийг мэдэр
Хэн нэгний цацлын халбаганаас цацарсан сүү
Цагаан Дарь-Эхүүд болоод
Хэд хэдээрээ чамайг тойрон эргэлдэж байдгийг мэдэр
Алгаа дэлгээд сайн ажигла, тэгээд бясалга
Алтан олбогт мянган будда өмнөөс чинь ширтэж буйг мэдэр
Чиний зөвхөн алганд чинь мянган будда багтаж буй
Чимэггүй үнэнийг хэлэхэд 
Түүнээс ч олон бурхан чиний дотор буй
Амгалан хээр талд тогоруу шиг явгалан бэдрэх
Аниргүй цагаан сарны нүдийг мэдэр
Чиний зүрх ч бас үе үе яг энэ сар шиг
Чимээгүйхэн амсхийе гэж гуйж байдгийг мэдэр
Хурууны чинь өндөг бүхнээс мөнгөлөг эрвээхэйд гарч дэвээд
Хурмастын туурвисан нэгэн дууг чамд дуулж өгсөөр байдгийг мэдэр
Борооны дусал бүхэн нэг нэг навчинд хувираад
Бодь модыг дүрслэн, дүрслэн чамайг хучсаар байдгийг мэдэр
Тэр навчсаас гэрэлтэх номын үсэгнүүд
Тэнгэрт одох бас тэнгэрээс ирэх замын тухай хүүрнэж байдгийг мэдэр 
Салхи үе үе шанхны чинь үсийг сэвэгнүүлэхдээ
Сансрын хүрдний эргэлдэх чимээг сонсгож байдгийг мэдэр
Бөртөс бөртөс үзэгдэхдээ сарны туулай 
Бөмбөрцгийн хаалгыг олоод явж орох 
Ямархан хувь болох тухай дуулж байдгийг мэдэр 
Хорвоогийн хацарт хацраа наагаад гүн дотогш аяла
Хонгортох салхины мөрийг түшээд учрахуйн утгыг анирд
Нэгнээ хайрлахдаа л хүмүүн гэгч тунгалаг болдог гэдэг юм
Намрын будан дунд урамдах бугын дууг сонорд
Намирч шуургалахдаа өөрөө ч уярах шаргал өвсийг чагна 
Найгаж л байхдаа хүмүүн гэгч төгс оршдог гэдэг юм
Мэдрэмжээс мэдрэмжийн зүгт агшин бүрт зорч
Мэлмэрэгч сарны дайдад өөр цэнгэл гэж үгүй 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : ИТГЭЛ
Оруулсан admin on 2023-09-12 10:09:10 (7435 уншсан)


Сөхөрч буй нэгний өвдөгийг зөөллөх 
Сөөм цагаан цэцгэнд хувилах авъяас танд бий, итгэнэм
Ганцаардан алхах хэн нэгний өмнө
Галбар занданы төгөл болох эрдэм танд бий, итгэнэм
Оршихуйгаас зөвхөн гэрлийг нь хураах таалал танд бий, итгэнэм
Орчлонг өрөвдөхүйн дияан ганцхан танд л бий, итгэнэм
Тэвэр тэвэр цэцгийн баглааг зуны хур мэт амилуулах 
Суу билигт зүрх танд бий, итгэнэм
Тэнгисийн санааг бусдад хэлмэрчлэх 
Хэл танд бий, итгэнэм
Аньсан булгийн нүдийг нээх үг танд бий, итгэнэм  
Аньсаганаас нь нулимс дусч буйгаар дүрсэлсэн 
Бурхадын тигийг засах гэрэл танд бий, итгэнэм
Огторгуйн мөн чанарт дөхөж очоод 
Мөр түшилцэн нөхөрлөх хувь танд бий, итгэнэм
Орь залуухан уулсын цасан дор 
Оргилон буй галыг амирлуулах бясалгал танд бий, итгэнэм
Дорнын мэлмийг арчиж өгөх дулаахан алга танд бий, итгэнэм
Дотоод сансарт нь өнөд шүхэрлэх зохионгуй танд бий, итгэнэм
Эрээн хорвоогийн цонхон дээр улаарах 
Мөнхийн цэцэгсийг олж үзэх мэлмий танд бий, итгэнэм
Энэ их хайрыг бүтээсэн хүмүүн төрөлхтөнд 
Талархах зөн танд бий, итгэнэм
Харанхуйгаас гэрэл барих уурга танд бий, итгэнэм
Гэрэл дотроос гэрэл шүүрэх мутар танд бий, итгэнэм
Мөнх бусын салхинаар замбу тивийн зүг эргээд шүхэрлэх
Мөнгөлөг цэцэгсийн дуулалдахыг сонсох сонор танд бий, итгэнэм
Амандаа мөнхийн ус балгасан хараацай шиг
Бөмбөрцгөө тойрон нисэх жигүүр танд бий, итгэнэм
Арцан дээр түүнээ гэнэт алдаж асгаад мөнхийн хутаг оршоосон
Буурал үлгэрийг амилуулах шид танд бий, итгэнэм  
Айсуй цагийг үүрдийн тунгалагт урвуулах увьдас танд бий, итгэнэм
Амьдралыг ганцхан зурвас гэрлээр бүтээж 
Мянган өлзийт гэрэлд дэвшүүлэх билиг билгүүн танд бий, итгэнэм
Гүнээ итгэнэм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : ТОМЪЁО
Оруулсан admin on 2023-09-12 10:08:37 (7199 уншсан)

Өрнийн томъёо өөр болсон
Өндөр тэнгэрийн  томъёо өөр болсон
Бүүвэйн томъёо өөр болсон
Бөмбөрцгийн томъёо ч өөр болсон
Цасны томъёо өөр болсон
Цаг хугацааны томъёо өөр болсон
Мөнх бусын томьёо өөр болсон
Мөнгөн хэвлийд бүрэлдэхийн томъёо ч өөр болсон 
Арга билгийн томъёо өөр болсон
Асгарсан цагаан сарны томъёо өөр болсон 
Алган дээрх мэлмийн томъёо өөр болсон 
Аниргүйн томъёо өөр болсон...
Гэрэл сүүдрийн томъёо өөр болсон 
Гэрэлт эрхэсийн томъёо өөр болсон
Өвсний томъёо өөр болсон
Өвсөн дээрх шүүдрийн томъёо ч өөр болсон
Дээр бөмбийгч нарны томъёо өөр болсон
Дээвэр туурга, бүслүүрийн томъёо ч өөр болсон
Догшидын өмнөх бүх томъёо өөр болсон
Дорнын томъёо л гагц 
Нууцын нууц  үлдсэн...
Нүдний өмнөх бүх томъёо өөр болсон
Нүүдэлчдийн томъёо л  гагц
Чинадын чинад үлдсээн...
Галбуудыг тэр томъёогоор сэрээж болно
Гал, усыг тэр томъёогоор урвуулж болно   
Хүн төрөлхтнийг тэр томъёогоор аварч болно
Хөх өвсийг тэр томъёогоор мөнхөлж болно 
Дөрвөн далайг тэр томъёогоор захирч болно
Таван тивийг тэр томъёогоор засч болно
Тэнгэрийг тэр томъёогоор таньж болно
Дэлхийг тэр томъёогоор тулж болно
Дорнын тэр томъёогоор
Дотогшоо харах болтугай
Нүүдэлчдийн тэр томъёогоор
Нүдээ нээх болтугай
Хүн төрөлхтөн...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
Оруулсан admin on 2023-09-12 10:07:49 (6342 уншсан)

Энгүүхэн хөх өвсөн дунд
Эрхэмсэг оршихуйг анзаарч суунам
Яг энэ эгэл өвс шиг
Яруу сайхан бясалгахыг хүснэм
Гэрлээс гэрэл эхэлдэгийг энэ хөх өвс надад хэлсэн
Гэрэлт оршихуй тэндээс эхэлдэгийг бас хэлж өгсөн
Гэрлээс сүүдэр эхэлдэгийг ч хэлж өгсөн
Гэгээн орчил хамт эхэлдэгийг шивнэж хэлсэн
Харанхуйд гэрэл уйдашгүй гоо үзэсгэлэнтэй болдогийг шивнэсэн
Сөгдөшгүй хүчирхэг, ариун харагддагийг шивнэсэн
Биширмээр зөөлөн, тунгалаг бай гэж шивнэсэн
Бие, сэтгэл чинь аяндаа гэрэл болно гэж шивнэсэн
Ирэх одох, бүтэх эвдрэхийн орчлон
Этгээд гэрэл юм шүү гэж бас шивнэсэн
Гэрлээс эхэлсэн бүхэн 
Гэрэлдээ шингэх төгсгөл мөрөөсдөгийг ч шивнэж хэлсэн
Тэнгэрийн зүүдийг хүмүүн төрөлхтөн
Аль эрт таниагүйг хэлж өгсөн
Тээнэгэлзэж эргэлзээд бэдэрч явааг нь ч хэлж өгсөн
Аугаа их гэрлийн эрэгт 
Аль эрт хүрсэнийг нь хэлж өгсөн
Алгаараа хутгаад 
Амсаж амжаагүйг нь ч хэлж өгсөн
Зуланд үйсэн эрвээхэйдийг хэлж өгсөн
Зуурдын бус ертөнцөд нэвтэрч чадсаныг нь хэлж өгсөн
Илбийн солонгот биесийг нь хэлж өгсөн
Эгшин зуурт тэдний гэрэлтэй нэгдсэнийг ч хэлж өгсөн
Энэ хөх эрвээхэйдийн нэг болж чадах уу гэж
Эгцлэн ширтээд бас надаас цочтол асуусан... 
Өвс, өвсний нүд аниргүйхэн ширтэнэ
Өнгө өнгийн бодлыг минь сониучирхан ганхана
Ай ийм гэгээхэн агшинд
Ариун өвсний хүүрнэлд уяран суухдаа
Хүн төрөлд авна уу хэмээн сөгдөн сөгдөн гуйж
Хөх бөмбөрцгийн хаалгыг дахиад тогшмоор санагдана
Яг энэ эгэл өвс шиг
Яруу сайхан орших юмсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Хутагт Равжаагийн нутагт
Оруулсан admin on 2009-06-17 23:25:31 (12817 уншсан)


Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын хөхөмдөг нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана.

Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана. ( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Сэтгэлийн аяз
Оруулсан admin on 2009-06-17 23:24:18 (9684 уншсан)


Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчингны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж :Сарны туяагаар бичсэн тэмдэглэл
Оруулсан admin on 2009-06-17 23:23:22 (12345 уншсан)


Орчлонгын сайханыг хайранд гэдэг юм
Хайранд гэдгийг нь амссан хүний
Харц нь нэг л гэрэлтэй гэдэг юм
Харц чинь тийм л гэрэлтэй яваасай

Амрагын сайхныг нууцханд гэдэг
Нууцханд гэдгийг нь мэдсэн хүний
Нулимс нь нэг л гэрэлтэй гэдэг юм
Нулимс чинь тийм л гэрэлтэй яваасай ( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Нэгэн хавар
Оруулсан admin on 2009-06-17 23:22:17 (9642 уншсан)


Цонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй
Зөвхөн чиний уруул гэрэлтэж
Зөөлхөн харцаар чинь
Энэ шилэн цонх
Намайг ширтсээр уджээ...
Хүзүүг минь зөөлөн ирвэгнүүлэх
Хачин тунгалаг мэдрэмжийг анзаарвал
Хэзээ нэгтээд суулгасан
Цонхны минь цэцэг
Хээнцэр яагаан дэлбээгээ
Хэдийн дэлгээд сэрвийжээ... ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Их хайрын дууль
Оруулсан admin on 2009-06-17 23:17:00 (11531 уншсан)


Шинийн сарны асгарсан гэрэл доор
Хагацал гэдэг үгийг бид зохиосон
Шинэхэн цасны ариун будраан дунд
Гуниг гэдэг үгийг бас нээж олсон
Мөнхийн хутаг хайж гэнэнг бүтээсэн
Мөчир бүхнийг нь цантуулж их хайрыг уйлуулсан
Хайр дааж чадаагүй
Харанхуй түүхийг бид бүтээсэн
Их хайранд ташуурч
Эндсэн цадигийг бас бүтээсэн
Сайхан хайрыг бид уйлуулж жаргасан
Сар нарны хорвоог дааруулж амьдарсан
Их хайрыг бид сүйтгэж жаргасан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Зохиролт сарнаа
Оруулсан admin on 2009-06-17 23:15:40 (11465 уншсан)


Чи миний аглагийн аглагт суух юм
Чингэвч чамд ер очмооргүй нэгэн хүслэн байна
Цаглашгүй ариун таалшгүй эрхэмсэг
Цангашгүй гунигт цамнашгүй гижигт
Залуу насыг чинь би таалмааргүй байна
Зөвхөн чамтай зөвхөн сартай
Зөрөг зам дээр би удмааргүй байна
Царай чинь харагдам хөл чинь үзэгдэм
Сарны тунгалагт би гунигламааргүй байна ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Аниргүйн эгшиг
Оруулсан admin on 2009-06-17 23:02:38 (12223 уншсан)


Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Хvрэл чоно
Оруулсан admin on 2009-06-05 05:12:47 (11514 уншсан)


Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү , гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү , эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Дорно
Оруулсан admin on 2008-08-03 22:31:49 (13316 уншсан)


Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билиг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би
Өрнө миний айдас
Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм
Өрнө миний түгшүүр
Өрхний завсрын шаргал гэгээ
Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасласан юм
Өрнө миний эрхэм нөхөр
Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм
Өрнө миний эрхэм анд
Өвст тал цаст уулаа харамалахад сургасан юм намайг ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Хайрын романс
Оруулсан admin on 2008-03-31 09:51:26 (14355 уншсан)

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа
Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа
Нарийн цагаан хур хацар норгодог байлаа ( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Сэтгэлийн аяз
Оруулсан admin on 2008-03-31 09:49:48 (10933 уншсан)

Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Харсаар байтал
Оруулсан admin on 2008-03-07 09:39:41 (11142 уншсан)

Харсаар байтал чиний дэргэдээс
Хачин тунгалаг хүн
Босоод явчихлаа
Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
Халуун зөнгөөрөө мэдэрч байна
Харсаар байтал чиний биеэс
Хачин гэрлэн бурхан
Хөөрөөд явчихлаа ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц. Бавуудорж : Дорнын намуухан Отгонтэнгэр минь
Оруулсан admin on 2008-02-25 01:25:55 (12828 уншсан)

Хангай байтлаа хаан эцэг шиг
Хантааз хүрмэндээ багтааж түшдэг дээ
Отгонтэнгэр минь
Гөрмөл суран чөдрөө тасчаад
Гүйгүүл адуу ч нутгаа тэмцэнэ
Санахын элгэнд ижилхэн байдаг
Сарны дөлгөөхөн хөх тэнгэр минь
Дэлхий байтлаа хадагтай сүү шиг
Дээлтэй хүмүүн сүлдэнд буудаг
Сүлд уулаа
Цэнхэр замбуулинд дахин мэндэлмээр
Цэцгийнх нь үнэрт нутгаа тэмцэнэ
Луун суудалтай суварга ууландаа
Лусын гөрөөс шиг цахилан очно оо би
Тэнгэр байтлаа тэргэл ээж шиг
Тэрлэгэн дээлэндээ багтааж түшдэг дээ
Хөх тэнгэр минь Отгонтэнгэр минь Сүлд уул ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц. Бавуудорж :Зүүдэлж жаргах амраг
Оруулсан admin on 2008-02-25 01:24:39 (9455 уншсан)


Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Монголын их амар амгалан
Оруулсан admin on 2008-01-11 09:47:23 (35412 уншсан)

Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өвс ногоо ганхах
Монголын их амар амгалан

( Дэлгэрэнгүй... | 32 | Шүлэг | Бавуудорж Ц | )

Бавуудорж 	Ц	 Шүлэг: Ц.Бавуудорж : Ээжтэй орчлон
Оруулсан admin on 2008-01-11 09:43:44 (19829 уншсан)


Борлог үүлс шуургалаад эхлэхээр
Бодлын энүүхэнд миний л ижий
Тэрлэг дээлтэй жиндээд ирэхээр
Тэнгэрийн энүүхэнд миний л ижий

Үрлэн мөндөр шуургалаад ирэхээр
Үрий минь дэргэд миний л ижий
Галуун цуваа хошуураад буцахлаар
Галын минь дэргэд миний л ижий ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Бавуудорж Ц | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 105 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин : Зам зуур
Хоточ банхар
600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6643

ХХ. Энхцог	50х150, зотон тос
Он цаг
600x1883 426k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5787

Г. Дунбүрээ	63х145, зотон тос
Эндрюьс их хүрээнд
600x258 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4865


Агуулга
Friday, 2008.01.11
· Ц.Бавуудорж : Нэгэн хавар
· Ц.Бавуудорж : Сарны туяагаар бичсэн тэмдэглэл
Friday, 2007.04.06
· Ц.Бавуудорж : Хүрэл чоно
Thursday, 2007.04.19
· Ц.Бавуудорж : Монголын их хувь тавилан
Wednesday, 2005.05.04
· Ц.Бавуудорж : Хүрэл чоно

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn