|
|
Намтар: Шагдарсүрэнгийн Батцэцэг
Оруулсан admin on 2015-10-01 09:42:21 (9843 уншсан)

Зохиолчдын эвлэлийн гишүүн Шагдарсүрэнгийн Батцэцэг
Боржигон овогт Шагдарсүрэнгийн Батцэцэг нь Хэнтий аймгийн Дархан сумын “Мэргэн хошуу” гэдэг газар малчин ард Шагдарсүрэнгийн 5 дугаар охин болон мэндэлсэн байна.
Нийгмийн ажилтан сэтгэл судлаач багш мэргэжилтэй.
Ш.Батцэцэг нь 2011 онд “Ногоолин сүм” шүлгийн түүвэр,ижийдээ зориулсан “Эгшиглэнгийн бүсгүй тэнгэр”, нэртэйгээр анхны хос яруу найргын номоо гаргасан.
Бичсэн шүлгүүдийг нь унших
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Мөнгөний Бизъяагийн товч намтар
Оруулсан admin on 2012-03-12 19:33:53 (10060 уншсан)
Ахмад зохиолч, сэтгүүлч Мөнгөний Бизъяагийн товч намтар
Дөрвөд Далай Хан аймгийн Саа вангийн хошуу буюу Хяргас сумын нутагт 1917 онд төржээ. Тэрээр бичиг үсэг сурч, аймгийн чуулган тамгын газар тал бичээч болжээ. 1923 онд цэрэгт татагдан Ховдын цэргийн хорооны сургагч “Ятуун” Равдангийн удирдлаган дор алба хашиж, шинэ цагийн эрдэм ухаанд суралцжээ. 1925 онд Чандмань уулын аймаг байгуулахад Баянмандал уулын хошууны зарга шүүхэд хэлтсийн даргаар томилогдон улмаар аймгийн шүүхийн байцаагч, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ. 1926 онд хуралдсан МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
Тэр 1934 онд Улаанбаатар хотноо Нам, улсын төв сургуульд суралцах хугацаандаа С.Буяннэмэх, Ш.Аюуш нарын удирдсан утга зохиолын бүлгэмд суралцах болсноор уран бүтээлийн зам нь эхэлсэн байна.
М. Бизъяа гуай 1939 онд Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуулийг төгсөж 1939-1942 онд Гар үйлдвэрийн төв холбоонд зааварлагч, хэлтсийн дарга, орлогч дарга, Нам улсын төв сургуульд багшаар ажиллаж байжээ. 1942 оноос “Үнэн” сонины газарт шилжин мэдээ боловсруулагч, сурвалжлагч, хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа “Бэлэг”, ”Дүрэлзсэн дөл”, ”Хос бэлчээр”, ”Баруунтан гэснээ баллав” зэрэг шилдэг өгүүллэг, ”Милан голын тариалан”, ”Өвлийн нүүдэл”, ”Хүдэрийн шижир” зэрэг найруулал бичжээ. 1961 онд “Бэлэг”, 1969 онд “Үнэн домог”, 1976 онд “Ганц горхи”, 1987 онд “Анхны наадам” хэмээх дөрвөн ном хэвлүүлжээ. Түүний зохиолын гол сэдэв нь ард түмний аж амьдрал, түүх соёл, аз жаргал, шинэ үеийнхний эрх чөлөө, Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдал нөхөрлөл, Ардын засгийн жилүүдийн монгол ажилчины дүр төрх, эх оронч санаачлага, оюун санааны өсөлт юм.
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Нарантуяагийн Базардэрэг
Оруулсан admin on 2012-02-06 12:43:42 (9521 уншсан)
Эрхэс овогт Нарантуяагийн Базардэрэг

1986 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Үхэр жилтэй. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн.
1.Бүтээл:
Ø 2004 онд “Чанадын сэтгэл” яруу найргийн түүвэр
Ø 2005 онд “Гэгээн зүг” яруу найргийн ном
Ø 2006 онд “Гүн огторгуй” яруу найргийн номоо хэвлүүлсэн
2.Амжилт
Ø “Болор Цом-2004” наадмын шагналт
Ø Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг-Сэтгэлийн жигүүр” наадмын 2004 оны авяаслаг яруу найрагч Мөнгөн медаль, 2005 оны шилдэг яруу найрагч Алтан медаль, 2006 оны шилдэг яруу найрагч Алтан медаль
Ø Архангай аймгийн хүүхдийн “Хүрэл тулга” наадмын 2001, 2003 оны тусгай байрын шагналтай
Ø “Авилгагүй төр-Хөгжлийн түлхүүр” улсын уралдааны шүлгийн төрөлд тэргүүн байр
Ø “Хангайн Цом” “Гал Онгод” наадамуудад амжилттай оролцож байсан
Ø Их Засаг их сургуулийн Алдарын од, Их засаг алт, 10 жилийн ойн болон тэргүүний оюутан алтан медальтай
Ø Архангай аймгийн 2006 оны шилдэг оюутан
3.Ажилласан байдал
Ø 2007-2009 онд Их засаг их сургуульд багш
Ø 2010 оноос одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Харилцах утас: 88002776
( Дэлгэрэнгүй...
|
6
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Данзангийн Нямсүрэн
Оруулсан admin on 2010-10-05 17:13:49 (14866 уншсан)
Данзангийн Нямсүрэн /1947-2002/
Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, "Дорнын их яруу найрагч" хэмээн амьд сэрүүн ахуйдаа алдраа дуудуулсан суу билиг төгөлдөр яруу найрагч Данзангийн Нямсүрэн 1947 онд Дарьгангын хээр талд нүүдэлч-малчин-хувраг Данзангийн отгон хүү болж мэндэлжээ. Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж, Сүхбаатар аймгийн Наран сум, Эрдэнэцагаан сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн алба хааж, дараа нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн, Эрээнцав өртөөнд ажиллаж, амьдралынхаа алтан жилүүдийгЭрээнцаваар овоглож, энэ нутагт мөнхөрсөн бөлгөө.
( Дэлгэрэнгүй...
|
4
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Мөнхөд овогт Мөнхөөгийн Амарбаяр
Оруулсан admin on 2010-09-28 10:11:00 (10522 уншсан)
Мөнхөд овогт Мөнхөөгийн Амарбаяр
 Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Алдархаан сумын уугуул. Луу жилтэй. Бэрс КУДС, Улаанбаатарын их сургуулийг дүүргэсэн.
Боловсролын магистр зэрэгтэй. Нийслэлийн Дөрвөн-уул радиод редактор, ММ агентлагт сэтгүүлч тоймч, Батлан хамгаалах яамны харьяа Дуулга телестудид захирал, Нээлттэй нийгэм форумын ТВ хөтөлбөр, "Форум" нэвтрүүлэгт редактороор ажиллаж байсан.
Одоо ТВ-5 Телевизийн улс төр, мэдээллийн албаны даргаар ажилладаг. МЗЭ, МСНЭ-ийн гишүүн.
2009 онд өгүүлэг жүжгийн "Хувь тавиланг худалдаж авдаггүй" номоо гаргасан. Утга зохиолын багш нь Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Дарма Батбаяр.
Бичсэн өгүүллэгүүдийг эндээс үзнэ үү
( Дэлгэрэнгүй...
|
5
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Бандийн Болормаа
Оруулсан admin on 2010-09-07 16:31:53 (9993 уншсан)
Бандийн Болормаа.
1988-02-08-нд Баян-Өлгийд төрсөн.
УЗНАДС-ыг 2010 онд сэтгүүлчээр төгссөн.Анхны ном МЗЭ-ээс зарласан "Анхны ном" уралдаанд шалгарч 2008 онд "Намайг эзгүйд" нэртэй хэвлэгдсэн.
Одоо "BTV"телевизийн редактор
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Жагдалын Лхагва намтар, уран бүтээл
Оруулсан admin on 2010-09-07 11:06:52 (21512 уншсан)
Жагдалын Лхагва намтар, уран бүтээл
1942-1997 он
Жагдалын Лхагва 1942 оны 03-р сарын 18нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав,Жагдал нарын хоёр дохь хүү болон мэндэлжээ. Ээж аав нь шашин шүтлэггүй энгийн малчин ард байжээ.
- 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд,
- 1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,
- 1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн их сургууль / КПИ/
- 1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцад инженер
- 1970-1985 онд “Үнэ стандарт,хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д “Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар,стандартчлалын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
- 1985-1987 онуудад Москва хотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст
- 1987 оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор,сэтгүүлч, сурвалжлагч
- 1992 -1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
- 1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна.
- 1990 онд МАХН –д элссэн
Ж. Лхагвын уран бүтээлийг төр засгаас үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байжээ.
( Дэлгэрэнгүй...
|
3
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Халтархүүгийн Болормаа
Оруулсан admin on 2010-04-14 18:57:00 (12302 уншсан)
 Халтархүүгийн Болормаа
- 2003 онд Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр
- 2005 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.
- 2006 онд "Эмзэглэл" нэртэй анхны номоо хэвлүүлсэн.
Одоо өдөр тутмын шилдэг хэвлэл "Үндэсний шуудан" сонинд ажиллаж байна.
( Дэлгэрэнгүй...
|
3
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Намтар : А.Мөнхчимэг
Оруулсан admin on 2009-07-27 04:13:22 (10283 уншсан)
2007 онд “тав зурсан шүдэнз” шүлгийн түүвэр гаргасан. 2009 онд Радио Телевизийн Дээд Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Эдгээр шүлгүүд нь миний шинэлэг, шинэ шүлгийн төрөл юм. Мөн зарим нь Японы хайку шүлгийн хэлбэр ч бий.
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Анандын Байгалмаа
Оруулсан admin on 2009-05-05 01:29:10 (11329 уншсан)
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт төрсөн. Их монгол сургуулийн утга зохиолын ангийг 1998 онд төгссөн. 1990-1994 онд Дорноговь аймгийн АУ-ны сургуульд бичээч, 1998-2002 онд Дорноговь аймгийн Радио телевизийн сурвалжлагч, 2002-2007 он хүртэл МҮОНР-н “Хурд” агентлагт сурвалжлагч, Одоо Гадаадын Иргэн Харьяатын Асуудал Эрхлэх газар олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хийж байна. МЗЭ-н гишүүн, МСНЭ-н ган үзэгт шагналт. 2002 онд “Эрхсийн салхи” шүлгийн түүвэр, 2005 онд “Гэгээн сонор” дуу яруу найргийн цомог, 2008 онд “ Бурхан нуусан нүд” шүлгийн ном хэвлүүлсэн. “Санасан шүү чамайгаа”, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” зэрэг дуун олны хүртээл болсон.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: ДЭМБЭЭГИЙН МЯГМАР (1933-1997)
Оруулсан admin on 2008-11-29 05:32:07 (25967 уншсан)
1933 2.10 нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Yргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, яруу найрагч. 1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ. Дунд сургуульд багшилж байснаас гадна сонин, сэтгүүлийн газарт ажиллаж байсан. Алтан гадас одон болон медалиудаар шагнуулжээ.
( Дэлгэрэнгүй...
|
20
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Цэндийн Дамдинсүрэн : Намтар Уран бүтээл
Оруулсан admin on 2008-10-20 14:11:00 (37690 уншсан)
Төрсөн он сар өдөр: 1908 он Төрсөн газар: Дорнод аймгийн Матад сум Төгссөн сургууль, боловсрол: 1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. Дэлгэрэнгүй намтар, танилцуулга: Эрдэмтэн зохиолч. Одоогийн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төрсөн. 1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хүүхэн», «Хачин хурим» зэрэг ном, түүвэр хзвлүүлжээ. 1946,1947,1951 онд Монгол Улсын төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.
Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон. Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан 1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө, 1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ, 1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа, 1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж, 1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.
( Дэлгэрэнгүй...
|
26
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: ПЭРЭНЛЭЙН ЛУВСАНЦЭРЭН
Оруулсан admin on 2008-09-30 03:47:01 (19466 уншсан)
Авъяаслаг зохиолч агсан П.Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт төржээ. 1944 оноос бага, дунд сургуульд суралцаж 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсжээ. Уран бүтээлээ 1962 оноос эхэлж «Нар шингээгүй», «Ус шиг цэнхэр», «Хаврын шувуу», «Мөнгөн аяга», «Сарны сонат», «Нүүдэл» зэрэг олон өгүүллэг «Хөдөөгийн дуун» тууж бичсэн нь «Нар шингээгүй», «Оддын дор», «Хаврын шувуу», «Усны эргүүлэг буюу Борзооны явдал» зэрэг ном болон хэвлэгджээ.
( Дэлгэрэнгүй...
|
7
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Бархас овогтой Дорж
Оруулсан admin on 2008-07-04 01:40:30 (10734 уншсан)
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн.
1964 онд төрсөн. Эцэг Бархас, эх Дэнсмаа нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул иргэд юм.
Б.Дорж нь дипломатч мэргэжилтэй. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн бөгөөд Лондон хотын Весминстрийн их сургуульд суралцан 1999 онд Олон улсын харилцааны магистр цол хамгаалсан.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Жамянгын Болд-Эрдэнэ
Оруулсан admin on 2008-06-10 07:19:00 (11887 уншсан)
Овог нэр: Боржигон овогт Жамянгын Болд-Эрдэнэ
1965.08.14 - Төв аймгын Мөнгөнмөрьт сумад албан хаагчын гэр бүлд төржээ. 1972-1980- Мөнгөнмөрьт сумын найман жилийн дунд сургууль,Налайх хотын 10 н жилийн дунд сургуулийг тус тус төгссөн
( Дэлгэрэнгүй...
|
2
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)
Оруулсан admin on 2008-04-30 02:20:26 (10472 уншсан)
САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)
С. Анударь 1973 онд Улаанбаатарт төржээ. 1990-1994 онуудад МУИС-ийн философич мэргэжлээр төгсч 1994-1995 онд МУИС-ийн магистрантурт суралцаж байлаа. Тэр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог байв. Амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун, тайван амьдралыг мөрөөдөж өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсч байлаа. Тэр ганцхан ном бүтээжээ. "4 биш 4" гэдэг энэ эмхэтгэлд түүний 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд энд Анударь өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч, тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун. чөлөөт амьдралыг мөрөөдсөн хүмүүс юм.
( Дэлгэрэнгүй...
|
2
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Г.Аюурзана
Оруулсан admin on 2008-04-22 11:00:10 (10526 уншсан)
ГУНААЖАВЫН АЮУРЗАНА
Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. Яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд” (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001) , "Философийн шүлгүүд" (2001) номууд, "Цасны роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002), "Илбэ зэрэглээ" (2003) романууд хэвлүүлжээ. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн.
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Норовын Гантулга
Оруулсан admin on 2008-04-09 06:31:27 (10003 уншсан)
Залуу яруу найрагч Норовын Гантулга Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат. Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, төрийн шагналт яруу найрагч З.Дорж нарын төрсөн нутгийн хүү. Төрсөн нутагт нь орших Арцын Улаан хад энэ хүүгийн нандин шүтээн, шүлэг, яруу найргийнх нь амин сүнс юм. Түүний шүлэг, яруу найргийн талаар шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, Л.Дашням нарын олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Тусгаар тогтнол-2004”, “Янжинлхам-2005”, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай”, “Залуу нас”, хайрын шүлгийн “Аморэ” зэрэг олон наадмын тэргүүн шагнал хүртсэн юм.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Хургаагийн Сvглэгмаа
Оруулсан admin on 2008-04-09 06:30:00 (9314 уншсан)
Яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа
Хэл бичгийн ухааны доктор (PhD), дэд профессор
Өмнөговь аймгийн Ханбогд суманд уугуул, 1986 онд дунд сургууль, 1990 онд АУКоллеж, 1998 онд Дорно Данхины Утга Зохиолын дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн магистрантур тус тус төгссөн. Монгол хэл, утга зохиол судлаач багш мэргэжилтэй. 2004 онд “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.2006 онд дэд профессор болсон. 1988 оноос уран бүтээлээ эхэлж, 2000 онд “Орхиж боломгүй хорин нас”, 2004 онд “Буйд шазрын шүлгүүд” яруу найргийн, 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” судалгааны номуудыг хэвлүүлсэн. 2003 оны “Мөнгөн цом”-ын эзэн, 2007 онд МҮЧЗХ-ны шагнал хүртсэн, МҮЧЗХ-ны гишүүн.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
Намтар: Дорж-Юндэнгийн Болдхуяг
Оруулсан admin on 2008-02-01 01:27:00 (10043 уншсан)
Дорж-Юндэнгийн Болдхуяг нь 1977 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн.[1] Монгол улсын яруу найрагч. "Болор цом"-ын эзэн (2011). Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт (2020). 2000-аад оны Монголын яруу найргийн нэг гол төлөөлөл. НамтарДаян овогт Дорж-Юндэнгийн Болдхуяг эцгийн талаас Завхан аймгийн Алдархаан сум, эхийн талаас Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул.[2] Аав Дорж-Юндэн нь Алдархаан сумын Богдын голд төрсөн буюу их яруу найрагч Бэгзийн Явуухулантай нэг голын хүн байжээ.[3] Боловсрол2001 онд Улаанбаатарын их сургуулийг археологич мэргэжлээр төгсөөд 2003 онд тус сургуульд магистр хамгаалсан. 2009-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн докторантурт суралцаж “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр археологийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.[4] Эрхэлсэн ажилШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны хувиар 1999-2005 онд Монгол, Германы хамтарсан Хархорумын судалгааны экспедицид оролцжээ.[5] Мөн Чингис хааны өв соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, "Монсудар" хэвлэлийн газарт ерөнхий редактор, 2014-2020 онд Бээжин хот дахь Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африкийн төвд гадаад мэргэжилтнээр ажиллаж байв. Эрдэм шинжилгээний бүтээлД.Болдхуяг “Вааран савны нэр томьёоны асуудалд”,[6] “Хархорумын шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, “Хятаны хотуудын үүрэг зориулалт” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хятаны өв соёл” (хамтын бүтээл), “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” (хамтын бүтээл)[7] зэрэг нэгэн сэдэвт судалгааны зохиол туурвиж хэвлүүлсэн юм. Яруу найрагД.Болдхуяг 1993 оноос шүлэг зохиол оролдож, 2000 онд "Миний жаахан Амбуунаа" анхныхаа номыг хэвлүүлжээ. Тэр жилээ оюутан залуусын “Бүжинлхам” наадамд “Эгчмэдхэн” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Улмаар Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” (2001), хайрын “Цагаан уул” наадам (2002), “Алтан үзэг” наадамд (2003) жил дараалан түрүүлэв. Мөн 2006 онд монгол туургатны “Уянгын дөл” наадамд “Зэв жанжин” шүлгээрээ тэргүүн байр эзэлжээ. Шүлгийн номууд- "Миний жаахан Амбуунаа". 2000 он
- “Чинад нууцхан сэтгэл”. 2005 он
- “Эсэруагийн охины хоолойн чимэг”. 2007 он
- “Хундага сарны онгод”. 2009 он
- “Мянган оны хойно" (Хөххотод монгол бичгээр хэвлэгдсэн). 2011 он
- “Мянган наст шүлэг”. 2013 он
- “Дурсгалын дэвтэр”. 2013 он
- “Батцэнгэлийн бадгууд” 2014 он
- “Амраг шанзны аялгуу (Бээжингийн Үндэсний хэвлэлийн хороонд монгол бичгээр хэвлэгдсэн). 2020 он
- “Хэн эс үнэмшинэ”. 2022 он
- “Ху-гийн цуур”. 2025 он
"Болор цом-29" наадам1983 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан яруу найргийн "Болор цом" наадам 2011 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод болов.[8] Монголын Зохиолчдын эвлэл утга зохиол, яруу найргийг орон нутгийн иргэдэд илүү хүргэх зорилгоор уг наадмыг аймгуудаар зохион байгуулах болсны нэг нь энэ байлаа. 29 дэх удаагийн "Болор цом" наадамд 50 яруу найрагч оролцсоноос нэгийн даваанд 38 найрагч шалгарч үлдсэн юм. Улмаар яруу найрагч Д.Болдхуяг "Монгол хэл"[9] шүлгээрээ тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон бол удаах байруудад Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Б.Мягмаржав, Ц.Эрдэнэбаатар шалгарсан.[10] Наадмын шүүгчээр Ардын уран зохиолч П.Бадарч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар, яруу найрагч Б.Ичинхорлоо нар ажиллажээ. Тухайн үед Д.Болдхуяг Өвөр Монголын их сургуулийн докторантурт суралцаж байсан тул уг наадамд Хөххотоос ирж оролцсон байна.[11] Энэ явдлаас хойш 14 жилийн дараа буюу 2025 оны "Болор цом-43" наадамд Д.Болдхуяг "Монгол бичиг" шүлгээрээ гуравдугаар байр эзэлсэн билээ.[12][13][14] Дууны шүлэгДо.Болдхуяг "Хурд" хамтлагийн “Хайрын салхи”, "Voice" хамтлагийн "Voice of Mongolia", МУГЖ Л.Болдбаатарын “Зүрхний амраг”, Д.Бурмаагийн “Хүрээ хархүү”, Д.Намсрайноровын “Зул цэцэг”, С.Батсайханы “Багын найз”, Өвөр Монголын “Нот зам” хамтлагийн “Амсаагүй жаргал”, “Битгий уйлаач”, Хөгжилбаатарын “Цогзолмаа”, “Ардын дууны Адараа” зэрэг дууны шүлгийг бичсэн бөгөөд 2013 онд “Сэтгэлийн зарлиг” хэмээх дуу, шүлгийн цомог хэвлүүлсэн юм.[15]
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Намтар |
Зохиолчдын намтар
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Friday, 2008.01.25 | | · | Цэндийн Доржсэмбэ |
| Friday, 2008.01.11 | | · | П.Баярсайхан |
| Monday, 2007.12.17 | | · | Гончигийн Сүхзориг |
| Tuesday, 2007.11.20 | | · | Бат-Очирын Амарсанаа |
| Thursday, 2007.06.21 | | · | Дарамбазар овогт Борын Ганзориг |
| Thursday, 2007.06.14 | | · | Х.Болор-Эрдэнэ |
| Thursday, 2007.05.10 | | · | A.Амарсайхан |
| Sunday, 2007.05.06 | | · | ДУГАРЫН ДОРЖ |
| · | ДОЖООГИЙН ДОРЖ |
| · | ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ |
| · | АЮУРЗАНЫН ДАНДИЙЯДАМ |
| · | ЖИНГЭЛЭЙН ДАМДИНДОРЖ |
| · | ШАГЖИЙН ВАНЧААРАЙ |
| Saturday, 2007.05.05 | | · | МӨНГӨНИЙ БИЗЪЯА |
| · | Дармаагийн Батбаяр |
| · | ЗО -БАЙ- ЖИНГИЙН БАТТУЛГА |
| · | ЦЭДЭВДОРЖИЙН БАЗАРРАГЧАА |
| · | НАМСРАЙН БАНЗРАГЧ |
| · | САМБУУГИЙН БАДРАА |
| · | Л.Бадарч : Балдан Галдан хоёр |
| · | ЛУВСАНДАШИЙН БАДАРЧ /1919-1960/ |
| · | ЧИМИДИЙН АЛАГСАЙ |
| · | ЧУЛУУНЫ АЛГАА |
| · | ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ /1906-1937/ |
| Wednesday, 2007.05.02 | | · | Чадраавалын Лодойдамба |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|