Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Х Болор-эрдэнэ


Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Нэхээс
Оруулсан admin on 2025-09-17 19:56:48 (15615 уншсан)


Дээл, гутал, малгай, бүс. Тэмээний шарласан яс. Хэрэмний чих. Хэнд хэрэгтэй байсныг мэдэхгүй. Түлхүүр товч, чихрийн хайрцаг. Хаяхад хайран. Хадгалахад хэцүү. Хэрэгтэй. Бас хэрэггүй юмс. Завсраас нь дурсамж өндөлзөх он жилийн эвхээс. Онгичоод л суумаар. Тэр жилийн зун. Тэр зуны бороо. Тэр борооны чимээ тэндээс сонсогдоно. Тийм л нэг бор авдар одоо эзэнгүй. Тэр авдарт эмээ дурсамж, үнэр хоёроо эвхэж тавьчихаад явчихжээ.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Нүцгэн шөнө
Оруулсан admin on 2025-09-17 19:53:55 (16112 уншсан)


Нам гүм, чив чимээгүй. Намайг хэн ч харахгүй. Нүдээ бүлтийлгэв. Шүдээ ярзайлгав. Хэн ч шоолсонгүй. Хэн ч муулсангүй.

Өдрийнхөө хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж одоо л нэг амарч байна. Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчилнэ. Өөдөөс инээнэ. Дээрээс тонгойно.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Сүүлчийн бороо
Оруулсан admin on 2018-02-06 21:40:56 (9502 уншсан)

Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахин хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. Бүх сонин хэвлэл, телевиз радио борооны тухай мэдээллээр хахаж “Байгаль ээжийн бэлэглэсэн энэ гайхамшгийг бид өмнө нь яагаад анзаарч, ойшоогоогүй байсан юм бэ” хэмээн дуу алдацгаав. Зурагчид, телевизийн зураглаачид энэ өдөр л ур чадвараа харуулахаар шийдэж, хожим тэнгэрт хадсан үнэ хүрэх сүүлчийн борооны дусал болгоныг дурандаа буулган авахаар мэрийнэ.

Сүүлчийн бороо эхлээд зөөлхөн шиврэн байснаа аажимхан том том ширхэгээр солигдож, бүхий л ертөнцийг усанд авахуулахаар яарах мэт битүү нэгшин асгарав. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс бороотой ханьссан дурсамжаа тээн гудамжиндаа гаран шуугилдаж, сүүлчийн борооны эс ширхэг бүрийг биедээ шингээхээр хөл тавих зайгүй шахам түлхэлдэнэ. Бүгдийнх нь нүүр тэнгэр өөд ширтэж, амандаа “Бороо бороо бороо” гэсэн үгсийг өөр өөрийн хэл дээр шивнэнэ. Хүмүүс бороотой салах ёс хийхдээ борооны ширхэг, дусал бүрийг амтлан үзэх ажээ. Төрж амжаагүй хэвлий дэх үрээ бороо гээч гайхамшгийг үзэж амжихгүйнх нь төлөө харамссан ээж нар уйлж байсан юм. Бороо орж байхад анх учирсан хосууд дурсамжаа задлахаар бие биенээ хайн тэмүүлж, олны хөлд даруулчих шахан гүйлдэнэ. Хүүхдүүд бяцхан алгаа тосон хөөрөн дэвхцэж, “сүүлчийн бороо, сүүлчийн бороо” хэмээн хашгирна. 

 

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Охины минь дурлах залууд илгээх захидал
Оруулсан admin on 2010-05-28 03:43:00 (14409 уншсан)

Х.Болор-Эрдэнэ

Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн.

Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.


Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.

( Дэлгэрэнгүй... | 16 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Гэрээслэл
Оруулсан admin on 2009-02-03 07:29:07 (13263 уншсан)


Гэнэтхэн түүнийгээ үгүйлж эхлэв. Саяхан л байсан. Байх байхдаа бүр энүүхэнд байсан. Авчихаж. Алдчихаж.
Ээжээсээ асуув. “Хараагүй ээ, мэдэхгүй.”
Хөршөөсөө сураглав. “Тэрүүгээр яадаг юм.”
Хувцасны шүүгээ, дэр, гудсаа сөхөөд ч олсонгүй. Ийм хурдан, ингээд л алдчихна гэж бодож байсангүй. “Надаас өөрөө явчихав уу? Түүнгүйгээр би оршин тогтноно гэдэгтээ итгэхгүй нь.” ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Нэвтрэх бүс
Оруулсан admin on 2008-11-18 21:10:14 (13608 уншсан)


“Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?”. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж.
Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү. Нэг сонссон чинь “Балай, утгагүй, залхмаар, хэлбэрдэгч, эв дүйгүй, итгэл үнэшилгүй” гэсэн тодорхойлолтыг зүүчихэж. Зарим нэг нь уйдахаараа миний утгагүй яриаг сонсож, инээд доог хийх гэж урьж залдаг байсан гэнэ. ( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Үргэлжлэхгүй
Оруулсан admin on 2008-11-18 21:08:00 (13054 уншсан)


Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй ижийг базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй. Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.
“Байна уу?...Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.” ( Дэлгэрэнгүй... | 13 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Шүлэг: Х.Болор-эрдэнэ : Нэвтрэх бүс
Оруулсан admin on 2008-11-05 02:10:44 (11035 уншсан)

“Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?”. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.

Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж. Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү.

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Диваажингийн хоригдлууд
Оруулсан admin on 2008-11-05 02:06:22 (14698 уншсан)

Цас шамарсан хүйтэн хавсарга хавирга нэвт жиндүүлж, хуучин байшингийн шавар хучилт нь эмтэрсэн ёроолд алга тосон суугаа гуйлгачинг анзаарах сөхөөтэй хүн битгий хэл нохой ч алга. Салхи ганцхан түүгээр л доог хийх мэт хормой хотыг нь хийсгэж, ноорсон хуучин хувцасных нь завсар зайгаар хайр найргүй шургална. Хэзээ хэдийд анх энэ ертөнцөд дуугаа хадаан ирээд, хэний гарт бүүвэйлүүлэн өссөнөө ч мартсан тэр гуйлгачингийн нэр хэн болохыг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Үнэндээ бол тэр өөрөө ч нэрнээсээ илүү хоногийн хоол, хэд гурван зоосыг л эрхэмлэн үзсээр олон оныг үдсэн тул нэр усаа хаа нэг гэдэс цатгалан үедээ л санах нь бий.
( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Алтан хайрцаг
Оруулсан admin on 2008-11-05 02:01:25 (11657 уншсан)

Хайрт эмээ, өвөө хоёртоо зориулав.

    Эмээгийн маань эгэл ертөнцтэй холбогдож байдаг сүүлчийн утас тасарч байхад толгой нь миний өвөр дээр байсан юм. “Тэд ирлээ. Тэр хоёр намайг авах гээд” байна гэсэн үгсийг сонсоод би эмээгээ хэний гараас хэрхэн аварч үлдэхээ мэдэхгүй хий л бүлтгэнэж, анх удаа хувь тавилангийн өмнө юу ч хийж чадахгүй арчаагүй дорой нэгэн болохоо ойлгосон юм. Цээжнээс нь хүрхрэх мэт чимээ гарснаа эмээ маань “Эмээгээ..битгий тавиарай” гэж үглэж байв. Би ч чадах л хэрээрээ гарыг нь алгандаа байдаг чадлаараа атгаж байх үед хуруунууд нь аажмаар хөрч, миний эрхий хурууг зүүн гартаа атгасан чигээрээ хөшиж байлаа. Түүнийг хэн нэг нь миний гараас булаан авч байхад би юу ч хийж чадаагүй. Түргэний эмч ирээд цээж рүү нь хүчтэй дэлсэж, байн байн чагнаж үзэж байхад “Одоо ч оройтсон доо” гэж бодож зогсов. Үнэхээр тэгэхэд л эмээгийн маань хувьд бүх юм дууссан. Эмээ нар үлгэр шиг үргэлж нууцлаг, сонирхолтой хэрнээ мөрөөдөл шиг үргэлж дэргэд байдгийг бид дэндүү хожуу ухаардаг нь харамсалтай. Би эмээгийнхээ хамгийн анхны зээ охин нь. “Балет” гэдэг нэртэй, бүжиглэж байгаа гоё хүүхний зурагтай дугуй хайрцагнаас сайхан үнэртэй цагаан энгэсэг хөвөнд шингээн нүүрэндээ түрхээд эмээ маань өглөө бүр ажилдаа явдаг байсан үеийг санаж байна. Энэ бол бүүр багын явдал. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Үс
Оруулсан admin on 2008-11-05 01:53:48 (11751 уншсан)

    Яг одоо би үсээ ургахыг хүлээж байна. Энэ хүлээлтийг дагаад бүх амьдрал маань, миний үс миний санасан хэмжээнд хүртэл урт ургахыг хүлээгээд байна. Үснийхээ ард хүмүүсийн нүднээс нуугдах гэж л тэр. Өөрийгөө үргэлж эвдэхийг хүсдэг, өөрөөсөө уйдамтгай зан маань миний хүлээлтийг бусниулах гэж тун ч их мэрийж байна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-эрдэнэ : Хоёр сэтгэл
Оруулсан admin on 2008-11-05 01:45:38 (11111 уншсан)

Сэтгүүлч бүсгүйн нүднээс хайнга, анзааргагүй бүрхэг тэнгэрийнх шиг өнгө сүүмийнэ. Их л яарч ирсэн бололтой элдвийн юм “чалчингаа” амьсгаа авах завсар чөлөөгөө жигд бус хуваарилах нь зовлонтой. Би түүний өмнөөс том томоор амьсгаадаж эхлэв. Бүсгүй ч сандал аваад дэргэд ирж суухдаа өнөөх хайхрамжгүй байдлаа хадгалсан хэвээр амьсгаагаа нэг  бол түгжин, нэг бол урт гэгчээр гаргана. Хэрвээ түүний хайхрамжгүй байдлыг аваад хаячихвал энэ бүхнийг зовлон ганцаардлаасаа болоод байн байн санаа алдаж байна хэмээн ойлгож болмоор. Би ч түүний амьсгаадахыг чагнангаа өөрийн мэдэлгүй том томоор амьсгаа татаж, түүнээс ч томоор буцаан гаргаж байлаа. Бид яриагаа эхлүүлж амжаагүй шахам байхад би цухалдаж эхлэв. Бүсгүй өөрийнхөө амь амьдрал болон хувь заяаны бэлэглэсэн хүчилтөрөгчид ч бас тийнхүү хайнга хандаж байгаа нь харамсмаар.
( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Шүлэг: Х.Болор-эрдэнэ : Хоёр сэтгэл
Оруулсан admin on 2008-09-05 01:49:31 (11529 уншсан)


Нэг тогоо. Нэг гал, Нэг ор.
Дундын хvvхэд. Тэнд хоёр сэтгэл, хоёр хvсэл. Өглөө нь хоол цай, гал хөс. Өдөр нь ажил төрөл, ах дvvс. Vдэш нь хоол цай, ор хөнжил. Улиг болсон эр эмийн явдал.
Мэддэг царай мэддэг бие, дассан бас залхсан дуу хоолой.

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Худалдаа
Оруулсан admin on 2008-08-23 10:36:35 (12172 уншсан)


Хотын гудамжинд шөнө болжээ. Ийм шөнөөр согтуу хөлчүү юм уу, олз хайсан хүмүүс л гудамжинд гарч ирдэг дээ. Зарим нь асахаа байсан, зарим нь унтарч асахын хооронд анивчин, цөөн хэд нь шөнийн харанхуйд дөнгөж гэрэлтэхтэй үгүйтэй бүүдийж байгаа гудамжны гэрлүүдийг сүлжих мэт шөнийн ажилтай машинууд сүнгэнэнэ.
24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрийн үүдэнд хэдэн тамхи ширхэглэн зогсож байгаа хөгшний хажуугаар гуйвлан явсан 30 орчим насны залуу гэнэт зогссоноо хажууд нь ирээд хоёр зогисов. Дух руугаа дарж өмссөн хар бүрх нь хажуу тийшээ донхойж, өглөөхөн өмссөн цагаан цам нь бөөлжисөндөө халтартсан байлаа. Залуу,
-Эмээ, зарах юм байна уу хэмээн нэлээд нухацтай асуув. Эмгэн залуугийн согтуу нүд рүү нэг харснаа хайхрамжгүй байдалтай тонгойгоод,
-Хүү минь, цаг орой болжээ. Харьж амрах хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу гэхэд залуу инээд алдсанаа,
( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Жаран хөлт
Оруулсан admin on 2008-05-29 22:56:00 (12100 уншсан)

“Хоногийн хорин дөрвөн цаг хүрэлцэхгүй байна” гэж ярих дуртай нэг эрийг сайн мэдэх юм. Энд тэндгүй гүйж явдаг түүнтэй тааралдах бүртээ би энэ үгийг нь дуулах бөгөөд мань эр ч саяхан уулзаад салснаа мартсан юм шиг нөгөө л үгээ хэлсээр жирэлзтэл алхан өнгөрнө.
Өдөрт /заримдаа цаг тутамд/ хэд ч тааралдаж мэдэх түүнийг харах бүртээ би тэр үгэнд нь үнэндээ үнэмшиж орхидог юм. Хурдан ч гэж жигтэйхэн. Түрүүхэн энэ замын урдхан талд явж харагдсан бол минутын дараа хотын хойд хэсэгт гүйхээрээ харайлгаж харагдах. “Гүйгээд” л өнгөрдөг болохоор нь мань хүнийг би анзаарч сонирхож байгаагүй юм билээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Эхийн тухай үлгэр
Оруулсан admin on 2008-03-07 02:23:32 (13939 уншсан)

Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй дэмий л хуруу хумсаа хэмлэн бодолд автдаг байв.
Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн л бол бичихээс өөр аргагүй. Түүнийг ор тас мартаж орхиё гэж хэдэнтээ шийдсэн авч тэр тоолонд зөрүүд үзэгний маань үзүүр хурууны өндөг рүү часхийтэл шивэн ороод, өр цээжний гүнд нэвтрэн хамгийн эмзэг, хамгийн бяцхан нэгэн зайд эвхрэн хэвтчихээд хөдлөх тоолонд хатган зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч хаях боломжтой болно гэсэн үг.
( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Дурлал
Оруулсан admin on 2008-01-03 19:25:00 (15529 уншсан)

Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.''Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.
( Дэлгэрэнгүй... | 10 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Тахим
Оруулсан admin on 2007-03-13 06:53:00 (11913 уншсан)

Уран зөгнөгч маань ноомой даруухан, хүний нүдэнд өртөмгүй дорой нэгэн. Хэн ч уншихгүй номыг бичих гэж тэр бараг арван жилийг зарцуулсан юм. Бүсгүйчүүдийн донтой гэдгийг нь түүний харцнаас ч олж харахгүй. Учир нь тэр хэзээ ч эмэгтэй хүн рүү эгцэлж харж чаддаггүй. Харин ганцаараа байхыг нь харсан эмэгтэй хүн бол тэсэж чадахгүй биз ээ. Түүний галзуурсан мэт аяглал, дэрнийхээ үзүүрийг хэлээрээ оролдож, амандаа хөхөн, овойлгон тавьсан хөнжил рүүгээ хэрхэн оцолзон зүтгэж байгааг нь харвал уу. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Лилия
Оруулсан admin on 2007-03-13 06:51:00 (11892 уншсан)

Хүүхдүүдээ унтуулчихаад ямар нэгэн зүйл бичихээр компьютерийнхээ ард суугаад байгаа маань энэ. Би хэзээ ч “ямар нэгэн юм бичихээр” ийнхүү хүчээр босож ирдэггүй зантай. Хүсвэл бичнэ. Хүсэхгүй бол хэдэн жилээр ч энэ ширээн дээр суудаггүй. Харин яг одоо бол хүсэж байна. Юун тухай гэдгээ мэдэхгүй зүгээр л ажлынхаа ширээн дээр ирээд суучихав. Тэгээд дөнгөж саяхан өндөрлөөд байгаа нэг өдрийнхөө тухай бодлоо. Нэгэн өдөр маань дандаа нэг л зүйлээс эхэлдэг. Учир нь би өглөө бүр охиноо үнсээд орноосоо өндийнө.
Ингээд миний нэг өдөр эхлэв. Өнгөрсөн шөнө бараг үүрээр шахам унтсан. Тэгээд өдөр 11 цагийн үед арайхийн дэрнээсээ толгой өндийлгөсөн болоод нойрмог нүүрээ бүлээн усаар нэг булхаж аваад үс, зүсээ сайн гэгч тордож, толийлгоод л гарч өгөв. Хамгийн түрүүнд амжуулах ёстой зүйл бол бэлэг дурсгалын дэлгүүр орж цэцэг авах.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )

Болор-эрдэнэ 	Х	 Өгүүллэг: Х.Болор-Эрдэнэ : Шөнийн цонхны яриа
Оруулсан admin on 2007-03-13 06:48:00 (11937 уншсан)

Шөнийн 23 цагийн орчимд есөн давхар байрнуудын дунд 1994 оны “Цох”-той төстэй мөнгөлөг саарал өнгийн машин хэн нэгнийг дуудан дуут дохиогоо чарлуулав. Тэр чимээнээр гурван давхарын улаан хөшигтэй цонхноос бүдэг гэрэл уцаарлах мэт улсхийн ассанаа төд удалгүй хөшиг ярагдаж хэн нэгний толгой цухасхийгээд алга боллоо. Харин өнөөх машин солиорсон мэт дохиогоо хангинуулсан хэвээр. Энэ тээртэй дуунд зарим нэг цонх доргих агаад зарим нь юу ч болоогүй янзтай чимээгүйхэн дүнсийнэ. Өнөөх улаан хөшигтэй цонхны эзэн нь гараад явчихав бололтой гэрэл унтарч улаан хөшиг айсан хүүхэд шиг улалзсаар харанхуйд ганцаар хоцорлоо. Харин чанх урдаас нь хөх саарал хөшигтэй цонх түүнийг үзэн ядах мэт цийлгэр хөх өнгөөр бүүдийгээд хүйтнээр хялайна.
( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Болор-эрдэнэ Х | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 100 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-076.JPG
600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4376

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-207.JPG
600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4626

Хүрэлтогоот
khureltogoot-04.jpg
600x800 254k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4471


Агуулга
Tuesday, 2006.06.06
· Х.Болор-Эрдэнэ : Сүнс
· Х.Болор-Эрдэнэ : Зүрхэнд үйлдвэрлэв
Wednesday, 2025.09.17
· Х.Болор-Эрдэнэ : Нэхээс
Tuesday, 2006.05.30
· Х.Болор-Эрдэнэ : Босго
Monday, 2006.05.29
· Х.Болор-Эрдэнэ : Элгэн садан
· Х.Болор-Эрдэнэ : Хонзон
Wednesday, 2025.09.17
· Х.Болор-Эрдэнэ : Нүцгэн шөнө
Thursday, 2008.01.03
· Х.Болор-Эрдэнэ : Дурлал

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn