Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Д Пүрэвдорж


Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
Оруулсан Bataka on 2026-02-09 18:10:22 (5868 уншсан)



/Тэмээчин бүсгүйн захидал/

“Сайхан  хотын

Хөөрхөн   хархүү

Сайн  байна  уу?

Тэнэгэр  говийн

Тэмээчин бүсгүй

Сайн  байна аа

Намар та манай нутагт

Нартай хамт ирсэн юмуу

Сэгс Цагаан Богд ууланд

Сэрүүн унах болоогүй юмуу

Цэлгэр говь  минь нараа дэрлээд

Цэнхэр хадаг шиг намиатан байна
( Дэлгэрэнгүй... | 0 | Найраглал | Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж: Буурай эмээ
Оруулсан Bataka on 2025-11-27 12:09:34 (4259 уншсан)




Насны хярд бээрэн
Нар дагаж гадаалсан
Намрын хяруунд чичрэн
Навч шиг гандан ганцаардсан
Буурай эмээ

Гал дээр цай богшоосон
Гар харж нүд хариулсан
Газар дээр бүхнийг хайрласан
Ганцхан өөрт нь хайр дутсан
Буурай эмээ

Будангийн нар шиг бүдэгнэн
Буцах өдрөө хүлээсэн
Буруугүй атлаа буруудан
Бурхан, чөтгөр хоёулаа мартсан
Буурай эмээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Хөх даалимбан тэрлэг
Оруулсан admin on 2025-11-27 11:26:29 (72213 уншсан)


Уянгын оршил

***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм

( Дэлгэрэнгүй... | 27 | Найраглал | Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж : Өнөөгийн монгол хэл
Оруулсан admin on 2025-11-27 11:25:35 (18602 уншсан)

Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
( Дэлгэрэнгүй... | 14 | Шүлэг | Пүрэвдорж Д | )


Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д. Пүрэвдорж : Атгахан биендээ ахадсан бодолтой би
Оруулсан admin on 2025-11-27 11:23:55 (12871 уншсан)

2008/9/13
Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Шүлэг: Д.Пүрэвдорж : Тусгаар тогтнол
Оруулсан admin on 2025-11-26 01:52:18 (56469 уншсан)


Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

( Дэлгэрэнгүй... | 77 | Шүлэг | Пүрэвдорж Д | )

Пүрэвдорж 	Д	 Найраглал: Д.Пүрэвдорж : Хар цас /Найраглал/
Оруулсан admin on 2025-10-27 13:29:26 (47858 уншсан)



/Найраглал/
Эхлэл
....Энэ дайний эхэнг зурвал
Эрх чөлөөний эрлэг болж
Хар өдрийн халуун булшинд
Хасан дээр суусан хэрээ байна
1
Гучуулаа бид гучин ээжтэй
Гучуулаа бид гучин аавтай
Гучуулаа бид гучин нэртэй
Гучуулаа бас гучин гэртэй
Гучуулаа дөчин нэгэн онд
Гучуулаа дөнгөж  найман насандаа
Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай
Сургууль руугаа үүрч явсан юм
Тэр цагт, манай нутаг
Тэнгэр цэлмэг нартай байсан ч
Амьтны царайг шөнийн үүл шиг
Алсын дайны сүүдэр дарсан юм
Гучуулаа бид ийм л үед
Гучин шувуу шиг ижилдэн дасаж
Амьдралаараа энэ найраглалын
Анхны мөрийг бичсэн юм даа
Өглөөн нар руу нэгэн цонхтой
Өөрийн нар руу хоёр цонхтой
Гурван цонхоор манай ангид
Гучин дэвтэрт нар тусна
Эх орноо түүгээр үзэж
Энх орчлонг түүгээр хүсэж
Гурван цонх минь тэр ангидаа
Гурван сайхан мэлмий байлаа
Тэгээд ч би түүгээр туссан
Тэргэл нарны сайхан туяанд
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичсэн билээ.

( Дэлгэрэнгүй... | 11 | Найраглал | Пүрэвдорж Д | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 104 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-003.JPG
600x398 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5269


erd-006.JPG
600x421 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4792

Хүрэлтогоот
khureltogoot-15.jpg
600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5490


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn