Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ
Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.
Д.Нямсүрэн
Эргээд ирэхэд
Ээж шиг минь угтах
Энэ л нутгийнхаа
Энхэл донхол газар шороонд
Элэг бөөр шигээ би хайртай!
Хонгио шиг шаргал
Энэ л талаасаа
Холын холд
Сум шиг явахгүй
Хөдөлмөр шүлэг хоёрт
Хүрз, үзэгтэй зүтгэж
Хөрсөн чулуу юугий нь
Хөлсөөрөө дулаацуулна.
Тэнгэр минь бүү салхил
Тэнд миний хэдэн хүүхэд байгаа
Мэргэн бор оготнотой хөеө цуглуулж байна
Миний хэдэн хүүхэд даарч байгаа
Намар, өвлийн зургаан сар болно
Намар, өвлийн зургаан сар хүйтэн.
Бага амьтад гэдэг учир мэдэхгүй
Бойтог болоод бээлий тэдэнд хэрэгтэй.
Шинийн гуравны хавирган сар
Шилийн бухны эвэр шиг шовх байна
Маргааш тэгэхээр хүйтэрэх нь
Магнайн тэнгэрт зурхай татна.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Тогооч Хэмжээс: 473x600 71k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4840
IMG_1097.jpg Хэмжээс: 600x2101 362k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4909
mongolia2007year-182.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3902
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: