ЦАГААН САРЫН ЕРӨӨЛ
Зээ,
Цагаа айраг цалгиж ирсэн
Цагаан сарын шинийн нэгэн
Цагийн уриныг аваад ирсэн
Цадиг түүхийн нэгэн үе
Хатуу өвлийг халаад ирсэн
Хаврын эхэн сарын шинийн нэгэн
Хамаг бодис төлжин дэлгэрэх
Хамгийн сайхан цагийн эхэн
Монголын цагаан сар гэж
Түүхийн хуудсанд бичигдсэн
Монгол овогтон бидний
Түмэн үедээ уламжилсан
Энэ сайхан өдрийн
Нар нь ургаад мандахад
Байгаль дэлхийн гоёмсог
Наранд цонх нь гялалзсан
Байр сууцууд гоёмсог
Хүрдэт тоонотой өргөөнүүдийн
Эдлэл хогшил гоёмсог
Хүн зон олны минь
Эдэлсэн өмссөн нь гоёмсог
Хүүхэд багачууд бүгдээрээ
Эрээн мяраан гоёмсог
Хүлэг сайхан морьдын
Эмээл хазаар гоёмсог
Хүрэн улаан тэмээдийн
Тохом ногт нь гоёмсог
Хүж дэлхийн орнуудаас
Монгол орон минь гоёмсог
Буянтай буурал аавдаа
Бурхантай хадгийг дэлгэн золгоно
Бурхантай хадгийн өнгөн дээр
Буман үйлсийн ариун сэтгэл дэлгэрнэ
Ачтай буурал ээждээ
Аюуш хадгийн өнгөн дээр
Хамгийн сайхан бэлгэтэй
Ерөөл учрал дэлгэгдэнэ
Найз анд нөхөдтэйгөө
Намгар хадаг барин золгоно
Найман тахил дэлгэгдэнэ
Хамаг монгол даяар
Хадаг бүхэн дэлгэгдэж
Хадаг бүхний өнгөн дээр
Амар мэндийн ерөөлтэй
Ариун үйлс дэлгэгдэнэ
Алтан төлийн эзэд
Аймаг сумандаа тодорч
Аваргын цагаан гэрүүд
Малчны суурьт бөмбийлцөнө
Агт сайхан морьд
Уяа шондоо бөмбөлзөж
Атан олон тэмээ
Зэл дүүрэн дүүхэлзэж
Айл айлын гадуур
Төлөг борлон тоглож
Арай жаахан цаана нь
Тором бяруу тонгочиж
Арын уудам бэлчээрт
Эрдэнэт сүрэг ярайж
Танан цагаан гэрүүдэд
Таван тансаг бүрдэж
Талын малчин монголчуудын
Есөн хүсэл бүрдэж
Зочин гийчин морилон ирцгээж
Гэр гэрээр дүүрэн байна
Зочилж дайлан хүндэлцгээж
Хөөр баяр дүүрэн байна
Хуран цугларан золгоцгоож
Баяр цэнгэл дүүрэн байна
Хувьтай сайхан монголчуудад
Аз жаргал дүүрэн байна
Хул хундага болгонд
Айраг архи мэлтэлзэж
Хуучин цагаас уламжилсан
Амтат шүүс нь өрөгдөж
Цагаан сүү мэлтэлзэн
Цагаалга тэргүүнд тойрно
Цай идээ дараа нь
Дэг жаягаа дагана
Хаш цагаан хөөргүүд
Гэр дамжин зөрнө
Хамгийн бэлгэтэй үгс
Ам дамжин яригдана
Хамаатан саданууд шинэлээд
Айл дамжин явна
Хадаг хоргой дэлгэгдээд
Хүмүүсийг дамжин зөрнө
Айл хотын хооронд
Агт мориор уралдаж
Ариун сүргийн бэлчээрт
Амар мэндээ айлтгацгааж
Цаг эриний тоолол ёсоор
... жил морилон ирлээ
... морилон ирэхдээ
Өөдрөг сайхан бүхнийг
Өргөн дэгжин ирлээ
Морилон хүрч ирсэн
Энэ жилийн хур бороо
Алаг эрээнгүй жигдхэн байхын
Энэ жилийн үр тариа
Амтлаг болоод арвин байхын
Энэ жилийн төл мал
Үй түмээр өсөж үржихийн
Энэ жилдээ монгол улсын
Үйлс бүхэн дэлгэрч байхын
Өлзий бэлгийн ерөөлийг
Өргөн барьж дэвшүүлье.
“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “УТГА СОЁЛ” цувралын VIII дахь боть “ЕРӨӨЛ, МАГТААЛ” номоос бэлтгэв.
эх сурвалж : IKON.MN
Монгол түмэн минь уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ.
Монгол түмний уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ. Улмаар шинийн нэгний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа очиж золгохдоо ч ерөөлийн үг, бэлэг дэмбэрэлийн үг айлтгадаг учиртай. Мөн цагаан сарын өмнөх өдөр сар шинийн мэндчилгээг ах, дүү амраг садандаа явуулж хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс уншигчдадаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс цагаан сарын бэлэг дэмбэрэлийн үг, мэндчилгээний үгс, ерөөл магтаалыг цуглуулан хүргэж байна.
* * *
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй
Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон Нар сүлдтэй Монгол түмэн минь Тахиа жилээн үдэж Настан буурлаан цэнгүүлэн Нохой жилээ угтаж байна Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.
Аманд нь амар мэнд бялхаж Атганд нь азын дөрвөн бэрх багтаж Айл гэрт тань инээд хөөр цалгиж Амар сайхан шинэлээрэй
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй Буурал жил улирч, буянт жил морилох нь Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь Дорнын зурхайгаар мөрөө гаргаж Долоон бурхандаа дээжээ өргөж Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Төрлөөрөө түвшин амгалан Элгээрээ энх амгалан Төр улсаараа элбэг дэлбэг Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй. Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр Шинийн нэгэн хэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
Дээрээ тэнгэрийн нартай Дэргэдээ ханийн нартай Өвөр дээрээ үрийн нартай Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай
Элгээрээ энх амгалан Төр улсаараа элбэг дэлбэг Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж, Долоон бурхандаа дээжээ өргөж, Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож, Дүүрэн жаргалтай түвшин амгалан Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй! Шороон нохой жилдээ баясал дүүрэн уулзая!
Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой
Мөнгөн хөх тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгаж Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжие Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөлөөр Буурал өвгөд халуун ам бүлээрээ Буян заяагаа тэгшитгэн Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
Ургах улаан нарнаас улам эрчийг хүчийг авч, Уулзалт бүрд түүнийгээ улам илүү баяжуулж Учрах бүрдээ хэн нэгэндээ урамыг үг хайрлаж, Угтан ирж буй шинэ ондоооооооо Ураг төрлөө барилцаж Тоонот гэрт дэрээ нийлүүлж Тостой тогоондоо махаа идэж Хоёр идэхгүй ч хоосон хааяаа хонож Хол газар явавч хоёр биенээгээ хуурахгүй Залуу сайхан хосууд болоорой гээд Зуу барин мэндчилж байна.
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Угтан золгож буй Шороон нохой жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд дориун ахицтай, амжилт бүтээл арвин байж Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.
Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ Их хайр,жаргал баярын дуутай Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас Хасын туяа цацруулан шинэ он гарлаа.
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын сэтгэлээ сэлбэж, Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, Ургаж байгаа шинэ жилдээ гэр дүүрэн жаргалтай. Сэтгэл дүүрэн баяртай. Ширээ дүүрэн идээтэй. Өрх бүлээрээ сайхан битүүрч. Өргөн олноороо сайхан шинэлээрэй.
Тэнгэрийн өнгөтэй хадгандаа ерөөл нэмэн золгож Тэргүүн сарын шинэдийг жаргал дүүрэн угтаарай Тунгалаг алтан наранд сүүн цацлаан өргөж Туулай жилийн өглөөг сайны ерөөлтэй угтаарай
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож, сар шинэдээ сайхан шинэлээрэй
------------------------------------------------------------
Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .
Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин бай г .
Са р ши н эдээ сайхан шинэлээрэй .
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй Буурал жил улирч, буянт жил морилох нь Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж Долоон бурхандаа дээжээ өргөж Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
---------------------------------------------
Шинэ жилийн дарс шиг оргилуун Шинэхэн орсон цас шиг хөнгөн Зулзган гацуурын үнэр шиг анхилуун Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж Цасан одод дээрээс бутрах тэр л үед Халуун үнсэлт мэт дарсаа тулган Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай
Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморьтой угтаарай Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хүрээрэй Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн Шинэ жилээ угтаарай
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.
Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны баяр Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан баяраа сайхан тэмдэглээрэй.
Ирж буй жилдээ аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байж Хотол түмнээрээ сайхан шинэлээрэй.
ХVII жарны тийн урвагч хэмээх цагаан бар жилийн мэндийг хүргэе Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
ubr-008.JPG Хэмжээс: 1280x960 602k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4122
mongolia2007year-036.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3902
zam-061.JPG Хэмжээс: 600x450 138k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4137
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: