Чиний л өмнө би
Онош нь тодорхойгүй
Сэтгэцийн өвчтөн мэт зогсож
Чиний л шалгуураар би
Худлын өмнө гарцаагүй
Үнэнг сонгино мэт хальсалж
Нялхсын нүд мэт тогтворгүй харцаар
Ханан дээрх жаазтай уран зургийг
халаасны хулгайч мэт нэгжинэ...
Энд чи алга,
Үнэр чинь ч алга.
Аниргүй.
Буцалсан аяга ус. Цайны жижигхэн халбага, хоёр ширхэг дөрвөлжин ёотон. Ингээд л боллоо. Орчин дэндүү тусгаарлагдмал, хязгаартай. Буцалсан аяга усанд хоёр ёотонг хийчихээд ажиглаж суух таатай гэж жигтэйхэн. Үүнээс өөр хийх зүйл үгүй. Халуун ус бага багаар хайлуулан уусгасаар ёотон маань хэлбэр дүрсээ алдсаар овоорсон нунтаг болж хувирна. Дэндүү аймшигтай. Хэзээ нэгтээ ёотон шиг хэлбэртэй байшин нурж байсан барууны киног санагдуулна.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_22.JPG 700x525 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4090
zam-014.JPG 600x450 144k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5357
mongolia2007year-020.JPG 600x450 48k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4462
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: