Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

До Болдхуяг


Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ТЭНГЭР УУЛАНД
Оруулсан Bataka on 2026-06-19 12:56:04 (267 уншсан)


Тэнэгэр орчлонгийн зулайд
Тэмдэгрэх юмгүй зэлүүд
Тэнгэр уулын халилд
Тэвчээр алдам дүнсгэр

Нүүгэлтсэн цохионоос өөр
Нүдэнд торох бараагүй 
Шуурга цаснаас бусдаар  
Шувуу ч нисэхгүй буйд 

Цан хүүрэг татсан  
Цавчим өндрийг хэжиж 
Морьт цэргийн цуваа  
Могой шиг мурилзан өгсөнө
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Оруулсан Bataka on 2026-04-08 12:13:59 (3177 уншсан)

Яруу найрагч До.Болдхуяг 
"Монгол бичиг"
"Болор цом 43" 2025 наадмын гутгаар байрын шагналт шүлэг

Судсаар нь хааны цус гүйсэн
Суут монгол бичиг мину
Мөрөөр нь үнэний нар гийсэн   
Мөнх тэнгэрийн таалал мину

Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнөө мөнхөлж 
Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн
Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж
Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн

Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд
Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн  
Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж  
Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн  
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Бусад: До. Болдхуяг : САЛХИ
Оруулсан admin on 2014-12-11 18:10:00 (9892 уншсан)

Намрын үдэш гаргүй янаг хормой ороон өгсөж
Намайг хэдийнээ цээжгүй атлаа тэвэрнэ
Уруулгүй хэрнээ хацар шанхыг үнсэн таалж
Уярааж орхиод өөр нэгний энгэр лүү савсаглан одно

Сэр сэр эгшиглэхэд нь
Сэтгэлийн минь чавхдас хөглөгдөөд
Сэмээрхэн чиг явчихаар нь
Сэрмүүн нүдэнгээ санагалздаг аа

Улаанбаатар 1997 он

( Дэлгэрэнгүй... | 0 | Бусад | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До. Болдхуяг : ЭГЧМЭДХЭН
Оруулсан admin on 2014-09-10 15:11:30 (9564 уншсан)

Үртэй ханьтай тэр бүсгүйн сэтгэл яасан гоёмсог
Үгүйлсээр явааг минь мэдээ болов уу яагаа бол
Үйлийн үргүй нүдний нь өдөн сормуус дэрвэх шиг
Үүлэн зүг тогорууд нисэн одох нь эрхэмсэг

Олоон эгч бүсгүйн зүс яасан гоёмсог
Одоо хэрнээ зүүдэлдгийг минь мэдээ болов уу яагаа бол
Огтоос гуниггүй түүний билгүүн хөмсөг атирах шиг
Огторгуйн жимээр хөвөх хоёрны саран ихэмсэг

Шал хэрэггүй юм асуусаар очих тоолонд минь
Шар дурдан гунигийг ороож өгдөг эгчмэдхэн
Мөрөөдөмхий харцны минь итгэлийн зулыг жаргааж
Мөнгөн савх шиг хуруу нь хуримын бэлзэгт сүвлээстэй

Цаг хугацаа зүүд дамнан одовч
Царайных нь сайхныг мартаж үл чаднам
Торгоны хээ шиг эвлэхгүй заяа төөрөгтөө гоморхож
Томоогүй насны зангаар үе үехэн балганам

Очоод уулзахын эрхгүй гэж голоо тасартал харуусах 
Олон намрын бороо уруулыг чинь норгож оржээ
Он жилүүд хэн хэний минь судсаар урсаж
Одоо та улам чиг намбалагхан болоо доо

Харцаараа бичсэн захидлыг өхөөрдөж уншдаг
Хайраа боосон чихрийг халаасандаа мартдаг
Харцуулын зүрхэнд галаар дүрэлзсэн шүлэг
Хамгийн сайхан бүсгүй эгчмэд төрдөг юм даа

Зүүнбаян 1997 он

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг:  До.Болдхуяг :   ӨВЛИЙН НАМ ГҮМ ШӨНӨӨР
Оруулсан admin on 2014-06-17 11:28:38 (8335 уншсан)

Сарны гэгээ сүлж хурмастын цас будрахуйд
Саваагүй хонгор жаал хожуул сандайлж бодлогширно
Салхины сэмэрхий үзүүр магнайг нь үнсэн зүггүйтээд
Санаа бодлыг нь таасан мэт хаа нэгтээ одох юм

Уйтай шүлгийн нь аязыг модод нөмрөн зүүрмэглэхүйд
Урин цагийн хурыг өнчин шувуу зүүдэлнэ
Тэртээх бөглүү алсаас зөнөсөн нохос хуцахад
Тэрлэж амжаагүй мөрүүд хумхийн тоос шиг бутарна

...Дэн дэнгийн хооронд уйтгар тээх эрвээхий
Дэл сулхан шөнөөр зүүдний мухар сахидаг
Дэмнэх хань, хөтлөх үртэйг нь мэдсээр атал
Дэмий л өөрийгөө хуурч хүлээхийн жаргалд согтдог

Тэшээ жонжоо салхинд гуниг ээдээд л байна уу даа
Тэр нэгэн бүсгүйг үгүйлсээр өтөлнө гэж үү дээ
Дээлийн нударга элээж хэдий болтол уйлах бол
Тэвчээрийн чагтага алдуурч хэзээ нэг амрах бол...

Тунаж тогтсон үгсийг дэвтэртээ түүж аргамжаад
Тулж өндийсөн газраасаа хэлхээ тасдаж одно
Солгой хөлийн дор зүүрмэг гишүү эндэхэд
Сочиж сэрсэн шувуу сархийн нисэж одно

Улаанбаатар 1995 он
До.Болдхуяг. boldoomdke@yahoo.com

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ӨВӨР МОНГОЛ
Оруулсан admin on 2014-06-07 10:37:07 (13195 уншсан)

Хаан эзнийг минь алтан хэвлийдээ тээсэн
Хацар гоо Өүлэн эхийн төрхөм Олхонууд
Хаяа хярхаггүй зовлонг хамтдаа туулсан
Хатдын манлай Бөртийн овог Хонгирад

Хавт Хасарын үрс мэргэн харваач Хорчин
Хатгалдахын цагт оройлж ордог Уруд, Мангуд
Эртний өвөг Бодончирын хойчис Баруун, Зүүн Баарин
Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн

Харцгай шувууны жигүүр болон одоход нь
Харууслын шүлэг бичсэн Гилгүүдэй баатрын Сөнид
Тахил тайлга таслаагүй Эзэн хорооны Дархад
Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан Ордос

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Бүгд: Д.Болдхуяг : БАГЫН НАЙЗ
Оруулсан admin on 2013-04-09 11:48:01 (4588 уншсан)

Хуучны хэрсүү анд минь
Шинэхэн зүсээр уулзаад
Хуурамч төрхтэй намайг
Багын харцаараа ширтлээ

Зүс гундуу ч гэсэн
Сэтгэл дэндүү найз минь 
Дундуур хэтэвч онгойтол
Хөндүүр зүрхийг уяраалаа

Уушийн газрын ширээн дээр
Хуучин дурсамж хөглөрлөө
Оройтох хүсэл байгаагүй ч 
Орхиод гарч чадсангүй

Хугас, хугас дарсыг
Балга балгаар хөнтөрлөө
Хүүхэд цагийн дурсамжаа
Бадаг бадгаар хүүрнэлээ

Дэврүүн зангийн эрхээр
Дэндүү ууснаа ч мэдсэнгүй
Гунигт нүдтэй анддаа
Улигт зангаа гаргасангүй

Ижилгүй андаа өрөвдөөд
Эртхэн ирж чадсангүй
Өглөөн нартай өрсөөд
Өөрийг чинь гэж ирлээ

Багын найзыг минь бодоод
Хүний сэтгэлийг бодоод
Бүтэн ирснийг минь бодоод
Битгий уурлаач хайрт минь

Дуучин Батсайхан аялгуу зохион дуулж олны хүртээл болгожээ.

( Дэлгэрэнгүй... | 2 | Бүгд | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ДУР ТАВИХ АГШИНД
Оруулсан admin on 2013-03-05 16:39:52 (4611 уншсан)

Дур тавих агшинд татах хүчнээс ангижирч
Дуудах нэрээ огоорон сансрын уудамд жингүйдэнэ
Дундуур муу заяа, зовлонгийн цалмаас мултарч 
Дур тавих агшинд л цэнгэлийн манлайд хүрнэ

Дур тавих агшинд бие сэтгэл ариусч
Дусал бүрийн тоогоор атгаг нүглээс хагацна
Дурдан бүсний угалз шиг бодь мөрөөр замнаж
Дур тавих агшинд л төгс гэгээрэлд хүрнэ

Дур тавих агшинд тэнгэрийн санааг ухаарч 
Дугариг мөнгөн сарнаар цэцгийн тоосонд хувилна
Дуртмал улаан хаалгаар мөн чанарт нэвтэрч
Дур тавих агшинд л бурхны хутгийг олно

Дур тавих агшинд амьтны зовлонг энэрч
Дуулим сайхан хорвоогийн оройн чимэг болно 
Дуусашгүй тавилан, үхлийн ярууг ухаарч 
Дур тавих агшинд л эхийн ачийг хариулна

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : АРХЕОЛОГИЧИЙН ДУУ
Оруулсан admin on 2013-02-16 13:59:54 (4408 уншсан)

Алтай хандаа дуулан очно оо
Агуу түүхийн өлгий билээ
Ассан гал шиг гэрэлт сарьдгууд
Амраг хүүгийн зориг билээ

Хангай хандаа дуулан очно оо
Хаадын нутаг Орхоны хөндий
Хархорумын зүрх лугших
Халуу дүүгсэн шастир билээ

Хэнтий хандаа дуулан очно оо
Хэрлэн, Ононгийн ижий билээ
Бөртэ чонын галаа цахисан
Бүлэг цагаан уянга билээ

Өмнийн говьдоо дуулан очно оо
Үлгэр домгийн орон билээ
Элэг цагаан манхан гэдэг
Ээжийн халуун алга билээ

Өвгөдийн цадигийг судлана гэдэг
Өвөр дүүрэн омог ч юм уу
Хөдөө нутгийн гуулин саран
Хүрэн зүрхний гуниг ч юм уу

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: Д.Болдхуяг : АЙ ГАЛИДАС
Оруулсан admin on 2013-02-13 21:36:31 (4297 уншсан)

Ай Галидас
Арван жаран зэрэглээ адил өнгөрчээ
Тэргэл саран доорх дорно зүгийн шөнө
Тэнд эндгүй хөглөрөх өнөөх л азарган гуниг

Үдэд танилцсан охинтой шөнийн турш янаглавч
Үүрийн улаан туяан дор хуурмаг зүүдээ өршөөдөг
Үзэмж төгөлдөр бүсгүйд дурлахаас цааш хэтрээгүй
Өр нимгэн шүлэгчийн жаргал зовлон хэвээрээ шүү

Жамъянмядагийн цоморлигийг шүүдэр дэрлэн унахад
Жаран авиртай салхин түүнийг сэгсрэн зүггүйтдэг
Жангарын хатан шиг охидын уран цагаан өлмий
Жаргал дутсан шүлэгчийн зүрхэн дээгүүр бүждэг

Өнөөх орчлон чинь янзаараа шүү
Үтэрхэн ирээч Галидас
Үүлэн зардсаа хөлөглөөд
Өргөөнд минь ирээч Галидас

Худал онгиръё оо Галидас
Хундага тулгая аа Галидас
Охидыг магтъя аа Галидас
Орчлонг гоочилъё оо Галидас

Чиний шүлэглэж ахуйд наран манддаг л байсан
Чиний шүлэглэж ахуйд саран ургадаг л байсан
Чиний шүлэглэж ахуйд одод түгдэг л байсан
Чиний шүлэглэж ахуйд охидод дурладаг л байсан

Миний шүлэглэж ахуйд ангир наран янзаараа
Миний шүлэглэж ахуйд алман саран ч янзаараа
Миний шүлэглэж ахуйд танан одод янзаараа
Миний шүлэглэж ахуйд танхил охид ч янзаараа

Ай Галидас
Арван жаран домог адил өнгөрчээ
Тэргэл саран доорх дорно зүгийн шөнө
Тэнд эндгүй хөглөрөх өнөөх л азарган гуниг
Цөм хэвээрээ шүү, Галидас

Өвөр Хятруун 2005 он
До.Болдхуяг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: Д.Болдхуяг : ХАТАН ГОЛЫН ГҮҮРЭН ДЭЭР
Оруулсан admin on 2013-02-08 14:09:52 (4471 уншсан)

Артай шаргал торго шиг
Хатан голын хөвөөнд
Араншинг чинь өвчиж төрсөн
Шүлгийг чинь дуудлаа, Нямлхагва аа

Эзний минь зүрхийг шархлуулж
Эрдэнэ шиг биед нь мэс өргөсөн
Хараал идсэн үзэсгэлэнтэй Гүрвэлжин гоо хатны
Халуун амийг авсан ялгуулсан энэ голын

Чиний мөн чанар шиг авах гээхийн урсгалд
Миний зориг зүрх шиг эргийн чулуу мөлийнө
Чиний залуу нас шиг хуйлран оволзох усан
Миний алдсан бүхэн шиг сураггүй жилийж одно

Чиний зохист аялгууны яруу сүнсийг мэдэрч
Миний зовлонт зүрхний гуниг бүхнийг хуваалцаад
Тэнгэрийн хаяатай очиж нийлэх энэ голын авир
Тэнэгхэн залуу насыг бодогдуулах нь юу вэ

Чамайг баринтагласан Олдохын талын сэлүүнийг
Намайг түшсэн цаст Отгонтэнгэрийн сэрүүнийг
Чамайг надтай уулзуулсан он жилүүдийн сүвэгчийг
Намайг чамтай зангидсан учиг бүхнийг хуучлах шиг...

Гүүрэн дээр чинь гарлаа
Хөлийн дор цаг хугацаа урсах ажээ, Хатан гол оо
Шүлгийг чинь дуудлаа
Хүний сэтгэл гэгч хөндүүр ажээ, Нямлхагва аа

Зузаан зовлонг даасаар өдий хүрсэн
Зуун наст энэ болд гүүрэн дээр
“Алтан хагсуурга” шимэн зогсоход
Айзамд нь уяраад хотолзож байх шиг...

Умардын зэрлэг нүүдэлчдийн
Угаасан ус Хатан гол
Уйгагүй дайнч чанараа өвлөж авсан
Уугуул нутаг Хатан гол

Тэмээн жингийн цуваа шиг алгуурхан алсрахдаа
Ганьсугийн ангамал цөлийн хагасааг тайлж өгөх нь
Амраг охин бүсээ тайлахтай адил байна
Анд чамтай хундага тулгахтай ижил байна

Түүх шастирыг хөлөглөн их далайг зорьж
Дүүгүүрийн чулуу шиг талийх Хатан голын цадиг
Хоосон чанар өөрөө хоосон чанар болохын цагт
Хоёр сайхан найрагчийн туулсан зовлон шиг мартагдана аа

Алттай шороог өндгөөрөө тээж цуглуулаад
Алжаалыг умартан суудаг инжаан миний дэргэд
Багтаж шингэх аргагүй сагасан их авъяасаар
Бадаг шүлгээ урсгадаг Хатан гол шиг өвчит мину

Шар устай Хатан гол “Хар” нэртэй байсныг
Шартай залуу насандаа нударга зөрүүлж явсныг
Ээлжлэх дөрвөн улирал ханцуй дотроо мартах
Эмт рашаан усан мэт он цаг мандтугай

Хатан голын гүүрэн дээр
Шүлгийг чинь дуудлаа, Нямлхагва аа
Халгисан бидэрт долгио нь
Сэтгэлийг чинь тээж ирэх шиг ээ 

Ланжөү 2010 он

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ХЭН ЭС ҮНЭМШИНЭ
Оруулсан admin on 2013-01-23 12:00:15 (4443 уншсан)

Хүү Б.Цаст-Уулд


Үнэндээ би түүний хэн болохыг мэдэхгүй
Үлгэрийн баатрыг санаанаасаа зохиохгүй
Үйлт хорвоод зураг төөрөг нь байгаа бол
Үнэтэй бүхнээрээ солиод урьдчилж нэг харахсан

Алгын чинээ энэ жаахан амьтанд
Амьдралаа зориулсаар хүн болготол
Аав ээжийнхээ үгнээс зөрж адраад
Авирлана гэхээр хэн үнэмшинэ
Аашлахгүй гэхээр хэн эс үнэмшинэ

Үнэгчилж буй энэ нялх амьтан
Үе мултарсан эгчийн энгэрийн ховилд санаархан
Үүр шөнийн заагаар нойр хулжин тарчилж
Үйлээ үзнэ гэхээр хэн үнэмшинэ
Үзэхгүй гэхээр хэн эс үнэмшинэ

Ангарайтан инээх энэ өчүүхэн амьтан
Алтан сархадыг солгой баруунгүй сөгнөж
Андынхаа хамраас цус садруулан дэлж
Ааг омгоо багтааж ядсан залуу насаа
Арван хурууныхаа салаагаар
Асгана гэхээр хэн үнэмшинэ
Асгахгүй гэхээр хэн эс үнэмшинэ

Өмөлзөж буй энэ хөөрхөн амьтан
Өнгийн цэцэг шиг охиныг уйлуулж
Өөр хэн нэгний мөрөөсөлд автан
Өөрийгөө олохгүй төөрч будилсаар
Үнэнч хайрынхаа хажуугаар
Өнгөрч одно гэхээр хэн үнэмшинэ
Үгүй бөгөөс хэн эс үнэмшинэ

Наран мэт хиргүй ариухан энэ жаал
Намрын усан мэт дөлгөөхөн ханьтай болоод
Намайг орчлонгоор нэг хувилан тарааж
Арсаж тэмцэж ирсэн өвөг дээдсийн минь
Алтан аргамжааг залгана гэхээр хэн үнэмшинэ
Таслана гэвэл харин хэн эс үнэмшинэ

Бээлийн чинээ энэ өчүүхэн амьтан
Билүү шиг элэгдэхийн хэрээр ухаан сууж
Их үйлсийг бүтээн амьтны тусыг зохиогоод
Эхийн ачийг хариулна гэхээр хэн үнэмшинэ
Хариулахгүй гэвэл хэн эс үнэмшинэ

Арван тавны саран мэт миний сайхан хүү
Алдаар өсөх өдий юм шиг санагдавч
Аавынхаа насан дээр мөдхөн ирж завилаад
Аяа бас орчлонгийн жамыг танина, юутай гайхамшиг

Хөх хот 2010 он

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ТУСГААР ТОГТНОЛ
Оруулсан admin on 2013-01-16 18:45:01 (4504 уншсан)

Төрүүлсэн ээж, сургасан багш, эх орон гурваасаа урвахгүй
(Өөрийн шүлгээс)

Өвөг Хүннүгийн төрөөс үе үеийг өртөөлсөн  
Үсэрсэн цус, исгэрсэн сумыг тоолж хэн барах вэ
Өнөө биднийг ивээж буй тусгаар тогтнолын төлөө
Үрэгдсэн амь, асгарсан нулимсыг үнэлж хэн чадах вэ

Онгон байгаль, газар шороо
Охин үрийн нүдний цэцгий
Төрт ёс, тусгаар тогтнол
Төрүүлсэн эхийн зүрхний тольт

Харийн нутагт дайтаж яваад тэнгэр болсон
Хааны үрсийг хатавчинд суулгахгүй хэмээн
Хүний газар, эзгүй хээр ясаа тавьсан
Миний дээдсийн сүнсийг амраасан тусгаар тогтнол

Шавар хэрмэнд цав суулгасан тусгаар тогтнол
Шастир түүхэнд гал ноцоосон тусгаар тогтнол
Хилийн уулсад овоо босгосон тусгаар тогтнол
Хэний ч өмнө бардам болгосон тусгаар тогтнол

Эрэлхэг хөвгүүдийн цусаар төлж авсан тусгаар тогтнол  
Энхрий охидын нулимсаар нэрж авсан тусгаар тогтнол
Эх үрсийн хагацлаар сольж авсан тусгаар тогнол
Элэг нэгт ах дүүсээ зольж авсан тусгаар тогтнол

Ясаа яйруулж төрүүлсэн ганц үр-тусгаар тогтнол 
Үсээ цайтал тэмцэж олсон эрх чөлөө-тусгаар тогтнол  
Эргэх хорвоод хүн явах нэр төр тусгаар-тогтнол
Эрлэгийн царайг эгцэлж харах эр зориг-тусгаар тогтнол

Үеийн үедээ тахиж шүтсэн бурхдаас илүү
Үрийн үрдээ захих гэрээс-тусгаар тогтнол
Үхсэний дараа сүнс минь хүртэл сахиж үлдэх
Өнө мөнхийн хөх тэнгэр-тусгаар тогтнол

Алтан соёмбо, хөх халзтай улаан далбаа
Арга ядарсан ч тусгаар тогтнолтой би баян хүн
Ээлж дараатай орчлонгийн жам ямар боловч   
Эцсээ хүртэл тусгаар тогтнолдоо би эзэн хүн 

Хархорум 2012 он До.Болдхуяг


“Болорцом-30” наадмын салхийг хагалаад хасагдсан шүлэг
( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : НАДАД БИЧСЭН ҮНЭН ШҮЛГИЙН ХАРИУД НАРГИА БОЛГОЖ ЗАНДААДАА ХЭЛЭХ ҮГ
Оруулсан admin on 2013-01-03 17:26:22 (5105 уншсан)

2012 оны 12 сарын 8 бол миний 35 насны төрсөн өдөр байлаа. Би төрсөн өдрөө тэмдэглэнэ ч гэж хаа байхав. Зандаагаа гэртээ урьж эхнэрийнхээ хайрсан хуушуурыг хувааж идээд болоо. Харин Зандаагаасаа санамсаргүй атлаа гайхалтай бэлэг авав. Энэ бол миний хүн болсноос хойш авсан аливаа бэлэгнээс хамгийн үнэ цэнэтэйд орно. “Тан улсын яруу найраг 300 бадаг” хэмээх алдарт бүтээлийн хавтасны дотор талд надад зориулж шүлэг бичжээ. Бичих бичихдээ миний нэрийн эхний үсгээр толгойлж тэрлэснийг яана.

Яруу найрагч Батмөнхийн Занданхүү үүргэвч үүрэн Хөх нуур, Ганьсу, Сүбэй, Цастын монголчуудын нутгаар орь ганцаар бадарчлан явж үнэт тэмдэглэл туурвисан зоригт бүсгүй. Цаашдаа ч олон аялал хийнэ. Нанхиад орны алс хязгаар хүний нутаг, гүний хошуунд таван цаасаа барчихаад хятад гуанзанд хэдэн долоо хоног төмс арилгасныг нь бодохоор өрөвдөөд байдаг юм. Тэгээд бас найз руугаа ярихгүй бардам загнасныг нь санахаар гайхаад барамгүй.  

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : Жирмийн сүлжээ
Оруулсан admin on 2012-12-26 12:37:23 (4487 уншсан)

Чамдаа би маш их хайртай
Чамаас илүү өөртөө хайртай
Өөрөөсөө илүү шүлэгтээ хайртай
Тэр шүлгээ би чамдаа л зориулж бичдэг

Амрагтаа би дэндүү хайртай
Амрагаасаа илүү ижийдээ хайртай
Ижийгээсээ илүү шүлэгтээ хайртай
Ийм шүлгээ би амрагтаа л зориулж бичдэг

Өөрт чинь би үнэхээр хайртай
Өөрөөс чинь илүү эх орондоо хайртай
Эх орноосоо илүү шүлэгтээ хайртай
Энэ шүлгээ би өөрт чинь л зориулж бичдэг

Тэрхийн цагаан нуур 2006

До.Болдхуяг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Өгүүллэг: До.Болдхуяг : СЭМЖИД
Оруулсан admin on 2012-12-26 12:17:15 (5439 уншсан)

Хэн нэгэн миний нүүр лүү өшигчиж, толгой түрий рүү балбаад унахаар нь би сэрэв... Юу болж байгааг ойлгож чадахгүй нэлээд зодууллаа. Намайг зодож байгаа хүн, Сэмжид осгож үхлээ ш дээ, чи түүнийг хаана орхисон бэ, хэлээд өг, олоод ир гэж хашгирч байгааг бүүр түүрхэн ухаарав... Үгүй энэ чинь Бат Очир уу даа, намайг яагаад зоддог билээ... Арайхийж нүдээ нээлээ, Бат-Очирын нүд гялалзаж, амнаас нь хөөс сахрана. Чи Сэмжидийг хаана хаячих чинь энэ вэ, хөлдөөд  үхчихвэл яах юм бэ гэж уухичин зүтгэнэ. Би хэдийгээр хотын хулигаануудын дунд өссөн, бие хаа өсгөлүүн, зодоон нүдээндээ чамгүй ч өөрөөсөө тохой өндөр, төө зузаан сумын зааныг яагаад ч хорьж чадахгүй байв. Манай ангийн хэдэн залуу ч бид хоёрыг салгаж дийлэхгүй байлаа. Би юу болоод байгааг ойлгоогүй ч гэрээс гарч зугтаав. Тэрүүхэн зуур хажуу талын өндөр байшин руу муур шиг авирлаа. Хожим тэр байшинг хараад яаж авирснаа бодоод олоогүй юм, айж сандарсан тулдаа л гарсан байх. Бат-Очир, хөөш чи Сэмжидийг хаана орхисон бэ, хөлдөж үхвэл яах юм бэ гэж тэр хавиар нэг бахирч, байшин руу авирах гэж оролдоно. Би үнэндээ юу ч ойлгоогүй, хамгийн сүүлд охид хөвгүүд нийлсэн бидний хэдэн нөхөд бүгдээрээ дуулж хуурдан, инээж хөхрөөд сууж байсан. Угаасаа архи даадаггүй болохоор хамгийн түрүүнд унаад сая сэрсэн. Ёстой айж гайхах зэрэгцэнэ гэдэг л боллоо.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ШИНЭ ОНЫ ДУУ
Оруулсан admin on 2012-12-25 10:55:44 (4491 уншсан)

Цасан өвгөн мөнгөн сахалтай       
Цантай цонхнууд өнгийн зурагтай      
Цацрах гэрлүүд цэцгэн дэлбээтэй    
Цаанаа чи минь ер бусын жаргалтай

Хасын цагаан өвлийн үдшээр, миний амраг
Хайрын дуугаа өргөөрэй    
Хүйтэн шөнийн тэнгэр доор, өө хайрт минь
Хүсэл мөрөөдлөө шивнээрэй    

Оргилуун дарс цалгина аа
Орчлон даяар догдолно оо, Happy new yeаr!  
Цасан ширхэг бударна аа, өө еэ
Сайн байна уу? Шинэ жил минь!

Шинэ он гарлаа
Шинэ жил ирлээ

Зөрөг замууд зүйлийн чимэгтэй
Зөрөх хүмүүс дүүрэн мишээлтэй
Хөвчийн гацуур өнгийн гэрэлтэй
Хүүхэд багачууд ер бусын баяртай

Дүгрэг сартай өвлийн үдшээр, миний амраг
Дүүрэн хундагаа өргөөрэй  
Цалин мөнгөн тэнгэр дор, өө хайрт минь  
Цасан охидтой бүжээрэй, шинэ он гарлаа

Оргилуун дарс цалгина аа
Орчлон даяар догдолно оо, Happy new yeаr!
Цасан ширхэг бударна аа, өө еэ  
Сайн байна уу? Шинэ жил минь!

Шинэ он гарлаа
Шинэ жил ирлээ

Хөх хот 2012 он
До.Болдхуяг

 

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ХАРУУСАЛ
Оруулсан admin on 2012-12-17 11:27:55 (4876 уншсан)

Залуу ч байж балай ч байж 
Замын хүнтэй нөхцөж явж
Аархуу ч байж тэнэг ч байж 
Архинд дурлаад тэнэж явж

Арван оны хойно эргээд бодоход
Алт алтны шижир шиг үнэтэй
Алдрай жаахан Амбуунаагаа л
Арай ч муухай гомдоосон юм уу

Насны багадаа учирсан
Хүний жаахан үр юм сан
Яажшуухан явдаг юм бол
Миний жаахан Амбуунаа

Хүйтэн шөнийн тэнгэр дор
Бээрч яваа юм болов уу
Хүний нутгийн шороон дээр
Уйлж суугаа юм болов уу

Хэнэггүй занд минь дурласан билээ
Хэрэггүй үгэнд минь итгэсэн билээ
Эрдэнэ шиг өврөө дэлгэсэн билээ
Эгэлгүй хайраа өргөсөн билээ

Дурласан сэтгэлийн халуунаар
Урласан шүлгийн минь эзэн
Миний жаахан Амбуунаа
Мэнд л явдаг байгаа даа

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ЛИ БАЙ
Оруулсан admin on 2012-11-26 12:13:39 (5118 уншсан)

Янаг сэтгэлийн хурмастад сарны өнгөөр бадамласан
Ян Гүй Фэйгийн үзэсгэлэнд тэнгэрийн хөвгүүн ч сөхөрнө
Сархад шүлэг хоёрыг солгой баруунгүй сөгнөсөн
Согтуу Ли Бай чамайг яруу найрагч л дурсана

Тан улсын тас харанхуй тэнгэрийг цуулаад
Амраг бүсгүйгээ чи уулын цаанаас ургахыг гиюүрэн хүлээхдээ
Дэн барин түүндээ л гэж түүсэн ч өгч чадаагүй
Алтансаргай цэцэг бол би байсан юм шүү

Мянга илүү оны хойно Ар Халхын өндөрлөг дээр
Уйтгарлан суухад минь хацар дэрлэн урсах цас болсон
Насан залуу шүлэгч чи улам уяхан болоо юу
Надад дурласан бүсгүйн энгэсэг болооч Ли бай

Солир шатан урсах үзэсгэлэн гоо орчлонд
Согтуу гажигаараа дуудуулах тавиланг чинь үүрэн алхах
Салхи шиг дураар хэрнээ гуниглаж бас чаддаг
Сагсуу шүлэгч миний онгод болооч Ли бай

Чамд шүлэг бичмээр байна, бийр минь болооч Ли бай
Чангаанзны дарс уумаар байна, бутан минь болооч Ли бай
Урьд чамайг сархад залгилахад би лүү чинь байсныг санаач
Урин саранд хайртай байхад чинь чамд дурласан охин байсныг бодооч

Майхны ваадан дэрвүүлсэн сэрүүн сэвэлзүүр шөнөөр
Амраг бүсгүйн чинь хацрын гэгээнд чамайг магтъя гэтэл
Хайрт чинь чамдаа яараад толгод даван одлоо
Одоо надад лаа алга гүн харанхуй болжээ


Аваргатосон 2003 он           До.Болдхуяг

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Болдхуяг До | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : Төрсөн өдрийн дуу
Оруулсан admin on 2012-11-13 18:13:41 (5487 уншсан)

З.Төржаргалд

Хязгааргүй уудам орон зайн дунд

Хязгааргүй урт цаг хугацааны завсар

Хязгааргүй их шунал тачаал хийгээд

Хязгааргүй их дайсагналын дэргэд

Мөнх бус гэхэд даанч богинохон амьдралд

Мөнгөн эрхи шиг хэлхээтэй оддын таталцлаар

Холхи замын бэлчирт зөрж мунгиналгүй

Хоёр биенээ олж нөхөрлөсөн анд минь

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Болдхуяг До | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 111 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-220.JPG
600x450 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6646

Тэрэлж
trlj-012.JPG
600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5652

Хүрэлтогоот
khureltogoot-13.jpg
600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4510


Агуулга
Tuesday, 2012.06.19
· До.Болдхуяг : ЧИ БИД ХОЁР
Monday, 2012.05.28
· До.Болдхуяг : Нэгэн шөнийн зураг
Saturday, 2012.04.28
· До.Болдхуяг : ДЭЛБЭЭГЭЭ ХУМИСАН ЦЭЦЭГ
Tuesday, 2012.04.17
· До.Болдхуяг : ХАР
Wednesday, 2012.03.28
· До.Болдхуяг : ЭГЧ
Monday, 2012.03.19
· До.Болдхуяг : ЗЭВ ЖАНЖИН
Sunday, 2012.03.04
· До.Болдхуяг : ДУРСАМЖ
Friday, 2012.01.27
· До.Болдхуяг :  ТЭНЭГ
Monday, 2011.12.26
· До.Болдхуяг : ЭХ
· До.Болдхуяг : ГУНИГИЙН ДУУ
· До.Болдхуяг : МОНГОЛ ХЭЛ
· До.Болдхуяг : ҮХЛИЙГ УГТАХ ШҮЛЭГ
Wednesday, 2011.11.30
· Д.Болдхуяг : ХАРШ ЖИЛТ
Monday, 2011.06.13
· Д.Болдхуяг : Үхлийг угтах шүлэг
Tuesday, 2011.04.26
· Д.Болдхуяг : АТААРХАЛ
Monday, 2010.12.27
· Д.Болдхуяг : АЛСАД СУУГАА БҮСГҮЙД
Monday, 2010.12.06
· Д.Болдхуяг : БОДОНЧАР МУНХАГ
Thursday, 2010.11.25
· Д.Болдхуяг : ААВАА ҮГҮЙЛНЭ
Thursday, 2010.11.11
· Д.Болдхуяг : Хар сайрын хөндий
Monday, 2010.10.25
· Д.Болдхуяг : Нүүдэл
Sunday, 2010.10.03
· Д.Болдхуяг :Уянга
Tuesday, 2010.09.14
· Д.Болдхуяг : Нэргүй шүлэг
Thursday, 2010.09.02
· Д.Болдхуяг : Зам
Wednesday, 2010.08.18
· Д.Болдхуяг : ОН ЦАГ
Thursday, 2010.08.12
· Д.Болдхуяг : ЧАМТАЙ УУЛЗАХЫН ТУЛД
· Д.Болдхуяг : Мянган наст шүлэг
Friday, 2010.08.06
· Д.Болдхуяг : Хурдан цавьдар морь
Thursday, 2010.08.05
· Д.Болдхуяг : АРХИ
Monday, 2010.07.19
· Д.Болдхуяг : Ах минь
Monday, 2010.07.05
· Д.Болдхуяг : ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН
Thursday, 2010.07.01
· Д.Болдхуяг : НАМРЫН САР ГАРНА
Saturday, 2010.06.26
· Д.Болдхуяг : ӨӨРТӨӨ УНШИХ ШҮЛЭГ
Tuesday, 2010.06.15
· Дорж-Юндэнгийн Болдхуяг : Гэрээслэл
· Д.Болдхуяг : ЭЭЖЭЭ БОДОХООР
Thursday, 2010.05.20
· Д.Болдхуяг : ЗУНЫ ШӨНӨ
· Дорж-Юндэнгийн Болдхуяг : БИ
Tuesday, 2010.04.06
· Д.Болдхуяг : Монгол хэл
· Д.Болдхуяг : Хуримын дуу
Friday, 2009.05.29
· Д.Болдхуяг : Галт тэрэг хэмээх жирэмсэн сонет
Tuesday, 2009.03.03
· Д.Болдхуяг : Олон оны хойно

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn