BIIRBEH.MN by Bataka
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Улаан навчис унахуйд
Оруулсан admin on 2014-10-27 15:47:47 (1977 уншсан)

Шарлаж амжилгүй унасан хөөрхий улаахан навчис

Шаналан тээсэн зүрхний нулимс шингээсэн ширхэгс

Өлмийд минь мэхийж илч горьдсон намрын илтэс

Өрөвдөхийн эрхэнд алгандаа нандигнамаар хөөрхийс

 

Харьж яваа улирлын уйламхай өдрүүдийн дусал

Хаврыг мөрөөдөх ганцаардлын гуниг зөөсөн уярал

Хатуу ч гэлээ эвлэрэх учиртай үнэний хэлтэрхий

Хайрлахын эрхэнд дэвтэртээ мөнхлөмөөр яруу найраг аа

 

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Навчисын унах чимээ
Оруулсан admin on 2014-10-24 10:30:21 (1901 уншсан)

 Улбар шархан  навчисын унахын чимээг сонссон уу

       Ухаан бодлоо сульдтал санахын бэтгэрэлийг мэдэх үү

     Уучлал ухаарлын дээсэн дээр дэнжигнэж алхсан уу

    Учрал уярлын тойрогт төөрөлдөхийг мэдэрсэн үү

      Өвс өвсөө налж эрхлэх өрмөн шаргал намрын тухай

        Өнөө маргаашаа мартам гэгэлгэн санаашралын тухай

          Өөрт чинь аялсан бадаг бадагхан дууны тухай санаж

           Өнө хожмоо чи одоогийнх шигээ догдолсоор байх уу, тэгвэл

           Өгүүлбэр бүрийн эхэнд нэрийг чинь хэлвэл ямар вэ

        Өнгө өнгөний өмнө зүсийг чинь харвал ямар вэ

     Өдөр өдрийн эхэнд уруултай чинь мэндлэвэл ямар вэ

  Үлдсэн насныхаа амьдралыг чамтай л үдвэл ямар вэ

 

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Оруулсан admin on 2014-10-24 10:25:26 (3074 уншсан)



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Оруулсан admin on 2014-04-09 14:59:31 (3384 уншсан)

Шал худлаа юманд би эмзэглэхгүй
Шал ширтээд урвайж суухгүй
Шал нойтон нулимсанд норохгүй
Шалны алчуур шиг ховыг тоохгүй
Шал шал гэж чам шиг гоншигнохгүй
Шал согтуугийн өмхий амыг сонсохгүй
Шал шавхай шиг үгээр чинь эвээ эвдэхгүй
Шал дэмий урваж бусдын өмнө шарвалзахгүй
Шал гудиггүй царайлж муу бүхнийг сэгсэрнэ
Шалаа цэмбийтэл арчаад гэрээ цэвэрлэнэ
Шал хэнэггүй инээмсэглээд сэтгэлээ угаана

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Оруулсан admin on 2014-03-08 13:33:14 (1942 уншсан)

Үрлэн дусалт уяралаар болорхон эрхи хэлхэж
Үүлэн цагаан манангаар тэнгэрийн нулимсыг арчиж
Үлэмжийн уудам хорвоог хайраар дэвтээж л суудаг
Үлгэрийн гайхамшигт амьдралыг цогцлуулагч билээ

Үдлэж угтах нарны туяанаас цагаан гэгээ тасдаж
Үрийнхээ алхах харгуйд илч гэрэл эвж зөөллөдөг
Үсээ намирууланхан жаргал цацруулах уран зураг
Үзмэн ягаан уруулт бүсгүй хүн гэдэг, үнэндээ

Үзэсгэлэн гоо туяагаараа орчлонг гийгүүлэгч
Үлэмж яруухан аашаараа хорвоог уяраагч
Үнэнч ариухан сэтгэлээрээ амьдрал зохиогч
Үнэ цэнэтэй эрхэм нандин эрдэнэс юм даа

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэнд дэвшүүлж
Өдөр бүхэн тань амжилт бүтээлээр дүүрэн
Өөдрөг гэгээн баяр хөөрөөр цалгиж байхыг ерөөе!


Э.Үржинханд
2014.03.08

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Мэдээ: Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Оруулсан admin on 2014-03-06 13:07:45 (4025 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
Оруулсан admin on 2013-10-01 16:37:59 (2455 уншсан)

Сүүн цагаан саран шөнөжин асгарч хонолоо

Сүүдэр  үргэсэн гэгээнд нь нойр хулжиж хонолоо

Сүлэрсэн аясхан туяанд нь шүлэг мэндэлж хонолоо

Сүүмэн намуухан анирт нь ээжээ үгүйлж хонолоо

Үлэмжийн гайхамшигт хорвоод нэг л заяах тавиланд

Үрдээ амьдрал бэлэглэсэн  миний л  наран таньдаа

Он цаг улиравч улмаа хайрын дээдээр эрхэмлээд

Орь  яруухан дууг мянгантаа зориулавч багаднам

Тэнгэрт живсэн сарантай хамт зугаалж хонолоо

Тэнд  мичидийн чимээтэй дуу аяланхан хонолоо

Тэнүүн  сэтгэлд ургасан цэцгийг нь усалж хонолоо

Тэвэрт нь багтсан ээжээ учиргүй санаж хонолоо

Шүүдэр шүргэсэн үүрээр бодлоо эвлүүлж  ургалаа

Шүхэр цагаахан үүлсэд нь хүслээ шивнэж угтлаа

Шүүрс алдамгүй сайхан хорвоог биширч сэргэлээ

Шүтэж дээдэлдэг  ээжээ  хайрлан байж  шимширлээ

                        Энхбаатарын Үржинханд

                      



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
Оруулсан admin on 2013-10-01 15:34:04 (2265 уншсан)

Усан сэтгэлтэн биш ээ, үнэндээ

Ургах нар шиг гялбасан туяатай

Улаан галын дүрэлзсэн цогтой

Ундрах булаг шиг оргилон оргилсон

Лусын гүнж, тэнгэрийн илч юм, гэтэл

Чиний зүгээс шаагисан тэр аадар

Чиний тэндээс шивэрсэн  нулимс шингээд

Чимхэхээс дор өвтгөсөн болохоор чинь

Чамаас улбаатай усан зүрхтэн болчихсон

Өө, гэхдээ зүгээр ээ залуу минь

Өндөр тэнгэрээс заяатай тэнгэрийн охин юм чинь

Уйтгар гунигийн усан бөмбөлөгийг хагалаад

Угааж цэвэрлэнэ, сэтгэл минь тунгалагшина

Өнгөц хэврэг, богино настай чиний үлдээсэн гуниг

Ууршин замхарч, өөдөө  цэцэг шиг ургана би

Ургах нар шиг мандана

Ундрах булаг шиг оргилно

Угаасаа ийм л байсан

Усан сэтгэлтэн биш ээ би

Урьдынх шигээ гал халуунаар дурэлзэнэ

                     Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Аадрын дараах
Оруулсан admin on 2013-10-01 15:31:55 (2036 уншсан)

Үерлэн цутгасан аадрын дараах

Өнгөт хорвоод буртаг үлдэхгүй ээ

Үерхсэн найзын сэтгэлийн чанар

Үнэн худлын шалгуурт танигдана

 

Үймэн боссон шуурганы дараах

Өвсний толгойд тоос үлдэхгүй ээ

Үзэж туулах амьдралын тойрогт

Үл ойлголцлын тортог арилна аа

Түнэр харанхуй шөнийн дараа

Туяа татуулсаар наран ургана аа

Түмэн учиг мянган хэрээсний

Төвөгтэй эрчлээг итгэлээр тайлна аа

                 Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бороотой болзоо
Оруулсан admin on 2013-10-01 15:28:31 (2289 уншсан)

Бодол төрүүлсэн бороотой өдөр

Болзоонд хэрвээ уригдвал

Харин чи шүхэргүй ирээрэй

Халхлах баггүй, элдэв чимэггүй

Харцандаа гуниггүй, цаанаа нууцгүй

Хайраас өөр бэлэггүй ирээрэй

Нүүрэндээ би энгэсэг будаггүй

Нөмөрлөх цувгүй, усны гуталгүй

Болор дуслаар сормуусаа чимсэн

Бурхны гүнж л чам руу очно

Тэнгэр уйлуулж жигүүртэн буцахад

Тийм ээ,  бодол үгүй, хүсэл үгүй

Тогтоол усанд толь шиг  харагдах

Тогоруун цувааг үдэхээр хөл нүцгэн

Тоосгүй, гуниггүй тунгалаг болзоонд

Тод нэвт чамайг танихаар  очно

Харин чи шүхэргүй ирээрэй

Халхлах баггүй, цаанаа нууцгүй шүү

                        Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Урт намар, бас...
Оруулсан admin on 2013-10-01 15:28:28 (2111 уншсан)

Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирдэг

Угтаа бол тэгтлээ тэсгэл алдан яарах хэрэггүй  юм

Охь номин тэнгэрийн гүн хязгаарын тэртээд

Орь залуу сэтгэлтэн л жигүүртэн  шиг тэмүүлдэг юм

Одоо бороотой зэрэгцэж уйлах хэрэггүй ээ

Орчлон өөрөө хэнэггүйхэн, ороож чимсэн хээгүй юм

Далайхад дальдрахаар  туниагүй нэгэн ч бай

Нудрахад гудайхгүй хүч нуугдаж байдаг юм, сэтгэлд нь

Хэлэх нэг нь хэлж, хэмлэх зарим нь мэрж л байг

Хорвоо юм чинь, яадаг юм

Хэзээ ч унаж мэдэх төсөөлөхийн аргагүй ертөнцөд

Хэзээ ч учирч болох хэлэхийн эрхгүй  төгсгөлд

Урьдаас төлөвлөж санаа зовнихын учиг юусан

Учиргүй шаналж, дэрс шиг найгахын хэрэг юун

Уужуу амьсгалж, дуу аяланхан гэрэлт наранд уус

Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирнэ ээ

           Э. Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөрийгөө сонс
Оруулсан admin on 2013-10-01 15:27:38 (2359 уншсан)

Тэртээ тэргүй ойлгомжгүй зүйлийг ойлгох гэж

Тэгтлээ өөрийгөө бүү зовоо, хөмсгөө тэнийлгэ

Нүдээ ань, бүхнийг март, алгуурхан инээмсэглэ

Нам жимийг мэдрээд өөрийгөө сонс

Чиний хашгираад хашгираад ойлгуулж чадаагүйг

Чив чимээгүй өөрөө зөөж зорьсон зүгт чинь хүргэнэ

Нэгэнт урсгасан нулимсаа чи тогтоол ус шиг хэмжиж чадахгүй

Нэгэнт унагасан үгээ чи толины тоос шиг арчиж чадахгүй

Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла

Алдалж тэвэрсэн гунигтайгаа өдөржин өнжөөд яах билээ

Хүссэн хүсээгүй туулах ёстой хүний ертөнц өмнө чинь байна

Хүлээсээ тайлж, зүрхээ амраагаад хүрээд оч, гэрэл гэгээ рүү

                                     Э.Үржинханд

                                        2013.09.16



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Цайрах алсаас
Оруулсан admin on 2013-10-01 15:25:13 (2038 уншсан)

Цавчим өндөрлөгөөс жигүүртэн адил дүүлж

Чамдаа хүрэхийн хүслэн байвч үл зориглоном

Үл зориглохын учир өрөөл нэгний зарлигаар бус

Өөрийн минь эрхэмлэдэг үнэ цэнэтэй оршихуй юм

Цавчим оргилоос цутгалах хүрхрээ шиг цалгилж

Чамдаа очихын тэмүүлэл байвч үл зүрхлэнэм

Үл зүрхлэхийн шалтгаан аюуж эмээснийх бус

Өр сэтгэлийн гүнээс халдаж чадамгүй хүндлэл юм

Цайрах алсаас үүлс адил цэнхэрлэн хөвөрч

Чамдаа эрхлэхийн догдлол байвч үл нүүдэллэнэ

Үл нүүхийн учир үзэхийн тэртээд бүдгэрснийх бус

Үнэн зүрхний угаас нандигнадаг хайр минь юм

                  Э.Үржинханд

                     2013.06.24



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Оруулсан admin on 2013-10-01 15:16:57 (2027 уншсан)

Тийм ээ, ганц бие бүсгүйчүүд даанч олон боллоо

Тэвэр нь дулаан, сэтгэл нь халуун ч гэлээ

Тээглэх нулимсаа хоолойдоо зангидаж

Тэнгэрлэг хосын хорвоод ганцаараа дуулж

Жаргалтай дүр эсгэн, сэтгэлийн тэнхээгээ чангалж

Жавар татуулсан үдшээр өөртөө цэцэг бэлэглэх шахаж

Жам юм шиг үүндээ итгэх дөхөж

Үртэй нь өрх толгойлж, өвөртөө хайраа хадгалж

Улам ч хөгжих хөгжлийн өндөрлөгт эринд

Уртаар шүүрс алдаж, үсээ илбэх бүсгүйчүүд

Уйтгарт гудамжаар нэг нэгээрээ нэмэгдсээр

Тэгэхдээ, тэр бүсгүйчүүд сайхан сэтгэлтэй

Сар шиг үзэсгэлэнтэй,  эрдэм чадалтай

Өнгө жавхаатай, өөртөө итгэлтэй гэвч  

Үүрсэн ачаа нь ил харагдахгүй

Өр сэтгэлдээ нууцлаг гэрэлтэй

Өөдөө тэмүүлэх  гал шиг илчтэй

Үерлэх бэрхийг сэлүүрдэх зоригтой

Өргөн Лусын дагинас юм, тэд

Өрөвдөх хэрэггүй, хайрлах л хэрэгтэй

Усан дотроос өндийх лянхуа цэцэгс юмаа, тэд

                Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хайр
Оруулсан admin on 2013-05-28 19:08:25 (1836 уншсан)

Хайр бүхнийг өөртөө уусган шингээгч их далай

Хайр бүгээн харанхуйг гийгүүлэгч гэрэлт хөлөг

Хайр бэрх хэцүүг  давж туулах  хүчит их эрчим

Хайр бүдэрч унасныг өргөж босгогч их энэрэл

Хайр хатаж гандсаныг сэргээж үр мэт энхрийлэгч

Хайр огт танихгүй хоёрыг хагацашгүй цогц болгогч

Хайр аав ээжийн энэрэл, бүхэл бүтэн ертөнц

Хайр аадрын дараах амар тайвныг бүтээгч

Хайр анд нөхдийн итгэл, атгасан баглаа цэцэг

Хайр өлбөрч туйлдсан ч хажуудхаа тэтгэх өглөгтөн

Хайр бусдад  алдсан ч эргээд тэврэх агуу сэтгэл

Хайр голдоо хүртэл гомдсон ч өршөөж чадах уучлал

Хайр үгүй хоосноос амьдрал үрслүүлэгч шидтэн

Хайр үгээгүй ядуу гэж орчлонд үгүйг мэдрүүлэгч

Хайр гашуун бол амийг ч авах иртэй

Хайр үл бүтвэл амьдралыг ч дуусгах идтэй

Хайр өрөөлийг өөр шигээ үзэх их гэгээнтэн

Хайр үхлийн өмнө ч  тэврэлдсээр үлдэх их хүч

                  Энхбаатар Үржинханд

                   2013.05.26



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Оруулсан admin on 2013-05-28 19:05:21 (1686 уншсан)

Саяхан хөтлөлцөөд алхаж явсан инээмсэглэл

Салхитай хамт хийсчихсэн байх        

Үнсэж хайрлаад шивнэж хэлсэн үгс нь

Өчигдрийн нартай хамт жаргасан байх

Мөрөөдлөө хуваалцаад дуулсан мөчүүд

Мөнх тэнгэрээс нүүсэн үүлэн долгис байх

Зүүдээ ярилцаад эрхэлж сэрсэн өдрүүд

Зүгээр л тэндхийн зэрэглээ байсан байх

Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл чи сонсооч

Үнэн гэвэл гагцхүү одоо гэдгийг ойлгооч

Эндүүрч хаширдаггүй гэнэхэн зүрх чи сэрээч

Энэ хорвоо хоосон гэдгийг дахиад нэг санаач

                  Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эр хүн танд
Оруулсан admin on 2013-03-18 17:35:09 (1894 уншсан)

Зовлон бэрхийг сөрөх чадалт эрэмгий бадрангуй

Эр хүнийг хайрлана

Золбоо хийморийн наран, дотроосоо гал дөлтэй

Эр хүнийг хайрлана

Зориг тэвчээрийн гайхамшиг цаанаа л түшигтэй

Эр хүнийг хайрлана

Зүрх сэтгэлдээ хайраар дүүрэн илч гэрэлтэй

Эр хүнийг хайрлана

Зүйрлэшгүй уужуу ухаант цаанаа л нигүүлсэнгүй

Эр хүнийг хайрлана

Зүгээр л дэргэд нь байхад өөрийн эрхгүй тайтгарам

Эр хүнийг хайрлана

Бүсгүй ялдам цэцгийн дэлгэрэх хийгээд хагдрах нь

Эр хүн таны л мэдэлд байдаг

Бүтэн заяа, тэгш амьдралын ноён нуруу нь

Эр хүний таны л хайранд багтдаг аа

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нарнаас тод наран
Оруулсан admin on 2013-03-05 16:48:32 (1637 уншсан)

Мэлтэлзэнхэн туяарах сэтгэлийн цагаан саран минь та
Миний тавиланг гийгүүлсэн нарнаас тод наран юм даа
Мишээнхэн найрсах энэрэл дүүрэн хангай минь та
Миний зовлонг багтаасан нөмөр дулаахан уул юм уу даа
Дэргэд минь гэрэл цацруулаад инээмсэглэхэд тань
Дундуур сэтгэл  баяраар бялхдаг шүү, ээж ээ
Мэлмэрүүлэнхэн эгших юм, ивээл дөлгөөн урсгалт минь та
Миний гунигийг нууж уусгасан номхон их далай юм уу даа
Мэгшинхэн лугших юм, зүрхний зөөлөн цохилго минь та
Миний амьдралыг зохиосон хүмүн голын эх ундарга юм даа
Дэлгээд угтдаг их хайранд тань жаргахаар
Дэлхий дээр бүтэн гэдгээ мэдэрдэг шүү, ээж ээ
               
  2013.03.02



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ижий шувуу
Оруулсан admin on 2013-03-05 16:46:39 (1769 уншсан)

Дуулаад жиргэхдээ алсыг зорьдог нь үр шувуу

Уйлаад ирэхэд угтаад л тосдог нь эх шувуу

Дутуугаа мэдэхээр үүрэндээ тэмүүлдэг нь үр шувуу

Уяхан нулимстай тэврээд л авдаг нь ижий шувуу 

2013.02.28



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Мэдээ: ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
Оруулсан admin on 2013-02-23 21:51:37 (4221 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 23 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-102.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2516

Должин : Зам зуур
zam-076.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2563


khuv5-033.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2691


Агуулга
Баасан, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Лхагва, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Мягмар, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Мягмар, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Даваа, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Мягмар, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Бямба, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Даваа, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Пүрэв, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Лхагва, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Бямба, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
· Э.Үржинханд : Байгал
· Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
· Э.Үржинханд : Итгэдэг
· Э.Үржинханд : Гэгээ
Лхагва, 2013.01.23
· Э.Үржинханд: Үүлс хөврөн
Мягмар, 2013.01.01
· Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Лхагва, 2012.12.26
· Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
· Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
· Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Мягмар, 2012.11.13
· Э.Үржинханд : Амсхийх зуур

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn