Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Дорж Зундуй  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Аадрын дараах
Оруулсан admin on 2013-10-01 15:31:55 (4305 уншсан)

Үерлэн цутгасан аадрын дараах

Өнгөт хорвоод буртаг үлдэхгүй ээ

Үерхсэн найзын сэтгэлийн чанар

Үнэн худлын шалгуурт танигдана

 

Үймэн боссон шуурганы дараах

Өвсний толгойд тоос үлдэхгүй ээ

Үзэж туулах амьдралын тойрогт

Үл ойлголцлын тортог арилна аа

Түнэр харанхуй шөнийн дараа

Туяа татуулсаар наран ургана аа

Түмэн учиг мянган хэрээсний

Төвөгтэй эрчлээг итгэлээр тайлна аа

                 Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бороотой болзоо
Оруулсан admin on 2013-10-01 15:28:31 (4920 уншсан)

Бодол төрүүлсэн бороотой өдөр

Болзоонд хэрвээ уригдвал

Харин чи шүхэргүй ирээрэй

Халхлах баггүй, элдэв чимэггүй

Харцандаа гуниггүй, цаанаа нууцгүй

Хайраас өөр бэлэггүй ирээрэй

Нүүрэндээ би энгэсэг будаггүй

Нөмөрлөх цувгүй, усны гуталгүй

Болор дуслаар сормуусаа чимсэн

Бурхны гүнж л чам руу очно

Тэнгэр уйлуулж жигүүртэн буцахад

Тийм ээ,  бодол үгүй, хүсэл үгүй

Тогтоол усанд толь шиг  харагдах

Тогоруун цувааг үдэхээр хөл нүцгэн

Тоосгүй, гуниггүй тунгалаг болзоонд

Тод нэвт чамайг танихаар  очно

Харин чи шүхэргүй ирээрэй

Халхлах баггүй, цаанаа нууцгүй шүү

                        Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Урт намар, бас...
Оруулсан admin on 2013-10-01 15:28:28 (4469 уншсан)

Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирдэг

Угтаа бол тэгтлээ тэсгэл алдан яарах хэрэггүй  юм

Охь номин тэнгэрийн гүн хязгаарын тэртээд

Орь залуу сэтгэлтэн л жигүүртэн  шиг тэмүүлдэг юм

Одоо бороотой зэрэгцэж уйлах хэрэггүй ээ

Орчлон өөрөө хэнэггүйхэн, ороож чимсэн хээгүй юм

Далайхад дальдрахаар  туниагүй нэгэн ч бай

Нудрахад гудайхгүй хүч нуугдаж байдаг юм, сэтгэлд нь

Хэлэх нэг нь хэлж, хэмлэх зарим нь мэрж л байг

Хорвоо юм чинь, яадаг юм

Хэзээ ч унаж мэдэх төсөөлөхийн аргагүй ертөнцөд

Хэзээ ч учирч болох хэлэхийн эрхгүй  төгсгөлд

Урьдаас төлөвлөж санаа зовнихын учиг юусан

Учиргүй шаналж, дэрс шиг найгахын хэрэг юун

Уужуу амьсгалж, дуу аяланхан гэрэлт наранд уус

Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирнэ ээ

           Э. Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөрийгөө сонс
Оруулсан admin on 2013-10-01 15:27:38 (4753 уншсан)

Тэртээ тэргүй ойлгомжгүй зүйлийг ойлгох гэж

Тэгтлээ өөрийгөө бүү зовоо, хөмсгөө тэнийлгэ

Нүдээ ань, бүхнийг март, алгуурхан инээмсэглэ

Нам жимийг мэдрээд өөрийгөө сонс

Чиний хашгираад хашгираад ойлгуулж чадаагүйг

Чив чимээгүй өөрөө зөөж зорьсон зүгт чинь хүргэнэ

Нэгэнт урсгасан нулимсаа чи тогтоол ус шиг хэмжиж чадахгүй

Нэгэнт унагасан үгээ чи толины тоос шиг арчиж чадахгүй

Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла

Алдалж тэвэрсэн гунигтайгаа өдөржин өнжөөд яах билээ

Хүссэн хүсээгүй туулах ёстой хүний ертөнц өмнө чинь байна

Хүлээсээ тайлж, зүрхээ амраагаад хүрээд оч, гэрэл гэгээ рүү

                                     Э.Үржинханд

                                        2013.09.16



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Цайрах алсаас
Оруулсан admin on 2013-10-01 15:25:13 (4306 уншсан)

Цавчим өндөрлөгөөс жигүүртэн адил дүүлж

Чамдаа хүрэхийн хүслэн байвч үл зориглоном

Үл зориглохын учир өрөөл нэгний зарлигаар бус

Өөрийн минь эрхэмлэдэг үнэ цэнэтэй оршихуй юм

Цавчим оргилоос цутгалах хүрхрээ шиг цалгилж

Чамдаа очихын тэмүүлэл байвч үл зүрхлэнэм

Үл зүрхлэхийн шалтгаан аюуж эмээснийх бус

Өр сэтгэлийн гүнээс халдаж чадамгүй хүндлэл юм

Цайрах алсаас үүлс адил цэнхэрлэн хөвөрч

Чамдаа эрхлэхийн догдлол байвч үл нүүдэллэнэ

Үл нүүхийн учир үзэхийн тэртээд бүдгэрснийх бус

Үнэн зүрхний угаас нандигнадаг хайр минь юм

                  Э.Үржинханд

                     2013.06.24



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Оруулсан admin on 2013-10-01 15:16:57 (4437 уншсан)

Тийм ээ, ганц бие бүсгүйчүүд даанч олон боллоо

Тэвэр нь дулаан, сэтгэл нь халуун ч гэлээ

Тээглэх нулимсаа хоолойдоо зангидаж

Тэнгэрлэг хосын хорвоод ганцаараа дуулж

Жаргалтай дүр эсгэн, сэтгэлийн тэнхээгээ чангалж

Жавар татуулсан үдшээр өөртөө цэцэг бэлэглэх шахаж

Жам юм шиг үүндээ итгэх дөхөж

Үртэй нь өрх толгойлж, өвөртөө хайраа хадгалж

Улам ч хөгжих хөгжлийн өндөрлөгт эринд

Уртаар шүүрс алдаж, үсээ илбэх бүсгүйчүүд

Уйтгарт гудамжаар нэг нэгээрээ нэмэгдсээр

Тэгэхдээ, тэр бүсгүйчүүд сайхан сэтгэлтэй

Сар шиг үзэсгэлэнтэй,  эрдэм чадалтай

Өнгө жавхаатай, өөртөө итгэлтэй гэвч  

Үүрсэн ачаа нь ил харагдахгүй

Өр сэтгэлдээ нууцлаг гэрэлтэй

Өөдөө тэмүүлэх  гал шиг илчтэй

Үерлэх бэрхийг сэлүүрдэх зоригтой

Өргөн Лусын дагинас юм, тэд

Өрөвдөх хэрэггүй, хайрлах л хэрэгтэй

Усан дотроос өндийх лянхуа цэцэгс юмаа, тэд

                Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хайр
Оруулсан admin on 2013-05-28 19:08:25 (4176 уншсан)

Хайр бүхнийг өөртөө уусган шингээгч их далай

Хайр бүгээн харанхуйг гийгүүлэгч гэрэлт хөлөг

Хайр бэрх хэцүүг  давж туулах  хүчит их эрчим

Хайр бүдэрч унасныг өргөж босгогч их энэрэл

Хайр хатаж гандсаныг сэргээж үр мэт энхрийлэгч

Хайр огт танихгүй хоёрыг хагацашгүй цогц болгогч

Хайр аав ээжийн энэрэл, бүхэл бүтэн ертөнц

Хайр аадрын дараах амар тайвныг бүтээгч

Хайр анд нөхдийн итгэл, атгасан баглаа цэцэг

Хайр өлбөрч туйлдсан ч хажуудхаа тэтгэх өглөгтөн

Хайр бусдад  алдсан ч эргээд тэврэх агуу сэтгэл

Хайр голдоо хүртэл гомдсон ч өршөөж чадах уучлал

Хайр үгүй хоосноос амьдрал үрслүүлэгч шидтэн

Хайр үгээгүй ядуу гэж орчлонд үгүйг мэдрүүлэгч

Хайр гашуун бол амийг ч авах иртэй

Хайр үл бүтвэл амьдралыг ч дуусгах идтэй

Хайр өрөөлийг өөр шигээ үзэх их гэгээнтэн

Хайр үхлийн өмнө ч  тэврэлдсээр үлдэх их хүч

                  Энхбаатар Үржинханд

                   2013.05.26



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Оруулсан admin on 2013-05-28 19:05:21 (3905 уншсан)

Саяхан хөтлөлцөөд алхаж явсан инээмсэглэл

Салхитай хамт хийсчихсэн байх        

Үнсэж хайрлаад шивнэж хэлсэн үгс нь

Өчигдрийн нартай хамт жаргасан байх

Мөрөөдлөө хуваалцаад дуулсан мөчүүд

Мөнх тэнгэрээс нүүсэн үүлэн долгис байх

Зүүдээ ярилцаад эрхэлж сэрсэн өдрүүд

Зүгээр л тэндхийн зэрэглээ байсан байх

Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл чи сонсооч

Үнэн гэвэл гагцхүү одоо гэдгийг ойлгооч

Эндүүрч хаширдаггүй гэнэхэн зүрх чи сэрээч

Энэ хорвоо хоосон гэдгийг дахиад нэг санаач

                  Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эр хүн танд
Оруулсан admin on 2013-03-18 17:35:09 (4172 уншсан)

Зовлон бэрхийг сөрөх чадалт эрэмгий бадрангуй

Эр хүнийг хайрлана

Золбоо хийморийн наран, дотроосоо гал дөлтэй

Эр хүнийг хайрлана

Зориг тэвчээрийн гайхамшиг цаанаа л түшигтэй

Эр хүнийг хайрлана

Зүрх сэтгэлдээ хайраар дүүрэн илч гэрэлтэй

Эр хүнийг хайрлана

Зүйрлэшгүй уужуу ухаант цаанаа л нигүүлсэнгүй

Эр хүнийг хайрлана

Зүгээр л дэргэд нь байхад өөрийн эрхгүй тайтгарам

Эр хүнийг хайрлана

Бүсгүй ялдам цэцгийн дэлгэрэх хийгээд хагдрах нь

Эр хүн таны л мэдэлд байдаг

Бүтэн заяа, тэгш амьдралын ноён нуруу нь

Эр хүний таны л хайранд багтдаг аа

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нарнаас тод наран
Оруулсан admin on 2013-03-05 16:48:32 (3892 уншсан)

Мэлтэлзэнхэн туяарах сэтгэлийн цагаан саран минь та
Миний тавиланг гийгүүлсэн нарнаас тод наран юм даа
Мишээнхэн найрсах энэрэл дүүрэн хангай минь та
Миний зовлонг багтаасан нөмөр дулаахан уул юм уу даа
Дэргэд минь гэрэл цацруулаад инээмсэглэхэд тань
Дундуур сэтгэл  баяраар бялхдаг шүү, ээж ээ
Мэлмэрүүлэнхэн эгших юм, ивээл дөлгөөн урсгалт минь та
Миний гунигийг нууж уусгасан номхон их далай юм уу даа
Мэгшинхэн лугших юм, зүрхний зөөлөн цохилго минь та
Миний амьдралыг зохиосон хүмүн голын эх ундарга юм даа
Дэлгээд угтдаг их хайранд тань жаргахаар
Дэлхий дээр бүтэн гэдгээ мэдэрдэг шүү, ээж ээ
               
  2013.03.02



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Ижий шувуу
Оруулсан admin on 2013-03-05 16:46:39 (4026 уншсан)

Дуулаад жиргэхдээ алсыг зорьдог нь үр шувуу

Уйлаад ирэхэд угтаад л тосдог нь эх шувуу

Дутуугаа мэдэхээр үүрэндээ тэмүүлдэг нь үр шувуу

Уяхан нулимстай тэврээд л авдаг нь ижий шувуу 

2013.02.28



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Мэдээ: ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
Оруулсан admin on 2013-02-23 21:51:37 (7192 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Оруулсан admin on 2013-02-23 21:29:40 (3985 уншсан)

Дэлхий шүүрс алдахын зуураа

Дээр нь орших хүн төрөлхтний тухайд:

Цээжин дээр минь бүжиг эргэн товшилж

Цэвэр ариуны дуулал зохиогч хүмүүс гэгч

Өөрсдийгөө орчлонгийн эзэн гэж тунхаглана

Өө, тэгээд зуу ч наслалгүй талийгаад л оддог

Үнэ цэнэ тогтоож, жин хэмжүүр зохиож

Өөртөө зориулан хот хороолол байгуулж

Шороон зуурмаг өндөр байшинд амьдрахдаа

Солиотой бодолдоо хүлэгдэж биесээ гоочилно

Өмссөн хувцас, зүүсэн бэлзгээ гайхуулж

Өөлж гадуурчлан  өнгөөр нэгнээ дугаарлана

Өрөөний буланд шигдэж нүдээ аниад зарим нь

Өчүүхэн биеэ тусгаарлаж гэгээрнэм гэж эндүүрнэ

Үхэхдээ хүртэл алтан авсанд хэвтэнэ гэж

Үзэхийн хязгаараа эд агурсаар торлуулчихаад

Өөд болсон хойноо ч бусдыг айлгах шунал чинь

Өө, хүүхдүүд минь хэзээ барагдах юм бэ

Энгэр дээр минь хөөцөлдөн  тоглох  та нар

Эрх мэдэл, зовлон жаргалын тухай үлгэр үүсгэгч

Энэ ертөнцөд эзэн суух гэж учиргүй тэмцэлдэнэ

Ээ, тэгээд сураг ч үгүй газартаа л шингэдэг дээ

Э.Үржинханд

2013.02.20



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-02-18 15:28:44 (6160 уншсан)

-Алив бушуулаач ээ, хурдлаач гэм! гэж өвгөн хэрээ хадаг яндар болсон овоо тахилгаас холдохын түүс болж сүр сархийтэл далавчаа дэвэн гуагачсаар. Харин залуу хэрээ алтран гялалзах эрдэнийн чулуун бөгжнөөс нүдээ салгаж ядан сууна.

Тэгээд түүнийг сайргар сарвууныхаа ёрдгор хумсанд сэмхэн тээглүүлж аваад дэрхийтэл дэвж босов.

-Юугаа хийгээд удаад байдаг байна аа? Цаана чинь өчнөөн хүмүүс ирж явааг харахгүй байна уу? гэж өвгөн хэрээ үглэсээр. Тэд бараан үүлс манантан хөшилдсөн тэнгэр өөд салхи зүсэн улам дээш хөөрөв. Дээшлэх тусам уулын бэл рүү ойртож яваа хэсэг хүмүүс жижигрэн жижгэрсээр тээр доор хэдэн хар цэг шиг юм бүдгэрч хоцорлоо.

 -Хм, Эндээс ч тоншчихмоор юм алга шив дээ гэж өвгөн хэрээ нар салхинд гандаж сарвайсан далавчаа дэвэн байж хэлэхэд залуу хэрээ хумсандаа зүүсэн эрдэнийн бөгжөө доош унагах вий, бас өвгөн хэрээнд харуулчих вий гэсэндээ түүний ард нь гарч ниснэ. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Оруулсан admin on 2013-02-14 13:15:32 (3994 уншсан)

Хамтдаа аялсан дуу маань шувуудын жиргээтэй замхарсан
Хөтлөлцөөд алхсан өдрүүд минь алсын  тэртээд үлдсэн
Хайрт минь чи бид хоёр амьдралаас хол хоцорсон
Хайрын гэгээн мөртүүд л дэвтэр дээр минь үлдсэн
Цугтаа мөрөөдсөн мөрөөдөл үүлэн нүүдэлд дайгдсан
Зүүдээ ярьдаг  мөчүүд минь ноднингийн дурсамж болсон
Зуурдын бүхнээс зугтаж явсаар чамдаа би итгэсэн ч
Зуны цэцэг шиг настай ахархан дурлалтай мөргөлдсөн
Дассан хайрласан минь далайн зах шиг алсарсан ч
Даруухнаар чамайгаа нүүдлийн шувуудтай үдсэн
Дахиад л цагийн давалгаанд өөртэйгөө ярилцсан
Ахиад алдахгүй  юм шүү гэж ариун алдаагаа ухаарсан
Хосууд  дэргэдүүр зөрөхдөө инээд цалгиулаад одлоо
Хорвоо юутай сайхан,  яруухан аялгуу цацруулна вэ
Хаа нэгтээ учрах л гэж  төөрч яваа сондгой зүрхэс минь
Хайрын тухай цээлхэн дуугаар энэ л өдрийг мялаагаарай

         Э.Үржинханд

2013.02.14



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Энэхэн зуур
Оруулсан admin on 2013-02-13 21:33:58 (3831 уншсан)

Энэ жилийн хавар эртийн эхэн сар өнөтэй байна

Элгэн садан өнөр бүлээрээ энх тунх шинэлж байна

Жилээс жилд өнгө нэмж жихүүн өвлийг торгоор эмжиж

Оноос онд улам жавхаажиж олз омгоор дэвжин баяжиж

Олон түмэн минь жаргалтай онд сайхан орж байна, гэтэл

Үндэсний хувцасаа өмсөөд үнэгэн малгай духдуулаад

Уламжлалт сайхан баяраа урамтайхан тэмдэглэж явтал, гэнэт

Хиймэл захтай хятад хүрмэн дээр үстэй малгай хазгайдуулсан

Гадаад ч юм уу Монгол ч юм уу ганган эмэгтэй дэргэд ирээд

“Залуу хүн байж юун сүрхий дээл малгай болоов дээ” гэж

Доогтой нь аргагүй инээснээ долоовор хуруугаараа чичив

Нүдэнд дулаахан мишээсэн нүүрэмгий тэр  бүсгүй

Нарийн хуруугаараа тамхи бариад намба заах гэж аяглах нь

Сайхан монголын минь араншин бишсэн

Садан түмний минь сургааль бишсэн

Хүсэл тэгш дээдэс  ардынхаа ёс  заншилыг

Хүндлэн дээдэлж яваадаа сэтгэл дүүрэн би

Энэхэн зуур түүнд инээмсэглэл бэлэглээд

Ирэх хаврын зүг итгэл дүүрэн алхлаа

                               Э.Үржинханд

                                2013.02.13

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Оруулсан jirgal on 2013-02-13 21:31:52 (3956 уншсан)

Дэлгэр уудам Монголын минь дээврээс цацарсан үүрийн

Тооноор туссан туяанд нь торгоны хээ тодроном

Сүүн цагаан өргөөний мөнгөн цагаан өрхөн дээр

Сүлд хийморь бадраасан  мөнхийн өглөө гэрэлтнэм

Мандах нар шиг  нутгийнхаа цээж цэлмээх агаартай

Мянган жилийн ерөөлөө цэнхэр хадагтай өргөнөм

Угтах жилийн өнгийг уран үйлээр шинжихүй

Уяхан сэтгэлт ээжийн минь урласан дээл үзэмжтэй

Халтар манан хөөргөө алга дэлгэн солилцох

Ханагар сайхан эрс билэгтэй үгсээ хэлэлцнэм

Зөөг шаргал цайгаа монгол гэргий нь дээжлээд

Зүг бүртээ залбирсаар есөн цацлаа өргөнөм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бурхан харж байгаа
Оруулсан admin on 2013-02-09 21:53:49 (3914 уншсан)

Оюун санааны ертөнцөд

Оёоргүй гүн далайд

Чиний алхсан зам, миний гаргасан мөр

Ямагт өөр байсан яг л хэвээрээ  байна

Засал хийлгэж ном уншуулна гэдэг

Замбуулинг хайрлахын ухаан биш үү

Ном уншуулж засал хийлгэнэ гэдэг чинь

Нарийн хэлбэл сэтгэлийн цэвэрлэгээ биш үү

Бусдыгаа өнгө мөнгөөр  ялгачихаад

Буртагт баригдсан сэтгэлтэй байж чи

Бурханд барьц өргөж дүр эсгэх юм

“Буян” нэртэй авилгалаа бариад

Булайгаа нуух гэж  их л хичээх юм

Буланд суугаад нүдээ анилаа ч

Бурхан чамайг харж байгаа найз минь

Сэтгэлийн хирээ арч даа одоо

Сэвгүй ариунаар гэрэлт дээ чи минь

Э.Үржинханд

2013.02.04



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
Оруулсан admin on 2013-02-09 21:52:34 (5271 уншсан)

Бодож сууна, надад дурласан гэх тэр нэгэн залуугийн тухай. “- Хүний урманд хурууныхаа үзүүрийг ч өгсөнгүй, хөгийн их зантай,  ааш муутай амьтан юм даа чи” хэмээн хослол өмссөн цэмцгэр эрээс гарамгүй уур цацалсаар явж одсон тэр нэгэн залуутай тийнхүү гэнэт тааралдана чинээ зүүдэлсэнгүй.  Гэм хийгээгүй хэрнээ жаахан хүүхэд шиг загнуулж хоцорсон тэр өдрийг бодохоор  инээд ч хүрэх шиг.

Юм бүхэн учиртай гэдэг байх аа? Хэн нэгэнтэй мөр зэрэгцэн зөрөөд өнгөрөх нь хүртэл хэдэн мянган жилийн ерөөлтэй гэдэг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
Оруулсан admin on 2013-02-09 21:50:41 (3687 уншсан)

Өчигдөр тааралдсан би бөгөөс

Үнэндээ би биш шүү

Өнөөдөр уулзсан би болвоос

Үнэхээр  би биш шүү

Маргааш танилцах би гэвээс

Магад би биш шүү

Бодлоос бодолгүйд хувилах

Буман галавын хэлхээс гэмээнэ

Энэ ертөнцийг дамжин өнгөрөх

Эрт урьдын  эгэл бадарчин юм

Өчигдөр тааралдсан чи бөгөөс

Үнэндээ чи биш юм шүү

Өнөөдөр уулзсан чи болвоос

Үнэхээр чи биш юм шүү

Маргааш танилцах чи гэвээс

Магад чи биш юм шүү

Хүслээс хүсэлгүйд хувирах

Хүний гэгээн дүр гэмээнэ

Амьдын орчлонг гэтэлж одох

Алсын гэрлийн хэлтэрхий юм

                       Э.Үржинханд  2013.01.27



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 279 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_08.jpg
Хэмжээс: 600x598 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4430


flo-015.JPG
Хэмжээс: 600x450 194k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4380

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-097.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4544


Агуулга
Tuesday, 2015.06.02
· Э.Үржинханд : Анирхүү / 11-р хэсэг /
Monday, 2015.05.25
· Э.Үржинханд : Анирхүү / 10-р хэсэг /
Friday, 2015.05.22
· Э.Үржинханд : Анирхүү / 9-р хэсэг /
Monday, 2015.05.18
· Э.Үржинханд : Анирхүү / 8-р хэсэг /
Friday, 2015.05.15
· Э.Үржинханд : Анирхүү / 7-р хэсэг /
Monday, 2015.05.11
· Э.Үржинханд : Анирхүү / 6-р хэсэг /
Thursday, 2015.05.07
· Э.Үржинханд : Анирхүү / 5-р хэсэг /
Monday, 2015.05.04
· Э.Үржинханд : Анирхүү / 4-р хэсэг /
Wednesday, 2015.04.29
· Э.Үржинханд : Анирхүү / 3-р хэсэг /
Monday, 2015.04.27
· Э.Үржинханд : Анирхүү / 2-р хэсэг /
· Э.Үржинханд : Анирхүү / 1-р хэсэг /
Monday, 2014.10.27
· Э.Үржинханд : Улаан навчис унахуйд
Friday, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Wednesday, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Saturday, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Thursday, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Tuesday, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Tuesday, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Monday, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Tuesday, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Saturday, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Monday, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Thursday, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Wednesday, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Saturday, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn