Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Амсхийх зуур
Оруулсан admin on 2012-11-13 18:18:14 (1701 уншсан)

Амсхийх зуураа би

Амьдрал өртөөнд буудаллаж

Солгой гартаа үзэг бариад

Цаг хугацааны гажуудлаар аялж явна

Сормос дэрвүүлэн догдлох хөөр баяраа

Сорилт шалгуурын шүүрэнд юүлүүлээд

Сормуус буулган гуниглах мөнгөн дуслыг

Сарны тогоруудтай хуваалцаад

Цангаагаа тайлж тамшаална

Сэтгэлийнхээ гоёмсог жигүүрийг

Дурлалын суманд буудуулчихаад

Санахын ачаагаа дааж ядсан

Шархтай нэгэн тагтаа болчихоод

Шаналангаа аргадаж, дагаад явмаар

Салахын аргагүй ийм догдлолоос

Шал согтуу юм шиг мансуурлаас

Сорвигүй амьд гарахын төлөө

Сондгой нэгэн аялгуу болж эгшиглэв

Амьсгалж буй агаар, гишгэж буй газраасаа

Аз жаргалыг мэдрэх энэ л

Амьдрал гэгч үзэсгэлэнт арал дээр

Аялж явахад сонирхолтой байналъ

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өнөөдрийн төлөө
Оруулсан admin on 2012-10-29 18:45:43 (1723 уншсан)

Зурган доторхи цэцэг хүртэл гандам                                                         

        Ийм хуурайгаар битгий үлээгээч, салхи минь                                          

            Зүрхэн дундах галын дөл  ганхам                                                              

                Ийм хүйтнээр битгий хайраач, намар минь

              Зуун жилийн өмнө хэн энд тухлан суусныг                                    

         Зуун жилийн хойно хэн энд дагжин чичирснийг                                             

      Хэнд ч хэлэлгүй хийсгэж л орхихоос хойш                                        

        Хэлээд ч нэмэргүй мартаад л одохоос цааш

            Хүрэх эсэхээ мэдэхгүй маргаашийн төлөө биш                         

             Хүсээд ч эргэж очихгүй өчигдрийн тулд ч биш                                      

               Харагдаж байгаа шигээ бодь үнэнээр орших                                      

             Хүндэт "Өнөөдрийн төлөө" яг одоо

          Зурган доторхи ургамлыг соёолж буйгаар зурах                                       

            Тийм гэгээн сэтгэлийг салхи  чам руу илгээе                                        

               Зүрхний гүн дэхь галыг бадраах илчтэй                                                       

                 Тийм ариун итгэлийг намар чамдаа бэлэглэе

                                            Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Сэтгэлийн нүдээ нээ
Оруулсан admin on 2012-10-25 17:44:59 (2835 уншсан)

  Найз минь чи юунд үхлийг хүснэм.  Нарны энэ хорвоод нарийхан мөчир дээр бээвийн шулганах орох гэргүй шувуу, эсвэл орон газраар хэсч будаа тарианы өөдөс түүж булан тохойд хоргодогч бор хулгана хүртэл хувь заяанаасаа уйдаагүй байхад хүндэт найз минь чи юунд хүний хорвоогоос уйднам бэ. Өрөөл олны дунд цаг хугацаагүй холхиж өөрийгөө битгий хуураач дээ. Инээх нь байтугай дуугарах ч тэнхэлгүй сульдах итгэл найдваргүйн ангалд унахыг алийг тэр гэх вэ. Гэлээ ч шүдээ зуугаад өвдөг дээрээ босоод л ирэх тэнхээтэй байх хэрэгтэй биш үү.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Article1: Э.Үржинханд : Нэхмэлчин
Оруулсан admin on 2012-10-15 12:03:47 (1879 уншсан)

Шиврээ бороонд хотын шөнө хэрхэн ариусахыг

Шилний цаанаас ширтээд бодол нэхэнгээ ажина

Өргөн зам дээр багтаж ядсан машины цуваанаас

Өнгийн гэрэл, уйтгарт  намар, шүхэртэй хүнээс

Ширхэг ширхэг утас ээрч, харцаараа нийтгээд

Шив шинэхэн, торгомсог мэдрэмж гаргаж авна

Амрагтаа тунисан зүрхэс  замын хоёр талаар

Амьдрал дундуур ганц ганцаараа алхах нь жиндүү

Дахиад хэзээ ч уулзахгүй гэж хана хэрэм босгохдоо

Далдхан бодолдоо итгэлийн утас хайсаар үлдэнэ

Сэтгэшгүй ертөнцөд зөвхөн хайраар угаагдах толбыг

Сэрж мэдрэх ухаарлын дуслаар ариусгахсан

Сэрүүн тэнгэрээс, хүний орчлонгоос чухам юуг эрж

Сэмрэн сэмрэх үүл шиг нимгэрэн нимгэрсээр  билээ

Мөрөөдөлдөө бүтээдэг  аз жаргалаа чамд бэлэглэе

Мөрөнгийн ус шиг сэтгэлээ рашаан болгож өргөе

Мөнгөн утас, алтан саа аль аль нь хэрэггүй дээ

Миний урлаж буй өмсгөл сэтгэлийг тань дулаацуулаг ээ.

                           Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Амьдралын гараа-3
Оруулсан admin on 2012-10-06 00:56:28 (3436 уншсан)

(3-р хэсэг)

Хижээл насны тэр эмэгтэй гялалзсан хурц ширүүн нүдээрээ Жаргалыг хяламхийн харахад нь хутгаар сийчүүлэх мэт аймшигтай мэдрэмж төрөв. Тэр аймшигтай харцаа ашгүй нэг юм аваад хаалга саван гарч одоход нь үүдний дээр өлгөөстэй Фэнгшүй зүүлт доргиж, сөрөг энергийг хөөн зайлуулах бэлэгдэлтэй хөгжим жингэнүүлэн савласаар үлдлээ. Жаргал айх гайхах зэрэгцэн хөшсөн мэт зогсож байтал Чүнхи түүнийг аргадсаар зочны өрөөнд оруулав. Хэсэгтээ хэн хэн нь ам үл нээж, авиа эс гаргана. Нам гүмийг эвдэн Чүнхи сая нэг хоолой засаад: -Өнөөдөр ямар их оройтоо вэ? Сургууль чинь ийм орой тараа юу гэх нь цаанаа л хүйтэн бөгөөд хардалтын жихүүн салхи сэвэлзүүлэн ар нуруугаар хайрахын зэрэгцээ ярих бүрт нь архины исгэлэн үнэр ханхалж байлаа. Жаргал миний бие хариу эс дугаран түүний үгийг сонсоогүй мэт хээв нэг босч цүнхэн дотроосоо хавтас, ном дэвтрүүдээ гаргаж эхэлтэл үйлдэл бүхнийг нь ажиж суусан Чүнхи өмнөх гурван эхнэртээ улирал бүр ээлжилж мөнгө өгдөг тухайгаа нуулгүй хэлж байснаа сануулж, харин сүүлийн үед тоглоомонд одгүй байсан тул мөнгийг нь өгч чадаагүй учраас тэд өөрсдөө нэхэж ирэх болоод байна гээд л ам хуурайгүй тайлбарлаж гарлаа. Мөн л юу ч сонсоогүй мэт дүр эсгэн цэцэг услахаар цонх руу дөхөж явтал Чүнхи бахим гараараа мөрнөөс нь угзчин татаж ганц ч үг ганхийлгүй өөрийг нь үл ойшоож буйд дургүйцэж буйгаа илэрхийлэв. Энэ л үед хамаг биеэр нь зарсхийж, юу юугүй барьж идэх гэж буй өлсгөлөн араатан мэт өөдөөс нь хараад зогсож буй харийн хүний нүд рүү эгцлэн хараад хэлье гэвч үг нь эвлэж өгөхгүй хэсэг зогссоноо уйлах гэж буй мэт үсээ илбэн буруу харав. Хоолойд аргасан нулимсаа арай ядан залгиж:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Амьдралын гараа
Оруулсан admin on 2012-10-01 09:32:01 (2525 уншсан)

( 2-р хэсэг )

- Тийм газар анх удаа шагайх гэж буй миний бие хирдээ л Дэлгэрмаагаас дутахааргүй дэгжин бүсгүйн дүрд хувирах гэж хамгийн загварлагт тооцдог хувцсаа өмсөөд яг хэлсэн цагт нь очлоо. Хаалга сахиж зогсох бадриун биетэй хамгаалагчдын дэргэдүүр өнгөрөөд өнгө өнгийн гэрэл гялбасан цэнгээний газар хүмүүсийн яриа, хөгжим холилдсон нэг их шуугиан дундуур явж орлоо. Загвар өмсөгчөөс дутахааргүй туялзаж намилзсан зөөгч бүсгүйчүүд дундаас инээд алдсаар зорьж ирсэн Дэлгэрмааг би бараг л танисангүй. Намайг дагуулж явсаар нэг ширээнд хүлээж байхыг сануулаад явж одох нь тэр. Түүний ажилтай танилцахаар ирсэн би тарах цаг нь болтол ганцаараа суух байсан ч тэгсэнгүй ээ. Төдөлгүй Дэлгэрмаа ширээн дээр хундага дарс тавьчихаад явж одлоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Итгэдэг
Оруулсан admin on 2012-09-27 15:07:11 (1602 уншсан)

Яагаад ч юм мэдэхгүй ээ

Би л хувьдаа итгэдэг

Ятгын утас эгшиг ялгаруулахад

Хорвоо уяраад дуулахыг мэдэрдэг

Ядам хуруунд нь бэлзэг гялалзсан

Хос залуус, хайранд итгэдэг

Ядрах, шантрах, сөхрөхийн цагт

Хоёргүй сэтгэлээ чангалахыг санадаг

Ялагдал, төөрөгдөл, мухардлын ирмэгт

Холын зорилгодоо ойртдогт итгэдэг

Нүдээ аниад ээжийгээ санахаар

Нөмөр дулаахан энэрэлд нь умбадаг

Нүцгэн толгод, уул усаа бодохоор

Гүйгээд очмоор эх орноо тэмүүлдэг

Ганцхан алимаа ч хувааж цадах

Сэтгэлийн нандин найздаа итгэдэг

Гарцаагүй цагт түшиж явах

Сүүн далай шиг нөхөрлөлд итгэдэг

Гаатай бодол харцандаа хүлхээд

Сэрүү татуулан сэргэхийн эгшинд

Ганган навчис газраар зулах нь

Сайхан хаврын зөгнөл гэдэгт итгэдэг

Цонхоо нээгээд орчлонг ширтэхдээ

Цэвэр тунгалагхан өглөөд уусдаг

Цоожтой зүрхний түлхүүр шаржигнах

Цоо шинэхэн амьдралд итгэдэг ээ

Яагаад ч юм мэдэхгүй

Ямар ч байсан би итгэдэг ээ

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Амьдралын гараа
Оруулсан admin on 2012-09-25 16:08:20 (3375 уншсан)

1-р хэсэг

                     Энэ зэвхийсэн тэнгэрийн байж байгаагээ гээд Жаргал нэг их томоор шүүрс алдсанаа өнгө өнгийн цэцгийн зурагтай гоёмсог аяганд кофе найруулаад зөөлхөн буйдан дээрээ намсхийн суулаа. Тансаг байшингийнхаа цонхоор алтан торонд хоригдсон бялзуухай шиг гомдолтой харцаар гадаах ертөнцийг ширтэн зогсоно. Хоёрхон хүнд бол хэтэрхий томдсон гэмээр, хамгийн сүүлийн үеийн тансаг тавилгаар тохижуулсан энэ байр харахад хичнээн үнэтэй эд хогшил, байж болох өнгөтэй өөдтэй байдлаар тохижуулсан атал цаанаа л нэг ганцаардмал, хүйтэн хөндий  санагдана. Өдийд гэртээ байсан бол юу хийж байхсан билээ. Зуны ид налгар цаг юмсан. Ээж аав хоёр маань амины жижиг хашаандаа ойр зуурын хүнсний ногоо, чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд зэрэг жимсний мод, бас болоогүй гоёлын цэцэгнүүд тарьчихаад л түүнийгээ өглөө орой бүр өхөөрдөн харж, баярлан байгаа даа. Жагаа, миний охин босоорой, энэ сайхан өглөөний тунгалаг нарыг хараач. Аав бид хоёрын чинь ургуулсан цэцэг хичнээн олон болсон гэж санана. Миний охин гарч ирээд хар л даа гээд л хайр дүүрэн энхрий дуугаар аргадан дуудахад нь шал нойрмог би гэж хүн өдөн дэрнээсээ өндийж ядан суниаж, өрөөсөн нүдээрээ харсан болоод – За за, одоохон. Намайг босоход наад цэцгүүд чинь байж л байх байлгүй дээ гэж хэлэх аядаад ярагласаар буруу хараад унтчихдагсан. Унтаж унтаж үд дундын хэрд босоход ээж аав хоёр хэдийнээ талбай дээрээ зэрлэгээ зулгааж, ногоогоо услаад ид ажил өрнүүлж суудаг. Яаж тэр хоёр тийм их аз жаргалтай аж төрж чаддагийг ердөө ч ойлгодоггүй байж дээ. Хүний газар гэдэг цаанаа л ондоо юм, хөвөн зөөлөн ээжийн минь гар илбэн илбээд сэрээж чаддаггүй нойрыг хэн ч дуудаагүй байхад, юунд ч яараагүй байхад энэ хөшүүн том байшин, саарал тэнгэр хоёр яагаад ч юм хулжааж орхино. Сургууль руугаа явъя гэхээр сурах хүсэл үл төрнө. Юун төлөө, яах ч гэж сурч байгаа билээ, тэгээд ч тэнд очиж олны шившиг, түмний нүдний үзүүр, амны зугаа болох хүсэл алга. Тэр олон оюутнуудын дунд ямар нийлээд байх ганц найз ч байх биш дээ. /Chung Hee/       Чунхи л байхад бүх зүйл болох юм шиг санагддаг байсан ч одоо бол ёстой ганцаардахын гасланд автаж, далайн ёроолд аврал үгүй живсэн лонх шиг гол гонсойтол хоосон санагдана. Би гэдэг хүн шинэ газар, энэ сургуульд анх ирэхдээ үеийн олон залуусын дунд үнэхээр анхаарал татам гялалзсан нэгэн байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эмзэглэл-2
Оруулсан admin on 2012-09-25 16:04:43 (1544 уншсан)

Цагийн салхи шуураад өнгөрөхөд

Тэсээд үлдэх тэвчээрийг чинь сорих гэж

Цахилах хүлгийн нуруунд гал шиг асдаг

Монгол хүн мориноосоо унах нь уу гэж

Цаас мөнгө, эд өнгийг дунд нь шидэлж

Хүн чанарын хүйтэн дайныг өдөөчихөөд

Цааш нь яаж тэмцэлдэхийг нь үзэх гэж

Хөлөрсөн алгаа хавсраад харж суугаа ч юм шиг

Хүйтэн мэдрэмж чихүүдэс хүргэхэд

Дулаацахын тулд хүмүүсийн дунд орж

Дуу аяланхан сэтгэлээ дэлгээд очихоор

Өнөөх л хов жив, атаа хорсолдоо орооцолдоод

Өөрийгөө ч танихгүй шүдээ хавирч суух юм даа

Дайны хөлд үрэгдчих гээд даанч амаргүй санагдахад

Дотнохон тэврэх байгалдаа л улам шүтэж амьдрана

Эв түнжинтэй л байхсан даа

Элэг нэгтэй ахан дүүс минь ээ

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тунгалаг өглөө
Оруулсан admin on 2012-09-19 18:13:27 (1729 уншсан)

Сэтгэл сэргээх намрын тунгалаг өглөө

Сэрүү татуулсан хүслийн цэнгэг агаар

Хэзээ ч үл ханах байгалийн ийм сайхныг

Хэдэн насандаа магтан дуулавч барамгүй

Ятгын аялгуунд бүжих шиг шувуудын жиргээ

Ямар гайхалтай амьд ертөнцийн өнгөт гэгээ

Яавч үл уйдах өдөр бүрийн тэргүүн хуудаснаа

Яруу найраг, урам зоригийг хөгжөөн бичиглэнэ

Мянган одод гэрэлтлээ ч олж эс чадах

Сэтгэлийн их хүчийг шинэ эхлэлээс хүртэнэ

Магнай тэнийж, зүрх догдлом баяр баяслыг

Сэрж ухаарах агуу их амьдралаас мэдрэнэ

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эмзэглэл -1
Оруулсан admin on 2012-09-18 12:07:04 (1713 уншсан)

Согтуу охид дэргэдүүр минь хараал урсгаад зөрлөө

Сортосхийн чагнахдаа чихэндээ итгэхгүйг хүслээ

Сэтгэлийн сүүтэй Монгол бүсгүйн үзэсгэлэн  гоо

Саруул ухаан, дөлгөөн аалиас нь гэрэлтдэгийг санаасай

Халамцуу охид хажуугаар минь уураа цацаад өнгөрлөө

Халгасхийн сонсохдоо эмзэглэлийн салхинд өртлөө

Хатан заяатай удмын минь ерөөл ивээхийн эгнэгт

Хатмал цэцэг, сэтэрхий шаазан ширээндээ битгий өрөөсэй

                               Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нандин шивнээ
Оруулсан admin on 2012-09-18 12:06:54 (1825 уншсан)

Сувдан цагаан бодлууд нүдэн нууранд минь бүжихэд

Сарны чимээтэй хүүрнэлдэж  амтат гунигаа хуваалцдаг

Дуусашгүй хайранд  итгэх гэсэндээ өртөө андууран хэсүүчилж

Дурлалд мансуурсан зүрхээ өөртөө ойлгуулах гэж зөрчилддөг

Чамд дурласан сэтгэлээ тэнгэр газраас нуухын эрхэнд

Цагаан гивлүүртэй гүнжийн үлгэрийг ахин дахин уншдаг

Чамтай үнсэлцэж байна гэж мөрөөддөгөө, нүгэлд тооцохдоо

Цахилах гөрөөс шиг одмоор санагдахад газар багадсаар байдаг

Цоргитол ширтэх харцандаа намайг хайсаар ирэхэд чинь

Цоожтой зүрхний минь хаалга  догдлолын тогшилтыг сонсдог

Зөв буруу, үнэн худлыг сэхээрэхийн дэнсэнд дэнжигнэхдээ

Зүйрлэшгүй хайр байгаасай гэж моддын навчист шивнэдэг ээ

                                              Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бурхан өршөө
Оруулсан admin on 2012-09-18 12:03:49 (1558 уншсан)

Буйд цэнхэр талын минь хэвлий дээгүүр хучсан

Буурал шороог үнэрлээд харийн хүмүүс найтаачихлаа

"Бурхан өршөө" гэж аман дотроо хэлэхдээ

Булиглах зүрхэндээ эх орноо харамлалаа

 

Даахин сэвлэгтэй үрийн зулай үнэрлэх бүсгүйн

Дэндүү анхилуунд автаад харийн хүмүүн мансуурчихлаа

"Дарь эх өршөө" гэж аман дотроо шивнэхдээ

Даанч хайран эх орноо шимшрэн шимшрэн нандигналаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Мэлхий хаданд
Оруулсан admin on 2012-09-18 12:01:56 (1519 уншсан)

Мөнгөн шүүдэр  тэнгэр тэврэн ургахуй

Мөрөөдөл хүслийн гэрэлт эхлэл нээгдэнэ

Мянган наст өвгөн Мэлхийн бодрол

Мандах нарнаа ширтээд үлгэр хүүрнэж налайна

Монгол нутгийн минь үзэсгэлэнт өглөө

Зүрх сэтгэлийг сэргээн баясгах

Мартаж боломгүй төрөлх орондоо

Зуун бээрийн алсаас ч тэмүүлэн тэмүүлнэ ээ 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Аяндаа ойлгоно
Оруулсан admin on 2012-09-17 14:27:20 (1523 уншсан)

Яргуй дэлгэрэх хаврын урин шиг дүрийг чинь ширтээд
Ямархан бодол учиглан буйг чинь тааж ядан зогсохдоо
Яруу сайхнаар ирээдүйг төсөөлж гэгээн дуу аялж явснаас
Яльгүй бодол, эд мөнгийг би хайр гэж эндүүрсэнгүй ээ
Тэртээ тэргүй энэ хорвоод бид бүгдээрээ баян
Тэнгэрт тэтгүүлж, нарыг хүртэх сэтгэлээрээ баян
Тэртээ тэргүй энэ дэлхийд бид бүгдээрээ ядуу
Тэгтлээ хайрласан биеэ хүртэл орхиод буцахдаа ядуу
Андаа гомдоочихоод гэмшиж суух шиг хэцүү цагийг
Аяндаа чи надаас холдохоороо ойлгоно оо
Амрагаа үгүйлж, дэрээ тэврэн уйлахын цагт
Алгуурхан бодлууд чинь ухааралд чамайг хөтөлж
Аюулхай цээжний минь хөндүүрийг мэдрүүлэх биз ээ

Э.Үржинханд
"Хайр цацруулж..." яруу найргийн түүврээс



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Булгилах зүрхнээс
Оруулсан admin on 2012-09-11 13:34:38 (1825 уншсан)

Булгилах зүрхнээс ундрах аялгуу сайхан урсгалыг

Бодлоо хөвчилж унших нь байтугай ойлгохгүй шүү дээ тэр

Борхон зүрх догдлон хүлээлгийн зам дээр бээрэхдээ

Буцаад явмаар санагдтал жиндээх юм байна шүү дээ

Бурхан минь, яагаад ийм гунигтай юм бэ

Бүүр түүрхэн намрын үдэш  санаашралд автаад

Буцаж урсдаггүй голын хоржигноонд гунигаа шивнээд

Буцаж ирэхгүй залуу насыг орь ганцаар үдэх нь

Бүлээн  нарны илчийг мэдрээгүйтэй адил юм байна шүү дээ

Хорин хэдхэн насны минь гуниггүй инээд цуурайлж

Хорвоод амьдарч яваадаа хязгааргүй ихээр баярлах ч

Хосоор нисдэг хунгийн жаргалд атаархахгүйн төлөө

Хоосон сэтгэл дэхь  гунигийн цөлдөө  хатахгүй л юм сан даа

Тэгэвч,

Сэтгэлийн нууранд хун шувууд хослон ниссэнгүй

Сэмээрхэн санаашрахуйд  утгыг нь тэр  мэдэрсэнгүй

Сэрүүн намар, энэ л эргүүлэгт ухаанаа цэлмээж

Сэлүүхэн үдшээр сэтгэлийн тэнхээгээ түшиглээд

Сэрж ухаарах маргаашийн зүг эргэж харалгүй алхая даа

            Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Итгэл
Оруулсан admin on 2012-09-10 17:41:25 (1866 уншсан)

Баярын оч бүгдийн харцанд гэрэлттэл

Булиглах зүрхэнд нь жаргалын гал астал

Бүхий л насаараа хайрлан дурстал нь

Будилж төөрсөн хорвоогийн мананг цэлмэтэл

Буруу зөвийг дугаарлаж муу саналгүйгээр

Бүр жаахан хүүхдийнх шиг гэнэн цагаахан

Бүтэн "Итгэл"-ээ чамдаа нэг мөсөн өглөө, би

Итгэл гэгч угаахад арилдаг толбо биш

Ундууцахад сэгсэрдэг тоос биш

Эргэхэд мартдаг дурсамж биш

Эв эвдрэхэд барьдаг зэвсэг биш ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хаврын цас
Оруулсан admin on 2012-04-26 12:05:15 (1860 уншсан)

Хаврын цас  хаяланхан сэтгэл хөглөөд

Хачин сайхан мэдрэмжээр хөтлөгдөөд

Хөх хотын саарал орчин нэг л бишүүрхэнгүй

Хөнгөн жавраар аядуухан шүргээд айлгүйтэх шиг

Уяран дуулмаар цаанаа л ялгуун энэ хавар

Уудам хорвоод ихийг бүтээхийг сануулах шиг  

Улирч одсон бүхний дөрөөнд сүүн цацал өргөөд

Угтаж ирэх мөч бүрийг ерөөл өргөн угтмаар


Арван наймтай танхилхан охины ааш шиг

Аялагхан  зөөлөн салхи нь сэмхэн намилзаад

Ай, урин цагийн дуун сэтгэл зүрхийг гэгэлзүүлээд

Аяа, ирж яваа цаг  юутай сайхан санагдана вэ 

Э.Үржинханд

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үзэсгэлэнт саран
Оруулсан admin on 2012-04-25 11:36:58 (1948 уншсан)

Үүлээр хучсан үзэсгэлэнт саран

Үлгэр шиг мөрөөдөл амилуулна

Үхэвч сэхэвч мартаж эс болох

Үнэ цэнэтэй хайрыг дуулна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Амьд наран ээжүүддээ
Оруулсан on 2012-03-09 15:40:28 (2035 уншсан)

Дээжлэн өргөсөн сүү тань нарны цацраг болж

Дээр хөхрөгч тэнгэрээс зулай ивээж буухдаа

Дэндүү хайрын тань цацал  илч болон төөнөж

Дэлгэр их хорвоод амьдын жаргал бэлэглэдэг нь хэнсэн билээ

Дэнтэй  дунтай  хорвоогийн хувьхан заяаг тэнцүүлж

Дэрэн дээрээ нулимстай хүйтэн шөнүүдийг үдэж

Дээсэн дөрөөн дээрхи амьдралыг хайраараа тогтоож

Дээлийнхээ энгэрт чийгтэй өнжсөн нь хэнсэн билээ

Дэнсэлж тоологдох насны мөнгөн хяруу унахад ч

Дэвэрч догдолсон өдрүүдэд ухаарал зүүдэг таны

Дэлгээд угтдаг тэвэрт тань эрхэлж дуулахдаа л

Дэлхийн элгэн дээр хамгийн жаргалтай нь хэнсэн байдаг билээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 87 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-008.JPG
Хэмжээс: 600x450 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2630


erd-005.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3281


B3-032.JPG
Хэмжээс: 600x600 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4199


Агуулга
Баасан, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Лхагва, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Мягмар, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Мягмар, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Даваа, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Мягмар, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Бямба, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Даваа, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Пүрэв, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Лхагва, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Бямба, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
· Э.Үржинханд : Байгал
· Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
· Э.Үржинханд : Итгэдэг
· Э.Үржинханд : Гэгээ
Лхагва, 2013.01.23
· Э.Үржинханд: Үүлс хөврөн
Мягмар, 2013.01.01
· Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Лхагва, 2012.12.26
· Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
· Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
· Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Мягмар, 2012.11.13
· Э.Үржинханд : Амсхийх зуур

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn