Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эмзэглэл-2
Оруулсан admin on 2012-09-25 16:04:43 (2991 уншсан)

Цагийн салхи шуураад өнгөрөхөд

Тэсээд үлдэх тэвчээрийг чинь сорих гэж

Цахилах хүлгийн нуруунд гал шиг асдаг

Монгол хүн мориноосоо унах нь уу гэж

Цаас мөнгө, эд өнгийг дунд нь шидэлж

Хүн чанарын хүйтэн дайныг өдөөчихөөд

Цааш нь яаж тэмцэлдэхийг нь үзэх гэж

Хөлөрсөн алгаа хавсраад харж суугаа ч юм шиг

Хүйтэн мэдрэмж чихүүдэс хүргэхэд

Дулаацахын тулд хүмүүсийн дунд орж

Дуу аяланхан сэтгэлээ дэлгээд очихоор

Өнөөх л хов жив, атаа хорсолдоо орооцолдоод

Өөрийгөө ч танихгүй шүдээ хавирч суух юм даа

Дайны хөлд үрэгдчих гээд даанч амаргүй санагдахад

Дотнохон тэврэх байгалдаа л улам шүтэж амьдрана

Эв түнжинтэй л байхсан даа

Элэг нэгтэй ахан дүүс минь ээ

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тунгалаг өглөө
Оруулсан admin on 2012-09-19 18:13:27 (3065 уншсан)

Сэтгэл сэргээх намрын тунгалаг өглөө

Сэрүү татуулсан хүслийн цэнгэг агаар

Хэзээ ч үл ханах байгалийн ийм сайхныг

Хэдэн насандаа магтан дуулавч барамгүй

Ятгын аялгуунд бүжих шиг шувуудын жиргээ

Ямар гайхалтай амьд ертөнцийн өнгөт гэгээ

Яавч үл уйдах өдөр бүрийн тэргүүн хуудаснаа

Яруу найраг, урам зоригийг хөгжөөн бичиглэнэ

Мянган одод гэрэлтлээ ч олж эс чадах

Сэтгэлийн их хүчийг шинэ эхлэлээс хүртэнэ

Магнай тэнийж, зүрх догдлом баяр баяслыг

Сэрж ухаарах агуу их амьдралаас мэдрэнэ

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эмзэглэл -1
Оруулсан admin on 2012-09-18 12:07:04 (3050 уншсан)

Согтуу охид дэргэдүүр минь хараал урсгаад зөрлөө

Сортосхийн чагнахдаа чихэндээ итгэхгүйг хүслээ

Сэтгэлийн сүүтэй Монгол бүсгүйн үзэсгэлэн  гоо

Саруул ухаан, дөлгөөн аалиас нь гэрэлтдэгийг санаасай

Халамцуу охид хажуугаар минь уураа цацаад өнгөрлөө

Халгасхийн сонсохдоо эмзэглэлийн салхинд өртлөө

Хатан заяатай удмын минь ерөөл ивээхийн эгнэгт

Хатмал цэцэг, сэтэрхий шаазан ширээндээ битгий өрөөсэй

                               Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нандин шивнээ
Оруулсан admin on 2012-09-18 12:06:54 (3277 уншсан)

Сувдан цагаан бодлууд нүдэн нууранд минь бүжихэд

Сарны чимээтэй хүүрнэлдэж  амтат гунигаа хуваалцдаг

Дуусашгүй хайранд  итгэх гэсэндээ өртөө андууран хэсүүчилж

Дурлалд мансуурсан зүрхээ өөртөө ойлгуулах гэж зөрчилддөг

Чамд дурласан сэтгэлээ тэнгэр газраас нуухын эрхэнд

Цагаан гивлүүртэй гүнжийн үлгэрийг ахин дахин уншдаг

Чамтай үнсэлцэж байна гэж мөрөөддөгөө, нүгэлд тооцохдоо

Цахилах гөрөөс шиг одмоор санагдахад газар багадсаар байдаг

Цоргитол ширтэх харцандаа намайг хайсаар ирэхэд чинь

Цоожтой зүрхний минь хаалга  догдлолын тогшилтыг сонсдог

Зөв буруу, үнэн худлыг сэхээрэхийн дэнсэнд дэнжигнэхдээ

Зүйрлэшгүй хайр байгаасай гэж моддын навчист шивнэдэг ээ

                                              Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бурхан өршөө
Оруулсан admin on 2012-09-18 12:03:49 (3209 уншсан)

Буйд цэнхэр талын минь хэвлий дээгүүр хучсан

Буурал шороог үнэрлээд харийн хүмүүс найтаачихлаа

"Бурхан өршөө" гэж аман дотроо хэлэхдээ

Булиглах зүрхэндээ эх орноо харамлалаа

 

Даахин сэвлэгтэй үрийн зулай үнэрлэх бүсгүйн

Дэндүү анхилуунд автаад харийн хүмүүн мансуурчихлаа

"Дарь эх өршөө" гэж аман дотроо шивнэхдээ

Даанч хайран эх орноо шимшрэн шимшрэн нандигналаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Мэлхий хаданд
Оруулсан admin on 2012-09-18 12:01:56 (3092 уншсан)

Мөнгөн шүүдэр  тэнгэр тэврэн ургахуй

Мөрөөдөл хүслийн гэрэлт эхлэл нээгдэнэ

Мянган наст өвгөн Мэлхийн бодрол

Мандах нарнаа ширтээд үлгэр хүүрнэж налайна

Монгол нутгийн минь үзэсгэлэнт өглөө

Зүрх сэтгэлийг сэргээн баясгах

Мартаж боломгүй төрөлх орондоо

Зуун бээрийн алсаас ч тэмүүлэн тэмүүлнэ ээ 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Аяндаа ойлгоно
Оруулсан admin on 2012-09-17 14:27:20 (3077 уншсан)

Яргуй дэлгэрэх хаврын урин шиг дүрийг чинь ширтээд
Ямархан бодол учиглан буйг чинь тааж ядан зогсохдоо
Яруу сайхнаар ирээдүйг төсөөлж гэгээн дуу аялж явснаас
Яльгүй бодол, эд мөнгийг би хайр гэж эндүүрсэнгүй ээ
Тэртээ тэргүй энэ хорвоод бид бүгдээрээ баян
Тэнгэрт тэтгүүлж, нарыг хүртэх сэтгэлээрээ баян
Тэртээ тэргүй энэ дэлхийд бид бүгдээрээ ядуу
Тэгтлээ хайрласан биеэ хүртэл орхиод буцахдаа ядуу
Андаа гомдоочихоод гэмшиж суух шиг хэцүү цагийг
Аяндаа чи надаас холдохоороо ойлгоно оо
Амрагаа үгүйлж, дэрээ тэврэн уйлахын цагт
Алгуурхан бодлууд чинь ухааралд чамайг хөтөлж
Аюулхай цээжний минь хөндүүрийг мэдрүүлэх биз ээ

Э.Үржинханд
"Хайр цацруулж..." яруу найргийн түүврээс



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Булгилах зүрхнээс
Оруулсан admin on 2012-09-11 13:34:38 (3337 уншсан)

Булгилах зүрхнээс ундрах аялгуу сайхан урсгалыг

Бодлоо хөвчилж унших нь байтугай ойлгохгүй шүү дээ тэр

Борхон зүрх догдлон хүлээлгийн зам дээр бээрэхдээ

Буцаад явмаар санагдтал жиндээх юм байна шүү дээ

Бурхан минь, яагаад ийм гунигтай юм бэ

Бүүр түүрхэн намрын үдэш  санаашралд автаад

Буцаж урсдаггүй голын хоржигноонд гунигаа шивнээд

Буцаж ирэхгүй залуу насыг орь ганцаар үдэх нь

Бүлээн  нарны илчийг мэдрээгүйтэй адил юм байна шүү дээ

Хорин хэдхэн насны минь гуниггүй инээд цуурайлж

Хорвоод амьдарч яваадаа хязгааргүй ихээр баярлах ч

Хосоор нисдэг хунгийн жаргалд атаархахгүйн төлөө

Хоосон сэтгэл дэхь  гунигийн цөлдөө  хатахгүй л юм сан даа

Тэгэвч,

Сэтгэлийн нууранд хун шувууд хослон ниссэнгүй

Сэмээрхэн санаашрахуйд  утгыг нь тэр  мэдэрсэнгүй

Сэрүүн намар, энэ л эргүүлэгт ухаанаа цэлмээж

Сэлүүхэн үдшээр сэтгэлийн тэнхээгээ түшиглээд

Сэрж ухаарах маргаашийн зүг эргэж харалгүй алхая даа

            Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Итгэл
Оруулсан admin on 2012-09-10 17:41:25 (3649 уншсан)

Баярын оч бүгдийн харцанд гэрэлттэл

Булиглах зүрхэнд нь жаргалын гал астал

Бүхий л насаараа хайрлан дурстал нь

Будилж төөрсөн хорвоогийн мананг цэлмэтэл

Буруу зөвийг дугаарлаж муу саналгүйгээр

Бүр жаахан хүүхдийнх шиг гэнэн цагаахан

Бүтэн "Итгэл"-ээ чамдаа нэг мөсөн өглөө, би

Итгэл гэгч угаахад арилдаг толбо биш

Ундууцахад сэгсэрдэг тоос биш

Эргэхэд мартдаг дурсамж биш

Эв эвдрэхэд барьдаг зэвсэг биш ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хаврын цас
Оруулсан admin on 2012-04-26 12:05:15 (3461 уншсан)

Хаврын цас  хаяланхан сэтгэл хөглөөд

Хачин сайхан мэдрэмжээр хөтлөгдөөд

Хөх хотын саарал орчин нэг л бишүүрхэнгүй

Хөнгөн жавраар аядуухан шүргээд айлгүйтэх шиг

Уяран дуулмаар цаанаа л ялгуун энэ хавар

Уудам хорвоод ихийг бүтээхийг сануулах шиг  

Улирч одсон бүхний дөрөөнд сүүн цацал өргөөд

Угтаж ирэх мөч бүрийг ерөөл өргөн угтмаар


Арван наймтай танхилхан охины ааш шиг

Аялагхан  зөөлөн салхи нь сэмхэн намилзаад

Ай, урин цагийн дуун сэтгэл зүрхийг гэгэлзүүлээд

Аяа, ирж яваа цаг  юутай сайхан санагдана вэ 

Э.Үржинханд

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үзэсгэлэнт саран
Оруулсан admin on 2012-04-25 11:36:58 (3757 уншсан)

Үүлээр хучсан үзэсгэлэнт саран

Үлгэр шиг мөрөөдөл амилуулна

Үхэвч сэхэвч мартаж эс болох

Үнэ цэнэтэй хайрыг дуулна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Амьд наран ээжүүддээ
Оруулсан on 2012-03-09 15:40:28 (3564 уншсан)

Дээжлэн өргөсөн сүү тань нарны цацраг болж

Дээр хөхрөгч тэнгэрээс зулай ивээж буухдаа

Дэндүү хайрын тань цацал  илч болон төөнөж

Дэлгэр их хорвоод амьдын жаргал бэлэглэдэг нь хэнсэн билээ

Дэнтэй  дунтай  хорвоогийн хувьхан заяаг тэнцүүлж

Дэрэн дээрээ нулимстай хүйтэн шөнүүдийг үдэж

Дээсэн дөрөөн дээрхи амьдралыг хайраараа тогтоож

Дээлийнхээ энгэрт чийгтэй өнжсөн нь хэнсэн билээ

Дэнсэлж тоологдох насны мөнгөн хяруу унахад ч

Дэвэрч догдолсон өдрүүдэд ухаарал зүүдэг таны

Дэлгээд угтдаг тэвэрт тань эрхэлж дуулахдаа л

Дэлхийн элгэн дээр хамгийн жаргалтай нь хэнсэн байдаг билээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хаврын цас
Оруулсан admin on 2012-03-07 16:12:39 (4291 уншсан)

Хаврын цас  хаяланхан сэтгэл хөглөөд

Хачин сайхан мэдрэмжээр хөтлөгдөөд

Хөх хотын саарал орчин нэг л бишүүрхэнгүй

Хөнгөн жавраар аядуухан шүргээд айлгүйтэх шиг



Уяран дуулмаар цаанаа л ялгуун энэ хавар

Уудам хорвоод ихийг бүтээхийг сануулах шиг  
Улирч одсон бүхний дөрөөнд сүүн цацал өргөөд

Угтаж ирэх мөч бүрийг ерөөл өргөн угтмаар

Арван наймтай танхилхан охины ааш шиг

Аялагхан  зөөлөн салхи нь сэмхэн намилзаад

Ай, урин цагийн дуун сэтгэл зүрхийг гэгэлзүүлээд


Аяа, ирж яваа цаг  юутай сайхан санагдана вэ 

Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : “Хайр цацруулж...” шинэ ном
Оруулсан admin on 2012-02-16 18:12:40 (7267 уншсан)

Залуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд нь Улаанбаатар хотод төрсөн. 2009 онд “Өөртөө үнэнч үлдэнэ” нэртэй анхны шүлгийн түүвэр номоо хэвлүүлж олны хүртээл болгожээ. Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд “Атаархал” өгүүллэгээрээ амжилттай оролцож, өдөр тутмын болон бусад олон сонин сэтгүүлд бүтээлүүд нь нийтлэгдсээр байна. 2010 онд богино өгүүллэгүүдээсээ түүвэрлэж эмхэтгэсэн “Шувуутай цүнх” нэртэй номоо хэвлүүлсэн. Энэ удаад уншигч та бүхэндээ “Хайр цацруулж...” нэртэй яруу найргийн шинэ түүвэр номоо дэлгэж байна.

     
    
  Эрхэм уншигчид та бүхэндээ энэ оны анхны бүтээл "Хайр цацруулж..." нэртэй шинэхэн түүвэр номоо  хайрын гэгээн Валентины баяр, мөн Монголчууд бидний баяр сар шинээ угтан дэлгэж буйдаа туйлын ихээр бэлэгшээж байна.  Сэтгэлдээ гэрэл, зүрхэндээ хайраар дүүрэн уншигчид минь бие биедээ ХАЙР бэлэглэж, аз жаргал, халуун дулаан инээмсэглэлээр цалгин байхыг ерөөж шинэхэн бүтээлээ өргөн барья.                                                                                   Зохиогч                                                     

Хайр цацруулж...                 

Надаас холдож буй тэр олон өдрүүдийг одоо
Нарны тогоруудтай үдээд уртаар шүүрс алдана
Намиран намилзах шаргалхан мөчрүүдтэй хамт
Надад тайтгарал авчирдаг  аядуухан дуу аялна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Дурлалт хосуудад зориулав
Оруулсан admin on 2012-02-14 16:12:19 (3380 уншсан)

Навчсаа гөвөх моддын тасархай хаа сайгүй хөглөрсөн
Намрын тийм л шаргалхан өнгөнд сэтгэл алдарчихаад
Насан туршдаа холдомгүй хайртынхаа л дэргэд байвал
Нарт ертөнц бүхлээрээ жаргалд умбах шиг гайхалтай

Мандах наран зулай илбэх шиг тийм дулаахан илчтэй
Манхайх саран үүлэнд нуугдлаа ч гунихын аргагүй гэгээхэн
Мөнх тэнгэрийн доор хайрын сувд хэлхэх дурлалт хосууд бүхэнд
Мянган жил улирсан ч магад шив шинээр гэрэлтэх гэгээн ерөөл өргөе

Э.Үржинханд

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Шинэ жилийн үдэш
Оруулсан admin on 2011-12-07 07:56:14 (6488 уншсан)

“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг. Гартаа бас баглаа цэцэг, бялуу барьчихаад одоо хэндээ ч өгөх билээ гэж бодмогц сэтгэл дотор нь бүр ч хоосон оргиод явчихав.
Тэгж явтал баярлаж хөөрсөндөө суух ч завгүй зөрөлдөх хүмүүс дундаас гагцхүү Төгсөө л цасанд дарагдаж гунигтай харагдах нэгэн модон сандал дээр очиж, бээлийгээрээ арчих аядаад лагхийн суулаа. Бор торхон амьдралдаа сэтгэл гундаж байгаагүйн цорын ганц шалтгаан бол хайртай түүнийхээ төлөө л амьдарч байсанд билээ. Гэтэл он гарахад хэдхэн мөч үлдээд байхад ингээд ганцаар сууж байна гэдэг юутай бэрх вэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Чин сэтгэлээсээ талархана
Оруулсан admin on 2011-11-10 16:36:44 (3241 уншсан)

Цаг хугацаа бодлын минь дундуур зугуухан урсаж
Цанатай өвөл, шүүдэрт зуныг өртөөлөн хөвөрч
Цаг хугацаа хайрын минь төгөлөөр итгэлтэйхэн алхаж
Залуу нас, хайр дурлалтай минь хамт зугаална
 

Цаг хугацаа гунигийн минь тэнд зөөлхөн намирч
Чимээгүйхэн ажингаа хүний орчлонг аргадаж
Цаг хугацаа ганцаардахад хүртэл дэргэд минь байж
Чилийтэл одох өдөр хоногуудад ухаарал зөөнө

Цаг хугацаа алгаа дэлгээд амьдрал бэлэглэсэн болохоор
Чамд  би  тоомжиргүй хандаж огт  чаддаггүй ээ
Задгай хүсэл, цайлган итгэл, зүрхний цохилт,
Цаашлах алхам бүртээ танд чин сэтгэлээсээ талархана аа

Энхбаатарын Үржинханд
2011.11.06


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хөх хотын бороо
Оруулсан admin on 2011-11-08 08:15:33 (3273 уншсан)

Арав дугаар сарын дундуур

Асгаран шаагисан бороо

Эргэлдсэн   их хураар

Эх газрыг тэнгэртэй холбов

Огт  сануулгагүй ирдэг

Гэнэтийн нэгэн зочин шиг

Эгц дээрээс гэнэдүүлж цутгадаг

Энэ нутгийн хур аяндаа тайвширч

Хөх хотын хөхөлбөр тэнгэрт

Хөх үүлсээр хөвөөлөн намираад

Шүрэн дуслаар аз жаргал бэлэглэхэд

Шүхрэн доороо хүмүүс нуугдаж

Зулайгаа халхлаад хаашаа ч юм бэ

Зугтан яаран гүйлдэхдээ

Зуун жилээр хүлээсэн мөрөөдөл  нь

Зүгээр л газарт уусахыг ч анзаарахгүй

Хэнэг ч үгүй дээр нь гишгэхдээ

Хайран гутал минь халтайлаа гэж

Халаглан халагласаар явж одно

Хайрын бороог  мөрөөдсөн

Гунигаа тэвэрсээр хоцроно оо

                             Э.Үржинханд

                              2011.10.15



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Мод болчихвол
Оруулсан admin on 2011-11-08 06:25:58 (3177 уншсан)

Сэтгэл минь юунд ч үл эмзэглэх

Чулуу болчихвол яах бол

Сэрүүн тэнгэрийн доор үл бээрэх

Хад болчихвол яах бол

Бие минь үл барагдах

Хөшөө болчихвол яах бол

Би чамд хайртайгаа нуусан

Мод болчихвол яах бол

 

Намар навчсаа хамаад өвлийн зүг нисчихлээ

Намайг түмэн бодлоор дарчихаад

Хаашаа ч юм бэ явчихлаа

Гитар хөглөх шиг сэтгэлийн  утсаа хөглөж

Ганцхан олдох амьдралаа

Ухаарал, инээмсэглэлээр чимж

Би чулуу шиг хатуурхахгүй ч хатуужлыг олно

Бүр  хөшөө шиг, эсвэл мод шиг бодь чанарыг олно

                                  Энхбаатарын Үржинханд

                                                  2011.10.23



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Аз жаргалын эрэлд 2
Оруулсан admin on 2011-08-08 03:05:23 (5249 уншсан)

-Тийм дээ, одоо би чамайгаа яах ч билээ. Болдог бол цаг хугацаа танд сөхөрч мөргөөд ч болов намайг арван жилийн тэртээх анхны хайрын минь тэнд хүргэж өгөөч гэж гуйхсан, тэгвэл би түүнийгээ хэзээ ч орхихгүй..., хэзээ ч... гэж үнэн сэтгэлээсээ шимшрэхэд Гэрлээгийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв. Ийнхүү бодолд автан цонхонд духаа нааж зогсох зуур нэг мэдэхнээ бамбарууштай зүүлтээ зүрхэн тушаа авчраад, алгандаа чангаас чанга атгачихсан буйгаа өөрөө ч анзаарсангүй. Харин цонхны цаана намрын тэнгэр уйтайхан шиврээд л, мөчрөөсөө тасарч унасан навчис бүр дээр халаглан бууж, нулимсан дуслаараа үнсэх нь алдаж гишгэлсэн хором бүрийнхээ тоогоор харуусан мэгших бүсгүйд хань болох мэт. Гэрлээ алгуурхан нүдээ нээж цонхоор харвал тэнд Тулгаа эхнэрээ шүхрээр халхлан байж ганган төмөр хүлгийнхээ хаалгыг уриалгахан нээн, хайртай түүнийгээ аваад бороон дундуур явж одоход ард нь норж шалчийсан навчис замын тогтоол усанд шидэгдсээр хоцров. Гэрлээ:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 150 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-078.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4549

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-265.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3884

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-118.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3962


Агуулга
Tuesday, 2015.06.02
· Э.Үржинханд : Анирхүү / 11-р хэсэг /
Monday, 2015.05.25
· Э.Үржинханд : Анирхүү / 10-р хэсэг /
Friday, 2015.05.22
· Э.Үржинханд : Анирхүү / 9-р хэсэг /
Monday, 2015.05.18
· Э.Үржинханд : Анирхүү / 8-р хэсэг /
Friday, 2015.05.15
· Э.Үржинханд : Анирхүү / 7-р хэсэг /
Monday, 2015.05.11
· Э.Үржинханд : Анирхүү / 6-р хэсэг /
Thursday, 2015.05.07
· Э.Үржинханд : Анирхүү / 5-р хэсэг /
Monday, 2015.05.04
· Э.Үржинханд : Анирхүү / 4-р хэсэг /
Wednesday, 2015.04.29
· Э.Үржинханд : Анирхүү / 3-р хэсэг /
Monday, 2015.04.27
· Э.Үржинханд : Анирхүү / 2-р хэсэг /
· Э.Үржинханд : Анирхүү / 1-р хэсэг /
Monday, 2014.10.27
· Э.Үржинханд : Улаан навчис унахуйд
Friday, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Wednesday, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Saturday, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Thursday, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Tuesday, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Tuesday, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Monday, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Tuesday, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Saturday, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Monday, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Thursday, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Wednesday, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Saturday, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn