Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Э Үржинханд


Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Хөдөөний охин
Оруулсан admin on 2009-08-17 21:32:00 (4089 уншсан)


/Өгүүллэг/

-Битгий чимээ гаргаад бай л даа, наад хаалгаа хурдан хаа!” гэж Палам гуай уцаарлангуй хэлээд шаахайгаа чирэн том том алхалсаар өрөө рүүгээ явж оров. Түүний ард сааралтан үлдсэн тамхины утаа орчиныг эзэгнэж, цонхоор тусах нарны гэрэлд юу нь үл мэдэгдэх хээ мэт болсоноо аажмаар замхарна. Өөрийн ганц охиндоо бол нүдээ ухаад өгсөн ч буцахааргүй боловч өрөөлийн хүүхдэд эвэртэй туулай үзсэн мэт ханддаг нь жаахан таагүй. Энэ жил есдүгээр ангиа төгсөж буй Халиун сургууль төгстөл хамаатныхаа байранд суухаар саяхан шилжиж ирээд байгаа нь энэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд: Олз
Оруулсан admin on 2009-08-12 05:12:20 (3169 уншсан)

/Өгүүллэг/       
“-Юу юм бол оо? Мөнгө шиг л харагдаад байх юм?” хэмээн Ганбаа эрүүндээ гараа хүргэнгээ байшингийн булан дахь цаасан хайрцаг дотор үрчийн хэвтэх цүнх рүү сониучирхан харна. Өдөр бүр барилгын ажил, тоосго шавартай зууралддаг тэрээр  үргэлж л гэнэт их мөнгөтэй болж, баяжих тухай мөрөөддөг .
Үе үе бороо шивэрсэн тийм нэгэн өдөр.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : "'Бүрх малгайтай хүн''
Оруулсан admin on 2009-07-27 00:02:29 (3815 уншсан)

Э.Үржинханд : “Бүрх малгайтай хүн”
/Өгүүллэг/

“-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : ''Гэмшил''
Оруулсан admin on 2009-07-22 04:50:00 (3806 уншсан)

/Богино өгүүллэг/

         “Та ямар намайг хүн гэж тоодог биш, ингэж байхаар анхнаасаа төрүүлээгүй бол дээр байсан юм” гэсээр Бадрал хаалга саван гарч түргэн түргэн алхлав. Түүний ард нугаснаасаа салах шахам савуулсан хаалга гунигтайяа чийхарч асгарах бороонд норсоор үлдлээ. Цухалдсандаа багтрах шахсан Бадрал гарынхаа араар нулимсаа хайнгахан арчаад юу ч юм амандаа үглэнэ. Хэрэв хэн нэг нь түүний хажууд байсан бол гомдож цөхөрсөн өнчин хүүгийн зовлонг ойлгох хүнгүй, нулимсаа урсгаж яваа Бадралыг харахад хичнээн өрөвдөлтэй дүр зураг бууна гэхэв.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 24/5 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : “Аз жаргалын эрэлд”
Оруулсан admin on 2009-07-22 04:49:00 (4681 уншсан)

/Богино өгүүллэг/

“...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 7/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Харьд суугаа халуун элгэн Монголчууддаа
Оруулсан admin on 2009-03-29 23:17:00 (2717 уншсан)


Харьд яваа нэгнийгээ хамгийн муугаар хэлэх юм
Хайртай биднээсээ холдлоо гэж ад шоо ч үзэх юм
Халуун нар, хүйтэн жаварт ч тэд биднийгээ
Хатан зүрхэндээ санаж, бэтгэрсээр л яваа шүү дээ

Гадаадад яваа нэгнийгээ хэцүү бүхнээр хэлэх юм
Ганц удаа ч ирсэнгүй гэж тунирхлын үгс илгээх юм
Мэдэх мэдэхгүй олны дунд бүтэн нойргүй зарим нь
Мэргэн ухаан, эрдэмд сурахаар хичээж л яваа шүү дээ

Олон бээрийн тэртээх ондоо хэл соёлтой
Оюун ухаанаа тэнцүүлж шамдаж яваа шүү дээ
Ойворгон зарим нь алдаж, бүдрээ л биз яахав
Одоо тэднийгээ зэмлэхээ түрхэн ч гэсэн азнаач ээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Би хойд насандаа цэцэг болж төрөхгүй
Оруулсан admin on 2009-03-26 22:13:30 (2972 уншсан)


Уул уулсын энгэрт чимэг болж
Урсах голын эргээр өнгө нэмж
Учралт хосын болзоонд бэлэг болж
Урд насандаа нэгэн цэцэг байлаа би

Болзоонд хайртдаа барих гэж дурлалт хос
Будгийн сайхнаар урлах гэж уран зураач
Бийрийн үзүүрээр шүлэглэх гэж яруу найрагч
Бадаг дуундаа мөнхлөх гэж дуучин болгон
Бүгд надад хайртай байсаан

Гоёмсог төрхөөрөө ургамлын дотроос
Гайхам үнэрээрээ цэцэгсийн дундаас
Ганцаараа бусдын харцыг булаасан
Гал халуун хайрын бэлэгдэл байлаа би

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Би харамч хүн
Оруулсан admin on 2009-03-24 00:50:19 (2499 уншсан)


Сэтгэлийн төгөлд ургасан моддын тэнд
Сэрүүн хураар нахиалсан мөчрүүд бий
Хамаг амьтныг үхлээс өмөөрөх сэтгэлд минь
Хайрын үндсээр соёолсон энэрэлийн цэцэгс бий

Сүүн цацлаа өргөж бүхнээ зориулдаг ээжийгээ
Сүслэн биширч хүндэлдэг оройн дээд багшийгаа
Сүүдэр гэрлийн алинд ч итгэлээ дэлгэсэн найзыгаа
Сэтгэлд минь хамаарах бүхнийг хагацлаас л би хаацайлдаг

Үүнээс өөр юунаас ч би харамлаж үл чадах
Үнэнч амрагаа хүртэл өөр бүсгүйтэй хардахгүй
Үндэс мөчир хагацаан байж нулимс үерлүүлж ирдэг
Өөр юунаас ч биш үхлийн сүүдрээс л би харамладаг аа

2009.03.19


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сергей Александрович.Есенин танаа
Оруулсан admin on 2009-03-24 00:46:46 (2434 уншсан)


Сергей Александрович.Есенин танаа
Сэтгэлийн гүнээс өргөх шүлэг минь энэ ээ

Сэрүүн бүрхэг энэ л өдөр хөргийг тань ширтэхэд
Сүмийн уйтгарт ая эгшиглэх шиг намуухан агаад
Сэмрэх бодолд минь ариуслын салхи хөвөлзөж байна
Харц чинь тунгалаг боловч далдхан гунигтай юм
Харин шүлэг чинь гунигтай авч ер бусын юм
Хамгийн сүүлд бичсэн гэх энэ л
Хагацлын шүлгийг чинь уншаад
Хатан зүрх минь шимширч сууна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Учирч амжаагүй хань минь
Оруулсан admin on 2009-03-13 04:59:40 (2435 уншсан)


Усны дэргэдэх ургамлын сайхныг биширч
Учрал зөгнөвч учирч амжаагүй хань минь ээ
Ухаан бодлын хязгааргүй далайдаа
Ургуулан төсөөлж явна уу намайгаа
Уруудаж өгсөх амьдралын шуурганд
Уйтгарт автан ганцаардаж явна уу эсвэл

Учирч амжаагүй хань минь ээ

Уруулаа болоод сэтгэлээ чамдаа хадгалж
Уулзах мөчийг тээж ирэх шувуудыг
Угтан тосож итгэл өвөрлөн явнаа би
Урган соёолох нялх нахиат хавар шиг
Уужуу ухаандаа бодлын цэцэгс тариад
Учиг хэлхэж ерөөл өргөн явна уу чи минь

Учирч амжаагүй хань минь ээ

Чи хэн ч байж мэднэ тэр хувь тавилангийн хэрэг
Чи хэзээ ч таарч болно тэр цаг хугацааны хэрэг
Чи хаанаас ч ирж магад тэр харгуй замын хэрэг
Чи хэний ч үр байж мэднэ тэр заяа төөргийн хэрэг
Чи хань минь л байж таарна тэр хайр сэтгэлийн хэрэг
Чин зүрхээрээ ижилсэх нь харин чи бидний хэрэг ээ

Учирч амжаагүй хань минь ээ

2009.03.13

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд. Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ
Оруулсан admin on 2009-03-12 04:25:40 (3689 уншсан)


Энгүй хайрын давалгаа эргээ даван цойлж
Эмзэг бяцхан зүрхийг минь цохилон асаж
Эрх танхил жиргэх дурлалын шувуухай
Эх дэлхийгээр самнан чамайг хайж гэмээнэ
Энэлэнгийн сүүдэрт жиндсэн ч эвий ганцаар гунигласан ч
Ихэмсэг харцаа буулгаж эрийн өмнө сөхрөхгүй

Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би

Элгээ эмтлэн шаналж ганцаардлын далайд хөвж
Дурлалын салхинд сульдаж үгээ асгалгүй уйлавч
Эр хүн таны дэргэд гунигаа дотогш юүлж
Эгэл бүсгүй жудгаа ижий шигээ дээдэлж гэмээнэ
Энэлэнгийн сүүдэрт жиндэж эвий ганцаар бэдэрсэн ч
Ихэмсэг харцаа буулгаж чиний өмнө сөхрөхгүй

Эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би

Эх Бөртэ Үжиний энэрэл хайрын үргэлжлэл
Эрэлхэг Мандухай хатны гоо харцны тусгал
Эртнээс нааш өвлөсөн нандин сэтгэлийн нууцаа
Эгэл сэтгэлийн чинадаас дээжлэн өргөж гэмээнэ
Энгүй уужим ухаанаар жаргалын наран мандаадаг
Эр хүн таныг зүрхэндээ, бишрэн хайрладаг тийм л

Эгэл жирийн агаад эрхэмсэг нэгэн бүсгүй билээ би

2009.03.12


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хань минь чи мөн үү
Оруулсан admin on 2009-03-11 03:47:15 (2448 уншсан)


Хасын цас мөнгөн бороо хаялан байх орчлонд
Харьшгүй сэтгэлээр насаараа уяатай
Хань минь чи мөн үү
Харанхуй шөнө гэрэлт өдөр ээлжлэн байх амьдралд
Халамж энэрлээр харамгүй тэтгэх
Хань минь чи мөн үү

Үүрдийн чамтайгаа заяа холбоод
Өргөө гэртээ баясан жаргахсан
Үрийхээ зулайг үнэрлэн цэнгээд
Өвгөдийхөө элгийг дэвтээн суухсан

Халуун хүйтэн харшин байдаг тавиланд
Хайр халамжийг минь дааж явах
Хань минь чи мөн үү
Хатуу зөөлөн нь хослон байдаг орчлонд
Хамаг бүхнийгөршөөн энэрэх
Хань минь чи мөн үү

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Юуны учир вэ, хонгор минь
Оруулсан admin on 2009-03-11 03:36:30 (2757 уншсан)


Зүрх нэгэнт дурлахаараа зүггүй хүүхэд шиг болдог юм байна
Зүгээр ч сууж чадахгүй үгүйлэн санаад хэцүү юм
Зүүд нойрондоо хүртэл эгэлгүй дүрийг нь тольдоод
Зүйрлэшгүй хачин мэдрэмж хамаг биеийг эзэмдсэн байна
Юуны учир вэ хонгор минь

Огт санаандгүй учралаар харц тулан зогтусчихаад
Оломгүй ханиа оллоо гэж хайраа надад илчилчихээд
Одтой тэнгэр ивээлээ гэж сэтгэл дэврэн догдлоод
Одоо л нэг жаргах нь ээ гэтэл нэвсийсэн гунигт дарагдсан байна
Яагаад энэ вэ хонгор минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Эх орон таныгаа
Оруулсан admin on 2009-03-11 01:08:00 (2864 уншсан)


Дээдлэе, эх орон таныгаа дээдлэе
Дэлгэрч бас хагдарч түмэн намтраа үлдээхдээ
Дээр орших гэгээн, хурмастын дайтай дээдлэе би

Дэврэн хуйлрах амьдралын шуурганд аргахад минь
Дэргэдээс тэтгэх хайрын рашаанаас ундаалж
Дуулж уйлан таньдаа зоргоор эрхэлсэний учир
Дэндүү уужим эх орноо эцэг шигээ дээдлэе би

Энхрийлье, эх орон чамайгаа энхрийлье
Эвлэрч бас эвдэрч мянган түүхээ шивнэхдээ
Энэрэлийн их далай ижий шигээ энхрийлье би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Алсыг зорьж буй чамдаа
Оруулсан admin on 2009-03-03 13:56:00 (2720 уншсан)


Алсыг зорьж буй чамдаа дурлалаа би дайлаа
Амраг сэтгэл сэвэлзүүлээд
Алаг зүрхийг минь эсгээд
Алсын хот руу явлаа чи минь

Аян холын замдаа алжаал үгүй хүрсэн үү
Аль эсвэл над шиг санахын шаналанд автсан уу

Харийг зорьж буй чамдаа итгэлээ би өглөө
Хонгор сэтгэл хөвөлзүүлээд
Хүрэн зүрхийг минь хөндөөд
Хүний нутаг руу нислээ чи минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд. : Учрахсан
Оруулсан admin on 2009-02-19 00:52:05 (2806 уншсан)

Учрахсан
Учрахсан гэж дурлалыг удаан хүлээлээ
Уярахсан гэж хайрыг би удаан хайлаа
Газар дэлхий дээр дурлагсад зуу зуугаараа байхад
Гагцхүү намайг л тойрох нь юуны учир вэ

Дурлахсан,
Дурлахсан гэж он цагийг туулан хүлээлээ
Дуулахсан гэж орчлонг аргадан шүлэглэлээ
Дуулим хорвоо дээр хүмүүн мянга мянгаараа байхад
Даанчиг намайг л тойрох нь юуны учир вэ

Хайрлахсан,
Хайрлахсан гэж хэн нэгнийг өчнөөн хүлээлээ
Хайлахсан гэж зүрхээ чагнан өчнөөн эрлээ
Хөрст дэлхий дээр хайрлагсад бум түмээрээ байхад
Харин намайг л олохгүй нь юуны учир вэ

"Өөртөө үнэнч үлдэнэ" шүлгийн түүврээс

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Шүлгэн дарс сөгнөхүй
Оруулсан admin on 2009-02-17 21:38:25 (2673 уншсан)


Омар Хайяамын сэтгэлийн шүүдэртэй шүлгээр ундааллаа
Одоогоос 1400-аад жилийн өмнө дарсан дарснаас амслаа
Оюуны минь аглагт  миний туулалгүй өнгөрч одсон бүхнийг
Онгод хийгээд билэг цогц гэгээн найрагч шүлэглэн мөнхөлжээ.

Орчлонд би эсэж огшсон дарснаас амтлан амсая гээд
Орь гэгээн хүсэл бүхий шүлгэн дарснаас илүү амттайг нь олохгүй биз
Омголон бардам Отеллогийн дурлал шиг хичнээн нууцлаг
Оюунлаг, гэгээн дээдсийг бишрэн шүлгэн дарсыг тамшаалнам

Оргилох их авъяас билгийн ариун дагшиныг магтан байж
Огторгуйгаас ирэх ех бусын гэрлийн дор тэргүүнээ мэхийж
Оддын дунд суу  билгээрээ  мөнхрөх ирээдүйн их хүмүнд
Орчлонгийн бүх яруу найрагчдын төлөө одоо би дарсаа нэрье
 
"Өөртөө үнэнч үлдэнэ" Шүлгийн түүврээс

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Шиврээ бороо
Оруулсан admin on 2008-05-02 01:12:44 (3805 уншсан)


Сонсох тусам шивнээ мэт сэмхэн, аргадангуй зөөлөн
Сондор мөнгөн дуслууд нь нулимс мэт тунгалагхан
Харах тусам ялдамхан, бас амирлангуй гэгээн
Хайлан уярах хүмүүний сэтгэлийн нууцыг хөндөнө
Намс намсхан наашилсаар нарны өмнүүр бүрхэж
Навч навчны алган дээр хөнгөн сүүдрээр хучиж
Гэгэлгэн салхины үзүүрээр итгэлгүйхэн илбээд
Гэгээн гунигийн мөртүүдээр зүрхний чандад хүрнэ
Өөрийн эрхгүй эргэцэх бодлын мананд уусаж
Өнгө алаг хорвоогийн сайн мууг бясалгаж
Сэмрэн орох дуслаар нь сэтгэлээ би угааж
Сэрж чадамгүй зүүд шиг гүн бодолд автана
Сонсох тусам ялдамхан тэгээд аргадангуй зөөлөн
Харах тусам яруу сайхан бас амирлангуй гэгээн
Сондор мөнгөн дуслууд нь нулимс мэт болортоод
Хайлан уярах хүмүүний сэтгэлийн нууцыг хөндөнө

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нартай тэмцэлдэж бичсэн шүлэг
Оруулсан admin on 2008-05-02 01:12:08 (2553 уншсан)


Нар чи орчлонг гийгүүлж зулай дээрээс манддаг
Нар чи ертөнцийг эзэгнэж орой дээр залардаг
Нар чи амьдрал бэлэглэж зүрхэнд гэрэлтдэг
Нар чи алсын алсаас энэрэл юугаа хайрладаг.
Гэвч чамайг магтан дуулж аялгуулахаас илүүтэй
Гэгээн бодлын өчил юугаа яг одоо дэлгэмээр
Мянга мянган маргааш өчигдөр болон хувирахад
Мянга мянган амьдрал түүх болон үлдэхэд
Мандахаас эхлээд жаргах хүртэл чи л хамт байсан ч
Маргааш нь нэг л янзаараа гэрэлтэн байдаг
Хэрхэн ийм орших тэр эрхэмсэг дүрийг эсгэж
Хэрхэн ингэж нулимсаа харуулалгүй мөнхөд үлдэх
Хичнээн түмэн жилийн амар амгаланг олох вэ
Дулаан илчээрээ чи дэлхий даяныг ивээдэг ч
Дуулах дууг минь ч үл сонсон эрхэмсэгээр оршдог бус уу
Түм түмэн жил хүн төрөлхтөн мөхөж, мандах
Түүхийн аль ч үед чиний л өлмийд сөхөрдөг
Аугаа их эрхэмсэглэлийг “нар” таниас өвлөсөн ч
Аяа, юундаа чамд доор өөрийн эрхгүй мэхийнэм
Тэнгэрт чи эрхэлж дэлхийг даяныг сөхрүүлж
Тэндээс ертөнцийн эрээн барааныг ажиглаж

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тэнд
Оруулсан admin on 2008-05-02 01:11:34 (2199 уншсан)


Тэнд харсан төрх зүрхэн тольтод минь мөнхөрч
Тэнд бодсон бодол дурсамжийн өрөөнд үлдэж
Тэнд цацарсан наран сэтгэл дотор гэрэлтэж
Тэнд очсон өдрийн тухай хэзээ ч мартамгүй ариухан

Тэнд орсон борооны дусал харцан дунд тунгалагтаж
Тэнд үлээсэн салхи нь шивнээ болон бүжиглэж
Тэнд хүлээсэн мөчүүд зүрхний цохилтоор урагшилж
Тэнд аялсан дуу бүхэн шувуудын далавчинд дайгдаг аа

Тэнд ирсэн малгайтай хүн захаа засан цэмцгэнэж
Тэнд ургасан цэцгийн сайхныг баглаа болгон хамж
Тэнд хүлээсэн бүсгүйдээ дурсгах гэж догдолсон ч
Тэр намайг мэдэхгүй хэвээрээ тэндээ үлдэг ээ
Э.Үржинханд

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 21 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-019.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3075

Должин : Зам зуур
zam-107.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2706

Должин : Зам зуур
zam-098.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2603


Агуулга
Баасан, 2014.10.24
· Э.Үржинханд : Навчисын унах чимээ
· Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан
Лхагва, 2014.04.09
· Э.Үржинханд : Эмзэглэхгүй
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
Мягмар, 2013.10.01
· Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
· Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
· Э.Үржинханд : Урт намар, бас...
· Э.Үржинханд : Аадрын дараах
· Э.Үржинханд : Бороотой болзоо
· Э.Үржинханд : Өөрийгөө сонс
· Э.Үржинханд : Цайрах алсаас
· Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Мягмар, 2013.05.28
· Э.Үржинханд : Хайр
· Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Даваа, 2013.03.18
· Э.Үржинханд : Эр хүн танд
Мягмар, 2013.03.05
· Э.Үржинханд : Нарнаас тод наран
· Э.Үржинханд : Ижий шувуу
Бямба, 2013.02.23
· ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа
· Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа
Даваа, 2013.02.18
· Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/
Пүрэв, 2013.02.14
· Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар
Лхагва, 2013.02.13
· Э.Үржинханд : Энэхэн зуур
· Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь...
Бямба, 2013.02.09
· Э.Үржинханд : Бурхан харж байгаа
· Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай
· Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
· Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан
· Э.Үржинханд : Байгал
· Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
· Э.Үржинханд : Итгэдэг
· Э.Үржинханд : Гэгээ
Лхагва, 2013.01.23
· Э.Үржинханд: Үүлс хөврөн
Мягмар, 2013.01.01
· Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Лхагва, 2012.12.26
· Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу
· Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/
· Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө
· Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/
Мягмар, 2012.11.13
· Э.Үржинханд : Амсхийх зуур

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn