Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Г Номин


Номин  	Г	 Шүлэг: Цэцэгсийн нэг болноо..
Оруулсан admin on 2013-06-14 12:22:50 (3519 уншсан)

Тэнүүлч салхи уруулыг минь үнсэхэд
Тэрхэн хэсэг цусгүй мэт цайрна ....
Тэр хардаа чи үхнэ
Тэгээд бүх бие чинь ийм болно
Уруул шигээ яс чинь цайрна
Урсгал минь зогсохгүй
Би мөнхөд амьдарна
Чи үхнэ гэж
Тэнүүлч салхи
Тэнхээ мэдэн бархирна
Гүн харанхуйн охин надад
Мөнх амьдрал хэрэггүй ээ ...
Тэрлэгэн дотор багтах ухаантай
Тэнэгүүдийн дотор амьдарч байснаас
Алдхан биеэрээ хэсэгхэн газар бордоод
Гуравхан сар амьдрах цэцэгсийн нэгэн болноо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Бороо
Оруулсан admin on 2013-06-14 11:52:40 (4100 уншсан)

Асгарсан бороо арьс нэвчин буухад
Амьсгал мэт бүлээхэн тунгалаг дуслууд газраар нилийхэд
Их савын тайтгарагч дусалд нэвт норон
Илбэт дэлхийн гэгээн мэлмийд совин төөрнө.

Садансан дассан урин үнэрт , гэгээн дуслууд
Шаргал дэлхийн бүлээн хөрснөөс амь ургуулхад
Шидэт дусалд шалба норон сэтгэлээ угааж
Шинэ үнэрт хуучин бороонд санагалзалаа тайлна

Төгөлдөр тансагт сэрсэн сүнс оргүйд тайтгарч
Түмэн бодрол дусаал бүрээр угаагдан арилхад
Амилууланч усны шидийг бишрэн дусал бүрд нь сийчүүлж
Ахуйг орхиод , оргүйд одоход харамсах зүйлгүй

Ай энэ л борооны шид аж..............
 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Би эрх чөлөөтэй бүсгүй
Оруулсан admin on 2011-11-09 02:13:23 (4102 уншсан)

Галзуурчихсан мэт шөнийг хэн нэгэнд бэлэглэчихээд
гэртээ очиходоо айх зүйлгүй 
Ганихарсан зүрхээ хэн нэгэнд өгчихөөд эмээх явдалгүй 
Гэмгүйхэн нэгэнтэй санаандгүй сээтэгнэчихээд
эмзэглэх хэрэггүй 
Гэртээн би хувцасгүй байхаасаа хэнээс ч ичихгүй 

Би эрх чөлөөтэй бүсгүй


Эрхэмсэг харцаа дээш өргөхдөө айлгүйтлээ нуудаггүй
Эрээгүй харцнаас нүд дальдчиж ичиж үзээгүй 
Даруухан хувцасласан ч энгэрийнхээ товчийг
хэзээч товчилдоггүй
Давгүй залууст хайр зарлахаас хэзээч буцдаггүй 

Би эрх чөлөөтэй бүсгүй

Г.Номин



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Гурван цэг ... Тэгээд таслал ,
Оруулсан admin on 2011-06-02 13:49:16 (5807 уншсан)

Өвөртөц мөртөлөө хямдхаан бэлэг өгөх тоолондоо
Өнөөдөр үргэлжид маргааш байхгүй гэж хэлэх бүхэндээ
Хавтгай дэлхий эргэдэггүй гэж нотлох бүрдээ
Хамгийн инээдтэй гэхдээ сайн амраг байсан чи
Соёлт сэтгэлгээг улан дороо гишгэх тэнэглэл чинь таалагдсан
Солиотой бодолоо надад тулгах чинь үзэн ядалт дагуулсан
Мөөмнөөсөө гараагүй хүүхэд ааш чинь намайг гайхуулсан
Мөрийг минь мөгшгөдөг тэнэг зан чинь харин ерөөсөө таалагдаагүй
Гурван цэг ... Тэгээд таслал ,
...........................................
Г.Номин


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Чи бидэн хоёр
Оруулсан admin on 2011-06-02 13:48:11 (4058 уншсан)

Үгийн утсанд гуниг хэлхэдэг өөрийгөөн би хэн гэж нэрлэлтэй
Үсний хавчаар хайр л ярьдаг чамайг би хэн гэж бодолтой
Авсан цалингаараа аз жаргалаа хэмжээд
Ахуйд баригдан чи суухад
Айдас хийгээд ирээдүйг төсөөлөгдөнө
Алсрах цаг хугацаа хичнээн гунигтай ...
Харьяалал хийгээд хамааралгүй ертөнцөд
Хоригдогч эсвэл харгалзагч шиг амьдарсаар
Хоёрхон биеээ элээж дуусах
Хайран амьдралаа юу гэж нэрлэлтэй
Эмх цэгцгүй зэгэл орчлонд энэ заримдаа жаргал ч юм шиг
Эрээвэр хурааварын цуглуулагнаас олсон
Эрхэм дээд бэлэг ч юм шиг
Үгийн утсанд гуниг хэлхэдэг өөрөө би шаналал ч юм шиг
Үгийн хариугүй зүгээр л аргаддаг эр хүн та тайвширал ч юм шиг
Г.Номин

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г. Номин : Надаас урсах хайр
Оруулсан admin on 2011-05-24 15:21:30 (5382 уншсан)

Надаас урсах хайр
Хэзээнээс би ингэж гуниж
Хэний төлөөг мэдэхгүй зүрх минь цохилно вэ ?
Хаанаас ирсэн гуниг надруу цутгалан
Хайр сэтгэлийн гүнд сэрнэ вэ ?
Биеэ дүрээд ч нүдээс чинь үнэнийг үл олох
Бишүүрхэл хийгээд нууцлаг бүхэнийг чинь
Үзэн ядхийн хирээр татагдаж
Өөрийгөө гээн тэмүүлэх минь юу вэ ?
Сарнисан сэрхүй харцны мөргөөлдөөнд эвлэлдэж
Салхины амьгалд газрын урь орно
Тэрс хүсэл ,ухаанаа тайлан цэнгэхэд
Тэнд би нүв нүцгэн чамд уусна .
Нам гүмхэн давалгаанд сэтгэл цалгина
Надаас урссах хайр чамд хүрээ юм болов уу ?
Г. Номин



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Амьдралыг шүтнэ .Гэвч...
Оруулсан admin on 2011-05-24 15:12:01 (5680 уншсан)

Дууных шиг дахилт , дахилт шиг амьдрал
Зүрх өвтгөнө
Дурлал намайг тэнэг , завхай , худалч болгоно
Хаврын уриар сэтгэл гэгэлзэнэ, өвдөнө ,ганцаардана
Хааяа би өөрийгөө үл танина
Цагаандаа гарталаа дурлаж байж л хэврэгхэнийг нь мэдрэнэ
Цаг хугацаанд нугчуулаад хэн ч биш ээ ойлгоно
Дахилт шиг давталт , Давтагдаад байх ганцаардалд
Дахиад л өвс шиг бөхийж зул шиг бүдэгрэн үлдэнэ
Галзуурсан мэт хүслээрээ амьдрана
Гал шиг омголон дурлана, харамлана , хардана
Ганцаардал хөнгөн гуниг зүрхэнд тунархад
Гагцхүү амьдралыг шүтнэ
Гэвч үхэхийг хүснэ.

Г.Номин

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Чи хэн юм бэ?
Оруулсан admin on 2010-03-10 08:39:11 (5524 уншсан)

Би өнгө зүсээ өмнийн саранд өгөөд
Өчигдөр мэт чиний өмнө чичрэн суухуй
Би үг яриагаа чиний өмнө цэгнээд
Үүлс мэт сарниж сар мэт гэрэлтэхийг хүсэхүй
Би сансарт нисэж буй мэт жингүйдэж
Би саранд хайруулж буй мэт даарахуй
Би сарнай мэт үнэр анхилуун болоод
Би салхи мэт барьцгүй болохыг хүсэхүй
Чи хэн юм бэ ? ................................


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Кришна...
Оруулсан admin on 2010-03-10 08:38:23 (5613 уншсан)

Ай...
Үүсэл хийгээд мөхөл нь
Өмнийн наран ,өрнийн саран адил гэвээс
Өгүүлж ирэх мэдэрхүй
Өөрт тохиох мэдрэмж нь тэр Кришнагийнх юм уу ?
Ай ....
Цэцэг дэлгэрэх хавар, цасан будрах өвөл нь
Ертөнцын насан гэвээс
Цэнгэл хийгээд зовлон
Цээж боох мэдэрхүй нь тэр Кришнагийнх юм уу ?


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Амьдрал сайхан гэж.....
Оруулсан admin on 2010-03-08 00:21:52 (4394 уншсан)

Хариулт үгүй асуулт олныг өөртөө тавиад
Будилж суухад
Хагацал баярын ирэн дээр
Гайхаж суухад
Амьдрал сайхан
Амьдрал сайхан гэж
Итгэхийг хичээж суухад
Айлын хүүд чихрээ булаалгачихсан
Охин минь
Уйлж ирэх ......
Амьдрал ...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Анир алдарсан шөнөөр .......................
Оруулсан admin on 2009-01-01 01:33:29 (4433 уншсан)


Анир алдарсан шөнөөр дусал гуниг сэтгэлд унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ
Мөнх мөнх бусын хооронд гийчин адил ирээд буцах
Мөн чанарыг мэдрэх гэж ертөнцийн анир алдрана

Эхийн хэвлийд ураг бүрэлдэхүйд газрын цөм шатаж
Эх газарт солир унахуйд ертөнцөөс нэгэн буцаж
Жам ёсны бүхнээс жаргал хийгээд зовлонг хайхуйд
Жаахан үдэлсэн хугацаа хэтэрхий ихээр чамлагдана .........

Анир алдарсан шөнөөр ширхэг үнэн зүрхэнд унана
Айсуй хийгээд алсарсан бүхэн холилдон уусна
Үнэн хийгээд худалын хооронд элээж дуусах
Өнө мөнхийн хоосон дотроос буйг хайна
Амласан сүүний дусал бүрээс бодолд нэвчсэн хайр амтагдана
Алсран одсон он жилүүд сувдан хэлхээ шиг бутарсан үзэгдэнэ
Сарны таталцалд далайн ус сэтгэл шиг давалгаалхад
Сая жилийн хөндүүр зүрх өвтгөн тэнд оршино

Анир алдарсан шөнөөр дусал гуниг сэтгэлд унах сонсогдоно
Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй чимээгүй .........
G.Nomin



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Эгэл амьдралын төгсгөлд
Оруулсан admin on 2009-01-01 01:32:15 (4135 уншсан)


Эртнээс мөрөөддөг байсан бүхнээрээ ганцхан чамайг л сольё
Эгэлгүй их нам гүм минь
Эмзэглэл гомдол бүхнээ улан дороо гишигчээд
Эгээ л надад зохихгүй тэр бардам занг өөртөө шингээе


Нам тайван уушын газар өөртэйгээ хундага тулгаж
Нанчид сэтгэлд асгарч эхэлмэгц зоригоон хурцалж
Үүрд үүрд сэтгэлд минь хадаатай байсан
Үхлийн айдас чамд би өөрийгөө өгье
Нил цэцэг зулсан зүүдэнд хааяа үзэгдэх
Нэрийг нь үл мэдэх тэр ертөнцийн хайр
Судсанд минь буй шаналалыг хайр болгон урсгахад
Шунан хорогдох зүйлгүйгээр эгэл амьдралаа эцэслье .....
Нам тайван тэр газрын хажуугаар гарах нэг л жихүүн гэж хэн нэгэн хэлсэн
Надад хорогдохгүй зүйлгүй болхоор энд ирхэд надад нэг л халуун
Ёрдойсон шон энд байсаныг илтгэх хэдхэн хөшөө
Ёрлосон юм шиr ........................... тэгээд хоосон зай
Эндхийн салхи гунигтай ,
Эсэргэн бодол тархинд чихээтэй гэсэн ч таатай
Атаархал хийгээд шунал үзэн ядалт
Айдас тэгээд ертөнцөд буй бүхэн энд байхгүй
Эртнээс мөрөөддөг мөрөөдөл
Энэ амьдралд байгаа бүхнээрээ
Эгэлгүй энэ амгаланг чинь солимоор
Нам гүм ..........................


Уруулын хэлбэрээ энэ хөшөөн дээр би үлдээнэ ээ
Уйлаан нулимсны амт ямар байдгыг тэр мэдрэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Янжинлхамын үр
Оруулсан admin on 2009-01-01 01:32:01 (4221 уншсан)


Зүрхийг минь өргөс шиг мөрөөдөл шивж
Зүггүйхэн тонгочих энхрийхэн хэвлий дотроос огторгуй тийрнэ
Эхэл хайрын үзүүр хөнжил дотор минь орооцолдож
Эр биеийн чинь үнэрт цасны будраа шиг хайлна
Эмэгчин чонын араншин тархин дотор ульж
Эзэнгүй ягаан долгис тэнгэрийн зүгт нүүдэлнэ
Зоримог бардам аялгуу өврөөс чинь урсахад
Зоргоор бүргэд чиний өд шиг би хийснэ
Навчис хагдарсан намраар цээжний төгөл эзгүйрч
Нарны сэрвээн дээрээс мөсөн цэцэг унахад
Янаг цагаан тэнгэрийн хаа нэгтэйгээс ирсэн
Янжинлхамын үр хэвлий дотор дуншина
Огторгуй базаж төрсөн омголон бүргэд чиний
Одоо ирээдүйн үргэлжлэл салхи зайдалж мэндлэхэд
Эрин галавын хөндүүр чулуу дэрлэж уйлна
Эрт эдүүгээн онгод чинь сархад сөгнөж баярлана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Чи гайхалтай гэхдээ би чамаас илүү
Оруулсан admin on 2008-06-24 10:01:11 (7485 уншсан)

Чи гайхалтай
Чихэнд хайр шивнэчихээд
Урвачихдаг чинь гайхалтай
Чимээгүй тэгсэнээ орж ирээд
Үнсдэг чинь гайхалтай
Өөрөөл бусдын үнэрийг хөнжил дотор минь сэлгүүцүүлж
Өөрөө тэгсэн хирнээ мэдэхгүй унтдаг чинь гайхалтай


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Эвлэрч ч л амьдрахгүй юмсан
Оруулсан admin on 2008-06-24 09:59:23 (6005 уншсан)

Эвлэрч ч л амьдрахгүй юмсан.... омголон хэвээрээ үхэхсэн
Элээгдэж элээгдэж сөхөрдөг шиг сөхрөхгүй
Энэ бүхэнтэй эвлэрэхгүй
Ядаж шүлэг минь омголон
Ярих хэлэх минь хурц хэвээрээ үхэхсэн
Эвлэрч л амьдрахгүй юмсан хорвоотой, амьдралтай


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Элээгдэх ертөнцийн маргааш
Оруулсан admin on 2008-05-29 22:47:06 (4420 уншсан)


Элээгдэх ертөнцийн маргааш
Орших эс оршихоон
Та ч би ч хэлж үл мэднэ

Энэ цаг мөчийг яг одоо гэж нэрлэвч
Гурван цаг давхцан оршидог
Эс оршидогийн талаар маргалдана

Мөнх мөнх бусын ертөнцөд
Туйлын үнэн туйлын худал гэж
Байхгүй гэж хэлцнэм
Г.Номин
Мөнхүү шинэ хэмээгдэх хуучин
Хуучин хэмээгдэх шинийг би
Ертөнцийн өөр өнцөгөөс харахыг мөрөөснөм
Г.Номин

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Би бүгдийг мэднэ бүгдийг мэдэхгүй
Оруулсан admin on 2008-05-27 04:12:58 (4484 уншсан)


Давхар давхар хүлээсээр яагаад хүлүүлсэнээ мэдэхгүй
Далд мэдрэмжийн эрх чөлөөгөө яагаад хасуулсанаа мэдэхгүй
Давхцан оршидог цаг хугацаанд яагаад сөхөрдөгөөн ч мэдэхгүй
Даана ч юу мэдэхгүй надаас бүү асуу

Хэмжээст орон зайнаас залхахын учираа би мэднэ
Хэтэрхий энгийн амьдараас салахын хүсэлээ мэднэ
Хиртэж гүйцсэн сэтгэлээ орхино гэдгээн мэднэ
Хээрийн салхинд шингээд хоосон болохоо мэднэ
Хэтэрхий ихийг би мэднээ надаас бүгдийг асуу

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Яг чам шиг байсаан би
Оруулсан admin on 2008-05-27 04:12:28 (6544 уншсан)

Яг л чам шиг гэнэн байсаан би
Дэндүү мөрөөдөмтгий
Яг л чам шиг гэгэлгэн дураар байсаан би
Эрх чөлөөтэй
Яг л чам шиг гэгээхэн бодолтой байсаан би
Дэлхийн өнгө ганцхан цагаан юм шиг
Яг л чам шиг гунддаг гомддог тогтворгүй байсаан би
Хүүхэд зангаараа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Үнсэлт урвалтын ялгаа
Оруулсан admin on 2008-05-03 00:57:23 (4645 уншсан)


Урвалтаан чи салхиар дамжуулж
Үнсэлтээн чи өөрөө авчирдаг
Янжуурын утаанд зүрхийг минь бэлэглэж
Ягаан уруулыг чи үнсэхдээ шунадаг
Содон үнэр чинь өрөөгөөр тарж
Солиотой мөрөөдөлөө чи ханан дээр бичихэд
Үнэн гэдэг чинь үнэн биш юм байна гэж
Өчүүхэн шаралхуу зүрх минь хашиградаг
Үнсэлтээн чи өөрөө бэлэглэдэг мөртөлөө
Урвалтаан чи өөрөө хэлж зүрхэлдэггүй

Г.Номин

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Номин Г )

Номин  	Г	 Шүлэг: Г.Номин : Ертөнцөд буй бүхнээс тэс өөрийг хүснэм би
Оруулсан admin on 2008-05-03 00:56:49 (5932 уншсан)

Ертөнцөд буй бүхнээс тэс өөрийг хүснэм би
Ерийн нэгэн байхыг бус
Ер бусын байхыг хичээнэм би
Сар усанд тусхад өнгө орном би
Салхи аяархан исгэрхэд дэгдэн баяснам би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Номин Г )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 127 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 100x200
Их нүүдэл
Хэмжээс: 600x430 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5293

Анхны цас 2005 он
Үүрийн гэгээ
Хэмжээс: 600x449 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5451


B3-039.JPG
Хэмжээс: 600x453 152k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4546


Агуулга
Sunday, 2008.04.13
· Мэдэхгүй ээ
Saturday, 2008.04.12
· Г.Номин : Үхлийн дараахи амьдрал
· Хүсэл чинийх минийх
· Г.Номин : Хайрлахдаан би
· Г.Номин : Ямар ямар зураг зурагдах бол
Tuesday, 2008.03.18
· Г.Номин : Намайг чи зурсан гэв үү
· Г.Номин : Хэн билээ
· Г.Номин : Нүцгэн бүсгүй
· Г.Номин : Гуниг байхгүй ээ
· Г.Номин : Танихгүй ээ би тэр залууг
Friday, 2008.03.07
· Зун дагуулсан хайр
· Г.Номин : Зун дагуулсан хайр
· Г.Номин : Баримт
· Г.Номин : Эрлэгийн өмнө
· Г.Номин : Үхмээр санагдсан үедээ
Saturday, 2008.03.01
· Г.Номин : Хэн ч үгүйсгаж чадахгүй ээ
Thursday, 2008.02.28
· Г.Номин : Сүүлчийн удаа .................
· Г.Номин : Инээгээд баймаар үдшээр...
Tuesday, 2008.02.26
· Г.Номин : Бүсгүй чамд
Tuesday, 2008.02.19
· Г.Номин : Дурлахгүй байж яаж болох вэ?
· Г.Номин : Эгэл амьдалын үнэн
· Г.Номин : Зуурдын амраг чамд
Monday, 2008.02.18
· Г.Номин : Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг
Thursday, 2008.02.14
· Г.Номин : Миний гэнэн амраг
Tuesday, 2008.02.12
· Г.Номин : Танил бус хайр
· Г.Номин : Саарал ертөнц
· Г.Номин : Дэлхий юутай тайван
· Г.Номин : Тэр нэгэн хайр
· Г.Номин : Би далай
Sunday, 2008.01.27
· Г.Номин : Эх орон чинь чамайг санан дуудаж байна
· Г.Номин : Эрх гүнж минь
· Г.Номин : Хэн ч үгүйсгаж чадахгүй ээ.
· Г.Номин : Би эрх чөлөөтэй бүсгүй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn