Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Батзаяа


Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : ...
Оруулсан admin on 2012-02-07 15:06:10 (8407 уншсан)

 

Хаа нэгтээ гээсэн турьхан хурууд минь надад итгээрэй
Харанхуй өрөөнд чи л гэрэл асаасныг
Харж болохоос харж болохгүй хүртэлх бүх зүйлсийн
Хаана нь ч юм бэ чи л байсныг
Миний хүрч чадаагүй гоод чи хүрч
Мэдрэмж сэрлийг атган над дээр ирдгийг чинь
Мэдсэн шүү, мэдсэн

 

Охидынх шиг нарийхан гоо хурууд минь надад итгээрэй
Охидын хүзүү, нуруу, бас, нар тэмтэрдгийг чинь
Олж болохоос олж болохгүй хүртэлх бүх зүйлсийн
Оройд нь чи л байсныг
Ойлгосон шүү, ойлгосон

Б.Батзаяагийн ном [шүлгийн түүвэр]

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Одноод зориулсан шүлэг
Оруулсан admin on 2012-02-07 15:04:30 (8481 уншсан)

Инээмсэглэлийг чинь энэ хэвээр нь хадгалж
Илүү биш, дутуу биш
иймээр чинь л чамайг хайрлаад
Барьж чадахгүй ч
ядаж шүргэхсэн гэх хүслээ авч үлдээд
Байхаас чинь байхгүй хүртэлх чамайг
дөнгөж таньж мэдрэх
Хонгор минь ямар сайхан юм бэ! 

Чиний өмнө хүлцэнгүй байж
өөрийгөө голох
Чиний уруул уруулд минь хүрэхэд
уруулаасаа ичих
Царайлаг бишийн доторх
гоо дүрд ховсдуулаад
Цаг хугацаанаас үл хамааран
чамд дурласаар л байх
Хонгор минь ямар сайхан юм бэ!

Нойтон бүхнийг чинь
хатсан өвс мэт
шуналтайгаар мэдрэх
Нов ногооноор чамайг
өөрийгөө шараар төсөөлөх, эвлэрэх
Айдас хийгээд цочим мэдээ
эцэст нь чимээгүй тайвшрал
Амьдрал дунд ямар азаар чамтай учрав аа
гэж бодох
Ай, ямар сайхан юм бэ!

Энэ бүх сайхныг
энэ хэвээр нь үлдээгээд
Эрвээхэй шиг нисч үзэх...
ингэж чамд ахин дахин дурлах
Холын холоос таталцах
ямар нэгэн халуун
Хонгор минь, хонгор минь энэ чинь
ямар сайхан юм бэ!

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Арван нэгдүгээр сарын дуулал
Оруулсан admin on 2012-02-07 15:01:05 (8568 уншсан)

Сайн аав байх, охинтой болох
Сайхан бүсгүй болж хүү төрүүлэх
Өвснөөс моддын уй гуниг, тэвчээрийг олж сонсох
Өөрөөсөө далавчаа гээсэн шувууны тухай шүлэг унших
Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

Дагжин чичирч байснаа гэнэт халуурах шиг шүлэг бичих
Дараа нь гашуун эм уугаад эдгэх шиг эргэн хүн болох
Гоо бүсгүй шиг эмзэг нандин бүхнээ ганцхан эрд зориулж
Гоонь эрийн шуналаар өөрийгөө амтлан амтлан мэдрэх
Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

Хүүхэд байхдаа сонсоогүй шидэт үлгэрүүдээ аавдаа ярьж өгөх
Хүсэл, төсөөллийн ертөнцөд хүү нь гэрэлт цох гэж ээждээ итгүүлэх
Найдвар гээч сахиусаа нуруундаа үүрсэн бөгтөр даяанч
Намайг өвтгөх хүмүүсийн төлөө дотроосоо шүүрэх нулимс шиг тунгалаг
Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

http://3.bp.blogspot.com/-2gReKlELj6o/Tu7XQeUmF4I/AAAAAAAACEk/yAxe90sPKD0/s400/2011.12.05-252.jpg

images/content/2011_12_05-252.jpg

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Мартах юм шүү
Оруулсан admin on 2012-02-07 14:59:53 (8337 уншсан)

Хувирч үл өөрчлөгдөх хундага минь
шилбэнээс чинь би бариад
Хувирч үл өөрчлөгдөх бүхнээ
тулган шимээд ганхан сууна
Уйтай ийм л тэнгэр, яг ийм л сар, ийм л шөнө
Унтаад сэрэхэд алга болчихсон байна гэж бодож ууна

Хаанаас ч юм бүү мэд,
магадгүй хэн нэгэн эрд
Хаядсан эмэгтэйгээс гээгдэж унаад
надад олдсон сэтгэл минь ээ
Өвтгөөд байгаа энэ гомдол, энэ ганцаардал, энэ бүхэн
Өглөө босоход эдгэчихсэн байна гэж итгээд уу!

Тэвчин хүлээгч
хувирч үл өөрчлөгдөх горьдлого минь дээ
Тэр энэ атирч хувирах утаа байжээ,
замхран арилах зүүд байж
Магадгүй энэ шөнө түүнийг анхных шигээр нь
ганцхан удаа зүүдлээд
Маргаашнаас ахиж бодохгүй юм шүү,
мартах юм шүү!

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Бүгд: Б.Батзаяа : Юу мэдэрдэг гээч
Оруулсан admin on 2012-02-07 14:58:14 (8173 уншсан)

Зүүн далавчин дээрээ чиний хумсны сорвитой ч
Зүгээр дээ, би ниссээр л байна
Өд нь дэрэн дээр чинь унаж
Өвдөлт нь цээж рүү хатгасаар
Өөрчлөгдсөн юм алга даа, энэ хавьцаа
Өвдсөөр л байна...

Гэнэт хамаг бие хөлөрч гар чинь духанд хүрэхэд
Гэртээ сэрсэн мөртөө би хаана ч юм байдаг
Эсвэл чичирч даарсаар хүйтэн шилэнд хүрмэгц
Энд тэндээсээ хайлаад лаа шиг урсчихдаг
Ил харагдахгүй ямар нэг эрчим энэ өрөөнд
Эргэсээр л байна...

Хагархай шил тэмтрээд өндгөө исгэх төдийд
Хаа сайгүй ув улаан бөмбөлгүүд нисэлдээд л эхэлдэг
Зүрх шиг цохилох ийм олон бөмбөлөг дунд хэвтээд
Зүрхээ нэг нэгээрээ хэрхэн хагарахыг хараад
Хэзээ мөдхөн, ирэх юм шиг санагдах
чамайг хүлээн
Хэвтсээр л байна
Хэвтсээр л байна...

( Дэлгэрэнгүй... | 1 | Бүгд | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа :
Оруулсан admin on 2012-02-07 14:56:03 (8266 уншсан)


Өргөс шиг хүмүүсийн дунд
хөөс мэт амьдрах
Өөрөө нулимс болж унаад
хага үсрэх
Өвдөх
ганцаардах...
Уртхан амьсгаа авбал хөрчих гээд
өвлийн шөнө
Уйтгарлах
хэн нэгнийг хайх
тэнүүчлэх...
Ноход гүйж өнгөрөх
даарах
Нөхдөө үгүйлж
өнгөрснийг дурсах
гуних
Өвлийн тэнгэр
чимээ аниргүй дүнсийх
"Өнөөдөр ядаж цас орсон бол" гэж бодох...
Хөөс мэт нэгэн
өргөс шиг хүмүүс дунд
Хөнгөн чанараа гээн
живэн байна!

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Шувуудын амьдрал
Оруулсан admin on 2011-06-15 11:01:41 (8431 уншсан)

Өдөө цувуулан алхаж явахад
Далавчийг минь эдгээж нисгэчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг
Өнгөрснөө дурсан уйлж суухад
Ирээдүйг харуулж, итгэл төрүүлчихээд
Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг

Хамт нисэлгүй зүг буруулдаг
Хачин шувуу нэг байдаг ч
Согтуурал, элийрэл, тайвшрал мэтийн
Сонголтууд надад олон үлддэг ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа - Тэр бол...
Оруулсан admin on 2011-06-14 22:20:15 (8511 уншсан)

Тэр бол:
Амьдран тэсэх,
Амьд үлдэх
цорын ганц шалтгаан минь.
Аз жаргалтайгаар,
Сэтгэл хангалуун үхэх
цорын ганц боломж минь.
Хүсэл мөрөөдөлдөө хүрэх
Миний ганцхан найдвар
Хүлээх итгэл,
хүрэх оргил минь.

Тэр бол:
Миний сонсдог дуунуудын
далд инээмсэглэл шиг
цээж цэлмэтэл мандах
Миний л хардаг нарнуудын
далд цацраг шиг
тийм зөөлөн илчтэй.
Миний мэдэрдэг догдлолуудыг
нууцхан шүргээд
зөөлөн савлах дүүжин дээрх
Миний л зүүдэнд ирдэг
хайр хүрэм,
ганцаардсан бяцхан охин. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : ***
Оруулсан admin on 2010-06-10 23:12:00 (8549 уншсан)

Гал навч ноцоох тэр агшин
Гар чинь хацарт минь хүрэхтэй давхцсан бол
Уруул минь, тамхиа унагаад
Юунд ч юм бэлдэх байсан...
...Чичирсэн хуруугаараа үсийг чинь үнсээд
Улам ойртоход
Цийлэгнэсэн нүдний чинь толинд
Тоостой уруул минь норж үзэгдсэн бол
Уйтгараа үргээж сэтгэлээ чөлөөлөөд
Би юунд ч юм бэлдэх байсан...

...Сормууснаас нулимс зүүгдээд
Долоовор хуруунд гээгдэх шиг
Сохор хүлээлтүүд минь гэвч
Инээдэнд чинь замхарсан. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Фило
Оруулсан admin on 2010-05-06 01:36:03 (10502 уншсан)

Од огт харваагүй, тэр төрөөгүй бол
Юу өөрчлөгдөх байсан бол...
Олон жилийн дараа гэв гэнэт үхээгүй бол
Юу өөрчлөгдөх байсан бол...
Хэрэв огт дурлаагүйсэн бол,
Хэзээ ч тэр хоёр учраагүйсэн бол
Юу өөрчлөгдөх байсан бол...
Амирлангуйд тэгтэл автаагүйсэн бол,
Амьсгалахаа больтлоо, удтал гуниагүйсэн бол,
Аз жаргал амтлаад л, огтхон ч зовлон үзээгүйсэн бол,
Сэтгэл минь амилаагүйсэн бол
Юу өөрчлөгдөх байсан бол...
Хуураагүй, үнэнч байсан бол,
Хугараагүй, бүтэн байсан бол,
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа - Бороо
Оруулсан admin on 2010-05-03 09:49:30 (8624 уншсан)

Энэ төгөлдөрийг ээ,
Өндөр өсгийтийн хуурамч алхаа шиг
Ээх, энэ хийлийн уйлааныг...
Миний цөхөрсөн, найдвараа гээсэн харц шиг
Гуйж цөхөрчээ, энэ морин хийл
Нулимс асган гомдоллоод л, учирлаад л...
Гурвуулаа нийлчихээд уйлаад л байсан, нэг л мэдэхнээ
Гудамжаар хүмүүс гүйлдээд л, цонхон цаана...
Ингээд л бороо оруулчихлаа Рюичи Сакамото
Исгэрэх чимээ л нэмчихвэл би сонсож ч тэсхээргүй
Итгэмээргүй юм аа
Энэ чинь хөгжим үү? Эсвэл...
Ядаж...
Ядахнаа...
Хэлэх ч үг олохгүй нь ээ
Яг л миний амьдрал шиг...
Эвий,
Энэ аялгуу над шиг л зовлон үзэж дээ ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяагмйн шүлгүүд
Оруулсан admin on 2009-11-30 06:46:04 (11115 уншсан)


Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй
Чанга тэврээд уйлахаас өөрийг хийхгүй
Ийм удаан намайг орхисон,
Тийм удаан надгүйгээр амьдарсан,
Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй.
Үг тэнд үнэ цэнээ алдаж
Үнсэхээс өөрийг уруул минь хийхгүй
Услалгүй удсан цэцэг шиг
Урууланд чинь би яг л ус шиг хүрнэ
Цаас арчсаар нимгэрсэн мэдрэмтгий хуруугаараа
Цаг хугацаа чиний мартуулах дөхсөн
Хүзүүнд, үсэнд, арьсанд
Хүрэхийн төдий халуу дүүгээд л
Улам ч сайхан санагдах тэр л биеийг
Удаан гэгч нь тэврэх болно.
Өөр юу ч хийхгүй.

**** ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Бороо оролгүй нэг хонолоо
Оруулсан admin on 2009-08-17 02:24:30 (10396 уншсан)

Бороо оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Бороо ямар сайхан юм бэ.

Цас оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Цаг хугацаа ямар шидтэй юм бэ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Зүгээр л
Оруулсан admin on 2009-05-04 01:40:07 (11216 уншсан)


Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчрөл дагуулах уршигтай
Зүгээр л нэг бодолгүй үйлдэл мөнхийн сорвины хүндүүртэй
Зүгээр л нэг санамсаргүй үг гомдол төрүүлэх хүчтэй
Зүгээр л нэг зүггүйтэл насаараа харамсах шалтгаантай

Зүгээр л нэг хэрэггүй инээх нь хожмоо уйлж барахгүй гэмшилтэй
Зүгээр л нэг түлхэх чинь хүртэл найман жилийн тарчлаантай
Зүгээр л нэг сэтгэлээр унах түүнээсээ долоон дор уршигтай
Зүгээр л нэг яарч давхих чинь алтан амины үнэтэй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б.Батзаяа : Бүх юм түр зуурынх
Оруулсан admin on 2009-05-04 01:39:18 (10741 уншсан)


Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Өгүүллэг: Б.Батзаяа : Цэцэглэдэггүй цэцэг
Оруулсан admin on 2009-05-04 01:10:49 (11238 уншсан)


Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа. ( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : ... Надад байна
Оруулсан admin on 2008-12-09 02:22:46 (10750 уншсан)


Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг
Чи ч гэсэн надруу инээмсэглээд зөрөхөд дотроон би
Чимээгүйхэн гуниг ард нь байгаа л гэж найддаг

Хачин анхилуун үнэртэй хаврын бороо асгарч байна
Хажуудаа чамайг суулгаад шүлэг аялмаар орой байна
Яруу сэтгэлийг минь хөглөх гуниг бүхнийг шивнэчихээд
Яваад л одоход харуусмаар ховорхон дурлал цээжинд байна
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Сохор дурлал цас шиг
Оруулсан admin on 2008-12-09 02:21:24 (10833 уншсан)


Чийглэг цагаан цас газарт унаад л хайлах шиг
Чиний гоо үзэсгэлэнгийн дэргэд би яасан хүчгүй
Намайг чи нар шиг халуун харцаар төөнөхөд
Чамайг би харж чадахгүй цас шиг хайлчих юм

Анхилуун үнэрт салхи шиг дэргэдүүр инээгээд зөрөхөд чинь
Азгүй гунигт навч шиг би яасан ч өндрөөс уначихав даа
Инээдэнд чинь ч бас дурлаж бүр гунигтай болчихоор
Ингэтлээ шаналсан сэтгэл минь инээгээд мэндэлж чадах уу даа

Хөгшин царс модны дэргэд залуу хус найгах шиг
Хөшөө мэт царс дүнхийж хус бүжээд ч байх шиг
Чи инээмсэглэн алхаж би гуниглан санааширдаг
Чийглэг цагаан цас алган дээр минь унаад л хайлчихдаг ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Ядуугийн зовлон
Оруулсан admin on 2008-12-01 02:34:49 (9123 уншсан)


Ядуу явахад юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой
Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай
Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй

Зүдүү явахад юм бүхэн шаналалтай
Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай
Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай
Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай

Хоосон явахад юм бүхэн өнгөтэй
Хоолтой хоолгүй өнгөрөөсөн хоног өдрүүд минь дурсамжтай
Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй
Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй

Ядуу явахад үнэндээ
Юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл
Зовлонгоор баян тавилантай

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батзаяа Б | )

Батзаяа 	Б	 Шүлэг: Б. Батзаяа : Дэн буудлын өрөөнд
Оруулсан admin on 2008-12-01 02:34:28 (9019 уншсан)


Дэн буудлын өрөөнд гэрэл байхгүй. Шүдэнз зурлаа
Дэргэдэх бүсгүйн зүрхэнд дурлал байхгүй. Тамхи асаалаа
Хөдлөх бүрийд хуучин ор чихран ёолох шиг, зүрх рүү янхийнэ
Хүйтэн өрөөний булан бүр чимээ чагнах шиг, ганцаардал ханхийнэ

Хархан үс дэрэн дээгүүр асгарч, цагаахан сэтгэл орон дээр хөглөрчээ
Хайр сэтгэл утаа болон замхарч, халуун нулимс янжуурын цогон дээр дусчээ
Дэн буудлын өрөөнд гэвч дурлал байхгүй. Тамхиа унтраалаа
Дэргэдэх бүсгүйн зүрхэнд даанч гэрэл байхгүй. Шүдэнзээ үлдээлээ.

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Батзаяа Б | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 105 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-037.JPG
600x406 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6628

Д. Энхбаатар	210х110, зотон тос
Хүн 2
600x304 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5363

Должин : Зам зуур
Замдаа гарнаа
600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4802


Агуулга
Monday, 2008.12.01
· Б. Батзаяа : Цоо шинээр амьдрах юмсан
· Б. Батзаяа : Миний тарьсан цэцэг
· Б. Батзаяа : Эхнэрээ хүлээхүй
· Б. Батзаяа : Хорвоод би хэмээх 21 мөрт
Tuesday, 2008.11.11
· Б. Батзаяа : Навч билээ би
· Б. Батзаяа : Гудманд залуус...
· Б. Батзаяа : Баяртай
· Б. Батзаяа : Хавраас намар хүртэл
· Б. Батзаяа : Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?
· Б. Батзаяа : Тамхиа татаж дуусгаад
· Б. Батзаяа : Учирлахуйн шүлэг
Saturday, 2008.11.08
· Б. Батзаяа : Хагацахуй
· Б. Батзаяа : Сарны сонет
· Б. Батзаяа : Би эхнэртэй
· Б. Батзаяа : Надад дурласан бүсгүйчүүдэд
· Б. Батзаяа : Монгол бүсгүйчүүд бүгд минийх
· Б. Батзаяа : Сэтгэлийг сонс!
· Б. Батзаяа : Сэтгэл минь
· Б. Батзаяа : Би мартагдана
· Б. Батзаяа : Эхнэртээ унших шүлэг
· Б. Батзаяа : Бороо Салхи Навч Дурлал тэргүүтэнд
· Б. Батзаяа : Сэтгэлд минь ганц цэцэг
· Б. Батзаяа : Дөрвөн жилийн дараа
· Б. Батзаяа : Үхэхсэн
· Б. Батзаяа : Саран авхай чимээгүй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn