Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл


Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Д.Энхбаяр : Намар
Оруулсан admin on 2009-01-01 03:35:48 (6105 уншсан)

Д. Энхбаяр МХУЗ-I
Намар
Саарал өдрүүдээр
Газарт унахгүйгээр хаялах цас
Гадаа гунганана
Зүрх гансарна ….

Өвсний бадаг
Элсний нүүдэл үл мэдэгхэн цуурайтна
Энд би айнам
Цэн тогорууны үзэмжит бус сүүдэрт
Цэцэг надаас өндөр ургачихжээ.
Газрын тэнгэр минь .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Д. Батмөнх : Хий ертөнц
Оруулсан admin on 2009-01-01 03:33:39 (4238 уншсан)

Д. Батмөнх : Хий ертөнц
МХУЗ-I дамжааны оюутан

Гэрэлт манан гиеүт саран тэвэрсэн
Гил хар шөнийн анир гүмхэн ууланд
Нүд минь тэнэж бодол бүдэрнэ
Нүцгэн шувуу өдөө хайж нисээд намрыг дуулна
Гишгэх газрын өвс харанхуй ууж
Ертөнцийн гүнрүү шаргал чимээтэй ургана
Гиймэл нар босоо цэцэг эрж
Ер бусын орчлонгийн уйт үзэсгэлэнг асганам
Бүгчим сэтгэлт цэн…хэрээ буруу дэвээд
Бүдэг салхинийх нь хагалбарт бүсгүйн дүр замхарч
Бөртийгч оддын хөлд мөнхийн аялгуу гэлдэрнэ
Бөгтөр навчсаар урсадаг он цагийн хаана нь би явна вэ?
Шивнэх төдий үг сөрөх салхинаас сонсогдоно
Ширхэг цагаан цас бололтой
Тэмтэрч үзмээрээ
Хөх урсгалт гол амрагийн нулимсаар цалгиж
Хүйтэн чулуут эргийг нь цамнан цамнан урсана
Бадрангуй сар хуурай асгарна
Бадаг шүлэг минь харин тэнгэртээ үлдэнэ
хий ертөнцөд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Д. Батмөнх : Нэг цаг гучин минутын дайн
Оруулсан admin on 2009-01-01 03:16:59 (5572 уншсан)

МХУЗ-I дамжааны оюутан
Д. Батмөнх

Дайсан отряадын зүг довтлоход
Дайчид байрандаа хэмээн хашгиралдана
Юу юугүй дайн эхэллээ
Яаж амьд гарна даа хэмээн
Ёоёолсон аястай санаа алдацгаана
Юухан байх вэ ажилдаа орцгооё


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Д. Батмөнх : Манцуутай чулуу
Оруулсан admin on 2009-01-01 03:14:47 (4062 уншсан)

МХУЗ-I дамжааны оюутан
Д. Батмөнх


Бодолд шүлэг хоногшин аяганд мэлмэрэн
Болоогүй зүрхнээ нүцгэн сарны гэрэл асгарна
Бүлээн бороо шөнөжин шаагиж зүрх гижигдэн
Бүгийх чөлөөнөө хар даран зүүдэлнэм
Жихүүн жавар час хийсэн хөлчүүн өглөөгүүр
Жад барьсан эр хуйв шажигнуулахад
Домогт мөнхөрсөн догшин монголын сүлдэн доор
Дэлгэрч амжаагүй манцуутай чулуу мяраалнам
Бор тэнгэрт хөх саран цухуйхад
Болрын өнгөөр сэтгэлийн аяс сувдарна
Халин дүүлэх шим ертөнцийн орчлонд
Хуй амилсан зүүднээ хий алгадан шанална
Далайн усанд манцуутай чулуу хаяв
Би үхэж байна
Диваажинд очиж сан тавиулжав
Би төрж байна
Дорнын говьд булаг оргилов
Би сэрж байна
Дэнгийн гэрэлд шүлэг бичив
Би өсч байна 2008. 11.17

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: А. Долзодмаа : Би эх орны хүү
Оруулсан admin on 2009-01-01 03:12:13 (4988 уншсан)


Ховд их сургуулийн МХУЗ- II ангийн
оюутан А. Долзодмаа 2008.01.01

Агийн цэнхэр униар нь суунагласан хөх Монгол
Алгын чинээ биеийг минь элгэндээ тэвэрсэн хөх Монгол
Аугаа их хаадын өмгөөлж үлдээсэн хөх Монгол
Агт морьдын туурай нижгэнэсэн тал нутаг
Минийх учир би эх орны хүү
Эсгий туургат гэрээрээ бахархдаг Монгол
Эх болсон газар шороогоо хайрладаг Монгол
Эр зориг, шандаст хүлэгтэйгээ
Энэ ертөнцөд мөнхөрсөн Монгол
Минийх учир би эх орны хүү
Алтан соёмбот тугаа дэлхийд намируулсан Монгол
Алаг дэлхийн цээжинд нэрээ дуурсгасан Монгол
Арвин сүрэг налайн бэлчсэн баян Монгол
Амьдралын буман нугачаанд өвдөг сөхрөөгүй Монгол
Минийх учир би эх орны хүү

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: С. Анхбаяр : Барьцгүй хайр
Оруулсан admin on 2009-01-01 03:10:00 (5761 уншсан)

С. Анхбаяр 2008. 11.01
Ховд их сургуулийн МХУЗ – IV

Хэлхээтэй нулимсны дусалд дүрийг тань олонтоо урлаж
Хээ шаагүй харцанд тань ариун бүхнээ зориулж
Мэндийн зөрөөгүй өөрөөс чинь хайр горьдож явсан
Миний омголон насны дурлалын эзэн минь ээ.
Намайг хайрлана гэж худал шивнэсний чинь төлөө
Насан залуугийн гунигаа энгэртээ би юүлчихлээ
Намба ихэмсэг бүсгүй заяагаа чиний төлөө аргадаж
Нажид ихтэй хорвоогийн тоосонд нь би дэлгэрчихжээ.
Лавс лавс цасны малгайлан орох ширхэгт
Ламын шар орхимж шиг мөнгөн хяруу гялтганана
Өвлийн эхэн сарын будантай тэр үдэш


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Д. Гэрэлмаа : Хааяа хааяа уулзан зүрх алдан зогсохдоо
Оруулсан admin on 2009-01-01 03:02:00 (4665 уншсан)

Д. Гэрэлмаа
МХУЗ-IV анги /2006-2007 он/

Хааяа хааяа уулзан зүрх алдан зогсохдоо
Хайрын хэдэн үг нь журмын босгонд бүдрэхэд
Санаа сэтгэлийн минь гунигийн манангаас
Сархад шиг гашуун хур буудгаа л
Сэтгэлд минь чиний тухай бодол эргэхэд
Сэмхэн санаа алдаж гуниг надад төрдөг
Сэжүүр нь үгүй аялгуу чиний зүгээс эгшиглэхэд
Сэлүүр нь үгүй завиар чиний зүг тэмүүлдэг
Даанчиг хичээгээд үл очих алсад
Дандаа чи намайг мартаж суудаг
Даруухан төрх илүүхэн хайраа нууж
Дахиад л би эргэж буцсан байдаг
Өр зүрхийг минь туучаад одсон мөрөөр чинь
Өглөө бүр хоосон зүүд минь бэдэрдэг
Өөртөө бус чамд л гэж тэрлэсэн
Өнгө чимэггүй хэдэн мөрт минь л үлддэг
Ухаангүй дурлаж хэрвээ чадвал
Удахгүй чи “хүн” болно гэчихээд
Дарсанд бус дурлалд согтсон намайг
Далдхан муулж хорвоо зөрдөг
Өнгө алаг орчлонд эн тэнцүүлэх гэж
Өөрийгөө бус өрөөлийг хайрлачихаад
Өргөстөй сарнай энгэртээ тэвэрч
Өнгөгүй зүүд будаж суудаг залуу нас минь ээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Ц. Амартүвшин : Сайхан гэгээ
Оруулсан admin on 2009-01-01 03:00:21 (5727 уншсан)

Ц. Амартүвшин
(Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 12. 03

* * *
Сайхан гэгээ төөнөхөд
Саатаж явснаа дурсаач
Саруул зуны шөнө
Санаж зүүдэлснээ хэлээч
Салгуу холын бодолдоо
Сэмхэн үгүйлснээ дурсаач
Санаандгүй нэг л уулзаж
Сайн болсноо мэдрээч
Хүрэх зүрхний толтод
Хүлээж явдгаа илчлээд
Хүүхэн хонгор зангаар
Хүнээс нуугдахаа болиоч


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Э. Алтантогос : Би
Оруулсан admin on 2009-01-01 02:57:00 (5887 уншсан)

Э. Алтантогос
(Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 11. 20

Би
Зөөлөн чулуут хорвоод
Зовох гэж би азтай төрсөн.
Заяа төөргөө сөрж
Жаргах гэж би зовлонтой учирсийм.
Амьдралын амтанд хөл алдаж
Арчаагүй нэгэн болохыг би хүсэхгүй
Орчлонгийн гашуунд хагсаж
Огоот халуунд дурлах гэсэн би.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Цолмонгийн Баасандорж
Оруулсан admin on 2009-01-01 02:54:46 (5498 уншсан)

Цолмонгийн Баасандорж
(Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 12. 07

Догдлол
Бүрэнхий нөмрөх цагаар
Гуниглангуй ганцаар алхаж явахад
Тэнгэрээр дүүрэн шувууд
Тэр зүгрүү нисэн одсон.
Хаврын орой сэрүүн байсан
Харин ямар шувууд байсныг мэдээгүй
Дагаад, гүймээр болсон би
Дуугаралдсаар, ниссээр тэнгэрт ууссан
…Тэгэхэд би догдолсон байсан
Дахиад нисэх болов уу гэж ширтсэн
Даанч, бараа нь тасарсан
…Догдолсон хэвээр цааш алхсан, би


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Цолмонгийн Баасандорж : Намраас олсон мөрүүд ...
Оруулсан admin on 2009-01-01 02:52:00 (5659 уншсан)

Цолмонгийн Баасандорж
(Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008. 12. 07

Газраас хөндий
Ганц навч эргэлдэнэ
Явах зүггүй...
* * *
Уйтгарт аялгуу хорвоог нэвчихэд
Улиас л ганцаар
Нулимс дуслуулнам.
* * *
Хавар шувууд ирэхэд
Хамт
Моддын мөчир дээр
Зунжингаа өдөлсөн навчин шувууд
Салхиар жигүүр хийн
Сэржигнэн нисэн одоход
Шувууд бас буцдаг аа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Гомбосүрэнгийн Чулуунцэцэг : Би эзгүй
Оруулсан admin on 2009-01-01 02:50:00 (5398 уншсан)

Гомбосүрэнгийн Чулуунцэцэг  
(Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008.10.10
 
1.
Намайг унтсан хойно зүүдийг минь тогш
Наран улсаас гараад саран улсад оччихсон байдаг юм
Нам гүмхэн байхад зүрхийг минь бүү тогш
Намайг дайрсан амьдралыг сонирхоод би хаа нэг тийшээ явчихсан байдаг

Зуур зуурхан орших гунигийг бүү тогш
Замын цэцгэн дундаас өөрийнхөө мөрийг эрэхээр буцсан байдаг
Зогсохын зайгүй урсах нулимсыг минь тогш
Зовлонд бууж өгөхгүйн дунд эсрэг урссан байдаг юм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Гомбосүрэнгийн Чулуунцэцэг : Алсад одох юмсан
Оруулсан admin on 2009-01-01 02:48:24 (7629 уншсан)


Гомбосүрэнгийн Чулуунцэцэг
(Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008.10.10


Алсад одох юмсан
Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Алаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учрыг ханатал мэдрэх юмсан

Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агуйд амьдараад, аажмаар нар шингэж мандахыг үзэхсэн
Адуу мал, аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Гомбосүрэнгийн Чулуунцэцэг : Алс аавын нутаг
Оруулсан admin on 2009-01-01 02:46:36 (5834 уншсан)

Гомбосүрэнгийн Чулуунцэцэг
(Ховд их сургууль, МХУЗ-IV) 2008.10.10

Алс аавын нутаг

Шувууд өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, навчис хагдрах тусам эгнээгээ эзлэн, намар гуниглах бүр эндээс явахыг яаран, зөвхөн далавчных нь эмзэг турьхан дуу үл мэдэг сонсогдохоос өөр аниргүй нэг намрыг, Ховдын цэцэрлэгийг чимээгүй орхих гэсэн шиг тэнгэрт алгуурхан эгнэжээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Намсрайн Ариунгэрэл : Гуниг заримдаа надад гоёлын дээл шиг зохидог
Оруулсан admin on 2009-01-01 02:44:27 (6885 уншсан)

Ховд Их сургуулийн сургуулийнхаа 30 жилийн ойд зориулав.
Ховд их сургуулийн “УТГА ЗОХИОЛЫН НЭГДЭЛ”дугуйлангын
оюутнуудын уран бүтээлээс

Намсрайн Ариунгэрэл
(МХУЗ-IV ангийн оюутан)


Бүсгүй гэж…

Амгалан – Би амгалан болж сар амтална
Алгуурхан тэгээд чулуун дээр
Арц болж чамайг ариусгана
Амьдрал гэдэг чинь үнэндээ энэ л шүү дээ

Модны навч унахад салхины чигийг баримжаалж
Морь зүүрмэглэхийн хооронд чамайг зорьж очно
Хөл, цэцэгсийн магнайг илэн эрхэлхүйд
Хар дэвтрийн хуудсанд гунигаа нууж орхино

Амгалан – Би амгалан болж сар амтална
Аль хэдийн чамайг /намайг/ бургасны үнэртэй чинь мартчихаад
Үүлсийн цуваа шувуу шиг нүүхэд
Үйтэн хуараар гоёж хүний эхнэр болно

Амгалан – Би амгалан болж сар амтална
Аргамжаатай юм шиг хэн нэгэнтэй нэгэн насаараа амьдарна.


Гуниг заримдаа надад гоёлын дээл шиг зохидог

Үнэр минь цаг хугацааны түшиг болно оо
Үүр шөнийн заагт шинэ цас амьсгалж төрсөн
Саяхан л би өвсний цоргоор лимбэ хийж тоглодог
Цаг хугацааны гэрэлт хуудсыг яасан ч хурдан эргүүлээв дээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Өгүүллэг: Намсрайн Ариунгэрэл : Санаа алдахад
Оруулсан admin on 2009-01-01 02:00:52 (5435 уншсан)

Ховд Их сургуулийн сургуулийнхаа 30 жилийн ойд зориулав.
Ховд их сургуулийн “УТГА ЗОХИОЛЫН НЭГДЭЛ”дугуйлангын
оюутнуудын уран бүтээлээс

Намсрайн Ариунгэрэл
(МХУЗ-IV ангийн оюутан) 2008.09.27

САНАА АЛДАХАД…

Санаа алдахад амьдрал замхарч бодол минь үлдэнэ. Илбэхэд хүйтэн атлаа чимээгүй алсад намайг энхрийлсэн амьдралын тухай энэ бодол их хачин. Ургаж дуусчихаад унаж эхэлдэг навчис, унахын төлөө л амилдаг юм гэж үү? Төрөнгүүт өтөлж эхэлдэг хүн үхэхийн төлөө амьдардаг уу гэсэн асуултыг өөртөө тавьж хариулт хайна. Эцсийн мөн чанартаа хүн гэдэг чинь хавар ургаад намар хагдрах навч. Нэгэн улирал үргэлжлэхийн дайтай цаг хугацаанд л амьдраад буцдаг бидний хувьд энэ ертөнц магадгүй биднийх биш ч байж болох юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )

Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл 		 Шүлэг: Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл
Оруулсан admin on 2009-01-01 01:29:35 (6436 уншсан)


НЭГЭН ЦАГТ БИД ЗАЛУУ ЯВЛАА…

Ховдын хязгаарт, сэтгэлийн сайханд нь, хүний сайханд нь, уярал ухаарлын уужим, эрдэм ном, их сургуулийн ариун гэгээнд нь татагдан ирсэн оюутан залуусын дотор уянга найргийн тансаг мэдрэмжтэй, ертөнцийн барааныг тэнгэрлэг найргийн охь дээжээр сүлэн суудаг эгэл эрхэмсэг залуу уран бүтээлчид олон байдаг билээ. Явуугийн төгөлд бүүвэйлүүлсэн яруу найрагт хайртай энэ залуусыг Ховд их сургуулийн “Утга зохиолын дугуйлан” тосон авч, хорвоогийн хүмүүний бодлын гүнд эмзэгхэн орших их хайр, их итгэл, их гэгээг бүүвэйлэхийн урам зориг бэлэглэдэг юм. 30 шахам жилийн түүхтэй тус дугуйланг Р. Батаахүү, Д. Галбаатар, С. Энхбаяр, Д. Мөнхтөр, Д. Ганболд, Б. Мөнгөнхөлөг зэрэг эрдэмтэн, зохиолчид эрхэлж, уулсын шивнээ, усны мяралзаан шиг мэдрэмжтэй, улбаалж хэн нэгнийг дуурайгаагүй уран бүтээл туурвихуйн агаар мандлыг бий болгодогсон. Чухам л иймийн тул эл дугуйлангаас Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Г. Бадамсамбуу, Л. Мөнхбаатар, Т. Баянсан, Б. Лхагвасүрэн, яруу найрагч Д. Цогбадрах, Ш. Цоодол, С. Сарантуяа, Б. Дагьмэд, Ч. Булгамаа нарын зэрэг бүтээн туурвих их аянд ганзага дүүрэн яваа төгсөгчид төрөн гарчээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 147 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Өвөрхангай
ubr-010.JPG
Хэмжээс: 1280x960 579k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4611

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-176.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4250

Ц. Одгэрэл	80х140, зотон тос
Гунигтай хүү
Хэмжээс: 600x1108 244k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4140


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn