Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу


Шүлэг: №10 Ганчимэг
Оруулсан admin on 2009-06-11 00:43:18 (3257 уншсан)

Эрх Чөлөөг Үзэн Ядахуй

Хэн ч итгэхгүй үлгэрийг зохиож, төгсгөлд нь өөртөө алга таших
Хэнд ч итгэхгүй аж төрж, эцэст нь өрөөлийн төлөө ганц хундага тогтоох
Хэнийг ч орхиж болох, хэдийд ч зүгээ буруулж чадах
Хэн рүү ч очиж болох, хэзээ ч буцаж мэдэх
Таалал минь
Тайрах тусам ургах
Тас хар хүсэл минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №18 Энхбаатар
Оруулсан admin on 2009-06-11 00:41:50 (3252 уншсан)

Эрх Чөлөөг Үзэн Ядахуй
Сохор биш ч
Нүд юу ч харахгүй байна
Харахыг ч хүсэхгүй байна
Золбин ноход адил
Хэрэн тэнүүлчдийг харж
Зовлонг нь зүрхээрээ мэдэрмээргүй байна
Хүйтэн хөлс нуруу зоолдон урсаж
Хөдлөж болохгүй бие хөшүүн байна
Цох цагаан орчлонгийн
Үхэх төрхийн зааг дээр
Үлгэр тал дундаа ч ороогүй байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №17 Энхболд Эрх чөлөөг үзэн ядахуй
Оруулсан admin on 2009-06-11 00:29:43 (3073 уншсан)

Эрх Чөлөөг үзэн ядахуй

1
Түрэгний тэрэгний дохио
Төрийн дуулал мэт сонсогдном
Сайхан бүсгүйн торгомсог алчуур
Төрийн далбаа шиг намирнам
Эрх чөлөө чамайг...
2
Нулимсаараа
Нуур бүтээж
Нуурандаа тэгээд
Хүн тэжээхсэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: Батцэрэнгийн Энхбаатар : Нэг л гоё....
Оруулсан admin on 2009-06-02 21:37:11 (3432 уншсан)


Бүтэн өдөр хэсүүчилсэн
Шарга морьтон
Өвсөний толгой
Ганхуулан наашилсаар
Даль үсрэн
Буцаж давхисан нь
Дахин ирэхгүй
Цаг хугацааны
Хадуурал байж

2008 он
Батцэрэнгийн Энхбаатар

Шатаасан навчисын үнэр хан хийхүйд
Орчлонгийн гуниг нэлэнхүйдээ амтагдана
Он цагаасаа тасарсан
Шар навчисын өнгөнд
Огт дургүй юмаа энэ хүмүүс
Хаварт л дугаарлаж
Хайр
Аз жаргал
Инээмсэглэлийг тэд хавраас хайх юм
Харц минь
Навч тасрахыг л зөгнөжээ

2008.01.03

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: Өврийн дэвтрээс
Оруулсан admin on 2009-05-25 23:57:26 (3006 уншсан)

"Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоу үргэлжилж байна. Нэвтрүүлэгт маань 8 яруу найрагч тунан үлдсэн байгаа. 05.30- ны Бямба гарагт "Эрх чөлөөг үзэн ядахуй" сэдийн дагуу оролцогчид маань хэрхэн шүлэг бичиж ирснийг та бүхэн сонирхоорой. Харин дэмжиж байгаа оролцогчийнхоо хувийн дугаарыг доорх SMS дугааруудруу илгээгээрэй. G Mobile 365665 Mobicom 151967 Skytel- 151967 Unitel 151967. SMS дугаарууд маань Бямба гарагийн үдшийн 21:00 цагаас Даваа гарагийн өглөөний 09:00 цаг хүртэл нээлттэй байхыг сануулъя.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: Өврийн дэвтрээс
Оруулсан admin on 2009-05-19 01:29:00 (2766 уншсан)

"Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Та бүхэнд үлдсэн 10 оролцогчидынхоо "Оршихуй эс оршихуй" гэсэн сэдвээр бичсэн шүлгүүдийг хүргэж байна. Энэ дугаараас эхлэн оролцогчид маань үзэгчидээс ирсэн MSG саналаар нэвтрүүлгийг үргэлжлүүлэх эсвэл орхих эсэх нь шийдэгдэнэ. Та бүхэн дэмжиж байгаа оролцогчийнхоо хувийн дугаарыг Mobicom-151967, Unitel-151967, Skytel-151967, G Mobile-365665 гэх тусгай дугааруудруу илгээн саналаа өгөх боломжтой. Харин MSG дугаарууд маань Бямба гарагийн үдшийн 21:30 минутаас Даваа гарагийн өглөөний 09:00 цаг хүртэл нээлттэй байх болно.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №4 Нарангэрэл - Оршихуй эс оршихуй
Оруулсан admin on 2009-05-19 00:23:03 (3608 уншсан)

Оршихуй эс оршихуй
Тулаанд дуудсан амьдрал
Тусдаа бүгд ойлгогдовч
Тусгаар оршсон нь үгүй

Хомхой сэтгэл, хоргүй санаа
Хоёр биендээ гайтааг мэдэвч
Холдуулж чадсан нь үгүй

Сайн сайхан өөрөө
Саар нь үгүйд утгагүй болохоор

Барааныг нь үгүй хийгээд
Баргийг нь гэрэл болгочихоор
Бас л нэг бараан гэрэл
Байж гэж л сая хүмүүс

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №18 Энхбаатар - Оршихуй эс оршихуй
Оруулсан admin on 2009-05-19 00:21:49 (3515 уншсан)

Цуврал шүлгүүд
1
Унах навчис
Намайг ороож хийсээд
Удалгүй цас ч
Тэгж будрана
Охид бүсгүйчүүл
Намайг тойрч бүжээд
Бүтэн шөнө бас тийм
Халуун байна
Орчлонгийн юм бүхэн надад
Хамаатай мэт санагдаад
Одоо би дөнгөж
Хорин гурав хүрч байна
2
Шоголтой номныхоо араас цухуйхгүй
Шуналтай гэгч нь өтөлсөн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №1 Хангал - Оршихуй эс оршихуй
Оруулсан admin on 2009-05-19 00:19:35 (3359 уншсан)

Нэргүй шүлэг
Өвс найгахыг ажин өдөржин алхлаа
Үснийхээ хийсэхийг харсангүй...би
Шувуудын жиргээг шөнөжин сонслоо
Наргүй тэнгэрт  хэрээний мөр л үлджээ...
Гүүрэн дээгүүр хүмүүс
Гуурэн доогуур гол мөрөн...
Гүндээ хүсэл мөрөөдлийг живүүлэнэ
Гүехэн байгаа даа, ганцаардал минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №2 Баяраа - Оршихуй эс оршихуй
Оруулсан admin on 2009-05-19 00:17:47 (3505 уншсан)

“Onamism”-ийн тэмдэглэл
             “...Хамгийн үнэнч хайр хурууг чинь даган урсаж байна”

I
Орон зай над руу садран цутгаад
Орон завсраар шүүрэн дуслав
Живсэн хөнжилдөө цагийг авслаад
Жинхэнэ учралыг үхэл мэт хүлээв
Ёроолгүй хүслийн булшийг нэвт
Жигдхэн амьсгалсаар агаарт замхарав.
II
Цоожны нүхнээс ус дуслана
Цоожны нүхнээс уур савсана
Цоожны нүхнээс утаа манарна
Цоожны нүх уйлж унжина
Цоожны нүхээр ертөнцийг тольдоно
Цоожны нүхээр ертөнцөөс оргоно
Цоожны нүхээр харанхуйг тэмтрээд
Цоожны нүхэнд насыг барна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №17 Энхболд - Оршихуй эс оршихуй
Оруулсан admin on 2009-05-19 00:12:01 (3068 уншсан)

1.МЭӨ 2-р зууны балгса дундаас
Нурсан бодол нүгэлт мөрөөдлөө онгичоод
Маргаашийн зүг дурангаа сунгахад
Хилэнцэт хорхой шиг аашинд минь
Хэдэн өдөр бороо шиврэв
Хилэнгийн минь үзүүр дээр хэрээ суугаад
Хэдэн өдөр нулимж суув
Адалсан ертөнц тархинд бүрэлдэж
Аадрын үүлс нүүх болсоор
Арван хурууны минь өндөгний хээ
Аз жаргалыг үүлс дунд тэмтрэх болов
Өнө орших минь
Шувуудын харцанд
Өнөөдөр ирлэгдэх
Хүсэл минь харин
МЭ 2-р зуунд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №5 Б.Нэргүй - Оршихуй эс оршихуй
Оруулсан admin on 2009-05-19 00:10:44 (2907 уншсан)

Би түүний зүг
Богинохон бошинз цагаахан алчууртай
Булигласан сэтгэл үл мэдэгхэн инээмсэглэлтэй
Яарч алхана

Харцных нь дөлгөөнд хоолойных нь танил
Хүнийрхүү зан төрхийг нь
Өөрийнхаа үзэсгэлтэй сүлж
Өнгөнд нь улас дурлаж алхана

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №18 Энхбаатар : Бурхан
Оруулсан admin on 2009-05-12 00:08:00 (3235 уншсан)

ЗАГАС

Голын эрэг дээрээс
Загас үсрэхийгхарнам
Сая өгссөн цахлай хошуунаас
Загасны үхэл үнэртнэм
Замганд гогдсон дэгээгээ
Загасчин өвөө минь
Заавал надаар авахуулнам
Хөл нүцгэн ус туулахад
Хөлийг минь жараахай эрвэгнүүлнэм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №17 Энхболд : Бурхан
Оруулсан admin on 2009-05-12 00:07:00 (2869 уншсан)

БУРХАН- ГАЗАР ШОРООНД ШҮТНЭМ
1
Улаан лааны нулимс
Ногоон туяатай урсаад
Угтагч цаг хугацаа
Нүүхээ энд мартахад
Нүцгэн сар ГАЗАР тэвэрнэм
2
Цагаан дэнлүүний гуниг дунд
Цасаар урласан дэлхий эргээд
Цаасан дээрх шүлэг салхинд сэмэрлээ ч
Цагийн зүү бугуйнд минь элэгдэхэд
Тэнгэрийн хүсэл ШОРООНД л хувилнам

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №15 Мягмарсүрэн : Бурхан
Оруулсан admin on 2009-05-12 00:06:00 (2930 уншсан)

Ханын цагны нарийхан улаан зүү
Хаашаа явахаа мэдэхгүй аргаа баран зогсоход
Тасарч унасан залуухан навч уй гунигаа түр мартаад
Тайван гэгч унтахыг би мэдэрдэг
Хэн нэгэн намайг худал хэллээ хэмээн буруутгахгүй
Хэзээ нэгэн өдөр тамд бус диваажинд залрахыг минь ч асуухгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №4 Оргилболд - ''Бурхан''
Оруулсан admin on 2009-05-11 23:58:51 (3066 уншсан)

Бурханд зориулсан шүлгүүд

1 .Бугын жимтэй модот уул
Усан мананд уусна.
Хэн тэнд жимс түүж
Шоргоолжны амьсгааг сонсном.
Гэрэлт давалгаа хаялах
Хязгааргүй далай загас ёолход тарчлана.
Хэн тэнд хөлөө дүрж
Цахлай шумбахыг үзнэм.
Их мянган цаг хугацааг туулж
Хэлбэрээ алдсан зовлонт(гараг)
Ирээдүй рүү мөлхөнө.
Хэн тэнд
Хэзээ төрж
Хэзээ үхнэм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №10 Ганчимэг : Бурхан
Оруулсан admin on 2009-05-11 23:52:00 (2838 уншсан)

Арван хоёр давхрынхаа шатаар өдөр бүр өгсөж уруудах мэт
Адармаат амьдрал минь - Үнэн юм
Амандаа хараал хэлэн уурсах гашуун зовлонгийн үнэр энд бий
Алга хавсран залбирах гэгээн сэтгэлийн ариусал ч бий
Хэнэггүй төрх, хэтэрхий зоргоороо тавиланд минь
Хэн нэгний надад туслах сунгасан гар үгүй
Хоосон үүргэвчтэй гарсан аялал минь
Хоосон хорвоогоос горьдлогын харцгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: Өврийн дэвтрээс
Оруулсан admin on 2009-05-11 22:51:49 (2754 уншсан)

"Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоуны оролцогчдын Бурхан сэдвээр бичсэн шүлгүүд.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №9 Баттулга - ''Бурхан''
Оруулсан admin on 2009-05-11 22:50:27 (2992 уншсан)

Бурханы элчийг буцаах хүсэлт

1.
Тэнгэрийн зүүд манасан цагаар
Салхины үзүүрт тасар татуулсан солонго
Нарны туяанд хэлбэр олохыг үзэв
Сая жилийн чанадаас нэгэн хөвгүүн
Сарны туяанд ариуссан бороо дагуулж дөтөлж ирэхийг үзэв

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )

Шүлэг: №5 Нэргүй - ''Бурхан''
Оруулсан admin on 2009-05-11 22:47:00 (2746 уншсан)

Хайр хагацал байгаа
Халтар шүлэг хайхрамжгүй өнгөрөөсөн цаг хугацаа
Хүсэл шаналал
Хамаг бүхэн минь тэнд л байгаа
Харин энд бие минь л байна
Ганцаардал бас учрал
Гаслант өнчрөл
Нүдэнд үл үзэгдэх боловч
Намайг даллахыг нь би харж байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 126 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Өвөрхангай
ubr-003.JPG
Хэмжээс: 1280x960 628k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2831

Должин : Зам зуур
zam-068.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2696

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-118.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2519


Агуулга
Пүрэв, 2009.06.11
· №10 Ганчимэг
· №18 Энхбаатар
· №17 Энхболд Эрх чөлөөг үзэн ядахуй
Мягмар, 2009.06.02
· Батцэрэнгийн Энхбаатар : Нэг л гоё....
Даваа, 2009.05.25
· Өврийн дэвтрээс
Мягмар, 2009.05.19
· Өврийн дэвтрээс
· №4 Нарангэрэл - Оршихуй эс оршихуй
· №18 Энхбаатар - Оршихуй эс оршихуй
· №1 Хангал - Оршихуй эс оршихуй
· №2 Баяраа - Оршихуй эс оршихуй
· №17 Энхболд - Оршихуй эс оршихуй
· №5 Б.Нэргүй - Оршихуй эс оршихуй
Мягмар, 2009.05.12
· №18 Энхбаатар : Бурхан
· №17 Энхболд : Бурхан
· №15 Мягмарсүрэн : Бурхан
Даваа, 2009.05.11
· №4 Оргилболд - ''Бурхан''
· №10 Ганчимэг : Бурхан
· Өврийн дэвтрээс
· №9 Баттулга - ''Бурхан''
· №5 Нэргүй - ''Бурхан''
· №4 Нарангэрэл ''Бурхан''
· №2 Баяраа : Бурхан
· №1 Хангал - ''Бурхан''
Пүрэв, 2009.05.07
· Өврийн дэвтрээс
· Өврийн дэвтрээс
· Өврийн дэвтрээс №2 Баяраа : Арслан
· Өврийн дэвтрээс №4 Нарангэрэл : Минийх хоёр
· Өврийн дэвтрээс №5 Нэргүй : Минийх
· Өврийн дэвтрээс №6 Ууганбаяр : Минийх
Мягмар, 2009.05.05
· Өврийн дэвтрээс №7 Ц.Энхболд : Минийх
· Өврийн дэвтрээс №9 : Баттулга
· Өврийн дэвтрээс №10 Ганчимэг : Минийх
· Өврийн дэвтрээс №1 Хангал : Минийх
· Өврийн дэвтрээс №12 Оргилболд
· Өврийн дэвтрээс №14 Дэлгэрцэцэг : Минийх
· Өврийн дэвтрээс № 15 Мягмарсүрэн : Минийх
· Өврийн дэвтрээс №17 Э.Энхболд : Минийх
· Өврийн дэвтрээс №18 Б.Энхбаатар : Минийх гэх юу ч алга
· Өврийн дэвтрээс №19 Батчулуун : Минийх
Лхагва, 2009.04.29
· Өврийн дэвтрээс

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn