Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Н Тайванжаргал


Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Униарын амгалан
Оруулсан admin on 2017-10-25 11:12:17 (3709 уншсан)

Үхэр харгана цөөхөн хоног цэцэглэдэг шар цэцгээрээ гоён үзэсгэлэнгээ гайхуулах мэт тонголзох агаад халуун нарнаас зугтаж голын сэрүүн эрэг дээр очихын хүслэн болсон гэлтэй хонин сүрэг харганы сүүдэр даган гүйж бөөгнөрөн хорох аж.
Гэрэл бүсгүй өнгө нь гандмал ч цэвэрхэн хийцтэй хөх торгон дээлээ тайлж эмээлийнхээ араар ганзагаараа дарчихаад морио хөтлөн хониныхоо араас алгуурхан алхахдаа хөх пансан алчуураараа нүүрэн дээрээ буух ялааг үргээж сэтгэлийн гүнд байнга бодогдох Галтыг санан дурсаж алхана.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Хань
Оруулсан admin on 2017-09-12 16:09:19 (4461 уншсан)

Баатар МУИС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж байхдаа Боловсролын их сургуулийн  англи хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцаж байсан Должмааг анх сургууль хоорондын нэгэн тэмцээн дээр харж нутгийн нэгэн бүсгүйгээрээ дамжуулан танилцаж жил гаран үерхээд сургуулиа төгссөн зунаа нутагтаа дагуулан очиж аав ээждээ танилцуулаад намар нь хуримаа хийж нэг гэрт оров. Залуу хосуудын баяр хөөр үргэлжилж  хавар нь хүүтэй болсон ч  гурван сар гарантай хүүгээ алдаж тэдний гэр бүлийг уй гашуу нөмрөв .Баатар ч сэтгэлээр унаж байнга архи ууж хэд хоног гэртээ ирэхгүй гадуур явдаг болсон бөгөөд ажлаа хаяж өөрөөсөө эгчмэд нэгэн бүсгүйтэй холбогдож тэднийхээсээ гарахаа байсан учир Должмаад салахаас өөр арга байсангүй .Хүүхдээ алдаж нөхрөөсөө салаад сэтгэл санаа нь хүнд байсан тул ганц төрсөн эгч нь хашаандаа буулгаж хуучин аав ээжийнхээ гэрийг сэлбэж засан  барьж өгөв .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )


Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Газрын чимээ
Оруулсан admin on 2017-09-12 12:58:58 (3970 уншсан)

Өглөөний сэрүүн агаарыг бүлээсгэхийг яарах мэт том улаан нар дүнхийн мандаж илч гэрлээ харамгүй түгээх бөгөөд өвсөн дээр буусан шүүдэр наранд алтан ганжир адил гялтагнана.Хааяахан усны шувуудын ганганалдах чимээ өглөөний анирын чимээ цууриаг улам тод чимээлэх аж.

Толгой дээр нь бөмбөр дэлдэх мэт нүргэлэн газар чичрэх мэт болоход өглөө эрт адуундаа яваад гэртээ ирээд түр зүүрмэглэсэн Балган огло харайн босон гарвал маш олон адуу туусан дөрвөн морьтой хүн тэдний хажуугаар өнгөрч байв.Балган юун хүмүүс юм бол гэж бодон мориндоо хойноос нь давхиж очвол гол дээр адуугаа тогтоон адуучид мориноосоо бууж байлаа. Балган



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
Оруулсан admin on 2017-06-13 16:12:59 (3251 уншсан)

Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа
Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа
Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо
Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ

Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ
Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа
Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа
Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ

Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ
Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа
Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө
Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ

Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа
Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө
Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо
Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа

Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
Оруулсан admin on 2017-06-13 16:03:36 (3706 уншсан)

Хаваржаа Догины минь уулс
Хаврын сардаа нөмөртэй дөө
Хайртай буурал ижий минь
Хамгаас илүү буянтай даа

Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа

Өвөлжөө Сүв нь улааны уулс минь
Өвлийн сардаа өнгө нь тодхон доо
Өвгөн буурал аав минь
Өнгөтийн уулан дээрээсээ дурандана даа

Буян ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ

Зуслан Хүнгийн гол минь
Зундаа сэрүүхэн тунгалаг даа
Зулаа өргөөд ээж минь
Зуурдын хорвоог аргадна даа

Ачлалт аав ээж хоёр минь
Аминд минь ойрхон санагдана даа

Намаржаа Баяннуурын ус минь
Намрын сардаа бүлээхэн дээ
Настай буурал аав минь
Нартын жамаар алхана даа

Буян ээж аав хоёр минь
Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ

Н.Тайванжаргал

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Оруулсан admin on 2017-06-13 15:58:47 (3358 уншсан)

Би гэнэн байсан

Хонь хорсон үдийн нарнаар сүүдэр нэхэж уйлдаг эрх байсан би
Хорол тооноор туссан нараар тоглоё гэж гуйдаг томоогүй байсан би
Бүдэрсэн чулуун дээрээ нулимсаа асгачихдаг уйланхай байсан би
Бүрий нөмрөхөөр айж байна гэж уйлдаг аймхай байсан би

Би гэнэн байсан

Тэнгэрийн солонгыг тэвэртээ багтаах гэж тэмүүлдэг гэнэн байсан би
Тэмээн дээр гарчихвал тэнгэр хүрнэ гэж боддог томоогүй байсан би
Үдшийн бүрэнхийгээр нар нэхэж уйлдаг эрх байсан би
Үдийн нарнаас сүүдэр нэхэж уйлдаг томоогүй байсан би

Би гэнэн байсан

Аргалд явсан ижийгээ дагаж уйлдаг эрх байсан би
Адуунд явсан аавыгаа саначихдаг эмзэг байсан би
Сарны цагаан туяагаар тоглоё гэж эрхэлдэг гэнэн байсан би
Салхины өөдөөс ээжээ гэж дууддаг томоогүй байсан би

Би гэнэн байсан

Н.Тайванжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
Оруулсан admin on 2016-11-19 21:34:00 (4532 уншсан)

Ургаж байгаа мод

Өсөж  буй хүүхэд эмзэгхэн

Уулын бэлээс дээшилж байгаа нь

Аавынхаа энгэрлүү зүтгэж буй хүүхэд шиг

 

Ургаагаараа байгаа мод

Цэл залуу хүн мэт цэх шулуун

Уулын хярд дүнхийж буй нь

Уул хангайн эзэн мэт

 

Унаж буй мод

Өтөл настай өвгөн мэт

Уулын оройгоос доошилж буй нь

Удахгүй бурхан болох өтөл настан мэт

Н.Тайванжаргал

2016.06.21

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Оруулсан admin on 2016-11-19 21:03:45 (4035 уншсан)

Сунаж мөргөх бурхан байлаа ч

Үрээ гэх аав шиг минь байж чадах уу

Суутай мэргэдийн ишлэл үг үнэн байлаа ч

Аавы минь үг шиг жинтэй байж чадах уу

 

Аавдаа би залбирнаа

Аавдаа би залбирахдаа

Ачлалт их хайранд нь залбирнаа

Аавдаа би залбирахдаа

Арван хүүхэддээ үлдээсэн

Алдар нэрэнд нь залбирнаа

 

Толгод гэж тоолгүй

Уул хангайн даваануудын нэрийг хэлдэггүйг

Тогтоол гэж гололгүй

Усанд ам гардаггүй ухааны учрыг ойлгуулсан

 

Аавыгаа би шүтнээ

Аавыгаа би шүтэхдээ

Арван хүүхдээ хүмүүжүүлсэн

Арга ухааны нь шүтнээ

Амьдралд алдаагүй

Авъяас билгий нь шүтнээ

 

Зовлонгийн сүүдэр доороос зоригтойгоор татаж гаргах хүн

Ааваас минь өөр ачтан хэн байх билээ

Зорилгынхоо төлөө зүтгэхэд зоригтойгоор дэмжих хүн

Ааваас минь өөр ач буянтан хэн байх билээ

 

Аавдаа би мөргөнөө

Аавдаа би мөргөхдөө

Амьдрал босгосон

Ая гавъяанд нь мөргөнөө

Аавдаа би мөргөхдөө

Агуу их хайранд нь сөгдөж мөргөнөө

 

Өнгө сайхан орчлонд бурхан шүтээн олон ч

Аав шиг минь шүтээн яаж байх билээ

Өчнөөн олон хүн намайг магтаж байлаа ч

Аав шиг минь урмаар тэтгэх хүн яаж байх билээ

 

Аавыгаа би хайрланаа

Аавыгаа би хайрлахдаа

Ачлал хайры нь мөнхөд санаж

Аавыгаа би хайрланаа

Аавыгаа би хайрлахдаа

Амь нас шигээ хайрланаа

 

Н.Тайванжаргал

2016.01.25



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Аав шүтээн
Оруулсан admin on 2016-09-10 14:06:14 (4830 уншсан)

Өнгө мөнгө шүтэгсэдийг үргэлж сайн явсан гэж дуулаагүй
Өвгөн буурал аавыгаа шүтэгсэдийг өөдөлсөнгүй гэж сонсоогүй
Өндөр албан тушаал шүтэгсэдийг дэвжсэн гэж дуулаагүй
Өнө мөнхөд эх нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж сонсоогүй

Алт мөнгийг шүтэгсэдийг
Аз жаргалыг олсон гэж дуулаагүй
Ачит аавыгаа л шүтэгсэдийг
Алив сайхан орхисон гэж сонсоогүй

Эд хөрөнгийг шүтэгсэдийг дэвжсэн гэж сонсоогүй
Энэрэлт аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй
Эрх мэдлийг шүтэгсэдийг өөдөлсөн гэж сонсоогүй
Эх нутгаа шүтэгсэдийг буруудсан гэж дуулаагүй

Аавыгаа л шүтэгсэдийн сэтгэлээс
Алив муу бүхэн гарсан гэж дуулаагүй
Аавыгаа л дуулагсадын зүрхнээс
Аялгууны сайхан нь холдсон гэж сонсоогүй

Харийн бурхан шүтэгсэдийг гэгээрсэн гэж сонсоогүй
Харин аавыгаа шүтэгсэдийг алдсан гэж дуулаагүй
Хаа холын мэргэдийг шүтэгсэдийг оносон гэж сонсоогүй
Хайртай нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй

Алдар нэрийг шүтэгсэдийг
Аз жаргал таалсан гэж дуулаагүй
Аавыгаа л шүтэгсэдийг
Аз жаргал орхисон гэж сонсоогүй

Н.Тайванжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Оруулсан admin on 2016-09-10 14:00:01 (4678 уншсан)

Энд эрээний хог зардаггүй
Эрээн мяраан бараа ч байдаггүй
Хавтастай амьдралыг энд зардаг
Хамгийн үнэт өв номыг энд түгээдэг

Хаалганаасаа хоймор хүртэл мэдлэг өрсөн
Хамгийн гэгээлэг энэ газрыг номын дэлгүүр гэдэг
Хатавчнаасаа хоймор хүртэл ухаан цуглуулсан
Хамгийн ариун энэ газрыг номын өргөөгэдэг

Номын дэлгүүрт хоолны үнэр байхгүй ч
Номын дэлгүүрт хоол хийх аргы нь зардаг
Номын дэлгүүрт байшин байхгүй ч
Номын дэлгүүрт байшин барих ухааны нь зардаг

Ууж идэх юм зарж байгаа биш
Ухаан зарж байгаа хүнийг номын дэлгүүрийн худалдагч гэдэг
Ууж идэх дуртайг биш
Унших дуртай олныг цуглуулсан газрыг номын дэлгүүр гэдэг

Хураангуйлсан ухааныг номын дэлгүүрт зардаг
Хуримтлуулсан арга туршлагыг энд л түгээдэг
Багцалсан эрдмийг номын дэлгүүрээс лолдог
Бахархам мэдлэгийг эндээс л авдаг

Энд эрдэм ухааныг зардаг
Энд мэдлэг мэргэжил олгодог
Олж мэдэхийн хүслэнтэй хүн бүхнийг цуглуусан
Оюун ухааны газрыг номын дэлгүүр гэдэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Эх
Оруулсан admin on 2016-03-01 19:52:30 (4515 уншсан)

“Эх”

Эх хүн гэж
Миний ээжийг хэлдэг
Ээжээ гэж дуудах
Энхрий үр нь би байдаг 

Эх хүн бурхан биш ч
Элбэрэл хайр нь ид шид байдаг
Эмч домч биш ч
Эдгээх анагаах нь дом байдаг

 Эх хүний

Сүү сэтгэл хоёр нь цагаан байдаг
Сүсэг бишрэл нь  гэгээн байдаг
Сүүдэр газар ч нартай байдаг
Сөгдөж суугаад залбирмаар байдаг 

Эх хүний

Дуун аялгуу нь бүүвэй байдаг
Дундаа тасардаггүй аялгуу байдаг
Дуулж суугаа нь элбэрэл байдаг
Дууны дахилт нь сүү байдаг 

Эх хүний

Өнө мөнх хайр нь гэгээн байдаг
Өгөөмөр сэтгэл нь цагаан байдаг
Өглөө нар шиг ялгуун байдаг
Үргэлж санахад сайхан   байдаг

Эх хүний

Төрүүлж өсгөсөн заяа нь эгэлгүй байдаг
Түшиж өндийхөд эх хүний хайр дэм байдаг
Түгдчиж алхахад урмын үг нь тэнцвэр болдог
Түгшиж айхад нөмөр нь ивээл байдаг

Эх хүний
Унаж бүдрэхэд сэтгэл нь газар зөөллөдөг
Уйлсаар очиход нулмис сэврээх шидтэй байдаг
Урмын үг нь бурам шиг байдаг
Ухаан тэгширүүлсэн үг нь сургаал байдаг

Эх хүний
Ухаан сүү хоёр нь ундарч байдаг
Урсгал их мөрөн шиг дэвэрч байдаг
Урам шагнал хоёр нь дүүрэн байдаг
Уяхан сэтгэл нь хайр байдаг 

Эх хүний

Хайр ухаан хоёр нь хамт байдаг
Халамж энэрэл хоёр нь нар байдаг
Халуун сэтгэл нь хайр байдаг
Хамтдаа байхад бурхан шиг байдаг 

Эх хүний

Хариу нэхээгүй сэтгэл нь сүү байдаг
Халамж хайр нь амь байдаг
Харж суухад бурхан байдаг
Хайрлаж санахад шүтмээр байдаг

Эх хүний
Үгийн үзүүрт нь сургаал байдаг
Өгүүлбэрийн төгсгөл нь ухаан байдаг
Үнсэлт бүхэн нь бурам байдаг
Үнэний төлөөх сэтгэл байдаг

Эх хүний

Тэнгэр их заяа нь эгэлгүй байдаг
Тэвчээр хатуужил нь гайхмаар байдаг
Тэнцүү биш эр эмийн тавиланд
Тээж төрүүлэх их хувьтай байдаг

Эх хүний

Буртаггүй сэтгэл нь
Булайг нимгэлсэн сүү байдаг
Бусдын төлөө шаналах нь
Буяны мөр байдаг 

Эх хүн

Элбэрэл буяны даллага байдаг
Эцэг хүний хайр нь байдаг
Эндэх алдах нь үгүй байдаг
Ирээдүй цагийн эхлэл байдаг

Эх хүн
Бараан нөмөрлөсөн ч гэгээн дүртэй байдаг
Бачимдаж орилсон ч тайвшруулах үгтэй байдаг
Баяр хөөрийн дээд нь байдаг
Байнгà бодогдох бурхан минь байдаг 

Эх хүн

Алдаа оноог ялгагч нь байдаг
Арга ухааны дээд нь байдаг
Аз жаргалын замыг заагч нь байдаг
Алив бүхний эхлэл нь байдаг


Эх хүн

Энэ амьдралын эхлэл байдаг
Энэрэл хайрын ундарга байдаг
Эхлэл төгсгөлгүй үргэлжлэл байдаг
Эрхэм чанарын эх булаг нь байдаг 

Эх хүн

Үүрд ханийн түшиг байдаг
Үргэлж гэгээн саруул байдаг
Үдийн нарны илч шиг өгөөмөр байдаг
Үнэнч хайр нь дулаан байдаг 

Эх хүн

Үхэл амьдралын зааг дээр
Үргэлж аврагч байдаг
Үрдээ биеэ хуваасан ачий нь
Үнэлж цэгнэх аргагүй байдаг

Эх хүн
Гаслан хяслант хорвоог гэтэлгэгч байдаг
Гайхамшигт ачлал нь элбэрэл байдаг
Гамшиг аюулыг туулах арга ухаан байдаг
Гал халуун сэтгэлийн булаг байдаг

Эх хүн
Элэгдэж эмтэрсэн ч
Эцсийн ганц амьсгал нь үрдээ л байдаг
Ээдрээт амьдралын эсрэг
Ирлэж хурцалсан сэтгэл байдаг

Эх хүн

Хол ойрын газрыг сэтгэлдээ багтаасан
Хорвоогийн амьдралын эхлэл байдаг
Хосоор амьдрах тавилангийн
Хоёр амины нэг нь байдаг 

Эх хүн

Бурхан биш ч
Бүхний эхлэл амьдрал байдаг
Буян хийсэн тус нь
Бузрыг арилгасан ухаан байдаг

Эх хүн

Газар дээрхи
Ганц гэрэл гэгээ нь байдаг
Гарцаагүй үнэнийг олж хэлдэг
Гайхамшигт үгний эзэн нь байдаг 

Эх хүн

Энэрэнгүй сэтгэлийн дээд байдаг
Эгэлгүй нэгэн хосгүй заяа байдаг
Эхлэлээсээ аваад төгсгөл хүртэл
Эх авсан ундрага шиг байдаг 

Эх хүн гэж
Энэ биеийн үндэс байдаг
Ирж буцах хорвоогийн
Ирээдүй цагийн гүүр нь байдаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Ээждээ л залбир
Оруулсан admin on 2016-03-01 19:45:37 (4270 уншсан)

Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир
Шүлэглэмээр агуу хүн ээжийгээ л хайрла
Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт 

Бурханд биш ээждээ л залбир
Бусдыг биш ээжийгээ л шүт
Буянт эх хүн ээжийгээ л хайрла 

Холын бурхадаас илүү ээждээ л залбир
Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт
Хожим харамсахгүйгээр ээжийгээ л хайрла

Бүхний дээд хүн ээждээ л залбир
Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт
Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла

Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир
Нас насны их буяныг нь шүт
Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла

Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт
Ондоог биш зөвхөн ээждээ л залбир
Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла

Амь амьдад нь ээждээ л залбир
Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт
Ачит эх хүн ээжийгээ л хайрла

Тээж төрүүлсэн их хувь заяанд нь залбир
Тэтгэж амилуулсан цагаан сүүг нь шүт
Тэнгэрлэг эх хүн ээжийгээ л хайрла

Ээжийгээ хайрлаж байж л бусдыг хайрла
Ээжийгээ шүтэж байж л ихэс мэргэдийг шүт
Ээждээ залбирч байж л бурханд залбир



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Унага банхар хоёр
Оруулсан admin on 2015-06-10 20:22:42 (5583 уншсан)

Зуны энэ өглөө нам гүмхэн өвсний толгой дээр буусан шүүдэр наранд гялтайн бөнжигнөнө. Мал сүрэг ялаа батганаас өмнө өглөөний сэрүүнд аль хэдийн бэлчээрт гарч цаг наранд баригддаггүй хөдөөгийн их ажил аль хэдийн эхэлжээ. Нар унахаас өмнө усандаа явъя гэж бодон Дэндэв тэмээндээ усны савнуудаа ачин хөдлөв. .Дэндэвийг булаг дээр ирэхэд тээр доор харагдаж байгаа цөөвтөр адуунаас өөр малгүй байлаа. Саваа буулгаж байтал ойрхон унага үүрсэх сонсогдов.Эхлээд сайн анзаарсангүй булгийн доохно цөөвтөр адуу харагдаж байсанд тэнд л унага үүрсээ биз гэж бодон савандаа усаа хийж эхэлтэл бүүр хажууханд ахин унага үүрсэв.Дэндэв өндийгөөд сайн харвал өөрөөс нь холгүй түнгэний толгой хөдлөн нялх хээр унага гарч ирэв.Янцгаах аядавч дуу нь бүүр гарахаа байж хоолой нь сааралтжээ.Хөөрхөн моодгор сүүлээ хөдөлгөн ялаа үргээн шөмбөгөр хошуутай толгойгоо хаялан зогсож байснаа буцаад түнгэрүү орчихов.Дэндэв хойноос явсаар түнгэрүү орвол булгийн хажуухан намаг дунд нэг бараан адуу уначихсан байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Морины уяа
Оруулсан admin on 2015-04-23 22:17:08 (4137 уншсан)

Морины уяан дээр монгол орон оршино
Морины уяан дээр морь босоогоороо унтана
Морины уяан дээр ардын дуу аялагдаж аялгуу дэвэрнэ
Морины уяан дээр аархал дэвэрч ааг омог үнэртэнэ

Морины уяан дээрээ монгол хүний хийморь сэргэнэ
Морины уяан дээр сүүдэр тусахгүй хиймориос нь үргэнэ
Морины уяан дээр үдийн нар өтлөхгүй үргэлж залуугаараа байна
Морины уяан дээр сайн мэдээ дуулгах гэж шаазгай л сууна

Морины уяаг нар зөв тойрохдоо жаргаж чадахгүй хоргодно
Морины уяан дээр хараал урсахгүй ерөөл дэвэрнэ
Морины уяаг хөлсөнд дуртай талын салхи тойрч хургана
Морины уяаны дэргэд өвс ногооны шимтэй нь ургана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Морьд эргэж
Оруулсан admin on 2015-04-09 11:52:40 (3572 уншсан)

Нас жаахан хүүхдүүд гийнгооллоо
                                        Морьд мордож
Нартай өдөр бүүдийлээ
                                        Морьд хөдөлж
Нарны наагуур тоосон хөшиг татлаа
                                              Морьд эргэж
Наадмын тэнгэр хөлсөнд норлоо
                                               Морьд ирж
 
Цовоо хоолой гийнгооллоо
                                        Морьд мордож
Цойлсон хурд тасарлаа
                                         Морьд хөдөлж
Цомбон туурай нүргэллээ
                                             Морьд эргэж
Цол хийморийг нь дуудлаа
                                              Морьд ирж
 
 
 
Тэнгэрт тоосон хөшиг татлаа
                                               Морьд эргэж
Тэмүүлсэн олон гүүгэллээ
                                              Морьд ирж
Тэргэл саран тоосонд булууллаа
                                             Морьд хөдөлж
Тэлүүлсэн хурд задарлаа
                                               Морьд цувж
 
 
Гал   гарсан хурд зурлаа
                                               Морьд хөдөлж
Газар чичиртэл нүргэллээ
                                                Морьд эргэж
Гайхамшгийг түмэн олон хүлээлээ
                                                Морьд дөхөж
Газар газрын уяачид догдоллоо
                                                 Морьд ирж
 
Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Ороо морьд
Оруулсан admin on 2015-03-14 15:32:38 (6843 уншсан)

Зуны эхэн сарын бүлээн наран дээрээс тааламжтайхан ээх агаад урд жилийн өвсний шаргал өнгийг дарсан шинэ ногоо хаа сайгүй сэрвийж газар ногоон өнгөөр аль хэдийн гоёжээ.Тэртээх холын зэрэглээн дунд гурван бараан дүрс дайвалзан салж нийлэн ойртох аж .Дөтлөн  ирэх нь  цувж яваа  гурван адуу байлаа .Өмнө нь яваа урт дэлтэй хээр морь бол Дамдин хэмээх хүний унаган адуу бөгөөд сүүлийн таван жил нуруундаа талын салхинаас өөр юу ч хүргээгүй байгаа билээ. Дунд нь яваа мөн л урт дэлтэй халтар морь бол хээр морины дүү юм.  Харин хойно нь яваа жижигхэн биетэй цавьдар морь бол Хишигт гэж хүний унаган адуу бөгөөд эмнэг хангалаараа яваа аж Одоогоос хэдэн жилийн өмнө эзэн Дамдин  холоос угшил сайтай  үрээ авч  азарга тавьсан бөгөөд шинэ азарга  нь морь хасдаг байсан тул  морьдоо тал тийш хөөснөөс хойш хээр морь, халтар морь хоёр адуутай нийлэхээ байж хоёулахнаа явсаар ороо болжээ.Харин Хишигт цавьдар морио шүдлэн үрээ байхад сургах гэж ижлээс нь авч үлдсэн ч шөнө нь цулбуураа тастан алга болсон байна..Нэг хэсэг ганцаараа явж байгаад энэ хоёр морьтой нийлсэн байна. Хүний бараа хармагц эдгээр морьд давхиад явчихдаг тул ойртох аргагүй бөгөөд олон удаа барих гэж оролдсон ч ямагт эдгээр морьд дутааж амждаг байлаа.

Уулын хажуугийн хэдэн үхэр чулуун дунд хориод морьтой хүн тэдгээр гурван адууг дурандан ярилцах аж. Энэ гурван морь сүүлийн хэдэн жил ороолж гүйгээд баригдахгүй байгаа бөгөөд өнөөдөр эдгээр хүмүүс өдөр товлон уулзан энд хүлээж байгаад  усанд ороод гармагц уургач морьдоор өртөөлөн хөөж барихаар тохиролцоод байгаа нь энэ бөлгөө. Шинэхэн дэлий нь зассан бор морио түшин дуран тавих хүнийг Дамдин гэх аж .Тэрээр бусаддаа хандан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Мөнгөн долгиот Баяннуур
Оруулсан admin on 2015-02-25 16:02:56 (4819 уншсан)

Дэвэн нисэх шувууд нь эргэж буухын хүслэнтэй
Дэнж дүүрсэн  их ус нь үүрдийн мөнгөн долгиотой
Орон зайнаас хальж орчлонг нөмрөхөөр зүтгэхдээ
Он цагийг хэдийн элээж ирээдүйг зорьсон

Мөнхийн давалгаа нь тэнгэрийн энтэй
Мөнгөн долгиот баяннуур аа
Энхийн цагийн төрх  нь
Ганган байгалийн өнгөтэй баяннуураа

Долгиот намуухан Баяннууранд минь шувууд нь жаргалтай
Домгийн азарга шилгээсэн газар нь унага төрж тэнцсэн
Амны цангаа тайлах их увьдас нь
Амьдралыг үл зогсоох мөнхийн рашаан амттай

Сурагт маргазаас гүйж ирсэн адуун сүрэг нь
Шувууды нь цочоолгүй шумбаж ундаалдаг
Шаргал манханы шанханд хүрсэн давалгаа нь
Сант хайрханы дүр туссан мөнгөн долгиотой

Н.Тайванжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Ус
Оруулсан admin on 2014-12-14 20:23:33 (3539 уншсан)


Амь хаана байна
Тэнд ус бий
Амьдрал хаана байна
Тэнд ус байдаг

Аз жаргал амьдрал хоёр
Устай газар л уулздаг
Амь бие хоёр
Усны дэргэд л бие биенээ олдог

Аархаж омгорхож явахад
Ус үнэргүй байдаг ч
Ангаж цангаж явахад
Усны үнэр содон байдаг

Аз жаргал хаана байна
Тэнд ус байдаг
Алив сайхан бүхэн
Устай газар л цуглардаг

Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Бусад: Н.Тайванжаргал : Аав бид хоёрын нутаг
Оруулсан admin on 2014-07-04 13:31:31 (3415 уншсан)

Дэргэсэн морьдын туурайн төвөргөөг нь
Дэнж сонсож хийморьт нь уусдаг
Дээлтэй монгол адуучны ид хавд нь
Дэлтэй хангал адуу нь номхордог

Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг

Ороо морьд нь
Оосор цалманд орж ирэхэд
Огторгуй нар нь гудайж ирээд
Олбог хоймор нь завилж байгаад буцдаг

Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг


Унаган хүлэг нь гэрийн гадаа ирж янцгаахад
Уулын өндөр нь чих тавьж сонсдог
Уургаа тулаад адуучин мордоход
Уяа дүүрэн морьд үүрсэж эргэцдэг

Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг

Хөтөлгөө морьтой хүн уяан дээр буухад нь
Хөшгин үүлсээ ярж нар тусдаг
Хөндий дүүрэн адуун сүрэг бэлчихэд
Хөмүүл таана нь үнэрээ дэлгэдэг


Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг

Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Итгээд....
Оруулсан admin on 2014-03-13 08:48:08 (3386 уншсан)

 

Тэнгэрт нисэх жигүүрт нь итгээд
Тэртээ холыг шувуунд өгч явуулъя
Тэргэл сарны гэгээнд итгээд
Тэнгэрийн харанхуйг түүнд өгье

Тэнгисийн уудамд нь итгээд
Тээврийн замыг түүнд өгье
Тэнхээ хүчтэйд нь итгээд
Тэмээнд ачааны хүндийг тэгнэе

Тэлмэн жороонд нь итгээд
Тэнзэн ташуураа өлгөе
Тэсгим хүйтэнд нь жиндээд
Тэрлэг дээлээ өмсье

Тэвэр хайранд нь итгээд
Тээнэглзсэн сэтгэлээ даатгая
Тэвчээр хатанд нь итгээд
Тэмүүлсэн сэтгэлээ дэлгэе



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 127 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-015.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4756

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-122.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4480

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-199.JPG
Хэмжээс: 600x450 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3947


Агуулга
Thursday, 2014.03.13
· Н.Тайванжаргал : Сүүн сэтгэл
Wednesday, 2014.03.05
· Н.Тайванжаргал : Манай сумын төв
· Н.Тайванжаргал : Би дуу байлаа
Thursday, 2011.08.11
· Н.Тайванжаргал : Өөдрөг яваа дүү минь
Monday, 2011.03.14
· Н.Тайванжаргал : Өглөөний монгол
· Н.Тайванжаргал : Би аавтай хүн
· Н.Тайванжаргал : Би ээжтэй хүн
· Н.Тайванжаргал : Энэ газар
Monday, 2010.10.18
· Н.Тайванжаргал : Монгол хэмээх зах хязгааргүй үргэлжлэл
Friday, 2010.10.08
· Н.Тайванжаргал : Намайг асуу
· Н.Тайванжаргал : Баяр баясгалан
· Н.Тайванжаргал : Таньд баярллаа
Friday, 2010.10.01
· Н.Тайванжаргал : Зарлигаан буулга
· Н.Тайванжаргал : Бор хярын элс
· Н.Тайванжаргал : Миний нутгийн чулуу
Wednesday, 2010.09.22
· Н.Тайванжаргал : Дээлтэй монгол бүсгүй
· Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн гээгсэд
Monday, 2010.09.20
· Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн дээдлэгсэд
Monday, 2010.09.06
· Ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн үгс
Friday, 2010.08.20
· Н.Тайванжаргал : Бүсгүйг зөвхөн хайрла
Tuesday, 2010.08.10
· Н.Тайванжаргал : Өртөөний морьд
Friday, 2010.07.23
· Н.Тайванжаргал : Тэрэгний морь
Tuesday, 2010.06.29
· Н.Тайванжаргал : Наадмын өдрүүд бороотой байдаг
Monday, 2010.06.28
· Н.Тайванжаргал : Адууны заяа
Wednesday, 2010.06.16
· Н.Тайванжаргал : Сувдан сарт
Thursday, 2010.06.10
· Н.Тайванжаргал : Хүслэн болчихож
Monday, 2010.05.17
· Н.Тайванжаргал : Хээр морины овоо
Sunday, 2010.05.09
· Н.Тайванжаргал : Эс
Saturday, 2010.04.17
· Н.Тайванжаргал : Найздаа
Monday, 2010.01.25
· Н.Тайванжаргал : Догины тал минь
Sunday, 2009.12.13
· Н.Тайванжаргал : Амьдрал
· Н.Тайванжаргал : Хайр
Sunday, 2009.09.20
· Н.Тайванжаргал : Хайрлахсан
· Н.Тайванжаргал : Төөрсөөр
Friday, 2009.09.04
· Н.Тайванжаргал : Газар
Tuesday, 2009.08.18
· Н.Тайванжаргал : Зудын жил
Tuesday, 2009.06.16
· Н.Тайванжаргал : Юм юмнаас …
· Н.Тайванжаргал : Амь нэгтэй байгаль
· Н.Тайванжаргал : Янз бүр
Saturday, 2009.06.06
· Н.Тайванжаргал : Чулуу

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn