Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Н Тайванжаргал


Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Мөнгөн долгиот Баяннуур
Оруулсан admin on 2015-02-25 16:02:56 (9092 уншсан)

Дэвэн нисэх шувууд нь эргэж буухын хүслэнтэй
Дэнж дүүрсэн  их ус нь үүрдийн мөнгөн долгиотой
Орон зайнаас хальж орчлонг нөмрөхөөр зүтгэхдээ
Он цагийг хэдийн элээж ирээдүйг зорьсон

Мөнхийн давалгаа нь тэнгэрийн энтэй
Мөнгөн долгиот баяннуур аа
Энхийн цагийн төрх  нь
Ганган байгалийн өнгөтэй баяннуураа

Долгиот намуухан Баяннууранд минь шувууд нь жаргалтай
Домгийн азарга шилгээсэн газар нь унага төрж тэнцсэн
Амны цангаа тайлах их увьдас нь
Амьдралыг үл зогсоох мөнхийн рашаан амттай

Сурагт маргазаас гүйж ирсэн адуун сүрэг нь
Шувууды нь цочоолгүй шумбаж ундаалдаг
Шаргал манханы шанханд хүрсэн давалгаа нь
Сант хайрханы дүр туссан мөнгөн долгиотой

Н.Тайванжаргал

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Ус
Оруулсан admin on 2014-12-14 20:23:33 (7845 уншсан)


Амь хаана байна
Тэнд ус бий
Амьдрал хаана байна
Тэнд ус байдаг

Аз жаргал амьдрал хоёр
Устай газар л уулздаг
Амь бие хоёр
Усны дэргэд л бие биенээ олдог

Аархаж омгорхож явахад
Ус үнэргүй байдаг ч
Ангаж цангаж явахад
Усны үнэр содон байдаг

Аз жаргал хаана байна
Тэнд ус байдаг
Алив сайхан бүхэн
Устай газар л цуглардаг

Н.Тайванжаргал

 

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Бусад: Н.Тайванжаргал : Аав бид хоёрын нутаг
Оруулсан admin on 2014-07-04 13:31:31 (7619 уншсан)

Дэргэсэн морьдын туурайн төвөргөөг нь
Дэнж сонсож хийморьт нь уусдаг
Дээлтэй монгол адуучны ид хавд нь
Дэлтэй хангал адуу нь номхордог

Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг

Ороо морьд нь
Оосор цалманд орж ирэхэд
Огторгуй нар нь гудайж ирээд
Олбог хоймор нь завилж байгаад буцдаг

Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг


Унаган хүлэг нь гэрийн гадаа ирж янцгаахад
Уулын өндөр нь чих тавьж сонсдог
Уургаа тулаад адуучин мордоход
Уяа дүүрэн морьд үүрсэж эргэцдэг

Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг

Хөтөлгөө морьтой хүн уяан дээр буухад нь
Хөшгин үүлсээ ярж нар тусдаг
Хөндий дүүрэн адуун сүрэг бэлчихэд
Хөмүүл таана нь үнэрээ дэлгэдэг


Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг

Н.Тайванжаргал

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Бусад | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Итгээд....
Оруулсан admin on 2014-03-13 08:48:08 (7515 уншсан)

 

Тэнгэрт нисэх жигүүрт нь итгээд
Тэртээ холыг шувуунд өгч явуулъя
Тэргэл сарны гэгээнд итгээд
Тэнгэрийн харанхуйг түүнд өгье

Тэнгисийн уудамд нь итгээд
Тээврийн замыг түүнд өгье
Тэнхээ хүчтэйд нь итгээд
Тэмээнд ачааны хүндийг тэгнэе

Тэлмэн жороонд нь итгээд
Тэнзэн ташуураа өлгөе
Тэсгим хүйтэнд нь жиндээд
Тэрлэг дээлээ өмсье

Тэвэр хайранд нь итгээд
Тээнэглзсэн сэтгэлээ даатгая
Тэвчээр хатанд нь итгээд
Тэмүүлсэн сэтгэлээ дэлгэе

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Сүүн сэтгэл
Оруулсан admin on 2014-03-13 08:42:51 (8474 уншсан)

Миний ээжийн сэтгэлээс сүү үнэртдэг
Мэлмий сайхан хайранд амьдрал дулаацдаг
Үнэртсэн сүүний цагаан амт нь амь халуун байдаг
Үнсүүлэх гэж ойртохдоо сүүний үнэрт нь хоргоддог

Сүүн сэтгэлтэй ээжийн хүү болохоор
Насаараа би ээжийгээ тойрч хайлсан
Сүүдэр газар ч хайранд нь дулаацаж
Ижий сүү хоёрт эрхэлж өссөн

Миний ээжийн хайр нь сүү байдаг
Мэлмийн сайхан харц нь элбэрэл байдаг
Эх учиггүй хайрын үндэс нь сүү байдаг
Ээж сүү хоёр намайг бүтээсэн амьдрал байдаг

Дуун уянгатай ээжийн хүү болохоор
Бүүвэйн дуу нь чихэнд хоногшиж үлдсэн
Дуулим хорвоогийн өнгө сайхан дунд
Ижий сүү хоёртоо эрхэлж өссөн

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Манай сумын төв
Оруулсан admin on 2014-03-05 23:46:42 (9168 уншсан)

Харгана хошуурсан цагаан дэнжид

 Хүй дарсан бууцтай

Халхын сэцэн сартуул хошууны

 Үр хойчийн удамтай

             Байран суурин нутгаа олсон

Багавтар жижигхэн суурин

            Өчнөөн жилийг элээж энд ирэхдээ

Өргөн айлсалтыг өөрөөсөө эхлүүлэн

Баясгалант амьдрал нэгдэлийг удирдаж  

Баргын хүү нь тодорч явсан

Манай сумын төв

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Би дуу байлаа
Оруулсан admin on 2014-03-05 23:37:51 (8063 уншсан)

 Би дуу байлаа

 Аавынхаа адуундаа явахдаа дуулдаг

Ардын дуу байлаа

Аргалд явахдаа ижийнхээ аялдаг

Аялгуут дуу нь байлаа

Алдарт дуучин Адарсүрэнгийн дуулдаг

Алтай хангай гэж дуу байлаа 

 

Би дуу байлаа

Эх орон 52 хүлээн авагчаар сонсдог

Эх орны тухай дуу байлаа

Ээжийнхээ үргэлж аялдаг

Энэрлийн бүүвэйн дуу  байлаа

Эцгийнхээ морин дээрээ аялдаг

Эр бор харцага гэж дуу байлаа

Би дуу байлаа

 Н.Тайванжаргал

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Өөдрөг яваа дүү минь
Оруулсан admin on 2011-08-11 22:38:00 (15428 уншсан)

Н.Тайванжаргал : Өөдрөг яваа дүү минь

Нарны өнгөнд баярлаж
Насны залуугаараа гоёчихсон яваа дүү минь
Хорвоо чиний өнгөнд атаархдаг юм шүү
Хорин насаа хорьж тогтоож яваарай
Өөдрөг явахад юм бүхэн өнгөтэй байдаг ч
Өнөөдрийн нар маргааш тусахгүй байж магад
Хөлөө олсон өнөөдрийн амьдралдаа бат зогс
Хүссэн амжилтаа өөрийнхөө зоргоор ав
Чамд болож дүүрэн байна аа
Цаана чинь илүү их амжилт хүлээж байна
Өндөр дээрээс хүн унахаараа
Ёроолд хүрч байж л тогтдог юм
Өөрийгөө мэдэж хянамгай амьдар
Хэн чамайг баярлуулж гомдоохыг чи мэдэхгүй ч
Хичнээн олон жил чамайг хүлээж байгааг чи мэднэ
Залуу халуун явахад зовлон чамаас хол санагдавч
Замын бартаа өчнөөн байж магад
Энэ л сайхан залуу насаа
Эрдэж бардаж яваад алдав даа
Эцгийнхээ сургаалыг
Эхийн хайртайгаа санаж явахад
Миний дүү
Хүний дайтай сайн явнаа

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Өглөөний монгол
Оруулсан admin on 2011-03-14 19:21:33 (10483 уншсан)

Манхан уулсын оройд нар тусахаас өмнө адуундаа мордохдоо
Мандаж байгаа наран зүг морьтойгоо давхиж зүгээн гаргадаг өглөөний монгол би
Малын мөртэй өглөөний талд нар тусаагүй байхад
Малгайныхаа сорон дээр нар тусахыг үздэг эртэч монгол би

Би тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол хүн
Би тэнгэр газар хоёрын хооронд өчнөөн жил амьдрахдаа өглөөний нарнаас өрсөж өнө ирээдүйдээ яарсан эртэч монгол би


Нарийн сультай өвс шүүдрээ гөвөөгүй байхад гаталж өнгөрөхдөө
Нарнаас өрсөж ирээдүйрүүгээ морьтойгоо давхисан өглөөний монгол би
Нас насандаа нарнаас өрсөж мандсан
Надаас түрүүлж нар манддаггүй эртэч монгол би

Би өнө ирээдүйг нь үр хойчдоо үлдээж өтөлтлөө өглөөний нарнаас өрсөж босох эртэч монгол би
Би өвөг дээдсээсээ уламжлагдаж үлдсэн өчнөөн жилийн өглөөний нарыг угтаж тосох ийм л заншилтай эртэч монгол би
( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Би аавтай хүн
Оруулсан admin on 2011-03-14 19:19:00 (9046 уншсан)

Намайг төрөхөд
Унага зүсэлж үнэг хайчилсан
Насаараан би
Нэрээр нь хорвоод овоглож
Нартад би
Голомтыг нь өргөж явах
Нас насандаа бүтэн нэртэй
Адуучин аавын хүү би

Мөрөн дээрээ суулгаж
Наранд ойрхон эрхлүүлэхдээ
Хөл алдахгүй
Ухааны уул шиг суурьтай байж
Дөрөөн дээрээ тэнцүүлж
Орчлонд намайг хүн болгосон
Хэл амны сүүдэрт жиндэхгүй
Цагаан мөрийн нөмөртэй
Би аавтай хүн

Уурга сунгасан наран даллаганд нь
Хийморьтой сүрэг дэргэж ирдэг
Уяан дээрээ буухад нь
Хорвоогийн нар дагаж тусдаг
Уул уулын оройноос өндөр
Тэнгэр шиг тулхтай
Би аавтай хүн
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Би ээжтэй хүн
Оруулсан admin on 2011-03-14 19:18:56 (8583 уншсан)

Сүү нар хоёрыг ээдэхэд
Хайр сэтгэлээрээ эвлүүлсэн
Өглөг ухаан хоёр нь
Өргөл нэхдэг
Мянга мянган бурхадаас
Аль хэдийн давсан
Өр нэхэж үзээгүй
Өглөгийн дээд
Би ээжтэй хүн

Дуу хуур хоёрыг тасалдахад
Бүүвэйн түрлэгэээрээ залгасан
Зөөлөн хөг нь
Яруусах талын хөх аятай
Арга билэг шиг эвлэсэн
Агуу бүхний дэргэд энгийн хэрнээ
Амьдралын тойрогт дэндүү агуу
Би ээжтэй хүн

Оройн намар
Цан толгойлсон сүүдэрт уруудахад
Жавар дагуулсан өвлийн хүйтнийг бүлээсгэх
Халуун цайтай угтахдаа
Урам өрөм хоёроороо дэвэрч
Ухаан хайр хоёроороо шагнасан
Би ээжтэй хүн ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Энэ газар
Оруулсан admin on 2011-03-14 19:00:27 (9371 уншсан)


Энэ газар үнэний эрэлд туучсан цаг хугацаа сөхөрч суугаад залбирсан газар
Энэ газар үдийн нар хөлөө амрааж хэсэгхэн зуур саатсан газар
Энэ газар үнэн худал хоёр маргалдсан ч үнэний талд эвлэрсэн газар
Энэ газар үүд хоймор хоёр бие биерүүгээ тэмүүлсэн ч үүрд уулзаагүй газар


Там диваажин хоёрын хооронд орших энэ жижигхэн газар
Тасарсан амь тэнэсэн сүнс бие биенээ олсон газар
Тавилан төөрөг хоёр минь намайг эрж гүйхдээ
Та нарын дундаас намайг олсон газар
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Монгол хэмээх зах хязгааргүй үргэлжлэл
Оруулсан admin on 2010-10-18 16:22:08 (9150 уншсан)


Монгол хүн

Заяасан эх нутагтаа
Тэнгэрийн ивээлээр онож төрөхдөө
Замбуулингийн зүрхэнд
Морин хийморьтойгоо хамт өтөлсөн
Бусдаас өөр нь
Мөнх тэнгэрийг сонсдог
Ивээлийн цагаан хийморьтой
Бурханаас өөр нь
Огшиж үл унтрах
Дайчин зүрхний хилэндээ
Орчлонг базаж дэлхийг дэвссэн
Омогшил бардамнал дүүрэн монгол хүн мину


Монгол нутаг

Мандахын улаан наран нь
Зүрхэн уулын мөнгөн соронд гялбахад
Зүг бүрийн дөрвөн зүг найман зовхисоос
Даллаж өндийсөн сүрлэг уулс ханхайж
Давалгаалж дуудсан их нуурууд мэлтэлзэхэд
Толин зэрэглээнээс мултарсан хөх салхи нь
Тормон жонжоогоор талыг эс барж
Загийн сүүдэрт түр амраад
Уул хангайн барааг
Угтаж гүйн сэвэлзсэн монгол нутаг мину
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Намайг асуу
Оруулсан admin on 2010-10-08 17:55:48 (8600 уншсан)

“ Өнөөдрөөс намайг асуу
Мэдэхгүй гэж хэлэхгүй байх
Өчигдрөөс бас намайг асуу
Энд байсан л гэж хэлэх байх

Надаас чамайг асуу
Би чамайг сайн мэднэ
Намайг бас бусдаас асуу
Юу гэж хариулахы нь мэдэхгүй

Маргаашаас бас намайг асуу
Хүлээж байна гэх вий
Магадгүй амьдралаас бас намайг асуу
Энд байхгүй л гэж хэлэхгүй байх

Н.Тайванжаргал ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Баяр баясгалан
Оруулсан admin on 2010-10-08 17:55:25 (9693 уншсан)


Настай ижийдээ хүү нь очих нь
нулмистай баяр баясгалан
Нар хөөртөл үнэгчлэх үр нь ээж аавын
амин баяр баясгалан
Нас насны мянга мянган морьд уралдах нь
төрийн хийморьтой баяр баясгалан
Наадмын түрүүнд морь нь ирэх нь
монгол хүний дээшээ огшсон баяр баясгалан


Тав даваад есөн хөлт тугаа тойрч байгаа нь
шинэ начны эртэй баяр баясгалан
Тамганы найран дээр зочин таарчихаад ерөөл хэлж байгаа нь
билэгдлийн баяр баясгалан
Таарсан хүнээсээ эрлийнхээ сургийг сонсох нь
хосгүй баяр баясгалан
Талын ангасан их хөндийд бороо орох нь
хуртай баяр баясгалан
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Таньд баярллаа
Оруулсан admin on 2010-10-08 17:54:22 (9947 уншсан)



Тулгамдаж явахад минь
Тусалсан таньд баярллаа
Тун ихээр баярллаа
Тусч занд чинь бүүр ихээр баярллаа

Танихгүй ч гэсэн таньд баярллаа
Таны энэ сайхан сэтгэлд баярллаа
Тань шиг ийм хүн олон байгаасай гэж хүслээ
Танил болсон таньд маш их баярллаа

Харцандаа намайг тогтоосонд баярллаа
Харахдаа надад инээмсэглэл илгээсэнд баярллаа
Үгийн зөрөөнд урмаа дэвссэнд баярллаа
Үнэндээ би таньд хязгааргүй баярллаа ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Зарлигаан буулга
Оруулсан admin on 2010-10-01 22:42:05 (8750 уншсан)

Их хаан эзэн Чингис минь
Энэ цагт ирж зарлигаан буулга
Зөрчсөн нэгний нь амий нь хороох
Зөрүүдлэсэн нэгнийг гэсгээх зарлигаан буулга

Мөхөс биеийн жаргалд улайрсан дээдсийг
Гэмий нь хүлээлгэх зарлигаан буулга
Мөн чанараа эрт гээсэн энэ нийгмийг
Засан талбих зарлигаан буулга

Хацар гоо монгол охидоо
Харийн бэр бүү бол гэж зарлигаан буулга
Хайртай эх орноосоо нүүсэн монголчуудаа
Халх монголдоо ир гэж зарлигаан буулга

Бурхан халдун уулын минь хормойг хөндсөн
Буруу гартнуудыг гэсгээх зарлигаан буулга
Бугалга хүзүүн дээр нь илдээ далайж
Бурууг нь хүлээлгэх зарлигаан буулга ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Бор хярын элс
Оруулсан admin on 2010-10-01 22:24:52 (8799 уншсан)

Тэнгэр дуугарахад цочиж нурсан
Морьд дэргэхэд дагаж асгарсан
Бор хярын элс минь
Ар өвөр хоёр Хүнгийн
Амсрыг дарж хөвөөлөхдөө
Баруун зүүн хоёр Монгол уулын
Барааг тодруулж
Баяннуур Харнуур хоёрын
Хүйг дархалсан алтан элс минь

Түмэн бөөрөгөө
Мянган бээр гүйлгэж
Түнгэтэй цайдамаас
Элсний ширхэгтээ хужир амсуулахдаа
Цагийн хатууд ээлээ өгсөн буян
Цасны ширхэгийг элстэйгээ хутгахгүй гэж
Ширхэг ширхэгээр нь ялгаж
Шидэлсэн элсээ буцааж дуудсан
Бор хярын элс минь

Хангайн нурууны баруун үзүүртэй
Мөр мөрөө түшиж өндийхдөө
Халхын хавтгайг туулж барна гэж
Их уулсын оройд тэмүүлсэн
Энэ гээд ялгах аргагүй
Ижилхэн түмэн бөөргөө эрхлүүлж
Энд тэндгүй өндийсөн
Түм түмэн манханаа аргадсан
Бор хярын элс минь


Завхан Сантмаргад
Н.Тайванжаргал ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Миний нутгийн чулуу
Оруулсан admin on 2010-10-01 22:07:45 (9368 уншсан)


Бүлээрэхдээ дэргэдээ байлгаж домнодог
Бүдрэхдээ хажуудаа байлгаж түшдэг
Гарт барихад эвтэйхэн мөлгөр
Газар хэвтэж байгаа нь сонин мөлчгөр

Халууцахдаа өвөртөө байлгаж сэрүүцдэг
Хажуудаа үргэлж байлгаж хань татдаг
Аваад үзэхэд алганд бүлээхэн
Амьсгаандаа ойртуулахад халуухан

Зам холын газар явахад хань болдог
Зарим үед нөмөр минь байдаг
Нулмисаа дээр нь унагаахаар нордоггүй
Нууцхан шаналахаараа гаргаж ирэн тайвширдаг


Алганд минь амьтай юм шиг бөмбөрдөг
Аваад явахдаа сэтгэл дүүрэн байдаг
Элсний ширхэгтэй амин чулуу
Эд эрхтэний хэсэг шиг нутгийн чулуу


Алт шиг хар мөртэй биш
Миний нутгийн чулуу
Амьдрал шиг л надад хэрэгтэй
Миний нутгийн чулуу

Завхан Сантмаргад
Н.Тайванжаргал
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Дээлтэй монгол бүсгүй
Оруулсан admin on 2010-09-22 10:58:43 (15838 уншсан)

Дээлтэй монгол бүсгүй
Дэндүү сайхан үзэсгэлэнтэй
Дэргэд нь л байгаад баймаар
Нэг л дотно сайхан

Даруухан нэрнээ давтагдашгүй
Дахин дахин хармаар сэтгэл татам
Нүдэнд нэг л сайхан дулаахан
Харцанд нэг л сайхан ойрхон

Дээлтэй монгол бүсгүй дэгжин
Дэргэд нь харцаа гээж
Хажууд нь хайраа үлдээмээр
Хамгийн сайхан бүсгүй

Дээл эзэн хоёр
Бие биенээ чимсэн нь нэг л гоё
Дэлхийд байхгүй
Монгол хувцас минь бүүр гайхалтай ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Тайванжаргал Н | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 169 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-032.JPG
600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 51632

Должин : Зам зуур
zam-026.JPG
600x450 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5036

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-079.JPG
600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5659


Агуулга
Wednesday, 2015.02.25
· Н.Тайванжаргал : Мөнгөн долгиот Баяннуур
Sunday, 2014.12.14
· Н.Тайванжаргал : Ус
Friday, 2014.07.04
· Н.Тайванжаргал : Аав бид хоёрын нутаг
Thursday, 2014.03.13
· Н.Тайванжаргал : Итгээд....
· Н.Тайванжаргал : Сүүн сэтгэл
Wednesday, 2014.03.05
· Н.Тайванжаргал : Манай сумын төв
· Н.Тайванжаргал : Би дуу байлаа
Thursday, 2011.08.11
· Н.Тайванжаргал : Өөдрөг яваа дүү минь
Monday, 2011.03.14
· Н.Тайванжаргал : Өглөөний монгол
· Н.Тайванжаргал : Би аавтай хүн
· Н.Тайванжаргал : Би ээжтэй хүн
· Н.Тайванжаргал : Энэ газар
Monday, 2010.10.18
· Н.Тайванжаргал : Монгол хэмээх зах хязгааргүй үргэлжлэл
Friday, 2010.10.08
· Н.Тайванжаргал : Намайг асуу
· Н.Тайванжаргал : Баяр баясгалан
· Н.Тайванжаргал : Таньд баярллаа
Friday, 2010.10.01
· Н.Тайванжаргал : Зарлигаан буулга
· Н.Тайванжаргал : Бор хярын элс
· Н.Тайванжаргал : Миний нутгийн чулуу
Wednesday, 2010.09.22
· Н.Тайванжаргал : Дээлтэй монгол бүсгүй
· Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн гээгсэд
Monday, 2010.09.20
· Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн дээдлэгсэд
Monday, 2010.09.06
· Ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн үгс
Friday, 2010.08.20
· Н.Тайванжаргал : Бүсгүйг зөвхөн хайрла
Tuesday, 2010.08.10
· Н.Тайванжаргал : Өртөөний морьд
Friday, 2010.07.23
· Н.Тайванжаргал : Тэрэгний морь
Tuesday, 2010.06.29
· Н.Тайванжаргал : Наадмын өдрүүд бороотой байдаг
Monday, 2010.06.28
· Н.Тайванжаргал : Адууны заяа
Wednesday, 2010.06.16
· Н.Тайванжаргал : Сувдан сарт
Thursday, 2010.06.10
· Н.Тайванжаргал : Хүслэн болчихож
Monday, 2010.05.17
· Н.Тайванжаргал : Хээр морины овоо
Sunday, 2010.05.09
· Н.Тайванжаргал : Эс
Saturday, 2010.04.17
· Н.Тайванжаргал : Найздаа
Monday, 2010.01.25
· Н.Тайванжаргал : Догины тал минь
Sunday, 2009.12.13
· Н.Тайванжаргал : Амьдрал
· Н.Тайванжаргал : Хайр
Sunday, 2009.09.20
· Н.Тайванжаргал : Хайрлахсан
· Н.Тайванжаргал : Төөрсөөр
Friday, 2009.09.04
· Н.Тайванжаргал : Газар
Tuesday, 2009.08.18
· Н.Тайванжаргал : Зудын жил

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn