Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Н Тайванжаргал


Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн гээгсэд
Оруулсан admin on 2010-09-22 10:57:35 (8824 уншсан)


Дотроон байгаа гэж бодож явдаг ч аль хэдийн гээчихсэн
Доромжлол хараалын шалбааг дунд аль хэдийн хутгачихсан
Өнгө мөнгөний сайханд харамладаггүй хэрнээ
Өрөөлд болохоор мөнгөөр зарахыг хүсдэг

Зүрх сэтгэлээн гээгсэд

Хаана гээснээ үл мэдэж төөрчихсөн
Харанхуй дундаас хөрөнгө тэмтчиж сэтгэлээн булчихсан
Сайхан бүсгүйн хажууд хаясандаа харамсдаггүй хэрнээ
Сандлаа тавьж өгөхийг гуйсан хөгшинд хүйтэн харц шиддэг

Зүрх сэтгэлээн гээгсэд

Нас насандаа өнгө мөнгөний өмнө сэтгэлийн сайхнаа хаячихдаг
Намартай адилхан навчсанд бүх буруугаа чихээд хөөчихдөг
Эд хөрөнгөнд л зүрх сэтгэлээ даатгаж
Эрх мэдлийн төлөө нандин бүхнээ гээчихсэн

Зүрх сэтгэлээн гээгсэд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн дээдлэгсэд
Оруулсан admin on 2010-09-20 12:16:44 (8797 уншсан)

Түм түмэн байхгүйгээс илүү сэтгэлийн сайхнаараа дайлж
Түүнийгээ бүхний дээд гэж нандигнасан
Хүнд туслахыг аз жаргал хэмээн ойлгож
Хүн хүнийхээ төлөө амьдардаг гэдгийг дэндүү сайн мэдэрсэн

Зүрх сэтгэлээн дээдлэгсэд

Олонтой яваагаа аз жаргал хэмээн ойлгож
Олзны бага нь амттай гэж бусадтай жаргал зовлонгоо хуваалцахдаа
Өнгө мөнгөний хуурмагт итгэлээсээ хэзээ ч урвахгүй
Өөрийнхөө төлөө бус бусдын төлөө сэтгэлээ чилээхийн үйлэнд зовнисон

Зүрх сэтгэлээн дээдлэгсэд

Түшиж ирсэн нэгнийг зөөлөн үгийн урмаар шагнаж
Түдгэлзэж зогсоо нэгэнд үнэтэй сургаалаа харамлалгүй
Халгиж яваа нэгний дэргэд даруухан ч
Хамгийн сайхан нь сэтгэлээ бүхнээс илүү дээдэлдэг

Зүрх сэтгэлээн дээдлэгсэд

Ханцуй дотроо сэтгэлээ наймаалцах бодол байхгүй
Хаанахын хэнтэй ч ялгалгүй сэтгэлээ хуваалцдаг
Хараал доромжлолоос холхон явж
Харин инээд хөөрийн дунд нь явсан

Зүрх сэтгэлээн дээдлэгсэд

Явсан газар нь аз жаргал цуглаж
Ямагт бүхний хайран дунд явахдаа
Өөдрөг бүхний сайхныг бусдад түгээж
Өөрөөсөө илүү сэтгэлийн ариуныг шүтдэг

Зүрх сэтгэлээн дээдлэгсэд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн үгс
Оруулсан admin on 2010-09-06 20:01:14 (9214 уншсан)


Цэцгийн үнэртэй биеий нь эмтэлж би төрчихөөд
Цэл залуу насы нь булааж би өсчихөөд
Мөнх амьтай гэж ээжийгээ би хичнээн их дууллаа даа
Мөнхийн усыг олноо гэж ээжийгээ би хичнээн их хуурлаа даа

Хүүдээ ээж минь гомдсон байх даа
Хүний орчлонгоос явтлаа сэмэрсэн байх даа

Амьдралын сайхныг нь уйлахаараа айлгаж булаачихаад
Амь амьсгалы нь өвдөхөөрөө айлгаж зовоочихоод
Шүүдрийн усаар цай чанаж өгнөө гэж би ээжийгээ хичнээн их хуурлаа даа
Шүтэж амьдрах атал би харин хичнээн ихээр зовоолоо доо ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Бүсгүйг зөвхөн хайрла
Оруулсан admin on 2010-08-20 10:18:00 (8833 уншсан)


Хэн ч хайрласан
Хэн ч харамласан
Бүсгүйг зөвхөн хайрла
Хэлтгий заяаг нь тэгшитгэж
Энхрий аалийг нь сэвтээлгүй
Бүсгүйг зөвхөн хайрла

Амьдрал гэж
Алимны амт нь бүсгүй хүн байдаг юм
Амь бие сэтгэл гурав нь
Бусдын төлөө байдаг юм
Наран доор тэр өнгөтэй явдаг ч
Насны цэнд гундчихсан нь байх вий
Бүсгүйг зөвхөн хайрла
Дурлалын шархыг эдгээдэг
Цагаан увьдасанд ээнэгшиж
Дур хүслий минь булаачихдаг
Энгэр халуун хайранд нь хоргодохдоо ч
Бүсгүйг зөвхөн хайрла ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Өртөөний морьд
Оруулсан admin on 2010-08-10 11:57:10 (9079 уншсан)

Дуниартсан хөндийн дундах хэдэн бор толгодын энгэрт зэрэгцүүлэн барьсан өртөөний гурван том гэр байх агаад хажууханд өртөөний ажилчдын хэдэн жижигхэн гэр харагдана. Гурван том гэрээс хүмүүс орж гаран нааш цааш их л яаруу гүйлдэнэ .Гэрийн гадаа хэдэн хүн адуу хураан бөөн тоос босгох агаад өндөр хээр морь унаж урт уурга барьсан хүрэн тэрлэгтэй идэр насны эр морь уургалан бусад нь оосорлох аж .
Энэ хүнийг Гэлэг гэх бөгөөд өртөөний адуу хариулсаар даруй зургаан жил болжээ.
Тэрээр хур дэлтэй хүрэн морь уургалан авахад нь тохойндоо хэдэн хазаар ногт углаж дээлийнх нь хормой нь урагдчихсан нэгэн эр морийг оосорлохоор очиход морь гэнэт цоройж толгой дээр нь гарах шахан цамнахад нь. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Тэрэгний морь
Оруулсан admin on 2010-07-23 09:49:07 (9439 уншсан)

Н.Тайванжаргал
Тэр нэгэн бараан шөнөөс хойш миний амьдрал орвонгоор эргэсэн дээ.

Ямар азаар “тэнгэрийн амьтан” гэж биднийг дээдэлдэг энэ сайхан нутагт төрвөө гэж цэцэг дэвссэн уудам талынхаа хээрийн хөх салхийг хага зүсэн давхидаг байлаа даа.
Гэтэл энэ бүхэн зүүд юм шиг хаашаа алга болчихвоо.
Харин одоо.
Ямар үйлийн үрээр ийм тавилантай учирваа гэж өөртөө л харамсана.Тал хээрийн минь дэндүү сайхан үнэртэй агь таанын үнэр минь үнэртэхгүй хээрийн сэвэлзүүр зөөлөн салхиа сөрөн давхидаг эрх чөлөө минь байхгүй.
Гагцхүү адайр ааштай эзэн ,хог новшны эхүүн үнэр, хотын их чимээ шуугиан энэ бүхэнтэй хүчээр шахуу л эвлэрчээ.

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Наадмын өдрүүд бороотой байдаг
Оруулсан admin on 2010-06-29 17:23:22 (9101 уншсан)

Өглөөний сэрүүн агаар таатай нь сайхан. Зүүн урдаасаа үе үе зөөлөн салхи урин сэвэлзэх бөгөөд өглөөний тод шаргал наран газрын их нүдэн талыг туулж барах гэж холын холд алдлах аж .Өнөөдөр эхний наадмын өдөр .Бүрэн наадамд сойж буй морьдоо ногоо сайтай газар авч хонон өл хоолы нь тааруулаад буцаж байгаа нь энэ байв .Тэрээр энэ жил зургаан насанд нийтдээ арав гаран морь уяж байгаа бөгөөд өнөөдөр уралдах азарга даагаа шүдлэн гурван насны зургаан мориныхоо хоолыг тааруулахдаа тэнгэрийн байдлыг давхар ажихаа мартсангүй .Ер нь жилийн жилд л наадмын өдрүүд заавал бороотой байдаг билээ . ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Адууны заяа
Оруулсан admin on 2010-06-28 11:01:37 (9389 уншсан)

Асга хавцал ихтэй сүрлэг улаан уулын бэлээр цөөхөн бог бэлчиж яваа нь харагдана,Энгэрийн жижигхэн байц толгой дээрээс нэг хүн бууж хонины араас алхлаа,Хүрэн тэрлэгнийхээ хормойг шууж гартаа ахархан шилбүүр барьсан энэ 40 эргэм насны энэ эрийг Доржхүү гэх аж.

Доржхүү уг нь сумын төвийн хүүхэд аав ээж захиргаанд багахан албан тушаал хашдаг байв, Сумын төвийн хүүхдүүдийн л адил шороо тоостой гудамжинд бөмбөг өшиглөж өссөн билээ.Сургуулиа төгсөөд л хэрэг төвөгт орооцолдож ээж аавын чихийг халууцуулах болсон тул шалавхан цэрэгт явуулсан ч.цэрэгт ирээд мөн л зүгээр байсангүй хэрэгт холбогдож арай л дээлээ нөмөрчихсөнгүй нэг юм халагдаж ирэв.Жил тойрон хийх юмгүй аав ээжийнхээ үйлийг барж байж нэг гэгээтэй мэдээ дуулгасан нь эхнэр авна гэж дуулгасан хэрэг байв,Цаад айл нь мал хуй сайтай хөрөнгө чинээтэй нутгийн нэр хүндтэй айл байсанд аав ээж нь ихэд олзуурхаж байв. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Сувдан сарт
Оруулсан admin on 2010-06-16 21:01:00 (8731 уншсан)

Оройн нар уулсын оройгоор далд орж улааран шаргалтах туяа нь аажмаар замхарч бүрий нөмрөв. Тэнгэрт гэгээ муутай шинийн тавны сар сэмжин үүлний дундаас цухуйх агаад харанхуй дунд хэдэн бараан адуу сүүмийж хааяа нэг тургилах нь дэргэд юм шиг тод сонсогдоно.Ойролцоохон нохой хуцах нь чимээ сонссон бололтой . Удалгүй алсаас машин дуугарч баруун доод хөндийгөөс гэрэл анивчих нь тод харагдана.Машины дуу ойртож гэрэл нь тодорсоор нөгөө хэдэн адууны хажуугийн зүүн хөтлөөр даван оронгуут гэрэл нь цаад уулын оройд тусаж нэг далд орон муригнасаар нэгэн жалга гатлан гарч ирвэл машины гэрэлд хоёр гэр орж ирэв.Хотон дахь цөөвтөрхөн бог нь дэрхийн үргэж хоёр нохой машины хойгуур урдуур хоргоон ээрэхэд баруун талын гэрээс гарч ирсэн хүн нохойгоо хорив.”Ланд ” 200 машины хаалга онгойж дөрвөн хүн бууж баруун талын гэрлүү орохдоо нохой хорьсон хүнтэй мэндлэн гэрт орлоо.Унинд уясан бүдэгхэн гэрэл ёлтойх агаад орж ирсэн хүмүүсийг 4-6насны бололтой хоёр хүүхэд сонирхон харна.Гэрийн эзэн Сүхээ гэж 40 эргэм насны хүрэн царайтай эр өврөө уудалж хөөрөгөө гарган хамгийн дээд талын хүнд барингаа
- За сайхан хаваржиж байна уу ?Хаанаасаа хаана хаа хүрч явна гэхэд Дээд талд нь суусан хижээл насны цэргийн эрээн хувцастай хүн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Хүслэн болчихож
Оруулсан admin on 2010-06-10 01:30:20 (8847 уншсан)


Гунигаа сэмлэж би бодол дундуураа тууччихаж
Гурван цагийн өнгөнөөс дэвэрч чамд би яарчихаж
Гунхсан биеийн чинь аалийг бусдаас харамлан байж
Гутарч үзээгүй сэтгэл минь дурлалын зовлонд уначихаж

Үг өгүүлбэр хоёрын дундуур минь хайртай гэдэг үг шургачихаж
Үнсэх таалахын завсар сэтгэл минь хэдийн яарчихаж
Үүд хоймрын чөлөөг ч чамтай хамт ойртуулж
Үйлийн цагаан тойрогт хамтдаа байхын хүслэн болчихож

Мөр мөрөө түшин суухын мөрөөсөл болчихож
Мөн олон жилийг чамтай туулна гээд мөрөөдчихөж
Мөнгөний өмнө мөхөхгүй
Амьдралын өмнө арчаагаа алдахгүй ч

Хайрын өмнө би хайлчихаж
Харин чи миний хүслэн болчихож
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Хээр морины овоо
Оруулсан admin on 2010-05-17 19:57:16 (9851 уншсан)


Намрын сүүл сараар эхний цас хэдийн орж шаргал хөндий өнгөө солин дуниарах аж..Хөндий уруудан бараан морьтой хүн дөтөлсөөр ирэх аваас. Энэ бол нутаг олондоо нэртэй “баавай”хэмээн авгайлагддаг Бадарч өвгөн байв. Насаараа адуу малласаар насны тэтгэвэрт гарсан бөгөөд өнөөдөр нутгийн үе тэнгийн нэг хөгшнийд очихоор яваа нь энэ байлаа. Айлд очихоор зорьж байгаа гол учир нь саяхан хотоос хүүхдүүд нь ирж хот авч явах болсонд байв .Тэрээр нэг нутгийн нэг голын насаараа нөхөрлөсөн Тангад хэмээх өвгөнийд хот явахаасаа өмнө ороод ирье гээд мордсон энэ байлаа . Бадарч өвгөн том модон агар эрхиэ шаржигнуулан амандаа мааниа уншин хээр морь сүүл хөдөлгөн алхах аж . ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Эс
Оруулсан admin on 2010-05-09 23:30:33 (8721 уншсан)

Болжморын сүүдэр доор нь даарчихдаг
Борооны ганц дусалд нь норчихдог
Ертөнцийн дэргэд би жижигхэн ээ
Ерөөсөө би байсан байгаагүй нь ялгаагүй
Шоргоолж гүйж явааг хэн ч анзаардаггүй шиг
Шороо хөдөлгөж яваа намайг ертөнц анзаарахгүй
Энд яваа намайг
Тэнд байгаа ертөнц анзаарахгүй ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )


Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Найздаа
Оруулсан admin on 2010-04-17 09:17:42 (10012 уншсан)

Хэзээ нөхөрлөснөө мэдэхгүй ч
Хэн хэн нь ухаан төлжөөгүй байхдаа найзалсан анддаа зориулав

Нууж унагасан нулимс бүхний ихэр дуслын нэг нь минийх байсан
Нууцхан шаналж явсан сэтгэл бүхний хайлан минь андынхаа зовлонг нимгэлэх ухаан байсан

Дур булаам бүсгүйд зэрэг дурлаж явсан минь бидний дурсамж байсан
Дурлаж яваад хаягдсан бүтэлгүй хайрын түүх бид хоёрын азгүйтэл байсан

Найз минь чи бид хоёр олон хаврын нялх ногоотой урт өдрүүдийг хамт элээж дээ
Нартай өдөр өдрийн түүчээнд насаа зэрэг нэмж олон жилийн хаврыг үджээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Догины тал минь
Оруулсан admin on 2010-01-25 23:17:15 (9010 уншсан)


Нөмгөн хөрсөн дээр нь хөлбөрч
Нүүж яваа үүлэн доор сүүдрээ тэвэрсэн
Үүл нөмөрч цэцэг дэвссэн догины тал минь ээ
Таана мангиртай чинь би амиа хувааж төрсөн
Тарвага зурамтай чинь би амьдралаа хувааж өссөн ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Амьдрал
Оруулсан admin on 2009-12-13 04:26:49 (8930 уншсан)


Амьдрал гэж
Алимны амт нь хайр байхад
Цаг хугацаа чи бид хоёрыг л тойрон эргэж
Цаашаа ч үгүй
Наашаа ч үгүй болзоонд хамт зогсодгосон
Энэ л сайхан үед
Үндэсгүй хэрнээ цэцэг дэлбээлж
Үзүүргүй моддын оройд шувууд
Хос хосоороо суудагсан

Амьдрал гэж
Алимны үнэр нь дурлал байхад
Сүрчигнээс илүү дурлалын үнэр хамар цоргиж
Сүүдрээс дутуугүй наранд атаархсан дурлал байсансан
Энэ л сайхан үед
Ганган шаавай аалинд унаж тусан
Гангар шаазан шиг шиг сэтгэл догдолдогсон
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Хайр
Оруулсан admin on 2009-12-13 04:22:05 (8484 уншсан)


Эвлэсэн хоёр сэтгэл арга билэг шиг тэврэлдэж хононо
Эрхэлсэн хоёр харц бие биенээ өмчилж хайрлана
Амьдрал чи бид гурав чандмань хэлхээнд найрлана
Аз жаргалын хундагыг хайрынхаа л төлөө тулгана

Болзоонд очсон шөнөөр бороо шиг нойтон хононо
Богинохон шөнүүдээ цуглуулж наранд дэвтээнэ
Өглөөний нарнаар босохоос өмнө нь
Өлмийн цагаан мөрий нь тэмтэрч би барина
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Хайрлахсан
Оруулсан admin on 2009-09-20 08:35:15 (9549 уншсан)


Үнгэчих вий гэж үнсэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн үнсэж хайрлахсан
Үргээчих вий гэж чанга ярихаас айхдаа чамдаа хайртай гэж зөөлөн зөөлөн хэлэхсэн

Өвтгөчих вий гэж тэврэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн тэврэхсэн
Өөр хүнийх болчих вий гэж айхдаа чамайгаа харамлан харамлан таалахсан

Үйл үйлээ дагадаг шиг чамайг л дагаж чамайгаа л дагуулж амьдрахсан
Үхэх төрөхийн дундах өчүүхэн энэ л цаг хугацааг чамтайгаа л хамт туулахсан ( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Төөрсөөр
Оруулсан admin on 2009-09-20 08:28:31 (8761 уншсан)


Амьдрал харанхуй гэдгийг мэдээгүй учир тэр шүдэнз авч гараагүй
Орь ганцаар явна гэж санаагүй учир найзаа замдаа гээсэн

Завилан суух голомтынхоо хоймрыг тэр эзгүй орхисон
Замд гарахын өмнө үрээ үнсэж эхнэр нь үдэж өгсөн

Сүүний үнэртэй эхийн энгэрээ эрж орчлонг тэр тойрохдоо
Сүлдэт монголынхоо халхын хавтгай дээр төөрсөн

Бурхан хаан хоёр сэнтийгээ булаацалдаж байхад тэр таарсан
Буг чөтгөр хуулийн дээгүүр гүйж маргаан тасалж байхыг үзсэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Газар
Оруулсан admin on 2009-09-04 00:07:06 (10375 уншсан)




Гэрэлт бол бизнесийн ертөнцөд орж ирээд удаагүй ч бизнес нь сайн яваа залуу бизнесмэн юм. Эдний компани импортын худалдаа эрхэлдэг ба Канад Герман АНУ зэрэг орноос хамгийн сүүлийн эрүүл мэндийн болон үйлдвэрийн болон албан тасалгааны тоног төхөөрөмжийг монголын зах зээл дээр худалдаалдаг ба энэ бизнесдээ нэлээд байр сууриа олсон байв . Ер нь алийн болгон түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах бэ гэж бодон мөн бизнесээ өргөжүүлэх зорилгоор өөрийн гэсэн барилгатай болъё гэж шийдэн газар хөөцөлдөж эхэлсэн боловч жил гаран яваад ажил нь бүтсэнгүй . ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Тайванжаргал Н | )

Тайванжаргал  	Н	 Найраглал: Н.Тайванжаргал : Зудын жил
Оруулсан admin on 2009-08-18 00:43:33 (13472 уншсан)

 
/Найраглал /

Энэ цаг мөчөөс олон жилийн өмнө
Энэ биеийн минь ухаан төлжөөгүй
Намайг бага байхад
Намар эрт цас унасан гэнэ лээ
Намаржаанаас нүүсэн нүүдэл нь
Цасан дунд буудалласан гэнэлээ
Цагаан морин жилийн өвөл байсан юм гэнэ лээ
Цаг тооллын давтамжтай жил байсан юм гэнэ лээ
Хөр цас нь хатуурч
Хүйтэн салхитай шамарга хаялсан
Хүн малгүй зутарсан
Хэцүү жил байсан юм гэж
Өтгөс буурлууд нь
Өдгөө хүртэл ярьдаг юм
Манайх тэр жил
Мал малын захтай
Хүүш толгой хэмээх
Хөндийд асарласан ганц толгойд
Хүн бүл муутай
Хүүхдүүд нь жижиг
Ганц гэрээрээ л
Гамшиг сөрөн өвөлжсөн гэнэ лээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Найраглал | Тайванжаргал Н | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 222 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

зотон тос 80х100 см
Шаргал өдөр
600x479 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 451277


B3-027.JPG
600x338 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5162

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-198.JPG
600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5178


Агуулга
Wednesday, 2015.02.25
· Н.Тайванжаргал : Мөнгөн долгиот Баяннуур
Sunday, 2014.12.14
· Н.Тайванжаргал : Ус
Friday, 2014.07.04
· Н.Тайванжаргал : Аав бид хоёрын нутаг
Thursday, 2014.03.13
· Н.Тайванжаргал : Итгээд....
· Н.Тайванжаргал : Сүүн сэтгэл
Wednesday, 2014.03.05
· Н.Тайванжаргал : Манай сумын төв
· Н.Тайванжаргал : Би дуу байлаа
Thursday, 2011.08.11
· Н.Тайванжаргал : Өөдрөг яваа дүү минь
Monday, 2011.03.14
· Н.Тайванжаргал : Өглөөний монгол
· Н.Тайванжаргал : Би аавтай хүн
· Н.Тайванжаргал : Би ээжтэй хүн
· Н.Тайванжаргал : Энэ газар
Monday, 2010.10.18
· Н.Тайванжаргал : Монгол хэмээх зах хязгааргүй үргэлжлэл
Friday, 2010.10.08
· Н.Тайванжаргал : Намайг асуу
· Н.Тайванжаргал : Баяр баясгалан
· Н.Тайванжаргал : Таньд баярллаа
Friday, 2010.10.01
· Н.Тайванжаргал : Зарлигаан буулга
· Н.Тайванжаргал : Бор хярын элс
· Н.Тайванжаргал : Миний нутгийн чулуу
Wednesday, 2010.09.22
· Н.Тайванжаргал : Дээлтэй монгол бүсгүй
· Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн гээгсэд
Monday, 2010.09.20
· Н.Тайванжаргал : Зүрх сэтгэлээн дээдлэгсэд
Monday, 2010.09.06
· Ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн үгс
Friday, 2010.08.20
· Н.Тайванжаргал : Бүсгүйг зөвхөн хайрла
Tuesday, 2010.08.10
· Н.Тайванжаргал : Өртөөний морьд
Friday, 2010.07.23
· Н.Тайванжаргал : Тэрэгний морь
Tuesday, 2010.06.29
· Н.Тайванжаргал : Наадмын өдрүүд бороотой байдаг
Monday, 2010.06.28
· Н.Тайванжаргал : Адууны заяа
Wednesday, 2010.06.16
· Н.Тайванжаргал : Сувдан сарт
Thursday, 2010.06.10
· Н.Тайванжаргал : Хүслэн болчихож
Monday, 2010.05.17
· Н.Тайванжаргал : Хээр морины овоо
Sunday, 2010.05.09
· Н.Тайванжаргал : Эс
Saturday, 2010.04.17
· Н.Тайванжаргал : Найздаа
Monday, 2010.01.25
· Н.Тайванжаргал : Догины тал минь
Sunday, 2009.12.13
· Н.Тайванжаргал : Амьдрал
· Н.Тайванжаргал : Хайр
Sunday, 2009.09.20
· Н.Тайванжаргал : Хайрлахсан
· Н.Тайванжаргал : Төөрсөөр
Friday, 2009.09.04
· Н.Тайванжаргал : Газар
Tuesday, 2009.08.18
· Н.Тайванжаргал : Зудын жил

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn