Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ц Баттуяа


Баттуяа 	Ц	 Богино өгү: Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
Оруулсан Баттуяа on 2012-02-02 13:05:04 (3728 уншсан)

Төгсгөл нь үзэгдэхгүй урт зам. Түүний цаана чи зогсоно.

Чиний яг эсрэг талд би зогсоно. Яг зуун жилийн өмнө бид энд ирж зогссонсон. Тэгэхэд ногоон гэрэл асчихсан байсан. Одоо ч бас ногоон гэрэл асчихаж.  Торойх ганц машин, ганц хүн ч энэ зам дээр, энэ замын ойр хавьд ч алга.

Чиний харцанд инээмсэглэл ч алга. Бас нүдэнд чинь гуниг ч алга. Замын дохиолуур ногоон өнгөөр гэрэлтэж, чамайг над руу ирэхэд юу ч саад болохгүй. Гэхдээ мэдээж чи над руу ирэх ёсгүй. Учир нь чи наашаа ганц л алхвал улаан гэрэл асч, хаанаас ч юм үй олон машин гарч ирээд, чиний амьдралыг төгсгөнө.

Миний харц асар их догдлол, бас түүнээс ч илүү эмзэглэл, айдастай. Тэр бүхэн бүгд нэгдээд миний бяцхаан зүрх рүү довтолно. Ногоон гэрэл асаалттай. Уг нь бидэнд л үйлчлэхээр зохиогдсон тэрхүү амьдралын тухай хуулиар бол би л чам руу очих учиртай. Тэгвэл бид хоёр тэврэлдэн учралдаад, тэгээд хэзээ ч хагацахгүйгээр мөнхийн хайрандаа умбан жаргана.  Гэвч би чам руу очьё гэж бодсон ч хөл минь хөшчихөж. Би алхаж чадахгүй байна. Хэтэрхий их бардамнал, асар их хайр минь хоёр хөлийг минь тушчихаж.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Богино өгү | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ТЭР ЗАЛУУГ САРНААС ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА
Оруулсан Баттуяа on 2012-02-02 13:02:04 (1764 уншсан)

***

Надад хайртайгийнх нь төлөө

Тэр залууг ч бас

Сарнаас дүүжилбэл таарна

 

***

Тэр

Өчигдөр татсан тамхиныхаа акрукыг цуглуулж

Өөдөсхөн сонинд нямбайлан ороогоод

Асааж

Тааламжтай тамшаалж сууна

Хаа нэгтээ орхисон, гээсэн, голсон, учирсан амрагуудаа

Цуглуулж

Ийнхүү тамшаалвал ч...

2009-1-11



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ЧАМАЙГ ХЭЗЭЭ ИРЖ АРГАДАХЫГ МЭДЭХГҮЙ Ч...
Оруулсан Баттуяа on 2012-02-02 12:59:53 (1650 уншсан)

***

Битгий гэж хэлэхийн завдалгүй

Сэтгэл дээр минь чи

Шаржигнатал гишгэчихлээ

Тэгээд над руу эргэж хараад

Ямар их чимээтэй навч бэ гэж

Хэнэггүйхэн өгүүлэв                                                         

2008.09.06

 

***

Салаа гэзэгтэй нас минь

Чиний харцнаас бишүүрхэж

Саахалтын уулыг даваад одоход

Чамд хайргүйгээ ухаарсан…                                                

2005-10-27

 

***

Чамайг хэзээ ирж амтлахыг мэдэхгүй ч

Ахиад л би дарс нэрж сууна,

Нулимсаараа

Чамайг хэзээ ирж аргадахыг мэдэхгүй ч

Ахиад л би уйлж сууна

Зүрхээрээ…

Ц.БАТТУЯА 2008.08.15 http://salkhi-met.blog.banjig.net



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ГАНЦХАН ЧИНИЙ ӨЛМИЙД Л СӨГДӨЖ УРГАСАН...
Оруулсан Баттуяа on 2012-02-02 12:51:15 (1750 уншсан)

Намайг сахиж

Цонхон дээр минь хонодог

Тэргэл саран

Өнчин лааны минь гэрэлд дарагдаад

Гав ганцаар гуниглаж үүр цайлгав

2011-02-13

 

***

Ахиад уулзахгүй байх вий гэсэн

Айдасыг минь хөөж

Хацрынхаа энэ өхөөрдөм хонхорхойгоор

Дэнчин тавин

Хэзээ ч хагацахгүй ээ гэж

Тангараглаж чадах уу?

2011-02 сар

 

***

Ганцхан чиний өлмийд л сөгдөж ургасан

Цэцэг байхыг хүснэм

Нулимсаар чинь бус инээдээр чинь услуулж дэлгэрдэг

Нүцгэн дэлбээгээрээ харцыг чинь татсан

Цэцэг болохыг хүснэм

Ц.Баттуяа 2011-03-17 http://salkhi-met.blog.banjig.net



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : БОЛЖМОРЫН НУЛИМСАНД ОРЧЛОН ЖИВЧИХ ГЭЭД БАЙХАД...
Оруулсан Баттуяа on 2012-01-30 11:15:14 (1925 уншсан)

***

Хэн ч мэдэхгүй энэ нууцыг

Хүн төрөлхтөн бүгдээрээ марттал нь

Хав дарчих сэтгэл надад олж өгөөч

 

***

Болжморын нулимсанд орчлон живчих гээд байхад

Бороо чи ч бас юу ч билээ

***

Тэвчээргүй гэдэг нь

Тэнгэр лүү гарах гээд

Тархиа гашилгаж байх юм

Тэртээ тэргүй

Тэнгэр бидэн дээр

Бууж ирнэ

Нэг их удахгүй…

Ц.Баттуяа 2008.06 сар



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
Оруулсан Баттуяа on 2012-01-26 14:26:50 (2039 уншсан)

***

Өөдөөс чинь харж байгаад

Энэ халуун шоколадыг

Би ганцхан удаа л

Ховх сороод

Шууд залгина

Учир нь бурхан та надад

Яг ийм л амьдралыг

Ганцхан удаа

Туулахыг тушаасан

2008.08.01



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
Оруулсан Баттуяа on 2012-01-26 14:12:02 (1889 уншсан)

Усан бороон дунд шүхэргүй зогсоод
Зүрхээн дэвттэл нормоор байна
Хайр хэмээх ханан дээр нь сийлсэн
Чиний нэрийг урсаж арилтал нормоор байна
Усанд урсахгүй бичээс юм бол
Сэтгэлээн хамтад нь урсгаад ч болов
Чамаас би хагацмаар байна

Ц.БАТТУЯА 2011-08-18

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг...
Оруулсан Баттуяа on 2012-01-25 16:26:14 (2216 уншсан)

Нүдний өмнө үзэг, жижигхэн дэвтэр
Сэтгэл дотор минь эмх замбараагүй үгс
Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг
Бодлоосоо авч хаях гэсэн хүсэл минь
Хөл дор хөглөрч, урагш явах замыг минь хэрнэ

Гарт минь, үгс сийлэх хүслээр авалзсан үзэг
Дэрэн дээр минь, мөр холбохыг минь тэсч ядан хүлээх тэмдэглэлийн дэвтэр
Бодол дотроос минь юу юугүй алдуурч
Бусдын өмнө дэлгэгдэхийг хүсэмжлэх үнэн
Тэртээ алсад, далайн элсэн дээр суугаад бодол бодох
Тэнгэрлэг чиний минь санаа алдалтын яруухан чимээ
Хагацаж болохгүй тавилан шиг чамайг
Хайрлаж зүрхлэхгүй хүсэлтэйгээ баглан боогоод
Бидэнд атаархагч бурхадад бэлэг болгон илгээюү
Ц.Баттуяа 2011-10-20



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
Оруулсан Баттуяа on 2012-01-25 15:56:09 (1742 уншсан)

Бодол шиг алсаас чам руу тэмүүлэн гүйж

Бороон дунд тэврэлдэн учралдсан сан

Долоон өнгийн солонгонд шунан дурлаж

Догдлолоо чинийхээ гартай хамт чангаас чангаар атгаад

Солонго хөөж өдөржин гүйсэн сэн

Жаргах нарны туяанд

Жаахан хүүхдийнх шиг харагдах чиний инээдийг

Солонго гэж итгээд олзлон авч

Сайхан дурсамжуудынхаа гүнд

Бүгдээс нууцлан бат цоожилсон сон

Олоон жилийн дараа

Олзолж авсан солонгоо эрээд олсонгүй

Хүүхэд шиг гэнэн, үлгэр шиг дур булаам

Нүдэн дотор минь тэр л чигээрээ урлагдаж үлдсэн

Чиний минь цагаахан инээмсэглэлийн оронд

Чамаас нууж унагасан нулимсны минь хэдэн дусал

Надаас харц буруулан бэргээд

Гэмшингүй бөнжигнөж байнам

Ц.Баттуяа 2012-01-06



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ЧИНИЙ ТӨЛӨӨ УЙЛАХ ЭРХ НАДАД БАЙГАА БОЛОВ УУ?
Оруулсан Баттуяа on 2011-12-20 23:25:25 (1702 уншсан)

Надаас алдуурсан чамайгаа санахдаа

Наргүй өдрийн тэнгэр шиг бүүдийдэг ээ, сэтгэл минь

Намайг орхисон гэгээн дурсамжуудтайгаа хамт

Нарыг бэдрээд зууртаа бүдэрч унадаг аа, хайр минь

Хүүхэд шиг аалинд чинь уярч явснаа бодохдоо

Хүрэн зүрхнийхээ шархыг сэмрээдэг ээ

Сэтгэлээ үе үехэн хөндүүрлүүлж

Чиний зүгт харцаа бэлчээдэг ээ

Гэвч зүрхний минь оргодол чамайгаа үгүйлэхдээ

Гунигаа хэлхэн чамдаа зам тавьж өгвөл

Чи над руу яаран гүйх болов уу?

Хайрыг чинь эмтэлж, сэтгэлийг чинь өвтгөсөн

Хором бүрийнхээ төлөө чамайгаа аргадаж

Чиний төлөө дахин уйлах эрх надад байгаа болов уу?

2011-07-21



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ӨӨРӨӨСӨӨ Ч ОГТ ӨӨР БОЛСНЫГ МИНЬ НАДАД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
Оруулсан Баттуяа on 2011-12-20 23:21:05 (1702 уншсан)

http://salkhi-met.blog.banjig.net

Өөрөөсөө ч огт өөр болсныг минь

Надад битгий хэлээрэй

Өөрт чинь л шунан дурладаг сэтгэлээ

Өрөөлөөс хамгаалан өмгөөлдөг зүрхээ

Өнө мөнхөд найдан хүлээх итгэлээ

Өр зүрхнээс чинь олж авсан очоо

Сэтгэлийг чинь нэвтэлж ширтсэн харцаа

Санаа алдалтаас чинь шүүрч үлдсэн гунигаа

Сэмэрч дуусдаггүй ужигт энэ хайраа

Өөрөөсөө хүртэл нуух гээд

Найз нь хэтэрхий ихээр шаналж байна

Өөрөөсөө хүртэл огт өөр болсныг минь

Надад битгий сануулаарай, хайрт минь

2011-07-25



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ААВДАА
Оруулсан Баттуяа on 2011-12-20 23:15:09 (1890 уншсан)

http://salkhi-met.blog.banjig.net

Цаг хугацааны далавчин дээр суугаад нисч одсон

Залуу насыг тань гамгүй үрсэндээ тандаа бид өртэй

Хайрлаад, харамлаад хорвоогийн жамаас бултуулж чадаагүй

Хангал насыг тань хайгаад бас л олоогүй явна аа

Алдсан хором бүхнээ нөхөх гэж

Өтөл насыг тань л хайраараа аргамжаад манаж сууна аа

Хавар, намар шиг ээлжлэх баяр, гунигийн салхинаа

Тэвдэж сандран ганхахад минь

Тэвчээр болоод ухааныг минь урладаг алтан гарт таныгаа

Хүүхэд шигээ эвийлэх олоон жилүүдийг

Инээд, нулимс хоёроороо барьцаалан

Ирээдүйгээс гуйн залбирч л явна аа, бид чинь.

2011-08-13



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ЗУУРДЫН УЧРАЛ, ҮҮРДИЙН ТЭМҮҮЛЭЛТЭЙ НАЙМДУГААР САР ЧАМДАА
Оруулсан Баттуяа on 2011-12-20 23:12:56 (2035 уншсан)

http://salkhi-met.blog.banjig.net

Нэг их гунигтай наймдугаар сар

Шаагитал асгарахгүй хэрнээ шиврээд л байдаг

Шаналангийн саарал бороонд нь

Урсаж одтолоо зогсоод л баймаар наймдугаар сар

Нэг их айдастай наймдугаар сар

Томоогүйхэн насны минь тавьтаргүй зүрхэн дээр

Огтоос танихгүй чиний нэрийг

Часхийм халуун харцаар цоргиж тамгалсан наймдугаар сар

Нэг их тэмүүлэлтэй наймдугаар сар

Гунигт саран цонхон дээр минь ирж зогсоод

Гээж орхисон гэрэлт дурсамжуудыг минь

Сэтгэл сандаачин нэхээд явж өгдөггүй наймдугаар сар

Орь ганцхан сайхан дурсамжтай наймдугаар сар

Олны олон дундаас чамайг онцолж

Зүрхийг чинь онилж, нүдээрээ сум тавиад

Яг гүнд нь оносон наймдугаар сар

2011-08-16



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Нутагт минь өвөлжсөн хос тогоруу...
Оруулсан Баттуяа on 2011-12-20 23:08:18 (2953 уншсан)

http://salkhi-met.blog.banjig.net→

***

Намар болохоор

Навч хачин их догдолдог

Гарал нь болсон

Газартайгаа

Гандаж л уулзана гэж бодоод тэр

2010-09-22

 

***

Нисэх л гэж жигүүртэй заяасан насны минь

Нимгэн далийг бүтэлгүй дурлал ч гэмтээж чадахгүй

Талын ганц бялзуухайн танилхан жиргээ л

Танхилхан далавчийг минь тасдчихаж магад аа

2005 он

 

***

Даль нь гэмтсэн үрээ сахиад

Тээр жил

Нутагт минь өвөлжсөн хос тогоруу

Хаврыг үзээ болов уу, яагаа бол??? 

2010-05-25



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : СҮҮЛЧИЙН ЗУРВАС
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:49:01 (2427 уншсан)

http://salkhi-met.blog.banjig.net

Өглөө сэртэл

Өдөн дэрэн дээр ганц зурвас…

“Хайрт минь, урьд шөнө би

Чинийхээ урууланд гараа зөөлхөн хүргэлээ

Гал авалзаж байна

Чинийхээ гарыг зөөлхөн атгалаа

Халуу шатаж байна

Чинийхээ зүрхийг зөөлхөн тэмтэрлээ

Хүйт оргиж байна,

Баяртай” гэжээ

2008 он



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : БУСДАД АЛДСАН ЗҮРХИЙГ ЧИНЬ...
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:46:59 (1801 уншсан)

http://salkhi-met.blog.banjig.net

Нулимсаа би ус буцалгагчинд хийгээд

Хугас болтол нь буцалгав

Зүрхээ би цайны ууранд хийгээд

Нунтаг болтол нь нүдэв

Буцалгасан нулимсандаа түүнээ хийгээд

Дусал болтол нь хандлав

Амраг минь одоо үүнийг уу

Бусдад алдсан зүрхийг чинь

Буцааж авчирна аа гэж найдья

2008.06.05



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ҮДЭЛТИЙН СИМФОНИ
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:45:11 (2000 уншсан)

http://salkhi-met.blog.banjig.net

Цасан өмсгөлтэй танхил бүсгүйн

Цэв цэнхэр нүдэн дотор

Дугираг хөх тэнгэрийн

Шигтгээ болсон

Дусал цагаан оддоос

Ижий сүү асгарнам

Тэртээ алсад, замын нөгөө үзүүрт

Жаргаж буй наран мэт

Час улаан нөмрөгтэй

Дурлалын ханхүү

Цааш харан зогсоод

Бүхий ертөнцийг мартнам...

Бүсгүйн зөөлөн уруулыг

Зүггүй салхин хэдэнтээ таалаад

Хоолой даваагүй үгсийг нь

Залуугийн чихнээ өртөөлөн шивнэнэ

Урван одогч залуугийн

Час халуун зүрхнээс

Хүрэн улаан шүүрс ялгарч

Үдэн бясалгагч бүсгүйн зүг

Эрчлэн хийснэм...

2011-11-24



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ЭНЭ ХУРИМЫН ДААШИНЗ НАДАД ХЭЗЭЭ Ч ЗОХИХГҮЙ
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:22:31 (1856 уншсан)

Хүүхэд наснаасаа л мөрөөдсөн
Хуримын даашинз
Хэн нэгнээс бэлгэнд ирсний дараа л
Хэзээ ч надад зохихгүй гэдэгт итгэж
Ханын ширээндээ нүдэнд ил өлгөөд
Харах бүртээ
Хуримын даашинз
Чиний эзгүйд надад зохихгүй гэдгийг сананам
2010-05-30


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Уярмаар зөөлөн...
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:21:18 (1839 уншсан)

Уярмаар зөөлөн

Энэ хаврын эхний бороо

Дусал бүртэй нь хамт

Ганцаардлын тухай хамгийн сайхан мэдрэмж

Сэтгэл рүү минь шиврэх

Энэ бороо мэдээж анхных биш

Хавар болгоныг угтан шивэрдэг

Энэ бороон дунд

Надад бэлэглэсэн чиний анхны үнсэлт

Уруулд минь чиний уруул хүрэх тэр л агшинд

Ганцаардалтайгаа бат зууралдах хамгийн таатай мэдрэмж

Сэтгэл рүү цутгах

Энэ үнсэлт мэдээж сүүлчийнх ч биш

2010-03-05



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ГАНДСАН ТЭР НАВЧНЫ...
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:19:57 (1667 уншсан)

***

Гандсан тэр навчны

Хувь заяаг нь салхи л мэддэг болохоор

Хөөрхий тэр навч

Салхи болохыг хүсдэг

Хэзээ ч очихыг хүсээгүй газартаа

Салхинд эрхшээгдэн очсныхоо дараа л

Салхи биш, навч болон мэндэлсэндээ

Хязгааргүй ихээр баярладаг

2009-12-13

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-017.JPG
Хэмжээс: 600x450 167k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2193


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2678

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-192.JPG
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2140


Агуулга
Пүрэв, 2012.02.02
· Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
· Ц.Баттуяа : ТЭР ЗАЛУУГ САРНААС ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ ХЭЗЭЭ ИРЖ АРГАДАХЫГ МЭДЭХГҮЙ Ч...
· Ц.Баттуяа : ГАНЦХАН ЧИНИЙ ӨЛМИЙД Л СӨГДӨЖ УРГАСАН...
Даваа, 2012.01.30
· Ц.Баттуяа : БОЛЖМОРЫН НУЛИМСАНД ОРЧЛОН ЖИВЧИХ ГЭЭД БАЙХАД...
Пүрэв, 2012.01.26
· Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
· Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
Лхагва, 2012.01.25
· Ц.Баттуяа : Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг...
· Ц.Баттуяа : БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
Мягмар, 2011.12.20
· Ц.Баттуяа : ЧИНИЙ ТӨЛӨӨ УЙЛАХ ЭРХ НАДАД БАЙГАА БОЛОВ УУ?
· Ц.Баттуяа : ӨӨРӨӨСӨӨ Ч ОГТ ӨӨР БОЛСНЫГ МИНЬ НАДАД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
· Ц.Баттуяа : ААВДАА
· Ц.Баттуяа : ЗУУРДЫН УЧРАЛ, ҮҮРДИЙН ТЭМҮҮЛЭЛТЭЙ НАЙМДУГААР САР ЧАМДАА
· Ц.Баттуяа : Нутагт минь өвөлжсөн хос тогоруу...
· Ц.Баттуяа : СҮҮЛЧИЙН ЗУРВАС
· Ц.Баттуяа : БУСДАД АЛДСАН ЗҮРХИЙГ ЧИНЬ...
· Ц.Баттуяа : ҮДЭЛТИЙН СИМФОНИ
· Ц.Баттуяа : ЭНЭ ХУРИМЫН ДААШИНЗ НАДАД ХЭЗЭЭ Ч ЗОХИХГҮЙ
· Ц.Баттуяа : Уярмаар зөөлөн...
· Ц.Баттуяа : ГАНДСАН ТЭР НАВЧНЫ...
· Ц.Баттуяа : ДУРЛАСАН НАЙРАГЧ
Лхагва, 2011.12.14
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ БИ АМТАТ ЖҮРЖ ГЭЖ БОДООД Л...
· Ц.Баттуяа : ХЭРЛЭН ГОЛ МӨСӨН ДООГУУР УРСАХАД…
Ням, 2011.12.11
· Ц.Баттуяа : АНДЫН ДУРСГАЛД
· ҮҮРД МАРТСАН Л ГЭЖ НАЙДСАН САН
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ТӨГСГӨЛ
Лхагва, 2011.11.30
· Ц.Баттуяа : ХАЙР УРСАНА...
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ҮРГЭЛЖЛЭЛ 1
Мягмар, 2011.11.29
· Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/
Ням, 2011.11.13
· Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
· Ц.Баттуяа : Зүүд минь шөнөжин мэгшлээ
· Ц.Баттуяа : Толгодын бөөрөн дээр тал саран зүүрмэглэж байна
· Ц.Баттуяа : Нэргүй шүлэг 5
Бямба, 2011.11.12
· Цэдэндамбын Баттуяа
· Ц.Баттуяа : ХҮЛЭЭЛТ
· Ц.Баттуяа : БОРОО БИД ХОЁРЫН ДУУЛЬ
· Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
· Ц.Баттуяа : Асаагаагүй лаа урссаар л байна
· Ц.Баттуяа : Есдүгээр сарын сүүлчийн бороо

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn