Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ц Баттуяа


Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ДУРЛАСАН НАЙРАГЧ
Оруулсан Баттуяа on 2011-12-20 22:16:03 (2272 уншсан)

-Шүлэг уншаад л уяраад л уйлаад л суух юм, чи чинь өвчтэй юм уу гэж ээж нь охиноо зэмлэнэ. Охин хариуд нь сэтгэл дотроо:

-Та яаж мэдэх вэ дээ. Би яаж эрүүл байх юм. Аль хэдийн өвдчихсөн шүү дээ. Харин тэрийгээ танд биш ганцхан шүлгэндээ л хэлсэн гэж хариулна. Ээж нь гал тогооныхоо өрөө рүү ороод хэсэг чимээгүй боллоо.

-Болиоч ээ. Ингэж байгаад өвдөх гэж байгаа юм. Наад хэдэн шүлэг чинь зүрхийг чинь шархлуулна уу л гэхээс биш амьдралд хэрэг болохгүй гэж ээж нь өрөөгөөр нь шагаймагцаа дахиад л хашгирна. Охин:

-Өвдөх гэж байгаа юм гэнэ шүү. Аль хэдийн тэр хүнд шархыг чинь  зүрхэндээ олчихсоон, ээж минь. Яаж эдгээх вэ гэж л шаналж сууна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ЧАМАЙГ БИ АМТАТ ЖҮРЖ ГЭЖ БОДООД Л...
Оруулсан Баттуяа on 2011-12-14 21:35:50 (3712 уншсан)

***

Мянган үдшийн шаналалыг эдгээж

Магад би зүрхэнд чинь ганцхан үгийг шивнэе

Хайртай.

***

Чамайг би амтат жүрж гэж бодоод л шимээд байлаа.

Самар байсан гэдгээ чи надад эртхэн хэлэхгүй дээ.

2008.01.17

 

***

Хайрын минь зүү орохгүй цоорхойг

Нөхөх гээд чи

Тэвнээр хатгасаар бүр

Шүүр шанага шиг болгочихжээ

2008.08.26



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ХЭРЛЭН ГОЛ МӨСӨН ДООГУУР УРСАХАД…
Оруулсан Баттуяа on 2011-12-14 21:22:24 (4281 уншсан)

Хэрлэн гол мөсөн доогуур урсахад

Хэнтий нутаг бодол дундуур хөвөрч

Миний эжий зүүдэн дунд бүртэлзэж

Монгол аялгуу хүсэл дээгүүр уянгалдаг

Хэрлэнгийн жараахай мөсөн доогуур наадахад

Тосонгийн унага үүлэн дээгүүр янцгааж

Талын цагаан аялгууг зүрхнээ бичиглэж

Халхын заяа цээжний гүнээс оволздог

Хэрлэнгийн болжмор урсгал түрэн жиргэхэд

Хан Хэнтийн домог зүүднээ эргэж

Өнгөт саран мандал чимэн жаргаж

Өглөөний наран долгис дундаас нь манддаг

2001.11.22



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : АНДЫН ДУРСГАЛД
Оруулсан Баттуяа on 2011-12-11 13:13:14 (4257 уншсан)

Тэр

Цамцныхаа энгэрийг задгай тавиад

Гудамжаар эрхэмсэг алхах дуртай байсан

Тэр

Моддын мөчир дор зогсоод

Салхины чимээг сонсох дуртай байсан

Тэр

Зуны өглөөний нарны өөдөөс эгцлэн ширтээд

Хүслээ шивнэж тайтгардаг байсан

Тэр

Асгаран шаагих бороон дуслуудтай уралдан гүйж

Эрх чөлөөгөө тунхагладаг байсан

Тэр

Дотнын нөхдийнхөө зүрхэнд харуусал

Дутуу юмгүй хорвоод домог шиг дурсамж үлдээж

Эр биендээ хайраа тээсээр

Эргэж ирэхгүйгээр буцаж одсоон

2011-11-03 /Шөнө дунд/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: ҮҮРД МАРТСАН Л ГЭЖ НАЙДСАН САН
Оруулсан Баттуяа on 2011-12-11 13:09:49 (3634 уншсан)

Хайраараа би хүслээс ч гүн нүх ухаад

Чамтай учирсан тэр өдрийг ёроол руу нь шидлээ

Гунигаараа би он цагаас ч зузаан хэрэм босгоод

Ганхах вий гэсэндээ гурав давхарлалаа

Нулимсаараа би зүрх сэтгэлээс ч бөх хаалга байгуулаад

Нурах вий гэсэндээ өөрийнхөө зүрхээр дарууллаа

Хүслээрээ би бурхад мэт оньсого бүтээгээд

Таачих вий гэсэндээ шүлгээрээ түлхүүр тааруулж

Өөрийнхөө сэтгэлийн гүнд нуулаа

Үүнээс хойш тэр өдөр гэж үгүй

Ингэж итгээд эргэж хартал

Ард минь чи зогсож байлаа

Ээ, тэнгэр минь

Би чамд ахиад л дурлачихлаа

Хөөрхий энэ марталт

Хүүхэд насны дурлал шиг хэврэгхэн байжээ

2008.4.3



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Роман, тууж: Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ТӨГСГӨЛ
Оруулсан on 2011-12-11 13:04:07 (4615 уншсан)

Долдугаар үзэгдэл

Сэмбэрүү байшин дотуур гүйнэ. Хаалгануудыг онгойлгох гэж хүчлэх авч, бүгд цоожтой байна. Бүх юмыг онгочин, түлхүүр хайна. Сүүлдээ бүр ядраад, сандал дээр сууж, амьсгаагаа дарна. /Ард нь “Хөөрхөн халиун” дуу явна/

Тэгээд цонх руу очиход дуу зогсоно. Салхи:

-Усны шувууд ганганалдан нутгийн зүг нисч явна

Урьхан салхи исгэрэнхэн нутгийн зүг аялж байна

Бараан үүлс хуралдан нутгийнхаа зүг нүүж явна

Бодлын сэжүүртэй хорвоод юм бүхэн нутаг руугаа буцаж байна...

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ХАЙР УРСАНА...
Оруулсан Баттуяа on 2011-11-30 21:39:26 (2218 уншсан)

Зөөлөн харц, ялдам аалинаас зугтаж

Зүггүйтэл, үнэнч бус сэтгэлийн зүг

Хайр урсана

Нялуурал, хүлцэнгүй зангаас буруулж

Ихэмсэг, үл тоогчийн зүг

Хайр урсана

Өдөр бүрийн нялуун үгсээс үргэж

Хэзээ ч “хайртай” гэж ам алдахгүй

Өөртөө л агуу түүнийг хадгалан

Хав дарах

Өрөөлөөс ч, өөрөөсөө ч бүр өөрөөс нь ч

Хамгаалан харамлах өмөгт сэтгэлийн зүг

Хайр урссаар л…

Ц.Баттуяа 2009.08.20



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Роман, тууж: Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ҮРГЭЛЖЛЭЛ 1
Оруулсан Баттуяа on 2011-11-30 21:35:04 (2758 уншсан)

Дөрөвдүгээр үзэгдэл

                Гурван сарын дараа.

Цагийн харанга үдшийн 10 цагийг цохилоо. Лан Пан гэртээ инээмсэглэн орж ирээд, эхнэрээ дуудав. Сэмбэрүү нөхрийнхөө дууг сонсмогц баярлаж, шатаар бууж ирэн, тэд тэврэлдэнэ.

Лан Пан: -Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Бүх ажил амжилттай сайхан бүтлээ. Уг нь дотор газрын хүн ажлаа эрт дуусвал дараа өдрийн ажлаа нөхөж хийдэг юм. Тэгвэл илүү нэг зоос олно. /Бүсгүйгээ тэврэн үнсэнэ/ тэр үргэлжлүүлэн:

-Гэвч би чинь чамдаа яараад, тэр нэг зоосыг салхинд хийсгэчихлээ. Аав мэдвэл ч… /Толгой сэгсрэн инээмсэглэнэ/

Сэмбэрүү: -Би чинь чамайгаа ямар их санав аа. Ийм эрт ирнэ гэдгээ хэлэхгүй дээ. Хэлсэн бол би чамдаа сайхан хоол хийчихээд сууж байхгүй юу /Хариу инээмсэглэнэ. Нөгөө өрөө рүү нөхрөө хөтөлнө/



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?
Оруулсан Баттуяа on 2011-11-29 22:36:58 (2141 уншсан)

Хэтийдсэн гоо үзэсгэлэн, тачаадсан харцгүй өөрийгөө

Хайрын өмнө л цэнхэр сувд шиг үнэтэйд тооцдог би

Хүсэл тачаал, халамж энхрийлэл, итгэл найдвараа үнэгүйдүүлсэн

Нууц амрагийн дүрд тохирох болов уу?...

Хэтийдсэн гоо үзэсгэлэн, тачаадсан харцгүй өөрийгөө

Хайрын өмнө л цэнхэр сувд шиг үнэтэйд тооцдог би

Хүсэл тачаал, халамж энхрийлэл, итгэл найдвараа үнэгүйдүүлсэн

Нууц амрагийн дүрд тохирох болов уу?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Роман, тууж: Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/
Оруулсан Баттуяа on 2011-11-29 22:25:21 (3790 уншсан)

Дүрүүд:

Mei Lan Fang: Хятад залуу 22 настай

Сэмбэрүү: Лан Пангийн гэргий 21 настай, монгол бүсгүй

Хангай: Сэмбэрүүгийн аав

Зохиолч: Ц.Баттуяа

Эхлэл

Хурим. Талбайн голд маш олон хүн бөөгнөрчээ. Тэдний голд цагаан даашинзтай бүсгүй, цагаан костюм пиджактай залуу хоёр  инээмсэглэн зогсоно. Тэдний байгаа байдал нь их л аз жаргалтай байгааг нь илтгэнэ. Залуу нь хятад хүн болох нь харваас тодорхой бөгөөд харин бүсгүй нь цэвэр халх. Хуримлагч хосыг тойрсон хүмүүсийн дотор ч хятад хүн нэлээн олон байна.

Тэд хуримын бүжиг хийнэ. Хуримлагч хоёрын бүжиж байгаа нь нуурын мандал дээр хөвөх хос хунгийн адил харагдах бөгөөд тэднийг тойрсон хүмүүс бундан хэлбэр үүсгэн зогсоцгоосон байна. 

 

Нэгдүгээр үзэгдэл.

“Чингэс хаан” нисэх буудал. Үй олны их хөдөлгөөн дунд бидний танил хоёр зогсож  байна. Тэдэнтэй хамт бүсгүйн ээж Өлзий, аав Хангай мөн ангийнхан нь байх ажээ.

Ангийн дарга:-Бид дөрвөн жил нэг үүрэнд торнилоо. Дөнгөж энэ хавар л бид жигүүрээ дэлгэн, өөр өөрийн зорьсон зүгт нисэцгээх гэж байна. ХаринСэмбэрүү, Лан Пан хоёр маань нэгэн зүгт нисч байгаад бид баяртай байна. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд хуримынхаа маргааш л хятад руу явна гэхэд ангийнхан чинь жаахан балмагдсан шүү. Гэвч энэ замыг сонгосондоо харамсаж, эргэж буцахгүй гэдэгт чинь итгэлтэй байна. /холын замд үдэн гаргах ёслол хийнэ/.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
Оруулсан Баттуяа on 2011-11-13 12:57:24 (2318 уншсан)

Хамгаас хайрт найз Н.Алтанхуягийн гэгээн дурсгалд зориулав.

Өвгөн өнгө нь гандсан буйдан дээр суугаад цонхоор ширтэнэ. Хачин ядруу царай, гал нь буурсан нүд, арьс, яснаас өөр юу ч үгүй мэт туранхай бие... Тэрбээр хөлдөө урагдаж элэгдээд өнөө маргаашгүй салж унахаа шахсан саарал таавчиг углажээ. Анх ямар өнгөтэй байсныг нь таахын аргагүй болтол хирэнд баригдсан, индүүлгэгүй өмд, зах нь сэмэрч, тохой нь цоорсон ноосон цамц өмсчээ. Үнэндээ түүний эдэлж хэрэглэж байгаа бүх юм өөр шиг нь хуучин.

Өвгөн цонхны гадаах орчинг нэг өнцгөөс нь ээлж дараатайгаар, хачин тайван ажиглана. Баруун талын орчинг түүний харцнаас тусгаарлах есөн давхар орон сууцны бараг л цонх бүрийг сайтар ажиглаад, нүдээ доош шилжүүлэв. Өөрөөс нь ч өндөр насыг зооглосон хэрнээ өчигдөрхөн мэндэлсэн мэт шив шинэхэн харагдах өндөр ногоон нарсыг харж санаа алдлаа. Нүдээ ахиад л доош шилжүүлэв. Нарсны сүүдэр дор жижигхэн модон сандал. Түүн дээр нэгэн залуу сууж байв. Өвгөний нүд түүн дээр удаан тогтлоо. Тэгээд "Сайхан залуу... Чамайг мөн ч сайхан ирээдүй хүлээж байгаа даа. Миний хүү, өвөөгийнхөө насыг аваарай" хэмээн амандаа шивнэлээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Зүүд минь шөнөжин мэгшлээ
Оруулсан Баттуяа on 2011-11-13 12:53:29 (1730 уншсан)

***
Нулимстай аньсаганд минь хун шиг хөвөх чиний дүрийг
Намар болоход харийн зүгт алдахгүйн тулд би яах вэ?

***
Зүүд минь шөнөжин мэгшлээ
Ертөнц сүүлчийн борооноос хойш нэг л гуниглангуй

***
Намайг чи
Мухрын өрөөндөө хийгээд таг мартсан
Хуучны анд төгөлдөр хуураа гэж бодоод
Тоосыг минь арчиж, өнгийг минь засаад
Сонгодог нэгэн аязыг
Савхан хуруунуудаараа тоглооч
Хорвоо дахин нэг удаа уяраг.
2011 он 9 сар



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Толгодын бөөрөн дээр тал саран зүүрмэглэж байна
Оруулсан Баттуяа on 2011-11-13 12:52:30 (1713 уншсан)

Толгодын бөөрөн дээр тал саран зүүрмэглэж байна

Магад би гараан сунгавал хурууны минь өндөг хүйтнийг мэдэрнэ дээ

Алтан гадас Өндөрхааны тэргүүнд алжаалаа тайлан түр саатсан байна

Алсхан жалганд нь нуугдан гэрлийнх нь үзүүрийг тэмтэрвээс

Алга минь халуу дүүгэнэ дээ

Хажууханд атлаа хүрч болдоггүй тавилан

Хэтэрхий дассан тал саран - чи минь юмсан уу?

Яг дэргэд атлаа минийх гэж зүсэлж болдоггүй төөрөг

Алган дотроо тээж явдаг алтан гадас - хүсэл минь юмсан уу?

2011-08-05



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Нэргүй шүлэг 5
Оруулсан Баттуяа on 2011-11-13 12:47:33 (1824 уншсан)

Цонхныхоо ойролцоо суугаад

Шөнө хагаслахад минь тал саран хачин дуртай

Намайг түүнээс тусгаарлах

Нимгэхэн шилийг гэрлээрээ тогшоод л

Нүдээ ирмэнэ

Тэр даруйд нь түүний сээтэгнэлийг

Сэтгэл минь хүлээж аваад

Хүйтэн хөндий гоо үзэмжийг нь бишрэхээр

Хаалгаа саван гарч гүйхэд минь

Амраг минь харин хачин дургүй

2011-08-12



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Намтар: Цэдэндамбын Баттуяа
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:50:54 (2335 уншсан)

1987 оны 3 дугаар сарын 3-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1994-2004 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургууль, 2004-2008 онд Монгол улсын Боловсролын их сургуулийг төгссөн. Утга зохиолын ажилтан – Сэтгүүлч мэргэжилтэй.
Шагнал:
2001 онд “Үгийн уурхай” зохион бичлэгийн улсын уралдааны дэд байр
2002 онд “Чулуун домог” симпоузмын шүлгийн тэмцээн тэргүүн байр
2004 онд “Мэлмийн чимэг монгол бичиг мину” сайхан бичигтний улсын уралдааны  тусгай байр
2005 онд “Янжинлхам” оюутны яруу найргийн улсын II наадмын дэд байр
2006 онд Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Гүн галуутай” яруу найргийн улсын наадмын тусгай байр
Хэнтий аймгийн 2007 оны шилдэг оюутан
“Оюутны алдар” хүндэт медаль
Ажлын туршлага:
2004-2008 он “Хүмүүс” сонинд сэтгүүлч
2008-2009 оны 9 сар “Өнөөдөр” сонинд сэтгүүлч
2010-2011 он хувиараа
2011 оноос “Дарма судар” ХХК-д компанид ахлах редактор

Холбоо барих:
Утас: 96060637, 99822429
И-мэйл: salkhi_met@yahoo.com
Веб хуудас: www.salkhi-met.bblog.mnwww.salkhi-met.blogspot.com



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ХҮЛЭЭЛТ
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:27:50 (2410 уншсан)

Шөнөжин хүйтэн салхи үлээж, өвөл атлаа яг л хавар шиг шуурлаа. Хаалга минь нээлттэй, салхинд хий савчсаар... Шөнөжин гэрэлтэй байх гэсэндээ асааж орхисон өнчин лааг минь онгорхой хаалгаар орж ирсэн салхи үлээгээд л унтраачихна. Лаагаа дахин асаах гэж шүдэнз зурсаар, нойргүй хонов. Цас огт ороогүй атлаа нээх их усаар шуураад л байх юм... Үнэндээ сэтгэлийн минь нулимс ус болчихоод өвлөөр аадар мэт асгарч, хэзээ ч түүний төлөө дахин уйлахгүй ээ гэсэн зөрүүдлэл минь нулимсыг минь нэг мөсөн хийсгэн хөөх гэсэндээ хүчтэй салхиар үлээлгэсээр байх мэт... Магадгүй энэ хавсарга намайг хаалгаа хаатал намдахгүй нь бололтой. Гэвч би хаалгаа хаахгүй ээ. Чамайг минь эргээд ирэхэд ядаж зүүдний минь хаалга нээлттэй байг л дээ. 

 2011 оны 1 сар. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : БОРОО БИД ХОЁРЫН ДУУЛЬ
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:26:04 (2155 уншсан)

Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд... Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас... гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л...

Залхмаар, уйтгартай борооны хажуугаар чиний талаарх хачин жигтэй бодол бас эд эс бүрийг минь усанд живүүлчих шахна. “Тэр надад худал хэлжээ”. Ингэж бодохтой зэрэгцэн цахилгаан цахиж, тархи руу тоншоод авах шиг болов. “Хайрлаж дурласан залуу минь миний таньдаг тэр хүн биш. Гэнэн хонгор нэгний багийг нөмөрсөн зальт этгээд байжээ. Гэтэл би түүнд итгэж, огтхон ч худлаа ярьж чаддаггүй сайн хүүхэд гэж бодож явсан байх гэж”. Ингэж бодох тусам хамаг биеийг усан дуслууд нөмрөн авч, энгэр цээж, ууц нуруу, тэр ч бүү хэл сэтгэл дотуур минь эрх чөлөөтэйгээр бүжин цэнгэх мэт. Гадаа шаагих энэ борооны дуслууд аль хэдийн намайг дайлан эзэлжээ. Хамаг бие минь ус болчихоод цэлэлзэж байна. Даарч байна. Даарснаасаа болоод энэ бороонд зэвүүцэж байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:24:20 (2532 уншсан)

Амина уг нь үүнийг нэгмөсөн хаяхаар шийджээ. Хогийн сав руу шидчихээд цааш эргэхээр юу ч юм, хөлийг нь тушчихаад урагш гишгүүлэхгүй. Таван жилийн турш түүнийг дагаж, гуниг гутрал, баяр цэнгэл бүрийг нь хамтдаа мэдэрсэн, навсайж урагдаад, олны дунд авч явахаас ч ичмээр болсон тэр улаан цүнх. Бас загвар нь моодноос аль эрт гарсан. Дэлгүүрт түүнээс хамаагүй гоё, дэгжин цүнх зөндөө бий. Амина тэдгээрээс нэгийг нь өчигдөр нүдээрээ олзолж, өнөөдөр худалдаж авахаар шийдээд, хадгаламжаасаа хүртэл мөнгө авчихсан.

Шинэ цүнхний талаар хэсэг зуур бодохтой зэрэг хөл нь арайхийж урагшаа гишгэхтэйгээ болов. Амина энэ чигээрээ урагшаа зүтгэлээ. Гадагш гарахаар бэлтгэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Асаагаагүй лаа урссаар л байна
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:14:30 (2001 уншсан)

***

Асаагаагүй энэ лаа

Урссаар л байна,

Зүрх эмтэрнэ

Асаахгүй ээ, энэ лааг

Урсаад дуусчихна,

Тархи ёолно

Асахгүй энэ лаа

Урссаар л дуусна,

2008.06.07

***

Урд насныхаа

Урт дурсамжин дундаас

Хулгайлж авчирсан элсний ширхэгээ

Хуучин цүнхнийхээ халааснаас

Санамсаргүй олоод

Сэтгэл ихэд шаналав

2008.06.07

***

Дэвтэр дээр шүлэг бичнэ гэдэг

Дэмий, хэтэрхий уйтгартай юм

Үзэг бариад үг сараачина гэдэг

Үнэхээр залхмаар юм

Уйдаж үхэхгүйн тулд

Усан дээр галаар

Үүл зурахаас…

2008.06.06



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Есдүгээр сарын сүүлчийн бороо
Оруулсан admin on 2011-11-12 13:04:17 (1988 уншсан)

Есдүгээр сарын сүүлчийн бороо шэвшинэ

Ертөнцийн хамгийн гунигт дууг сэтгэлд шивнэнэ

Гандаж амжилгүй газарт гээгдсэн

Ногоохон навчийг намраас өмгөөлж мэгшинэ

Борооноос хоргодох газар хайсан тэвдүүхэн хүн төрөлхтөн

Бойтогныхоо тоосыг навчин дээр үлдээх бүр

Бороо шаврыг нь чамбайлан зүлгэнэ

Гандахаа хүлээх бяцхан навчны хоргодох газар болсон

Есдүгээр сарын сүүлчийн бороо шивэрнэ

Ерийн сэтгэл бүхэн түүнийг дагаж сэмэрнэ

Ц.Баттуяа 2011-06-17



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-220.JPG
Хэмжээс: 600x450 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4173


B2-009.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2474

Тэрэлж
trlj-013.JPG
Хэмжээс: 600x450 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2954


Агуулга
Пүрэв, 2012.02.02
· Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
· Ц.Баттуяа : ТЭР ЗАЛУУГ САРНААС ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ ХЭЗЭЭ ИРЖ АРГАДАХЫГ МЭДЭХГҮЙ Ч...
· Ц.Баттуяа : ГАНЦХАН ЧИНИЙ ӨЛМИЙД Л СӨГДӨЖ УРГАСАН...
Даваа, 2012.01.30
· Ц.Баттуяа : БОЛЖМОРЫН НУЛИМСАНД ОРЧЛОН ЖИВЧИХ ГЭЭД БАЙХАД...
Пүрэв, 2012.01.26
· Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
· Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
Лхагва, 2012.01.25
· Ц.Баттуяа : Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг...
· Ц.Баттуяа : БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
Мягмар, 2011.12.20
· Ц.Баттуяа : ЧИНИЙ ТӨЛӨӨ УЙЛАХ ЭРХ НАДАД БАЙГАА БОЛОВ УУ?
· Ц.Баттуяа : ӨӨРӨӨСӨӨ Ч ОГТ ӨӨР БОЛСНЫГ МИНЬ НАДАД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
· Ц.Баттуяа : ААВДАА
· Ц.Баттуяа : ЗУУРДЫН УЧРАЛ, ҮҮРДИЙН ТЭМҮҮЛЭЛТЭЙ НАЙМДУГААР САР ЧАМДАА
· Ц.Баттуяа : Нутагт минь өвөлжсөн хос тогоруу...
· Ц.Баттуяа : СҮҮЛЧИЙН ЗУРВАС
· Ц.Баттуяа : БУСДАД АЛДСАН ЗҮРХИЙГ ЧИНЬ...
· Ц.Баттуяа : ҮДЭЛТИЙН СИМФОНИ
· Ц.Баттуяа : ЭНЭ ХУРИМЫН ДААШИНЗ НАДАД ХЭЗЭЭ Ч ЗОХИХГҮЙ
· Ц.Баттуяа : Уярмаар зөөлөн...
· Ц.Баттуяа : ГАНДСАН ТЭР НАВЧНЫ...
· Ц.Баттуяа : ДУРЛАСАН НАЙРАГЧ
Лхагва, 2011.12.14
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ БИ АМТАТ ЖҮРЖ ГЭЖ БОДООД Л...
· Ц.Баттуяа : ХЭРЛЭН ГОЛ МӨСӨН ДООГУУР УРСАХАД…
Ням, 2011.12.11
· Ц.Баттуяа : АНДЫН ДУРСГАЛД
· ҮҮРД МАРТСАН Л ГЭЖ НАЙДСАН САН
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ТӨГСГӨЛ
Лхагва, 2011.11.30
· Ц.Баттуяа : ХАЙР УРСАНА...
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ҮРГЭЛЖЛЭЛ 1
Мягмар, 2011.11.29
· Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/
Ням, 2011.11.13
· Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
· Ц.Баттуяа : Зүүд минь шөнөжин мэгшлээ
· Ц.Баттуяа : Толгодын бөөрөн дээр тал саран зүүрмэглэж байна
· Ц.Баттуяа : Нэргүй шүлэг 5
Бямба, 2011.11.12
· Цэдэндамбын Баттуяа
· Ц.Баттуяа : ХҮЛЭЭЛТ
· Ц.Баттуяа : БОРОО БИД ХОЁРЫН ДУУЛЬ
· Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
· Ц.Баттуяа : Асаагаагүй лаа урссаар л байна
· Ц.Баттуяа : Есдүгээр сарын сүүлчийн бороо

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn