Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ц Баттуяа


Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Мөрөөдлөөсөө бусдад хүлээлт зарласан...
Оруулсан admin on 2011-11-12 13:00:19 (1562 уншсан)

Мөрөөдлөөсөө бусдад хүлээлт зарласан сэтгэлийн минь

Мөсөн хашлаганд залуусын харц хайруулсаар л

Гуа тунсаг орчлонг аагим зуны нар шиг төөнөсөн хос нүд нь

Гивлүүрт жуумалзлыг нь олж харах тэмтчисээр л

Эмтэрсэн тавиландаа завсар зайгүй зүйдэл тавин

Эгшний ч чөлөөгүй суугаа хоёр гарт минь

Гэрэлд шунагч эрвээхэй харчуул л

Гиншингүй санаа алдаад хүрч чадалгүй буцсаар л

Ц.Баттуяа 2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Нэргүй шүлэг
Оруулсан admin on 2011-08-07 20:53:32 (1716 уншсан)

Уул өнгийг нь олж харахын аргагүй болтол халтартжээ,
цаас минь
Тэвчээр алдаад бороо шиг урсгасан нулимсанд минь
Ямар өнгөтэй бэх сонгосноо ч санахгүй болтлоо уймарчээ,
сэтгэл минь
Дэргэдээс минь холдож одсон хэн бүхний араас
шаналсаар
Эхний зураасыг нь таахын аргагүй болтол олон дүрс
сараачжээ, гар минь
Шаналалаа багцлаад, цаасан дээр шүлэг шиг
асгахдаа л
Зургаа ямар зураасаар эхлэснээ ч санахгүй болтлоо
тэвджээ, сэтгэл минь
Хэн нэгний надаас үүрд булаачихсан тэднийхээ
араас шархалсаар
Уугуул дүрийг нь мөрий тавиад ч таахгүй болтол
бүдгэрчээ, зурсан зураг минь
Зовлонд дургүй хэн бүхнээс үхэн хатан харамласан
харуусалд минь
Зүсээн анх ямар байсныг ч санахгүй болтлоо төөрчээ, би
Зөрүүдлээд, зөвшилцөөд ч намайг авч одохгүй түүнтэй
зөрчилдсөөр
Ц.Баттуяа 2009-07-13

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Нэргүй шүлэг -2
Оруулсан admin on 2011-08-05 23:59:42 (2344 уншсан)

***
Долоон бурхны хажууханд
Хос од гялтагнаж
Өнгөө гайхуулахыг хүсэвч
Гэрэл нь цонх мөргөөд газарт унав
Хашааны модон дээр
Хос шувуу жиргэж
Хоолойгоо гайхуулахыг эрмэлзэвч
Дуу нь хаалга мөргөөд шороонд сөгдөв
Өнчин лаа минь чи бид хоёроос өөр
Өнчин амьтан энэ хаалганы цаана алга
Хоёулаа хаалгаа ч, цонхоо ч нээхээ больё
Ц.Баттуяа 2011-02-14


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Нэргүй шүлэг
Оруулсан admin on 2011-08-05 23:58:56 (1677 уншсан)

***
Уул өнгийг нь олж харахын аргагүй болтол халтартжээ,
цаас минь
Тэвчээр алдаад бороо шиг урсгасан нулимсанд минь
Ямар өнгөтэй бэх сонгосноо ч санахгүй болтлоо уймарчээ,
сэтгэл минь
Дэргэдээс минь холдож одсон хэн бүхний араас
шаналсаар
Эхний зураасыг нь таахын аргагүй болтол олон дүрс
сараачжээ, гар минь
Шаналалаа багцлаад, цаасан дээр шүлэг шиг
асгахдаа л
Зургаа ямар зураасаар эхлэснээ ч санахгүй болтлоо
тэвджээ, сэтгэл минь
Хэн нэгний надаас үүрд булаачихсан тэднийхээ
араас шархалсаар
Уугуул дүрийг нь мөрий тавиад ч таахгүй болтол
бүдгэрчээ, зурсан зураг минь
Зовлонд дургүй хэн бүхнээс үхэн хатан харамласан
харуусалд минь
Зүсээн анх ямар байсныг ч санахгүй болтлоо төөрчээ, би
Зөрүүдлээд, зөвшилцөөд ч намайг авч одохгүй түүнтэй
зөрчилдсөөр
Ц.Баттуяа 2009-07-13

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Тэр навч
Оруулсан admin on 2011-08-05 23:49:26 (1666 уншсан)

Гандсан тэр навчны
Хувь заяаг нь салхи л мэддэг болохоор
Хөөрхий тэр навч
Салхи болохыг хүсдэг
Хэзээ ч очихыг хүсээгүй газартаа
Салхинд эрхшээгдэн очсныхоо дараа л
Салхи биш, навч болон мэндэлсэндээ
Хязгааргүй ихээр баярладаг
2009-12-13


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Навч, салхи хоёр
Оруулсан admin on 2011-08-05 23:41:28 (1733 уншсан)

***
- Хэзээ, хэний төлөө асгартал уйлах гээд л
Нулимсаа нөөгөөд байдаг юм бэ?,
Навчхан минь
- Хэзээ ч, хэний ч төлөө асгартал уйлах
Нулимс үлдээгүй шүү дээ, надад
- Худлаа, худлаа, худлаа
Навчхан чамд нулимснаас их зүйл даанч алга
- Гутран гаслахдаа унагасан дуслуудыг минв
Хурын дусалтай хамт чи туугаад л одсон
Одоо чамд өгөх нулимс надад алга
- Зүрхний чинь чигт алмаз мэт гялтагнаад байгаад
Тэр ганц дусал тэгвэл юу юм бэ?
- Салхи чи овжин юм
Сэтгэлийн минь сүүлчийын ганц дуслыг олж харчихаад л
Шунан дурлаад үүгээр эргэлдээд байжээ
- Хэзээ, хэний төлөө унагах гэж
Навчхан чи ганцхан дусал нулимсаа
Ингэтэл харамлана вэ?
- Сүүлчийн өдөр ирэхэд
Салхи чиний төлөө унагах гэж
Сүүлчийн ганц дусал нулимсаа
Чамаас харамлан нандигнасан юм аа
- Надад өгөх юм бол хүлээгээд яах вэ?
Наадахаа яг одоо надад...
- Хүлээ, хүлээ, салхихан минь
Чи бид хоёрын учрах
Сүүлчийн өдөр ирээгүй байна...
Ц.Баттуяа 2011-02-13


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Таримал цэцгийн сүм
Оруулсан admin on 2011-08-05 23:34:41 (2400 уншсан)

Нэг.
Шинэтээл орой бүр ажлаасаа гэр рүүгээ харих замдаа цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах бяцхан сүүдрэвчний зүг хараа бэлчээдэг байлаа. Тэрхүү жижигхэн сүүдрэвч бүсгүйн анхаарлыг татах болсон нь их учиртай. Бүсгүй сүүдрэвчийг харах гэсэндээ бус тэнд орой бүр ирдэг нэгэн эмэгтэйг хайж тэр зүгт харц чулууддаг аж. Биеийн галбир, үсний засалт, өмссөн хувцасаараа тэр эмэгтэй Шинэтээлтэй тун төстэй, заримдаа бүр яг адилхан хувцас өмсчихсөн байх нь ч бий.
Тэр эмэгтэй сүүдрэвчин дор орой бүр ирдэг болоод Шинэтээлийн мэдэхээр жил хэртэй болж байгаа аж. Эмэгтэй ихэнхдээ сүүдрэвчний доорх модон сандал дээр хөлөө жийж суугаад ямар нэгэн юм бичдэг. Заримдаа ном уншиж байгаа харагддаг байна. Хааяа сүүдрэвчийг тойроод аядуухан алхаж яваа үзэгдэнэ. Мөн зарим үед сүүдрэвчний аль нэг баганыг түшээд тэнгэр рүү, эсвэл уулс руу цоо ширтчихсэн зогсдог. Зун, намрын цагт сүүдрэвчний дор тэр эмэгтэйгээс өөр хүмүүс их үзэгддэг хэдий ч өвөл түүнээс өөр хэн ч ирдэггүй. Хамгийн хачирхалтай тэр нууцлаг эмэгтэй халуун, хүйтэн, бороотой, цастай, шуургатай ямар ч өдөр сүүдрэвчнийхээ доор үнэнчээр ирж зогссоор л байдаг.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Үд дундад гуниг царцана
Оруулсан admin on 2010-09-14 16:00:30 (1625 уншсан)

***
Буурал дээдсийнхээ нулимсыг нүцгэн хөлөөрөө туучиж
Бурхан хатдынх нь санаашрал дунд энгэр задгай зогсохдоо л
Буцах цагийн гунигийг мэдэрч
Буруу зүгт чиглэж яваагаа ухааравч
Буцаад алхах зориг бас хүрдэггүй
2010-05-29


***
Нутгийн нуурын уснаа
Гуниг дүүрэн царай тодорно
Гараараа долгиог нь илбэхүйд
Бага нас минь эрхлэнгүй ширтэнэ
Бор тохой, бор өвдөгтэй жаахан охиныг өхөөрдөж
Бодол дундаа наадан тоглоюу хэмээж
Эргийн чулууг авч шидэхэд
Ижий минь ширвэ татаад
Усан цагираг даган цааш одно
2010-05-29


***
Даль нь гэмтсэн үрээ сахиад
Тээр жил
Нутагт минь өвөлжсөн хос тогоруу
Хаврыг үзээ болов уу, яагаа бол?


***
Үд дундад гуниг царцана


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ТЭР ЗҮГТ БИ...
Оруулсан admin on 2010-09-14 15:53:48 (1712 уншсан)

Тэр зүгт би ямагт харуулдана
Тэндэхийн нар нь яг хос од шиг
Чин үнэндээ бол
Чиний минь нүд шиг
Тэр зүг рүү би ямагт тэмүүлнэ
Тэндэхийн зам нь яг тэнгэрийн заадас шиг
Үзүүрт нь очоод миний хөл
Бодолд автаад зогсчихдог юм
Тэр зүгт би өдөр бүр шинээр дурлана
Тэндэхийн улирал нь яг хайр шиг
Тэврүүлж дулаацчихаад, холхи алсад оргож зугтмаар
Тэнэгхэн сэтгэл минь тэнд л зүггүйтлээ гээчихээд
Тэвэрт нь үүрд үлдэхийг хачин ихээр хүсэмжилдэг юм
2010-09-10

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : XXI Зууны Ромео, Жульета
Оруулсан admin on 2010-09-11 18:22:48 (2768 уншсан)

/Оч бадамлах гал зүрхний эзэд болсон оюутан хосууддаа зориуллаа/

Ромео Жульета хоёр оюутны байранд амьдардаг байлаа. Атаархлын тоосонцор, итгэл алдрахын сэв ч шургачихын зайгүй сэтгэлээр зөвхөн биесээ хайрладаг байлаа.

Жаргалтай зуны өдрүүд алсрахад тавчуухан зайтай байранд нь Хүйтэн хэмээх зочин айлчилжээ. Гурвуул эвтэй найртай сайхан амьдарч байтал бас нэгэн өдөр Гачигдал хэмээх зочин хаалга тогшилгүй орж ирээд, тэднийд зөвшөөрөлгүй суурьшчихав. Дөрвүүл өрөөндөө багтаад л амьдарч эхэллээ. Гэтэл, өвлийн нэгэн жихүүн үдэш хаалгыг нь хүчтэй тогшлоо. Хүйтэн өрөөнд дулаан хөнжилөөс суга үсрээд босох ямар хэцүү билээ дээ. Ромео, Жульета хоёрыг тээнэгэлзэн хэвттэл Гачигдал хаалга руу зүглэв. Хаалгаа нээтэл Хоосон түрийвч, Өлөн ходоод хоёр нэлээн даарчихсан бололтой зогсож байлаа. Тэднийг энэ хүйтэнд гадаа орхилтой биш дээ. Гэртээ оруулахаас өөр арга даанч байсангүй. Залуухан хосууд дундуур бүхнийг сэтгэлээрээ дүүргээд, байхгүй бүхнийг хайраараа орлуулаад, дөрвөн “найз”-тайгаа тарчигдуухан амьдарч эхлэв. Зочин нэмэгдэж ирэлгүй овоо хэдэн долоо хоног өнгөрөв. Гэтэл…


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Уулзах цэг
Оруулсан admin on 2010-09-11 18:21:23 (2058 уншсан)

Яг үнэндээ би чамтай их холуур зөрье гэж бодсон юм. Гэтэл тэр жижигхэн клуб, түүний урдах жижигхэн талбай, автобусны буудал, миний болоод чиний очих замын уулзвар, бидний уулзах цэг, учрах зурвас болчихоод байх юм. Олж харсан анхны өдрөөс хойш сэтгэлийг минь соронзон мэт татсаар өдийг хүрсэн тэр харц надаас холуур өнгөрөх хувьгүй байсан мэт. Богинохон зассан үс /анх харахад нэлээд урт ургачихсан байсан/, зэрвэс харахад их энгийн хэрнээ хайр татаад байдаг тэр нүд /анх харахад ч тийм л байсан/, юу ч бичээгүй цаас шиг, магадгүй миний уруулын тамгаар анхных нь бичиглэл эхлэх тэр хацар /анх хараад мэдээж би тэгж бодоогүй/, яг чамд л заяах ёстой тэр хос мэнгэ /магадгүй, бурхан миний дурладаг хацрын өхөөрдөм хонхорхойн оронд чамд энэ хос мэнгийг заяасан бололтой/, энэ бүхэнтэй би удаан уулзахгүй байя гэж хүссэн юм. Худлаа... худлаа... худлаа... Яг үнэндээ өдөр бүр учирч байхыг хүссэн л дээ. Гэвч тэр жижигхэн клуб, клубийн урдах талбай, автобусны буудал биднийг тун ховорхон уулзуулах юм...

2010-07-30

( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Нэг л гунигтай зун
Оруулсан admin on 2010-09-11 18:20:22 (1825 уншсан)

Бороо хүртэл нэг л гуниглангуй, гуниглахаасаа ч залхсан мэт залхуутай шиврээд л...
Түүнийг дагаж, сая нахиалсан модны навчис гунигт автаж, энэ бүхнээс уйдсан мэт залхуутай сэрчигнээд л...
Навчисын энэ гунигтай, залхуутай байдалд салхи хүртэл автаад, дуртай дургүй сэвэлзээд л...
Салхийг дагаж, үүлс хүртэл гунигт автан нойрмоглоод л...
Энэ бүхнийг харсаар залхаж, бас уймарч орхисон тэнгэр хааяа нэг ганц, хоёр дусал хаялж, тэгснээ бодолд автан, хэсэг чив чимээгүй дүнсийгээд л...
Энэ гунигтай зунаас болоод царай минь барайж, хаа нэг тийшээ хий дэмий гөлрөөд л...
Цаг хугацаа хүртэл бодолд автаад, дув дуугүй дүрлийгээд л...
Яасан урт, яасан гуниглаж дуусдаггүй зун бэ?

2010-07-06

( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Хувь заяа чамайг зураглахуй
Оруулсан admin on 2010-08-31 15:31:29 (1954 уншсан)

Хөл нүцгэн,
Хүй нэгдлийн үеийнхэн шиг ядаж өгзөгөн дээрээ навч ч тохсонгүй
Хэнхдэг цээж ил,
Хөөрхий, тэгсэн хэрнээ цал буурал гэзгээ цэцгэн эрхиэр гоёчихож

Нүд нь ой хүрээгүй хүүхдийнх шиг байнга анилдаастай,
Ходоод нь хоол нэхэж минут тутам хоржигноно
Өвдгөөрөө зуун настан шиг тахийсан ч
Амьдрал хөлийнх нь хурдыг гүйцэх гээд хэдэн алхам хоцроостой

Энэ орчлонд мэндлээд хэдэн жилийг ардаа үдсэн юм, бүү мэд
Алганы эвэр, арьсны үрчлээ,
Бие болоод сэтгэл нь хэдэн удаа шархалсныг
Тоолох гэвэл магадгүй, агуу Эйнштэн ч мунгинаж будилах



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Сэтгэлийн шувуухай
Оруулсан admin on 2010-08-31 15:30:33 (1854 уншсан)

Ододтой учрах хүслийнхээ тухай
Сэтгэлийн минь шувуухай надад
Орой бүр орчлонгоос нууцлан шивэгнэнэ
“Маргааш өглөө
Магад чи далавчаан дэлгээд
Сонирхлыг чинь огт татахгүй байгаа энэ амьдралаас
Тоймгүй хол одно” гэсэн үгээрээ түүнийг бүүвэйлээд
Сэрэмгүй амттай зүүдэнд нь би умбуулчихна
Огторгуйн сайхныг бишрээд
Орон гэрээ мартчих вий гэсэндээ
Хүслийнх нь үрээр ургасан өд бүрийг нь би
Хайрлалгүй тасдаж хаяасаар үүр цайлгана
Өглөө нь хөөрхий зүггүй шувуухай
Өдөө ч тоололгүй тэнгэр рүү цойлоод
Эргэж сэтгэлд дотор минь зөөлөн газардана
2009-06-17

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Бүлээхэн...
Оруулсан admin on 2010-08-31 15:29:36 (2713 уншсан)

Би түүнд “хайртай” гэдэг тэр нандин үгийг хэлснээс хойш яг сарын хугацаа өнгөрчээ. Би өөрөөсөө хэзээ ч гарч байгаагүй хамгийн чанга зоригийг гаргаж /гэхдээ зөвхөн хайр дурлалын хувьд л даа/ тэр үгийг хэлсэн боловч тэр хариуд нь юу ч хэлээгүй. Яг л хээр талыг чимэглэнхэн найгаж буй гоёмсог цэцгийн сайхныг нь хараад уулга алдахад тэр өөдөөс чив чимээгүй найгасаар л байдгийн адилаар...
Үргэлжид бардам, сэхүүн, чанга хатуу байдаг надаас эцсийн хүчийг минь сорон авч, туйлдуулан сул дорой болгочихоод, огт гэм буруугүй мэт чив чимээгүйгээр сэтгэл рүү минь улам л хүчтэй довтлон байдаг хайр шиг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Ягаан сарнай, бид хоёр
Оруулсан admin on 2010-08-27 15:50:03 (2707 уншсан)

Яг өчигдөрхөн юм шиг санагдана. Найз минь гартаа баглаа цэцэг, нүүрэндээ дүүрэн инээмсэглэл тээсээр орж ирсэн. Хайхрамжгүй би “Цэцгээр би яах билээ дээ. Хоёр ч хонолгүй үхчихдэг юм билээ. Харин энэ инээмсэглэл чинь л таалагдаж байна” гэж даапаалсан. Бүсгүй хүн хэрнээ угаас цэцгэнд дургүйг минь мэддэг болохоороо тэр энгэртээ нандигнан тэвэрч ирсэн цэцгээ шууд л хогийн сав руу шидчихсэн. Огтхон ч эргэлзэлгүйгээр... Би өөрийн эрхгүй огцом дуу алдсан ч, юу ч хэлээгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Урхи
Оруулсан admin on 2010-08-27 15:49:17 (2748 уншсан)

Гуниггүй хонгор салхи намуухан исгэрч, түүний аясаар нуурын ус чимээгүй долгилно. Нуурын эргийн бяцхан сандал дээр нэгэн залуу зүүрмэглэн сууна. Гэнэт утасны хонх дуугарахад залуу давхийн цочиж сэрлээ. Үүний хамт хаанаас гарч ирэв гэмээр бяцхан хуй дайраад өнгөрөв.

-Би насгүй болсон хүн. Намайг битгий их зовоогоорой. Миний амьдралд нэгмөсөн орж ирэхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л яваад өг. Намайг ахиж битгий зовоогоорой. Ганцхан энийг л наминчлан гуйя! гэсэн мессеж ирсэн байлаа.

Залуугийн харц агшин зуураа түрэмгий болж, хөмсөгөө зангидав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Намайг дагаад уйл, хонгор минь
Оруулсан admin on 2010-08-27 15:48:29 (1796 уншсан)

Яг л зүүдний юм шиг цасан бударч

Чихний чинь үзүүрт үгс чичирч байна

Амьсгал минь хүзүүг чинь гижигдэвч

Гарыг чинь бүлээхэн дуслууд норгож байна

Яг одоо чимээгүй сонс

Яараад хэрэггүй,

Нулимсыг минь бүү арч

Асгарч л байж тайвширдаг юм

Чичирсэн хоолойноос тасалдан цуврах

Яриаг минь бүү тасал

Хэлж л байж санаа амардаг юм

Зүрхнээс гарсан тэр л үгсийг минь чи

Чимээгүй зогсоод дуустал нь чагна

Хэрэв тэр аялгуу зүрхэнд чинь хүрсэн бол

Яг одоо намайг дагаад уйл

Би нулимсыг чинь арчихгүй ээ,

Чи ч бас тайвшираг.

Ц.Баттуяа 2005.12.20

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ТЭР ХАЙРЛАСААР Л БАЙЛАА...
Оруулсан admin on 2010-08-25 10:39:11 (2763 уншсан)

Саяхан даа саяхан. Бүр хэдхэн сарын өмнө өөрөөс нь өөр хэнд ч заяамгүй яв ягаахан өнгөтэй нэгэн сарнай Нийслэлийн цэцгийн нэгэн дэлгүүрийн цонхон дээр тавигдсан юм.
Дэлбээлээд хэдхэн хонож байтал цэцгийн дэлгүүрээр санаандгүй орж ирсэн нэгэн залууд тэр дурлачихаж гэнэ. Учир нь тэр залуу хамгийн түрүүнд түүнийг хараад “Сарнай, чи ямар үзэсгэлэнтэй юм бэ?” хэмээн дуу алдсан юм. Тэгээд л гэнэн хонгор сарнайхан хамгийн түрүүнд өөрт нь хамгийн сайхан магтаалыг хэлсэн өнөөх залууд дурлачихсан юм байж. Тиймээс ч тэр өдрөөс хойш өнөөх ягаахан сарнай хаалга онгойх бүр өндөлзөж, өнөөх залууг хүлээн, өнгө зүсээ засан суудаг болжээ. Хайрт залуу нь ч түүнийг удаан хүлээлгэсэнгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа: Цөөн мөртүүд
Оруулсан admin on 2009-08-17 21:21:46 (1948 уншсан)


* * *
Хүнээр тоглож жаргадаг амьдрал авхай
Хайр гэдэг дарсыг бид хоёрт барилаа
Тэрхүү амтат дарсанд би ганцаар согтож
Тэгэхэд чи эрүүл хэвээр намайг шоолон инээлээ

* * *

Мянган үдшийн шаналалыг эдгээж
Магад би зүрхэнд чинь ганцхан үгийг шивнэе
Хайртай.

* * *

Салаа гэзэгтэй нас минь
Чиний харцнаас бишүүрхэж
Саахалтын уулыг даваад одоход
Чамд хайргүйгээ ухаарсан…

* * *


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 165 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-013.JPG
Хэмжээс: 446x600 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4922

Хүрэлтогоот
khureltogoot-33.jpg
Хэмжээс: 600x450 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2309

Должин : Зам зуур
zam-027.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2529


Агуулга
Пүрэв, 2012.02.02
· Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
· Ц.Баттуяа : ТЭР ЗАЛУУГ САРНААС ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ ХЭЗЭЭ ИРЖ АРГАДАХЫГ МЭДЭХГҮЙ Ч...
· Ц.Баттуяа : ГАНЦХАН ЧИНИЙ ӨЛМИЙД Л СӨГДӨЖ УРГАСАН...
Даваа, 2012.01.30
· Ц.Баттуяа : БОЛЖМОРЫН НУЛИМСАНД ОРЧЛОН ЖИВЧИХ ГЭЭД БАЙХАД...
Пүрэв, 2012.01.26
· Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
· Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
Лхагва, 2012.01.25
· Ц.Баттуяа : Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг...
· Ц.Баттуяа : БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
Мягмар, 2011.12.20
· Ц.Баттуяа : ЧИНИЙ ТӨЛӨӨ УЙЛАХ ЭРХ НАДАД БАЙГАА БОЛОВ УУ?
· Ц.Баттуяа : ӨӨРӨӨСӨӨ Ч ОГТ ӨӨР БОЛСНЫГ МИНЬ НАДАД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
· Ц.Баттуяа : ААВДАА
· Ц.Баттуяа : ЗУУРДЫН УЧРАЛ, ҮҮРДИЙН ТЭМҮҮЛЭЛТЭЙ НАЙМДУГААР САР ЧАМДАА
· Ц.Баттуяа : Нутагт минь өвөлжсөн хос тогоруу...
· Ц.Баттуяа : СҮҮЛЧИЙН ЗУРВАС
· Ц.Баттуяа : БУСДАД АЛДСАН ЗҮРХИЙГ ЧИНЬ...
· Ц.Баттуяа : ҮДЭЛТИЙН СИМФОНИ
· Ц.Баттуяа : ЭНЭ ХУРИМЫН ДААШИНЗ НАДАД ХЭЗЭЭ Ч ЗОХИХГҮЙ
· Ц.Баттуяа : Уярмаар зөөлөн...
· Ц.Баттуяа : ГАНДСАН ТЭР НАВЧНЫ...
· Ц.Баттуяа : ДУРЛАСАН НАЙРАГЧ
Лхагва, 2011.12.14
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ БИ АМТАТ ЖҮРЖ ГЭЖ БОДООД Л...
· Ц.Баттуяа : ХЭРЛЭН ГОЛ МӨСӨН ДООГУУР УРСАХАД…
Ням, 2011.12.11
· Ц.Баттуяа : АНДЫН ДУРСГАЛД
· ҮҮРД МАРТСАН Л ГЭЖ НАЙДСАН САН
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ТӨГСГӨЛ
Лхагва, 2011.11.30
· Ц.Баттуяа : ХАЙР УРСАНА...
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ҮРГЭЛЖЛЭЛ 1
Мягмар, 2011.11.29
· Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/
Ням, 2011.11.13
· Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
· Ц.Баттуяа : Зүүд минь шөнөжин мэгшлээ
· Ц.Баттуяа : Толгодын бөөрөн дээр тал саран зүүрмэглэж байна
· Ц.Баттуяа : Нэргүй шүлэг 5
Бямба, 2011.11.12
· Цэдэндамбын Баттуяа
· Ц.Баттуяа : ХҮЛЭЭЛТ
· Ц.Баттуяа : БОРОО БИД ХОЁРЫН ДУУЛЬ
· Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
· Ц.Баттуяа : Асаагаагүй лаа урссаар л байна
· Ц.Баттуяа : Есдүгээр сарын сүүлчийн бороо

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn