Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ц Баттуяа


Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Цаг хугацааны ганцаардал
Оруулсан admin on 2009-05-18 10:13:03 (2128 уншсан)


Чиний төлөө уйлалгүй ямар их удсанаа
Сая л мэдэрлээ, цаг хугацааны ганцаардал минь
Сүрэг тогорууд дэгдээхэйгээ дуудсаар наран зүгт нисэхэд
Сүрлэн мануухайтай ярилцсаар гунигийг мэдрэлгүй гээгдсэн бага нас
Саран хээр хоносон үдэш уяан дээрх морьд ижлээ хайн үүрсэхэд
Санамсаргүй тохиосон учралыг ширвэлтээрээ үргээчихсэн залуу нас
Азаргаа алдсан гичий чоно саранд хүртэл гийнахад
Агшинаар ч болов цаг хугацааг эргүүлэхийн хүслэн авалцах
Хотны нохой өрөөлийн зовлонг мэдрээд шөнөжин улиглахад
Хорвоогийн эргэлтийг зогсоогоод тайтгарталаа уйлахыг хүсэмжлэх
Гэтэл,
Гэтэл энэ бүхэн надаас алсраад
Гэгэлгэн нүднээс минь нулимс дусалгүй өнө удаж
Биелшгүй хүслийнхээ төлөө шөнөжин уйлах
Батын бат тэвчээр минь алга болчихож
Хэрэггүй зүйлийн төлөө зөндөө урсгасан нулимс минь
Хатчихаж, бүр ширгэчихэж
Хайртай бүхнийгээ алдчихсан ч
Өнөөдөр би уйлж чадахгүй байна
Надад нулимс алга
Дуртай цагтаа аньсгаа хальчихдаг мөнгөн сондоруудыг минь
Дуслыг ч үлдээлгүй сорчихжээ, чи
Цаг хугацааны ганцаардал минь
Ц.Баттуяа /2007.02.03/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Залуу нас
Оруулсан admin on 2009-04-27 03:48:50 (1981 уншсан)


Сэтгэлийнхээ далайд хааяа нэг
Дэгээ хаяж
Барьсан загас болгоноо
Өрөвдөхийнхөө эрхэнд
Буцааж тавиад л...
Зүрхнийхээ гүн рүү хааяа нэг
Урхи шидэж
Олзолсон хүсэл бүхэндээ
Орооцолдохын эрхэнд
Шидсэн урхиа голоор нь таслаад л...
Хүслийнхээ тэнгэр рүү хааяа нэг
Цаасан онгоц нисгэж
Тааралдсан шувуу бүрийг
Бахдахынхаа эрхэнд
Цаасан шувуугаа буцааж дуудаад л...
Залуу нас чи
Ямар их завтай юм бэ

/2009.04.25/

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Намар болдоггүй нутаг
Оруулсан admin on 2009-04-27 03:48:11 (1932 уншсан)


Тэр нутагт би хэзээ ч юм бэ, амьдарч байсан
Тэгээд тэндэхийн аялгуу зүрхэнд минь хоногшсон
Тэр нутгийн юм бүхэн сэтгэлд дотно байсан
Тэнгэрлэг бодролыг би тэндээс тээж ирсэн
Тэндэхийн модод цав цагаан байсан
Монос биш гацуур байсан
Тэндхийн уулс цав цагаан байсан
Цастай биш цэцэгтэй байсан
Тэндхийн цэцэгс цав цагаан байсан
Сарнай биш хонхлой байсан
Тэндхийн ус цав цагаан байсан
Булингартай биш сүүтэй байсан
Тэндхийн юм бүхэн цав цагаан байсан
Өвөл биш зун байсан
Тэндхийн юм бүхэн мөнх байсан
Диваажин биш дэлхий л байсан
Тэндхийн бүхэн тэнгэрлэг байсан
Зүүд биш амьдрал байсан
Тэндхийн модод
Намрын гунигийг мэддэггүй байсан
Навчисаа гөвдөггүй тэр модод
Хүн байсан
Намар болдоггүй тэр нутаг
Хүсэл байсан

/2005.04.10/


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Урьдын л адил
Оруулсан admin on 2009-04-21 06:02:43 (2071 уншсан)

Ц.Баттуяа /2008.04.11/
Урьдын л адил
Би энэ орой
Найдвар тавин
Тэр хаалганы өмнө
Удаан зогслоо
Чиний минь сэтгэлийн хаалга
Урьдын л адил
Цоожтой байна
Тэгээд тэрхүү жижигхэн хонхыг
Урьдын л адил
Би удаан дарж зогслоо
Хэн ч хаалга тавьж өгсөнгүй
Чиний минь сэтгэл
Урьдын л адил эзгүй байна
Тэгээд тэр нарийхан гудамжаар
Удаан алхсаар би гэрийнхээ зүг одов
Урьдын л адил
Өглөөний 08 цаг 16 минут


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Ахиад л гунигийн тухай...
Оруулсан admin on 2009-04-21 05:58:17 (2200 уншсан)


Уучил, ахиад л би гунигийн тухай бичлээ
Өөр юу ч олдсонгүй юу гэж бүү зэмлэ
Би таны өмнө сэтгэлээ л дэлгэж байна
Уучил, би дахиад л нулимсны тухай бичлээ
Учрыг нь асуулгүй зэмлэхээ бүү урьтал болго

/2007 он/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Өчнөөн олон удаа...
Оруулсан admin on 2009-04-21 05:57:47 (1783 уншсан)


Өчнөөн олон удаа бодож үзсэн
Өнөөх л өдөн дэрний тухай
Өчнөөн удаан би шаналж уйлсан
Өнөөх л гэнэн мөрөөдлийн төлөө
Өчнөөн олон үдэш би уйтгарлан суусан
Өнөөх л бүүдгэр сарны дор
Өчнөөн олон өглөө би гунигтай сэрсэн
Өнөөх л хяслант орчлон дээр

Өнөө орой л харин би уйлж яавч чадахгүй

/2007.08.04/

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Дөрвөн мөрт
Оруулсан admin on 2009-04-17 21:25:46 (2407 уншсан)


Хайрын минь зүү орохгүй цоорхойг
Нөхөх гээд чи
Тэвнээр хатгасаар бүр
Шүүр шанага шиг болгочихжээ

2008.08.26 Ц.Баттуяа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Тэр бид хоёр
Оруулсан admin on 2009-04-17 21:25:06 (1879 уншсан)


Би -
Санаандгүй учирсан амраг бүрээ
Санаж бэтгэрдэг
Саваагүй, бас дурламтгай бүсгүй
Тэр –
Уулзаж учирсан бүсгүй бүрээ
Хаяж оддог
Хэнэггүй, бас дурламтгай залуу
Тэр бид хоёр –
Залуу насны
Замбараагүй олон учрал дундаас
Хоёр биенээ л насан туршдаа
Хайрлан тэмүүлэвч
Эсрэг замаар
Эргэж харалгүй
Зөрж одсон
Зөрүүдхэн, бас мөнхийн хайр

2008.09.07 Ц.Баттуяа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Өргөст цэцэг
Оруулсан admin on 2009-04-17 21:20:49 (2831 уншсан)


Амьдрал гэдэг өргөст цэцэг
Атгах гэвэл хатгах цэцэг
Хүрэх гэвэл хөндүүрлэх цэцэг
Хатуу, зөөлөнг тэнцүүлэх цэцэг


Энэ шүлгийг би аравдугаар ангид байхдаа бичсэн юм. "Хүрэл тулга" яруу найргийн наадмын сүүлийн шатанд "Өргөст цэцэг" гэдэг сэдвээр 4 мөрт зохиох даалгавар өгсний дагуу 5 минутад төрсөн шүлэг.
2004.02.26 Ц.Баттуяа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Шүлэг бид хоёр
Оруулсан admin on 2009-04-17 21:19:53 (2129 уншсан)


Шүлгээ би бичихдээ
Дайдаа цэнхэр орчлонгийн
Шүүдэр цагаан цэцэгсээс өнгө эрдэг
Далай өнгөтэй амьдралын
Шунхан улаан жаргалаас уянга хайдаг
Эрээд олддоггүй бурхадын
Дэлгээд орхисон судраас үг гуйдаг
Эргээд уйддаггүй хорвоогийн
Дуулгаад буцсан учралаас үнэнийг бэдэрдэг
Шүлгээ би бичихдээ
Ухаант буурал ээждээ
Уйлж очсон мөчөөсөө ухаарал шүүдэг
Уруудаж өгссөн амьдралдаа
Уянга хайсан сэтгэлээсээ хүсэл бэдэрдэг
Тэвэр дүүрэн цэцэгс тэвэрч бүсгүй мишээхэд бус
Тэнгэр лүү тэмүүлсэн хүү бүдэрч унахад
Шүлгээ би бичдэг
Дүрэлзтэл асдаг галын өнгөт шижир утсаар бус
Дүүртэл, аяганаасаа хальчихдаг нулимсаараа
Шүлгээ би хэлхдэг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Омогшил
Оруулсан admin on 2009-04-17 21:18:41 (1916 уншсан)


Алдрын цаасан титэм өмсгөж намайг хуурах хэрэггүй
Амьдын нөмгөн жаргал илгээж надаар шоглох хэрэггүй
Алтаар бүрхсэн хорт хундаганд андуурч би дарс сөгнөхгүй
Андаар хувилсан буруу санаатанд эндүүрч би сэтгэлээ нээхгүй
Нартад заяасан эгэл боргилхон амьдрал минь
Наддаа хувь тавилангийн дээд
Алдаж оносон гашуун бор тавилан минь
Наддаа ухаарлын шүншиг ээ
Амьдрал мөнхийн хоёр замаар урагшилж
Азжаргал, зовлон хоёр эзнээ хүлээн харуулд зогсдог
Тулаад ирсэн гай түйтгэрийг сөрөөд гарч чадвал
Туулаад өнгөрсөн алдаа бүхнээсээ ухаарал өвөртөлж амжвал
Тэгээд хэрвээ би өөрөө хүсвэл
Өнөөдөр таны надад амласан цаасан титмийг бус
Өнө мөнхөд таны мөрөөдсөн алмазан титмийг ч
Би авч чадна

Ц.Баттуяа 2004.9.8



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Тэр охиндоо миний нэрийг өгчихөж
Оруулсан admin on 2009-04-17 21:17:12 (3364 уншсан)

Бид хоёрын хамгийн дуртай газар - дурсамжыг минь хадгалсан тэр цэцэрлэг. Өвдөгийг минь дэрлэн чиний алжаалаа тайлдаг байсан тэр сандал. Энэ л орчин сэтгэлд минь ямар дотнохон санагдана вэ?
Гэвч энэ орой... Энэ цэцэрлэгийн, энэ сандал дээр би чамаас өөр залуутай сууж байх юм гэж яаж төсөөлөх билээ. Бүүр хагас жилийн өмнө танилцсан нэгэн залуу үсийг минь илбээд, дэргэд минь сууж байна.
Гэнэт хаа нэгтэйгээс "Амина" хэмээн дуудах сонсогдоход би цочин, эргэн тойрноо маш хурдан гүйлгэн харлаа. Миний хайсан хүн хаана ч алга. "Хий юм сонсож дээ" хэмээн бодож дуусахын завдалгүй өнөөх дуу ахин гарлаа. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 7/2 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Нүгэл
Оруулсан admin on 2009-04-17 21:16:28 (2689 уншсан)


Ц.Баттуяа /2002 он. Өндөрхаан хот/

Хэлье гээд зориглотол, үгс
Нүдний чинь харцнаас цочоод
Хоолойд эргээд торчихлоо
Хүний алаг нүдээн…
Хорсож бачимдсан сэтгэлээ барьж ядан цухалдах бүсгүйн хөдөлгөөнийг залуу нүд салгалгүй харж сууна. Түүнийг дотроо юу бодож суугааг таахад даанч бэрхтэй. Үнэндээ хайртай залуу нь “Таван жилийн өмнө аавын чинь аминд хүрсэн тэр хүн чинь би байна” гээд ямар ч бодож санах юмгүйгээр палхийтэл Нямгэрэлд хичнээн хүнд туссан нь ойлгомжтой. Тийм ч учраас тэр яах учраа олохоо байж, дэмий л хараал урсган, дороо холхиж байлаа. Уучлал гуйн сөгдөхийн оронд бодол болон суугаа Хос-Эрдэнэ энэ бүхнийг цонхны цаанаас ажиж байгаа Төмөрийн тэвчээрийг барж байлаа. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Шивнээ
Оруулсан admin on 2009-03-22 07:56:39 (1791 уншсан)


Над руу удаан битгий ширтээч
Нүд минь дальдчаад байна
Гарыг минь чанга битгий атгаач
Гал зүрхнээс хүсэл алдуурчих гээд байна
Хайрын үлгэр чихэнд минь бүү шивнээч
Харцны долгионд нулимс мэлмэрчих гээд байна
Үнсэх гэж над руу бүү дөхөөч
Үйлийн үртэй аялгуу хоолой даван эгшиглэчих гээд байна
Хайртай гэж олон битгий хэлээч
Хайлган зүрх уярчих гээд байна
Ахиад чи над руу ганц л алхвал
Аглагхан дэлхий минийх болчих гээд байна
Цаашаа эргэлгүй чи хоромхон л саатвал
Салж чадахгүй хэмээн ам алдчих гээд байна
Харин чи дуугүйхэн буцаж одвол
Хатан сэтгэлдээ хайраа гинжлээд үлдэх байна
Холыг зорин нисэхдээ чи над руу
Гараа сунган бүү даллаарай
Ганцхан чамд хайртай гэдгээ
Гэнэн зүрх мэдчих гээд байна аа

2005 .12.16

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Ганц навч
Оруулсан admin on 2009-03-22 06:59:03 (2242 уншсан)


Ай, гуниг
Намар ирчихэж
Гоёмсог модод нүцгэрчихэж
Өчигдөрхөн би навчисыг нь илбэн
Өнө холын мөрөөдөлд автаж зогссон сон
Гэтэл,
Гэтэл өнөөдөр, тэр ногоохон өнгө
Гэсгээлт орчлонгоос дайжчихаж
Одоо энэ модод аврал эрэх мэт
Огторгуй өөд мөчрөө сарвайж байна
Ай, ахиад л гуниг
Ганцхан шаргал навч
Амь тэмцэн дэнчигнэж байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Талын ганц улиас
Оруулсан admin on 2009-03-16 23:41:46 (2117 уншсан)


Нүцгэн талд ганц улиас ганхана
Нүгэл хилэнцийн орчлонг уярааж ганхана
Эртний дурсамж сэргэтэл ганхана
Энгэрийн хайтанг уйлтал ганхана
Хөдөө талын омголон хонгор салхи
Навчисыг нь илбэн ханьсаж исгэрнэ
Хур борооны мөнгөлөг цагаан дуслууд
Биеийг нь тэвэрч зөөлөн асгарна
Асгартал мэлмэрэх талын хөх аялгуу
Амь дүйсэн орчлонгийн гашуун ганц заяа
Талын ганц улиас шөнөжин уйлж хононо
Уулын бяцхан цагаан горхи
Түүний зүг тэмүүлж урсана
Уйт автсан хөх уулс
Талын зүг харуулдана
Тогорууд ганганах нуурын үзэсгэлэнг гундаахгүйн тул
Талдаа амьтай шувуухайн шарх сэдрээхгүйн тулд
Талын ганц улиас өдөржин дуулж өнжинө
Жаргалын цагаан далай
Дуулах дууных нь аясаар долгилж
Талын түмэн үзэсгэлэн
Түүний эгшигээр сэргэнэ
Үйлт орчлонгийн золиос болсон
Энэ улиас үгүй бол
Өнгөт цагаан талын үзэмж
Гэгээн өнгөөр дутна аа.

2004.09.07

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Хэзээ ч, Хэний ч...
Оруулсан admin on 2009-03-16 23:40:09 (2244 уншсан)


Хэзээ ч, хэний ч явж үзээгүй замаар
Өдөржин зугаалмаар
Хэзээ ч, хэний ч бичээгүй мөрүүдээр
Бадаг холбомоор
Хэзээ ч, хаана ч дуулдаагүй аязанд
Уярмаар
Хэзээ ч, хаана ч байгаагүй ертөнцөд
Зочилмоор
Мөн хэзээ ч, хаана ч төрөөгүй хүмүүнтэй
Ярилцмаар
Бас хэзээ ч, хэний ч мэдрээгүй ухааралтай
Учирмаар

Ахуй биеэсээ тасран одож
Аль байхгүй газруудаар тэнүүчилж
Огт байгаагүй болгонтой уулзаж
Бүр байх боломжгүй бүхнийг мэдэрмээр
Буй бүхнээс ангид
Болчимгүй хүсэл намайг эзэмдэх агшинд
Би зүүдлэхийг хүсдэг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 198 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-098.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2750

Должин : Зам зуур
zam-035.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2844

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-003.JPG
Хэмжээс: 600x450 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2696


Агуулга
Пүрэв, 2012.02.02
· Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
· Ц.Баттуяа : ТЭР ЗАЛУУГ САРНААС ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ ХЭЗЭЭ ИРЖ АРГАДАХЫГ МЭДЭХГҮЙ Ч...
· Ц.Баттуяа : ГАНЦХАН ЧИНИЙ ӨЛМИЙД Л СӨГДӨЖ УРГАСАН...
Даваа, 2012.01.30
· Ц.Баттуяа : БОЛЖМОРЫН НУЛИМСАНД ОРЧЛОН ЖИВЧИХ ГЭЭД БАЙХАД...
Пүрэв, 2012.01.26
· Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
· Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
Лхагва, 2012.01.25
· Ц.Баттуяа : Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг...
· Ц.Баттуяа : БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
Мягмар, 2011.12.20
· Ц.Баттуяа : ЧИНИЙ ТӨЛӨӨ УЙЛАХ ЭРХ НАДАД БАЙГАА БОЛОВ УУ?
· Ц.Баттуяа : ӨӨРӨӨСӨӨ Ч ОГТ ӨӨР БОЛСНЫГ МИНЬ НАДАД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
· Ц.Баттуяа : ААВДАА
· Ц.Баттуяа : ЗУУРДЫН УЧРАЛ, ҮҮРДИЙН ТЭМҮҮЛЭЛТЭЙ НАЙМДУГААР САР ЧАМДАА
· Ц.Баттуяа : Нутагт минь өвөлжсөн хос тогоруу...
· Ц.Баттуяа : СҮҮЛЧИЙН ЗУРВАС
· Ц.Баттуяа : БУСДАД АЛДСАН ЗҮРХИЙГ ЧИНЬ...
· Ц.Баттуяа : ҮДЭЛТИЙН СИМФОНИ
· Ц.Баттуяа : ЭНЭ ХУРИМЫН ДААШИНЗ НАДАД ХЭЗЭЭ Ч ЗОХИХГҮЙ
· Ц.Баттуяа : Уярмаар зөөлөн...
· Ц.Баттуяа : ГАНДСАН ТЭР НАВЧНЫ...
· Ц.Баттуяа : ДУРЛАСАН НАЙРАГЧ
Лхагва, 2011.12.14
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ БИ АМТАТ ЖҮРЖ ГЭЖ БОДООД Л...
· Ц.Баттуяа : ХЭРЛЭН ГОЛ МӨСӨН ДООГУУР УРСАХАД…
Ням, 2011.12.11
· Ц.Баттуяа : АНДЫН ДУРСГАЛД
· ҮҮРД МАРТСАН Л ГЭЖ НАЙДСАН САН
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ТӨГСГӨЛ
Лхагва, 2011.11.30
· Ц.Баттуяа : ХАЙР УРСАНА...
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ҮРГЭЛЖЛЭЛ 1
Мягмар, 2011.11.29
· Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/
Ням, 2011.11.13
· Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
· Ц.Баттуяа : Зүүд минь шөнөжин мэгшлээ
· Ц.Баттуяа : Толгодын бөөрөн дээр тал саран зүүрмэглэж байна
· Ц.Баттуяа : Нэргүй шүлэг 5
Бямба, 2011.11.12
· Цэдэндамбын Баттуяа
· Ц.Баттуяа : ХҮЛЭЭЛТ
· Ц.Баттуяа : БОРОО БИД ХОЁРЫН ДУУЛЬ
· Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
· Ц.Баттуяа : Асаагаагүй лаа урссаар л байна
· Ц.Баттуяа : Есдүгээр сарын сүүлчийн бороо

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn