Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

А Байгалмаа


Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Явлаа гэж чанга битгий хэлээрэй
Оруулсан admin on 2009-05-05 01:43:00 (12949 уншсан)

Үг А. Байгалмаа          Ая Б.Хүрэлбаатар

Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй
Ятгын утас тасраад байх юм аа
Явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юм аа
    Явлаа гэж олон битгий хэлээрэй
    Яруухан урсгал татраад байх юм
    Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
    Инж цэцэгс нялхарч ургадаг юм
Ирэхгүй гэж олон битгий хэлээрэй
Ингэн нүд шиг сэтгэл үерлэдэг юм
Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Инж цэцэгс нялхарч ургадаг юм ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Чамайг ирнэ гэж хүлээхэд
Оруулсан admin on 2009-05-05 01:42:22 (8916 уншсан)

Чамайг ярина гэж хүлээхэд
Өдөр хоног яасан урт вэ
Өр зүрх минь яасан хөндүүр вэ
Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж
Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж
Бүтэн нойроо хулжаан чамайг бодлоо
Урт амьсгаа авмаар цээж давчидахад
Утасны товчлуурт гар минь хүрч буцлаа
Болоогүй гэж тархи минь тушаалаа
Болсон гэж зүрх минь ёоллоо
Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж
Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж л ...
( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Сэтгэлийг минь хөглөөрөй
Оруулсан admin on 2009-05-05 01:41:02 (9026 уншсан)


Шанз ятга хөглөгдөх шиг хайрлах дуртай
Шар талын униар шиг бодлогширох дуртай
Дун бүрээ эгшиглэх шиг хайрлуулах дуртай
Дуусдаггүй аяз холдож ойртох шиг хөглөгдөх дуртай
Зүрхний гол  мөрөн хөгжимлөг урсахад
Зүүд шиг орчлон зогсож чагнадаг юм
Хайранд уярсан харцанд хад зөөлөрч
Хамаг орчлонг аяархан бүүвэйлдэг юм
Үнэнээсээ чи надад хайртайгаа зарлахад
Үг бүхэн минь үрэл болно
Үзэг минь өөрөө шид болно
Эгшигтэй үгээр чимэглэсэн
Эрдэнэ минь чи болно
Нисэж буусан хун нь чи болно
Нэр нь өөрөө хан болно ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Сонгодог нот мэт нүдийг чинь уншина
Оруулсан admin on 2009-05-05 01:40:23 (8936 уншсан)


Гэгээн хайрын төлөө нэг залбирая
Гэтэлгэгч зүрхээ аргадаж нэг хайрлая
Ямбат эрхтэнд ховорхон байж мэднэ
Ялгүй бас гэнэн байж мэднэ
Ял зэмлэл, алдар хүндээс тэс ондоон
Ямар ч атугай ийм нэгэн сэтгэл дэлгэе
Сонгодог ном барьсан мэт нүдийг чинь уншия
Сонин юм үүгээр юу байна даа
Сэтгэлд чинь би сэлүүргүй аялая
Сэвгүй хайрын дуучин нь болоё
Хайр хайрын дээдэнд юу байдаг юм
Хачин сайхныг хайсан эрэлчин байна би
Харамгүй сэтгэлийн чинь тания гэсэн юм
Хаана хүрэхийг минь битгий асуугаарай ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Хэл хэлнээсээ унагаж хэлсэн
Оруулсан admin on 2009-05-05 01:39:00 (8560 уншсан)

Хэтэрхий халуун үгс
Хэн хэнд минь задарч унасан
Хэтэрхий уяхан үгс
Нэг нэгэндээ туниж хэлсэн
Нэлэмгэр манант үгс
Сэтгэл сэтгэлдээ сэлж эрхэлсэн
Сэмэрхий хэлгий  үгс
Чи бид хоёрын  зүрхэнд шингээд
Чих тойрсон салхинд нуугдна

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Үлгэр зохиое хоёулаа
Оруулсан admin on 2009-05-05 01:38:32 (8888 уншсан)

Дув дулаахан сэтгэлийн дунд
Дугуйрч хантайрсан сарны гэрэлд
Дурлалт хосын хайрыг нөмөрч
Дуусаж төгсөмгүй үлгэр зохиое хоёулаа
Эрээн алаг тавиланг инээлгэж зурая
Энхрий үгсийн цуглуулгыг өрж тоглое
Эрээд олдомгүй жаргалыг барьж саатуулая
Эрдэнийн торгон хайрыг торлож жаргаая
Ассан дөлөө  сэтгэлдээ бөөцийлж
Аяархан гунихдаа зүрхээ аргадая
Алдалгүй олсон гэгээн итгэлээ
Алган дээрээ хувааж шингээе
Үнэний эвийг хайрлан жаргаж
Үлгэр зохиоё хоёулаа ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Бодох тусам
Оруулсан admin on 2009-05-05 01:37:45 (9380 уншсан)


Бодох тусам дасах гээд
Болж л өгвөл санах гээд
Богино богиноор зүүдлэх гээд
Болохгүй л байна даа сэтгэл минь
Мөр холын тавиланд дурлавал
Мөн ч ихээр шанална даа
Мартахын мананд дүрийг нь нуух гэж
Магадгүй олон жилийг үднэ дээ
Санахын өвчинд цээж хөндүүрлэж
Салахын зөрөгт итгэл эмтэрч
Өглөгөө нуусан орчлон бол гэж
Өр зүрх минь жиндэнэ дээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Хайрын буруу биш
Оруулсан admin on 2009-05-05 01:36:54 (9278 уншсан)


Дурлалаар жигүүрлэхийн тулд хайраас би цөхрөхгүй
Дуу шиг гэгэлгэн байхын тулд халирч бас гоморхохгүй
Ингэхгүйн төлөө хөр цасны яргуй шиг дэлгэрч
Ингэхгүйн төлөө эрчүүд бүрээс хайр нэхэхгүй

Өргөстөй цэцэг  зүрхэндээ ургуулж
Өвдөж шаналсан нь хайрын буруу биш
Бүсээ тайлж үсээ задалсны төлөөс гэж үгүй
Бүтэлгүй хайранд гоморхоогүй сэтгэл гэж үгүй ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : 4 мөрт
Оруулсан admin on 2009-05-05 01:35:55 (9335 уншсан)


Цээжний гүнд наран мандана
Цэнхэр шувуудтай горхи урсана
Ар цармын тунгалаг өглөө шиг
Аргадаж ирдэг амраг минь

Сүүдэргүй сэтгэлийг би удаан нөмөрч
Сүлрэх гэгээнийх нь жимээр алхамаар байна

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Хундага дарс хувааж ууя
Оруулсан admin on 2009-05-05 01:35:16 (11042 уншсан)


Хувь заяаны эрчилсэн мөрнөөс харваж ирсэн
Хундага сархад энд байна
Хувааж ууя хоёулаа
Зүрх зүрхээ жаргааж балгая
Зүгээргүй дуулж балгая
Нэрлэхүү зан, бусармаг сэтгэлийн
Нимгэн ч гэлээ далдхан хөшгийг хуулж
Нуугдаж чийрхсэн үгээ эвлүүлж өрөе
Нулмис инээд хоёроо харамгүй дэлгэе ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Бодолд чинь өнжөөд явсан намайг санахдаа
Оруулсан admin on 2009-05-05 01:34:17 (8695 уншсан)

Болж өгвөл хүнээс битгий сураглаарай
Бүсгүйн үнэр шингэтэл шимширсэн
Бор зүрхнээсээ бүрч битгий асуугаарай
Олдохгүй байж мэднэ
Орчлон хязгааргүй юм чинь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Чиний нэртэй хайрын захидлыг
Оруулсан admin on 2009-05-05 01:33:27 (9076 уншсан)


Цээжиндээ би зөндөөн бичиж
Итгэлийн салхиар илгээх гээд
Ичихийн манангаас буцдаг байлаа
Саламгүй дураар сэтгэлээ гинжлэн
Санаснаа нуух гэж санаа алдахад
Энгэрийн чинь товч шиг сэтгэл минь чамайг чагнаж
Эгэл биений минь энгээр хайрын зар тараадаг сан
Богтлогдсон бүсгүй шиг бодлын минь хэдэн үгс л
Боолын боол мэт чимээгүйхэн оршиж
Сар жилийг элээн элээн өнгөрөөвч
Сайндаа л нулимстай минь эвлэрч урсдаг сан
Эрх чөлөөгөө би ингэтлээ чөдөрлөсөндөө л
Элэгдэмгүй хайрын нандин дууллыг мөнхлөсөн
Халгим сэтгэлээ задлаагүй удсандаа л
Хайрын ертөнцийн эрхэмсгийг  мэдэрсэн ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Байгалмаа А | )

Байгалмаа 	А	 Шүлэг: А.Байгалмаа : Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа
Оруулсан admin on 2009-05-05 01:32:38 (11643 уншсан)

Ертөнцийн сүүдэр бүхнийг үргээж
Ер бусын гэгээн сэтгэл дэлгэж
Дууны түрлэгт хөг нэмэх шиг
Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа

Цэх нуруу өргөн цээжтэй гэнэ
Цэцэг бүхэнд дурладаггүй зантай гэнэ
Итгэл даамаар сэтгэлтэй гэнэ
Инээд гэрэлтсэн нүдтэй гэнэ ( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Байгалмаа А | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 101 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-238.JPG
600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4877


erd-013.JPG
600x800 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5009

Г.Ариунболд Зотон, тос 100x200
Их нүүдэл
600x430 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5664


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn