Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Мөнхцаргалын Гантулга : Энэ өдөр, тэр өдөр
Оруулсан Гантулга on 2026-08-14 15:15:03 (51 уншсан)

Ааг нь намдаагүй арын уулын агь цэцэг,
Ааль нь эвдрээгүй айлын тэр сувдан чимэг.

Шунал бугласан соёоны харанхуй ёзоорт,
Шимж ханаагүй уруулын нандин зөөлөнд,
Сийлж амжаагүй уран тэр үдшүүдэд
Сэтгэл шүгэлсэн би гэгч бузар амьтан...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аав
Оруулсан номин on 2026-08-14 12:39:37 (27 уншсан)

Хамаг энэ орчлонгын дээд нь  

Хайрт аав та минь билээ 

Хаа ч явсан намайгаа  

Хайраар дутаагаагүй билээ та минь 

Энэ ертөнцөд аав гэх алдарыг авахдаа 

Элбэрэл хайрандаа өөдөсхөн намайг өлгийдсөн билээ та минь 

Оройгүй эрдмийн түлхүүр 

Оломгүй далай мэт ачитан билээ та минь 

Орчлонд мөнхлөх нэрийг  минь та хайрласан 

Охин надынхаа амьдралыг та бүтээсэн 

Хааяа нэг зэмлэхэд нь тунирхавч  

Хаашдаа охныхоо төлөө байдагт яах билээ? 

Зөв бурууг ялгах ухаанд  

Зөвлөж намайгаа та минь  

Дэндүү зөөлөн сургажээ 

Өгөөмөр тэнүүн ухаанаараа  

Өдий болтол намайгаа өсгөжээ 

Өөдрөг дөлгөөн зангаараа  

Өнөөдрийг хүртэл намайгаа хүмүүжүүлжээ аав минь  

Ган бат түшигт таныхаа  

Гараас хөтлөх бүрт нэг л дулаахан байдаг 

Өнө мөнхийн түшигт таныхаа  

Өвөрт эрхлэх бүрт нэг л дотно байдаг 

Ивээлт нарны илч шиг  

Элбэх таны минь сэтгэл  

Эгэл энэ хорвоод  

Энгүй их эрдэнэ билээ аав минь  

Энэрэл хайрын тэнгэр аав минь  

Энэхэн замбуулингын шүтээн аав минь  

Номин Бямба 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЗӨН СОВИНГИЙН ӨЛГИЙ
Оруулсан Bataka on 2026-07-28 14:40:44 (87 уншсан)

Халдаж хөндөхийн аргагүй
Хурмастаа тольдсон байгаль минь
Чулууд нь хүртэл шивнэлдэх
Цул амьдын орчлон минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
   Зүрхэнд суудалтай эх орон
  Зөн совингийн өлгий 
 Магтан дуулавч ханамгүй
Манандаа тухалсан хангай минь
Өвс нь хүртэл үг хэлдэг
Өнө мөнхийн эгшиг минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
   Зүрхэнд дэлгэрсэн орон
  Зөн совингийн өлгий 
 Харах нүдээ салгамгүй
Харц булаам тоонот та
Салхи нь хүртэл уулсаа зорьдог
 Хаадын шүншигтэй голомт минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
 Зүрхэнд тод гэрэлтсэн
Зөн совингийн өлгий 
    Э.ҮРЖИНХАНД
       2026.07.28
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Бусад 		 Шүлэг: Зургадугаар сарын цас
Оруулсан Одгэрэл on 2026-07-28 14:21:50 (78 уншсан)

Цас орлоо...
Зургадугаар сард.
Улирал андуурсан тэрхэн цагаан ширхэгүүдийг хараад магадгүй чи намайг санасных байх гэж бодлоо.
Өнөөдөр чи бидний хамт алхаж байсан гудамжийг, нэгнийгээ ширтээд инээж байсан мөчүүдийг, эсвэл миний нэрийг санаандгүйхэн дурссан ч юм билүү.
Тэгээд л тэнгэр чиний дурсамжийг дааж чадалгүй цас болгон асгасан юм шиг.

Цас орсоор...
Ширхэг бүр нь "Санаж байна уу?" гэж асуух шиг, салхи бүр нь чиний нэрийг шивнэх шиг.
Хэрэв үнэхээр энэ цас чиний намайг санасан сэтгэлээс унаж байгаа бол,
өнөөдөр би гараа дэлгээд бүх цасыг тосно.
Яагаад гэвэл чиний тухай дурсамж бүхэн надад өвөл биш, хамгийн дулаахан зун шиг санагддаг.
Тэгээд энэ шөнө, цас хайлж алга болсон ч би ганцхан зүйлд итгэнэ.
чи намайг мартаагүй, зүгээр л зургадугаар сарын цас шиг гэнэтхэн санадаг байх.

Одгэрэл Бямбацогт
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : ТЭНГЭР УУЛАНД
Оруулсан Bataka on 2026-06-19 12:56:04 (267 уншсан)


Тэнэгэр орчлонгийн зулайд
Тэмдэгрэх юмгүй зэлүүд
Тэнгэр уулын халилд
Тэвчээр алдам дүнсгэр

Нүүгэлтсэн цохионоос өөр
Нүдэнд торох бараагүй 
Шуурга цаснаас бусдаар  
Шувуу ч нисэхгүй буйд 

Цан хүүрэг татсан  
Цавчим өндрийг хэжиж 
Морьт цэргийн цуваа  
Могой шиг мурилзан өгсөнө
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Болдхуяг До | )

Шүлэг 		 Шүлэг: Аюушийн Анхбаатар : Яруу найраг
Оруулсан Анхбаатар on 2026-06-11 07:28:36 (233 уншсан)

ДӨРВӨН УЛИРЛЫН НУТАГ

Мэргэний чулуу түүж тарни болдог, 
                                                       нутагт минь 
Дүүгүүрийн чулуу элгэддэг салхинд нь 
Дүүрэн ерөөл багтаж байдаг 
                                                        нутагт минь 
Бадарын мөнгөн давалгаа цөнгөө түрэхэд 
                                                            хавар болдог 
Хүн чанарын улирал ингэж эхэлдэг 

Тэргэл, тэргэл шөнүүдэд сарны зүүд огшоодог 
                                                                 нутагт минь 
Он цагийн урсгал сэтгэл элбэж хүн төрдөг 
                                                                   нутагт минь 
Цантай хангай сормуусанд нар өеөөдөхөд 
                                                                  зун болдог 
Мөн чанарын улирал ингэж эхэлдэг 

Навчсын амьсгал агаар дүүргэж гуниг үнэртдэг 
                                                                    нутаг минь 
Согоодын нүднээс нүгэл зугтаж эрвээхий болдог 
                                                                     нутагт минь 
Хувилгаан чанар, уулсын сүлднээ бууж арцны амь өргөхөд 
                                                                        намар болдог 
Нандин чанарын улирал хүний хорвоод ирдэг 

Савсалсан цагаан манан үүлстэй мөргөлдөж үүр цайдаг 
                                                                             нутагт минь 
Сарны амьсгал уул хөлөргөж марал урамддаг 
                                                                            нутагт минь 
Цагаан сахалтай өвгөн хэнгэрэг дэлдэхэд 
                                                                       өвөл болдог 
Бодь чанарын улирал хүний орчлонд ирдэг 

Дөрвөн улирлын нутагт минь 
Бойтгоны минь хонх үлдсэн байна 
Дэргэдээ намайг байгаа мэтээр Ээж минь 
Хөнгөхөн чимээг нь сонсож байг ээ 

Дөрвөн улирлын нутагт минь 
Хүй дарсан хөх чулуу үлдсэн байна 
Хүн болж ирсний алдхан гавьяа 
Хүн чанараар сонсогдож байг ээ 

Дөрвөн улирлын нутаг минь 
Дөрөө жийгээд мордоход хийморь үнэртдэг 
                                                            орчлон минь 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Оруулсан Анхбаатар on 2026-06-11 07:25:09 (232 уншсан)

АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ 

Авъяастай анд минь 
Гунигтай харц чамд зохихгүй 
Гудамжны аль нэгэн өнцөгт 
Гудамжны аль нэгэн талд 
Гурав алхаад л хүрэх 
Тодорхой тоотой худгийн дэргэд 
Том мөрөөдөл тээж зогсоо жаалхүүгийн 
Ичимхий инээмсэглэл зохино 

Хүн чанарт анд минь 
Хүниймсэг сэтгэл чамд зохихгүй 
Багадахаараа дүүдээ өвлүүлдэг 
Багахан уранхай 
Он жилүүдээр угаасан ч үл арилах 
Өлөн хиртэй 
Өмд болоод гутал 
Дүүгийн сэтгэлийг дүүргэж байдаг 
Гэнэн араншин зохино 

Анд минь чамд худал зохихгүй 
Халаасандаа олон жил хадгалсан 
Эзэндээ очиж амжаагүй 
Үнэр нь очихын төлөөд үнгэгдсэн 
Үг нь уншигдахын төлөөд ниссэн 
Үнэнчээр хүлээж буй хэн нэгний 
Догдлол зохино 

Авъяастай анд минь 
Ар араасаа халамцаж алхсан 
Хорин хэдтэй хөвгүүдийн 
Холын хол мөрөөдөл 
Цүнхтэй ном, түрээсийн өрөөнд л 
Дурсамж минь өлгөөтэй байгаа 
Гарахад л хөл чинь нормоор 
Устай хотын бүгээн тэнгэр дор 
Өөрийгөө чи таниж байгаа 
Танилруугаа ярьж байгаа 

Анд минь чамд 
Гуниг хэзээч зохихгүй ээ 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чамтай бас чамгүй
Оруулсан Bataka on 2026-06-09 13:30:39 (276 уншсан)

Хавар
Яргуй ургахтай зэрэгцэн
Ядмагхан энэ сэтгэлд минь
Хаврын салхитай хамт
Хайрт минь чи ирлээ
Яасан бэ гэмээр их жаргалыг 
Яг чамаас л мэдэрлээ
Хэнэггүйхэн энэ бодолд минь
Хээгүй чи минь орж ирлээ
Яалт ч үгүй л чи байж
Яагаад заавал одоо гэж
Хаана нэгтэйгээс урган гарсан
Хонгор ягаан яргуй минь…

Зун
Бялхсан энэ жаргал дунд
Бяцхан зүрх минь хөөрнө
Хөөрхий энэ сэтгэл минь
Хором хормоор хөрнө
Цэцэг навчис дэлгэрч байхад 
Цээжин доторх зүрх үхнэ
Чиний инээд мөнхөд үлдэж
Чин зүрхний үг чинь л үлдэв
Халуун нар байсан ч
Хөөрхий чи минь байсангүй
Гэрийн гадаах гудамж 
Гүн харанхуй болсон мэт…

Намар
Хийсгэчих шахам салхи нь
Хөнгөн гуниг дагуулна
Модноос унах навчис нь
Магад чамайг илтгэх байх
Хөтлөлцөн алхсан гудамжинд
Хөөрөн баяссанаа санан дурсаж
Гар минь хүйтэн болоход
Ганцхан бодол л бодогдоно
Аажим аажимаар холдох дулаан
Аргагүй намайг гуниглуулна
Сэвшээ салхитай зэрэгцэн
Сэрүүн зүүднээсээ сэрлээ…

Өвөл
Өдгөө миний бодол
Өөр нэгэнд шилжсэнгүй
Цагаан цас хаялсан ч
Цэлмэг тэнгэр гарсангүй
Хүйтний улирал ирсэн ч 
Холдон одсон дулаан үгс
Одоог хүртэл дулаацуулж
Одод тэнгэрт гялалзах үед
Тэднийг чамтай андууран
Тэнрэглүү гараа ойртуулна
Шинэ он ирж байсан ч
Шигдсэн хадаас мэт бодлоос минь чи огт гарсангүй…
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Оруулсан Мөнхбат on 2026-06-06 04:27:56 (243 уншсан)

Харахгүй өнгөрч чадаагүй,
Харцанд чинь би мансуурсан.
Халуу шатах зүрх минь
Зүүдний зэрэглээнд живж,
Чамтай би танилцжээ 

Чамайг олж харсандаа,
Чин зүрх минь халуурсан.
Чанд холын мөрөөдлөөр
Зүрхээ нь би бялууруулж,
Чамд би дасжээ

Булбарай ягаан уруул руу чинь
Балт зөгий мэт тэмүүлсэн.
Балга балга инээдэнд чинь 
Зүүрмэглэхдээ би согтуурч,
Чамд би дурлажээ 

Одоо надад өөр юу ч хэрэггүй,
Од эрхэс мэт олны дундаас би олсон.
Ондоо хэн нэгнээр би яах вэ?
Зүрх сэтгэл минь алдуурчихжээ (тасарч)
Чамд би хайртай болжээ.

Баттогтохын Мөнхбат
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ээж минь жаргалтай байг
Оруулсан Бат-Орших on 2026-06-01 22:07:15 (246 уншсан)

Миний ээжийн мэлмийд нулимс байвал
Тэр нь үргэлж жаргалынх байг
Мэндийн ерөөл шивнэсэн
Мөнгөн буурал нас нь урт байг


Хүүгийнх нь хийсэн бүхэн
Хүслийнхэн үргэлжлэл байг
Хүлээн саравчлах алсаас
Хүссэн гийчин үргэлж ирж байг


Энгэрт нь гуниг бүү бууг
Инээд нь гэрийн хоймор дүүрэн байг
Элэгдэж өнгөрүүлсэн он жилүүдийнх нь оронд
Энх амгалан нас урсан ирэг


Үрсийн үрсийгээ  үргэлж хөтлөн 
Миний ээжийн алга үргэлжийн халуун байг 
Тэнгэрийн нар шиг гийж ирсэн 
Тэгш хайрыг тань яаж хэмжих билээ 
Тээж явсан хүндийг тань мэдэрч 
Тэргүүнд нь дөхөж мөргөнө ижий минь 


Намайг хүн болгож өсгөсөн
Нандин сэтгэлийн тань ачийг
Насны эцэст ч гүйцээж барахгүй ч
Нартад жаргаахыг л хүснэ ээ…
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ертөнц
Оруулсан Jenny on 2026-05-24 15:48:43 (323 уншсан)

Үлгэрийн ертөнцөд үлдлээ гээд
Үнэний хаалгаар гарлаа гээд
Үзэж бүхнийг харлаа гээд
Үүрдийн амьдралд хүрнэ гэж үгүй
Ирэх цагийг тольдлоо гээд
Ирсэн гийчнийг магтлаа гээд
Ирээдүйд бид зочиллоо гээд
Ирсэн энэ цагаасаа зайлж зугатна гэж үгүй
Хуруу дарам амьдрал гээд
Хутагт ноёдтой уулзлаа гээд
Хурсан олныг тойрууллаа гээд
Хуйлсан цаг хугацааг хурдасгана гэж үгүй
Мэдсэнээс мэдэхгүй байх нь дээр цаг хугацаа
Мэргэн олонд ирж ч мэднэ
Мэрийснээс мэлэрч суух нь дээр цаг хугацаа
Мэдээгүй байхад чинь ирж ч мэднэ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Аав ээж хоёр
Оруулсан Bataka on 2026-05-19 16:24:39 (243 уншсан)

Өөдөө асах гал шиг 

Өглөө мандах нар шиг

Өндөр уулын оргил шиг 

Өгөөмөр буурал аав минь

             Уртын дуу шиг бодолтой 

              Уужим сайхан сэтгэлтэй

              Ухааны их бурхан 

               Уяхан буурал ээж минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хүний хүн
Оруулсан Марал-Үжин on 2026-05-18 21:15:29 (315 уншсан)

Хүний хүнг өөрийн мэт өмчилж авж араатнаас долоон дороор шунаж 
Хүнлэг зангаа хөсөр хаяж 
Хүдэр цээжинд нь бусадаас булаасан жаргалаа шугалтай гэх чинь идэлнэ
Минийх биш өрөөлийх гэдгийн нь мэдсэн хэрнээ мэдээгүй юм шигээр   
Мөрөөдөн мөрөөдөн олж авсанаа бодож улам шунана 
Хүний хүнд ингэтэлээ шунаж үзсэгүй 
Хүнийх гэдгийг нь санахаар 
Хүн чанар минь зуулгаав 
Хүсэж хүсэж хайрлсан юм болхоор
Хөсөр хаяж чадахгүй
Хүнээс булаасан жаргал минь хэзээ надаас 
Хол зугтах бол...

Марал-Үжин Нямдэлгэр
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар: ГОВИЙН ГАНЦ АЙЛ
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (13726 уншсан)


Дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөөн
Мартахын учиргүйд өрөвдөхдеө
Шүлэг бичиж сууна

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Гунигийг март
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (23943 уншсан)


Яасан, гуниглаад л байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм
Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүн зөндөөн л дөө

( Дэлгэрэнгүй... | 14 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Орчлонгийн дутуу
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (27175 уншсан)

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан

Ээждээ би эрхэлдэг байсан

( Дэлгэрэнгүй... | 23 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (44406 уншсан)


Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

( Дэлгэрэнгүй... | 65 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ээмэг дууль
Оруулсан Bataka on 2026-05-11 14:24:03 (3701 уншсан)

Манай нутагт, намайг бага байхад
Гуч хүрсэн эр хүн өрөөсөн чихэндээ ээмэгтэй явдагсан
Хүүхдүүд бид нар учиргүй их шохоорхдог байлаа
Гээд тэр нь энэ ертөнцөд хүний эцэг болохын зовлон хэцүүг өгүүлсэн Эртний нэг домогтой дүйж байсан юм.

Тэгээд би Ээмэг гэж дууль бичиж билээ
Одоо үүнийг таньд ярьж өгье!

Мөхдөггүй үлгэрийн эхэнд гэнэлээ
Мөнх зулыг бадамлахад гэнэлээ
Дээл ганцалж дэр хуваалцсан хоёр амраг
Дэргэдээ бүлээн амьсгаа охин хүртэх гээд чадсангүй
Нар сарнаас гуйж үр хэдэнтэй тэвэрлээ ч
Насны хөл бүдрэх тавтай жилээ үргэдэг байж
Хүү хүссэн хоёрын зовлон түүгээр дууссангүй
Хүнд бодлоо хөнгөлж эх дахиад хөл хүндэрлээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Номхон команд
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (18047 уншсан)

Ганцхан “Бид ялав”-тай өвгөний хүү

Шүлгээ унших гэж байна чимээгүй

Галын шугаманд эрсэдсэн цэргийн

Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй

Тамсагийн зургадугаар дивиз оройн тоондоо жагсаж байна

Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй

Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь

Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй

Сайхан дээл эмээл хазаар зэхээд

Саахалтаасаа бэрээ тандсан өвгөнд

Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч

Хүүшлээд дайжих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (12221 уншсан)


Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болохоороо өөр юм байна лээ
Бүрий хөлхөх үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдсыг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлбал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээ түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгийг нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодохоос
Жаахан бүлээрвэл зовлон санах нь илүү
Заяа нь түшээд торнино гэж бодохоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрт шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болохоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингэсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрынхноо өмнө би мөргөлчин боллоо
( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Гүрбазар Ш | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 114 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor012.jpg
600x806 152k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5160


erd-005.JPG
600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5547

Т. Дэлгэржаргал 1981	60х90, зотон тос
Зохиомж
600x392 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4457


Агуулга
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn