Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : ХОЁУЛАА
Оруулсан Bataka on 2025-09-27 11:47:33 (4683 уншсан)

Ч.Чагнаадорж : ХОЁУЛАА
Уншсан О.Оюун ( СТА)


Уртаас урт амьдралд удаан ханьсая хоёулаа
Уйлахад дусдаг нулимсаа элбэж арчия хоёулаа
Ийм сайхан орчлонд эгэл амьдрая хоёулаа
Инээж уярдаг зүрхээ эрхлэж арчлая хоёулаа


Өр зүрхэнд дэлгэрсэн 
Өнө мөнхийн хайр минь
Үргэлж дэргэд эрхэлсэн
Үлэмж нандин хань минь


Алсын алс ирээдүйг хамтдаа туулая хоёулаа
Алаг сайхан үрсээ хөтлөөд орчлонд жаргая хоёулаа
Амь нэгтэй зүрхээр амьдрал туулая хоёулаа
Айлын дайтай амьдарч өтөл болоё хоёулаа


Өр зүрхэнд дэлгэрсэн 
Өнө мөнхийн хайр минь
Үргэлж дэргэд эрхэлсэн
Үлэмж нандин хань минь


Хаяа гунихын цагтаа биесээ аргадая хоёулаа
Хамгийн сайхан хайраар биесээ хайрлая хоёулаа
Хормын төдийд ч уйдамгүй биесээ тэврэе хоёулаа
Хосын цагаан тавиланд домог шиг амьдрая хоёулаа

Өр зүрхэнд дэлгэрсэн 
Өнө мөнхийн хайр минь
Үргэлж дэргэд эрхэлсэн 
Үлэмж нандин хань минь



Үгийг: Ч.Чагнаадорж
Аяыг: Б.Пүрэвсүрэн /МУСТА/
Дуучин: Ц.Амарбаяр /Ноён бондгор
                Б.Золзаяа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : ЭЭЖИЙНХЭЭ...
Оруулсан Bataka on 2025-09-27 11:17:37 (5062 уншсан)


Нойтон өвсний шүүдрээр цай чанах минь ч яамай
Норсон дээлтэй ээжийнхээ илч нь болж явахсан
Номин эрдэнийн гоёлоор гангалж гоёх минь ч яамай
Номхон даруу ээжийнхээ эм нь болж явахсан
Төөрөг заяанд аархаад наргиж суух минь ч яамай
Төлөв төвшин ээжийгээ нутгийн цэцгэнд алхуулахсан
Аз жаргалд омогшоод унаж босох минь ч яамай
Ангир сүүтэй ээжийнхээ гэрэлт өлмийд мөргөхсөн
Хээгүй залуу насандаа хайрлан дурлах минь ч яамай
Хээр алхсан ээжийнхээ аргалыг түүж өгөхсөн
Үймээн ихтэй орчлонгоос үнэнийг хайх минь ч яамай
Үйлээ мэтгэх ээжийнхээ хараа нь болж суухсан
Бүтэлгүй дурлалд ороолгуулж гуниж суух минь ч яамай
Бүрэнхий шөнөөр ээждээ дэнгийн гэрэл нь болохсон
Мөнхийн амьдрал зөгнөж хоосон мөрөөдөх ч яамай
Мөнгөн сортой ээжийнхээ урт нас нь болохсон.

Ч.Чагнаадорж

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : Чи
Оруулсан Bataka on 2025-09-27 11:15:23 (4741 уншсан)


ЧИ...
Сэтгэл минь гол шиг урсвал чи сэлэх үү
Сэмрэн гуниглавал чи дагаж урагдах уу
Хайр минь модод шиг нахиалвал чи арчлах уу
Харцаараа чамайг татвал чи зүрх рүү гулсах уу

Үгсээрээ диваажинг зурвал чи мөнх зочлох уу
Үсээ буурал болговол чи хамт будалцах уу
Инээхийг хүсвэл чи аз жаргал болох уу
Уурлаад дуусвал чи дуу дуулж өгөх үү

Өглөө бүр нойрмог дүрээс минь залхахгүй сэрж чадах уу
Өтөл болтлоо зөрүүд занг минь тэвчиж чадах уу
Цаг хугацаа дүрийг минь зурж дуустал чи дэргэд байх уу
Цагаан чулуутай булшин дээр үхтлээ уйлахын тулд хамт амьдарч чадах уу?
Чадна гэвэл миний ертөнцөд тавтай морил!

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л. Өлзийтөгс : Аквариум
Оруулсан admin on 2025-09-25 19:34:08 (40499 уншсан)


Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш... Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.

( Дэлгэрэнгүй... | 35 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Булшин дээр минь ирээрэй
Оруулсан admin on 2025-09-24 14:17:12 (15046 уншсан)


Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна

Бавуугийн Лхагвасүрэн
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
Оруулсан admin on 2025-09-24 12:05:53 (18217 уншсан)



Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Дорж 	Зундуй	 Шүлэг: Зундуйн ДОРЖ : Үхэр монголын уур хилэн
Оруулсан admin on 2025-09-24 11:50:58 (13427 уншсан)


Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй

Тоомжиргүй хандаж бүр ч зохихгүй

Тоосруулаад нэг хөдөлчих юм бол

Толгой цусдаж мэдэх үхэр монгол.

Ялагдахаараа чангардаг,

Магтахаар сулардаг

Яс махнаасаа хэцүү монгол.

Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол нь

Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг монгол.

Тэмүүжинг багад нь шоглож байгаад

Тэнгэр газраа нураалгачихаа алдсан

Найман шаргал морийг нь булааж байгаад

Навтгар тэр жаал алуулахаа алдсан.

Тэвэрч, энхрийлж өсгөсөн бол  нь

Тэмүжин Чингис болохгүй байсан.

Тэрсэлж, дайрч, доромжилсоны хүчинд

Тэр тив дэлхийн хаан болсон.

Цагаантан, гамингууд цадиггүйтэж байгаад

Сүхбаатар жанжны цэрэгт хяргуулсан.

Далайн чанадаас Квантуны японууд өнгөлзөөд

Дандар баатарын хорооныхонд талхлуулагдаад буцсан.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дорж Зундуй | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Бавуугийн Лхагвасүрэн : Зүүдний гуйлга
Оруулсан Bataka on 2025-09-24 11:45:56 (5550 уншсан)


Тэнгэрийн хаяанд эхэлж ассан цог
Түрүүчийн гялаан одод минь дээ
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя
Гэгээн зүүд надад хайрлаач
Бүлээн зүүд над дээр асгаач
Араг үүрсэн ижийг минь
Зэрэглээн дундаас ургуулж
Ааруул үнэртсэн энгэрт нь
Зөрүүд хүүг нь наалгаач
Зөөлхөн халуун амьсгаанд нь
Сэвлэг хөдөлгөн зүүдлүүлж өгөөч

Цахиур манан уулсын оройд гөеөдсөн
Цаазын элч шиг хавирган сар минь
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя
Гэгээн зүүд надад хайрлаач
Бүлээн зүүд над дээр асгаачээ
Адууны цагаан тоосон дундаас
Аавыг минь морьтой нь торойлгооч
Дөрөө амгай шигширгэм
Дөмөн хумин уяан дээр буулгаач
Чөдөр барин надруу ирүүлээд
Чөмөг шархиртал ороолгуулж өгөөч



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Харанхуй
Оруулсан admin on 2025-09-24 11:22:01 (19190 уншсан)

Наран голлож
Халуун гаарсан
Намуухан Хэрлэнгийн
Гал үдэд
Би шөнө болж төрсөн
Чих гар хоёртоо
Нүднийхээ ачааг хувааж
Чимээнд хөтлөгдөхийн зовлон
Өлгийнөөс намайг тоссон
Би жаргал дундах зовлон
Би гэрэл дундах харанхуй
Хүн хүний түрүүнд
Ижий минь
Аргалд явахдаа дандаа хөтөлж
Ааруул үнэртсэн энгэртээ нааж
Үсий минь намиртал илж
Үнсэнэ.

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Шүлэг 		 Шүлэг: Г.Оюун-Эрдэнэ : Чиний жаахан гэргий
Оруулсан admin on 2025-09-24 11:20:01 (10680 уншсан)



Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгыг нь санаарай

Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
Арван наймтай үеийх шигээ одоо ч хайртайг нь санаарай

Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгсөнийг нь битгий мартаарай
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг
Оруулсан admin on 2025-09-23 20:43:53 (9016 уншсан)

Асгараад цутгана уу, дуслаад чиг орно уу яавал чиг яаг
Аясыг нь дагаад нороод байна
Аашлаад хөөнө үү, аргадаад сууна уу яавал чиг яаг
Амрагтаан би очихдоо л очно

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дахиад уулзахгүй
Оруулсан admin on 2025-09-21 22:11:17 (7503 уншсан)



Одоо хоёулаа уулзахгүй
Оройтсон бороо намрын тухай дуулахгүй
Асгаруулаад чиг гэж эхлэхгүй
Аяа миний гуниггүйхэн тэр минь
Алгуурхан манддаг нарыг шөнөжин хүлээхгүй
Аяаглахыг минь хэн ч дуурайж чадахгүй
Сайхан байсан өдрүүдээ мартах гэж яарахгүй
Санана даа гэж хоргодсон ч ахиад хоёулаа уулзахгүй
Дан цамцтай чи намайг хүлээхгүй
Дахиад би чамд гүйж очихгүй
Энгэрт чинь зүүгдэж эрхлэхгүй
Эхнэр чинь гэж дахиад чамайг цагдахгүй ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг: ИЖИЙД МИНЬ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
Оруулсан admin on 2025-09-21 22:07:54 (13792 уншсан)

Хүнд намайг дурласан гэж битгий хэлээрэй
Хөөрхий ижий минь шаналж мэднэ
Хөөрхөн явснаа зэмлэж мэднэ
Хүнээс далдуур уйлчихаж мэднэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дагуулахдаа л дагуулна
Оруулсан admin on 2025-09-21 22:04:56 (11226 уншсан)

Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Битгий урваарай миний хүү
Оруулсан admin on 2025-09-21 21:50:49 (16088 уншсан)

Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон
Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү
Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ
Чамлаж битгий урваарай миний жаахан хүү
Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж
Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү.
Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь
Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү
Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж
Торгоор гоёсон зодгоороо
Тоосыг нь хааяа арчиж өгдөг юм шүү миний хүү

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Дурлалын навчсыг ...
Оруулсан admin on 2025-09-21 21:40:19 (15712 уншсан)

Дурлалын навчсыг салхи сэрвэгэнүүлж
Дуугүйхэн харцанд чинь сэтгэл уярч

Дундаа тавьсан дурлалын дарсыг
Дуустал нь ганц чамтайгаа л уухсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Баттөгс 	Батсайханы	 Шүлэг: Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Оруулсан admin on 2025-09-18 05:02:54 (7477 уншсан)


Намар намрын улиралд аавыгаа би зорино
Нар нь ээсэн хангай минь баясан мишээсээр угтана
Хүдэн татсан алтан өлгий минь аавын минь энгэр шиг ханхайж
Хүрээд ирэвүү хэмээн салхиараа үнсэн аргадна

Миний нутгийн намар ийм л сайхан
Мэндлээд буцах хорвоод газрын диваажин гэлтэй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Баттөгс Батсайханы | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Охиндоо бичсэн захидал
Оруулсан Bataka on 2025-09-18 00:12:38 (6090 уншсан)



Оноо алдаа хоёр алаглах
Орчлонгийн дэнсний тавган дээр
Орчин цаг бидэн хоёрыг 
Онолын туухайтай тэнцүүлж үзэх
Ойртож буй 21-р зуун
Охин хонгор үр минь 

Зүрх сэтгэлийнхээ халуун голоос
Зүүлттэй явдаг охин чинийхээ
Зүсийг харалгүй өдий болтол би
Зүтгэсэн чигтээ ганцаараа мацлаа

Ганц мод гал болдоггүй
Ганц хүн айл болдоггүй гэж
Өвгөд үеийн сургаал байдаг
Өнөө болтол би айл болсонгүй

Очих замынхаа үзүүрт хүрсэнгүй
Оргил дээрээ туг хатгасангүй
Орчлон уудам би өчүүхэн
Оноо бага алдаа их ээ

Хэрвээ намайг сайн хүн байсан юм аа гэвэл 
Бүү үнэмшээрэй
Хэзээ ч гэсэн юм үнэнээрээ дээр
Охиноо тохойн чинээхэн нялхад нь
Орхиод явсан аав сайн хүн байж болох уу даа

Үеийнхэнд минь харин сайн хүн олон байсан юм
Үүнийг чи надаар биш бусдаар хэмжээрэй
Үүр цүүрээр чамайг бүүвэйлж суусан ижийгээрээ хэмжээрэй
Үхлээс чамайг аварч байсан эмч нараар хэмжээрэй

А үсэг заасан багшаараа хэмжээрэй
Амттаныг идүүлж, өнгөтнийг өмсгөж
Аавын чинь оронд аав болсон
Ард түмэн чинь сайн хүмүүс байсан юм шүү
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Охиндоо илгээх захидал
Оруулсан Bataka on 2025-09-17 23:58:14 (5387 уншсан)

Зуурдхан жаргалт тэр нэгэн жилийн
Зуны нарны хэлтэрхий болж үлдсэн
Зулзаган жаахан охин минь сайн уу?
Зутруухан мэндээ аав чинь илгээе !

Эр хүн шиг эрвэлзэж явах цагийн
Эрх чөлөөний минь эмтэрхий болж үлдсэн
Эс таних охин та сайн байна уу
Эцгийнхээ мэндийг хүлээн авна уу ...

Би шоронгоос бичиж байна
Бичих бичихдээ чанга дэглэмээс бичиж сууна
Битгий гайхаарай охин минь
Бие сэтгэлийн бяцхан соронзон минь !

Жаахан тэр соронзонд татагдалгүй
Жаргал зовол хоёрын хил алхахдаа
Аав чинь зоригтой байж, тэнэг ч байж
Архитай, нөхөдтэй, нэр төртэй ч байж

Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм

Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь

Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна

Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудыг
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ

Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ. Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой

Харагдсан бүхнээ багшаасаа асууж
Харагдаагүй, бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь "Аав яасан бэ?" гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай

Энэнийг хэн ч чамд хэлж өгөхгүй
Ээж чинь ч үнэн хэлэхгүй, бүү асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ
Энэ дэлхий дахин хэлж өгөх болно

Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, өнөө шөнө ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгүй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Зарим заримдагуудад зориулсан шүлэг
Оруулсан Bataka on 2025-09-17 19:36:51 (4718 уншсан)



Загатнаагүй ч гэлээ миний гар
Заримдагуудад зориулж ганц шүлэг бичилгүй горьгүй нь 
Замбараагүйдээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар агуа их биеэ гутаажээ
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн ерэн хувийг эзэлэхэд хүрчээ!

Өөрсдийгөө тэд хэзээ ч мэдэж чадаагүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь 
Өтөг шивэгчээр хооллогч өт хорхой мэт буюу

Дөмгүүр ганган явбал дээрд үзэж нударган гэнэ
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайлуул гэнэ

Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгүй явж, уусан хүнийг архичин гэнэ
Уу ид! гэж зүгээр явсан хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана 

Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна

Амар мэндийг нь асуухад ярвагнаад хариу дугардаггүй байж
Адилхан дуугүй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна

Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочино
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл, гар гишгэлнэ

Мөнгө харуулчихвал гуйж авчихаад эргүүлж өгөхгүй
Мөнгөгүй цагтаа уулзаад нэг нүдээр харахгүй цааш эргэнэ
Гэтэл энэ маань өөрөө ямар хүн бэ?
Гэм буруугүй, хазгай гишгэдэггүй ариухан амьтан уу?
Гэвэл бас үгүй ээ! энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сураагүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь 
Заваан шүлэг нэгийг бичлээ, хайран ч гар минь!
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 156 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-032.JPG
600x600 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6288

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-017.JPG
600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4903

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-110.JPG
600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4596


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn