|
|
Шүлэг: Р.Чойном : Диваажин
Оруулсан admin on 2025-09-17 19:24:11 (12700 уншсан)
Үхээд төрөх диваажингийн орон Үүлнээс дээш бий гэлцэнэ Үнэн ч бай, худал ч бай тэр яахав Үхэхийн тэр цагт харин,
Залууд хийсэн vйлийн vрээр Замбуулингийн тэр диваажинд биш Энэ биеэрээ эдэлж дуусах Эрлэг тамд нь очих байлгүй
Алтан дэлхийн диваажин гэж Аргагүй үнэхээр байдаг бол Амралтын "путевк" олоод Арын хаалгаар нь очих юмсан
Очихгүй ч гэсэн яахав Орноосоо нэг хармаар байна Ондоо хүнд ацаглах гэлгүй Орж нэг үзмээр байна
Ханандаа тольтой, шаландаа хивстэй Хааны цагаан ордонд сууж Гүйдлийн галтай, крантны устай Нүүдлийн биш байнгын сууцанд
Хамаг хоол нь витаминаар цэлэлзэж Халбага сэрээ нь никлээр цайвартаж Гэрийн хэрэгсэл нь тоосгүй гялалзаж Гэргийн нь нүүр тос даагаад
Гэмгүй нөхдийн дуудлагаар Гэрийн утас нь гэнэ гэнэ дуугарч Гэгээн цонхоор нь саран авхай Гэтэж харсаар сэмхэн гөлөлзөнө
Хурал баяр хоёрт айргийн тавтай, Худалдаа үзвэр хоёрт арын хаалгатай, Хураасан буян, ходоод хоёрын хүндэд Хөнгөн тэрэгний нум хотосхийдэг тэр газарт
Хуурай газрын диваажин гэж байна уу? Хаана байна тэр, диваажин? Хагархай цоорхойгоо нөхөж өмсөөд Хатсан талхаа хувааж идээд
Харанхуй үүрээр ажилдаа шогшиж Халагдаж өөр газрын хаалга тогшоод Баярын үеэр мөнгө ховордоод Балга архи аманд ч үгүй, хамарт ч үгүй Байцааны шөл, дэмий яриа хоёроор хооллож
Үхсэн ч байсан Алтан-Өлгий гэдэг Үхээрийн газар ирэхгүй Төрсөн ч гэсэн дийд дийд гэдэг Төмөр тэрэг хэрэглэхийн золгүй
Өлсөвч сэтгэл цагаан явах Өвдөвч ухаан саруул байх Үй түмэн хүний шоргоолжины дов шиг Өрх гэрүүдэд диваажин байна уу?
Хаа байна тэр диваажин? Харанхуй түнэрсэн шөнийн цагт Халуу дүүгсэн хөнжлийн доор Хатан төмөр пүршийг нажигнуулан Хангайн согоо шиг охидыг янцаглуулан
Зангирсан багтарсан хүслийн ертөнцөөр Залуу биеэр сэлэхүйд Замбуулин хорвоод хамгаас үнэтэй Заяасан биеийн заар ханхлах үед
Ээ дээ, энэний төлөө төрсөн гэж Эр нь зүтгэж, эм нь мэхийж Элбэг баяны туйлд хүрдэг Энэ хавьцаа диваажин байна уу?
Хаа байна, тэр диваажин! Хааны цагаан ордонд суусан ч Хань нөхдөөр ганцаардахын зовлонтой Хатсан талхаа хувааж идсэн ч
Хамаг насаар өлсөхийн зовлонтой Халуун залуу найрагчийн сэтгэлд Хаалттай дуугаа нуухын зовлонтой Харанхуй түнэр шөнийн цагт
Хардан сэрдэхийн зовлонтой Оногдсон зовлонгоо умартаж Орос архины бөглөө мулталж Одоохон би диваажинд явлаа
Давай, хорин найман төгрөг Даруулганд нь хоёр хэрчим хиам Даруйхан явъя, диваажин руугаа
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Чойном Ренчин
|
)
|
|
Шүлэг: Ану : Харимаар байна 6
Оруулсан admin on 2025-09-17 17:27:55 (9820 уншсан)
Аав минь ирж явна, ажилаасаа ирж явна
Алхаагаар нь, цүнхээр нь аавыгаа би төвөггүй танина
Алжааж түүртэлгүй барьж яваа тэр цүнхэнд нь
Амттан байдаггүй, аль хүүхэд байхад л тийм байсан.
Орж ирэхээр нь цүнхийг нь авна, өргөж даамгүй хүнд
Охиндоо авчирсан зүйл нь зүсэн бүрийн ном.
Олон номоор дүүрэн шүүгээнийхээ өмнө та бодлогоширно
Одоо юу дутуу бол, онцолж алийг нь уншуулах вэ гэж...
Битүүхэн санаж бэтгэрч л явнаа таныгаа охин чинь
Биеэр минь таны халуун хайр нар зөв эргэж байгаа
Суудал хазайлгүй төвшин сууж, үргэлжийн цэх шулуун явдгийг тань
Сургаж учирлаж , аашилж аргадаж хэлсэн үг бүрийг тань санаж яваа Өнгөнд бус үгэнд шүтэж өссөөн таныхаа ачаар Өгсөх замыг минь түмэн цэцэгийн дэлбээ мэт хучсаан, тэр номууд Үзэж биш уншиж би амьдралаас би суралцсаан Үнэнг өнгө будаггүй хар цагаан гэдэгийг мэддэг болсоон, ном адил
Цагийг эзэлсэн суутнуудын дээжис бүрийг уйгагүй цуглуулахдаа та Цаг заваа, цалин мөнгөө, цалгисан их хүсэл бүхнээ шингээж дээ Сөхөж би заримыг нь үзээгүй тэр олон номнуудынхаа дэргэд Сөгдөж сөхөрч үгийг нь сонсом амьд судар билээ, та өөрөө
Хана туурганд нь алганы минь хээ шингээстэй гэртээ нэг ормоор байна Хагасыг нь уншиж амжаагүй номын шүүгээгээ нээмээр байна Хайртаа аав тандаа аргадуулж аашлуулж сонсмоор байна Хатан тунгалаг ус мөрөн эх нутагаа нэг хармаар байна, харимаар байна.
2003 OH
Харимаар байна 1 Харимаар байна 2 Харимаар байна 3 Харимаар байна-4 Харимаар байна-5 Харимаар байна-6 Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.
( Дэлгэрэнгүй... |
6
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ану: Харимаар байна 1
Оруулсан admin on 2025-09-17 17:22:30 (66142 уншсан)
Зүүдлээд сэрэх нутаг минь хүүгээ хүлээж суугаа Зүрхэнд ойрхон дүү минь эгчийгээ санаж яваа (элгэний минь тасархай энхрий жаахан дүүдээ)
Хархан нүдэн дүү минь том болж байна гэнэ Хараанаас минь гадуур, Харьд яваа эгчийгээ ч хүлээлгүй Ханагар том залуу болж байна гэнэ Олон жилээр он удаан чинийхээ дэргэдээс холдоогүй ч Олоон олон тэмдэглэлт сайхан өдрийг эгчийнхээ эзгүйд Оддын дор үзэж, өнгөрүүлж Оргилд нь дүүлж явна уу дүү минь. Бага ч гэлээ барагдахгүй урт Баяр жаргалтай хийгээд уйтгарлаж ганцаардсан өдрүүдийг Балчирхан дүүгээ өдөр нь бодож шөнө нь зүүдэлсээр Барж явна даа энд, эгч нь
Сэвшээ салхитай нутагт минь бороо орж байна гэнэ Сэтгэлээс минь уятай ч Сэрэмгэрхэн охиноо ч хүлээлгүй Цэцэглэж байна гэнэ Анхны цасны зөөлхөн будраа нь газарт уналгүй хайлахыг нь Анисган дээр унаж сормуустай эрхлэн бүжихийг нь Аль хэдийн хавар эртний бороо шувууд дагуулан ирж асгарахыг нь Алсад яваа охин чинь үзэж чадалгүй өнгөрөөлөө дөө
Эгчийн ганц дүүг хүмүүс эрх гэж хэлэхийг дуулсан ч Эгэлгүй ухаалаг хэрсүү хүүхэд би өөр хаана ч үзээгүй ээ Аашаа эвдэж аяглахыг нь амьдралдаа нэг ч хараагүй Алганы хээ дагаж бөмбөрсөн алиа хөөрхөн дүү сэн дээ чи Миний нутгийн хаварыг хүмүүс хэцүү гэхийг сонслоо Мэлмэрч урсах харз, түрүү яргуйг нь мартаа юу даа тэд Хавсарч хуйсганасан салхи нь дээвэр хууртал үлээдэг ч Ханш нээх зөөлөн цагийг авчрах гэж яараа биз ээ
Эгчийгээ санаад байна, ирүүлнээ гэж Эрхэлж ээждээ дүү минь нэгэнтээ тунисан байх юм Элэг дэвтээх наран, амины үнэтэй эрдэнэ Энхрийхэн дүүдээ эгч нь харьж явнаа, хүлээгээрэй Охиноо санасан тэнгэр хураар уйлж элгээ дэвтээлээ Одод нь тэрүүхэндээ анивчин миний тухай шивнэлээ Зүйрлэхийн аргагүй тансаг, ижил нь үгүй баян Зүүдэн холын нутагтаа яарж байнаа охин чинь, харимаар байнаа Харимаар байна 1 Харимаар байна 2 Харимаар байна 3 Харимаар байна-4 Харимаар байна-5 Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.
( Дэлгэрэнгүй... |
83
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ану : Харимаар байна 3
Оруулсан admin on 2025-09-17 17:19:24 (14966 уншсан)
Ээж нь захиагаа үнсээд үлээгээд явуулчихлаа. Өнөөдөр зүүн өмнөөс салхитай байна . Охинд минь түргэн очих байхаа ( ээжийн бичсэн захианаас ) Эгэлхэн хэрнээ дуугүйхэн бүхэнд шингэж төгс оршихуйг эрнэм Ээж бурхан тандаа эрхэлж бус зэмлүүлж ухаан далайгаас сурнам Намрын навчинд гуниг шингээж сэтгэлдээ уйлж явна охин чинь Нас тоолон бойжуулж өдий хүргэсэн ачийг тань төгс гэнэм , ээжээ Нарны дулаан цацраг атгаад эжий таньдаа очмоор байна , үр чин ь
Тансагхан болоод даруу бүхэнтэй ханьсаж баяр баясгаланг үгүйлнэм Тал нутагтаа эрдэж бас эзэгнэж эрх чөлөөг эдэлнэм Хаврын шувуудад үг зааж өгч эх нутгийн салхинаа шивнэж сууна хүү тань Хадган сахиуст нутаг ус таныгаа миний баяр бахдал гэнэм , эх орон минь ээ Харуулдаж суугаа буурал Алтайн зүг дөрөө залж харимаар байна хүү тань
Хязгааргуй хийгээд холын бүхэнд тэмүүлж төгсгөлөг чанарыг хайнам Хайр ивэлсэн сүүн сэтгэлээс алдуурч бус аргамжуулж эжий таныгаа сананам Зуний цэцэгсийн зуурдханд харамсаж санаандаа хайлж авна охин чинь Зул шиг амьдарлын тань төгсгөл бадамлах дөл нь би билээ , ээж ээ Зуур ч болов тань даа бууж мордоод буцахсан , харимаар байнаа
Энгийн бөгөөд эгэлгүй бүхэнд сатаарч мөнх чанарыг танинам Эхэлж унасан газар шороо танаараа ертөнцийг хэмжиж бас хэмжигдэж явна Өвлийн цасны илч , шөнийн сарны туяагаар дутаж гундуухан л байна хүү тань Өглөөний наран түрүүлж тусах нутаг минь та миний мөн чанар билээ . Өөрийн минь биеийг өвөртөө багтаах өлгий нутагтаа харимаар байнаа , хүү тань Харимаар байна 1 Харимаар байна 2 Харимаар байна 3 Харимаар байна-4 Харимаар байна-5 Харимаар байна-6 Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.
( Дэлгэрэнгүй... |
4
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ану: Харимаар байна-5
Оруулсан admin on 2025-09-17 17:18:56 (14722 уншсан)
Таана ганхтал тургих Цангасан адуу урьд шөнө зүүдэлж хонолоо би Цацалын халбага барьсан Тарнь шивнээтэй эмээгээ бас үгүйлж хонолоо. Худаг руугаа гүйх морьд шиг миний сэтгэл Нутаг руугаа урд шөнө гүйж хонолоо Сүү өргөөстэй эмээдээ, Ерөөл тавиатай нутагтаа Санаж бэтгэрсэн ур чин Салхи хөлөглөөд зүүдэндээ очлоо, харимаар байнаа Намайг төрөхөд мянган цэцэгсийн дэлбээгээр тосож авсан Нас нэмэхэд нарны халуун алгаараа илж өсгөсөн Холоо явахад хөхөмдөг уулсаараа даллаж үлдсэн Хөх мөнх тэнгэрт эх нутаг минээ Танийгаа би зүүдэллээ
Гүйж яваад бүдэрхэд зүлгээ дэвсэж халиурсан Уйлж суугаад мэлмэрхэд тэнгэр нь хамтдаа бороошсон Халгисан инээд цалгисан дууг минь хадныхаа цуурайнд хадгалсан Хан хөх алтай минь ээ намайгаа та зүүдэлвүү
Учрал зөгнөж зүүдэндээ таныгаа нэг эргэлээ Нартайгаа та мишээж байна лээ Ухаарал нэмж эмэг минь үг зааж өгнө лээ Уулзахдаа нөгөө хацрыг чинь үнсэнэ гэлээ
Харуул алтай, хөх мөнхийн тэнгэр Хадган салхит эх орон тандаа, Хацрыг минь үнсэхээр хүлээж суугаа Хөдөө нутгийн буурал эмээдээ Харийн нутагаас эрх охин танхи Харьж тандаа очмоор байнаа Харимаар байна Харимаар байна 1 Харимаар байна 2 Харимаар байна 3 Харимаар байна-4 Харимаар байна-5 Харимаар байна-6 Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.
( Дэлгэрэнгүй... |
18
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ану: Харимаар байна-4
Оруулсан admin on 2025-09-17 17:18:31 (13083 уншсан)
Салхи нь сэрчигнэхдээ сүү үнэртсэн Сар мэлтийж хонодог хөдөө нутагтаа Эмээл дээрээс нь наран манддаг Эрх багийн дурсамж буй тэр газартаа Элгэн халуун өөриймсөг сайхан сэтгэлтэй Эгэлгуй хангалуун ард түмэн тандаа Энхрий охин тань харимаар байнаа, харимаар байна
Машин тэрэг нь солонгорон ховорсон Манан дундаа дуниартсан европоос Эх нутгийн жавар алгадсан хөдөө нутагтаа Эргэж хүү нь харимаар байнаа
Хээнцэр хувцастай дэгжин охидтой Хэл нь харь ойлгоход түвэгтэй Хөгжил дэвшлийн хурдаар дэлхийн нүдийг булаасан Хөгшин европ нутаг хэцүү санагдаад байнаа
Хэдэн бээрийн алсад хараа үл гүйцэх Хээрийн намуун шөнө нь одод тоолмоор байна Урсгал усанд нь тольдон тольдон мишээх Унаган нутгийн сайхан эгч нараа хармаар байна
Өөрийг минь миний охин гэж Өдөр бүр билэгшээн ерөөл тавин суугаа Өлгий сайхан эх нутагтаа Өөдөсхөн охин тань харимаар байнаа, харимаар байна
Гэвч, Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү би эрдэм өвөрлөн буцнаа Миний эх ороон!!! Харимаар байна 1 Харимаар байна 2 Харимаар байна 3 Харимаар байна-4 Харимаар байна-5 Харимаар байна-6 Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.
( Дэлгэрэнгүй... |
6
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ану: Харимаар байна 2
Оруулсан admin on 2025-09-17 17:17:36 (16598 уншсан)
…Тоодгорхон дээлийнхээ өврийг чихрээр гоёсон Тоглохоо ч мартаж даага зайдалсан Дэлт хүлгийн нууруун дээр дэрвэсэн дарцаг Дэнж хотойлгосон наадмийн цээлхэн шуранхайн эзэд, ...Уул ширтэж, ус нутагтаа залбирсан хүдэр аваргууд Ухаан зангидаж мэх сүвэгчлэх бярт хүчтэнгүүд Хурсан олноо өндөлзүүлсэн сэтгэлийн гижиг Хуйлруулж шуугиулж баярлуулах Монгол эрчүүд,
...Дүүрэн сар шиг тэлж татсан нуманд эрхийн эрдэм шингээстэй Дүүлж харвах сум нь байгаа онох тавилантай Хараа хурц, ухаан уужим ардын эс бүхний тасархай Харваа гэдэг бай, нум, хүн гурав хэлхэж тогтсон төөрөг.
Нараа дэвсэж хүлээх нутгийн уулсын нурууг нэг тэнийтэл Нас насны морьд бөмбөрдөн нижигнээд өнгөрнө дөө Хураа буулган хайлах хөх тэнгэр нэгэнтээ амсхийж Хурсан олон, хурдан морьдтойгоо наадмаа үзэж цэлмэнэ дээ
Холын нутгаас охин чинь сураг тавин чагнаж Хоёр дахь жилийнхээ наадмыг хүний нутагт тосох нь дээ Амьсгалж буй агаараасаа адууны үнэр эрэн Асрын өмнө дэвэх бөхчүүдийг сэтгэлдээ харж сууна, хүү чин
Тав давсан бөхчүүдийн цол нэмэх агшин, Татаж тависан сум онож буух эгшин, Айрагдаж ирсэн морьдын хөлс хусах мөч, Амьдрал жаргалын минь хэлтэрхий Монгол наадмаа хармаар байна, Харимаар байна. Харимаар байна 1 Харимаар байна 2 Харимаар байна 3 Харимаар байна-4 Харимаар байна-5 Харимаар байна-6 Германд сурч буй Ану энэ шүлгүүдийг бичжээ.
( Дэлгэрэнгүй... |
5
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Р.Чойном : Жаргал зовлон
Оруулсан admin on 2025-09-17 09:35:52 (47987 уншсан)
Хатмал цөлд явхад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай Ингэхэд ер нь жаргал гэж Илэхийлж юуг хэлдэг юм болоо Хүндэт тэр жаргал тэгээд Хүн бүхэнд адилхан уу Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй Үйсэнд ширхэг байхгүй Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй Усанд өнгө байхгүй Утаанд үнэ байдгүй Ургамалд дуу байдгүй Учир нь гэвэл Хэтэрхий баян байгал Хэлбэрт захирагдах дургүй гэнэ Хэнд юу сайхан бэ гэдгийг Хэлж тогтоож болдгүй гэнэ...
( Дэлгэрэнгүй... |
29
|
Шүлэг |
Чойном Ренчин
|
)
|
|
Шүлэг: Т.Мөнгөнгинж : Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Оруулсан Bataka on 2025-09-17 09:32:58 (4455 уншсан)
Намайг үхсэн ч чи минь амьдраарай Нартад бие минь үгүй болсон ч Найргийн дөрвөн мөрт минь амьд шүү Насны тоо хязгаартай юм хойно буцах цагтаа буцах л байх Намайг үхсэн ч чи минь амьдраарай...
Зөөлөн сэвшээнд үнсүүлэн зүлэг ногоо дээр минь эрхлэн Зүйдэлгүй уудам тал нутагтаа энэхэн бие минь уусах цагт.. Зүгээр л хайрт минь битгий уйлаарай ...
Зүрхийг минь хангалттай жаргаасан учраас Зөндөө шүлэг чамдаа зориулж үлдээсэн болхоор Зүгээр л надыг унтсан гэж итгээрэй Зүрхшээж амьдралаас битгий уйдаарай
Намайг үхчихвэл битгий уйлаарай чи минь Намираа бороотой намрын зүүдэнд чинь Нар дагуулан ирж нэг тэврэнэ Хаврын урт шөнийн зүүдэнд чинь Хайраа дэвсэн үнсэж би очноо
Өвлийн бүүдгэр шөнийн зүүдэнд чинь Өрөөлөөс харамладагаа хэлж би зочилно Өөрөөсөө холдуулмааргүй хайртайгаа ч бас хэлнээ
Зулзаган модод нахиа дэлгэсэн Зуны намуухан шөнийн зүүдэнд Зулын гэрэл шиг бүдэгхэн асаад Зурайх замыг чинь би гэрэлтүүлж өгнөө
Намайг үхчихвэл хэзээ ч битгий гуниглаарай хайрт минь...
Үнсэх уруул минь үгүй байлаа ч өөрийг чинь гэсэн сэтгэл мөнх шүү Тэврэх гар минь алга боловч Тэмүүлсэн энэхэн сэтгэл минь мөнх юм шүү Намайг үхчихвэл битгий уйлаарай хайрт минь ..... Т.Гинжээ 2025 05 31 05:11
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: П.Бадарч : Есөн эрдэнийн эх орон
Оруулсан admin on 2025-09-11 17:51:00 (95041 уншсан)
Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ
Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ
( Дэлгэрэнгүй... |
46
|
Шүлэг |
Бадарч П
|
)
|
|
Шүлэг: О.Дащбалбар : Би талын хөх чоно
Оруулсан admin on 2025-09-11 12:47:01 (22871 уншсан)
БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО
Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
( Дэлгэрэнгүй... |
5
|
Шүлэг |
Дашбалбар О
|
)
|
|
Шүлэг: Т.Мөнгөнгинж : Үнсээд л баймаар хайр минь
Оруулсан admin on 2025-09-11 09:19:57 (4507 уншсан)
Үнсээд л баймаар хайр минь Үүрдийн гэж зүрхэндээ хадгалсан үзэсгэлэн минь Үнэнч гэдэгээ өөртөө амласан хайр минь Үрэгдэх гэж чиний төлөө амьдармаар Үхэх гэж чиний оршихуйд мөнхөрмөөр дурлал минь Хав харанхуй дундуур гэрэл гэгээг хайж чамруу тэмүүлсэн учрал минь Хаа хамаагүй саваагүйтэж чиний өмнө толгой гудайлган Эрх хүүхэд шиг уруулаа унжуулан загнуулмаар танхил минь Эрхэлмээр амраг минь эгдүүцэж өхөөрдмөөр янаг минь Үрийн бүүвэй хамт аялмаар мөрөөдөл минь Үүрийн гэгээг хамт угтмаар хань минь Хөшөөний минь өмнө толгой гудайлган зогссон ч Хөрст дэлхийд мянган жил уншигдах шүлгийн эзэн чи минь Хүн хүнээрээ дутдаг хатуу хорвоогийн элгэн дээр Хүрч чадахгүй алсаас надаар л дутсан жаргал минь Хүсэл мөрөөдөл минь амьдрах итгэл минь Хармалмаар хайр минь хагацахгүй шаналал минь Зүрх өвтгөсөн гэгээн шөнийн зүүднээсээ Зүгээр л сэрмээргүй үүрд мөнхрөхийг хүссэн ч Зөвхөн чамайг л гэх миний бяцхан шаналан Зөв замруу хөтлөж чамтай минь учруулах тавьлан л байж Хайрламаар амраг минь ханилмаар учрал минь Хагцахгүй гуниг минь хажууд чинь үхмээр тайтгарал минь Гэрэл гэгээ минь бас гэрэлгүй харанхуй минь
... Т.Гинжээ 2025 09 08 03:34 0097612290624 ????????????
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ц.Хулан : Хаврын дуу
Оруулсан admin on 2025-09-10 17:46:20 (13915 уншсан)
Идэрхэн танхилхан нас мин надад ирэхгүй Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла Хар үсны минь долгионд хөл алдаж Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогсоо
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг Би, бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг
Хаврын өдөр богинхон цэцгээ дэлгэж одно Хайрлах юм бол намайг намар нь ч бас хайрлаарай Намайг инээж явахад дурлах хүн олон Нулимстай суухад минь ялгаагүй хайрлаарай
Би яг л тэр намар шиг, намрын гундсан цэцэг шиг Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувуу шиг Бидэртэн урсах гол мөрний урсгал шиг Би чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг
( Дэлгэрэнгүй... |
8
|
Шүлэг |
Хулан Цоодол
|
)
|
|
Шүлэг: Нямдоржийн Номинчимэг : Надгүй амьдрал ямар байх вэ?
Оруулсан admin on 2025-09-10 17:21:05 (4745 уншсан)
Надгүй амьдрал ямар байх вэ?
Уйлж дуулахын ертөнцөд би оршихоо болиод Ухаарал зэмлэлийн хооронд миний бодол төөрөөд Ганцаардал гэдэг ертөнцөд түрхэн чамайг орхиод Гантиг чулуунд нэрээ шигтгээд хэвтвэл
Надгүй амьдрал ямар байх вэ?
Салхины илбээ хурмастаас бороо нүүлгээд ирэх боловуу Сарны доорх өвснүүд намайг санаад мэхийхүү Нарны илч санаашраад уулны цаагуур нуугдахуу Намайг гэсэн чи минь шүлгэнд мөнхлөн үлдээх үү
Надгүй амьдрал ямар байх вэ?
Ямх цэцгийн тоосыг зөгий үүрээд буцахдаа Ядмагхан миний дээгүүр жаахан ч гэсэн хүртээхүү Үүрээр жигүүрлэн ниссэн борхон болжморын шулганаа Үүрд хэвтэх над дээр хааяа ганганаж шулганах уу? Надгүй амьдрал ямар байх вэ? …..
Нямдоржийн Номинчимэг
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Т.Мөнгөнгинж : Чи миний өмнө нь сонсож байгаагүй уянгалаг аялгуу ...
Оруулсан admin on 2025-09-10 15:11:34 (4575 уншсан)
Чи миний өмнө нь сонсож байгаагүй уянгалаг аялгуу Чи миний өмнө нь санааширч байгаагүй шаналал Чи миний орших хамгийн дулаахан хэсэг Чи миний амьдрах хамгийн намуухан орчин
Чамгүйгээр амьдрах миний сүүлчийн амьдрал Чандага саранд хүслээ даатгасан гунигт амьдрал Чамгүйгээр амьдрах миний эцсийн амьсгал Чанх дээшээ сүнс минь одох хэврэгхэн амь
Үрэгдсэний араас үрэгдэх болвол би чиний л араас явна Үүрээ орхиод ниссэн шувуудын даль жигүүр нь болно Үхсэний хойноос үхэхээр бол би чиний л хойноос үхнэ Үүрдийн амьдрал гэж үгүй гэдэгийг мэдрүүлээд би буцна
Намар, хавар,өвөл , зун ээлжилдгээрээ ээлжилж Намайг бас чамайг тойрсон гунигт бодлууд замхарч Навчисны сэрчигнээ найз нөхдийн яриаг ахиж сонсохгүй аглагт Намайг бас чамайг минь нутагшуулсан булшны дэргэд цэцэг ургана
Тэр үед хоёуулаа тэнгэрийн заадсаар хөтлөлцөөд диваажинг зорино Тэрлэг дээлийн энгэрт нулимстай үлдсэн ижийгээ санааширч ертөнцөөс буцна Тэр үед хоёуулаа үүлэн дунд эрхэлж Оддын чөлөөгөөр хөөцөлдөж тоглоно Одоо л орчлонгийн жам ёсыг дөнгөж ухаарах Охин үр минь ертөнцөд үлдэнэ....
Т.Гинжээ 2025 08 30 0097612290624
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Алтантуяагийн Анхбаяр : Тэмүүлэгч сэтгэлүүд
Оруулсан admin on 2025-09-10 14:18:39 (4584 уншсан)
Эргүнэ гол Далай нуураа хардаг юмсан
Эргэлзсэндээ Хатан голыг тэвэрдэг болчихов
Эгийн гол Хөвсгөл далайг боддог л юмсан
Элэг нь эмтэрч Увс нуурт дасчихав...
Халх гол Буйраа түшдэг л юмсан
Хүрд эргүүлж Ганга нууртай хурьцав
Хар нуур Тэлмэн нуурандаа ойртох л юмсан
Хуянгийн бариагаа Галбын говьд даатгав...
Сүүн гол Таван богдод мөргөдөг л юмсан
Сэтгэлдээ Ачит нуурыг хүлээнэ
Сөгнөгөр Онон голыг мөрөөсдөг юмсан
Сүрэг чоноос эмээж жалгандаа л бодно...
Шар тэнгис Номхон далайг татдаг л юмсан
Шинэ зуунд Монголын их говиос гэрэвшдэг болчихов
Шаргын говь Хантайширыг ширтдэг л юмсан
Шар тэнгис эргээд л уул нурууд руу харцаа шиднэ...
Лохнесс нуур Каспийг хөтөлдөг л юмсан
Нойтогногч Хар тэнгис Доныг үзэн ядна
Ижил мөрөн Балхаш нуур руу зүтгэсэн л юмсан
Норсон хойноо Донын дэргэдээс холдохоо больчихов...
2023.08.28
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: ГЭРЭЛТ ДЭНГИЙН ЗҮГ
Оруулсан admin on 2025-09-09 16:00:10 (4575 уншсан)
Гавлын ясан аяга эцгийн минь өс хонзон
Гаталж чадаагүй ах дүүгийн тэмцэл
Умард Хүннүгийн гаслан гэв...
Ай хуучин Хүннү
Ай хуучин сум...
Хаяад явсан эцэг минь хаан болгосон
Хаан ширээний төлөө хаяал минь үхсэн
Тугухунь овгийн гаслан гэв
Ай хуучин Сяньби
Ай хуучирсан сэнтий....
Нуруунаас гараад хөвүүд минь анчин болохуйяа
Нульсан Ашинагийн бичиг үсэгт шархдахуйяа
Жужаны бардамнал төгсвэй...
Ай хуучин Мугулюй
Ай хуучин анчин...
Тэнгэрийн нохсыг шүтээд гүрнийг байгуулъя
Тан улсаас мэгдээд өрнийг эзлэе
Сайд түшмэдээ цаазалж төргүй болъё
Сурхирах сумаа амрааж харьд унтуулъя
Билгэгийн хойдын зүүд гэв...
Ай хуучин Түрэг
Ай хуучин бичиг үсэг...
Ай хуучин Уйгур
Ай хуучин Кидан
Ай хуучин Татар
Ай хуучин мөхөл...
Аваргын балгасаас түмтээ дагуулсан хаан минь
Алтан улсыг нь мөхөөж гийгүүлсэн хөвүүн минь
Цагаан сүлдээ үлдээгээд нүүсэн ач минь
Цуурай өгөхөд эргээд сэрээгүй хойч минь
Ай хуучин Юань
Ай хуучин голомт...
А.А
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Р. Отгонцэцэг : Таван жилийн өмнөх би тэндээ үлдсэн ...
Оруулсан admin on 2025-08-08 12:32:17 (4990 уншсан)
Таван жилийн өмнөх би тэндээ үлдсэн Тансаглал хайр тайван сайхан инээдтэйгээ Таны мэддэг тэр алдаа оноотойгоо Таг харанхуй ч байж мэдэх мэдлэгтэй Татах төдий үрчлээ танил төдий нэртэйгээ Таван жилийн өмнө үлдсэн
Хорин жилийн өмнөх би бас тэндээ үлдсэн Хонгорхон инээд хорь гаранхан настайгаа Хожим харамсахгүй юм шиг гэнэн дурлалтайгаа Холын их мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэйгээ Хосгүй нандин залуу насны эрч хүчтэйгээ Хорин жилийн өмнөх яг тэндээ үлдэж хоцорсон
Тэртээ он цагийн би тэнд л тэр чигээрээ үлдсэн Тэгэхэд байсан зүс царай дүр төрх минь тэндээ л хадгалагдсан Намайг яг энэ цагийн өнгөнөөс хуучин шиг нь битгий хайгаарай Нас намба хоёроо чив чимээгүйхэн өлгийдөн авсныг минь бүү гайхаарай
Халзан морьт. Р. Отгонцэцэг
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Борхон охин (Орчуулга)
Оруулсан admin on 2025-08-04 14:33:27 (4976 уншсан)
Зуны өнлөөний гэгээн үүрээр Зуурхан би хөршийн цэцэрлэгрүү харц шидэв Борхон царайтай Молдав бүсгүй нүдэнд тусав Баяр дүүрэн усан үзэм түүсээр байна даа Бие сэтгэл дүүрэн нүүр нүд минь гэрэлтэж байна. Үгээ хэлж сэтгээ нээмээр санагднаа. Үүр цайх зуны өглөөг угтахаар байна даа Үелзэн урсах голын эрэг дээр зогсоод Бужгархан ногоон агч модыг хараад Би чамдаа дуралсалсандаа басхүү ичингүйрч байна
Тиймээ буржгархан агч модод минээ Тэгээд борхон хацартай Молдав бүсгүй байнаа Молдав нутагын партизан цэргүүд Мөнхийн отряд болон жагсчээ Манай тэр хөвгүүд гэрээсээ гарахдаа Маш холыг угтах замыг тосон хүлээж байна. Өтгөн шугуйд партизан цэргүүд жагсаж байна. Өргөн толгодыг даван үелзэх ойн навчис Буржгар ногоон агч мододыг харах тусмаа Булиглах зүрхнээсээ хагацалын гунигийг дуулах болноо Бужгархан агч модны навчис сайхан байнаа Борхон хацартай Молдав бүсгүй ойн жимээр одно Болзож ч чадаагүй гунихарлыг сэтгэлдээ тээж үлдэнэ Бодол сэтгэлдээ намайгаа багтаах зай алгуу Борхон царайтай Молдав бүсгүйг бодон сууна уу. Бужгар ногоохон агч мододын дундуур Борхон царайтай Молдав бүсгүйтэй учирлаа би. Буржгар ногоохон агч модон төгөл дундуур алхана би. Сайн уу, залуу минь гэж эелдэг мэндлээд, Сайхан ногоон агч модон төгөл дундуур алханаа Бужгар ногоохон агч мододон төгөл дундуур Булиглах зүрхний хайрын дуутай алханаа бид
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|