|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : Зүүд
Оруулсан admin on 2023-12-05 10:34:21 (6989 уншсан)
Үнэнээ л хэлье… Уржигдар чамайг зүүдэлсэн Урд шөнө яасан гэж үү Урд шөнө өөрийгөө зүүдэлсэн Урд шөнийн тэр зүүд Дахиад л сайхан байсан Учир нь юу вэ гэж үү Уруулыг минь чи үнсэж байсан.
Зүүд гэдгийг мэдэж байсан ч Зүүдлээд л байх нь сайхан байсан Зүггүй чи надаар тоглоод Зүүдний төгөлд хөөцөлдөж байсан Намайг чамд хүрэхэд Инээсэн царай чинь Ичингүйрэл болон хувирсан Ичингүйрсэн хэвээрээ, нүдээ чи тас аньчихсан.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Мөнхтулга Г
|
)
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
Оруулсан admin on 2023-12-05 10:33:25 (6315 уншсан)
Хугархай хөлтэй ширээн дээр Ганхаж буй ваартай цэцэг Хугарсан хөл нь хүн чанар Ганхах цэцэг нь мөн чанар Хүн чанаргүй хүмүүсийн дунд Мөн чанарыг бодох хэцүү Мөнгө олж, ажил хийлгүй Хүний дайтай явах хэцүү
Нийтээрээ эсэн мэнд юм шиг Нийтээрээ эрүүл бус Нийгмээрээ цатгалан юм шиг Нийгмээрээ ядуу дорой Мэдлэгтэй мэт хашгирсан Мэдлэггүй хүний сүгнүүд Мэдлэггүй мэт үзэгдсэн Мэдлэгтэй хүний адагууд
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Мөнхтулга Г
|
)
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
Оруулсан admin on 2023-12-05 10:32:11 (6128 уншсан)
Чамаас ирсэн чат бүрийг Дахин дахин унших юмсан Тэгээд, үг бүрт нь Тохирсон эможи дарах юмсан Хамгийн нандин үгэнд чинь Хаха дарах юмсан Тэгээд, гомдоочихоод сандарч Араас нь уучлал гуйх юмсан Тэр гомдол чинь чамайг Улам эгдүүтэй болгоосой Тэгвэл би уучлал гуйгаад Мянган үг бичих юмсан Холын холоос зориод Чамтай уулзах юмсан Тэгээд, хөлөн дээр чинь Толгой тавиад хэвтэх юмсан Хамгийн хутга асуултанд чинь Хариулж чадалгүй унах юмсан Тэгээд, ичсэндээ улайгаад Нүдээ тас аньчих юмсан Тэр асуулт чинь намайг хөтлөөд Унтлагын өрөөнд хүргээсэй Тэгвэл би чамайг хөтлөөд Гэрлийн унтраалга дарах юмсан
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Мөнхтулга Г
|
)
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
Оруулсан admin on 2023-12-05 10:30:31 (5966 уншсан)
Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү Бүлээн зүрх, халуун сэтгэлдээ урин дууддаг уу Бүлээн зүрх, халуун сэтгэл чинь намайг хүсэхдээ Бүрэнхий шөнөөр сэрвэлзэж, нойр чинь хулжин хөрвөөдөг үү
Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү Бүүдгэр өдөр хөшгөө ч нээлгүй орондоо өнждөг үү Бүүдгэр өдөр хөшгөө нээлгүй орондоо өнжихдөө Бөжин цагаахан цээжнээ нөмөр хүсэж гуньдаг уу
Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү Бүүр түүрхэн санах зүүднээсээ намайг хайдаг уу Бүүр түүрхэн санах зүүднээсээ хайж гэгэлзэхдээ Бүтэн шөнийн адал явдалт романтизмыг бодож мишээдэг үү
Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү Хана цуулж нар мандахад нартай хамт сэрдэг үү Хана цуулж нарны туяа тусахад сэрж хүлээхдээ Хагас нүцгэн биеэ нууж нөмгөн даашинз өмсдөг үү
Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү Хаврын өглөө хааяа жиргэх шувуудыг ажигладаг уу Хаврын өглөө хааяа тагтан дээр намайг хүлээхдээ Хайр уу эсвэл, шохоорхол уу гэж бодол ээрүүлэн санааширдаг уу
Мянган бодлын чинь тэнхлэг шугам дурлал цэгт хугарахад Бүсгүй минь чи намайг санадаг уу Мял богдын оршихуй шиг хайрын үгэнд дасалцахад Бүсгүй минь чи намайг хүсэн, хүлээдэг үү
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Мөнхтулга Г
|
)
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Оруулсан admin on 2023-12-05 10:28:18 (6178 уншсан)
Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад Би том хүн болсноо гэнэт ухаарлаа Тэр навчны шарласан нь аавыг минь Харин хатсан нь ээжийг санууллаа
Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад Би эцэг хүн болсноо гэнэт саналаа Тэр навчны эргэлдэн хийсэх нь намайг Харин газарт зөөлөн буух нь үрсийг минь санууллаа
Буурал дэлхий намайг ухаар гэж Сэрүүн салхийг моддын зүгт үлээв үү Буурал ээж минь намайг эрхлүүлсээр байгааг мэдээд Саарал ухааныг минь сэгсэрч орхих нь энэ үү
Балчир хорвоо намайг томоож гэж Бүлээн салхиар навчисийг тасдан унагав уу Бурхадын зүгт залбирсан гэнэн намайг хараад Бусдын хувьд найдвар итгэл нь болсноо сана гэв үү
Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад Тэр навч гунигтай байгаа боловуу гэж өрөвдлөө Тэгээд… ганцаараа унаж буйгаа анзаарч Тэнхээ мэдэн хашгирч байгаа даа гэж өмөрлөө Орь зүрхийг минь цоо хатгаж үлдээсэн Орчлон чиний төгсгөл навчисын хувьд “газарт унах” юм бол Олж ганц л төрсөн хэлтгий энэ заяагаа Огоорч яваадаа би “хийсэж буй навч” юм байна гэдгээ ухаарлаа…
Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад Би том хүн болсноо гэнэт ухаарлаа…
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Мөнхтулга Г
|
)
|
|
Шүлэг: А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
Оруулсан admin on 2023-10-19 15:13:09 (6962 уншсан)
Ханилсан нөхрөө би
Халтирахад нь түлхэж явсангүй
Амьтны урдуур орж
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй
Аяа, миний аялагхан залуу нас минь
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Эрдэнэ-Очир Арлаан
|
)
|
|
Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
Оруулсан admin on 2023-10-19 10:40:23 (6171 уншсан)
Халуун галын хажууд
Халж суунам
Гаднаас авчирсан жавараа
Гаргаж суунам
Гадаа танилцсан хүүхний
Гар хэчнээн хүйтэн ч
Гоё сайхан санагдсан сан
Халуун галын хажууд
Халж суунам
Гаднаас авчирсан жавараа
Гаргаж суунам
Гарсан тэр жавартай хамт
Гараад явчихаагүй л байгаасай
Чиний сайхан гарын хүйтэн...
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Доржсэмбэ Ц
|
)
|
|
Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Оруулсан admin on 2023-10-19 10:36:47 (7553 уншсан)
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна.
Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Доржсэмбэ Ц
|
)
|
|
Шүлэг: Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
Оруулсан admin on 2023-10-18 14:43:10 (6498 уншсан)
Намайг харсан нүдээрээ Өвгөн хэрээ Хоёр зуун жилийн дараах Намрыг харна Доржсэмбийн шүлэглэсэн Намар цаг Домог болон Үлдэнэ ээ хөөрхий....
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Доржсэмбэ Ц
|
)
|
|
Шүлэг: С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
Оруулсан admin on 2023-10-18 14:41:25 (6217 уншсан)
Намарт би дургүй
Нүүж явдаг юм бүхэн тэнд бий
Нулимс хүртэл аягандаа багтахгүй
Нүүж урсаж л байдаг
Нар хүртэл дэлхийд багталцахгүй
Буцаж нүүж л явдаг
Намарт би дургүй
Хүүхдийн инээд шиг
Хэдэн бор шувуу
Хээр талын өвсөн дээгүүр
Хэл сураг тасран нүүж л нисдэг
Намарт би дургүй
Нарнаас илүү шатаж амьдрах гэж
Цагийн хяруунд даруулсан хүмүүс
Нулимстай олон сэтгэлийг анзааралгүй орхиод
Цаг хугацаанаас чанад руу нүүж л явдаг
Сарнаас илүү гэрэлтэж амьдарна гэж
Салах хагацахын сүүдэрт бөгтийж нүүдэг
Сайхан залуу нас цагийн хөлд үрэгдэж
Санахын тоосонд булуулж нүүдэг
Намарт би дургүй
Өчигдрийг бүтээгч маргаашийн төлөө амьдарч
Өвлийг өртөөлөн хаврыг зорьдогт чинь хайртай
Хамаг бүхэн өөдөөс нүүж ирдэг
Хаварт би хачин их хайртай.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Т.Дарханхөвсгөл : Бидний намар
Оруулсан admin on 2023-10-18 14:37:23 (6399 уншсан)
Би чамдаа
хэлсэн шүү дээ хонгор минь
Бидний орчлонд
сайхан зүйлс зөндөө гэж
Навчсыг нэг,
нэгээр нь алган дээрээсээ үлээж суухдаа
Нэг тийм
жаргалтай дууг нь сонсдоггүй гэж үү?
Мөчрөөсөө салан
анх ниссэнээс нь хойш
Мөрөөдлийг нь
биелүүлж чи минь дахин нисгэсэн учир тэд дуулж байна
Намрыг хамгийн
сайхан улирал мөн гэж би чамдаа хэлсэн шүү дээ
Эзгүйрсэн нуур
гунигтай харагдах ч түүнд хаврыг хүлээх итгэл бий
Яг л дэргэдээс
минь гэнэтхэн алга болчихоор чинь юу ч хийлгүй
Явсан газар
чинь иртэл чинь зогсох шиг минь
Эсвэл өөдөсхөн
охиноо дээр өргөхөд инээд алдаад
Нисч байна гэж
үнэн голоосоо хашгирдаг шиг
Цагаахан хүсэлт
минь, цаг хугацааны минь намар минь
Цас инээж
чаддаг гэж хэлсэн шүү дээ
Чиний минь
энгэрт охин минь нялхамсдаг шиг
Алгаа дэлгээд
цасан ширхэгийг тос доо хайрт минь
Амьсгалаа
түгжээд тэдний инээхийг сонс доо
Анхны цаснаас
бусад нь инээдэггүй юм шүү дээ
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
Оруулсан admin on 2023-10-18 14:34:18 (6127 уншсан)
Горь тасрах мэт ганц улаан навч
Гол зуран сэтгэлийн гүн рүү хийсэхдээ
Хэлбэр дүрсээ хэдийн алдчихсан, бас гандчихсан
Хэнхдэг цээжинд минь эргэлдэх үй түмэн навчсыг дагуулан
Арван гуравтайгаа л очихыг хүсдэг байсан
Амьдралын гаднах харгуй руу шууран одов оо...
Ай, юутай их нүргэлээн
Ахиад л намар болно гэхээс
Турьхан бие минь дагжин чичирнэ
Тулах цэггүй ганхан зогсоно
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Д.Бямбажав : НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:24:18 (6206 уншсан)
Сэтгэлд далдын гуниг үргээж салхи сэвэлзэнэ Итгэлд хайрын шивнээ мялааж амраг минь эрхэлнэ Сэмбэрүү манан газраар хөглөрч тэнгэр хуйсагнана Сүмэн өвс өнгөө гоёж дэлхийг аргадна
Намайг хайрласан бүхний зүрхэнд би уянга болж эгшиглэнэ Намрын гурван сарыг аргамжиж ятга болон товшуурдана Зөөлөн зүсрээ нь дээвэр гижигдсэн энэ өдрүүдийн Зүүсгэл гоёл нь миний энхрийхэн хайр байж нялхарна
Тэртээгээс морьтон бууж мордох дэлгэр цагийн Тэлмэн жороо аялгуунд таанын замбага сугсарна Тэрлэг нимгэн бүсгүйн уяхан гоо бэлхүүсэнд Тэнгэрийн нарны ханхүү мөнгөн бүс ороож үзэгдэнэ
Суль өвс жиндээж мэдэх оройтсон борооны Цул итгэл алдарч болох солонгон өнгөнд Сэтгэлийн шувуу нисэн нисэн бууж далдыг шивнэнэ Сэмхэн гуниг үргээн үргээн ойртож бодлыг минь уншина
Үүл эсгэн ганганах шувуудын зэллээнд хүслээ дайж Үрэл мөнгөн шүүдэрт цэцэгсийн дэлбээнд өлмийгөө зүлгэж Өөрөө би цуурай нь оддын чөлөөнд нэвт гэрэлтэх Өнөөдрийг маргааштай нь холбосон цахилдган цэнхэр бөгж юм
Огторгуйд анивчин анивчин шөнийн мэнд илгээсэн Оддын дурлалыг энд хэн нэг нь тосон авч Хязгааргүйн гүнээс уусан мэлтрэх зүүдний тайтгаралдаа Хайрын шувуухай болгон алган дээрээсээ нисгэнэ
Энд би намрын тухай шүлэг тэрлэж суухад Тэнд өвлийн цасны цагаахан хяруу хялмаалж эхэлнэ Энд навчисын сэрчигнээнд бодол хулжиж өртөөлөхөд Тэнд найрын дугараа уртын дуутай шуранхайлна
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
Оруулсан admin on 2023-10-14 19:23:04 (6881 уншсан)
АУГАА ИХ ДАНЗАНРАВЖААТАЙ ӨЧҮҮХЭН ШҮЛЭГЧ НАМАЙГ ЭНДҮҮРСЭН НЬ 1994 онд хурандаа Жамцын Жамсрангийн "Залуужуулж урт наслуулах увдис ухаан" нэртэй ном хэвлэгдэн гарсан юм. Эдгэршгүй хүнд өвчнийг эмчилгээ, өөрийн ухаан сэтгэлээр эмчилж, эрүүл саруул явахын үлгэрийг ард түмэндээ хайрласан Жамсран гуайн энэ ном бас л нэг чухаг сайхан ном болжээ. Уг номын гуравдугаар хэсэгт /14-р тал/ "Байгальтай шүтэлцэх ухаан" гарчигтай бүлэг байна. Тэр бүлэгт: "Байгальтай шүтэлцэх ухааныг шууд заан сургасан Монголын их яруу найрагч Догшин ноён хутагт Данзанравжаагийн сургаалыг даган баясч, шүтэн биширч мөргөн залбирч явууштай.
Өглөө болгон эрт босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутаг аа Оюун ухаанд тань хайрлах болно. Орой бүхэн гэрээс гарч Одон ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэс гараг үзэсгэлэн сүлдээрээ Эгнэгт Таныг тэтгэх болно. Алтан нарыг мандах тоолон Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэлгүй дэгжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүмүүн хаа ч явсан Уулсын оргилыг бүрэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат төвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруу инээмсэглэн харж бай Өнөр өтгөн урт наслахын Өлзий хутаг бүрдэх болно гэсэн яруу сайхан, хамгаас үнэтэй энэ сүргаалыг өрх гэр, хүн бүрийн амьдралд шингээх юмсан. Байгальтай шүтэлцэх, бурханд залбиран мөргөхийн алинд ч адилхан ийм үнэнийг дагаж чадвал урт насалж, жаргах өлзий буян лавтай оршино” гэжээ. Энэ шүлгийг Улаанбаатар Радио хэдэн жилийн турш өглөөний санамж нэвтрүүлгийн эхлэл гэж явуулж байна. Энд бүхлээр нь иш татсан шүлэг нь Данзанравжаагийн шүлэг биш, миний 1987 онд бичсэн "Хөхөөн дууны сар" шүлгийн түүврийн эцсийн хуудсанд хэвлүүлсэн "Хөхөөн дууны сар" номын өндөрлөн барих аяны сониноос авсан байж болох юм. Aугаа их хүнтэй өөрийгөө андуурсанд нэг талаас би баярлахын дашрамд миний тэр шүлэг хүн ардын урт наслахад хэрэг болох санаа aгyyлгаар тийм дүүрэн байсан гэж үнэлсэнд баярлах байна. Мөнгөн сарыг хөөрөх бүрuйд Мөнхүү бас бахархан харж бай Сэрж санахын яруу тодыг Сэтгэлээрээ ямагт эдлэх болно гэсэн нэг бадаг уг номонд хасагдсан байна. Суут их яруу найрагч хүнтэй өчүүхэн нэгэн болхи шүлэгчийг андуурсан андуурлыг товчийн төдий тайлж өгсөн бодрол энэ буюу. Зундуйн ДОРЖ
Зундуйн ДОРЖИЙН “Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй тохиолууд” номоос...
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ц.БАТТУЯА: НАМАР
Оруулсан admin on 2023-09-18 20:14:11 (10498 уншсан)
Надаас урван одох зуны
Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ
Над руу шунан тэмүүлэх өвлийн
Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ
Намайг хоргоосоор байгаад алдсан хаврын
Нандигнан хадгалсаар яваа хайрыг намар гэнэ
Надад халдаж зүрхлэлгүй халгах уйт цагийн
Наалинхай хонгор аалийг намар гэнэ
Нулимсыг минь даган шиврэх борооны
Нууж залгисан санаа алдалтыг намар гэнэ
Инээдийг минь тандан будрах цасны
Итгэж шивнэсэн үгсийг намар гэнэ
Учирч амжаагүй нэгэндээ
Сараар шивнүүлсэн үгсийг минь намар гэнэ
Уулзаад хагацсан түүндээ
Салхиар илгээсэн уучлалтыг минь намар гэнэ
Ц.Баттуяа 2014.08.27
( Дэлгэрэнгүй... |
2
|
Шүлэг |
Баттуяа Ц
|
)
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2023-09-12 10:09:49 (7186 уншсан)
Судрын мөрнөөс тарнийн цэцэгс дэлгэрээд Чиний зүг алгуурхан шүхэрлэж байдгийг мэдэр Суу билгийн цагаан бороо Чамайг мэндэлсэн цагаас эхлэн дагаж зүсэрсээр буйг мэдэр Уулсын зүрхэнд гэрэлтэн байгаа лус Чамайг сониучирхаад ширтэж байдгийг мэдэр Улаан, шар, ногоон, цагаан, хөх өмсгөлтэй дагинас Мөрөн дээр чинь агшин бүрт бүжиж байдгийг мэдэр Ус мөрний цэнхэр, цэнхэр долгис Угтаа чиний сэтгэлээс ундрах гээд хураагдан буй Хөгжим гэдгийг мэдэр Улбар ягаан мутар мэт туяа Тэнгэрт нэгэн мэлмийг урлан, урлан үүр гийх нь Уйтан чамайг өөрийнхөө доторх гэрлийг тэмтэрч үзэхийг сануулсан Зөн гэдгийг мэдэр Униар татаад сарних нь, зэрэглээ үзэсгэлэнтэйгээр бүжээд гэнэт нуугдах нь Уяхан орчлон хоосон чанартайг шивнэж буйг мэдэр Өвс өвсний шүүдэр дотор нэг нэг чинад үг боловсроод Өглөө бүхэн чамайг хүлээж байдгийг мэдэр Тунгалагхан тэр шилтгээнүүд хормын дотор сарнихад Туяаран буй тэр үгс Чиний зүрх рүү нисэн ордгийг мэдэр Хэн нэгний цацлын халбаганаас цацарсан сүү Цагаан Дарь-Эхүүд болоод Хэд хэдээрээ чамайг тойрон эргэлдэж байдгийг мэдэр Алгаа дэлгээд сайн ажигла, тэгээд бясалга Алтан олбогт мянган будда өмнөөс чинь ширтэж буйг мэдэр Чиний зөвхөн алганд чинь мянган будда багтаж буй Чимэггүй үнэнийг хэлэхэд Түүнээс ч олон бурхан чиний дотор буй Амгалан хээр талд тогоруу шиг явгалан бэдрэх Аниргүй цагаан сарны нүдийг мэдэр Чиний зүрх ч бас үе үе яг энэ сар шиг Чимээгүйхэн амсхийе гэж гуйж байдгийг мэдэр Хурууны чинь өндөг бүхнээс мөнгөлөг эрвээхэйд гарч дэвээд Хурмастын туурвисан нэгэн дууг чамд дуулж өгсөөр байдгийг мэдэр Борооны дусал бүхэн нэг нэг навчинд хувираад Бодь модыг дүрслэн, дүрслэн чамайг хучсаар байдгийг мэдэр Тэр навчсаас гэрэлтэх номын үсэгнүүд Тэнгэрт одох бас тэнгэрээс ирэх замын тухай хүүрнэж байдгийг мэдэр Салхи үе үе шанхны чинь үсийг сэвэгнүүлэхдээ Сансрын хүрдний эргэлдэх чимээг сонсгож байдгийг мэдэр Бөртөс бөртөс үзэгдэхдээ сарны туулай Бөмбөрцгийн хаалгыг олоод явж орох Ямархан хувь болох тухай дуулж байдгийг мэдэр Хорвоогийн хацарт хацраа наагаад гүн дотогш аяла Хонгортох салхины мөрийг түшээд учрахуйн утгыг анирд Нэгнээ хайрлахдаа л хүмүүн гэгч тунгалаг болдог гэдэг юм Намрын будан дунд урамдах бугын дууг сонорд Намирч шуургалахдаа өөрөө ч уярах шаргал өвсийг чагна Найгаж л байхдаа хүмүүн гэгч төгс оршдог гэдэг юм Мэдрэмжээс мэдрэмжийн зүгт агшин бүрт зорч Мэлмэрэгч сарны дайдад өөр цэнгэл гэж үгүй
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Бавуудорж Ц
|
)
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : ИТГЭЛ
Оруулсан admin on 2023-09-12 10:09:10 (7385 уншсан)
Сөхөрч буй нэгний өвдөгийг зөөллөх Сөөм цагаан цэцгэнд хувилах авъяас танд бий, итгэнэм Ганцаардан алхах хэн нэгний өмнө Галбар занданы төгөл болох эрдэм танд бий, итгэнэм Оршихуйгаас зөвхөн гэрлийг нь хураах таалал танд бий, итгэнэм Орчлонг өрөвдөхүйн дияан ганцхан танд л бий, итгэнэм Тэвэр тэвэр цэцгийн баглааг зуны хур мэт амилуулах Суу билигт зүрх танд бий, итгэнэм Тэнгисийн санааг бусдад хэлмэрчлэх Хэл танд бий, итгэнэм Аньсан булгийн нүдийг нээх үг танд бий, итгэнэм Аньсаганаас нь нулимс дусч буйгаар дүрсэлсэн Бурхадын тигийг засах гэрэл танд бий, итгэнэм Огторгуйн мөн чанарт дөхөж очоод Мөр түшилцэн нөхөрлөх хувь танд бий, итгэнэм Орь залуухан уулсын цасан дор Оргилон буй галыг амирлуулах бясалгал танд бий, итгэнэм Дорнын мэлмийг арчиж өгөх дулаахан алга танд бий, итгэнэм Дотоод сансарт нь өнөд шүхэрлэх зохионгуй танд бий, итгэнэм Эрээн хорвоогийн цонхон дээр улаарах Мөнхийн цэцэгсийг олж үзэх мэлмий танд бий, итгэнэм Энэ их хайрыг бүтээсэн хүмүүн төрөлхтөнд Талархах зөн танд бий, итгэнэм Харанхуйгаас гэрэл барих уурга танд бий, итгэнэм Гэрэл дотроос гэрэл шүүрэх мутар танд бий, итгэнэм Мөнх бусын салхинаар замбу тивийн зүг эргээд шүхэрлэх Мөнгөлөг цэцэгсийн дуулалдахыг сонсох сонор танд бий, итгэнэм Амандаа мөнхийн ус балгасан хараацай шиг Бөмбөрцгөө тойрон нисэх жигүүр танд бий, итгэнэм Арцан дээр түүнээ гэнэт алдаж асгаад мөнхийн хутаг оршоосон Буурал үлгэрийг амилуулах шид танд бий, итгэнэм Айсуй цагийг үүрдийн тунгалагт урвуулах увьдас танд бий, итгэнэм Амьдралыг ганцхан зурвас гэрлээр бүтээж Мянган өлзийт гэрэлд дэвшүүлэх билиг билгүүн танд бий, итгэнэм Гүнээ итгэнэм
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Бавуудорж Ц
|
)
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : ТОМЪЁО
Оруулсан admin on 2023-09-12 10:08:37 (7139 уншсан)
Өрнийн томъёо өөр болсон Өндөр тэнгэрийн томъёо өөр болсон Бүүвэйн томъёо өөр болсон Бөмбөрцгийн томъёо ч өөр болсон Цасны томъёо өөр болсон Цаг хугацааны томъёо өөр болсон Мөнх бусын томьёо өөр болсон Мөнгөн хэвлийд бүрэлдэхийн томъёо ч өөр болсон Арга билгийн томъёо өөр болсон Асгарсан цагаан сарны томъёо өөр болсон Алган дээрх мэлмийн томъёо өөр болсон Аниргүйн томъёо өөр болсон... Гэрэл сүүдрийн томъёо өөр болсон Гэрэлт эрхэсийн томъёо өөр болсон Өвсний томъёо өөр болсон Өвсөн дээрх шүүдрийн томъёо ч өөр болсон Дээр бөмбийгч нарны томъёо өөр болсон Дээвэр туурга, бүслүүрийн томъёо ч өөр болсон Догшидын өмнөх бүх томъёо өөр болсон Дорнын томъёо л гагц Нууцын нууц үлдсэн... Нүдний өмнөх бүх томъёо өөр болсон Нүүдэлчдийн томъёо л гагц Чинадын чинад үлдсээн... Галбуудыг тэр томъёогоор сэрээж болно Гал, усыг тэр томъёогоор урвуулж болно Хүн төрөлхтнийг тэр томъёогоор аварч болно Хөх өвсийг тэр томъёогоор мөнхөлж болно Дөрвөн далайг тэр томъёогоор захирч болно Таван тивийг тэр томъёогоор засч болно Тэнгэрийг тэр томъёогоор таньж болно Дэлхийг тэр томъёогоор тулж болно Дорнын тэр томъёогоор Дотогшоо харах болтугай Нүүдэлчдийн тэр томъёогоор Нүдээ нээх болтугай Хүн төрөлхтөн...
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Бавуудорж Ц
|
)
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
Оруулсан admin on 2023-09-12 10:07:49 (6334 уншсан)
Энгүүхэн хөх өвсөн дунд Эрхэмсэг оршихуйг анзаарч суунам Яг энэ эгэл өвс шиг Яруу сайхан бясалгахыг хүснэм Гэрлээс гэрэл эхэлдэгийг энэ хөх өвс надад хэлсэн Гэрэлт оршихуй тэндээс эхэлдэгийг бас хэлж өгсөн Гэрлээс сүүдэр эхэлдэгийг ч хэлж өгсөн Гэгээн орчил хамт эхэлдэгийг шивнэж хэлсэн Харанхуйд гэрэл уйдашгүй гоо үзэсгэлэнтэй болдогийг шивнэсэн Сөгдөшгүй хүчирхэг, ариун харагддагийг шивнэсэн Биширмээр зөөлөн, тунгалаг бай гэж шивнэсэн Бие, сэтгэл чинь аяндаа гэрэл болно гэж шивнэсэн Ирэх одох, бүтэх эвдрэхийн орчлон Этгээд гэрэл юм шүү гэж бас шивнэсэн Гэрлээс эхэлсэн бүхэн Гэрэлдээ шингэх төгсгөл мөрөөсдөгийг ч шивнэж хэлсэн Тэнгэрийн зүүдийг хүмүүн төрөлхтөн Аль эрт таниагүйг хэлж өгсөн Тээнэгэлзэж эргэлзээд бэдэрч явааг нь ч хэлж өгсөн Аугаа их гэрлийн эрэгт Аль эрт хүрсэнийг нь хэлж өгсөн Алгаараа хутгаад Амсаж амжаагүйг нь ч хэлж өгсөн Зуланд үйсэн эрвээхэйдийг хэлж өгсөн Зуурдын бус ертөнцөд нэвтэрч чадсаныг нь хэлж өгсөн Илбийн солонгот биесийг нь хэлж өгсөн Эгшин зуурт тэдний гэрэлтэй нэгдсэнийг ч хэлж өгсөн Энэ хөх эрвээхэйдийн нэг болж чадах уу гэж Эгцлэн ширтээд бас надаас цочтол асуусан... Өвс, өвсний нүд аниргүйхэн ширтэнэ Өнгө өнгийн бодлыг минь сониучирхан ганхана Ай ийм гэгээхэн агшинд Ариун өвсний хүүрнэлд уяран суухдаа Хүн төрөлд авна уу хэмээн сөгдөн сөгдөн гуйж Хөх бөмбөрцгийн хаалгыг дахиад тогшмоор санагдана Яг энэ эгэл өвс шиг Яруу сайхан орших юмсан
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Бавуудорж Ц
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|