Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүлэг


Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Сүүн сэтгэл
Оруулсан admin on 2014-03-13 08:42:51 (1617 уншсан)

Миний ээжийн сэтгэлээс сүү үнэртдэг
Мэлмий сайхан хайранд амьдрал дулаацдаг
Үнэртсэн сүүний цагаан амт нь амь халуун байдаг
Үнсүүлэх гэж ойртохдоо сүүний үнэрт нь хоргоддог

Сүүн сэтгэлтэй ээжийн хүү болохоор
Насаараа би ээжийгээ тойрч хайлсан
Сүүдэр газар ч хайранд нь дулаацаж
Ижий сүү хоёрт эрхэлж өссөн

Миний ээжийн хайр нь сүү байдаг
Мэлмийн сайхан харц нь элбэрэл байдаг
Эх учиггүй хайрын үндэс нь сүү байдаг
Ээж сүү хоёр намайг бүтээсэн амьдрал байдаг

Дуун уянгатай ээжийн хүү болохоор
Бүүвэйн дуу нь чихэнд хоногшиж үлдсэн
Дуулим хорвоогийн өнгө сайхан дунд
Ижий сүү хоёртоо эрхэлж өссөн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Оруулсан admin on 2014-03-08 13:33:14 (1733 уншсан)

Үрлэн дусалт уяралаар болорхон эрхи хэлхэж
Үүлэн цагаан манангаар тэнгэрийн нулимсыг арчиж
Үлэмжийн уудам хорвоог хайраар дэвтээж л суудаг
Үлгэрийн гайхамшигт амьдралыг цогцлуулагч билээ

Үдлэж угтах нарны туяанаас цагаан гэгээ тасдаж
Үрийнхээ алхах харгуйд илч гэрэл эвж зөөллөдөг
Үсээ намирууланхан жаргал цацруулах уран зураг
Үзмэн ягаан уруулт бүсгүй хүн гэдэг, үнэндээ

Үзэсгэлэн гоо туяагаараа орчлонг гийгүүлэгч
Үлэмж яруухан аашаараа хорвоог уяраагч
Үнэнч ариухан сэтгэлээрээ амьдрал зохиогч
Үнэ цэнэтэй эрхэм нандин эрдэнэс юм даа

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэнд дэвшүүлж
Өдөр бүхэн тань амжилт бүтээлээр дүүрэн
Өөдрөг гэгээн баяр хөөрөөр цалгиж байхыг ерөөе!


Э.Үржинханд
2014.03.08

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Бусад 		 Шүлэг: Минж боржигон Б.Баттөгсөд Монгол эр хүн би энд байна
Оруулсан admin on 2014-03-06 12:06:53 (1985 уншсан)

Mорьтон баатруудын үр сад

Mохошгүй хатан зоригт ард түмний үргэжлэл

Mянган жилийн манлай Эзэн Богдын удам

Монгол эр хүн би энд байна

Дорны Азид байна

Хүний нутагт байна

Аз жаргал хөөж энд ирсэнгүй

Амарч зугаалах гэж энд ирсэнгүй

"Эвтэй байхдаа хүчтэй"гэсэн өвгөдийнхээ сургаалийг мартсан

Энэ хэт ухаантан нь ихэдсэн"төр" эцгийн буянаар

Ганц олдох амьдралдаа сайхан амьдрах гэж

Гал голомтоо орхилоо

Хүнд хүчир ажлыг нь хийж зовсондоо шаналахгүй байна

Хүний нутагт залуу насаа үдсэндээ харамсахгүй байна

Өөрийн амьдралаа өөрөө бий болгож байгаа даа бахархаж байна

Эх орондоо ингэж амьдрах боломжгүй байгаа даа гутарч байна анд минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Манай сумын төв
Оруулсан admin on 2014-03-05 23:46:42 (1679 уншсан)

Харгана хошуурсан цагаан дэнжид

 Хүй дарсан бууцтай

Халхын сэцэн сартуул хошууны

 Үр хойчийн удамтай

             Байран суурин нутгаа олсон

Багавтар жижигхэн суурин

            Өчнөөн жилийг элээж энд ирэхдээ

Өргөн айлсалтыг өөрөөсөө эхлүүлэн

Баясгалант амьдрал нэгдэлийг удирдаж  

Баргын хүү нь тодорч явсан

Манай сумын төв



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Би дуу байлаа
Оруулсан admin on 2014-03-05 23:37:51 (1644 уншсан)

 Би дуу байлаа

 Аавынхаа адуундаа явахдаа дуулдаг

Ардын дуу байлаа

Аргалд явахдаа ижийнхээ аялдаг

Аялгуут дуу нь байлаа

Алдарт дуучин Адарсүрэнгийн дуулдаг

Алтай хангай гэж дуу байлаа 

 

Би дуу байлаа

Эх орон 52 хүлээн авагчаар сонсдог

Эх орны тухай дуу байлаа

Ээжийнхээ үргэлж аялдаг

Энэрлийн бүүвэйн дуу  байлаа

Эцгийнхээ морин дээрээ аялдаг

Эр бор харцага гэж дуу байлаа

Би дуу байлаа

 Н.Тайванжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М.Хас сод: Агуу их өөлөн иж ий
Оруулсан admin on 2014-03-02 20:00:50 (1399 уншсан)

Уурагт цагаан сүүгээ
Шимүүлэн шимүүлэн өсгөсөн
Ухаант мэргэн үгээрээ
Сурган сурган хүмүүжүүлсэн
Алтан дэлхийн эх
Агуу их өөлөн иж ий
Бурхан халтаны жимсээр
Бондгор хүүхдэдээ тэжээсэн
Булаг усны загасаар
Бор хонгыг туулсан
Алтан дэлхийн эх
Агуу их өөлөн иж ий
Саран нарны гэрлээр
Санаа сэтгэлээ сүүл эсэн
Салхи борооны дундуур
Саадаг сумаа хөвчлөсөн
Алтан дэлхийн эх
Агуу их өөлөн иж ий

/ Түмт чо. Шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М.Хас сод : Нар сарны учрал
Оруулсан admin on 2014-02-28 16:55:26 (1703 уншсан)

Хурдан морины туурайдаа
Хуй салхийг гишгэж
Хурц мэргэн есүхэй хан
Хонгирадын нутагт орлоо

Хонгирадын эзэн дай цэцэн
Холоос угтан авч
Хун цагаан гэртээ
Хурим бэлтгэн зочлов



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М. Хас сод : Учиртай тоглоом
Оруулсан admin on 2014-02-28 14:38:54 (1651 уншсан)

Хан Есүхэй баатар
Хамаг анчдаа дагуулж
Жадат уулыг дайвуулж
Харанхуй шугуйг найгуулж

Мянга мянган ооноос
Мax мараатайг харваж
Түмэн түмэн бугаас
Тураг тарганыг намнаж

Хүн бүхэн баясалдаж
Хүлэг бүхэн янцгаалдаж
Хүчит нумыг хүнгэнүүлж
Хүрэл зэвийг жингэнүүлж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Дурсамж болно
Оруулсан admin on 2014-02-22 15:51:08 (1326 уншсан)

Бүх юм дуртгал болно

Би өөрөө дурсамж болно

Анд нөхөдтэйгээ муудалцаж

Ам муруйсан минь дуртгал болно

Алдаа минь, оноо минь

Ахуй амьдрал, аз жаргал минь

Буй бүхий хорвоогийн элдэв зүйл

Бурхан хүртэл дурсамж болно

Бүх зүйл дурсамж болно

Би л дурсамжгүй хоцорно

Намайг дурсах хүмүүс нутаг буцахын цагт

Насандаа бүтээсэн үйлс бүхэн минь дурсамж болно

Ордос 2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Бүүвэйн дуу
Оруулсан admin on 2014-02-22 15:38:14 (1216 уншсан)

Асгатай уулын агуйд

Арслангийн зулзага унтаж байна

Алдхан биений тасархай

Амин үр минь бүүвэй бүүвэй

Бүүдгэр өндөр халилд

Бүргэдийн зулзага нойрсож байна

Бүтэн биений минь тасархай

Бүлтгэр үр минь бүүвэй бүүвэй

Ээзгий шаргал нарны дор

Эх дэлхий нойрсож байна

Энхрий бяцхан үр минь

Элгэнд наалдаад бүүвэй бүүвэй

Тагийн өндөр ууланд нь

Тасын ангаахай унтаж байна

Танхил хөөрхөн үр минь

Тайван унт аа бүүвэй бүүвэй

Хонгор шаргал талд нь

Хонхон цэцгүүд нойрсож байна

Тохойн чинээ үр минь

Том болно оо мөдхөн бүүвэй бүүвэй

Хөх хот 2011 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Соргодог мод
Оруулсан admin on 2014-02-22 15:32:57 (1460 уншсан)

Хачин нам гүмд цаг хугацаа өлмий доогуур урсана

Хаа ч одсон түүнээс ангижрана гэж үгүй

Хамгийг энэрэн тольдогч Жанрайсигт мөргөх үедээ

Хараа бэлчээж тэр модыг сүжиглэн ширтэх юм аа

Олон жил хүрээ хийд манаж суварга түшсээр

Он цагийн тоос хийгээд тос элгэнд нь нэвчсэн

Гар гарын алга дамжсан гүн ором нь хөндүүрлэсэн

Гандангийн дэнж дээрх хадагт зүүлттэй ганц бор мод

Сэмээрхэн он жилүүд өвдөг дээгүүр бударна

Сэмэрсэн орхимж шиг салхи тэр модыг хүлхэж үл барна

Сүрэг тагтаа дэрхийн нисэх төдий анирт

Сүмийн хонх жин жин хийхийг даанч үл ажирна

Сансар хорвоогоос салшгүй сав шимийн орчлонд

Сав шимээс хагацашгүй энэхэн биеийг олоод

Санаа бодлын хумх тэргүүн юугаа гудайвч

Сайхан тэр модыг бурхнаас өөрцгүй санана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Сарны дуулал
Оруулсан admin on 2014-02-22 15:29:12 (1301 уншсан)

Тэргэл сар миний амраг

Тэвэрт багтахгүй гоо үзэсгэлэн

Тэнгэрт цахилах мөнгөн согоо

Шөнийн турш надтай ханьсаж

Орчлонг гийгүүлэх хацрын нь гэгээнд

Олныг уяраах шүлэг бичнэ

Сэвхтэй саран миний амраг

Сэтгэлд багтахгүй энхэр гоо

Сэлүүн тэнгэрийн ууган гүнж

Амьдралын турш дэргэд чинь үлдээд

Амьтныг баясгах утга тэрлээд

Амрагтаа би үнэнч үлдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
Оруулсан admin on 2014-02-22 15:28:11 (1436 уншсан)

Бараан голдуу адуу нь хө

Өдөрчийн газраас бараатай

Бадир цээжний янаг нь

Жилийн газраас гэрэлтэй

Сэтгэл юугаа дагаад

Сарын газрыг туулна даа

Сэргэг цээжний янаг минь

Жирийн бүхнээс ялгаатай

Хүрэн хүрэн уулс нь хө

Нүдний өмнө сүмбэрлээд

Хүүхэн хонгор түүний минь

Дүрийг сануулах увдистай

Бээжин 2012 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Намрын дуулал
Оруулсан admin on 2014-02-22 15:25:59 (1267 уншсан)

Алтан сэрвээт манхан шиг

Намрын наран мандана

Алтайн уулсын тэртээгээс

Намираа салхин сэвшинэ

Хялганы толгой бөхөлзүүлж

Хөөмийн эгшиг цуурайтна

Хяруу унасан хөндийд

Уртын дуу шуранхайлна

Миний эх оронд

Алтан намар ирээд

Мөнхийн хүрдтэй орчлонд

Аяны дөрөө мултлана

Ховд 2003 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Бичгийн ширээний ард
Оруулсан admin on 2014-02-22 15:25:05 (1169 уншсан)

Энэ ширээний ард би

Бурхадтай хундага тулгаж

Энэ ширээний ард би

Буг чөтгөртэй хууч хөөрнөм

Энэ ширээний ард би

Үзэсгэлэнт охидын манлайг

Өвдөг сөхрүүлж ихэмсэг байдаг

Энэ ширээний ард би

Үзэшгүй муухай эрэмдэгт

Үхэн дурлаж тэнэгхэн байдаг

Энэ ширээний ард би

Агшин зуур сансар хорвоог

Арвантаа нэгжин хэрээд

Амар болооч аавтайгаа золгодог

Энэ ширээний ард би

Цаг хугацааны оньсон тэргээр аялж

Цалгиж явсан Ренчиний Чойномтой наргиж



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Дэлтэй салхи
Оруулсан admin on 2014-02-22 15:23:21 (1314 уншсан)

Нуга нугын цэцгүүд нэгэн хөндийд найгах шиг

Нумарч тойрсон асрууд нэг л дэнжид алаглажээ

Нуур нуурын шувууд нэгэн далайд чуулах шиг

Нутаг нутгийн аргамаг нэг л зурхайд цуглажээ

Ардын дууны шуранхай талын салхиар өртөөлнө өө

Айраг цэгээ ханхалсан барианы газар өмөлзөнө өө

Агтын бараа дурандсан уяачдын нүд бүрэлзэнэ ээ

Алсын газрын зэрэглээ үдийн наранд бүжиглэнэ ээ

Домогт хурдан морьдын зул задрах уянгатай

Долоон худгийн тоосноос сугарч гарах шандастай

Хацар норгож ирсэн цээжний морьд уяралтай

Газраар цахилж ниссэн суман дэлтэй салхи аа

Ирэх морьдын бараа нулимс унагаах увдистай

Энэ л наадмын уухай хийморь сэргээх учиртай

Холоос гүйсэн адуу шиг цагийн самсаа бүрээдэвч

Хойтон жилийн наадам хол байна даа хол байна

Хөх хот 2013 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Эх орон
Оруулсан admin on 2014-02-22 15:21:45 (1299 уншсан)

Онгон тал нь өвөг дээдсийн мөртэй

Орой дээрээ алтан соёмбо үсэгтэй

Охид хөвгүүд нь эрх чөлөөний дуутай

Олдошгүй сайхан миний эх орон

Захгүй тал нь дээдэс шигээ цуутай

Замбуу тивд аргамаг хүлгийн мөртэй

Залгамж үрс нь тусгаар тогтнолдоо хайртай

Залбиран шүтдэг миний эх орон

Хөх тэнгэр нь байгаль дэлхийд ивээлтэй

Хүн ард нь хөдөлмөрийн амтанд дуртай

Хүрэх ирээдүйд итгэлийн гал ноцоостой

Хөх монгол миний эх орон минь ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Шатадын өндөр нуруу
Оруулсан admin on 2014-02-22 15:20:00 (1128 уншсан)

Шатадын өндөр нуруу нь

Онгон сүрлэг байгальтай

Шанзны эгшиг исгэрэх

Тэнгэрийн догшин салхитай

Цавчим цайвар оргилд нь

Үүл манан татаастай

Цадиг түүхтэй аавын минь

Нүүж суусан нутаг

Шатадын өндөр нуруу нь

Усан тахилын хормойтой

Шаргал буурал адуу нь

Үдийн нарнаа сойгоостой

Шанаган цайныхаа дээжийг

Баян хайрханд өргөөстэй

Шашин бурхан шиг сэтгэлтэй

Миний ижий суудаг даа

Шатадын өндөр нуруу нь

Нөмөр дулаан өвөртэй

Шаагин шуугисан торгууд олон

Үеийн үедээ жаргаастай

Шүлгийг Д.Ганболд, Б.Ариунбадрах нар хамтран бичиж, аялгууг гавъяат багш Б.Галмандах зохиожээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Тоохуу госны товшоо
Оруулсан admin on 2014-02-22 15:18:59 (1091 уншсан)

Алагдаж болох

Ялагдаш эс болох

Увш хааны хөшөөний бичээс

Шар хулсны энгэрт

Шаргал манан сүүдэртээд

Тэнгэрийн дайтай газарт

Торгууд түмэн оршдог

Хөх тохойн оройгоор

Хөмсгөн саран дүүжлээстэй

Тоохуу госны товшоо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Цэнхэр хадгийн намираа
Оруулсан admin on 2014-02-22 15:17:29 (1039 уншсан)

Хатан голын ус нь хө

Халгиж цалгиад байх юм даа

Үеийн үед жарган суухад

Яасан сайхан өргөө вэ

Шилийн гол нутаг нь хө

Сөлийн сайхан өвстэй дөө

Ялдам охид инээмсэглэсэн

Яруу тунгалаг өргөө вэ

Тоонот нутгийн үзэмж нь хө

Торгон хадгийн намираатай

Угалзан хээтэй асарт суухад

Улаан туяа бадамлан асна

Цэмцгэр жаахан шаргыг нь хө

Цээлэнд дасгаад уналаа даа

Танхил бяцхан тэр минь

Талын аяндаа мордлоо доо

Шилийнгол нутаг нь

Сөлийн сайхан өвстэй дээ

Үрийн үрс жарган суумаар

Яасан сайхан нутаг вэ

Шилийн гол 2010 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 188 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-001.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2192


B3-001.JPG
Хэмжээс: 600x457 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3163

Зураач : Б.Хонгорзул
khongor041.jpg
Хэмжээс: 600x811 194k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3808


Агуулга
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд
Бямба, 2016.10.08
· Сонгинот поле
Баасан, 2016.10.07
· Би
· Хөх толбот Монгол
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn