Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хоршоо Дэрэм
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (26233 уншсан)


Шар хамба шиг толгод зээгэлтсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм

Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан

Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ улалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар өглөө Дэрэм гурав
Насаараа ингэж л учирсан
( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хүн санаа буюу анхны хайр
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (173389 уншсан)


Миний хүн санаа арван таван настай эхэлсэн юм
Уриагүй найрын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зэмийг нь сонсон
Хүн хүний хулмаганан амрагийн дууг чагналаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айргийн бэтэрлүү хошуугаа хурдан дүрлээ
Намрын айрагт дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгэнэнэ
Нурмаагийн нүднээс ичсэн харц минь доошоо
Нуугдас хийгээд чагнасан амрагийн дуу дээшээ
Ичээд байгаа хэр нь догдлон сууж хорогдмоор
Эзгүй хээр ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийн жаргасан ч гэртээ яаралгүй харимаар санагддаг байлаа
Тийм шүү хүн санаатай хүн  бага насаа хүн яасан мартаж чаддаггүй юм бэ
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог гэдэг л энэ байхдаа
Манайх Өнгөтөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гарахад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явахад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирэхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очиход чи эзгүй байсан
Аймгаар нэг дайраад өнгөрхөд чи эмнэлэгт байсан
Би буцахад чи төрсөн бид хоёр уулзалгүй арван найман жил болсон
( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар - Тайтгарахуй
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (9213 уншсан)

Адгаад яахав дээ
Амьдрал болдгоороо л болно
Давшлаад яахав дээ
Дандаа ийм байхгүй
Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж
Алсаас сайхан сураг ирнэ
Үймрээд яахав дээ
Үнэн гадаа чинь ирнэ
Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт
Өөр юм хүмүүс боддог болно
Зүсэрсэн бороо татарч 
Нороо дээл чинь эгшинэ
Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ
Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг
Хамаг бүхэн тайван болно
Хөдөлж яваа хөсөг
Зогсож байж ачаагаа чангалдаг юм
Хүний ухаан заавал сайхныг бараадна
Ухаан ухаанаа бараадаад
Улс олон минь дэгжинэ
Эв эеэ цэгцэлж
Эх орон минь хөгжинө

Сонсохыг хүсвэл энд дарна уу

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ижий танаа
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (11179 уншсан)

Ээжээ та хүүдээ гомдодгүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм aa
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая aa
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм, зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд, ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж

Би ижийнхээ тухай дуулж, ижийнхээ тухай шүлгэлж

Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун өргөлөө өргөж байна ижий минь ээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ханьдаа
Оруулсан Bataka on 2026-05-11 14:24:03 (4693 уншсан)



Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээ дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай

Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Шүлэг 		 Шүлэг: Амьдарлын 3 мөр
Оруулсан Бат-Орших on 2026-05-03 10:04:54 (297 уншсан)

Хүн гэдэг орчлонд ирэхдээ
Хоосон биш, утгатай ирдэг…
Хэзээ нэгэн цагт буцахдаа
Хэн байснаа үлдээж буцдаг.

Нэг нь — үргэлжлэл болох хүүхэд,
Нэг нь — сүүдэр өгөх мод,
Нэг нь — үг болон үлдэх ном,
Нэгэн амьдралын гурван мөр.

Гартаа атгасан бүхнээ
Ганцаараа авч явдаггүй,
Газарт суулгасан мод шигээ
Гал голомтоо үлдээнэ.

Зүрхнээс төрсөн үгс минь
Цаасан дээр амь орж,
Цаг хугацааны цаадаханд
Намайг дахин амилуулна.

Хүн гэдэг замаар биш
Үлдээсэн мөрөөрөө хэмжигддэг,
Хийсэн гурван зүйлдээ
Хэзээ ч үхэхгүй оршдог…

Бат-Орших Жаргалсайхан 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Оруулсан Bataka on 2026-04-27 13:27:35 (579 уншсан)



Уул шиг эр хүнийг уйлж байхыг би үзлээ
Уйлах уйлахдаа бүр асгарах юм билээ
Уул хагарч ус болохын цагт
Уудам орчлонд манан татаж анирладаг юм билээ 

Асгатай хад шиг эр хүнийг уйлж суухын үзэхэд
Амьдрал чамайг юутай уяхан болхыг мэдлээ
Аягандаан дүүрсэн нулимсаа, хүнд үзүүлэхгүйг хичээж
Алс холыг харан алгандаан шингээдэг юм билээ 

Эжийгээ ярихдаа эр нулимс нэг унадаг
Эцгийгээ дурсахдаа эр нулимас нэг тунадаг
Үүл адил хуралдаж байгаад
Үнэн дээр л унадаг эр нулимс 

Хат суусан эр хүн илд шиг явахын цагт
Хагацахын цагт ойчдог эр нулимс аа
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэх юм
Өвдөг нь шалбарсан юм хойно уйлж байгээ хөөрхий

Эр хүнийг хэзээ уйлж байлаа гэх юм
Эхээс төрсөн юм чинь нулимастай байлгүйдээ хөөрхий 
Уйлмаар дуулмаар орчлонгоос гомдол нэхдэггүй болохоор нь
Унасан нулимс болгон нь үнэнийх байдаг юм болов уу

Үнэнээр унаа хийж худлыг гүйцсэн болохоор
Уйлах нулимс болгон нь үнэтэй байдаг юм болов уу даа
Хорвоо дээр ховорхон эр нулимсыг үзвэл та харин
Хов болгож хүнд битгий хэлээрэй

Өөрийн чинь өмнө унаж мэдэх
Өр нимгэн байдаг юм аа ЭР НУЛИМС

Яруу найрагч Т.Батсуурь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Шүлэг 		 Шүлэг: Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Оруулсан ШИНЭ on 2026-04-23 09:29:35 (1277 уншсан)

Шюэ Вайсуо: Адуухайн амсар

Адуухайн амсар 
Хоёр соргорын хоорондох амсар
долгионтой, муруй зам 
Амсараар дамжин алсад сунга 

Адуу морьд эндээс гарч давхина
Гол усан эндээс урсч холдно
Салхи шурга эндээс хуйларч одно
Мөнх бус ертөнц эндээс зугтан арилна

Бага - нуурын домгийг дурьдвал 
Амнаас сүүтэй цай, утаа гарч болно 
Шувуудын зууж ирсэн яргуй
Шуудуу суваг жалга судийг сэрээнэ

Би ч гарч яваад олон жил болж байна 
Нутгаа гэх энсрэл дунд байнга хөвж байна 
Үүл барьж хүлэглэн чадах аваас
Салхи ашиглан гэртээ буцаж хүрэх сэн

/Адуухай гэж зохиогчын нутгийн овооны нэр/
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Оруулсан Bataka on 2026-04-08 12:13:59 (3146 уншсан)

Яруу найрагч До.Болдхуяг 
"Монгол бичиг"
"Болор цом 43" 2025 наадмын гутгаар байрын шагналт шүлэг

Судсаар нь хааны цус гүйсэн
Суут монгол бичиг мину
Мөрөөр нь үнэний нар гийсэн   
Мөнх тэнгэрийн таалал мину

Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнөө мөнхөлж 
Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн
Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж
Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн

Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд
Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн  
Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж  
Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн  
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Болдхуяг До | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Гоомарал
Оруулсан Мөнхбаяр on 2026-04-07 23:51:52 (2814 уншсан)

Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа
Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз
Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь
Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Шүлэг 		 Шүлэг: Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Оруулсан Чинболор on 2026-03-29 23:12:46 (2767 уншсан)

Хайрцаг нээж нэгийг сугалаад

Халаасаа ухаж галаа гаргалаа

Халуун цог төөнөж утаа савслаа

Харанхуй шөнийн тэнгэрт үүлс хөөрлөө

 Нэг хоёр гурав сорлоо

 Нэхэгдэж байсан мэдрэмж гараад ирлээ

 Нэг хоёр гурав залгиллаа

 Нэвт цээжинд дүүрээд бодолтой холилдлоо

Уушги руу гулгаад орлоо

Ужиг болдуудтай холилдож орхилоо

Тэндээсээ гарах гэж яараад 

Тэвдэн сандралдаж гашуу оргиулна

 Нэг хоёр гурав үлээлээ

 Бие минь үлдэж бодол минь нислээ

 Нэг хоёр гурвыг асаалаа

 Би, хоосон хайрцаг, гал, иш, үнс үлдлээ.  

 Амгаланбаатарын Чинболор
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Оруулсан Bataka on 2026-03-27 18:54:58 (4118 уншсан)



2020 оны 01-р сарын 04-нд болсон "БОЛОР ЦОМ-37" наадмын Тэргүүн шүлэг: ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хайрцаг тамхи
Оруулсан Чинболор on 2026-03-25 11:06:53 (2789 уншсан)

Хайрцаг нээж нэгийг сугалаад
Халаасаа ухаж галаа гаргалаа
Халуун цог төөнөж утаа савслаа
Харанхуй шөнийн тэнгэрт үүлс хөөрлөө
 Нэг хоёр гурав сорлоо
 Нэхэгдэж байсан мэдрэмж гараад ирлээ
 Нэг хоёр гурав залгиллаа
 Нэвт цээжинд дүүрээд бодолтой холилдлоо
Уушги руу гулгаад орлоо
Ужиг болдуудтай холилдож орхилоо
Тэндээсээ гарах гэж яараад 
Тэвдэн сандралдаж гашуу оргиулна
 Нэг хоёр гурав үлээлээ
 Бие минь үлдэж бодол минь нислээ
 Нэг хоёр гурвыг асаалаа
 Би, хоосон хайрцаг, гал, иш, үнс үлдлээ

Чинболор, Амгаланбаатар

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Ханьдаа
Оруулсан Bataka on 2026-03-19 14:43:53 (2803 уншсан)

Энгэрийг минь үрээр мялаасан
Элэг зүрхийг минь хайраар мялаасан
Аян замыг минь сүүгээр мялаасан
Айсуу өдрүүдийг итгэлээр мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Бороотой өдрүүдэд шүхэрлэж мялаасан
Болзоотой өдрүүдэд хөтлөлцөж мялаасан
Үгийн сайхнаар ерөөж мялаасан
Үйлийн урнаар гоёж мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Амьдралыг минь хамтаар мялаасан
Аашийг минь засаж мялаасан
Алдарыг минь дэмнэж мялаасан
Алаг дэлхийд учирч мялаасан

Амраг минь чамтайгаа би
Алаг үрсээ хөтлөх заяатай төржээ

2022.03.03

МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч Цээсүрэнгийн Авирмэд ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
Оруулсан Авирмэд on 2026-03-19 14:43:53 (2784 уншсан)

* * *

Буддагийн зүрхэн зүгт
Бодол минь байдаг
Үргэлжийн хугацаа цагийн цагт
Үрсийнхээ төлөө ижий минь байдаг

Өтгөрсөн өвс өндийх зүгт
Өвгөд минь байдаг
Уудам нь дэндсэн дүүрэн санаандаа
Уулстайгаа улсаа бодож байдаг

Эрт хөдөлсөн нүүдлийн зүгт
Мөнхийн амгалан байдаг
Морины алхаанд түмэнг эргэцүүлээд
Монголоо дуулхад дэлгэр байдаг аа…

25.11.17

* * *
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
Оруулсан Авирмэд on 2026-03-18 23:58:53 (2875 уншсан)

* * *
Алтан далавчнаасаа наран ургуулж
Анхны цастай сүлээд
Сэтгэлийн минь утасыг хөндөөд ниссэн
Ангирын дуунд хачин их хайртай

Үүр гэрээ барьж
Үр төлөө өсгөөд
Харцыг минь мялаагаад өдөлсөн
Амьтаны үрд мөнчиг их хайртай

Өвс зуусан шувууг таньж
Үлгэрийн хорвоог хайрлаад
Өнөө хэтийг зохироосон
Амьдралын бор өдрүүддээ ч хайртай…

25.10.11
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Жагсаал
Оруулсан Bataka on 2026-03-18 17:21:02 (3207 уншсан)

Цэргийг яах гэж жагсаадаг юм бэ? гэж
Багадаа би гайхдаг байлаа.
Цэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэж
Баруун гэрийн өвөө хэлж өгч билээ.

Өнөөдөр би, Дорнод хил дээр 
Өрөөстэй сум шиг цэргийн булш үзлээ.
Яг л дуулаад жагсаж яваа юм шиг 
Ярайсан булшнууд дээр цэцэг ногоо ургажээ.

Хээр талын онгон агаад бяцхан цэцгүүд
Хэд ургаж хэд унасныг бүү мэд!
Харин энэ цэргүүд, нэгэн удаа жагсаж очоод
Хамтдаа, нэгэн удаа унасан байна.

Бууны дайзанд жигдэлсэн сум шиг 
Булт олны төлөө энэ цэргүүд, сум болон жагсжээ.
Буудчихсан хонгионууд биш, энэ дор
Буудуулсан цэрэг эрс хэвтэж байна.

Түүхэнд тэд үхээгүй, хэзээ ч үхэхгүй
Түргэний бүрээ чагнаад жагсаатайгаа байж байна!
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Чойном Ренчин | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Оруулсан Авирмэд on 2026-03-18 16:01:23 (2810 уншсан)

Үүл нарны орчлонд
Сэтгэл минь эмтэрээд байх юм
Үргэдэггүй, нисдэг шувууд олон байгаасай

Үзэгдээд одох орчлонд
Сэлүүр минь цуцаад байх юм
Тайрдаггүй, тарьдаг нь их байгаасай

Самрын үр шиг хорвоод
Налайсан өдрүүд олон болоосой
Олон өдрүүдийн түрүүнд ижийдээ очиж байгаарай…



25.09.26 Авирмэд

МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч
Цээсүрэнгийн Авирмэд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Шүлэг 		 Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin on 2026-03-18 15:59:37 (82798 уншсан)

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Оруулсан Bataka on 2026-03-12 21:43:08 (2959 уншсан)

Д.Нацагдоржийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир "Болор цом-25" наадам
"Хачин тунгалаг амраг" шүлэг


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 181 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-034.JPG
600x346 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6134


orkh-002.JPG
600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4668

Зураач : Б.Хонгорзул
khongor047.jpg
600x734 156k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5621


Агуулга
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Monday, 2026.02.09
· Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал
· Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр
Wednesday, 2026.02.04
· Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn